Categories
мэдээ цаг-үе

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно DNN.mn

Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ голын хөндийгөөр цас орно. Салхи төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Ерөө голын хөндийгөөр -15…-20 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр -9…-14 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1…+4 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. -4…-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. -3…-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. -6…-8 градус хүйтэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөг Юн Сог Ёлийг цагдан хорих хугацааг сунгажээ DNN.mn

Сөүлийн баруун тойргийн шүүхээс “нотлох баримтыг устгаж болзошгүй” гэсэн үндэслэлээр онц байдал тогтоосонтой нь холбоотой хэргээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг цагдан хорих хугацааг 20 хоногоор сунгах шийдвэрийг гаргажээ. Энэ тухай Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгах газар мэдээлсэн байна.

“Юныг саатуулах захирамжийг нэгдүгээр сарын 19-ний өдрийн 02:50 цагт хүлээн авсан. Ийм шийдвэр гаргах болсны шалтгаан нь “нотлох баримтыг устгаж болзошгүй”-тэй холбоотой. Сэжигтнийг байцаах ажиллагааг хууль, журмын дагуу  үргэлжлүүлэхээр төлөвлөж байна” гэж тус газраас мэдээлсэн байна.

БНСУ-ын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийг 48 цаг гаруй саатуулжээ. Нэгдүгээр сарын 15-нд мөн Ерөнхийлөгчийг анх удаа баривчилсан юм.
Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөн шалгах газрын ажилтнууд Юн Сог Ёлийг нэгдүгээр сарын 15-ны өглөө саатуулсан юм. Түүнийг саатуулах хугацаа 48 цаг байсан бөгөөд энэ хугацаанд хууль сахиулах байгууллага цаашид цагдан хорих шаардлагатай эсэхийг шийдэх ёстой байв. Үүний тулд дахин зөвшөөрөл авах шаардлагатай байжээ. Баривчлах зөвшөөрөл олгох эсэхийг шүүх  бямба гарагт орон нутгийн цагаар 14:00 цагт хэлэлцэж эхэлжээ.

Юн Сог Ёл хуралд биечлэн оролцож, 40 минутын турш өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.

Нэгдүгээр сарын 19-нд хүлээн авсан захирамжийн дагуу Юн Сог Юлийг дахин 18 хоног саатуулах бөгөөд эхний 48 цагийг тооцоод 20 хоног юм. Юн Сог Ёлийн хэргийг өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгах газар 10 хоногийн дараа прокурорт шилжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд прокурорууд 20 хоногийн дотор хэрэг үүсгэх төлөвтэй байна.
Categories
мэдээ цаг-үе

Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан, технологийн зөвлөл, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын 2024 онд хийсэн Улаанбаатар хотын гэр хорооллын авто зам, гудамж талбайн эмзэг нөхцөлийн судалгааг энэ удаад онцлон хүргэж байна.

Судалгаанд дурдсанаар Улаанбаатар хотын иргэдийн 180 гаруй мянган өрх гэр хороололд амьдардаг. Гэр хороолол нь 232.06 км2 талбайг эзэлдэг бөгөөд өнөөгийн байдлаар ашиглагдаж байгаа зам, гудамж талбайгаар зорчиход гэр хорооллын 10 хувь буюу 20 гаруй км2 талбай нь хаалттай, том оврын аврах, гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин зорчих, эргэх, очих боломжгүй, хаягжилт байхгүй, үерийн усанд өртөмтгий зэрэг эмзэг байдалд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлжээ.

Мөн гал унтраах автомашин зорчих боломжгүй хаалттай зам, мухар гудамжны судалгааг нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд хийж, машин очих боломжгүй, мухар гудамж, үерийн аманд буусан, үерт автах магадлалтай, өндөр хүчдэл дор буусан, машин эргэх боломжгүй, мухар, үерийн даланд байрласан, гудамж нарийсгасан, зам хааж сунгаж хашаа барьсан, өндөрлөг газарт буусан зэрэг 396 байршлыг тодорхойлон гаргалаа.

facebook sharing button
Categories
мэдээ цаг-үе

ҮСХ: Төгрөгийн хадгаламж өмнө оныхоос 4.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн DNN.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны урьдчилсан гүйцэтгэлийг ҮСХ-ноос танилцууллаа.

Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 9 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 9 хувь гарсны 2.5 нэгж буюу 28 хувиар хүнсний бүлэг нөлөөлсөн байна. Экспорт 2024 онд 15.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 596.5 сая ам.доллар буюу 3.9 хувиар өссөн байна. Импорт 2024 онд 11.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 2.4 тэрбум ам.доллароор буюу 25.5 хувиар өссөн байна. Төлбөрийн тэнцэл 37.6 сая ам.долларын ашигтай гарчээ. Ашиг өмнөх оныхоос 926 сая ам.доллароор буурсан байна. Үүнд ургал данс алдагдалтай гарсан нь голлон нөлөөлжээ. Урсгал дансны тэнцэл 1.6 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ. Төлбөрийн тэнцлийн санхүүгийн данс өнгөрсөн оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 2.0 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Мөнгөний нийлүүлэлт 43.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.7 их наяд төгрөг буюу 15.2 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд,

  • Төгрөгийн хадгаламж 4.9 их наяд төгрөгөөр буюу 29 хувиар
  • Төгрөгийн харилцах 1.8 их наяд төгрөг буюу 19.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Төгрөгийн хадгаламж 22.1 их наяд байгаагийн 86.1 хувийг иргэдийн хадгаламж эзэлж байна. 

Нийт зээлийн өрийн үлдэгдэл 37 их наяд болж, өмнөх оноос 9.7 их наяд төгрөгөөр өсжээ. Харин чанаргүй зээл 1.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 172.6 их наяд төгрөгөөр буурчээ.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийг эрэмбэлнэ DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах штабт ажиллаж байна. Шуурхай штабын өнөөдрийн хуралдаанаар нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийг эрэмбэлэнэ. Мөн нийслэлийг орон сууцжуулах бодлого, арга хэмжээ, ДЦС-5-ыг байгуулах ажлын явц, нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн дүгнэлтийн талаар хэлэлцэж байна.
Хуралдаанд УИХ-ын зарим гишүүд, Засгийн газрын сайд нар, Улаанбаатар хотын уирдлагууд, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

“Цаг төрийн үймээн”-ий Оюундарь буюу Пагмадулам DNN.mn

Д.Нацагдоржийн гэргий Пагмадуламын амьдралаас сэдэвлэсэн киноны шүүмж нийгэмд хэсэг шуугив даа. Уг шуугиан дунд төрийн хошой шагналт Донровын Намдаг алдарт “Цаг төрийн үймээн”-ийхээ Оюундарийн дүрийг Пагмадуламыг бодож бичсэн гэх яриа бодогдоод байлаа. Үүнийг уншигч та бүхэнд хуваалцахыг хүссэн минь энэ. Түүнээс Пагмадуламын тухай ярих гэсэнгүй, киноны тухай бүр ч хүссэнгүй. Эдүгээ 90 настай золгож буй Намдавын Дагвадорж багш Намдаг гуайн тэгж хэлэхийг оюутан ахуйдаа сонссон байдаг. “Цаг төрийн үймээн”-ий дундуур ёстой солонго шиг татаад арилдаг хэсэг бол Балданцэрэн гүн, Оюундарь хоёрын хайр дурлал.

Балданцэрэн гүн Сүхбаатартай уулзчихаад нэгэн хаалганы өмнө бөмбөн дугуйт сүйх тэрэг байгааг хараад дэргэдүүр нь өнгөрөх ахуйд шударга хөгжмийн аялгуу сэтгэл татан цуурайтна. Өөрийн эрхгүй хаалганы зүг амьсгаа даран ойртоход хөгжмийн авиа чангарсан төдийгүй өнөөх үзэсгэлэнт эмэгтэйн дуулах нь сонстоно.

Энэ эмэгтэй Оюундарь байлаа. Жамъян багшийндаа ирж хичээлээ давтаад сүйх тэргээрээ буцах гэж байгаа нь тэр. Түүний гоо сайхан царай, оюун билэг төгөлдөр магнай, уран тунгалаг хоолой, шударга цохьдог сайхан гар тэр бүрээрээ сэтгэлд нь бодогдож Балданцэрэн гүн анх харсан даруйд л татагдан хүсэл тэмүүлэл нь оргилдог билээ л.

Гэвч тэр хоёрын хайр Оюундарийн гунигт үхлээр төгсдөг. Намдаг гуайн зохиолыг Лодойдамба гуай анх уншчихаад Балданцэрэн гүнг гол баатрын хэмжээнд өргөх, Оюундарийн дүрийг шинээр нээхийг зөвлөсөн байна. Хоролын Зандраабайды гуай тэр тухай бичсэн. Лодойдамба гуайн зөвлөснөөр Намдаг гуай тухайн цагийн хамгийн өндөр боловсролтой, хамгийн сайхан эмэгтэй хэн байж болох вэ гэж бодсоны эцэст Нацагдоржийнх нь Пагмадулам л сэтгэлд нь буусан байх. Тиймээс Оюундарийн дүр гайхалтай шижир болсон аж. Пагмадулам бол Пунцагийн Бадарч найрагчийн хэлснээр “Шанзны эгшигнээс тасарсан дусал хар нулимс, ханзны халуунд хавчуулагдсан ширхэг цагаан сувд” байжээ.

Н.Гантулга           

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Уянга: Налайхын нүүрсний уурхай дахь метан хийг олборлож, Улаанбаатар хотыг байгалийн хийгээр хангах боломжтой DNN.mn

Улсын Их хурлын гишүүн Б.Уянгатай ярилцлаа


-Сүүлийн үед үйлдвэрлэл, ахуйн хэрэглээнд байгалийн хий ашиглах тухай ярьж байна. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбар нэг шат ахиж байгаа явц ч гэх нь бий. Тэгвэл манай улсад одоогоор байгалийн хийн хайгуул, олборлох, ашиглах үйл явц ямар шатанд байгаа вэ?

Дэлхий нийтээрээ хүлэмжийн хийг бууруулъя гэж байгаа энэ үед байгальд нүүрсийг бодвол илүү сөрөг нөлөөлөл багатай эрчим хүчний шийдэл нь байгалийн хий юм. Мэдээж ногоон эрчим хүч, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг бид давхар хараад явж байх ёстой. Манайд сэргээгдэх эрчим хүчний хэд хэдэн эх үүсвэр баригдаад ашиглалтад ороод явж байгааг бид мэднэ. Харин байгалийн хийн хувьд газрын тосны ордод, нүүрсний ордод хий байдлаар байдаг. Дангаараа ч хийн орд байх боломжтой. Тусдаа хийн ордыг эрж хайх асуудал Монгол Улсад хийгдээгүй байгаа. Харин сүүлийн жилүүдэд нүүрсний ордод, нүүрсний давхаргаас метан хийг ялгах зорилготой эрэл, хайгуулын ажлууд хийгдэж байна. Одоогоор хамгийн амжилттай явагдаж буй төсөл Өмнөговь аймгийн Гурвантэс суман дахь “TMK Energy” компанийн Гурвантэсийн XXXV нүүрсний давхаргын хийн төсөл хэмээн харж байна.

-Байгалийн хийг эдийн засгийн эргэлтэд оруулах ямар боломж, бололцоо бидэнд бий вэ?

Агаарын бохирдлыг бууруулж, суурьшлын бүсэд буй яндангийн тоог бууруулах зорилгоор хийн түлшний хэрэглээнд нэгдэхийг нийслэлээс чиглэл болгон ажиллаж байгаа юм билээ. Үүнийг би хувьдаа дэмжиж байгаа. Мөн хийн эх үүсвэрээ дотоодоосоо хангах бүрэн боломжтой гэж үзэж байна. Улаанбаатар хоттой хамгийн ойрхон нүүрсний давхаргын метан хийн төсөл Төв аймгийн Эрдэнэ суманд хайгуулын шатандаа явж байна.

Налайхын нүүрсний уурхай метан хийн дэлбэрэлтээс болж хаагдаж байсныг бид мэднэ. Тэгэхээр тус уурхайд байгалийн хий бий гэж ойлгож болно. Түүний хэмжээг нь тодорхойлоод олборлоод эхэлбэл Улаанбаатар хотыг байгалийн хийгээр хангах боломжтой гэж боддог. Холбогдох байгууллагуудаас энэ хайгуулын төслийг дэмжиж, хурдасгах арга хэмжээ авч, анхаарч ажиллах нь зөв байх.

-Байгалийн хийн асуудал дээр хууль, эрх зүйн орчин манай улсад хангалттай бий юу. Цаашид өөрчлөх, шинээр боловсруулах тал дээр юу хийвэл дээр вэ?

Хууль, эрх зүйн орчны хувьд 2005 онд батлагдсан Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийг дагаж мөрддөг. Энэ хуулийн Газрын тосны бүтээгдэхүүн гэх тодорхойлолтод шатдаг хийн асуудал хамаарах учир энэ хуулийн зохицуулалтад хамаарч байгаа. Ер нь бид агаарын бохирдлын асуудал, нүүрсний хэрэглээг бууруулах хүрээнд зэргэлдээ улсууд байгалийн хийн хэрэглээ рүү нэгэнт шилжиж буй жишгийг дагана гэж үзвэл дотоодынхоо эх үүсвэрийг бүрдүүлэх ёстой. Тиймээс байгалийн хийн хайгуулыг дэмжих хүрээнд энэ хуульд нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагатай. Миний хувьд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах явдал байгалийн хийн салбарт төдийлөн тохирдоггүй гэж үздэг. Бусад улсын жишгийг харахад анзаарагдсан зүйл юм. Энэ талаар холбогдох мэдээллийг салбарын яам, агентлагт хүргэж ажиллана.

-Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах явдал байгалийн хийн салбарт төдийлөн тохирдоггүй гэж байна. Жаахан дэлгэрүүлж болох уу. Үүний оронд ямар арга, гэрээ хэлцлийг ашиглах ёстой юм бэ?

Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах явц нэгдүгээрт их процесстой ажил. Дөнгөж хайгуулын шатандаа явж байхад нь бөөн гэрээний нөхцөл яригдах нөхцөлийг тулгадаг. Хувийн хэвшил үүнээс нь халшраад хөрөнгө оруулахгүй байх талтай. Харин үүний оронд хатуу ашигт малтмалын адил авч үзвэл процесс нь хурдлах магадлалтай гэж үздэг.

-Энэ бол харьцангуй шинэ салбар. Тэгэхээр боловсон хүчний асуудал хөндөгдөх байх. Энэ талын боловсон хүчин манайд хангалттай бий юу?

-Хангалттай байхгүй учраас бид сургах хэрэгтэй. Технологи болон хэрэглээг нь хөрш зэргэлдээ орноосоо шилжүүлэн авч, нэвтрүүлэх шаардлагатай байна. Бидэнд нүүрсийг нарийвчлан судалдаг олон судлаач бий. Бид олон жил нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлсэн улс. Тиймээс нүүрсний чиглэлээр ажилладаг боловсон хүчнээ хийн чиглэл рүү хөрвүүлбэл богино хугацаанд боловсон хүчнээ бэлтгэж чадна. Тэр дундаа Казахстан улсыг би онцолмоор байгаа юм. Өнгөрсөн 1970-аад оны үед байгалийн хийг дулааны эх үүсвэрт ашиглаж эхэлсэн байдаг. Аль нэг хотод нь очоод харвал шар өнгийн хийн турба хаа сайгүй сүлжиж харагддаг. Дотооддоо байгалийн хийн (2.5 триллион метр куб) арвин нөөцтэй. Түүнийгээ илрүүлээд, хэрэглээнд амжилттай нэвтрүүлж байгаа улс. Тиймээс бидэнд суралцах зүйлс их байна.

-Ер нь байгалийн хий олборлох энэ ажил яригдаж эхлээд 10 гаруй жил болж байгаа. Гэвч нэг л эрчээ авч өгөхгүй л байх шиг байна. Үүний шалтгааныг та юу гэж харж байна вэ?

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлээгүй явдал томоохон нөлөөтэй байх. Ноднин жилийн аравдугаар сарын 23-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Төв XXXVI нүүрсний давхаргын метан хийн хайгуулын талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулах эрх олгосон. Хамтарсан Засгийн газраас энэ мэтчилэн байгалийн хийн салбарыг дэмжиж, гэрээ байгуулах эрхийг олгох нь бид хэдий хэмжээний байгалийн хийн нөөцтэй вэ гэдгээ нэмж тогтоох боломжтой болно. Өнгөрсөн 2022 оны зургадугаар сард Ашигт малтмал, газрын тосны газар болон Үндэсний геологийн алба, МУИС-ийн эрдэмтэдтэй хамтран “Монголын нүүрсний давхаргын метан хийн хэтийн төлөв”-т үнэлгээ өгсөн. Үр дүнд нь нүүрсний 15 сав газрын хэмжээнд 7.4 триллион метр куб баялгийг тооцоолсон. Бид одоо нөөц болгон нарийвчлан судалж, хэрэглээнд нэвтрүүлэх хэрэгтэй байгаа юм.

-Байгалийн хийг олон улсад ашигладаг тэргүүн туршлага нь юу байдаг вэ?

Байгалийн хийг эрчим хүчний эх үүсвэр байдлаар, дулаалгын технологид, аж үйлдвэрлэлд болон бензин, түлшний оронд автомашинд хэрэглэж байгаа. Эрчим хүчний системд тохируулгын оролцоотой байгалийн хийн цахилгаан станцууд олон улсад их байдаг. Манайд хийгээр ажилладаг автомашинууд нэвтэрсэн. Одоо бусад чиглэлээр хэрэглээ нэвтрэх нь цаг хугацааны л асуудал.

-Ойрын жилүүддээ ашиглаад эхэлбэл утаа, агаарын бохирдол зэргийг бүрэн шийдэх гарц, гаргалгаа нь байгалийн хий байж чадах уу?

Чадна гэж үзэж байна. Европын улсууд, Казахстан, Канад зэрэг олон улсын туршлагыг харахад байгалийн хий бол цэвэр эрчим хүчний эх үүсвэр юм байна гэдгийг ойлгоно. Харин Монгол Улсын хувьд аль болох байгалийн хийн дотоодын эх үүсвэрийг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатар өдөртөө 7 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: 19-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 20-нд Хэнтийн уулархаг нутгаар, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 24-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -23…-28 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -26….-31 градус, өдөртөө -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9…-14 градус, өдөртөө 0…-5 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -9…-14 градус хүйтэн байна. 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 20-нд ялимгүй цас, 24-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20, 24-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -25..-30 градус, бусад хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байна. 24, 25-нд хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -29..-34 градус, бусад хэсгээр шөнөдөө -24..-29 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон нутгийн сурагчдын хичээл ирэх долоо хоногт эхэлнэ DNN.mn

Боловсролын сайдын 2024 оны долоодугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан билээ. 2024-2025 оны хичээлийн жилд I-II анги 34 долоо хоног, III-IV анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног хичээллэнэ гэж тусгасан. Хуваарийн дагуу сурагчид нэгдүгээр сарын эхнээс амарсан юм. Сурагчдын амралт орон нутгийн сурагчдын ирэх долоо хоногт, нийслэлийнх нэгдүгээр сарын 24-нөөс дуусна. Улмаар орон нутгийн сурагчид ирэх даваа гарагаас, нийслэлийн сурагчид нэгдүгээр сарын 27-ноос хичээллэж эхлэх юм. 

Сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хуваарийг танилцуулж байна.

I-II анги

  • Нийслэлд 12-р сарын 23-наас 1-р сарын 24-нийг дуустал
  • Орон нутагт I-II ангийнхан 12-р сарын 23-наас 1-р сарын 17-ныг дуустал

III-V анги:

  • Нийслэлд 12-р сарын 30-наас 1-р сарын 24-нийг дуустал
  • Орон нутагт 12-р сарын 30-наас 1-р сарын 17-ныг дуустал

VI-IX анги:

  • Нийслэлд 12-р сарын 30-наас 1-р сарын 24-нийг дуустал
  • Орон нутагт 12-р сарын 30-наас 1-р сарын 17-ныг дуустал

X-XII анги:

  • Нийслэлд 1-р сарын 6-наас 1-р сарын 24-нийг дуустал
  • Орон нутагт 1-р сарын 6-наас 1-р сарын 17-ныг дуустал амарна.
Categories
мэдээ нийгэм

Амьгүй төрөлт 15.7 хувиар буурчээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр амьгүй төрөлтийн тоо өмнөх оноос 15.7 хувь буурсан байна. Уг үзүүлэлт 2014 онд 1000 амьд төрөлтөд 6.4 байсан бол 2024 онд 5.0 болсон байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор жирэмсний 22 долоо хоногтойгоос хойш хугацаанд 500 граммаас дээш жинтэй төрсөн нярайд амьдын шинж тэмдэг илрэхгүй байхыг  амьгүй төрөлт гэж үздэг

АНУ, Австралид жирэмсний 20 долоо хоног, Норвегид 16 долоо хоногтойгоос амьгүй төрөлт гэж үздэг бөгөөд Монгол Улсад жирэмсний 22 долоо хоногтойгоос хойших хугацаанд,  500 граммаас дээш жинтэй амьдын шинж тэмдэггүй, ураг амьгүй төрөхийг амьгүй төрөлт гэж үздэг байна.