Categories
мэдээ нийгэм

Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 60.7 хувь нь хоол боловсруулах тогтолцооны эмгэгтэй байна DNN.mn

Эрүүл мэндийн байгууллагаас 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлүүлсэн эрт илрүүлэг, оношилгоонд долоон сарын хугацаанд нийт 801,765 гаруй иргэн хамрагдаад байна.

Нийт хамрагдсан иргэдийн 45 хувь эрэгтэйчүүд бол 54.2 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол байршлаар нь авч үзвэл, 51.1 хувь нь орон нутгийн иргэд бол 48.9 хувь Улаанбаатарын иргэд байгаа аж. Өмнө нь эрт илрүүлэгт Улаанбаатарын иргэд харьцангуй өндөр хамрагдаж байсан бол одоо орон нутгийн иргэд илүү идэвхтэй хамрагдаж эхэлснийг мэдээллээ.

Нийт илэрсэн өвчлөлүүдийн дийлэнх нь буюу 60.7% нь хоол боловсруулах тогтолцооны эмгэгтэй байна

Түүнчлэн эрт илрүүлэг, үзлэг оношилгоо улсын хэмжээнд 23.6 хувьтай үргэлжилж байгааг хэллээ. Үзлэгт нийт хамрагдсан иргэдийн 68.7 хувь нь 0-17 насны хүүхдүүд бол 31.3 хувь нь 18-аас дээш насны иргэд байгаа аж.

Хүн амын насны ангиллаар авч үзвэл,

  • 0-15 насныхны 32.7 хувь
  • 16-17 насныхны 58 хувь
  • 18-30 насныхны 9.9 хувь
  • 31-45 насныхны 9.8 хувь
  • 46-60 насныхны 13.8 хувь
  • 61-ээс дээш насныхны 17.6 хувь үзлэгт хамрагджээ.

Үзлэг, шинжилгээгээр давхардсан тоогоор өвчний 460,000 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 57.3 хувь нь эмэгтэйчүүд бол 42.3 хувь нь эрэгтэйчүүд байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх даваа гарагаас хүйтний эрч суларна DNN.mn

2022 оны 12 дугаар сарын 31-нээс 01 дүгээр сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Маргааш буюу арванхоёрдугаар сарын 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 1-р сарын 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.

Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -15…-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна. Нэгдүгээр сарын 2-ноос ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

БНАСАУ Япон тэнгис рүү гурван баллистик пуужин харважээ DNN.mn

БНАСАУ өнөө өглөө Япон тэнгис рүү гурван баллистик пуужин харвасан талаар Японы Батлан хамгаалах яамнаас мэдээлэв.

Нийслэл Пёньян хотын зах орчмоос 08:00 цагийн үед харвасан пуужин 350 орчим км зайд нисэж, Солонгосын хойгийн зүүн эргийн орчимд унасан бөгөөд нислэгийн дээд өндөр нь 100 км байсан гэж тус яам мэдээлжээ.

БНАСАУ 2022 он гарсаар 37 дахь удаагаа пуужин харвасан нь энэ юм. Ингэснээр энэ онд түүхэндээ хамгийн олон удаа туршилт явуулаад байна. Тус улс хамгийн сүүлд 12 дугаар сарын 23-ны өдөр пуужин харваад байв.

Цэнэгт хошуунууд Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан бололтой байгаа бөгөөд нисэх онгоц, хөлөг онгоцонд ямар нэгэн хохирол учирсан талаар мэдээлэл байхгүй гэж яамны мэдэгдэлд дурджээ.

Ерөнхий сайд Фүмио Кишида олон нийтэд шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай хүргэж, нисэх онгоц, хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг хангаж, болзошгүй нөхцөл байдалд бэлтгэлтэй байхыг холбогдох албаны төлөөлөгчдөд үүрэг болгосон талаар түүний ажлын албанаас мэдэээлсэн байна.

Японы Засгийн газар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн үйлдлийг эсэргүүцэж байгаагаа Бээжин хот дахь Элчин сайдын яамаараа дамжуулан БНАСАУ-д илэрхийлжээ.

Мөн АНУ-ын Энэтхэг, Номхон далайн командлал мэдэгдэхдээ, БНАСАУ-ын үйлдэл АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүн, нутаг дэвсгэр, мөн Япон болон бусад холбоотнуудад шууд аюул занал учруулаагүй гэдгийг тэмдэглээд, харин Пёньяны хууль бус үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрүүдийн тогтвортой байдлыг алдагдуулах үр дагаврыг тодоор харуулж байна гэдгийг онцолсон байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын архины хэрэглээ Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдаж байна DNN.mn

Албан байгууллагууд ар араасаа шинэ жилийн баяр тэмдэглэж буй энэ өдрүүдэд цагдаагийн байгууллагад архидан согтуурах явдалтай холбоотой дуудлага мэдээлэл түлхүү ирэх болжээ. Цочир хүйтэрсэн өдрүүдэд шинэ жилийн баяраар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь хөлдөх, цаашлаад осгох эрсдэл дагуулж буйг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байгаа юм. Энэ оны эхний арван сарын байдлаар гарсан гэмт хэргийн 10.3 хувь нь согтуугаар үйлдэгджээ. Нийт дуудлага мэдээллийн 60-70 хувь нь архидан согтуурсантай холбоотой байгаа аж. Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга цагдаагийн хурандаа Б.Оюутболдоос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Албан байгууллагууд ар араасаа шинэ жил тэмдэглэж байгаа энэ өдрүүдэд эрүүлжүүлэх байрнууд ачаалал өндөр хонож байна. Өнөөдөр ер нь архи согтууруулах ундааны хэрэглээ манайд ямар байна вэ. Та судалгаанд үндэслээд мэдээлэл өгөхгүй юү?

-Архины хэрэглээ аюулын хэмжээнд хүрснийг доорх судалгаанаас тодорхой харж болно. Монгол Улсад импортоор оруулсан согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүний биет хэмжээ 2021 онд 38.9 сая литр болсон. Согтууруулах ундааны үйлдвэрлэл нь 2021 онд 671.0 тэрбум төгрөгт хүрч 2011 онтой харьцуулахад дөрөв дахин, борлуулалт 740.9 тэрбум төгрөгт хүрч 2011 оноос тав дахин нэмэгдсэн байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон стандартаар нэг хүнд жилд 7-8 литр архи, согтууруулах ундаа ногдож байгаа тохиолдолд үндэсний аюулгүй байдалд эрсдэл гарлаа гэж үздэг. Гэвч манай улсын насанд хүрсэн нэг хүнд жилд 28 литр архи ногдож насанд хүрсэн хүн амын 51 хувь нь согтууруулах ундааг тогтмол хэтрүүлэн хэрэглэж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанаас харахад манай улсад жилд дунджаар 4500 хүн архины шууд болон шууд бус хамааралтай байдлаар нас барж байгаа нь тогтоогдсон.

-Манайд согтууруулах ундааны хэрэглээ хэвийн хэрэглээнээс хэд дахин давсан нь таны дурдсан судалгаанаас харагдаж байна. Үүнийг дагаад архины хордлогын асуудал хөндөгдөх байх. Хүний амь настай шууд холбоотой асуудал шүү дээ.

-Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой хордлогоор өдөрт нэг, сард 30, жилд 363 хүн амь насаа алдаж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд архины хордлогоор 1817 хүн амь насаа алдсан үзүүлэлт байгаа юм.

-Энэ сард цочир хүйтэрлээ. Албан байгууллагуудын шинэ жилийн баяр ар араасаа тохиож байна. Шинэ жилийн баярын үеэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь манайд хэвийн үзэгдэл болсон. Энэ үед хөлдөх, осгох эрсдэл хажууханд байх шиг.

-Энэ үнэн. Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотойгоор жилд 89 хүн осгож амь насаа алдаж байгаа үзүүлэлт бий. Сүүлийн таван жилийн хугацаанд авч үзэхэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж 447 хүн осгож нас барсан байгаа юм.

Байгууллага хамт олны шинэ жилийн баяр тохиосон өдрүүдэд архи хэтрүүлэн хэрэглэх нь түгээмэл. Ийм үед осгох эрсдэл яг хажууханд бий. Хөлдөх нь ч эрсдэлтэй. Шинэ жилийн баяр тэмдэглэсний дараа нь хэн гэртээ яаж харьсан талаар анхаарч байх хэрэгтэй. Энэ нь тантай хамт ажилладаг хэн нэгнийг осгох аюулаас сэргийлж болно. Архидалттай холбоотой өөр нэг асуудал тасардаггүй нь согтуугаар гэмт хэрэг үйлдэх явдал. Согтуурсан үедээ бусдын биед гэмтэл учруулах тохиолдол өдөрт л ес бүртгэгдэж байна. Ингээд үзэхэд согтуугаар бусдын биед гэмтэл учруулах тохиолдол сард 277 бүртгэгдэж байгаа юм. Жилд гээд тооцоход энэ тоо мянга гараад явчихна.

-Архи согтууруулах ундааны хэрэглээ гамшгийн хэмжээнд хүрсэн нь таны онцолсон тоо баримтаас харагдаж байна. Цагдаагийн байгууллага үүний эсрэг ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлигт “Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх, согтууруулах ундааны хор уршиг, сөрөг нөлөөг сурталчлан таниулах” талаар тусгагдсан.

Дээрх зарлигийн хэрэгжилтийг хангах, иргэд, олон нийтийг согтууруулах ундааны хорт зуршил, буруу хэрэглээнээс татгалзуулах, түүнээс үүдэн гарах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран энэ оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд “Намайг алгас” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулж ажилласан.

Ажлын хүрээнд гудамжны самбар, лед дэлгэц, фэйсбүүкийн бичлэг, постер, уриалга бүхий видео, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэг гаргах, төрийн болон төрийн бус байгууллагуудад хандсан албан бичиг хүргүүлэх, тээврийн хэрэгслийн үнэртүүлэгч, дугаар бичигч, QR код уншуулагч зэрэг олон төрлийн ажил, арга хэмжээг үе шаттай зохион байгууллаа.

-Та ярилцлагын эхэнд улсын хүн амын 51 хувь нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж байгаа талаар хэлсэн. Архины хамааралтай иргэдэд чиглэсэн ажил арга, хэмжээ явуулсан уу?

-Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон бусад төрийн байгууллагатай хамтарч архины сайн дурын эмчилгээний чанар, үр дүнг шинэ шатанд гаргахаар тус цагдаагийн удирдах газраас “Итгэл” төслийг хэрэгжүүлээд хоёрдугаар ээлжийн нийт 75 иргэнийг ар гэрт нь хүлээлгэж өгөөд байна.

Энэхүү төсөл нь зорилтот бүлгийн хүмүүсийг “Цагаан өргөө” сувиллын газарт 21 хоногийн хугацаанд байрлуулж хордлого тайлах эмчилгээ, сэтгэл санаа, зан үйл заслын болон гэр бүлийн гишүүдэд нөлөөллийн уулзалт, сургалтуудыг явуулж, тусгайлсан хөтөлбөрийн дагуу эмчилгээг хийж, үргэлжлүүлэн гурван сарын хугацаанд хорооны өрхийн эмч, хэсгийн байцаагчийн хяналтад эмийн болон сэтгэл зүйн сургалтад хамруулах зорилготой. Согтууруулах ундаа хэрэглэх нь хүний стресс ядаргааг тайлдаггүй, эсрэгээрээ бие махбодын дархлааг унагаах, сэтгэл гутралд өртөх, өөрийн үнэлэмж буурах зэргээр эрүүл мэнд, сэтгэл зүйд сөрөг нөлөөг үзүүлдэг.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Хууль зөрчсөн банк бус санхүүгийн байгууллагуудыг тус бүр 20 сая төгрөгөөр торгожээ DNN.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас банк бус санхүүгийн байгууллагуудаас аж ахуй эрхлэгч, иргэдэд олгож буй зээлийн шимтгэл, хураамж нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтад 2021 оны борлуулалтын орлогоороо тэргүүлэх 50 ББСБ-ыг хамруулснаас иргэдэд олгож буй зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулахгүйгээр үндэслэлгүй тогтоосон байж болзошгүй үйлдэлд нэр бүхий 26 ББСБ-д зөрчлийн хэрэг нээж шалгасан байна. Шалгалтын явцад зээлдэгчээр төлүүлж буй зээл олгосны шимтгэлийг үндэслэлтэй тогтоолгүйгээр зээлийн бүтээгдэхүүнтэй уялдуулалгүйгээр зээл олгосны шимтгэлийг 1 хувь, хугацаа сунгахад үлдэгдлээс 1 хувь гэж тус тус тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4-ийн 4.7-г зөрчиж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагааг явуулсан ББСБ-уудад тус бүр 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

Мөн ББСБ-уудад зээл олголтын шимтгэлийг зээлийн бүтээгдэхүүнтэй уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгаж 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” албан даалгавар хүргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баярын ширээний амтат бялуугаа гэртээ хийх амтлаг жор DNN.mn

Шинэ жилийн баярын ширээг амтат бялуугүйгээр төсөөлөх аргагүй билээ. Тэгвэл баярын ширээний гол амттан болох амтат бялуугаа хэрхэн гэрийн нөхцөлд хийх жорыг хүргэж байна.

Аарцтай бялуу хийх жор:

1 аяга гурил
2 ц.х хөөлгөгч
2/3 аяга сүү
125г (1/2 аяга) масло
1/2 аяга элсэн чихэр
2 өндөг
500г аарц (чихэртэй 400г-н аарц би хийсэн)
1/2 аяга элсэн чихэр (1/3 аяга)
1 х.х каш
Хийх арга:

Хайлсан маслоо элсэн чихэртэй холин хутгана. Өндгөө нэг нэгээр нь нэмэн сайтар хутгана. Гурил, хөөлгөгчөө нэмэн хутгана. Сүүгээ нэмэн жигд зуурмаг болтол сайтар хутгана. Өөр саванд элсэн чихрээ хийгээд өндгөө нэг нэгээр нь нэмэн сэвсийж хөөсөртөл хутгана. Аарц, кашаа нэмэн хутгана. Маслоор тосолж бэлдсэн хэвэнд эхлээд гурилан зуурмагаа хийнэ. Зуурмагийн голд аарцтай зуурмагаа жигд тараан хийнэ. Мөн бялуугаа жимс, үзмээр чимэглэж болно. Урьдчилан халаагаагүй зууханд 180*С-т 30-35 минут жигнэнэ. Ийнхүү болсон эсэхийг шүдний чигчлүүрээр хатган шалгана. Чигчлүүрт наалдсан зүйлгүй хуурай гарч ирвэл болсонд тооцно.

Бяслагтай бялуу хийх жор:

500 гр зөөлөн бяслаг
120 гр элсэн чихэр
3 хоолны халбага сүүн крем
3 өндөг
1 цайны халбага ваниллын охь
Доод бүрхүүлний орц:

4 хоолны халбага масло

2 хоолны халбага элсэн чихэр

400 гр жигнэмэгийн сайн жижиглэсэн үйрмэг

Дээд бүрхүүлний орц:

500 мл цөцгий

1 1/2 хоолны халбага элсэн чихэр

1 цайны халбага ваниллын охь

Бэлтгэх арга:
Бяслаг, элсэн чихэр, сүүн крем гурваа холино. Таны бяслаг дээд зэргийн зөөлөн байх ёстой. Өндгөө нэг нэгээр нь хийж хутгаад, ванилийн охио хийж дахин хутгана. Бэлэн болсон зуурмагийг түр амраагаад масло хайлуулаад, хоёр хоолны халбага элсэн чихрээ хийгээд, хутгах явцдаа үйрүүлсэн жигнэмгээ бага багаар нь хийж холино. Бэлэн болсон зуурмагаа тосолсон хивэнд жигд тараана. Эхний бяслагтай зуурмагаа жигнэмэгтэй зуурмагийг жигд тараасан хивэндээ хийгээд 350 градуст 20 минут жигнэнэ. Бэлэн болсон бялууг хөргөнө. Элсэн чихэр, цөцгий, ванилийн охь гурваа холиод хөргөсөн бялуу дээр тарааж 375 градуст 10 минут жигнэнэ. Бялуугаа гаргаад зургаан цаг хөргөгчид байлгасны дараа идэхэд бэлэн болно.

Сүүтэй бялуу хийх орц:

200 грамм гурил
Хоёр халбага хөөлгөгч
Давс
Нэг аяга сүү
Нэг аяга сахар
Дөрвөн ширхэг өндөг
170 грамм масло
Нэг халбага ваниль
Бэлтгэх арга:

Гурил, хөөлгөгч, давс гурваа хамт шигшинэ. Дараа нь өндөгний цагааныг хольж хөвсгөр болгоод, 100 грамм элсэн чихэр нэмээд, дахиад холино. Цөцгийн тосоо миксерээр бяцлаад элсэн чихэр нэмээд сайтар хутгаарай. Үүний дараа шигшсэн гурил сүүнээс бага багаар нэмээд хутгана. Харин үүний дараа ваниль нэмээд, хольсон өндөгний цагаанаа нэмээрэй. Листээ маслоор тослоод цаасаа дэвсэнэ. Зуурмагаа хувааж листэдээ тэнцүү хийгээд тэгшилж өгнө. 180С 25-30 минут шарна. Харин дараа нь крем болон жимсээр чимэглээрэй.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов DNN.mn

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны нэгдүгээр сарын 05 болон 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна.

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

· Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

· Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийн төсөл /Засгийн газар 2022.12.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ/

· Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

· “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2022.10.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, эцсийн хэлэлцүүлэг/

· “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсох

· Ерөнхий сайдын мэдээлэл: Монгол Улсын төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын талаар

10.00

“Их хуралда

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨМЖ: Эрүүл хүнс хэрэглэж, хоолны хордлогоос сэргийлээрэй DNN.mn

Шинэ жилийн баяр, амралтын өдрөөр хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдгыг эрүүл мэндийн байгууллагаас сануулж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:

  • Томуу өвчнөөс сэргийлэх, эрсдэлт бүлгийн болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хүндрэх магадлалтай тул олон айл хэсэхгүй байх
  • Архи дарс согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, архиар шахах зэрэг соёлгүй зангаас татгалзах, хамт яваа архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнээ заавал гэрт нь хүргэх
  • Осол гэмтлээс сэргийлэх /архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх/
  • Хоолоо тохируулан идэх
  • Хүн бүр хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсан тохиолдол бүрд гараа заавал угаах, гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай санитол, нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж хэрэглэж хэвших
  • Гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй хүн байгаа бол та яаралтай 102, 103 дугаарын утсанд мэдэгдэх

Хоолны хордлогот халдвараас сэргийлэх:

  • Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа баталгаатай газрыг сонгох
  • Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах
  • Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага, сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслэлийг сайтар угааж цэвэрлэх
  • Торт, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад, зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд 24 цагаас ихгүй хугацаагаар зөв хадгалах, хэмжээг тохируулан бэлтгэж хэрэглэх
  • Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх
  • 0,5л, 1 л, 1,5л, 2 литр г.м хэмжээгээр савлагдсан ундаа, айргийг ам дамжуулан уухыг цээрлэх
  • Хордлого халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Шинэ жилээр үзэхэд тохиромжтой кинонууд DNN.mn

Шинэ жилийн баяраар үзэхэд тохиромжтой баярын тухай, түүнтэй холбоотой кинонуудыг хүргэж байна


Love Actually

“Хайр дурлал бидний эргэн тойронд. Үнэхээр хаа сайгүй” гэсэн үгээр эхэлдэг энэ киног 100 удаа үзсэн ч уйдахгүй байх. Өөрийн гэрийн үйлчлэгчид дурласан зохиолч, хөгширч буй рок-од, уйдсан ерөнхий сайд, бэлэвсэн эхнэр нөхрүүд, порно-жүжигчид зэрэг киноны баатрууд маань нэг чухал юмны гэрч болох шиг. Тийм ээ тийм хэтрүүлж байна. Амьдралд ийм байдаггүй. Гэхдээ энэ бол кино-мөрөөдөл учир шүүмжлэгч нар минь бүү сандар.

Home Alone

1990 онд Крим Коламбусын хийсэн энэ киногүйгээр шинэ жилийн өдрүүд өнгөрнө гэж үгүй. Өөрийнх нь эсрэг дайсагнаж байгаа томчуудын ертөнцийн үл бүтэх нэгэн хэсэгтэй тэмцэж ялж буй бяцхан хүүгийн хөгжилтэй тулаан бидний сэтгэлд үнэхээр гүн шингэжээ.

The Holiday

Аливаа өөрчлөлт ихэнхдээ сайн зүйл авчирдаг гэдгийг үзүүлсэн жинхэнэ өвлийн, сэтгэлд нэг л ойр дулаахан, сайхан кино билээ. Ялангуяа амралтын өдөр эсвэл кино үзэх үедээ ч утсаа унтраахаасаа айдаг орчин цагийн бидэнд бүр ч сургамжтай. Киноны дараа Камерон Диаз, Кейт Уинслет нар шиг хаашаа ч юм хол газар явж элдэв адал явдалтай учирмаар ч юм шиг.

The Polar Express (2004)

Зул сарын тухай хүүхэлдэйн кинонууд дундаас хамгийн өвөрмөц, сонирхолтой, гайхалтай дүрслэлтэй гэвэл үүнийг хэлэх биз ээ. Хойд туйл руу хийх зүүдний юм шиг мартагдашгүй аялал, замдаа олон саад бэрхшээлтэй тулгарах ч тэр тусмаа хамгийн гайхалтай мэдрэмжийг төрүүлэх болно.

kino4 Шинэ жилээр заавал үзэх 10 кино

How The Grinch Stole a Christmas (2000)

Царай муутай, зул сарыг бүхнээс илүү үзэн яддаг, ногоон өнгөтэй тэр хэн бэ? Мэдээж тэр Гринч шүү дээ. Тэр энэ зул сарын баярыг хулгайлж, бусниулахыг хүссэн ч юу түүнд саад болж, аз жаргал, сэтгэл хөдлөлөөр дүүрэн жижигхэн хотын хэн гэгч баатар түүнд ухаарал хайрлан, зул сарыг аврах бол?

kino5 Шинэ жилээр заавал үзэх 10 кино

The Santa Clause 2 (2002)

Скот найман жилийн турш Сантагийн “үүрэг гүйцэтгэж”, үнэнч одой нар нь түүнийг хамгийн сайн өвлийн өвгөн гэж итгэнэ. Гэнэт Зул сарын ертөнцөд санаанд оромгүй өөрчлөлтүүд гарч, Скот өвөөд олон бэрхшээл тулгарна. Түүний хүү муу хүүхдүүдийн жагсаалтад орж, Санта Клаусын үүргээ хүлээлгэж өгөх шаардлатай болдог байна.

kino6-1024x768 Шинэ жилээр заавал үзэх 10 кино

Elf (2003)

Нялх балчир байхаасаа Хойд туйлд өссөн Бадди өөрийгөө анаахай гэж итгэдэг. Гэвч өсөж томрох тусам бяцхан одой нараас биеийн өсөлт, биеэ авч яваа байдал гээд бүх зүйлээр ялгарч эхэлдэг. Тэр Хойд туйлыг өөрийнхөө байх ёстой газар биш гэдгийг хүлээн зөвшөөрч жинхэнэ гэрээ олохоор Нью-Йорк хотыг зорьсноор киноны үйл явдал өрнөдөг.

kino7 Шинэ жилээр заавал үзэх 10 кино

“A Very Murray Christmas”

2015 онд дэлгэцнээ гарсан инээдмийн мюзикл кино.

kino8-1024x576 Шинэ жилээр заавал үзэх 10 кино

A Christmas carol

Бидний жагсаалтанд зүй ёсоор орсон цорын ганц хүүхэлдэйн кино. Шинэ жилийн уур амьсгалыг үнэртүүлсэн, үлгэрийн гэмээр энэхүү хүүхэлдэйн кино нь Чарьз Диккенсийн зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн юм. Гол дүр болох санхүүч Скружа энэ дэлхийд хамгийн их гутаж гунихарсан, итгэл алдсан хүнийг ч шинэ жил дахин сэргээж, баярлуулж чаддаг гэдэгт итгүүлнэ.

kino9 Шинэ жилээр заавал үзэх 10 кино

Charlie And The Chocolate Factory

Тим Бертоны энэхүү кино бүх л зүйлээрээ гайхамшигтай. Тайз засал, тусгай эффект, алиа хошин, гүн ухаан, тун буурьтай бодож хийсэн шоколадны үйлдвэр гээд л… Тийм ч учраас энэ кино хүнд жинхэнэ баяр, хөөр, сайхан сэтгэгдэл бэлэглэдэг бизээ.

kino10 Шинэ жилээр заавал үзэх 10 кино

Lost Christmas

Бидний урьд өмнө үзээгүй шинэ жилийн үдшийн тухай түүх. Энд ид шид, эмгэнэлт явдал холилдох ба кинонд тийм ч их шинэ жилийн тайз засал, улаан хацарласан Санта Клаус гараад байхгүй ч… та энэ киног үнэн сэтгэлээсээ үзэж , кинондоо сүлэлдэн уусч байж тэрхүү гүн гүнзгий, агуу чухал зүйлийг мэдрэх болно.

Categories
мэдээ спорт

Кристиано Рональду 2025 он хүртэл Саудын Арабын клубт тоглох гэрээ байгуулжээ DNN.mn

Дэлхийн хөл бөмбөгийн шилдэг тоглогчдын нэг Португалийн Кристиано Рональдо 2025 оныг хүртэл Саудын Арабын Аль Насср клубт тоглох гэрээг байгуулжээ.

Тэрбээр Английн Манчестер Юнайтад клубт харьяалагдаж байгаад хэвлэлд өгсөн ярилцлагатай холбоотой маргааны улмаас тус клубээс явсан юм.

Рональдог хөл бөмбөгийн түүхэнд хамгийн өндөр цалингаар буюу жилийн 177 сая фунт стерлингээр Саудын Арабын клубт тоглох болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна.

37 настай тэрбээр “өөр улс орны өөр лигийн клубт шинэ зүйл мэдрэх, туршлага олж авах хүсэлтэй” байгаагаа ярьжээ.

Саудын Про Лигийн есөн удаагийн аварга Аль Насср клуб Рональдотой байгуулсан гэрээгээ “түүхэн үйл явдал” гэж онцолсон байна.

Гэрээ нь тус улсын мэргэжлийн лигийн тамирчид төдийгүй ард түмэн, хойч үе, охид хөвгүүдэд урам зориг өгөх ач холбогдолтойг онцолжээ.

Өнгөрсөн зун Саудын өөр нэг клуб Аль Хилалын тавьсан 305 сая фунт стерлингийн гэрээний саналаас Рональдо татгалзаж байв.

Тухайн үед тэр Манчестер Юнайтед клубт сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдэж байжээ.

Харин арваннэгдүгээр сарын эхээр Пиерс Морганы ярилцлагын шоунд оролцохдоо Рональдо тус клубийн дасгалжуулагч Эрик тен Хагтай санал зөрөлддөг, таагүй харилцаатай байгаагаа ярьсан нь маргаан үүсгэж, Манчестер Юнайтедаас явахад хүргэж байв.

Тэрбээр 2021 оны наймдугаар сард Манчестер Юнайтед клубт орсноосоо хойш 346 тоглолтод оролцохдоо 145 гоол оруулсан юм.

Долоо хоногт 500,000 фунт стерлинг авах Юнайтед клубтэй байгуулсан гэрээ нь дуусахад долоон сарын хугацаа үлдээд байсан ч Рональдо “харилцан зөвшилцсөний үр дүнд” ярилцлагынхаа дараа тус клубээс явж байжээ.

Саяхан тэр Катар 2022-т оролцоод таван өөр дэлхийн аваргын шалгаруулах тэмцээнд гоол оруулсан түүхэн дээд амжилтыг тогтоосон юм.