Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэг 1000 хүүхдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийг төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дүүргийнхээ 28 хорооны төлөөлөл болсон 1000 гаруй хүүхэд багачуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэхүү арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Г.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон эцэг эх, хүүхэд багачуудын төлөөлөл оролцлоо. Түүнчлэн уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад ‘’Green show’’ продакшны ‘’Хүүхэлдэй баатрууд гайхамшгийн оронд’’ хүүхдийн жүжгийг толилуулж, урилгаар ирсэн хүүхэд бүрт гарын бэлэг гардуулж аз жаргал, инээд хөөр цалгисан нэг өдрийг өнгөрүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“БИ НАР” уран сайхны киног орон даяар үнэгүй гаргана

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар бүтээсэн “БИ НАР” гэр бүлийн бүрэн хэмжээний уран сайхны киног “Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Юнивишн, Скаймедиа, Ддэш тв болон өргөн сувгийн кабелийн телевизүүдээр дамжуулан орон даяар үнэ төлбөргүй хүүхэд багачуудад бэлэг болгон хүргэхээр боллоо. Энэхүү киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бөгөөд 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүл, хүн хоорондын харилцааны мөн чанар, үнэ цэнийг хүмүүст сануулахыг зорьсон байна.

Хайртай гэр бүл, хөөрхөн хүүхдүүдтэйгээ киногоо хүлээн авч үзээрэй.

Ингээд “БИ НАР” киноны хуваарийн мэдээллийг хүргэе.

Хэвлэл мэдээллийн байгууллага 06-р сарын 01-ний өдөр гарах хуваарь
1 МҮОНРТ 21:10
2 UBS телевиз 14:00
3 Etv телевиз 11:00
4 Эх орон телевиз 08:30
5 С1 телевиз 13:30
6 ТМ телевиз 11:40
7 TV8 телевиз 21:25
8 Mass tv 6-р сарын 3-нд

Categories
мэдээ нийгэм

Мансууруулах төрлийн бодис тээвэрлэж явсныг илрүүлжээ

Энэ сарын 27-ны өдөр эрэгтэй 20 настай Х, эрэгтэй 19 настай О, эрэгтэй 20 настай Ө, эрэгтэй 20 настай З, эрэгтэй 16 настай Т, эрэгтэй 17 настай Т, эрэгтэй 17 настай У нар нь 63-12 улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэлд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал хууль бусаар хэрэглэн тээвэрлэж явсан үйлдлийг таслан зогсоож улмаар баривчилжээ.

Тэд Дархан-Уул аймгийн нутгаас хууль бусаар их хэмжээний мансууруулах төрлийн ургамал түүж худалдан борлуулахаар тээвэрлэж байсан нь шалгалтаар тогтоогджээ.

Ингэхдээ хууль бусаар мансууруулах төрлийн бодис хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодон орон нутгийн замд хөдөлгөөнд хэрэглэн, тээвэрлэж явсныг хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Одоогийн байдлаар тэднийг бүлэглэн хар, тамхи сэтгэцэд нөлөөлөх хориотой ургамал тээвэрлэсэн, хэрэглэсэн хэрэгт буруутган цагдан хорьжээ.

Categories
мэдээ нийгэм

Дүүрэн зорчигчтой микро автобус осолджээ

Дүүрэн зорчигчтой явсан микро автобус приус20 маркийн автомашинтай мөргөлдөж осолджээ.

Микро автобус нь улаан гэрлэр орж, дүрмээ зөрчсөн учир осолдсон гэж эх сурважууд хэлж байв. Одоогоор хүн гэмтэж бэртсэн эсэх нь тодорхойгүй байна. Уг хэргийн газар цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.
Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ яам, агентлагийн хөгжлийн төсөөлөлтэй танилцаж байна

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн хоёр дахь уулзалт өнөөдөр боллоо. Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа бөгөөд гишүүдээр нь Засгийн газрын яамдын ТНБД нар болон зарим агентлагийн дарга нар, их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, эрдэмтэн, судлаачид, ТББ-ын төлөөлөл ажиллаж байгаа юм.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтус ажлын хэсэгт багтаж байгаа Засгийн газрын 13 яамны ТНБД нар болон агентлагийн дарга нарт 05 дугаар сарын 20-нд болсон анхны хурлын үеэр Монгол улсын цаашдын хөгжлийн бодлогыг урт болон дунд хугацаанд хэрхэн төлөвлөх, өнгөрсөн жилүүдийн алдаа оноо нь хаанаа байсан, салбар тус бүрт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт, ирээдүйн хөгжлийн төсөөллийг урт болон дунд хугацаанд хэрхэн төлөвлөж болохыг ажил хэрэгч, шинэлэг байдлаар боловсруулж дэлгэрэнгүй танилцуулахыг үүрэг болгосон юм.

Энэ дагуу өнөөдөр Сангийн яам, БХЯ, ГХЯ, БСШУСЯ, ЭМЯ, УУХҮЯ, БХБЯ, ЭХЯ, ЗТХЯ, Үндэсний статистикийн хорооны боловсруулсан салбар тус бүрийн өнөөгийн үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудал, салбар дундын уялдаа холбоо, холбогдох санал, дараагийн 25 жилийн хөгжлийн төсөөлөлтэй танилцаж байна.

Уулзалтын эхэнд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил” сэдвээр Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа дэлгэрэнгүй танилцуулга хийв. 1994-2018 оны нийгэм, эдийн засгийн дэлгэрэнгүй статистик, тоо баримтыг тэрээр түүвэрлэн авсан байна. Энэ хүрээнд эдийн засаг, нийгмийн үзүүлэлт, хүн ам зүйн ачаалал, Монгол улсын хүн амын суварга, гадаад худалдааны үндсэн үзүүлэлт, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, барилгажилт, уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарын өсөлт, бууралт, түүний шалтгаан, нөхцөлийг дэлгэрэнгүй танилцуулав.

Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд Монгол улсын эдийн засгийн багтаамж, ДНБ-ний эзлэх хувь хэмжээ зэрэг асуудалд Монголбанк, Сангийн яам, ҮСХ-ноос гаргасан зарим тоо, баримт зөрүүтэй байдаг шалтгаан, төрийн бодлогын түвшинд хүн амын өсөлтийг цаашид хэрхэн дэмжих төсөөлөл, Монгол улс ирэх 25 жилд эдийн засгийн тэргүүлэх 5 салбарыг хэрхэн тодорхойлох зэргийг тус хорооны удирдлагуудаас сонирхож, хариулт авсан юм. Мөн ажлын хэсгийн боловсруулалтын багтай ҮСХ-ны зүгээс нягт хамтарч ажиллан, нэн шаардлагатай тоо, баримт, статистик судалгаа, тоо баримтыг цаг тухай бүр нь гаргаж өгөх чиглэлийг тус хорооныхонд өгсөн юм.

Монгол Улс сүүлийн 27 жил хөгжлийн тодорхой бодлого, нэгдсэн ойлголтгүй явж ирсэн гэхэд болно. Гэхдээ ямар ч бодлогын баримт бичиг байхгүй юу гэвэл өрөөсгөл. Өнгөрсөн хугацаанд том, жижиг нийт 517 төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлогын баримт бичгийг манай улсын хэмжээнд “үйлдвэрлэсэн” байдаг ч хоорондоо уялддаггүй, хэрэгжилт нь хангалтгүй байсан гэдгийг эрдэмтэн, судлаачид хүлээн зөвшөөрдөг. 2019 оны 02 дугаар сарын байдлаар эдгээр баримт бичгүүдээс 218 нь хүчин төгөлдөр байна.

Ажлын хэсгийн боловсруулах Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг нь тунхагийн чанартай бус, улс орны тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон, бүх салбарын хөгжлийг хангасан, ТЭЗҮ-д суурилсан томоохон төслүүдээ тодорхой болгосон, улстөрийн намууд нэгдмэл байр суурьтай болсон, иргэдийн дэмжлэгийг авсан байх ёстой гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд яам, агентлагийнхантай уулзах үеэр онцолж байсан. Тийм ч учраас яамд, агентлаг тус бүрт цаг гаргаж, салбарынх нь хөгжлийн бодлогын төсөөллийг сонсож, тоо, статистик дээр хэлэлцүүлэг өрнүүлж, тал талын ойлголтын зөрүүгээ нэгтгэхийг зорьж байгаа юм.

Энэ хүрээнд үндэсний, салбарын, бүс нутгийн, аймаг орон нутгийн бодлогуудын хоорондын уялдааг хангах, салбарын бодлогуудыг цэгцлэх, давхардал, хийдлийг арилгах, бодлогуудыг нэгтгэн оновчтой бүтцээр уялдуулах, хэрэгжих механизмыг тодорхой болгох, гадаад, дотоод орчны өнөөгийн нөхцөл байдалд системтэй дүн шинжилгээ хийж бодлогодоо тусгах, нийгмийн дундаж давхарга руу чиглэсэн тодорхой, цогц бодлогыг цаг алдалгүй боловсруулах тал дээр ажлын хэсгийнхэн онцгой анхаарч ажиллах юм.

Энэ мэтчилэн бүх талын оролцоог хангах зорилготой хэд хэдэн шатны хэлэлцүүлгийг цаашид улс орны хэмжээнд өрнүүлэх, төлөөллийн зарчмаар нийслэл, хөдөө орон нутгийн иргэдийн саналыг тусгахаар ажлын хэсгийнхэн төлөвлөж байна.

Ажлын хэсгийн анхны хуралдаанаар салбар дундын болон салбар хоорондын бодлогын зохицуулалтын асуудлыг хариуцах “Үндэсний үнэт зүйл”, “Хүн ба нийгэм”, “Эдийн засаг”, “Байгаль орчин”, “Үндэсний аюулгүй байдал”, “Засаглал” гэсэн 6 дэд ажлын хэсгийг байгуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Шүүгч, прокуроруудын ХОМ-ийг зарлалаа

Авлигын эсрэг хуульд заасны дагуу нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тэдний мэдүүлгийн хураангуйг олон нийтэд нээлттэй байршуулах зохицуулалттай.

Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд Шүүх, Прокурор, УИХ-ын дэргэдэх байгууллагын нийт 3400 мэдүүлэг гаргагчдын мэдүүлгийг өнөөдөр байршууллаа. Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий нийт 40.000 орчим албан тушаалтны 2017, 2018 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг дээрх цахим сайтад байршуулсан тул иргэд, олон нийтийн зүгэээс төрийн албан хаагчийн шударга байдал, хөрөнгийн өсөлт, бууралтад хяналт тавих, түүнчлэн худал мэдүүлсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт гомдол, мэдээлэл гаргаж шалгуулах эрхтэй. Тус газраас иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу албан тушаалтнуудын хөрөнгө, орлого, хувийн ашиг сонирхлын байдлыг хянан шалгаж, хуулийн хугацаанд шалгалтаар илэрсэн зөрчил, тогтоогдсон нөхцөл байдлын талаар хариуг хүргүүлэн ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй цагаатгахын төлөө ажиллана

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар хорих 401-р ангид ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай уулзаж байна.

Ж.Батзандан, Түр хорооны хоёр гишүүн Т.Чимгээ, Б.Содномдаржаа ганцаарчилсан уулзалт хийлээ. Т.Чимгээгийн бие нэлээд тааруу, олон сар шулуун гэдэснээс нь цус алдсан гэж мэдээлэл өгч байна. Сэтгэл санааны хувьд ч маш хүнд байдалтай байна. Хорих ангийн дарга нарт “Хүний хүүхдийг хэлмэгдүүлж хориод битгий амийг нь алдчихаарай” гэж хэллээ. Нарийн оношилгоо, эмчилгээ хийхийг даалгалаа. Содномдаржаагийн бие ч тааруу байна.

Эмчилгээ хийж байна гэх ч хорих ангийн эмнэлгийн эмчилгээний чанар хангалттай биш гэдэг нь харагдаж байна. С.Зоригийн амийг Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хөнөөгөгүй гэдэг нь олон нотлох баримтаар тодорхой болсон. Тиймээс Түр хороо энэ хүмүүсийг нэн даруй цагаатгахын төлөө ажиллана. Суллах сонирхолгүй эрх мэдэлтнүүд бий. Энэ хүмүүст ял оноосон дээд шүүхийн шүүгч нар, энэ хэргийг захиалсан хүмүүс бий. Бид Чимгээ, Содномдаржаа нарыг цагаатгахыг уриалж, ард иргэдийнхээ гарын үсгийг цуглуулна гэв.

Л.Болд, Эрүүдэн шүүлт 400 гаруй хоног үргэлжилсэн. Тэрнээс Т.Чимгээг 100 гаруй хоног пудвольд, харанхуй өрөөнд эрүүдэн шүүлт явуулсан. Т.Чимгээ, намайг фудволк, дотуур өмдтэй нэг удаа усанд оруулахгүй, дотуур хувцсыг нь ч солиулахгүй хорьсон гэж Чимгээ уйлж байгаад сая ярилаа. Эрүүдэн шүүлтийн бичлэгт гарсан зүйлсийг дахин нотолж байна.

Бид сая уулзсан бичлэгийн тодорхой хэсгийг олон нийтэд ид болгож болох уу? гэж асуусан хоёулаа зөвшөөрсөн. Энэ асуудлыг бид Түр хорооны хэмжээнд ярилцаад, ирэх долоо хоногт нээлттэй цацъя гэж ярилцаж байна гэлээ.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх төрийн цэргийн байгууллагад ажиллагсдын гэр бүлд хүндэтгэл үзүүлэв

“Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ, Батлан хамгаалах яам хамтран өнөөдөр /2019.05.31/ Улаанбаатар хотноо төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үе үеийн алба хаагчид, тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх “Монгол улсын төлөө зүтгэе” анхдугаар арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн Монгол Улсын Ерөнхий сайд оролцов. Тэрээр “Эх орноо хамгаалах, нийгмийн аюулгүй байдлыг хангах нэн хариуцлагатай албанд зүтгэж байгаа олон арван албан хаагчдын амжилтын ард бат найдвартай гэр бүл нь байдгийг Та бид сайн мэднэ. Та бүхэн цэрэг, цагдаагийн албан хаагчтай нэгэн насныхаа амьдралыг холбон гэр бүл болж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, ар гэрийнхээ ачааны хүндийг үүрч яваа эгэл жирийн эмэгтэйчүүд, эх орноо батлан хамгаалагчдын бат найдвартай ар тал, энх цагийн эх орончид юм.

Эх хүн, эмэгтэй хүний энэрэл хайр, эрхэмсэг, соёлч, гярхай, нягт нямбай зан төлөв, цэргийн хуарангийн хууль дүрэм, хатуу хөтүү амьдрал ахуйд хүмүүнлэг, энэрэнгүйн илч гэгээг түгээж, цэрэг, цагдаа, аюулгүй байдлын ажил, албанд орчин цагийн соёлыг төлөвшүүлэх нэг чухал ундарга нь болдгийг онцлон тэмдэглэж байна” гэв.

Арга хэмжээнд нийт зургаан байгууллагын төлөөлөл болсон 755 гэр бүлийн 1500 гаруй хүн урилгаар оролцжээ. Эдгээрээс гурван үеэрээ төрийн цэргийн байгууллагад ажилласан гэр бүлүүдээс “шилдэг 9 эмэгтэй”-г шалгаруулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх шагнал гардуулав.

Монгол Улсын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад ажиллагсдын нийт 20 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг аж. Энэ нь Ази тивдээ нэгдүгээрт бичигддэг байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш хилийн боомтууд амарна

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу 2019 оны зургадугаар сарын 1-ний өдөр буюу Монгол Улсын “Хүүхдийн баяр”-ын өдөр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй. Мөн энэ сарын 7-ны өдөр буюу БНХАУ-ын Луут завины өдөр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амрах юм. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно хэмээн Гадаад харилцааны яам мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Багшийн дээдийн уулзвараас Цэцэг төв хүртэлх замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг зарим газарт түр хязгаарлах боллоо.

Захирамжид зааснаар Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” нэгдсэн баяр зохион байгуулах болсонтой холбогдуулан Д.Сүхбаатарын талбай, Цэцэг төвийн уулзвар, Боловсролын их сургууль, Цаг уурын уулзвар, Амарын гудамж, Туушингийн баруун уулзвар, Олимпын гудамж, Гадаад харилцааны яамны уулзварын авто замын хөдөлгөөнийг 6 дугаар сарын 1-ний өдрийн 7.00-18.00 цаг хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн байна.