Өнөөдрөөс буюу арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс “Улаанбаатар хот-Хэнтий аймгийн Бор-Өндөр сум-Улаанбаатар хот” чиглэлд хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт эхлэхээр боллоо.
Улаанбаатар хот талаас Лхагва, Баасан, Ням гараг бүрийн 16:00 цаг, орон нутаг талаас Даваа, Пүрэв, Бямба гараг бүрийн 10:00 цагт хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг эхлүүлнэ.