Categories
мэдээ спорт

Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд 17 орны 350 гаруй тамирчин зодоглоно

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос жилд өндөр зэрэглэлийн зургаан том тэмцээн зохион байгуулдаг нь ДАШТ, тивүүдийн АШТ болон чансааны оноо олгох дөрвөн цуврал тэмцээн юм. Чансааны оноо олгох дөрвөн цувралын нэг болох “Улаанбаатар опен” тэмцээн тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 1-ний өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болно.

Нийт 400 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнд одоогоор 17 орны 350 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлээд байгаа аж. Манай улс зохион байгуулагч орны хувиар нэг жинд тав хүртэлх бөх оролцуулж болох бөгөөд Монголын 120 тамирчин өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм.

Тэмцээн сонгомол бөхийн 55, 60, 63, 67, 72, 77, 82, 87, 97, 130 кг, эмэгтэй бөхийн 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг, эрэгтэй бөхийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг-ын жинд болно. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо 2019 онд чансааны оноо олгох журамд өөрчлөлт оруулж, чансааны онооны цуврал тэмцээнүүдийг зохион байгуулахаар шийдсэн.

Энэхүү чансааны оноонд үндэслэн

  • Оны шилдэг тамирчныг тодруулах
  • Тивийн АШТ-ий хэсэг толгойлох бөхчүүдийг тодруулах,
  • Олимпын наадам, ДАШТ-д хэсэг толгойлох бөхчүүдийг тодруулах юм.
Categories
мэдээ спорт цаг-үе

Ч.Ариунзул Эверестийн оргилд гарсан 17 дахь Монгол уулчин боллоо

Далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест уулын оргилд өнөөдөр уулчин Ч.Ариунзул амжилттай гарлаа.

Тэрбээр Эверестийн оргилд гарсан Монголын 17 дахь уулчин болж байгаа бөгөөд өчигдөр А.Баттогтох (15), Б.Батхишиг (16) нар тус уулын оргилд Монгол Улсын төрийн далбааг мандуулсан юм. Уулчин Ч.Ариунзул өдгөө дөрөвдүгээр кемп руу бууж байгаа юм байна.

Эверестийн оргилд Монголын уулчин (гавьяат тамирчин Г.Өсөхбаяр) анх мөрөө гарсанаас хойш 20 жил өнгөрсөн ба Эверестийн оргилыг эзэлсэн анхны монгол эмэгтэй уулчин нь гавьяат тамирчин Б.Гангаамаа (2 дахь монгол уулчин) болсон билээ. Дэлхийн зулайд өмнө нь манай улсаас:

  1. Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр (2005 онд)
  2. Гавьяат тамирчин Б.Гангаамаа (2011 онд)
  3. С.Бат-Эрдэнэ (2012 онд)
  4. Л.Баярсайхан (2012 онд)
  5. Гавьяат тамирчин Б.Цэвээндаш (2012 онд)
  6. Ц.Цогзолмаа (2012 онд)
  7. Ж.Бямбасүрэн (2018 онд)
  8. Б.Гантулга (2022 онд)
  9. О.Золбоохүү (2023 онд)
  10. С.Ганхүү (2023 онд)
  11. Ц.Гэрэлт-Од (2023 онд)
  12. Ц.Анхбаяр (2023 онд) нар амжилттай авиран эсэн мэнд буусан бол
  13. Л.Пүрэвсүрэн,
  14. Ц.Өсөхжаргал нар 2024 онд Эверестийн оргилд гарсан боловч буух замдаа харамсалтай нь нас барсан.
  15. А.Баттогтох (2025 онд)
  16. Б.Батхишиг (2025 онд)
  17. Ч.Ариунзул (2025 онд)
Categories
мэдээ спорт цаг-үе

Пара жүдоч Л.Туруунаа ДАШТ-ий хос медальтан боллоо

Казахстан улсын Астана хотод пара жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ өдрүүдэд болж байна.

Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч А.Мөнхбат, С.Ядамдорж нарын удирдлага дор найман жүдоч хүч үзэж буй бөгөөд өнөөдөр эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Л.Туруунаа хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр пара жүдо бөхөөр ДАШТ-ий хос медальтан болж байгаа ба энэ төрөлд түүнээс өөр медаль хүртсэн монгол тамирчин үгүй билээ.

Гурван жилийн өмнө Азербайжаны нийслэл Баку хотод болсон ДАШТ-ээс Л.Туруунаа мөнгөн медаль хүртсэн бөгөөд өнгөрсөн “Парис-2024” паралимпын наадамд шагналт тавдугаар байрт орсон тамирчин юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  

Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн холбоонд аудитын шалгалт оруулжээ

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар холбооны санхүүгийн сахилга батыг сайжруулж, тогтвортой үйл ажиллагааг тогтоох үүднээс санхүүгийн аудит оруулжээ.

Энэ тухай Монголын хөлбөмбөгийн холбооны хуудаст: “Цаг хугацааны хувьд хойшилж байсан зарим асуудлуудыг эхнээс нь цэгцэлж эхэллээ. Тухайлбал, Монголын Хөлбөмбөгийн Холбооны ажилтнуудын цалинг өчигдрөөс олгож эхэллээ. Цаашид ажилтнуудын цалинг тасалдуулахгүй, цаг тухайд нь олгодог санхүүгийн сахилга баттай байх шаардлагатайг үүрэг болголоо” хэмээн мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Найруулагч Д.Галбаяр Монголын Таеквондогийн холбооны дэд Ерөнхийлөгчөөр сонгогджээ

Монголын таеквондогийн холбооны удирдах зөвлөлийн шинэ гишүүнээр найруулагч Д.Галбаяр Монголын Таеквондогийн холбооны дэд Ерөнхийлөгчөөр сонгогджээ

Тэрбээр “Таеквондогийн”-ийн спортоор улсын 7 удаагийн аварга болж, нийт 32 медальтай аж.

Мөн Монголын таеквондогийн холбооны ууган клубуудын нэг Мустанг клубын шилдэг тамирчин Монгол улсын аварга, ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн дэд захирал Ж.Амарбаяр Монголын таеквондогийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд, болон Үндэсний шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж цаашид Монголын таеквондогийн холбооны гадаад харилцааг өргөжүүлэх, спортын хөгжлийг шинэ түвшинд хүргэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.

May be an image of 2 people, people performing martial arts and text

Categories
мэдээ спорт

Боксчид Европын цуврал тэмцээнд оролцоно

Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Европ тивд зохион байгуулах цуврал тэмцээнд оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо.

Багийн бүрэлдэхүүнд дөрвөн дасгалжуулагч, 12 тамирчин багтжээ. Тодруулбал, багийг ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, куба мэргэжилтэн Рубен Санчез болон дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин нараас гадна олон улсын шүүгч Б.Болдбат багтлаа. Харин тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Номундарь, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д О.Есүгэн, М.Энхжаргал, 57 кг-д Э.Мичидмаа, эрэгтэйчүүдийн 50 кг-д А.Баттулга, 55 кг-д Х.Билгүүнсайхан, Г.Лундаа, 60 кг-д Д.Ганболд, Т.Энхтөр, 65 кг-д Э.Бат-Өлзий, Б.Мишээлт нарыг илгээж байна.

Манай тамирчдын оролцох эхний тэмцээн Польшийн Фелик Стам хотод болох олимпын оноо олгох дэлхийн цом юм. Үүний дараа Германд олон улсын хамтарсан бэлтгэлд оролцож, улмаар Нидерландад олон улсын тэмцээнд өрсөлдөнө.

Харин тэдний өрсөлдөх сүүлийн тэмцээн нь Чехийн Усти Над Лабем хотод болох олимпын эрхийн оноо олгох дэлхийн чэлленж байх бөгөөд боксчид ирэх сарын 15-нд эх орондоо ирнэ.

Categories
мэдээ спорт

Астанагийн их дуулгаас жүдочид гурван хүрэл медаль хүртжээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал “Их дуулга” тэмцээн Казахстаны Астана хотод өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Барсигийн “Их дуулга” нэрийн дор болсон уг тэмцээнд 44 орны 37 жүдоч оролцож, шилдгүүдээ тодрууллаа.

Монгол улсын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор 22 жүдоч барилдсан. Манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Ө.Жанцандорж, -73 кг-ын жинд  Л.Анхзаяа болон эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Л.Энхрийлэн нар хүрэл хүрэл медаль хүртлээ. Нийт 18 орон медаль хүртсэнээс Монголын баг гурван хүрэл медальтайгаар 13 дугаар байрт жагсжээ.

Categories
мэдээ спорт

Улсын заан Б.Бат-Өлзий бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан Увс аймгийн Сагил сумын 100 жилийн ойд зориулсан, Улсын начин Б. Насандэлгэрийн нэрэмжит барилдаан болон Арвайн Үндэс ХХК-ийн нэрэмжит, Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.

Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна. Харин удаах байрт Улсын начин Э.Батмагнай 8900 оноогоор чансаагаа хадгалж үлдлээ.

Categories
мэдээ спорт

Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Цэнхэр гаригийн хамгийн өндөр цэгт тооцогдох далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест ууланд Монголын уулчин, ОУХМ А.Баттогтох, Б.Батхишиг нар авиралт хийж байна.

Тэд өндрийн кемпүүд байгуулагдаж, олс тавигдах хугацаанд өндрийн бэлтгэлээ базааж байгаа бөгөөд Эверестийн өмнөд хөтөлийн зам (Балба талаас)-аар авирч байгаа юм.

Дэлхийн зулайд өмнө нь манай улсаас гавьяат тамирчин Г.Өсөхбаяр (2005 онд), Б.Гангаамаа (2011 онд), ОУХМ С.Бат-Эрдэнэ (2012 онд), Л.Баярсайхан (2012 онд), гавьяат тамирчин Б.Цэвээндаш (2012 онд), ОУХМ Ц.Цогзолмаа (2012 онд), Ж.Бямбасүрэн (2018 онд), Б.Гантулга (2022 онд), О.Золбоохүү (2023 онд), С.Ганхүү (2023 онд), Ц.Гэрэлт-Од (2023 онд), Ц.Анхбаяр (2023 онд) нар амжилттай авиран эсэн мэнд буусан бол Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар (2024 онд) Эверестийн оргилд гарсан боловч буух замдаа харамсалтай нь нас барсан.

Эверестийн оргилд Монголын уулчин (гавьяат тамирчин Г.Өсөхбаяр) анх мөрөө гарсанаас хойш 20 жил өнгөрсөн ба Эверестийн оргилд мөрөө гаргасан анхны монгол эмэгтэй уулчин нь гавьяат тамирчин Б.Гангаамаа билээ.

Тэгвэл энэ цаг үед ОУХМ Ч.Ариунзул дэлхийн тав дахь ноён оргил Макалу 8485 метр ууланд авирч байгаа бол дэд мастер Ж.Ганбаяр Пакистан улсад орших дэлхийн ес дэх ноён оргил Нанга Парбат 8126 метр ууланд авирахаар бэлтгэлээ базааж байна.

Дэлхийн 8000 метрийн өндөртэй 14 оргилын есөн оргилд нь амжилттай гарсан Монголын анхдагч уулчид:

1.Эверест 8848 метр ууланд МУГТ,ОУХМ Г.Өсөхбаяр

2.К-2 8611 метр ууланд МУГТ, ОУХМ Б.Гангаамаа

3.Канченжунга 8586 метр ууланд ОУХМ Ч.Ариунзул

4.Лхоце 8516 метр ууланд ОУХМ Ж.Бямбасүрэн

5.Макалу 8463 метр ууланд ОУХМ А.Баттогтох

6.Чо-Оюу 8201 метр ОУХМ Л.Баярсайхан

7.Манаслу 8163 метр ууланд Б.Батболд

8.Гашербрум-2 8035 метр ууланд Ц.Алтансүх

9.Шиши Пангама 8027 метр ууланд ОУХМ Ө.Батманлай

 

Эх сурвалж: sonin.mn

Categories
мэдээ спорт цаг-үе

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Дэлхийн мэргэжлийн боксын холбооны чансааны 16-р байрт эрэмбэлэгдэж байгаа гавьяат тамирчин Э.Цэндбаатарын дараагийн тулаан болох газрын нэр тодорчээ.

Тэрбээр ирэх долдугаар сарын 12-д АНУ-ын Лос Анжелес хотын Калифорни мужад 13 дахь тулаанаа хийхээр болжээ.