Categories
гадаад мэдээ

Хоёр толгойтой тугал төржээ

Польшийн Ковалево-Поморске хотод нэгэн үнээ хоёр толгойтой тугал гаргасан тухай “Daily Mail” сонин мэдээлжээ. Хоёр толгойтой тугал хүндрэлтэй гарсны улмаас үхсэн байна.

Польшийн малын эмч Каролина Саровскагийн ярьснаар, хоёр толгойтой тугал гаргасан үнээний хувьд ийм гажигтай тугал гаргасан нь анхны тохиолдол биш аж. Үүнээс өмнө нь үнээ дотоод эртхнүүд нь гадна талдаа байрласан тугал гаргаж байжээ.

Судлаачдын үзэж байгаагаар, иймэрхүү мутаци нь өвс тэжээлд байх пестицид буюу ургамлын хортонтой тэмцэх химийн бодисны улмаас үүссэн байж болзошгүй аж.

Categories
мэдээ нийгэм

Элэг өөхөлснийг илтгэх шинж тэмдгүүд

Элэг өөхлөх гэж юу вэ?

Энэ нь элгэнд байх өөхний хэмжээ ихдэхийг хэлж байгаа юм. Элэг өөрөө тодорхой хэмжээний өөх агуулдаг эрхтэн боловч хэрвээ өөхний хэмжээ элэгний нийт жингийн 5-10%-иас дээш байвал элэг өөхлөж байна гэж үздэг.
Энэ өвчний шинж:
Жин:Таны элэг 100% хороо гадагшлуулж чадахгүй байгаа үед калори багасах, өдөр тутмын дасгал хийгээд ч таны жин олигтой хасагдахгүй ба учир нь организм шүүгдээгүй хороо өөхөнд хадгалах учраас тэр.

Харшил:Эрүүл элэг “эсрэг биет” бий болгож харшлын аллергенийг дарангуйлдаг. Харин элэгний үйл ажиллагаа муу байх үед эдгээр аллергенууд идэвхжих ба тархи үүнд хариу үйлчлэл болгож гистамин хэмээх химийн бодис бий болгоно.

Архаг ядаргаа:Хор нь булчингийн эд эсийн бодисын солилцоог багасгах учир хүн амархан ядарна. Яваандаа энэ ядаргаа нь уур уцаар, депресс болдог.

Хөлс ихээр ялгарах:Элэгний үйл ажиллагаа их ачааллаас болон алдагдах үед элэг улайсна. Элэг нь том эрхтэн учир энэ халсан дулаан нь бусад эрхтэнд хүрэх ба үүнээс шалтгаалан их хэмжээний хөлс ялгардаг байна.

Тослогийн булчирхай буюу батга:Элгэн дэх хор нь дааврын тэнцвэрт байдлыг алдагдуулж болох ба эдгээр нь батга гарах зэрэг бэрхшээл үүсгэдэг. Хэрвээ энэ нь элэгний идэвх муутай үйл ажиллагаанаас болж байгаа бол гадна талаас нь ямар ч эмчилгээ цэвэрлэгээ хийгээд тус болохгүй ба зөвхөн элэгний ажиллагаа хэвийн болсон үед л алга болно.

Амнаас эвгүй үнэртэх:Таны амны хөндийн ариун цэвэр зохих хэмжээндээ боловч амнаас эвгүй үнэртэж байвал энэ нь элэгнээс шалтгаалж байж болох юм. Эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

Элэг эмчлэх аргууд:Элэг өөхлөх өвчинг зөв хооллолт, хоолны дэглэмээр эмчилж, хөнгөрүүлж болно. Одоо танилцуулах хоёр арга нь элэг эмчлэх өндөр үр дүнтэй арга бөгөөд багваахай цэцгийн үндэс, гадил, амтат төмс, цагаан гаа, түүний үндэс зэрэг нь элэг өөхлөх өвчний эсрэг чухал нөлөөтэй.

Багваахай цэцгийн үндэс, гадил болон цагаан гааны коктейл бэлдэж өглөөний ундандаа хэрэглэн өвчний үр дагавартай тэмцэх хэрэгтэй.
Нэг ширхэг гадил жимс авч хэрчээд нэг аяга грек тараг, цагаан гааны нухсан үндэс, хоёр хоолны халбага газрын самрын тос, нэг цайны халбага багваахай цэцгийн үндэстэй хольж хутгаад уух хэрэгтэй.

Categories
гадаад мэдээ

Жил хүрэхгүй хугацаанд 2000 гаруй хүн дэлбэрэлтэд өртөн амиа алджээ

Өнгөрсөн оны долдугаар сараас энэ оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд дэлбэрэлтийн улмаас дэлхийд нийт 2000 гаруй хүн амь үрэгдсэн талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хууль сахиулах болон хууль зүйн байгууллагуудын асуудал хариуцсан туслах Александр Зуев мэдэгдсэн байна.

Дээр дурьдсан хугацаанд мина дэлбэрсэн 8605 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний улмаас 2089 хүн амь үрэгджээ.

Дэлхийн янз бүрийн бүс нутаг дахь тэсрэх төхөөргүүдийг цэвэрлэх үйлсэд урт хугацааны, урьдчилсан нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг А.Зуев НҮБ-ын гишүүн улсуудад уриалсан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Домогт хатны хөргийг лааны тосоор бүтээнэ

Богд хааны ордон музейд өнөөдөр “Монгол хатад” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Энэ үеэр Монгол хатдын түүхийн талаарх судалгааг эрчимжүүлэх, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, байр суурийн талаар судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг илрүүлэх хэрэгтэй гэдгийг судлаачид онцлов.

“Монгол хатан ухаан судлал” ТББ, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, “Хан хэнтий” ТББ хамтран зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хурал нь Монгол хатдын намтар түүх, улс төрийн амьдралд гүйцэтгэсэн үүрэг, түүхэн байр суурь, үлдээсэн өв, шашин соёлын талаар нарийвчлан судлах, судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг илрүүлэх,олон нийтэд сурталчлах зорилготой юм.

Дөрөв дэх жилдээ болж буй тус хуралд 17 эрдэмтэн судлаач илтгэл хэлэлцүүлэв.

МУБИС-ийн багш, түүхийн ухааны доктор Н.Сүхбаатар “Монгол төрийн цэцэн билигт хатдын талаарх мэдээлэл гадаад, дотоодын түүхэн эх сурвалжид хомс байдаг. Олон нийт их хатдын нэрийг мэдэхээс түүхийг нь мэддэггүй. Миний хувьд Галдан бошигт хааны гэргий Ану хатны талаарх судалгааг хийсэн бөгөөд түүхийн хуудсанд далд байгаа зүйлийг ил гаргахыг зорьсон.

Судалгааны явцад түүнийг XVI зууны сүүлийн хагасаас XVII зууны эхний хагасын Ойрадын түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн Очир сэцэн хааны хүү цэргийн жанжин Галдамбаагийн охин гэдгийг илрүүлсэн. Энэ асуудал судлаачдын дунд удаан хугацааны турш эргэлзээтэй байсаар ирсэн” гэв.

Монгол хатдыг алдаршуулах зорилгоор Хэнтий аймгийн Баян-Адрага суманд “Монгол хатдын өргөө” цогцолборыг 2011 онд байгуулжээ.

Энэ талаар тус аймгийн Баян-Адрага сумын Засаг дарга О.Лхагвадорж “Монголын түүхэнд гавьяа байгуулж, нэр алдраа дурсгасан Бөртэ, Сорхугтани, Мандухай, Дондогдулам зэрэг 9 цэцэн билигт хатны түүхэн баримт, дурсгалт өв энэхүү өргөөнд хадгалагдаж байдаг.

Дондогдулам хатны түүхийг иргэд олон нийтэд таниулах үүднээс түүний хөргийг лааны тосон баримлаар бүтээх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдээр 2500-3000 төрийн албан хаагч бэлэн байдалд ажиллана

Наадмаар 2500-3000 төрийн алба хаагч албаны бэлэн байдалд ажиллана
Үндэсний их баяр наадмын үеэр 2500-3000 төрийн албан хаагч албаны бэлэн байдалд ажиллах тоо гарчээ.

Тодруулбал, мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн алба хаагч, онцгой байдлын газрын алба хаагчид Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэхэд үүрэг гүйцэтгэнэ. Иргэдийн амар тайван байдал олон нийтийн хэв журмыг сахиулахаар цагдаагийн алба хаагчид албаны бэлэн байдалд ажиллах аж.

Учир нь баяр наадмын үеэр хөл хөдөлгөөн нэмэгдэж авто замын ачаалал зарим газруудад үүсэх магадлалтай байдаг. Тиймээс цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд энэ бүхнийг зохицуулна.

Иймд иргэд цагдаагийн алба хаагчдын тавьсан шаардлагад хүндэтгэлтэй хандах, гол усны ойр орчимд амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, мөн түргэн болцтой, амархан мууддаг хоол хүнснээс татгалзахыг, худалдан авч хоол хүнсэндээ хэрэглэхгүй байхыг дээрх байгууллагуудаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Мягмар: Бид улс орон даяар долдугаар сарын 5-ны 08.30 цагаас эхлэн ажил хаялт зарлана

Эмнэлгийн ажилтнууд ирэх долоо хоногоос эхлэн орон даяар ажил хаялт хийнэ

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Эрүүл мэндийн салбарын ажилтнууд төв талбайд цалингаа нэмэгдүүлэхийн тулд есөн өдөр суулт хийсэн ч хэлэлцээр хийсний эцэст суултаа түр зогсоосон юм.
Гэхдээ нэг мөр шийдэлд хүрээгүй тэд хэзээ ч ажил хаяж, суулт зарлахад бэлэн шүү гэсэн дохиог өгч байсан удаатай.
Тэгвэл суулт хийж байсан эмнэлгийн ажилтнууд, эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийнхэн дахин ажил хаялт зарлахаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж, холбогдох удирдлагуудад шаардлага хүргүүлсэн байгаа юм.
Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Бидний тавьсан шаардлагыг хүлээж аваагүй. Тиймээс бид улс орон даяар долдугаар сарын 5-ны 08.30 цагаас эхлэн ажил хаялт зарлана. Ажил хаях үеэр амь тэмцсэн үеийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлнэ. Бусад үйлчилгээг үзүүлэхгүй.
Ажил хаялтад одоогоор орон нутгийн болон нийслэлийн 100 гаруй эрүүл мэндийн байгууллагууд нэгдээд байна. Бидний ажил хаялт хугацаагүй. Шаардлагыг хүлээн автал ажил хаялтаа үргэлжлүүлнэ” гэжээ.
Categories
мэдээ нийгэм

Xууль бус алт олборлогчдын үйл ажиллагааг зогсоолоо

Хууль бусаар алт олборлож байсныг зогсоов
Сэлэнгэ аймгийн Ерөө сум Бугант тосгоны нутаг, Хэрээн гол, Хавчирганы ам, Их алт гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан болон олборлохоор бэлтгэсэн иргэд, нөхөрлөлүүдийн үйл ажилллагааг таслан зогсоож албадан буулган, техник тоног төхөөрөмжийг хураажээ.

Мөн хууль бус үйл ажиллагаандаа ашиглаж байсан, нууж далдалсан, экскаватор, тоног төхөөрөмжийг илрүүлэн албадан буулгаж, талбай чөлөөлүүлөх арга хэмжээ авсан байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын “Хууль бус алт олборлолтын үйл ажиллагааг таслан зогсоох, албадан буулгах тухай” захирамж, хамтарсан аяны хүрээнд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Цагдаагийн газрын хамтран ажиллаж, дээрх арга хэмжээг авчээ.

Categories
мэдээ нийгэм

Евразийн хамтын ажиллагааны талаар судлаачид хуралдаж байна

Слав Еврази судлалын Зүүн Азийн олон улсын есдүгээр бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ. Хурал “Даяаршил ба өнөөгийн Еврази: түүх, хандлага, өөрчлөлтийн сорилт, Монголын оролцоо” сэдвээр болж байна. Япон, БНСУ, БНХАУ, ОХУ, Казахстан, ХБНГУ, АНУ, Польш зэрэг 20 гаруй орны 80 гаруй төлөөлөгчид хуралд оролцох ажээ. Мөн Монголын талаас 30 гаруй судлаачид илтгэлээ танилцуулах юм. Хуралд нийтдээ 27 салбар хуралдаанаар 80 гаруй илтгэл хэлэлцэнэ. Эдгээр нь Евразийн орнуудын улс төр, эдийн засаг, нийгэм, хэл соёлын хүрээнд хийсэн судалгаануудаас бүрднэ.

Бага хурлыг Төв Зүүн Европ Судлалын Монголын Холбоо болон Олон улсын харилцааны хүрээлэн хамтран зохион байгуулж байна. Хурлын онцлог болон энэ жилийн сэдвийн талаар Төв европ судлалын холбооны ерөнхийлөгч Д.Алтай “Бидний өвөг дээдэс Хүннүгийн үеэс эхлээд Европ руу аян дайн хийж, Ази-Европын олон улсын нэгтгэн тогтоож байсан түүхтэй. XII-XV зууны үеийн Чингис хааны залгамжлагчдын эзэнт гүрнүүд мөн адил байсан. Энэ нь өнөө үеийн Евразийн интеграцын үндсийг тавьсан гэдгийг судлаачид сүүлийн үед ярих болсон. Тиймээс энэ удаагийн бага хурал нь Монгол орныг өнөөгийн Евразийг төлөвшүүлэх, хөгжүүлэхэд яаж нөлөөлсөн,цаашид хэрхэн хамтран ажиллах талаар харилцан саналаа солилцох боломжийг олгож байна” хэмээн ярилаа.

МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийгэм судлалын сургуулийн захирал Д.Уламбаяр хурлын талаар “Евразийн бүс нутагт асар том өөрчлөлт явагдаж байна. ОХУ, БНХАУ, Энэтхэг улс тэргүүтэй улс орнуудын геополитикийн орон зайд олон улсын харилцаа төвлөрч эхэлсэн. Тиймээс манай орны хувьд Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны хамтын ажиллагаа, Зүүн хойд Азийн эдийн засгийн төслүүд, Шанхайн хамтын ажиллагаа гэх мэт олон хүрээнд явагдаж байгаа үйл явцад нэгдэх, улс төр, эдийн засгийн байр сууриа өргөжүүлэх нь маш чухал байна” гэж онцоллоо.

Тэрбээр “Миний хувь Евразийн эдийн засгийн холбоо, Монгол Улсын хамтын ажиллагааны ойрын төлөв байдалд дүн шинжилгээ хийсэн.Монгол Улс тус холбоонд нэгдсэн таван оронтой нягт хамтын ажиллагаатай болохын тулд чөлөөт худалдааны судалдаа, дүн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээг хийх шаардлагатай байгаа юм. Үүний дараа нэгдэн ороход эерэг болон сөрөг үр дагаврыг дүгнэх боломжтой болно. Мөн Шанхайн хамтын ажиллагаанд элсэн орох тухай асуудлыг орхиж болохгүй. Эдгээр бүсийн чанартай эдийн засгийн өөрчлөлтүүд дотоодын хөгжил дэвшилд өргөн боломжийг нээнэ хэмээн үзэж байна. Энэ талаар олон судлаачид өнөөдрийн хурлаар санал бодлоо солилцох байх” гэлээ.

2007 оноос хойш уламжлал болон тогтсон энэхүү олон улсын бага хурал нь Азийн орнуудад ээлжлэн зохиогддог.Зөвхөн Слав судлалын хүрээнд хуралддаг байсан бол сүүлийн гурван жилд Слав-Евразийн асуудлаар хэлэлцэх болжээ.Энэ жилийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохиогдож байгаа юм байна.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор шатахуун зээлээр өгчээ

Тариалалтад нийт 60 мянган тонн буудайн үр шаардах тооцоо гарснаас 50.8 мянган тонн үрийг дотоодоосоо бүрдүүлсэн. Дутагдах үрийн нөөцийг нэмж бүрдүүлэхээр төсвийн болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр 5.9 мянган мянган тонн элит, 2.1 мянган тонн сортын үр, аж ахуйн нэгжийн хөрөнгөөр 2.0 мянган тонн үр нийтдээ 10 мянган тонн үрийн буудайг импортоор нийлүүлж, үрийн нөөцийг 100 хувь бүрдүүлэв.

2015-2017 онд тохиолдсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас тариалангийн салбар санхүүгийн хүндрэлд орсныг харгалзан, тариалалтад зориулан олгох импортын элит үрийн худалдах үнийг 660 мянган төгрөг, 1 дүгээр үржүүлгийн үрийг 620 мянган төгрөг, дотоодын ургацаас нөөц бүрдүүлсэн сортын үрийг 570 мянган төгрөгөөр тус тус тогтоосон юм. Үрийг Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн тариаланчдад 10 хувийн, бусад аймагт 30 хувийн урьдчилгаатай зээлээр олголоо. Ийнхүү 600 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 29.5 мянган тонн үрийн буудайг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосноор тариалалтын ажил эрчимжсэн.

Түүнчлэн төмсний 8 сортын 35 мянган тонн үрийн нөөц бүрдүүлж, үрийн шинэчлэл хийж, хүнсний ногооны 14 нэр төрлийн 23 тонн үр нийлүүлэн, өрхийн тариаланчдад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан үнэгүй олгож, дэмжлэг үзүүллээ. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний талбайн хөрсний үржил шимийг сайжруулах зорилгоор 123 тонн эрдэс бороо, хүлэмжийн тариалан эрхлэгчдэд зориулан, 70 000 м2 нийлэг хальсан хучлага, 230 ширхэг гар үрлэгчийг ногоочдод хөнгөлөлттэй үнээр олгосон юм.

Тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг багасгах, тариалалтыг технологийн хугацаанд чанар сайтай зохион байгуулах зорилгоор ТЭДС-гаар дамжуулан 6.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3.4 сая литр шатахууныг орон нутгийн шатахуун түгээх станцуудаар дамжуулан бөөний үнийг 1720-1800 төгрөг, жижиглэнг 1949-2080 төгрөгөөр тус тус тооцож, 700 орчим аж ахуйн нэгж, иргэдэд 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож, тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

​Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын улирлын хаалтын Гала тоглолт болно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын улирлын хаалтын тоглолт энэ өдрүүдэд болж байгаа бөгөөд өнөөдөр 17 цагт 55 дахь улирлын дуурийн Гала тоглолт болно.

Тус театрын уран бүтээлчид дэлхийн шилдэг сонгодог хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн мэндэлсний 160 жилийн ойн хүрээнд сонгодог бүтээлийг үзэгч түмэндээ өргөн барьж байгаа юм. Энэхүү тоглолтод театрын уран бүтээлчдээс гадна БНСУ, ОХУ-ын дуурийн дуучид оролцоно. БНСУ-ын удирдаач Ки Сун Ли, дуучин Ким Нам Юүн (сопрано), И Ёон Сук (сопрано), Лю Хён Сунг (басс-баритон), ОХУ-ын Буриадын театрын гоцлол дуучин, Ардын жүжигчин Н.Мөнхзул нарын гадаадын уран бүтээлчид өнөөдрийн тоглолтод дуулна.

Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 55 дахь тоглолтын улирлын туршид 80 орчим дэлхийн болон үндэсний сонгодог дуурь, бүжгэн жүжиг, хөгжмийн бүтээлүүдээ толилуулжээ. Мөн дэлхийн дуурийн топ 10 хөгжмийн зохиолчдоос есөн бүтээлийг нь Монголын тайзнаа амилуулаад байна.

Тус театрын уран бүтээлчид маргааш Д.Сүхбаатарын талбайд Монголын болон дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлийг үзэгчдийн сонорт хүргэснээр 55 дахь улирлаа өндөрлүүлэх юм.