Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Цагаачлалын алба өршөөл үзүүлэх аяныг сунгажээ

БНСУ-ын Цагаачлалын алба өршөөл үзүүлэх аяныг сунгажээ зурган илэрцүүд

БНСУ-д визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь өршөөл үзүүлэх аянг Солонгосын Цагаачлалын албанаас 2016 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ныг хүртэл 6 сарын хугацаатай явуулсан билээ. Тэгвэл энэхүү аяныг 2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгасан байна.

Визний хугацааг хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэд дээр дурдсан хугацаанд сайн дураараа нутаг буцах тохиолдолд БНСУ-д буцаж орох эрх нь нээлттэй байх ажээ.

БНСУ-ын Цагаачлалын албаны мэдээллээр тус улсад манай улсын 32817 иргэн оршин суудгаас 9700 орчим нь визний хугацаагаа хэтрүүлсэн байгаа бөгөөд энэхүү аян хэрэгжиж эхэлснээс хойш буюу наймдугаар сарын байдлаар 822 иргэн сайн дурын үндсэн дээр эх орондоо ирээд байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюутны төлбөрийн зээлийг ирэх даваа гаригаас эхэлж олгоно

oyutanОюутнуудад олгох сургалтын төлбөрийн зээлийг арилжааны банкнуудаар ирэх даваа гарагаас олгож эхлэхээр болжээ.

Засгийн газрын хуралдаанаар Боловсролын зээлийн сан байгуулж, Оюутны хөгжлийн зээлийн журмыг баталсан юм. Оюутны сургалтын зээл олгох бэлтгэл ажлын хүрээнд БСШУСЯ, арилжааны банкуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Сургалтын төлбөрийн зээлийг Голомт банк, Хаан банк, Капитрон банк, Хасбанк, Улаанбаатар хотын банкаар дамжуулан олгох юм байна.

Энэхүү зээлийг Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүрт нээлттэй аж. Тус зээлийг сургууль төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн буцаан төлөх нөхцөлтэйгээр 2.0 дээш голч дүнтэй суралцаж буй оюутанд олгохоор журамд тусгажээ.

Харин урт хугацааны зээл авбал 3.0 голчтой байх шаардлагатай аж. Харин нэгдүгээр курсын оюутнуудад голч дүн хамаарахгүй сургалтын зээлийг олгох юм байна.

Сургалтын зээлд 100 орчим тэрбум төгрөг төсөвлөн бөгөөд зээлийн санд төвлөрсөн хөрөнгийн хэмжээгээр энэ онд нийт 70 мянган оюутанд таван хувийн хүүтэйгээр зээл олгохоор болсон байна.

Зээлд хамрагдах хүсэлтэй оюутнууд

-Зээл хүссэн өргөдөл

-Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

-Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар/

-Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

-Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргийг бүрдүүлэх юм байна.

Categories
гадаад мэдээ

Пак Гын Хэ огцрохоор болбол дөрөвдүгээр сард албан тушаалаа хүлээлгэн өгнө

Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ өчигдөр бүх ард түмэндээ хандаж үг хэлсэн билээ. Тэрээр бизнес эрхлэгч Чуй Сүн Шилд хамаарагдах хэрэгт нэр холбогдсоноос хойш гурав дахь удаагаа ийнхүү ард түмэндээ хандан үг хэлсэн юм. Өчигдөр хэлсэн үгэндээ түүнийг албан тушаалыг үргэлжлүүлэн хаших эсэхийг Их Хурал шийднэ, хэрвээ гишүүдийн дийлэнх нь огцруулах саналыг дэмжвэл хуулийн дагуу албан тушаалаа өгөх болно хэмээсэн.

Түүний хувьд 2013 оны хоёрдугаар сард Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсон ба 2018 оны хоёрдугаар сард бүрэн эрхийнх нь таван жилийн хугацаа дуусах ёстой. Хэрвээ Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцруулахыг Их Хурлын гишүүд дийлэнх нь дэмжвэл тэрээр 2017 оны дөрөвдүгээр сард албан тушаалаа хүлээлгэн өгөх юм байна. Гэхдээ Сенүри намынх нь гишүүд ч түүнийг огцрохыг шаардаж байгаа учир түүнд бараг найдлага үлдээгүй гэж хэлж болох юм.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын дарга Бан Ги Мүн албан тушаалаа өгсний дараа нутаг буцна

НҮБ-ын дарга, Өмнөд Солонгос улсын иргэн Бан Ги Мүн-ийн бүрэн эрхийн хугацаа 2017 оны 1-р сарын 1-нд дуусах ажээ.

Тэрээр албан тушаалаа хүлээлгэж өгсний дараа буюу нэгдүгээр сарын дундуур эх орондоо бүрмөсөн очихоор болсон байна.

Өмнөд Солонгос улсын сонин хэвлэлүүдэд нэг жилийн өмнөөс эхлэн түүний тухай “НҮБ-ын дарга Бан Ги Мүн нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй” гэсэн мэдээллүүд хэвлэгдэж байсан юм.

Тэрээр энэ тухай үгүйсгэсэн мэдээлэл өгч байгаагүй бөгөөд өчигдөр Солонгос улсын хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би Өмнөд Солонгос улсын иргэний үүргээ гүйцэтгэж, эх орон, нийгэмд хэрэгтэй байх ажил хийх болно” гэж хэлсэн байна.

Categories
гадаад мэдээ

БНАСАУ-ын нүүрсний экспортод хориг тавив

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу БНАСАУ-ын нүүрсний экспортод хориг тавихаар болсон байна. Энэ нь тус улсын есдүгээр сард Шинэ хоригийн дагуу БНАСАУ-ын нүүрсний экспортыг жил бүр 700 сая ам.доллараар буюу 62 хувиар бууруулна.Зургийг: rfa.orgхийсэн цөмийн туршилттай холбоотой юм. Шинэ хоригийн дагуу БНАСАУ-ын нүүрсний экспортыг жил бүр 700 сая ам.доллараар буюу 62 хувиар бууруулах аж. Үүнээс гадна зэс, никель, мөнгө зэрэг үйлдвэрлэлийн металлын экспорт ч мөн хоригт өртөнө гэж албаны эх сурвалж мэдээлжээ. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу тус улсын 10 аж ахуй нэгж болон 11 Төрийн албан тушаалтныг хар жагсаалтад оруулсан байна. Үүнээс гадна бусад улс орнуудыг ч БНАСАУ-д хөлөг онгоц болон нисдэг тэрэг нийлүүлэхийг хоригложээ.

Categories
мэдээ нийгэм

Сайн дурын үзлэг, шинжилгээнд хамрагдахыг уриалж байна

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 12 сарын 01 буюу ХДХВ/ДОХ-ын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулж, маргааш өдөрлөг зохион байгууллахаар боллоо.

Тус өдөрлөгөөр ХДХВ/ДОХ/БЗДХ –аас сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор иргэд, албан байгууллагын ажилчдад мэдлэг, мэдээлэл олгож, үзлэг, шинжилгээ хийнэ. Энэ жил “ХДХВ-ын сэргийлэлт та бидний гарт” уриан дор ДОХ-ын эсрэг өдрийг тэмдэглэх ажээ.

Түүнчлэн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран “ХДХВ/ДОХ/БЗДХ-ын өнөөгийн байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр ажилчиддаа сургалт явуулж, сайн дурын шинжилгээнд хамруулахыг уриаллаа. Дашрамд дурдахад, Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол 1992 онд илэрч, 2016 оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын 218 тохиолдол бүртгэгджээ.

Categories
мэдээ улс-төр

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцэнэ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.11.30/ хуралдаан 14 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны 02 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн чанартай засвар хийж эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Ингээд хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжив.

Мөн хууль хоорондын уялдаа холбоог хангах үүднээс Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гэсэн таван хуулийн төслийг шинээр санаачлан боловсруулсныг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр эдгээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн юм. Ингээд хуулийн төсөл тус бүрээр санал хураалт явуулан Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүд, холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов.

Дараа нь Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы энэ сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэмж тусгасны зэрэгцээ хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу төсөлд найруулгын чанартай зарим засвар оруулсан байна. Ингээд ажлын хэсгээс гаргасан зарим саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн Олон улсын гэрээний тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив.

Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Засгийн газрын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундаа хэтрүүлсэн этгээдийг эмнэлэгт биш эрүүлжүүлэхэд хүргэхээр боллоо

Өнөөдөр “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг” зохион байгуулагдаж, холбогдох байгууллагын мэргэжилтнүүд оролцлоо. Энэхүү хэлэлцүүлгээр биеэ авч явж чадахааргүй болсон иргэдийг хуучин журамд нь шилжүүлж эрүүлжүүлэх байранд хүргэж байхаар болжээ.

2014 оноос эхлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эмнэлэгт хүргэдэг хууль хэрэгжиж эхлээд байсан юм. Энэхүү хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам хамтран зохион байгуулжээ.

О.ӨНӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.АЛТАНХУЯГ: Элбэгдоржийн үгэнд ороогүй нь шоронд ордог ийм ардчиллын төлөө би яваагүй

Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдээд байсан Н.Алтанхуягт АТГ-аас зарлан дуудах хуудас илгээжээ. Өмнөх хугацаанд түүний төрсөн дүү болон хамаатных нь нэг хүнийг дуудаж байсан юм. Дүү Н.Наранцэцэг нь одоо болтол хоригдож байгаа.

Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ руу очих замдаа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “АТГ-аас надад 14:00 цагийн үед зарлан дуудах хуудас ирүүлсэн. Үүний дагуу АТГ руу очих гээд явж байна. Яг юу болсон бэ гэж үү. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гээд хэлчихсэн чинь нэлээд үйл явдал өрнөх юм шиг байна. Мөн өмнө нь нэвтрүүлэгт ороод Монголын нийгэмд болохгүй байгаа зүйлийн тухай ярьсан. Тэгж ярихдаа Монголын баялгийг тухайлбал, Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт зэргийг цөөхөн хүмүүс хувьдаа завшаад байна гэж хэлсэн чинь манай энэ Элбэгдорж, тэд нарын бүлэг амь тавьж байгаа бололтой. Цөөхөн хоногийн дотор 3-аас 4 эмэгтэй хүнийг шоронд хийлээ. Өнөөдөр намайг ир гэхээр нь би ирж байна. Ер нь бол манай Ерөнхийлөгч ба тэрний бүлэглэлийн бий болгочихсон хууль хяналтын байгууллага дотор нэг тийм хонгил байдаг гэж өнгөрсөн дөрвөн сард хэлсэн. Тэр хонгил руугаа намайг шахаж оруулах гэж их л юм болж байна даа. Худал хэрэг төвөгт гүжирдэж байна. Тэгээд сая манай ойр хавийн хүмүүсийг хорьж бариад, эцэст нь намайг дуудаж байна. Эртхэн дуудаад асуучихгүй, заавал миний ойр хавийн хүмүүсийг шорон гянданд хорьж, тарчлаах шаардлага байхгүй байсан. Намайг тэр шорондоо хийгээд тэр хүмүүсийг суллах цаг нь ирсэн гэж би үзэж байна. Жаахан давчуу мэдэгдэл ирлээ. Ер нь Элбэгдорж бид хоёр 1990 оноос хойш хамт явсан. Элбэгдоржийн үгэнд заавал орох ёстой, Элбэгдоржийн үгэнд ороогүй нь шоронд ордог ийм ардчиллын төлөө би яваагүй. Элбэгдоржийн үгэнд ч ормооргүй байна. Улс эх орныхоо төлөө зүтгэмээр байна. Шоронд хийсэн ч гэсэн бууж өгөлгүй зүтгэнэ” гэлээ.

АТГ-ын гадаа. 16:20 цагийн үед

Categories
гадаад мэдээ

Туркэд сургуулийн дотуур байранд гал гарсны улмаас 11 сурагч амиа алджээ

Туркийн өмнөд нутгийн Адана мужийн Аладаг хотын дунд сургуулийн дотуур байранд гал гарсны улмаас 11 сурагч амиа алдаж, наад зах нь 22 сурагч гэмтэж бэртсэн тухай албаны хүмүүс мэдэгдлээ.

Мөн дотуур байрны ажилтан эмэгтэй галд өртөнн амиа алдсан байна.

Уг дотуур байранд ойролцоох тосгодын ядуу айлуудын хүүхдүүд суудаг байжээ.

Цахилгааны богино холболт үүссэний улмаас гал гарсан бололтой.

Адана мужийн захирагч Махмут Демиртасын хэлснээр, сурагчдын зарим нь галаас зугтан цонхоор үсрэх үедээ гэмтэж бэртсэн байна.