Categories
гадаад мэдээ

Туркменистаны ерөнхийлөгч шинэ хотынхаа нэрийг ард иргэдээрээ сонгуулахаар болжээ DNN.mn

Туркменистан улсын нийслэл Ашгабатын ойролцоо Ахал мужийн нутагт цоо шинэ хот байгуулагдаж байгаа юм.

$1.5 тэрбумын хөрөнгө оруулалттайгаар хэдэн жилийн өмнө эхэлж байсан шинэ хотын бүтээн байгуулалт дуусах дөхөөд байгаа ажээ.

Бүтээн байгуулалттай танилцсан Туркменистаны шинэ ерөнхийлөгч Сердар Бердымухамедов шинэ хотод нэр өгөх асуудлаар ард түмний дунд өргөн хүрээний хэлэлцүүлэг явуулахыг холбогдох албаныханд даалгасан тухай тус улсын төв хэвлэлд өчигдөр мэдээлсэн байна.

зураг

Олон хүн шинэ хотод өмнөх ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын нэрийг өгч магадгүй гэсэн хүлээлттэй байгаа.

Одоо 40 настай Сердар өнгөрсөн сард Туркменистаны ерөнхийлөгчийн тангараг өргөж, эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэхээр болсон юм.

2006 оноос хойш ерөнхийлөгчийн албыг хашиж байсан эцэг Гурбангулы Бердымухамедовыг одоо ч төв хэвлэлүүд нь “Туркменистаны баатар, хамгаалагч” хэмээн өргөмжилсөөр байгаа.

Сердар Бердымухамедов 2019-2020 онд Ахал мужийн захирагчаар ажиллаж байхдаа шинэ хотын бүтээн байгуулалтыг гардан удирдаж байжээ.

Categories
гадаад мэдээ

Сөүл хотын төвд томоохон ногоон байгууламж нээгдэнэ DNN.mn

зураг

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын төвд олон нийтэд зориулсан томоохон ногоон байгууламж нээх шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Чунну-гy дүүргийн Сонхён-дон дахь 37,117 м.кв талбайтай газрын зарим хэсгийг Самсунг Группийн ерөнхийлөгч агсан И Кун Хэгийн хувийн цуглуулгад байсан урлагийн бүтээлүүдээр байгуулах музейд зориулахаар төлөвлөөд байгаа.

Гэхдээ 2027 онд нээхээр төлөвлөсөн уг музейн бүтээн байгуулалтын ажил эхлэх болоогүй юм байна.

Бүтээн байгуулалт эхлэх хүртэл уг газрыг бүхэлд нь Сөүлийн оршин суугчдын амралт, зугаалгын ногоон байгууламж болгож ашиглахаар хотын захиргаа шийдвэрлэжээ. Ногоон байгууламжийг энэ оны хоёрдугаар хагаст нээхээр төлөвлөсөн байна.

Сонхён-дон дахь энэ газар сүүлийн 110 жилийн турш олон нийтэд хаалттай бүс байсан юм. Эхлээд энд Жосон (1392-1910) улсын хааны гэр бүл амьдардаг байжээ. Дараа нь 1945-1997 онд АНУ-ын элчин сайдын яамны ажилчдын орон сууц байрлаж байв.

Сүүлд энэ газрыг Самсунгийн даатгалын компани, дараа нь Korean Air компани худалдан авч байжээ.

Харин 2020 оны зургаадугаар сард газрыг нийтийн эзэмшилд авч, арваннэгдүгээр сард нь И Кун Хэгийн музейг байгуулах шийдвэр гарсан байна.

Уг талбайг олон нийтэд нээлттэй амралтын бүс болгосноор Сөүл хотын ногоон байгууламжийн хэмжээ эрс нэмэгдэх юм. Шинэ байгууламж нь Сөүл хотын захиргааны дэргэд байдаг Сөүл Плаза талбайгаас гурав дахин том хэмжээтэй юм.

Categories
мэдээ нийгэм

“Монгол бичгийн цахим бичвэр-2022” улсын уралдаан зарлагдлаа DNN.mn


Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оноос Монгол Улсын төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээд албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар тогтсон билээ. Албан хэргийг үндэсний бичгээр хөтлөн явуулах үндэс нь цахим бичвэр боловсруулах чадвартай мэргэжилтэн бэлтгэх явдал хэмээн үзэж буй.

Тиймээс Монгол бичгийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх, монгол бичгээр цахим бичвэр боловсруулах чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор тус наадам зохион байгуулагдах юм.

Уралдаанд оролцогчид 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 03-ны хооронд Google Form-ын shorturl.at/gltLS хаягаар бүртгүүлэх аж.

Categories
гадаад мэдээ

Омикроны шинэ хувилбар илэрчээ DNN.mn

Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд коронавирусийн Омикрон хувилбарын шинэ омгийг илрүүлжээ. Энэ талаар тус улсын Эрүүл Мэндийн Яам мэдээллээ.

Үүнийг тодруулбал, Сэндай хотод “КОВИД-19”-ийн шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэний сорьцод энэ сарын эхээр шинжилгээ хийхэд Омикрон хувилбарт халдварын “BA.1” болон халдварлах чадвар өндөр “BA.2” омгийн хосолсон халдварын шинэ омог илэрчээ.

Эл өвчтөнд гуравдугаар сарын сүүлээр халдварын шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Гэсэн ч, өвчтөнд халдварын хүндэрсэн шинж тэмдэг илрэхгүйгээр эдгэрсэн ажээ. Тухайн өвчтөн нь ойрын хугацаанд хилийн чанад руу зорчоогүй учир дотооддоо халдвар авсан хэмээн судлаачид дүгнэж байгаа юм.

Шинээр илэрсэн дэд хувилбар нь мөн “BA.1” болон “BA.2”-ын хосолмол “XE” гэх омгоос арай өөр байгаа аж. “XE” омог бол анх хилийн чанадад илэрсэн ба өнгөрсөн сард Нарита олон улсын нисэх буудалд тусгаарлалтад байсан нэгэн иргэнээс илэрч байжээ.

Харин Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд батлагдсан шинэ хувилбар нь хилийн чанадад ч, дотоодод ч бүртгэгдэж байгаагүй аж. Одоогоор тухайн шинэ төрөл нь Омикрон хувилбарын бусад омгуудаас илүү хурдан халдварладаг, мөн хүндээр өвчлүүлдэг эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн хэлснээр, “BA.1”, “BA.2”-ын аль алинаар нь халдварласан тохиолдолд генийн хосолсон хувилбар үүсэх боломжтой аж. Харин Японд “BA.2” дэд хувилбар нь сүүлийн үед түлхүү тархах болоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

ТЕГ: 2021 оноос хойш 4.5 литр шинэ төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис хураан авчээ DNN.mn

Цар тахлын хөл хорио харьцангуй суларч буйтай холбогдуулан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, ялангуяа шинэ төрлийн синтетик бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг сүүлийн үед өсөн нэмэгдэх хандлагатай байна.

Иргэд цахим сүлжээ ашиглан “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцын 2 дугаар жагсаалтад 2021 оны арванхоёрдугаар сард шинээр бүртгэгдсэн шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис захиалж, улмаар олон улсын шуудан, илгээмж ашиглан ачаа бараа, эд зүйлсэд нуун далдлах замаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх оролдлого гаргаж байна.

Тагнуулын байгууллагад хуулиар олгосон чиг, үүргийн хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран олон улсын шуудан, илгээмж ашиглан сэтгэцэд хүчтэй нөлөө үзүүлэгч бодис улсын хил нэвтрүүлэх гэж байсан удаа дараагийн үйлдлийг илрүүлэн, таслан зогсоосон. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн гадаад зам сувгийг таслан зогсоох, тээвэрлэгч, борлуулагч нарын хууль бус үйлдэлд хяналт тавин ажиллаж байна.

2021 оноос хойш 11 удаагийн үйлдэлд, 16 иргэнийг холбогдуулан шалгаж, 4.5 литр шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хураан авч устгалд оруулж, хүүхэд залуусын дунд тархахаас урьдчилан сэргийлсэн. Шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис нь хүний бие, сэтгэцэд асар их хор нөлөөтэй бөгөөд төв мэдрэлийн системийг гэмтээгээд зогсохгүй, тухайн бодист донтох эрсдэлийг үүсгэдэг.

Иймд энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулахад оролцох, улсын хил нэвтрүүлэх, олон нийтэд сурталчлах, буруу мэдээлэл тараах, бусдад ашиглагдах, уруу татагдах зэргээр өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байж, эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ цахим хэрэглээ, найз нөхөд, биеэ авч яваа байдалд анхаарч, мансууруулах бодисын хор аюулаас урьдчилан сэргийлнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд харьяа эмнэлгээс нь урилга ирвэл эрт илрүүлэг, үзлэгтээ хамрагдана DNN.mn

Эрүүл мэндийн яамнаас тавдугаар сарын 1-нд орон даяар эхлүүлэх эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар мэдээлж байна.

Тавдугаар сарын 1-нээс орон даяар 0-5 болон 18-аас дээш насны бүх иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажил эхэлнэ.

Иргэдийг үзлэгт хамруулах график төлөвлөгөө гаргасан бөгөөд иргэд өөрийн оршин суугаа нутаг дэвсгэр дэх эрүүл мэндийн байгууллагад үзлэг шинжилгээндээ хамрагдана. Үзлэг, оношилгоо бүтэн жилийн турш явагдах учир урилга хүлээн авсан иргэн хуваарийн дагуу үзлэг, оношилгоогдоо орох юм.

Эмнэлгүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйн тулд нэг эмнэлэгт өдөрт 50-60 хүнийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулахаар төлөвлөсөн. Багцын шинжилгээ нь нас наснаас хамаарч 60-150 мянган төгрөгийн өртөгтэй байна.

Эрүүл мэндийн даатгалаа төлсөн ирсэн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах бөгөөд өнөөдрийн байдлаар малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн 46 хувь нь эрүүл мэндийн даатгалаа төлсөн байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Иргэд хорооноос зохион байгуулсны дагуу хуваарилсан эмнэлэгт очиж шинжилгээнд хамрагдана. Урилга ирсний дараа, товлосон өдөртөө шинжилгээнд хамрагдах ёстой. Бүтэн жил үргэлжлэх учраас яараад байх шаардлагагүй” гэв.

Иргэдийн гар утсанд өчигдрөөс “Монгол Улсын иргэн та 2022.05.01-нээс эхлэн жилийн турш үргэлжлэх эрт илрүүлэг, үзлэгт харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвөөс урилга ирсэн үед хамрагдана уу” гэсэн сануулга, мессеж илгээж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдийн цаг агаар DNN.mn

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна.

Энэ сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 градус, Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндий болон Дорнод-Дарьгангын талаар 10-15 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав болон Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Ирэх сарын 01-нээс 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

1-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд Хөвсгөлийн уулсаар хур тунадас, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 3-нд Алтайн уулархаг нутгаар, 4-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Өнөөдөр олон улсын жазз хөгжмийн өдөр DNN.mn

2011 оны ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 36 дугаар чуулганаар жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдрийг Олон улсын жазз хөгжмийн өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг баталсан билээ. ЮНЕСКО нь жазз хөгжмийг энх тайван, харилцан ойлголцлыг хөхиүлэн дэмжэхээс гадна хүний эрх, нэр хүнд, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, жендэрийн тэгш байдал, залуучуудын оролцоог дэмжиж ялгаварлан гадуурхах явдлыг устгах гол хүч зүйлсийн нэг хэмээн үздэг.

Африкийн уламжлалд суурилж, Европын хөгжмийн хэлбэрүүдийг агуулсан энэхүү гайхамшигт хөгжим нь XX зууны эхээр буюу 1910-аад оны үед АНУ-ын Нью Орлеаны мужийн хар арьстнуудын дунд анх үүсчээ.

Жазз гэдэг үгийн утгыг орчуулахаар судлаачид олон таамаг дэвшүүлж, нэг хэсэг шуугиж байсан тул АНУ-ын Хэл судлалын хүрээлэнгээс жазз гэдгийг XX зууны шинэ үг хэмээн онцолсон байна. Харин утгын хувьд жаас буюу сэм явалдах гэдэг үгнээс гаралтай ч сэм явалдах гэсэн утга зохимжгүй тул авиа сэлгэн жазз болгосон гэж судлаачид тайлбарлажээ.

Жазз нь эрх чөлөөний хэл бөгөөд арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдаж, боолчлогдож явсан хар арьстнуудын эрх чөлөөг хүсэмжлэн, зовлонгоо умартах гэж амандаа аялдаг байсан хөдөлмөрийн уриан дуугаар анх үр нь цацагдсан гэж үздэг байна. Мөн блюз буюу уйтгар гунигийн дууны хэв маягаар эхлэлээ тавьсан байна.

Уг хөгжмийн онцлог нь ямар ч урсгалын хөгжимтэй хосолж, ноотонд баригдахгүй чөлөөтэй найруулан тоглогддог төдийгүй фольк, тропикал, бест, латин, чөлөөт, жазз рок, жазз реп гэх мэтчилэн 20 гаруй төрлөөр хөгжсөн байна.

Монгол жаззын хувьд 1940-өөд оны орчим циркийн урлагаар дамжин нэвтэрч, Монголын онцлогтой жазз үүсэн хөгжих үндэс тавигджээ. “Зөвлөлтийн хөгжилтэй залуус” кино ба түүний Утесовын жазз бас их нөлөөлсөн гэдэг. 1960-аад оноос нийтийн бүжгийн, концертын гэх зэрэг олон хэлбэрээр хөгжиж, хүчээ авсан жазз хөгжим тухайн үеийн залуучуудын сонсдог ганц хөгжим байсан гэхэд буруудахгүй аж.

“Баян Монгол” чуулга, “Соѐл-Эрдэнэ” хамтлаг жазз хөгжмийг манай оронд дэлгэрүүлж байв.

Сонирхуулахад, “Жазз” гэсэн үг 1912 онд анх удаа хэвлэлд бичигдэж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийт 177 мянган тонн АИ-92 автобензин импортолжээ DNN.mn

Улсын хэмжээнд нийт 138628 тн шатахууны нөөцтэйгээс А-80 автобензин 11367 тн /68 хоног/, АИ-92 автобензин 44,548 тн /33 хоног/, АИ-95 автобензин 4565 тн /51 хоног/, ДТ 77485 тн /28 хоног/ байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 69987 тн шатахууны үлдэгдэлтэйгээс А-80 автобензин 3023 тн, АИ-92 автобензин 25132 тн, АИ-95 автобензин 2960 тн, ДТ 38,403 тн буюу АИ-92 автобензиний 26, АИ-95 автобензиний 44, ДТ-ний 35 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 13099 тн, хангайн бүсэд 9337 тн, төвийн бүсэд 34959 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8245 тн байгаа аж.

Манай улс он гарсаар нийт 491.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 12.1 мян.тн, АИ-92 автобензин 177.2 мян.тн, АИ-95/98 автобензин 9.2 мян.тн, ДТ 246.3 мян.тн, онгоцны түлш 11.3 мян.тн, бусад 35.7 мян.тн байна.

Улсын хэмжээнд энэ сарын 21-ний өдрийн байдлаар нийт 138628 тн шатахууны нөөцтэйгээс А-80 автобензин 11367 тн /68 хоног/, АИ-92 автобензин 44548 тн /33 хоног/, АИ-95 автобензин 4565 тн /51 хоног/, ДТ 77485 тн /28 хоног/ байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 69987 тн шатахууны үлдэгдэлтэйгээс А-80 автобензин 3023 тн, АИ-92 автобензин 25132 тн, АИ-95 автобензин 2960 тн, ДТ 38403 тн буюу АИ-92 автобензиний 26, АИ-95 автобензиний 44, ДТ-ний 35 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 13099 тн, хангайн бүсэд 9337 тн, төвийн бүсэд 34959 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8245 тн.

Манай улс он гарсаар нийт 491.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 12.1 мян.тн, АИ-92 автобензин 177.2 мян.тн, АИ-95/98 автобензин 9.2 мян.тн, ДТ 246.3 мян.тн, онгоцны түлш 11.3 мян.тн, бусад 35.7 мян.тн байна.

Categories
мэдээ нийгэм

АН-ын “Улс төрийн манлайлал-2022” сургалт, семинар болж байна DNN.mn

Ардчилсан намын 21 аймгийн 330 сумын намын дарга нарын “Улс төрийн манлайлал 2022” сургалт, семинар өнөөдөр /2022.04.30/ албан ёсоор эхэллээ. “Улс төрийн манлайлал- 2022” сургалтыг нээж АН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал үг хэллээ.
Тэрээр хэлэхдээ, “Монголын ардчиллын тулгуур багана болсон Ардчилсан намыг хагалан бутаргах, хөндлөнгийн хүсэлд хөтлөгдсөн бүлэглэлийн бусармаг үйлдэл, санаархлыг сөрж, Ардчилсан намын даргыг сонгох сунгаанд улс орон даяар намын гишүүдийнхээ идэвх, оролцоог хангаж өндөр хувьтай, амжилттай дотоод сонгууль зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Та бүхэнд дахин талархал илэрхийлье!

May be an image of one or more people and people standing

Монголын ардчилал амьд байгааг, Ардчилсан нам нэгдмэл цул байгааг нийгэмд нотлон, үзэл баримтлал, итгэл үнэмшлээрээ нэгдсэн гишүүд болохыг бүх шатандаа бид батлан харуулж чадсан.
Дараалсан олон ялагдалд хүргэж, эрх чөлөөгөөрөө барьцаалагдаж, ялын наймаандаа намаа арилжсан, эрх баригчдын охин байгууллагын үүрэг гүйцэтгэж, ивээн тэтгэлгээр нь цөөхөн хэдэн хамтрагчдаа дагуулсан хүн Ардчилсан намыг хагарсан, бутарсан хэмээн харагдуулах ажлыг зориудаар хийж байна. Та бид “ТИЙМ БИШ” гэдгийг алхам тутамдаа нотолсоор ирлээ” хэмээн онцоллоо.
Ийнхүү АН-ын 21 аймгийн 330 сумын дарга нарын сургалт, хэлэлцүүлэг асуулт, хариултаар яг одоо үргэлжилж байна.
АН-ын 330 сумын дарга нарын хувьд, “Хэрэв АН-ын 117 мянган гишүүдийн саналаар сонгогдож, АН-ын ээлжит бус Их хурлаар батламжлагдсан АН-ын даргыг Улсын Дээд Шүүх батламжлахгүй бол шийдвэртэй арга хэмжээг улс орон даяар өрнүүлнэ” гэдгээ АН-ын 330 сумын дарга нар сургалт, семинарын үеэр онцолж байна.

May be an image of 7 people, people sitting, people standing and indoor

May be an image of 11 people and people standing