Categories
мэдээ үндэсний-бөx

Сумын заан цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд 608 бөх зодоглоно DNN.mn

МҮБХ-ноос сар бүр зохион байгуулдаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн энэ оны эхний барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ.

Өнөөдрийн барилдаанд ӨМӨЗО-ы У.Төрцацрал, М.Цэрэнноров, С.Төмөрбаатар нарын нутаг орондоо нэр алдраа цуурайтуулсан шинэ залуу, шилдэг бөхчүүд зодоглож байна.

Categories
бөхийн-удам-судар нийгэм цаг-үе

Улаанбааатар-Мандалговь чиглэлийн авто зам дагуу цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагджээ DNN.mn

Улаанбааатар-Мандалговь чиглэлийн авто зам дагуу цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Та бүхэн анхаарал болгоомжтой хурдаа тохируулан зорчино уу.

Зам даваа саадгүй байна. Замын үзлэг хийгдэж байна.

+2
All reactions:

1

Categories
бөхийн-удам-судар нийгэм

Тусгаартогтнол нэртэй нэг хүн байна DNN.mn

Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн мэдээлэлд энэ сарын 25-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд Тусгаартогтнол нэртэй нэг хүн байна.

– Улс нэртэй 3

– Тусгаартогтнол нэртэй 1

– Тогтнол нэртэй 3

– Төр-Улс нэртэй 3

– Тунхаг нэртэй 2

– Хууль нэртэй 1

– Туг нэртэй 1

– Анх нэртэй 5 хүн байна.

Categories
бөхийн-удам-судар нийгэм цаг-үе

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө DNN.mn

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ.

Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглэж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.

Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд  Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.

Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
бөхийн-удам-судар нийгэм цаг-үе

Говь, тал, хээрийн нутгаар салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.

2024 оны арваннэгдүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -15-20 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -10-15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар -4-9 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 11-13 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.


2024 оны арваннэгдүгээр сарын 27-ноос 2024 оны арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 27-29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 28-наас нутгийн баруун хэсгээр, 29, 30-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

Categories
бөхийн-удам-судар мэдээ цаг-үе

Мастеруудын ДАШТ-ээс манай бөхчүүд 3 алтан, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ DNN.mn

Хорватын Порес хотноо болсон мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай бөхчүүд 3 алтан, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн өндөр амжилттай оролцов. Мөн тус тэмцээнд Монгол улсыг төлөөлж ОУ-ын шүүгч Батбаатарын Номин-Эрдэнэ оролцсон юм.

1.(А)ангилал 62 кг .Т.Даваахуяг мөнгө
2.(В) Д.Уламбаяр 88 кг мөнгө
3.(D) Н.Баатар 70 кг алт
4.(С) A.Aлтанхуяг 130 кг алт
5 (D)Ш.Баянмөнх 130 кг хүрэл
6.(E) Ц.Анхбаяр 130 кг хүрэл

Сонгомол бөхийн төрөлд

1.(С) А.Алтанхуяг 130 кг алт

2. (С) М.Цанлиг 130 кг хүрэл

Categories
бөхийн-удам-судар нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн автобусыг дур мэдэж тоноглосон жолоочид хариуцлага тооцжээ DNN.mn

Нийтийн тээврийн автобусыг дур мэдэж тоноглосон жолоочид хариуцлага тооцсон байна.

Тодруулбал, нийтийн тээврийн 2-131 дугаартай жолооч дур мэдэн автобусны дугуйнд стандарт бус бэхэлгээ хийсэн тул зөрчлийг яаралтай арилгуулан жолоочид сануулах арга хэмжээ авч, шагнал цалинг хасах шийдвэр гаргажээ.

Categories
бөхийн-удам-судар нийгэм цаг-үе

Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв DNN.mn

   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Гавьяат эдийн засагч цолоор:

  • Үндэсний статистикийн хорооны ахмад ажилтан Цэнджавын Бадрах,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро экологийн сургуулийн зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор, профессор Бадамын Нинж,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн төслийн удирдагч асан, Урлаг судлалын ухааны доктор, профессор Жамбалын Энэбиш,

Гавьяат барилгачин цолоор:

  • Зам, гүүрийн зураг төсөл, барилгын “ГЭБТ” ХХК-ийн зөвлөх Гаваагийн Чагнаадорж,

Гавьяат холбоочин цолоор:

  • Үндэсний статистикийн хорооны ахмад ажилтан, “Жи мобайл” компанийн зөвлөх инженер Гомбожавын Оюунбаяр,

Хүний гавьяат эмч цолоор:

  • Эх хүүхэд, эрүүл мэндийн үндэсний төвийн ахмад эмч, клиникийн профессор Төөдийн Оюунбилэг,
  • Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн зөвлөх эмч Норпилын Байгалмаа,

Малын гавьяат эмч цолоор:

  • “Өгөөмөр Адимон” ХХК-ийн захирал, малын их эмч Содномын Наранбат,

Гавьяат багш цолоор:

  • Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын Ажлын албаны дарга, гимнастикийн спортын дасгалжуулагч Чадраабалын Дарьсүрэн,
  • Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулийн орлогч захирал, доктор, дэд профессор Лувсанцэрэнгийн Дугаржав,
  • Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн багш, доктор, профессор Жагдагийн Даваа,
  • Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн багш, доктор, профессор Бадамын Оюунцэцэг,
  • Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор Сэд-Очирын Жаргалсайхан,

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:

  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн Усны судалгааны төвийн захирал, доктор, профессор Даваагийн Басандорж,
  • Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Буянцогтын Түмэнчимэг,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Чөлөөт уран бүтээлч Түдэвийн Батжаргал,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Банзарын Мөнхцэцэг,

Гавьяат дасгалжуулагч цолоор:

  • Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны жүдо бөхийн дасгалжуулагч Пүрэвдоржийн Нямлхагва,

Сүхбаатарын одонгоор:

  • “Монгол хурандаа” нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсын гавьяат багш, хурандаа Чойжавын Баатар,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ахмад багш, техникийн ухааны доктор, дэд профессор Балдандоржийн Найгалмаа,
  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Жагдагсүрэнгийн Үржинлхам,
  • “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын тээвэр зохицуулагч Төмөрчөдөрийн Алтанхуяг,
  • “Мөнх ногоон тал” ХХК-ийн захирал Даваажавын Давааням,
  • Монголын бодибилдинг, фитнесийн хөгжлийн холбооны ерөнхий шүүгч, дасгалжуулагч Чулуунбаатарын Цогтбаатар,

Алтан гадас одонгоор:

  • “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хэмжүүрийн монтёр Нэргүйн Ундрахбаяр,
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол хөгжимчин Тодгэрэлийн Мөнхбат,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • “Дува” оёмол хувцасны брэндийг үүсгэн байгуулагч Эрдэнэбаатарын Энхнаран,
  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Доохүүгийн Шийтэр,

Цэргийн хүндэт медалиар:

  • Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Шаравдоржийн Үүрийнтуяа нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөлөө.

Categories
бөхийн-удам-судар нийгэм цаг-үе

Авто замын зорчих хэсэгт тогтсон цасыг цасны машинаар түрэх, цас хайлуулах давс цацах ажил хийгдэж байна DNN.mn

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто замын 1-50км-т зорчих хэсэгт тогтсон цасыг цасны машинаар түрэх, цас хайлуулах давс цацах ажил хийгдэж байна.

Categories
бөхийн-удам-судар нийгэм цаг-үе

Хайлааст, 1-р хороолол орчимд хамгийн их бохирдолтой байна DNN.mn

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна.

Өнөө өглөөний 09:45 цагийн байдлаар Налайх, Богд хааны ордон музей орчимд хамгийн бага бохирдолтой /34-37/ гэж зааж байгаа бол, Хайлааст, 1-р хороолол орчимд хамгийн их бохирдолтой /21-250/ зааж байна.