Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ-ын 2019 оны намрын чуулган хаалтаа хийлээ

УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг хааж үг хэллээ. УИХ-ын чуулган бүхий л үзүүлэлтээрээ шахуу хуваарьтай ажиллаж, 11 сар заврлагагүй хуралдан, 154 хууль, УИХ-ын 51 тогтоол хэлэлцэн баталжээ. Ийн УИХ-ын 2019 оны намрын чуулган хаалтаа хийв.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын Эрээн хотын Ардын засгийн газрын мэдэгдэл

Image result for Эрээн хот

Манай улстай хил залгаа БНХАУ-ын ӨМӨЗО-нд шинэ коронавирусээр өвчилсөн нийт 16 тохиолдол бүртгэгдсэнээс 1 өвчтөн маш хүнд, 1 өвчтөн хүндэвтэр, 396 иргэнийг эмнэлгийн хяналтад авжээ. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг саармагжуулах талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар БНХАУ-ын Эрээн хотын Ардын засгийн газраас мэдэгджээ. Үүнд:

  • ӨМӨЗО-руу гаднаас чиглэсэн хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж төмөр зам, иргэний нисэх, авто замын хэсгүүдэд гааль болон холбогдох газар, хэлтсүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах;
  • Хот суурин газрын автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж, зарим бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоох, Хубэй муж руу зорчсон иргэдийг эмчийн үзлэгт хамруулан тандалт судалгааг хийж өвчний тохиолдлыг бүртгэх;
  • Эрүүл мэндийн бүх шатны байгууллагууд үзлэг, оношилгоо, тандалт судалгааг түргэн шуурхай явуулж сэжигтэй тохиолдлуудыг бүртгэх;
  • Хүн ам олноор цуглардаг газрууд буюу нисэх онгоцны буудал, томоохон худалдааны төвүүд, автобус, метроны буудлуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж иргэдийн биеийн халууныг хэмжиж өвчний тохиолдлыг бүртгэх,
  • Батлагдсан 16 тохиолдол, сэжигтэй 2 тохиолдол тус бүрийг эмнэлгийн хяналтад авч, шаардлагатай эмчилгээг тусгаарлан хийх,
  • Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй албан хаагчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах мөн эмнэлгийн хог хаягдлыг стандарт, шаардлагын дагуу устгах,
  • Нэн шаардлагатай хүнс болон бараа бүтээгдэхүүний хангалтыг сайжруулах, үнийн хөөрөгдлийг зах зээлийн ханшинд барих, маск, ариутгалын бодис, эмийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтмол хангах,
  • Өвчний талаарх мэдээллийг цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсоор ард иргэдэд хүргэх, ард иргэдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор суртал ухуулгын хуудас, самбарыг олон нийтийн газар байршуулах, худал мэдээллийг цахим орчинд байршуулсан тохиолдолд захиргааны арга хэмжээг авах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг ажээ.

Эрээн хотын зүгээс тус хотод амьдарч буй иргэд болон боомтоор дамжин өнгөрч байгаа гадаад улсын иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, Эрээн боомтоор дамжин өнгөрч буй гадаадын иргэд болон ажиллаж, амьдарч байгаа иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэх, цаг үеийн асуудлаар мэдээлэл авч хариулт өгөх зорилгоор 24 цагийн турш ажиллах 7522279 дугаарыг нээсэн гэж Эрээн хотын захиргаанаас мэдэгджээ.

Эх сурвалж: Монгол Улсын ГХЯ

Categories
мэдээ нийгэм

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

Image result for ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗР

ДЭМБ-аас шинэ төрлийн коронавирус маш хурдацтай тархаж байгаа явдалд онцгой анхаарал хандуулах зөвлөмж өгсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаас “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу монгол, хятадын хилийн боомтуудаар нэвтрэх иргэдийн хөдөлгөөнд 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл дараах хязгаарлалтыг хийхээр шийдвэрлэв. Үүнд:

Монгол Улсын иргэд:

  1. Хятадын талаас ирэх Монгол Улсын иргэдийг зөвхөн агаарын замын Буянт-Ухаа /Чингис хаан олон улсын нисэх буудал/ боомт болон Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор улсын хилээр нэвтрүүлнэ.
  2. Монгол, хятадын хилийн авто замын боомтуудаар хятадын талаас ирэх монгол иргэдийг 2020 оны 2 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд Булган-Такашикэн, Замын-Үүд-Эрээн, Баянхошуу-Өвдөг боомтоор улсын хилээр нэвтрүүлнэ.
  3. Улс хоорондын ачаа тээврийн авто машин /нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, газрын тос, хүнс, бараа/-ы зөвхөн үндсэн жолооч нарыг Булган-Такашикэн, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг авто замын боомтоор улсын хилээр нэвтрүүлнэ.
  4. Монгол, Хятадын хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат авто замын боомтуудыг түр хаана.
  5. БНХАУ руу зорчих Монгол Улсын иргэдийг хилийн бүх боомтоор нэвтрүүлэхгүй. Тус улс руу албан ажлын зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд Улсын онцгой комиисын даргын зөвшөөрлөөр улсын хилээр нэвтрүүлнэ.

Гадаадын иргэд:

  1. Монгол, хятадын хилийн агаарын зам, төмөр зам, авто замын бүх боомтоор хятад болон тус улсаар дамжин Монгол Улсад ирэх гуравдагч улсын иргэдийг Монгол Улс руу нэвтрүүлэхгүй.

Холбогдох мэдээллийг ажлын өдрүүдэд 09.00-17.30 цагийн хооронд 51- 266828 дугаарын утсаар лавлана уу.

Categories
мэдээ нийгэм

manaikhoroo.mn мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэхээр боллоо

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн иргэдийн амьдрах орчны зураглал, мэдээллийн нэгдсэн систем” /manaikhoroo.mn/-ийн шинэчлэлийн ажлын явцыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

Гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах 2013-2015 оны төслийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санаачлагаар “Нийслэлийн иргэдийн амьдрах орчны зураглал, мэдээллийн нэгдсэн систем” /manaikhoroo.mn/-ийг Азийн сангийн дэмжлэгтэйгээр хөгжүүлж, ашиглаж эхэлсэн байдаг. Уг мэдээллийн нэгдсэн системд гэмт хэрэг их гардаг цэг, үерийн аюултай бүс гэх мэтээр жил бүр тоон мэдээлэл нэмэгдэж байна.
Ийнхүү мэдээллийн сангийн төрөл, баяжилтууд нь нэмэгдэж байгаа учраас цаашид зөвхөн байршилд суурилсан захиргааны тоон мэдээллээс гадна бусад төрлийн боломжит тоон мэдээлэл цуглуулах, боловсруулах, өгөгдлийн шинжилгээ хийж үр дүнг нь бодлого төлөвлөлтөд ашиглах зэрэг шаардлагад тулгуурлан шинэчлэх ажлыг хийж эхэлжээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлэхдээ “Шинэчлэлийн ажлын зорилго нь мэдээллийн ялгаа, давхардлыг арилгах, мэдээллийг ашиглах боловсруулах, сайн засаглалыг дэмжих, мэдээллийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн бүртгэл бий болох давуу талуудтай. Мөн дүүрэг хороодуудыг харьцуулж харах боломжыг бүрдүүлж нэг мэдээллийн сантай болгож хөгжүүлсэн байгаа” гэв.

Түүнчлэн уг системд хороо хэсгийн ахлагчдын баг зөрчлийг илрүүлж бүртгэлжүүлэхэд холбогдох байгууллагууд мэдээллийг авч 30 хоногийн дотор судалж шийдвэрлэх замаар нэгдсэн зохион байгуулалтад орж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан уг асуудалтай холбогдуулан таван заалт бүхий үүргийг тэмдэглэлээр өглөө. Мөн өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг ирэх хоёрдугаар сарын 15-ны дотор танилцуулахыг үүрэг болголоо. Тэрбээр, нийслэлийн иргэдийн амьдрах орчны газрын зураглал, мэдээллийн нэгдсэн систем” /manaikhoroo.mn/-ийг “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын систем” /erp.ulaanbaatar.mn/-тэй холбож ажлын уялдаа холбоог нэгтгэж хурдан шуурхай ажиллах нөхцлийг бүрдүүлэхийг нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригт үүрэг болголоо. Мөн нийслэлийн иргэдийн амьдрах орчны газрын зураглал, мэдээллийн нэгдсэн систем” /manaikhoroo.mn/-ийг сургалтын хэрэглэгдэхүүнийг сургалтын систем /trc.ulaanbaatar.mn/-д байрлуулж ажиллахыг НЗДТГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хэлтэст даалгалаа. Түүнчлэн нутгийн захиргааны байгууллагууд болон Захирагчийн ажлын албадууд, дүүргүүдийн Засаг дарга нар дээрх системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлж, тодорхой ажлын төлөвлөгөө гаргаж ажиллахыг үүрэг болголоо.

Categories
мэдээ улс-төр

“Шинэ коронавирусийн халдварын өнөөгийн байдал, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа”-ны талаар мэдээлэл сонсов

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан “Шинэ коронавирусийн халдварын өнөөгийн байдал, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа”-ны талаарх мэдээллээр үргэлжлэв.

Шинэ коронавирусийн халдвар тархсан талаарх мэдээлэл дэлхий нийтэд цацагдсан даруйд Монгол Улсын Засгийн газар хоёр удаа, Улсын онцгой комисс хоёр удаа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр тус тус хуралдаж,эл аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төлөвлөгөө гарган ажиллаж байгааг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд мэдээллийнхээ эхэнд дурдав.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар тэрбээр мэдээлэл өгсөн юм. Эл нөхцөл байдалд зориулан авч хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн хэмжээг баталжээ. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн боомт, хорио цээрийн бүсэд ажиллаж, үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, албан хаагчдын хамгааллын хэрэгсэл, эм бэлдмэлээр хангах хөрөнгийн асуудлыг пүрэв гарагт шийдвэрлэсэн байна. Эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бүрнээ дайчлан ажиллуулж байгаа гэв. Улсын хилээр нэвтэрч буй сэжигтэй тохиолдол бүрийг мэргэжлийн үүднээс шалгалт хийж, шинжилгээ авч, ажиглалт хийсээр байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Халдварт өвчний голомтоос ирсэн иргэдийг хүлээн авах тусгай байр бэлтгээд байгаа, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авч байгаа гэдгийг Улсын онцгой комиссын дэд дарга мэдээлэлдээ дурдсан. Зам тээврийн хөгжлийн яамнаас баталсан шугмаар, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн зөвлөмжийн дагуу нийтийн тээврийн хэрэгслийг эрүүл ахуйн халдвар судлалын нөхцөлийг сайжруулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэв. Мөн БНХАУ-аас Монгол Улс руу ирэх Монгол Улсын иргэдийг тээвэрлэн, авчрах зорилгоор хуваарь гаргах, шаардлагатай тохиолдолд нэмэлт тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл зохион байгуулах, ирсэн хойно нь хилийн боомтууд дээр ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу мэргэжлийн үзлэг хяналт хийж, сэжигтэй тохиолдол бүрийг тусгаарлах арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж.

Иргэд үүсээд буй нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг нягтлах шаардлага бий гэдгийг онцолж байв. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор уламжлалт сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байгаа, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, нутгийн зөвлөл, хамт олны зохион байгуулалттай золголт, төрийн золголт, үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргасан талаар Н.Энхболд сайд мэдээлсэн. Засгийн газраас 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл мөрдөх онцгой дэглэмийг зарласан. Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа хилийн зарим боомтыг хаах, хязгаарлалт тогтоох тухай шийдвэр гаргаад байгааг тэрбээр мэдээллийнхээ үеэр дурдав. Монгол Улс, БНХАУ хоорондын агаарын зам, төмөр зам, авто замын бүх боомтоор БНХАУ-ын иргэн, тус улсаар дамжсан Монгол Улсаар дайрч өнгөрч буй эсвэл Монгол Улсад ирж буй гуравдагч улсын иргэдийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ. БНХАУ-ын талаас ирэх Монгол Улсын иргэдийг агаарын замын Чингис хаан олон улсын нисэх буудал, Замын-Үүдийн галт тэрэгний боомтоор нэвтрүүлж байх шийдвэр гаргажээ. БНХАУ-д байгаа олон монгол иргэд эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд галт тэрэг нэмэх, автобус нэмэх байдлаар зохицуулалт хийсэн. Иргэдэд мэдээлэл авах боломжийг тооцоолон Монгол Улс, БНХАУ хоорондын хилийн зүүн болон баруун талын хоёр боомтоор монгол иргэдийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нэвтрүүлэх юм байна. Эрсдэлт цэгийг аль болох цөөлж, хяналт шалгалтыг өндөрсгөн, шаардлагатай арга хэмжээг авах нөөц, хүчээ төвлөрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч байгааг Н.Энхболд сайд дурдсан.

Энэ хугацаанд Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор нэвтэрч буй ачаа тээврийн галт тэрэгнүүд хуваарийн дагуу явах юм байна. Өөрөөр хэлбэл, экспорт, импорт буюу худалдаа арилжааны ажил хэвээр үргэлжлэх боломжтой гэдгийг мэдээллийн үеэр онцолж хэлсэн. Ачаа тээвэрлэж буй автомашины жолооч нар хилийн дотор богино рейс хийж, БНХАУ-ын автомашины жолооч нар хилийн цаана хүлээн авах дэглэмд ороод байгаа гэлээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр БНХАУ-д буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн болохыг Н.Энхболд сайд тэмдэглэлээ. БНХАУ-ын Үхань хотод 33 монгол иргэн байгаа бөгөөд тэдгээрийн 2 нь үлдэх шийдвэрээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм байна. Харин бусад 31 иргэнийг буцаан авахаар өнөөдөр онгоц нисгэх зөвшөөрлөө БНХАУ-ын талаас аваад байгаа, холбогдох талуудтай техникийн зөвлөлгөөн хийж байгаа бөгөөд ойрын хугацаанд монгол иргэдээ эх оронд нь авчирна гэв.

Уг мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, хариултаар чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

“Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Энэ талаар Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулав. Хуучнаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 252 дугаар зарлигаар аймгийн төвийн хотуудын (Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баян-Өлгий аймгийн Өлгий) хилийн цэсийг баталсныг Улсын Их Хурлын 1994 оны 33 дугаар тогтоолоор аймгийн төвийн хотуудыг батлагдсан хилийн цэсээр нь сум болгож өөрчилжээ. Сүүлийн жилүүдэд төв суурин газар дахь хүн амын өсөлт, газар ашиглалтын эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээс шалтгаалан аймгийн төвийн сумдын газар нутаг хүрэлцэхгүй болсноор хөрш зэргэлдээ сумын нутаг дэвсгэрийг дамнасан газар олголт хийгдэж газрын зөрчил маргаан ихээр гарах болсон байна. Энэ нөхцөл байдал нь аймгийн төвүүдийн хөгжил, цаашид үйлдвэрлэл, үйлчилгээний болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох, газрын нэгдмэл сангийн тооллого, газйар ашиглалтын бүртгэл мэдээллийг үнэн бодитой бүртгэх, хөтлөх ажилд хүндрэл учруулах болжээ.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын тухайд нутаг дэвсгэрийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан зэргэлдээх Тарагт сумын нутагт газар олголт хийжээ. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт зэргэлдээх Бугат сумын төв байрладаг бөгөөд түүнийг дагасан газар ашиглалт бий болж, нэг сумын нутаг дэвсгэрт хоёр сумын газар олголт хийгдэх хүндрэлтэй асуудал 1977 оноос эхлэн яригдаж, өнөө хүртэл шийдэгдээгүй байна.

Иймээс Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газар зохион байгуулалт хийх журам”-ын дагуу Өвөрхангай, Баян-Өлгий аймгуудын төвийн сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулахтай холбогдсон үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулснаар тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гаргаж, зохих саналуудаа ирүүлсний дагуу уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Өвөрхангай аймгийн төвийн Арвайхээр сумын газар нутгийг нэмэгдүүлснээр аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хүн амын суурьшил тэлж, инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдах, ая тухтай амьдрах боломж нэмэгдэж, стратегийн ач холбогдол бүхий томоохон бүтээн байгуулалтууд хийхэд чухал нөлөө үзүүлнэ. Түүүнчлэн Арвайхээр сумын иргэд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу газар өмчлөх боломжтой болно.

Мөн Баян-Өлгий аймгийн Бугат, Өлгий сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулснаар Бугат сумын Засаг даргын шийдвэрээр олгогдсон Өлгий сумын хилийн цэсэд хамаарах нийт өмчлөх, эзэмших, ашиглах эрх бүхий 4138,58 га газрыг буюу 1439 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрын эрхийн баталгаажуулалтыг газрын кадастрын мэдээллийн санд нэгтгэх боломжтой болж, иргэдийн газрын харилцааны үйлчилгээ авах асуудал бүрэн шийдвэрлэгдэнэ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу газраа өмчилж аваагүй байсан иргэд газар өмчлөх, эзэмших, ашиглах боломжтой болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо тогтоолын төслийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, А.Сүхбат, Б.Дэлгэрсайхан, М.Энхболд, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ. Л.Мөнхбаатар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс аймаг нийслэл, сум, дүүргийнхувьд газар нутгийн маргаан хэчнээн байгааг тодруулахын зэрэгцээ уг асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ямар зарчим баримтлан ажиллаж байгааг тодрууллаа. Мөн Өвөрхангай, Баян-Өлгий аймгийн асуудлыг тусад нь оруулж ирж байгааг илүүтэй лавлав.

Ажлын хэсгийн зүгээс хариултдаа, 21 аймгаас хоёрхон аймаг буюу Өмнөговь, Говьсүмбэрт л хилийн цэсний маргаан байхгүй байна. Бусад бүх аймаг, нийслэл, сумдад хилийн цэс, газрын маргаантай байгааг тодотгоод “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдынхувьд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд ньойлголцож, зөвшилцөн асуудлаа шийдвэрлэсэн тул хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барьсныг онцоллоо. Түүнчлэн Ажлын хэсгийн зүгээс 1971 онд тогтоосон хилийн цэсийг баримталж байгаа бөгөөд цаашид хилийн цэс, газрын маргааныг шийдвэрлэхийн тулд цахим мэдээллийн системийг нэвтрүүлэн кадастрын зураглалыг оруулсан. Мөн хилийн цэстэй холбоотой зарлиг, тогтоолын алдаанаас үүдэлтэйгээс бусад газрын маргааныг холбогдох байгууллагууд нь шат дараатай арга хэмжээ аван ажиллаж байгаа хэмээн нэмэлт тайлбарыг өгөв. Ингээд “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Автомашины эд анги хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

Өнгөрсөн шөнө Баянгол дүүргийн автомашины зогсоолоос 02:00 цагийн орчим 19 настай иргэн “Х” “Приус-30” маркийн автомашины толь хулгайлсан хэрэг гарчээ.

Түүнчлэн

Иймд иргэд, жолооч нарыг автомашинаа дохиолол хамгаалалтын системтэй болгох, харуул хамгаалалттай газар байршуулах зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэйг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун нарыг томиллоо

Хуралдаан Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнийг томилж, чөлөөлөх тухай асуудлаар үргэлжлэв. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 15.1,15.2-т заасныг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнд Эдийн засгийн байнгын хорооноос Түдэвийн Цэрэнбадралыг, Хууль зүйн байнгын хорооноос Нанжидын Хүдэрчулууныг тус тус нэр дэвшүүллээ. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос тус бүр нэг нэр дэвшигч санал болгох хуулийн зохицуулалттай.

Ингээд Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан нар тус тус танилцуулсан.

Нэр дэвшигч Т.Цэрэнбадрал нь 1978 онд Дундговь аймагт төрсөн, 2000 ондМУИС-ийн Олон улсынхарилцааны дээд сургуулийг гадаад албаны ажилтан, 2002 онд СЭЗДС-ийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр тус тус төгссөн. 2010 онд “Либерти” дээд сургуулийг төрийн удирдлагын магистр, 2014 онд Австралийн үндэсний их сургуулийн бизнесийн удирдлагын магистрийн зэргийг тус тус хамгаалсан. 2001-2004 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, 2004-2007 онд Монгол Упсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд атташе, 2008-2014 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газарт хянан шалгагч, 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус зөвлөх, 2014-2016 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд Олон нийтийн асуудал хариуцсан ажилтан, 2017-2019 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга, орлогч дарга, 2019 оны 09 дүгээр сараас“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж иржээ.

Нэр дэвшигч Н.Хүдэрчулуун нь 1981 онд Говь-Алтай аймагт төрсөн. 2000-2004 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч-статистикч мэргэжлээр төгсөж, 2005-2007 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2009-2012 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд нийгмийн эрүүл мэндийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. 2004-2016 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч, 2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны Судалгаа, эрсдлийн шинжилгээний хэлтсийн дарга, 2017 оноос Санхүүгийн зохицуулах хорооны Мэдээлэл, технологийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Нэр дэвшигчдээс Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс санхүүгийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, үнэт цаас, хөрөнгийн зах зээлиг хөгжүүлэх ахиц дэвшил гаргахад анхаарах, банк бус санхүүгийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгохоос эхлээд үйл ажиллагаанд хяналт тавих,зээлийн өндөр хүүг буруулах,ломбардын үйл ажиллагааг цэгцлэх талаар бодлого барьж, шаргуу ажиллахыг захиж байлаа.

Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун нарыгтомилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.0 хувь нь тус тус дэмжиж, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээс О.Батбилэгийг чөлөөлөхөөр боллоо.

Дараа нь “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар хэлэлцэх асуудлыг хойшлуулах горимын санал гаргав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг горимын саналыг дэмжсэн тул тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан.

Categories
мэдээ улс-төр

Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа

Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийгхэлэлцэв.

Төслийн талаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нар тус тус танилцуулав. Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийг 1998 оны 07 дугаар сарын 18-нд Италийн Ром хотноо баталж, 2002 оны 07 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэмд 2000 оны 12 дугаар сарын 29-нд гарын үсэг зурж, 2002 оны 04 дүгээр сарын 05-нд соёрхон баталсан. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг 1998 онд батлах үеэр түүнд оролцогч талууд түрэмгийллийн гэмт хэрэг, мөн уг гэмт хэргийн шүүхийн харьяалал, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн оролцооны талаар өөр өөр байр суурьтай байсан учраас түрэмгийллийн гэмт хэргийг Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд тодорхой тусгалгүйгээр баталсан байдаг. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм хүчин төгөлдөр болсны дараа буюу 2002 оны 09 сард түрэмгийллийн гэмт хэргийн асуудлаар байгуулагдсан Тусгай ажлын хэсэг нь 2009 оны 02 дугаар сард Ромын дүрмийн оролцогч талуудын нэгдсэн хуралдаанд уг гэмт хэргийн талаарх саналаа танилцуулж, саналыг үндэслэн боловсруулсан төслийг Уганда Улсын Кампала хотноо 2010 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 11-нд болсон Олон улсын эрүүгийн шүүхийн Хяналтын бага хурлын үеэр хэлэлцүүлж ОУЭШ-ийн Ромын дүрэмд “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай” нэмэлт, өөрчлөлтийг оруулжээ.

Тус нэмэлт, өөрчлөлтөөр Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хасч, 8 bis дугаар зүйлийг нэмж оруулсан бөгөөд тус зүйлээр батлан хамгаалахын, эсхүл улс төрийн шууд оролцоотой буюу удирдах албан тушаалтан тус гэмт хэргийн (үйлдэгч) субьект болохоор заасан нь Ромын дүрэмд дурдсан бусад 3 төрлийн олон улсын гэмт хэргээс ялгаатай аж. Мөн Ромын дүрмийн 13 дугаар зүйлийн (а) болон (с) дэд хэсэгт нийцүүлэн түрэмгийллийн гэмт хэргийг Шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар зохицуулсан 15 ter дугаар зүйл нэмсэн. Уг зүйлийн дагуу түрэмгийллийн үйлдэл гэж тооцоход НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дүгнэлт заавал гарах хэрэггүй бөгөөд оролцогч улс эсхүл Олон улсын эрүүгийн шүүхийн дэргэдэх прокурор түрэмгийллийн үйлдэл гэж үзэх хангалттай үндэслэл байгаа тохиолдолд мөрдөн байцаалтыг эхлүүлэх эрхтэй байхаар болсон. Мөн энэ зүйлээр түрэмгийллийн гэмт хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд 2 төрлийн хязгаарлалт тогтоосон. Нэгдүгээрт, Ромын дүрмийн оролцогч биш улсын иргэн, эсхүл түүний нутаг дэвсгэрт түрэмгийллийн гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд шүүх тус хэргийг харьяалан шийдэхгүй. Хоёрдугаарт, аливаа оролцогч улс түрэмгийллийн гэмт хэргийн хувьд Олон улсын эрүүгийн шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тусгайлан мэдэгдсэн тохиолдолд уг гэмт хэргийн таслан шийдвэрлэх ажиллагааг Олон улсын эрүүгийн шүүх явуулахгүй байхаар тусгажээ.

Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг 2020 ны 01 дүгээр сарын 28, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа тус тус хэлэлцэж, хуулийн төслийгсоёрхон батлахыг дэмжсэн байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, О.Баасанхүү нар асуулт асууж, санал хэлэв.

Ингээд Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54,5 хувь нь батлах нь зүйтэй гэж үзлээ.

Categories
мэдээ нийгэм

Дүүргүүдийг дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтэй болгоно

Дүүргүүдийг дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтэй болгоно

Улаанбаатар хотыг урт хугацаанд хөгжүүлэх хөтөлбөр, бодлогын баримт бичгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас боловсруулсан. Тэгвэл энэ ажил дүүргүүдэд хэрэгжихээр болсон байна. Эхний ээлжинд Сонгинохайрхан, Налайх дүүргийг дунд хугацааны бодлогын баримт бичигтэй болгох судалгааны ажил хийгдэж байгаа аж. Энэхүү баримт бичиг боловсруулах багийн төлөөлөлтэй НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа өнөөдөр санал солилцох уулзалт хийлээ.

Уулзалтаар 2 дүүргийн хүн амын амьжиргааг дээшлүүлэх, ажилгүйдлийг бууруулах, дүүргийн орчин нөхцөл байдлыг сайжруулах гээд олон асуудлыг тусгахаар төлөвлөсөн байна.

НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа уулзалтын үеэр “Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Сонгинохайрхан, Налайх дүүргийн дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулахаар төлөвлөж байна.Ингэснээр Улаанбаатар хотын Захирагчийн дэвшүүлсэн “Хүн төвтэй хот”, “Орчин төвтэй хот”, “Төлөвлөлт төвтэй хот” гэсэн гурван санаачилга дүүргүүдэд хэрэгжих боломж бий болно гэж харж байна” гэлээ.