Categories
мэдээ нийгэм

АҮББХ: Мега төслүүдийн хэрэгжилтийн явцыг судлах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодлогын түвшинд зөвлөмж гаргах ажлын хэсгийг байгууллаа

АҮББХ-ны өндөөрийн /2025.04.30/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг сонсож, Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ Мега төслүүдийн хэрэгжилтийн явцыг судлах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодлогын түвшинд зөвлөмж гаргах ажлын хэсгийг байгуулах байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ажиллана.

Мега төслүүдээс эхний ээлжинд “Гашуун сухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр, Зөөвч-Овоо ураны төсөл, Тавантолгойн 450 мВт-ын дулааны цахилгаан станц” гэсэн таван төслийн санхүүжилт шийдэгдэн ажил эрчимтэй явагдаж байна.
 Газрыг тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авч дотоодын хэрэгцээний 55%-ийг хангах юм.
Монгол, Францын хамтарсан Зөөвч Овоо ураны төслийн хувьд дагалдах гэрээний ажлын явц 60 гаруй хувьтай, барилгын ажил 10 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 2500 тонн уран экспортолно.
90МВт-ын Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гүүр, хоолой койльц зэрэг барилга угсралтын ажил 75 хувьтай явагдаж байна. Цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 366 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэнэ.
“Гашуун сухайт -Ганц мод” боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслийн барилгын ажлын гүйцэтгэх хугацааг 22 сар гэж төлөвлөсөн бөгөөд тус боомтод хүнсний лаборатори байгуулах ажил явагдаж байна. Лаборатори ашиглалтад орсноор боомтоор хүнсний бүтээгдэхүүн бараа таваар тээвэрлэх боломжтой болно. Мөн баруун зүүн тэнхлэгийн төмөр замын Шивээ хүрэн-Сэхээ боомтын дэд бүтцийн угсралтын ажил бүрэн дууссан. Ханги Мандал боомтын 600 ажилчны байрны барилгын ажил бүрэн дууссан байна.

 Зэс боловсруулах цогцолборыг 1.1 тэрбум орчим долларын гаднын хөрөнгө оруулалтаар байгуулах юм. Цогцолборын ТЭЗҮ-г боловсруулсан, тендер зарлахын өмнөх шатанд явж байна. Үйлдвэр байгуулах хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48 мВт-аар өргөтгөсөн бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноор 124.1 мянган катодын зэс боловсруулах аж.

Categories
мэдээ нийгэм

Монголын сагсан бөмбөгийн холбоо болон Монголын Оюутны сагсан бөмбөгийн холбоо хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Монголын Оюутны сагсан бөмбөгийн холбоо нь Оюутан залуучуудын дунд сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг олон жил тогтвортой, өндөр түвшинд зохион байгуулж байгаа билээ.

Өнөөдөр МСБХ-ны Ерөнхийлөгч Г. Батцэнгэл, МОСБХ-ны Ерөнхийлөгч О. Тэнүүн нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Оюутан залуучуудын дунд сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд харилцан бие биенээ бодлогын түвшинд дэмжин хамтран ажиллах ба дасгалжуулагч, шүүгчийн сургалтууд, тоглогчдын төсөл хөтөлбөрүүд хамтран хэрэгжүүлэх, оюутны шигшээ баг байгуулах, Үндэсний дээд лигийн тэмцээнд шинээр элсэх тоглогчдын Драфтыг хамтран зохион байгуулах зэрэг ажлуудыг хамтран хийх юм.

МОСБХ-ны Оюутны лигийн тэмцээний 2024-25 оны улирлын шилдэгүүд шалгаруулах Финалын тоглолтууд өнөөдөр М банк Аренад явагдаж байна.

Финалд шалгарсан багууддаа амжилт хүсье

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот Багануур дүүрэг хооронд өнөөдрөөс зорчигч тээврийн автобус иргэдэд үйлчилж эхэллээ

Улаанбаатар хот Багануур дүүрэг хооронд өнөөдрөөс зорчигч тээврийн автобус иргэдэд үйлчилж эхэллээ.

Автобус өдөрт 4 эргэлтээр / Улаанбаатараас – 4 удаа, Багануур дүүргээс – 4 удаа тогтмол цагуудад/ 2 удаа зорчино. Багануур дүүргээс “Хэрлэн” худалдааны төвийн зогсоолоос Улаанбаатар хот руу хөдлөх бол Улаанбаатар хотоос “Тэнгэр плаза”-аас хөдлөх юм байна.

Төлбөрөө бүх банкны картаар төлж болох бөгөөд тасалбарын үнэ:

  • Насан хүрэгсэд: 10.000 төгрөг
  • Хүүхэд: 5.000 төгрөг

Categories
мэдээ эдийн-засаг

ҮСХ: Хонины мах 17,477 болжээ

Улаанбаатар хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.7 хувиар, харин өмнөх долоо хоногоос 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Өмнөх долоо хоногоос

  • Атар талх 7 төгрөгөөр өсөж 2571 төгрөг
  • Хар талх 20 төгрөгөөр өсөж 2453 төгрөг
  • Үхрийн ястай мах 50 төгрөгөөр өсөж 20,203 төгрөг
  • Үхрийн цул мах 264 төгрөгөөр өсөж 23204 төгрөг
  • Цөцгийн тос 15 төгрөгөөр өсөж 9442 төгрөг
  • Лууван кг тутамдаа 75 төгрөгөөр өсөж 3246 төгрөг
  • Хүрэн манжин 24 төгрөгөөр өсөж 4175 төгрөг
  • Сонгино кг тутамдаа 52 төгрөгөөр өсөж 3938 төгрөг болсон байна.

Харин хонины мах 4 төгрөгөөр буурч 17477, адууны ястай мах 251 төгрөгөөр буурч 13,621 төгрөг болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2025.04.30/ 11 цаг 39 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.

Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатараас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн  Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлснийг дурдаад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёолол бэлтгэснийг дурдлаа.

Төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Ж.Батжаргал, З.Мэндсайхан нар асуулт асууж, санал хэлсэн.

Ингээд хууль санаачлагч болон гишүүдийн саналыг үндэслэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, мал сүргээ хамгаалах зайлшгүй шаардлагатай саарал чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй, хуулийг 2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн агуулгатай өөрчлөлт оруулах санал тус бүрээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 7 дугаар тогтоолоор байгуулагдсан Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, С.Лүндэг нарыг нэмэхээр тогтоолын төсөлд тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалтаас тодрууллаа.

Тэрбээр “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамнуудын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.

Нийслэлийн цэрэг татлагын байрууд:

  • Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль,
  • Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр  14-р сургууль,
  • Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр  3-р сургууль,
  • Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль,
  • Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр  5-р сургууль,
  • Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр  34-р сургууль дээр тус тус зохион байгуулна.
Categories
мэдээ эдийн-засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 23.204 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа.

Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.2 хувиар өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.2 хувиар өсөж 23204 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газрын хуралдаанаас хойд бүсийн талаар дараах шийдвэрүүдийг гаргалаа

Хойд бүсийн зөвлөлийн хуралдаанаас нийт 190 гаруй санал, зөвлөмж гарсан. Тус бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгуудын удирдлага, иргэд олон нийтээс дэвшүүлсэн саналыг нэгтгэн “Хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Хойд бүсэд үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг тус тус баталлаа. Эдгээр тогтоолын хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.

-Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хэрэгжүүлэх 50 МВт-аас доошгүй хүчин чадалтай дулааны цахилгаан станцын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна.

-Хөвсгөл аймгийн Ханх-Хатгал, Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийг хэрэгжүүлнэ.

-Булган аймгийн Дашинчилэн-Өлзийт-Хайрхан-Рашаант-Мөрөн чиглэлийн авто замын ажлыг эрчимжүүлж, Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн авто замаас Могод чиглэл, Булган-Мөрөн чиглэлийн авто замаас Сайхан-Баян-Агт болон Гурванбулаг-Элсэнтасархай чиглэлийн авто замын зураг төслийг боловсруулна.

-Дөрвөн улирлын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжид 6.0 хувийн хүүтэй, зургаан жил хүртэл хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөр хэрэгжүүлнэ.

-Булган, Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрын барилга барих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.

-Аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилгоор Бүгд Найрамдах Солонгос Улс-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд олон улсын шууд нислэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж, 4С ангиллын шаардлагад нийцүүлэн өргөтгөнө.

-“Хойд бүсийн тээвэр логистикийн төв”-ийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна.

-“Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк”-ийг гарааны бизнесийг дэмжих төв болгон Хойд бүсийн хэмжээнд өргөжүүлэн хөгжүүлнэ.

-Ханх-Монд боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүлнэ.

-Хойд бүсэд хамаарах орон нутгийн хөгжлийн зургаан төвийн инженерийн дэд бүтцийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ.

-Хойд бүсийн “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг Эрдэнэт хотод ШУТИС-ийн дэргэд байгуулна.

-Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан Орхон, Хөвсгөл, Булган аймгийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг байгалийн аялал жуулчлал, уул уурхай, эрчим хүчний чиглэлээр төрөлжүүлж, дэд бүтцийн төслийн хүний нөөцийг богино хугацаанд бэлтгэх, давтан сургах чиглэлээр Хөвсгөл аймаг дахь политехник коллежийн дэргэд салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулах асуудлыг судалж шийдвэрлэнэ.

-Бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгон хөгжүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа “Эрдэнэт медикал” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлнэ.

-Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 100 ортой барилгын ажлын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэнэ.

-Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав газрын цэнгэг усны нөөц, ойн сан, хүлэрт намаг, мөнх цэвдгийг хамгаалах газрын судалгааг үе шаттайгаар хийж, улсын тусгай хамгаалалтад авна.

-Монголын Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд Агданбуугийн Амарын мэндэлсний 140 жилийн ойг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлнэ.

-Хөвсгөл аймгийн “Шинэ Мөрөн” худалдаа, үйлчилгээний төвийн барилгад гал гарсны улмаас хохирсон иргэдэд худалдаа, үйлчилгээ эрхлэх эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар 5.2 тэрбум төгрөг олгоно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2025 оны Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ. Энэ удаагийн буцаан олголтоор 1,242,062 иргэнд 81.6 тэрбум төгрөгийг шилжүүлж байгаа аж. Мөн 11,382 иргэн буцаан олголтоосоо 262.6 сая төгрөгийн татвараа төлснийг Монголын татварын албанаас мэдээллээ.

May be an image of text that says "ឃ្ញុំ монгол псЫН ЗАСГИЙН 3ACT АСГИЙНГАЗАР MIA သ်4်သင်ခ ร ഥ്ല ebarimt нэмэгдсэн ΘРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИйН 15.2 Д ЗААСНЫ ДАГУУ 2025 оны УЛИРЛЫН НΘАТ-ЫН УРАМШУУЛлЫН БУЦААН олголтыг ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖУУЛЖ AXAMNJO НЕАТ-Ын I УЛИРЛЫН БУЦААН ОЛГОЛТООРОО БУЦААН олголт ТАТВАРΑА телсен ,242,062 062 иргон 81.6 тербум топрог 11,382 иргон 262.6 сая тогрог Нийт 1,242,062 иргэнд 81.8 торбум тогрог"

Мөн иргэд  НӨАТ-ын буцаан олголтоо авахгүйгээр автотээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой бүх нийтээр дагаж мөрдөх зөвлөмж гаргаж, арга зүйн зөвлөгөө өгнө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан татварын хөнгөлөлтийн хэрэгжилттэй холбоотой асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тус хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг өөрийн салбарын бодлоготой уялдуулан баталж, улсын нэгдсэн бүртгэлд энэ оны тавдугаар сард багтаан бүртгүүлэхийг холбогдох сайд нарт, албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой бүх нийтээр дагаж мөрдөх зөвлөмж гаргаж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнд даалгалаа.

Нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийг өөрийн хөрөнгөөр санаачлан хэрэгжүүлж төрийн үүрэх ачааллыг хуваалцаж байгаа аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх зорилгоор Засгийн газар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж УИХ-аар батлуулсан.

Татварын хөнгөлөлтийн хүрээнд яамд өөрсдийн салбарт тулгамдаж буй асуудлаа төсвөөс хамааралгүйгээр шийдвэрлэхэд хувийн хэвшлийн оролцоог хангуулахад бодлогоо чиглүүлэх, зохион байгуулалтаар хангах боломж олгогдсон. Иймд Засгийн газрын гишүүд татварын хөнгөлөлтөд хамааруулах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагааны босго үзүүлэлтүүд, стандартыг салбарын бодлоготойгоо уялдуулж, бодитой үр дүн гаргахад чиглүүлэн Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн батлахыг анхаарах, хяналт тавьж ажиллах зайлшгүй шаардлага үүссэн байна.