Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон есөн настай охиныг эсэн мэнд олжээ DNN.mn

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутайхайрхан багт аравдугаар сарын 13-ны 18:00 цагийн орчимд бага насны хүүхэд гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 14-ний 00:45 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийнхэн А /9 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тухайн өдрийн 10:55 цагт эсэн мэнд олсон байна.

Categories
мэдээ нийгэм

“Хоум плаза”-гийн уулзвараас “И-Март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ DNN.mn

Хоум плаза”-гийн уулзвараас “И-Март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг 10 дугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Нийслэлийн ИТХ-ын даргаар А.Баярыг сонгож, Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Х.Нямбаатарыг дэвшүүллээ DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн Нийслэлийн ИТХ өнөөдөр Анхдугаар хуралдаанаа хийлээ. Анхдугаар хуралдааныг сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад болох Хан-Уул дүүргээс сонгогдсон төлөөлөгч Г.Батсайхан даргалан явуулсан юм. Хуралдааны эхэнд Нийслэлийн сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай илтгэлийг танилцуулав.

Мөн Нийслэлийн ИТХ-ын даргыг нууцаар санал хурааж, нэр дэвшүүллээ. Санал хураалтад оролцсон 43 нь хүчинтэй саналаас 39 төлөөлөгчийн саналаар Амарбаясгалан овогтой Баярыг Нийслэлийн ИТХ-ын даргад нэр дэвшүүллээ.

Улмаар Амарбаясгалан овогтой Баярыг Нийслэлийн ИТХ-ын даргаар сонгох тухай тогтоолын төсөлд илээр санал хураан, олонх нь дэмжив. Нийслэлийн ИТХ-ын Даргын тамгыг 2020-2024 оны Нийслэлийн ИТХ-ын бүрэлдэхүүний дарга Жанцангийн Батбаясгалан гардуулан өглөө. 

Мөн Нийслэлийн ИТХ дахь  МАН-ын бүлгээс  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Хишгээгийн Нямбаатарыг  дэвшүүлж, олонхын саналаар томилуулахаар нэр дэвшүүллээ. Нийслэлийн ИТХ-ын Анхдугаар хуралдааны шийдвэр,  холбогдох баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болов.

Categories
мэдээ спорт

Б.Алтансүх цэргийн тулааны спортын ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ DNN.mn

Узбекистан Улсын Бухара хотод цэргийн гардан тулааны спортын өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 10-14-ний өдрүүдэд боллоо.

Тэмцээнд манай улсаас ганц тамирчин оролцсон нь ДХИС-ийн сурагч Баатарнямын Алтансүх бөгөөд тэрбээр хүрэл медаль хүртсэн байна.

Categories
мэдээ нийгэм

10.4 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэх мега төслүүд DNN.mn

Монгол Улсын Засгийн газар 2025 оны төсвийг батлуулахаар УИХ-д өргөн барьсан. Энэ удаагийн төсөвт хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны жил учраас эдийн засгийн хамгийн тулгамдсан, хугацаа шаардсан суурь асуудлуудыг шийдвэрлэж эхлэх, бүсчилсэн хөгжлийн цогц реформыг эхлүүлэх, нийслэлийн төвлөрлийг задлах зэргээр олон жил ужгирсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хэмээн төсөв боловсруулагчид онцолж буй.

Энэ удаагийн төсөв Монгол Улсын эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэхэд чиглэж буй бөгөөд хөрөнгө оруулалтын бүсчилсэн бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээ Сангийн яам мэдэгдэж байгаа. Тухайлбал, бүсийн эрчим хүч, боомтын дэд бүтэц, авто зам, гуравдугаар шатлалын эмнэлэг, ахлах сургууль, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах хөшүүрэг буюу мега төслүүд хэмээн тодорхойлсон.

Төслүүдийг хөдөлгөх гэж байгаа учраас л Монгол Улсын Засгийн газар 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд, нийт зардал 35.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөг байхаар төлөвлөөд байгаа юм хэмээн тайлбарлаж байгаа. Тэгвэл төсөл хэрэгжүүлэхэд дан ганц санхүүжилт шийдвэрлээд болчихдог зүйл биш гэдгийг хаа, хаанаа ойлгож байгаа.

Энэ удаад 14 мега төслийг хөдөлгөхөөр шийдвэрлэсэн. Ингэхдээ төслүүдийг богино хугацаанд ашиглалтад оруулахад анхаарал хандуулна гэдгээ хэлсээр байгаа. Түүнчлэн төслүүдийг үр ашиг, ач холбогдлоор нь эрэмбэлж, төлөвлөсөн гэлцдэг. Мэдээж төслүүдээ хэрэгжүүлэх бодлогоо нарийн тодорхойлж түүнийгээ бодит хөрсөнд бууна гэдгийг албаныхан учирлаж байна.

2025 онд бүрэн эхлүүлэхээр төлөвлөсөн 14 төслийн хоёр нь экспортыг дэмжих бол нэг нь үндэсний хиймэл дагуулын төсөл ажээ. Мөн эрчи хүчний дөрвөн төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байгаа юм. Тодруулбал, Тавантолгойн 450МВт-ын дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Харин боловсруулах үйлдвэрлэлийн долоон төсөл хэрэгжүүлнэ. Үүнд, зэс боловсруулах цогцолбор, ураны төсө, газрын тос боловсруулах цогцолбор, алт цэвэршүүлэх үйлдвэр гангийн үйлдвэр, ус дамжуулах шугам, нүүрс-хими, когкс химийн цогцолбор барьж байгуулах юм байна.

Тэгэхээр ирэх онд нийт 10.4 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Үүний 38 хувь буюу 4.3 их наядыг улсын төсвөөр, 27 хувь буюу 2.6 их наядыг гадаад зээл, тусламжаар хийх бол 35 хувийг нь орон нутаг, нийслэлийн бондоор санхүүжүүлэхээр төлөвлөжээ.  Тэгвэл орон нутаг төслийг санхүүжүүлэх хэмжээний чадавхитай нь хэд вэ гэдэгт хариулт хэрэгтэй. Төсөвт тусгасан байдлаас харвал ирэх онд Хөвсгөл аймагт хамгийн өдөр буюу 60.4 тэрбум төгрөг хуваарилсан байна. Гэтэл Төв аймагт есөн тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр төсөвлөсөн байна.

Ямартаа ч ирэх жилээс хэрэгжүүлж эхлэх мега төслүүд 2028 онд дотоодтын нийт бүтээгдэхүүнийг 132 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 10.6 мянган ам.долларт хүргэх зорилт тавьжээ. Үүнийг дагаад 111 сая тонн нүүрс экспортлох бол хоёр саяаас дээш хэмжээгээр зэсийн баяжмал экспортлоно гэсэн зорилт тавин ажиллаж байгаагаа Эдийн засгийн хөгжлийн яамныхан дуулгасан.

Төсвийн зардлыг тэлэхэд жин дарах нөлөө үзүүлж буй мега төслүүд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж, товлосон зорилтдоо хүрэх нь цаг хугацааны л асуудал. Үүний тулд бэлтгэл хангах ажил хамгийн чухал нь гэдгийг сануулъя.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргаашнаас зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлбэл 5 сая төгрөгөөр торгоно DNN.mn

Маргаашнаас зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлбэл 5 саяар торгоно

Зөрчлийн тухай хуулийн зургаадугаар зүйлд:

30.4. Зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“АПУ ХК”-ийн уулзвараас 19-ийн үйлчилгээний төвийн баруун хойд уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагаас хааж, шинэчилнэ DNN.mn

ХУД-ийн 2 дугаар хороо, “АПУ ХК”-ийн уулзвараас 19-ийн үйлчилгээний төвийн баруун хойд уулзвар хүртэлх авто замыг 10 дугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 16-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үхрийн ястай мах 13.000-15.500, цул 14.000-16.500 төгрөгийн үнэтэй байна DNN.mn

Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ ханшийн мэдээллийг хүргэж байна.

Махны үнэ ханш
Төрөл Бөөний үнэ

/ малчдаас авах үнэ /

Жижиглэнгийн үнэ

/лангуун дээрх үнэ /

          Ястай           Цул
Ямааны мах 7000-7500 12.000-12.500 12.000-12.800
Хонины мах 7500-9000 12.500-13.000 12.500-13.500
Үхрийн мах 9000-11.000 13.000-15.500 14.000-16.500
Адууны мах 5500-8000 10.000-11.000 11.000-12.000
Тэмээний мах 6000-6500 11.000 11.000

Categories
мэдээ нийгэм

Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолоочийг 20 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Цахим орчинд нэр бүхий мэдээллийн сайтад энэ оны есдүгээр сарын 18-ны өдөр “Нисэхийн зам дээр доороо бүтэн эргэнэ гэдэг … тэнэг үйлдэл, урсгал сөрж, давхих гэснээ больсон бололтой…” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн.

Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч “Т”-ын “Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн” үйлдэлд энэ оны есдүгээр сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 42 дах хэсэгт заасны дагуу 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн.

Categories
мэдээ нийгэм

ТЦА: Нэгдүгээр эгнээг зогсоол шиг ашигладаг жолоочдыг торгож, автомашиныг шууд ачна DNN.mn

Есдүгээр сарын 2-ноос өнөөдрийг хүртэл нийтийн тээврийн автобусны камераар 217 зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцсон байна.

Ингэхдээ авто замын нэгдүгээр эгнээгээр зорчсон, нэгдүгээр эгнээнд болон автобусны буудал дээр түр болон удаан зогссон тээврийн хэрэгслийг 1,100 гаруй автобусны камераар илрүүлж байгаа юм.

Нийтийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл баруун гар тийш эргэхээс бусад тохиолдолд нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон. Хэрэв зөрчвөл Зөрчлийн тухайн хуулийн 50 дугаар заалтад зааснаар 20 мянган төгрөгөөр торгох заалттай.  Мөн зарим байршилд автозамын нэгдүгээр эгнээг зогсоол мэт ашигладаг иргэдийн машиныг энэ сараас шууд ачихаар болжээ.