Categories
гадаад мэдээ

ОУОХ хүндийг өргөлтийг Олимпын хөтөлбөрөөс хасна гэдгийг анхааруулжээ

ОУОХ-ны тэргүүн Томас Бах Олон улсын хүндийг өргөлтийн холбооны (IWF) удирдлагыг хатуу шүүмжиллээ. Өмнө нь ч олон удаа шүүмжилж байсан ч энэ удаад тун хатуу мэдэгдэл гаргасан юм.

Бах тус холбоог допингийн эсрэг дүрмийг дагахгүй, тамирчдын дуу хоолойг сонсохгүй, шинжээчдийн зөвлөгөөг хүлээн авахгүй байна гэж шүүмжлээд хэрэв байдлыг засахгүй бол 2024 оны олимпын наадмаас эхлэн хүндийг өргөлтийг олимпын хөтөлбөрөөс хасах болно гэж анхаарууллаа.

Categories
гадаад мэдээ

Мьянмарт цагдаа нар жагсагчдыг дарахаар гал нээж дөрвөн хүн амиа алджээ

Мьянмарын цэргийнхэн Засгийн эрхийг авснаас хойш төрийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаал тус улсад үргэлжилсээр байна. Хувьсгалын эсрэг жагсаалыг дарахаар ажиллаж байгаа цагдаа нар өнөөдөр (2021.02.28) жинхэнэ сумаар гал нээн, хоёр хүний аминд хүрч, хэд хэдэн хүн шархдуулсан талаар олон улсын хэвлэл мэдээллүүд мэдээлж байна.

Тухайлбал, Давэй хотод цагдаа нар жагсагчид руу гал нээж, улмаар нэг жагсагч амь үрэгдэн, хэдэн арван хүн шархадсан байна. Янгон хотод мөн адил цагдаа нар жинхэнэ сумаар гал нээсний улмаас нэг жагсагч цээжин тус газартаа сумны шархтай эмнэлэгт хүргэгдээд, амьсгал хураасан хэмээн мэдээлжээ.

Энэ сарын 1-нд Мьянмарын Мин Аун Хлайн генералын цэргүүд сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан сонгогдсон Аун Сан Су Чиг сонгууль луйвардсан хэмээн буруутган, төрийн эрхийг цэргийн хүчээр булаан авч, түүнийг болон бусад удирдагчдыг хүчээр огцруулсан билээ. Тус үйлдлийг иргэд эсэргүүцэн одоог хүртэл жагсаж байгаа юм.

Хэдийгээр нутгийн хэвлэлүүд болон жагсагчид цагдаа нарыг жинхэнэ сумаар гал нээсэн хэмээн мэдүүлж байгаа ч тэр талаар албан ёсны нотолгоо, мэдээлэл одоохондоо байхгүй байгаа аж. Гэрчүүдийн мэдээлж буйгаар, цагдаа нар хий буудан сануулга өгч, цайруулагч бөмбөг, нулимс асгаруулагч ашиглажээ.

Генерал Мин Аун Хлайны хэлж байгаагаар цагдаа, цэргийнхэн жагсаалыг дарахын тулд маш бага хүч хэрэглэн ажиллаж байгаа аж. Гэвч жагсаалтай холбоотойгоор нас барсан хүний тоо дөрөв болжээ. Мөн цагдаагийн албан хаагч нас барсан талаар тус арми мэдээлж буй юм.

Categories
мэдээ цаг-үе

Баянхонгор аймагт алга болсон гурван хүүхдийг эсэн мэнд олжээ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн есдүгээр гудамжинд бага насны гурван хүүхэд хоёрдугаар сарын 27-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болжээ.

Энэ талаар ар гэрийнхэн нь дуудлага өгч мэдэгдсэн байна. ОБЕГ-ын алба хаагчид тухайн өдрийн 21:30 цагт дуудлагыг хүлээн авсан бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид болон ар гэрийнхэн нь Д (4 настай эрэгтэй), Д (4 настай, эрэгтэй), Т (4 настай, эрэгтэй) нарыг эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, мөн өдрийн 23:05 цагт тус багийн иргэн Д-ийнд унтаж байхад нь олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Categories
мэдээ

Альберт Эйнштейний амжилтын нууц болох хоёр цагийн дүрэм

Орчин цагт хүмүүс зүгээр суухыг ямар ч үр ашиггүй хэмээн дүгнэх нь бий. Гэвч суут эрдэмтэн Альберт Эйнштейний туршлага болон бусад судалгааны үр дүн нь үүний эсрэг гэнэ. Альберт Эйнштейний хувьд өөрийн бодолдоо аялаж, бясалгах нь түүнд алдартай онолуудаа бичихэд нь тусалдаг байсан гэдэг. Чарльз Дарвин ч мөн адил бодлын зам хэмээн нэрлэдэг оюун санаандаа бясалгах дасгалыг хийдэг байжээ. Амьдралыг тань өөрчлөх шидтэй энэхүү аргыг хэрхэн хэрэгжүүлж болохыг харцгаая.

Бодлоо захирах гэсний хэрэггүй

University of Adelaide-гийн Fiona Kerr “Өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа эсэх болон ирээдүйн төлөвлөгөөгөө бодож нягтлах цагийг өөртөө гаргаж байгаарай. Энэ нь таны цагийг гарздах бус таныг илүү үр бүтээмжтэй нэгэн болгох болно” хэмээжээ.

Өөртөө асуулт тавьж бай

Хүн өдөрт дунджаар 2 цагийг Facebook сүлжээнд зарцуулдаг гэсэн тоо баримт бий. Харин 2 цагийг аливаа зүйлсийн талаар бодолхийлж өнгөрүүлэх нь хэт удаан мэт санагдах нь бий шүү дээ. Хэрэв танд ч бас ингэж санагддаг бол та яг одоо бал цаас аваад “Би ямар зорилгодоо хүрч ямар зорилгодоо хүрээгүй байгаа вэ? Зорилгодоо хэрхэн хурдан хүрэх вэ? Зорилгодоо хүрэх урам зориг надад бий юу? эсвэл 6 сарын дараа гэхэд би хаана хүрэх вэ?” гэх мэт асуултуудыг өөртөө тавиад үзээрэй. Эдгээр асуултууд танд дээрх бодлоосоо салахад тус болох нь гарцаагүй.

Салхинд гарч байгалийн сайхныг мэдэр

Цэцэрлэгт хүрээлэнгээр ганцаар алхах нь бидэнд төдийлөн бодоод байдаггүй зүйлсийнхээ талаар бодолхийлэх боломжийг олгодог. Судалгаагаар байгалийн сайханд цагийг өнгөрүүлэх нь сэтгэцийн эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлөөд зогсохгүй, аливаа асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх боломжийг олгодог хэмээн нотолжээ.

Өөртөө зориулан захидал бичих

Захидал бичих нь нэг төрлийн сэтгэлзүйн эмчилгээ л гэсэн үг. Өөртөө зориулан захидал бичих нь танд өөрийн сэтгэл мэдрэмжийг сонсох, өөрийгөө чагнах гайхалтай нөхцлийг бүрдүүлдэг байна. Northwestern University-ийн судлаачдын хэлж буйгаар өөрийн бодлоо бичиж тэмдэглэх нь таныг цаг ямагт аливаа зүйлсийг хийх сэдлийг төрүүлдэг учраас алс ирээдүйд маш хэрэгцээтэй байдаг гэнэ.

7 хоногт хоёр цагийг оюун санааны бясалгал хийж өнгөрүүлэх

Алдартай эрдэмтэн судлаачид болон философич хүмүүсийн амжилтын нууцаас судлан хоёр цагийн дүрэм хэмээх дадлыг хэвшүүлсэн нь түүнд гайхалтай үр дүнгээ өгсөн гэнэ. Тэрээр 7 хоногт хоёр цагийг бодолхийлэн бясалгаж өнгөрүүлдэг бөгөөд энэ нь түүний оюун санааг цэгцэлж, маш бага хугацаанд маш үнэ цэнэтэй зүйлсийг ухаарч чаддаг хэмээжээ. Мэдээж энэхүү дадал нь хоёр цагийг цахим орчинд өнгөрүүлэхээс хавьгүй ихийг танд өгөх нь гарцаагүй.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн улсуудад зарагддаг хачирхалтай хүнсний бүтээгдэхүүнүүд

Гадаадын орноор аялахад эх орноосоо ялгаатай олон сонин хачин зүйлс үзэж хардгийн нэг нь хоолны соёл, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүн байдаг. Жишээлвэл Японд цагаан өнгөтэй кола байдаг бөгөөд KitKat 28 өөр төрлөөр худалдаалагддаг гэнэ. Энэхүү нийтлэлээс та өмнө нь харж байгаагүй өөр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг харах болно.

1. Франц, Мексикийн дэлгүүрүүдэд талхны захыг аваад ууталж зардаг байна.

2. Германы супермаркетад бяслагыг нүдний шилтэй хамт зарж байна.

3. Тунгалаг кола Японд

4. Итали, Нидерландад төрөл бүрийн Nutella зарагддаг.

5. Гүзээлзгэнэтэй Pepsi мөн л Японд бий.

6. Хайрцагтай банана гаргадаг автомат машин Солонгост бий.

7. Ирландийн Дублин хотод facebook гэсэн амт бүхий зайрмаг гардаг.

Эх сурвалж: thekaip.cc

Categories
мэдээ цаг-үе

Гуравдугаар сарын 5-ныг хүртэлх теле хичээлийн хуваарь

2021 оны 03 сарын 01-нээс 05-ныг хүртэлх сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, тусгай хэрэгцээт боловсрол болон насан туршийн боловсролын теле хичээлийн хуваарийг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Орон нутаг руу зорчих иргэд шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дотор тасалбар захиалах боломжтой​

Улаанбаатар хотоос орон нутаг руу автобусаар зорчих иргэд тасалбараа зөвхөн цахимаар захиалж авах бөгөөд онлайн захиалгын программ нь Гэрэгэ системстэй холбогдох тул, ПСР шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дотор билетээ бичүүлэх боломжтой. Шинжилгээ өгөөгүй бол зорчих тасалбар бичигдэхгүй.

Орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэд тухайн аймгийнхаа Автотээврийн төвийн билетийн кассаар үйлчлүүлнэ. Шадар сайдын 2020 оны 156-р тушаалаар батлагдсан түр журмын өөрчлөлтөөр тээвэрлэлтийг хэзээ эхлүүлэх, хэрхэн зохион байгуулах тухай чиглэл өгөгдөнө.

Эрсдэлтэй бүс буюу Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд зорчиж буй иргэд замын хүнсээ өөрсдөө бэлдэж авч явах шаардлага тавигдана.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Өмнөговь аймагт сураггүй алга болсон эмэгтэй олджээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн хоёрдугаар гудамжинд оршин суудаг сэтгэцийн эмгэгтэй 61 настай иргэн Б хоёрдугаар сарын-27-ны өдрийн 11:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй алга болжээ.

Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 21:00 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар хоёрдугаар сарын 27-ны өдрийн 00:58 цагт тус сумын Урт багийн “Сүүж” гэдэг газар / гэрээс нь 8 км-ын зайтай/-аас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ цаг-үе

Гавьяат тамирчин Б.Сэр-Од Олимпийн наадамд оролцох эрх авлаа

Монгол Улсын Гавьяат тамирчин марафонч Б.Сэр-Од 2 минут 09 секундийн амжилттай гүйж, 39 насандаа ийнхүү Олимпийн тав дахь эрхээ авчээ.

Бат-Очирын Сэр-Од 1981 оны 10 сарын 7-нд Говь-Алтай аймагт төрсөн. 1997 оноос хойш хөнгөн атлетикаар хичээллэсэн. “Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн офицер юм. Тэрээр Монголын хөнгөн атлетикийн тамирчдаас олимпод оролцох эрх авсан анхны тамирчин юм.

Тэрээр 2013 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Хонконг хотод зохиогдсон марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож 2 цаг 17 мин 47 сек амжилтаар алтан медаль хүртсэн нь Монголын хөнгөн атлетикийн түүхэн дэх Ази тивийн анхны алтан медаль байжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баянхонгор аймагт бага насны гурван хүүхэд гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй алга болжээ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн есдүгээр гудамжинд бага насны гурван хүүхэд хоёрдугаар сарын 27-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болжээ.

Энэ талаар ар гэрийнхэн нь холбогдох албанд дуудлага өгсөн байна. ОБЕГ дуудлагыг мөн өдрийн 21:30 цагт хүлээн авч, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж