Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг “FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний хэсгийн тоглолтоо өчигдөр арваннэгдүгээр сарын 21-нд Японы шигшээ багийн эсрэг хийж, 75:93 харьцаатай ялагдал хүлээсэн. Тэгвэл тэдний дараагийн тоглолт Улаанбаатар хотод “UG Arena”-д болно. Тэд энэ сарын 24-нд буюу ням гарагт БНХАУ-ын шигшээ багтай тоглох юм.
Category: сурталчилгаа
Арменийн нийслэл Ереван хотод чөлөөт бөхийн Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Эрэгтэйчүүдийн 79 кг-ын жинд шигшээ багийн тамирчин О.Сүлдхүү аваргын алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 57 кг-д олон улсын хэмжээний мастер М.Даваабанди мөнгөн медалийн эзэн боллоо гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Монгол Улсын арилжааны ууган бөгөөд банк санхүүгийн салбарын тэргүүлэгч ХХБанкны Замын-үүд салбарын үүсгэн байгуулагдсаны түүхт 20-н жилийн ой энэ онд тохиож байна.
Салбар нь анх 1999 онд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ХХБанкны тооцооны төв, Хилийн шалган нэвтрүүлэх цогцолборт Тооцооны касс нээж, үйл ажиллагаагаа эхлүүлж байсан.
Салбар байгуулагдсанаар Замын-Үүд сумандаа анх удаа гадаад валютын арилжааг БНХАУлсын юань-р хийж эхэлсэн байна.
Мөн ХХБанк “Хязгааргүй мөрөөдөл” төслийнхөө хүрээнд Монгол Улсын ирээдүй, хойч үе болсон сурагч дүү нарынхаа мэдлэг, боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах Ерөнхий боловсролын 300-н номын сан тохижуулах аянаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд Замын үүд салбарынхаа 20-н жилийн ойн баярыг тохиолдуулан тус сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн номын санг тохижуулах, ном сурах бичиг, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийж багш, сурган хүмүүжүүлэгчдийн талархал, сурагч дүү нарынхаа баяр хөөр дунд хүлээлгэн өглөө.
Тус салбар нь 1999 оноос хойш 20-н жилийн хугацаанд Дорноговьаймгийн, Замын-Үүд сумын иргэд, харилцагч нарт олон улсын банкны жишигт нийцсэн банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэсээр ирсэн бөгөөд зөвхөн сүүлийн 10 жилийн хугацаанд орон нутгийн Нийгмийн даатгалын санд 528.6 сая төгрөгийн шимтгэл төлсөн байна.
Салбарын санхүүгийн үзүүлэлтүүд тасралтгүй өсөн нэмэгдэж, үйл ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж буй нь харилцагч, хадгаламж эзэмшигч, хамтран ажиллагч түнш байгууллагууд Та бүхний бидэнд хүлээлгэсэн итгэл, бид бүгдийн хамтын ажиллагааны үр шим, амжилт бүтээл билээ.
ХХБанкны Замын-үүд салбарын түүхийг хамт бичилцсэн үнэ цэнтэй харилцагчид үе үеийн хүндэт ажилтнууд Та бүхэндээ гүн талархал илэрхийлж, бүтээн бий болгосон, хөгжил дэвшилд хамтдаа тэмүүлсэн түүхт 20-н жилийн ойн баярын халуун мэндийг дэвшүүлье.
ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА
Германы шигшээ баг хөлбөмбөгийн дэлхийн аварга болсонд зориулж Германд шуудангийн тусгай марк гаргах гэнэ. “Герман-2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга” гэсэн бичээс бүхий маркийн загварыг Вупперталь хотын зураач Лутц Менце гаргасан байна. Маркийн эхний хувиудыг дэлхийн аварга болсон хөлбөмбөгийн шигээ багийнхан, дасгалжуулагч, шигшээ багийн үйлчилгээний ажилтнуудад өгөх юм байна.
“Энэ марк манай баг дэлхийн аварга болж бидэнд асар их баяр баясгалан авчирсныг эх орон нэгтнүүдэд минь ямагт сануулж байна гэдэгт би итгэлтэй байна” хэмээн ХБНГУ-ын Сангийн сайд Вольфганг Шойбле хэлжээ. Шойблегийн хэлснээр бол пүрэв гарагаас худалдаанд гарч эхлэх шуудангийн энэ марк 60 евроцентийн үнэтэй байна гэнэ.
Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаарт байрт шалгарсан Аргентины үндэсний шигшээ багийг Буэнос Айрэс хотын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд фанатууд нь баярлан угтжээ. Аргентины ерөнхийлөгч Кристина Фернандез тамирчдад халуун алга ташилтаар баяр хүргэлээ. Хөлбөмбөгийн багаараа 40 сая Аргентинчууд бахархаж, баярлаж байх хооронд аваргын цомыг авч чадаагүйд уурлаж хилэгнэсэн фанатууд чулуу шидэж, гудамжны гэрлийг хагалан, театрын барилгыг эвдэлсэн хэрэг гарсан байна. Тус улсын үндэсний аюулгүй байдлын албаны мэдээлсэнээр 70 гаруй хүн гэмтэж бэртсэний 15 нь цагдаагийн алба хаагчид гэнэ. Мөргөлдөөнд оролцсон 120 хүнийг баривчилсан байна.
Бразилын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Луиз Фелипе Сколари ажлаа өгсөн талаар тус улсын хөлбөмбөгийн холбоо мэдэгдэв. Тэрээр Бразилын ард түмний хайртай багийг ялуулж чадаагүйнхээ хариуцлагыг хүлээж байгаа нь энэ юм. Өдгөө 65 настай Сколаригаар удирдуулсан баг Германд 7:1-ээр бут ниргүүлсэн. Сколари ийнхүү хөлбөмбөгийн холбооноос гарсан ч Бразилын багийг хөгжүүлж, дахин хүчээ авахад бүх талууд хүчээ дайчлах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Германчууд Дэлхийн аварга боллоо
Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн Германы шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө. “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд болсон аваргын төлөөх тоглолтын үндсэн цагт Аргентин, Германы багийн аль аль нь гоол оруулж чадаагүй ч нэмэлт цагийн төгсгөлд буюу 113 дахь минутад солилцоогоо талбайд гарч ирсан, Германы хагас хамгаалагч Марио Гётце гоолдсоноор германчууд энэ дэлхийн аваргыг тэргүүлж чадлаа.
Ийнхүү 1954, 1974, 1990 оны дэлхийн аварга Германы шигшээ баг 2014 оны Дэлхийн аваргад түрүүлж, Өмнөд Америкийн талбайгаас дэлхийн аваргын цомыг гардсан Европын анхны баг болж байна.
Ерөнхийдөө энэ тоглолтод Германы багийн хамгаалалт болон бөмбөг эзэмшилт давамгайлсан гэхэд болно. Аргентинчууд хоёр ч удаа хаалгачтай тулан гарч ирж, гоол хийх боломж гарсан ч ашиглаж чадсангүй. Аргентины сая сая хөгжөөн дэмжигчид энэ тоглолтод багийн ахлагч Мессид гол найдлага тавьж байсан ч горьдлого талаар боллоо. Тэр байтугай Месси тоглолтын дундуур бөөлжиж, дотор нь эвгүйрхсэн тухай багийнхан нь ярьжээ. Тоглолтын нэгдүгээр үед ийм явдал болсон бөгөөд Мессигийн дотор муухайрах байдал нэг бус удаа гарч байгааг ч ярьсан бхйна.
Түүнчлийн Бразилын Дэлхийн аваргад Германы шигшээ багийн хаалгач Дэлхийн аваргын шилдэг хаалгачаар шалгарч, “Алтан бээлий” шагналыг гардсан бол Дэлхийн аваргын шилдэг хөлбөмбөгчөөр Аргентиний довтлогч Лионель Месси шалгарч, “Алтан бөмбөг” гардлаа. Харин дэлхийн аваргын шилдэг мэргэн буучаар энэ удаагийн ДАШТ-нд зургаан гоол оруулсан Колумбын хөлбөмбөгч Хамес Родригес тодорч байна.
Месси шилдгээр шалгарлаа
-Нидерландын баг анх удаа хүрэл
медаль хүртэж үзэв.Үүнээс өмнө гурван удаа мөнгөн медаль хүртээд байсан юм.
-Тэд ДАШТ-д үндсэн ба нэмэлт цагт
хожигдож үзэлгүйгээр зургаан тоглолтод оролцон гэртээ харьж байна.
– ван Перси багийн ахлагчийн туузаа
тэмцээн дууссаны дараа улсынхаа
шигшээгийн тоглолтыг олон жил даган алгасалгүй үзэж буй “Шаргал генерал” хочтой балиашигт бэлгэлэв.
-Халк Бразилийн шигшээгийн бүх
тоглолтод оролцсон мөртлөө нэг ч гоол, нэг ч гоолын дамжуулалт өгсөнгүй.
Довтлогч хүний хувьд харамсмаар.
Сезар, Фред нарын хувьд энэ тоглолт
үндэснийхээ шигшээд тоглосон сүүлчийн нь гараа байлаа.
Д.Бат
Жүжигчин Эштон Катчер Аргентины хөлбөмбөгийн шигшээ багийг Дэлхийн аварга болохыг ерөөж, тэдэнд зориулж үхрийн махан стейк хийсэн байна.
Тэрбээр “Амжилт хөвгүүдээ. Итгэлийг минь бүү алдаарай. Итгэж байна. Та нар гартаа алтан дагиныг гардан аваарай. Месси чи гайхалтай. Аварга болбол удахгүй төрөх хүүдээ Месси гэж нэрлэх болно” гэж жиргэжээ.
Ирэх есдүгээр сарын эхээр Эштон Катчер сүйт бүсгүй Мила Кунис нар анхныхаа хүүхдийг өлгийдөн авах билээ. Тэд өнгөрсөн хоёрдугаар сарын 14 буюу Гэгээн Валентины өдрөөр сүй тавьцгаасан юм. Өнгөрсөн амралтын өдөр Катчер Рео Де Женейро хотод очиж, Бразил-Германы шигшээ багийн тоглолтыг үзэх үеэрээ ийнхүү хоол хийсэн аж.
Бразил – Голланд 0-3
Гоол: Робин ван Перси (3 пен0, Блинд (17), Вижналдум (90+1)
2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн тоглолт өнөө өглөө боллоо. Дэлхийн таван удаагийн аварга, тэмцээнийг зохион байгуулж буй Бразил, дэлхийн аваргын гурван удаагийн мөнгөн медальт Голланд шигшээ багийн хооронд болсон.
Тоглолт Бразилиа хотын “Националь” цэнгэлдэх хүрээлэнд болоход 3:0-ийн харьцаагаар Голландын шигшээ багийн ялалтаар өндөрлөв. Хагас шигшээ тоглолтод Германд 7:1-ийн харьцаагаар хожигдсон Бразилийн шигшээ баг энэхүү тоглолтод заавал ялалт байгуулж, ард түмнээ баярлуулах байсан. Гэвч тоглолтод “Нисдэг Голланд”-ын шигшээ багийн залуус илүүрхэж, гурван гоол хийснээр дэлхийн аваргын арвин түүхтэй Бразилийн шигшээ багийг хүндхэн байдалд орууллаа. Голландын шигшээ баг хоёр дэлхийн аварга дараалан медаль хүртээд байна. “Нисдэг Голланд”-чууд 2010 оны дэлхийн аваргын шигшээд шалгарахдаа Испаний багт ялагдаж байсан. Ийнхүү Нидерландын шигшээ баг дэлхийн аваргын гурван мөнгө (1974, 1978, 2010), хүрэл (2014) медаль хүртсэн амжилтаар Бразил, Итали, Герман, Аргентин зэрэг дэлхийн аварга цолыг хүртээд буй наймын багийн ард бичигдсэн хэвээр байна.