Categories
мэдээ соёл-урлаг

Ардчилсан хувьсгалтай зэрэгцэн Монголын соёл урлагт рок хувьсгал хийсэн домогт “Харанга” хамтлаг

Нийслэлийн Засаг дарга асны санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од” гардуулах ёслолыг жил бүрийн долдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж байхаар болсон билээ. Энэ жилийн “Алдрын од”-ын эзнээр Харанга хамтлагийг тодруулсан байна. Өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Алдрын Од” хүндэтгэлийн зүүсгэлийг нь гардуулан өгч, Харанга хамтлагийн хүндэтгэлийн самбарыг СТӨ-ний хажууханд байршуулжээ.

Монголын рок поп хөгжмийн загалмайлсан эцэг, ардчилсан хувьсгалтай мөр зэрэгцэн Монголын урлагт хувьсгал хийж чадсан домогт “Харанга” хамтлаг байгуулагдаад өдгөө 27 жилийн нүүрийг үзсэн байна. Хамтлаг байгуулагдсан түүх гэвэл 1977 онд ардын армид байхдаа хоорондоо танилцаж “Соёмбо” хамтлагт хамт тоглох болсон байдаг. Ингээд 10 гаран жил хамтдаа тоглож байгаад цэргээс халагдаж 1989 онд Драмын театрын дэргэд “Харанга” хамтлагийг байгуулжээ. Ц.Энхманлай 1988 оны сүүлээр Р.Мөнхсайхантай уулзаж хамтлаг байгуулах санаатай байгаагаа хэлжээ. Тэр үед Драмын театрт ажилладаг байсан Мөнхсайхан түүнийг театрын дарга МУАЖ Н.Сувдтай уулзуулсан байна. Ц.Энхманлай түүнд хамтлаг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж Ардын дуу бүжгийн чуулгын дэргэд “Соёл Эрдэнэ” хамтлаг байгуулагдсан байхад драмын театрын дэргэд яагаад рок хамтлаг байж болохгүй гэж хэмээн ятгажээ. Гэтэл энэ уулзалтаас долоо хоногийн дараа театрын зүгээс хамтлаг байгуулахыг зөвшөөрсөн хариу өгсөн байна. Ийнхүү “Харанга” хамтлаг 1989 оны эхээр үндэс сууриа тавьсан юм. Эхэндээ гоцлол гитарчин, дуучнаар Ц.Энхманлай, аргил гитарчнаар Я.Одсүрэн, бөмбөрчнөөр Н.Пүрэвдаш, даралтат хөгжимчнөөр Х.Булган нар тоглож байв. Энэ бүрэлдэхүүн удалгүй өөрчлөгдөж Х.Булган хамтлагаас гарч “Соёл Эрдэнэ” хамтлагт орж армиас халагдаж байсан Ц.Чулуунбатыг хамтлагтаа авчээ. Эхэндээ түүнийг тонмейстерээр хамтлагтаа авах гэж байгаад Х.Булганыг гарсны дараа даралтат хөгжимчнөөр авах санал тавьсан байна. Харин Ц.Чулуунбат аргил гитарчин байсан тул хоорондоо ярилцаж байгаад Я.Одсүрэн хэмнэлт гитарчин болж, Ц.Чулуунбат аргил гитараа тоглох болжээ. Удалгүй дуучнаар “Соёмбо”-д хамт тоглож байсан Х.Лхагвасүрэнг авснаар үндсэн бүрэлдэхүүн тогтсон түүхтэй. Анхандаа хамтлаг нэргүй байсан гэдэг. Драмын театр, Ардын дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид дунд нэрийн уралдаан зарласан байна. “Улаанбаатар”, “Бат хаан” зэрэг нэрийн саналууд ирснээс Ардын дуу бүжгийн чуулгын бүжигчин Д.Сүхбаатарын санал болгосон “Харанга” хэмээх нэрийг сонгож байжээ. Хамтлагийн ажил жигдэрч, уран бүтээлдээ шаргуу орсон тэд өмнө нь зохиосон болон шинээр зохиосон 12 дуутай тоглолт хийхээр болж хамтлагийн ахлагч Ц.Энхманлайгийн “Амьдрал” дуугаар тоглолтоо нэрлэжээ. Тоглолт 1989 оны аравдугаар сарын 26-нд тоглохоор товлогдож, тухайн өдрийнхөө 15:00 цагт Соёлын яамны коллегиор орсон байдаг. Коллегийн бүрэлдэхүүнд жүжгийн нэрт зохиолч МУАЖ, МЗЭ шагналт Э.Оюун, АУЗ, МЗЭ шагналт Ш.Сүрэнжав зэрэг Монголын урлаг соёлын алдартай эрхмүүд байв. Коллегийнхон удтал хуралдсаны эцэст Э.Оюун “Ай даа хүний амьдрал эгэл жирийн боловч энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа… гэж энэ хүүхдүүд мөн ч сайхан хэлсэн байна шүү. Хүүхдүүдийг тоглуулъя” гэж хэлснээр тоглолт тавих эрхийг өгчээ. Ингэж “Харанга” хамтлаг Соёлын яамны коллегиор орж ширүүн шүүмжлүүлж, хатуу шүүлтүүрээр шигшигдсэн сүүлчийн хамтлагуудын нэг болсон түүхтэй. Коллегийн хурал дөнгөж дуусаад тасалбараа зарж эхлэхэд 30 минутад бүх тасалбар зарагдаж дууссанаар ямархуу чансааны хамтлаг гэдгээ харуулж чаджээ. Анхны бие даасан тоглолт болох “Амьдрал” тоглолтыг тухайн үед үзэж байсан сонсогч фэнүүд нь одоог хүртэл мартаагүй биз ээ. Харанга” хамтлаг одоог хүртэл шинэ уран бүтээлээрээ болоод хуучны мартагдашгүй сэтгэлд хоногшсон дуунуудаа сонсогч фэнүүддээ хүргэсээр буй. 70,80-аад оны хүмүүсийн цэл залуу насандаа ид сонсож өссөн домогт “Харанга” хамтлаг 2009, 2011 онуудад Монгол орноо бүтэн тойрч, тоглолт хийсэн. Герман улсад хэвлүүлсэн “Эрин зууны хөг”, “Best of” цомгуудыг “Daimler-Chrysler” болон “Siemens Nixdorf” компаниуд спонсорлож хэвлүүлж байжээ. Мөн “Бодлын тэнгис” (2000), “Ертөнцийн өнгө” (2003), “Special Edition Gold” (2007), гэсэн цомог гаргасан байна. “Харанга” хамтлагийн сэтгэл хоногшсон сайхан дуунуудаас дурьдатгал болговол “Зөвхөн Монголдоо”, “Замд гаръя”, “Энэ бол дурлал биш”, “Энх Тайван”, “Хилэнцэт харц”, “Манан”, “Он жилүүд”, “Эргэх учрал” зэрэг олон дууг нэрлэж болно.

1991 онд “Дэлхий ертөнц”,1993 онд “Миний рок”,1994 онд хамтлагийн таван жилийн ойн тоглолтууд,1995 онд “Тэртээх өдрүүд”,1998 онд “Эрин зууны хөг”,1999 онд “Сэтгэлд шингэсэн дуунууд”,1999 онд 10 жилийн ойн тоглолт, 2003 онд “Ертөнцийн өнгө”, 2004 онд 15 жилийн ойн тоглолт, 2009 онд 20 жилийн ойн тоглолтууд, 2011 онд “Амьдрал 2” зэрэг амьд тоглолтуудаа ард түмэндээ хүргэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Зүрхний хэм алдагдлыг Монголд эмчилнэ

Эрүүл мэнд, спортын яамны хөрөнгө оруулалтаар Зүрхний хэм алдагдлын үеийн электрофизиологийн шинжилгээ, радио давтамжит катетр аблаци эмчилгээг хийхэд шаардлагатай байсан 1,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт суурилуулж ашиглаж эхэлжээ. Ингэснээр зүрхний хэм алдагдах өвчнийг өөрийн орондоо эмчлэх боломжтой болж бүрдсэн байна.

Энэ төрлийн нэг удаагийн эмчилгээг гадаад оронд хийлгэхэд зөвхөн эмчилгээний зардалд 8000-30000 ам.доллар шаардлагатай байдаг аж. Эх орондоо энэхүү тусламж үйлчилгээг үзүүлснээр нэг эмчлүүлэгчийн эмчилгээнд нийт 10 – 15 сая төгрөг зарцуулах тооцоо гарчээ.

Categories
мэдээ спорт

Муай тайн боксын төрлөөс мөнгөн медаль хүртжээ

muaitaiЭнэ амралтын өдрүүдэд Хонконг улсад Муай тайн боксын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оролцож, 67 кгд өрсөлдсөн “Мишээл” клубын тамирчин С.Батжаргал мөнгөн медалийг эх орондоо авчирлаа. Муай тайн төрлөөр анхны Зүүн Азийн аваргаас авсан анхны медаль энэ болж байна.

Categories
мэдээ нийгэм

Элэгний вирустэй иргэдээ бүртгэлжүүлнэ

Монгол Улс өнөөгийн байдлаар вируст хепатит буюу элэгний А, В, С зэрэг вирусээр хэчнээн хүн өвдсөн, халдварласан зэрэг мэдээллийг гаргаж, нарийн хянах боломжгүй юм байна. Учир нь вируст хепатитын В, С, А гээд аль ч халдварыг авсан, өөрөө мэдээгүй, шинжилгээ хийлгэдэггүй олон иргэн амьдарч буй. Мөн тэр бүгдийг нарийн тооцож, хянах нөхцөл боломж бүрдээгүй аж. Тиймээс элэгний вирусыг бүртгэх цахим бүртгэлийг нэвтрүүлж эхэлжээ. Ингэснээр вирусыг А. В, С гээд төрөл төрлөөр ангилж тоолох боломжтой юм байна.

ХӨСҮТ-ын захирал Д.Нямхүү “Одоогоор вируст хепатитаар өвчилсөн өвчтөнүүдийн тоог судлаачдын гаргасан албан бусаар л тооцоолж байна. Түүнээс биш бүрэн тоолох боломжгүй байна. Вируст хепатиттай иргэдийг нарийвчлан тоолох боломжгүй. Тиймээс элэгний вирусыг бүртгэх цахим бүртгэлийн системийг нэвтрүүлсэн. Үүгээр дамжуулан өвчтөнүүдийг хяналтандаа авах зорилго тавьж ажиллаж байна” гэлээ.

Хэдийгээр Монгол Улс элэгний өвчний тооцоог нарийн гаргах боломжгүй ч зарим вирусын өвчлөлийн тохиолдлыг бууруулж чадсан гэлээ. Тухайлбал, А, В вируст хепатитын эсрэг вакциныг нэвтрүүлснээр сүүлийн таван жилд 10 мянган хүнд тохиолдох өвчлөл 6.8-аар буурчээ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ФОТО: Сонирхогчдын сумогийн ДАШТ болж байна

Сонирхогчдын сумогийн ДАШТ 30,31-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болж байгаа билээ. Тэмцээний үеийн фото агшнуудыг хүргэж байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Тээврийн товчоонуудад эргүүл ажиллана

Хүн, мал
амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан
сэргийлэх зорилгоор маргаашнаас эхлээд 15 хоног хяналт шалгалт явуулах
цэгийг Авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар, хамтарсан хяналтын
хөдөлгөөнт эргүүл гаргахаар болжээ. Мөн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг
тус тус зохион байгуулж ажиллуулахыг нийслэлийн Засаг дарга С.Батболд
үүрэг болгосон байна. Учир нь сүүлийн үед байгалийн голомтот болон хүн, мал
амьтны гоц халдварт өвчний халдвар идэвхжиж буйтай холбогдуулан нийслэл рүү
зөөгдөн орохоос сэргийлж байгаа аж.

Мөн
эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг ханган сургалт, сурталчилгаа
явуулж, эрсдэлт ажил мэргэжлийн хүмүүсийг тарваган тахал өвчнөөс урьдчилан
сэргийлэх дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг албаныханд
даалгажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Х.Бархүү, Б.Мягмарцэрэн нар өнөөдөр бие даасан анхны тоглолтоо хөлөг онгоцон дээр хийнэ

barhuu“Авьяаслаг монголчууд” тэмцээнд маш амжилттай оролцож, өөрсдийн чадвар, мэдрэмжээрээ олонд танигдсан гайхамшигтай хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн нарын бие даасан анхны тоглолт болох гэж байна. Тэд тоглолтоо өнөөдөр буюу долдугаар сарын 31-ний орой 20:00 цагаас цэнгэлдэх хүрээлэнгийн усан онгоц дээр зохион байгуулахаар болжээ. Энэхүү гайхамшигтай залуустай хөгжмийн тансаг аялгууг хамт мэдрэхийг хүсвэл та цэнгэлдэх хүрээлэнг зориорой. Тоглолтын тасалбар 20.000 төгрөг. Хэрэв та тасалбар, болон ширээгээ урьдчилан захиалахыг гэвэл 99707387 утас руу залган, мобайл банкаар мөнгөө шилжүүлэд л болох ажээ.

barhuu

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт хүн сураггүй алга болжээ

Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагат багийн Бор худаг гэдэг газраас Л гэх 50 настай эрэгтэй 2016.07.28-ны өдрийн 19:30 цагт гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 2016.07.30-ны өдрийн 09:10 цагт /09:20 цаг/ хүлээн авч, тус сумын Засаг даргын орлогч О.Насанбуянаар ахлуулсан 3 хүн, 1 автомашинтай эрлийн ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын цагдаагийн постын хажууд тогтмол усанд хүн осолдсон тухай дуудлагыг 2016.07.30-ны өдөр хүлээн авчээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн М /18 настай, эрэгтэй/ тогтмол усанд осолдож нас барсан байсныг гаргаж, дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний баруун талд Туул голын усанд хүн осолдсон тухай дуудлагыг 2016.07.30-ны өдөр хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Б /49 настай, эрэгтэй/ усанд осолдож нас барсан байсныг гаргаж, дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтайд 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

govialtaiГовь-Алтай аймгийн Цогт сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т 2016.07.30-ны өдрийн 11:43 цагт /У-45042/00//, Ө-96084/00/// 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Гамшгийн шуурхай удирдлагын төвөөс мэдээллэснээр, тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Л.Насанбуянгаас тодруулахад “Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Зүүн зүгийн нутгаар халуун үргэлжилж, баруун зүгийн нутгаар сэрүүснэ

-ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ХАЛУУН ӨДРҮҮД ҮРГЭЛЖИЛЖ, БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР СЭРҮҮСНЭ-

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст халуун өдрүүд үргэлжилнэ. Ирэх сарын 1, 2 -нд буюу маргааш нөгөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын зарим газраар, 4-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 1-нд зарим газраар, 2-нд нутгийн баруун хагаст, 3-нд нутгийн төв хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 35-40 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус дулаан байна. 2-нд баруун аймгуудын нутгаар, 3, 4-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.