Categories
редакцийн-нийтлэл

АН-ын шинэ төрх, МАН-ын хэлбэржсэн жагсаалт

Энэ  сонгууль холимог системээр явах болсон тул намууд нэрсийн жаг­саалтад ямар хүмүүсээ оруулах нь   олны анхаар­лын төвд байлаа.

Намууд харьцангуй өөр, өөр бодолтойгоор жагсаалтаа гаргасан нь илт.  Жагсаалтад дээгүүр  эрэмбэлэгдэх хүмүүс на­мынхаа нэрээр бараг шууд л УИХ-ын гишүүн болох магадлал  бий бол­чихож байгаа. Нөгөө та­лаас ямар хүмүүсийн нэр­сийг жагсааснаас нам­даа авчрах суудлын тоонд  нөлөөлөх учиртай. Тэгэхээр жагсаалт бол намууд ялахад өнгийг нь тодорхойлох гол түлхүүр юм. Мөн намуудын жаг­саалтаас  боловсон хүч­ний бодлогоо хэрхэн то­дорхойлж байгаа нь  ха­рагдана. Том, жижиг гэлт­гүй намуудын жагсаалтыг дарга нар нь түүчээлжээ. 

АН-ын хувьд хэзээ­нээсээ ардчилалтай бай­даг нь илэрч жагсаалтын эхний аравт хоёр ч бүс­гүйг оруулж ирсэн байгаа. Долоод Р.Бурмаа, аравт М.Батчимэгийг жагсаасан нь жендерийн асуудалд анхаарал хандуулсан нь илэрхий. МАН-ын хувьд   Д.Сарангэрэлийн нэрийг  аравт бичсэнийг  эс тооц­вол эмэгтэйчүүдээ  ар­ваас хойш оруулсан бай­на. Мөн жагсаалтад ор­сон эмэгтэйчүүдийн тоо нь Ардчилсан намынх илүү байгаа юм. Эндээс  хоёр намын бүсгүйчүүд­дээ хандах хандлага ха­рагдаж байгаа.  Аль ч  нам  даргаараа толгойлуулан жагсаалтаа эхэлжээ. Сон­гууль болтол олон фрак­цууд нь эе эвдэрч хэдэн тийшээ харчихна гэж олон нийтээрээ ярьж бай­сан ч Ардчилсан намын дарга энэ бүхнийг эвтэй найртай байлгах, намын асуудлаа дотооддоо ший­дэхээс авахуулаад харьцангуй зөв хүмүүсээр жагсаалтаа бүрдүүлжээ.   МАН залуучуудын сана­лыг авч чаддаггүй уч­раас жагсаалтын 4/1-т нь гуч хүртэлх насны 27 за­лууг жагсаасан байна лээ. Гэх­дээ залуусаасаа эх­ний аравтаа бас багтааж ча­даагүй байгаа юм.  За­луучуудыг тодорхой тоо­гоор ийнхүү  багтаасан нь 1990-ээд оноос хойш ард­чиллыг үзсэн залуус МАН-ыг сонгох магадлал бага учраас тэдний сана­лыг авахыг хүссэн биз. Ингэснээр 90 гаруй нас­тай хөгшин нам гэдгээ далдлахыг   хүсчээ. Харин жагсаалтын эхний хэсэгт намын даргын араас ген­сек У.Хүрэлсүх жагссан нь төдийлөн сайн ший­дэл болсонгүй. Түүний хувьд нэр цэвэр бишээс гадна намын эв нэгдэлд сөрөг үр дагавар авчир­сан хүн. АН-ын генсек Д.Эрдэнэбат намынхаа залууст боломж олгож албан тушаалын эрэм­бээр жагсалгүй  залуу үедээ илүү боломж олго­хыг хүсчээ. Дээр нь тэ­рээр намаа эв нэгдэлтэй болгоход гол үүрэг гүй­цэтгэсэн гэдгээрээ МАН-ын генсекийн эсрэг дүр нь юм.  У.Хүрэлсүхээс гадна Я.Содбаатар эхний аравт жагссаныг эс тооцвол  эхний эгнээнд  ахмадын арми жагссан байна. АН агуулгаа харж жаг­саал­таа хийсэн бол МАН хэл­бэрт анхаарсан буюу хуу­чин  гэгдэх улстөрчдөө хүмүүс таньдгаар нь жагсаасан байх жишээ­ний. Дээр нь МАХН-д ал­дах магадлалтай хөгш­чүү­лийн саналыг авах со­нирхол давамгайлсан биз. Яахав ахмадуудынх нь дунд Н.Энхболд, Д.Дэм­бэрэл нарын ашиг сонирхлын зөрчил бага­тай, улс төрд байх ноён нуруутай  хүмүүс хараг­даж байгаа ч намын дар­гаасаа эхлээд элдэв хэл амнаас салдаггүй, аль хэдийнэ бохир улстөрч­дийн нэрсийн жагсаалтыг тэргүүлэгчид  бичигдсэн байх юм. Ө.Энхтүв­шин­гийн хувьд намын бүлгийн дарга. Намаа шүүмжилж, эцэстээ МАХН  руу орц­гоосон жигүүрийн тэргүүн байсан хүн. Д.Лүндээ­жанцан жишээ нь сайн хуульч ч гэлээ улс төрийн лидер гэж харагддаггүй. Мөн Ц.Нямдоржийн хувьд Увсынхан нь хүлээж авахгүй болтлоо сүүлийн үед нэр хугараад байгаа.

Сарын цалин дээрээ эхнэ­рийн­хийгээ нэмээд ч төлж барахгүй үнэтэй хау­санд амьдардгийг нь Х.Баттулга гишүүн олон нийтэд зарлаж, түүнийг нь тайлбарлаж, булзах гэж олон нийтэд хүн үнэм­шимгүй юм ярьсан нь нэр хүнд нь унахад нөлөөл­сөн. Мөн тэрээр өмнө хууль зассан гэж УИХ-ын даргын албан тушаа­лаа­саа бууж байсан бол сая­хан сайдын ажлаа­саа мултрах шахсаныг ун­шиг­чид санаж багаа биз ээ. 

АН жаг­саал­тад фрак­цуу­дын төлөөллийг жигд оруулс­наас гадна  албан тушаа­лын эрэмбээр шууд жагсаагаагүй нь харагдаж байна. Д.Эр­дэнэбатад жишээ нь албан тушаалынхаа эрэмбээр хоёрт жаг­сах боломж байсан ч тэрээр үүнд их зөв байр суурьтай хандаж чаджээ. АН жаг­саалтын хоёрт З.Энхбол­дыг оноо­сон нь  оновчтой шийдэл болсон. АН дахь “Шонхор” фракцын тэр­гүүн, Ардчилсан хүч­ний холбооны тэргүүн тэрээр яах аргагүй АН-ын лидер. Шударга, шу­луун хэлчихдэгээрээ имижээ бүрдүүлсэн нэгэн. Түүнийг яалт ч үгүй улс орны төдийгүй, Ардчилсан намын бодлого тодорхойлдог улстөрч­дийн нэг гэдэг. Түүн шиг хүн парла­мен­тад олон байвал улс орон зөв бодлогоор явж, шударга ёс тогтоно гэдэг. Х.Тэмүү­жин­гийн хувьд ардчилсан ний­гмийн залуу үеийн төлөөлөл гэж харж болох ч  АН-ын лидерүүдийн нэг гэж тоо­цог­дох болсон. Гэрлийн хурдаар гарч ирсэн лидер. Сайн хуульч, шударга ёсны төлөө дуугарч чад­даг. Ч.Сай­хан­би­лэг Монголын түүхэнд хам­гийн залуугаараа сайд хийж бай­сан. Өнгөрсөн дөрвөн жилд бүл­гийн даргаар ажил­ласан. Ард­чилсан намын УИХ-ын бүлгийн шийдвэрийг төлөөлж дуугардаг байсан. АН-ын хувьд  Д.Эр­дэнэба­тыг намын аппаратыг удирд­са­наас хойш энэ намд эв нэгдэл эхэлсэн. Түүнийгээ дагаад ч өөрөө ген­секийн суудалд тогтвор­той суусан хүн. Улс төрийн хурцад­мал асуу­далд дандаа голч, ухаа­лаг, алсыг харсан байдлаар ханд­даг байсан нь намын даргатай­гаа хэрхэн ярьж, зөв шийдэлд хүрч энэ хугацаанд тэр тусмаа сонгуулийн өмнөх энэ үед АН-ыг эв нэгдэлтэй байлгаж ча­даж байгаа. Энэ удаа­гийн сонгууль холимог системээр явагдах учир жижиг намуу­даас цөөнгүй суудал авах болов уу гэсэн таамаг байгаа. Энэ таамаг нь ч оргүй биш юм. Ялангуяа жагсаал­тад орсон хүмүү­сээс эхэнд бичигд­сэн нь УИХ-д орж ирэх магад­лал­тай. Сонгуулийн рингэн дээр гол тулаан хийх хоёр гол намын жагсаалтын эхний эг­нээнд бичигд­сэн хүмүүсийн тухай өгүүлэхэд ийм  байна.

МАХН-МҮАН-ын
“Шу­дарга ёс” эвсэл Н.Энх­бая­раар жагсаалтаа эхлүүлэв.
Араас нь Ч.Улаан, С.На­ран­гэ­рэл, М.Сономпил, Энхбая­рын хүү Э.Батшугар, өмгөө­лөгч
О.Баасанхүү, Ц.Оюун­баатар
нарын эрчүүдээс гадна зарим
нэг эмэгтэй­чүү­дийн нэрийг
зоожээ. Өөрөөр хэлбэл, авлигын эцэг хэ­мээн
цоллууж, эцэстээ баригдаж, хоригдож, үүнийгээ
эсэргүү­цэн элдвээр аяглан
өрөв­дүү­лэх
тактик барьж санал авна гэсэн тооцоотой байгаа 
Н.Энх­баяраар толгой­луул­сан энэ багт Ч.Улаан зэрэг турш­лагатай улстөрчид багт­саныг эс тооцвол нэлээд
эрээ­вэр, хураа­вар жагсаалт гарчээ. ИЗНН-ын хувьд мөн л намын дарга С.Оюунаар ах­луулж, МҮХАҮТ-ын дарга С.Дэм­­бэрэлээр удаалуулсан ч төдийлөн анхаарал та­тахуйц лидер хараг­дахгүй байна. Харин Иргэний хөдөл­гөөний
нам Сүхжаргал­маа­гаар ахлуулсан
хорин найман эмэгтэйг жагсаалтандаа оруул­сан нь сонирхолтой шийдэл  болсон байлаа. Гэхдээ намын хувьд томоо­хон лидер
гэж хэлэх хүн хараг­дахгүй байгаа юм.

Categories
редакцийн-нийтлэл

Эверестэд гарсан эмээгийн сүрэнд манай уулчдын гавьяа дарагдах уу

Монголын дөрвөн уулчин хэд­хэн хоногийн өмнө Эверестийн оргилыг эзэлсэн билээ. Олон ул­сын экспедицэд багтсан уулчин С.Бат-Эрдэнэ Түвдийн талаас авиралтаа эхлүүлж тавдугаар са­рын 19-нд тус оргилд Монгол Улсын төрийн далбааг өргөсөн бол Балбын талаас авиралт хийсэн “Хөх тэнгэр” багийнхан маргааш нь эл оргилд гарсан байна. Уулчин С.Бат-Эрдэнэ нэг өдрийн өмнө гарсан гэдгээрээ дэлхийн дээвэр Эверестэд хөл тавьсан Монголын гурав дахь уулчин болж байгаа юм. “Хөх тэнгэр” багт манай таван уулчин багтсан бөгөөд тэднээс гурав нь оргилд гарчээ. Эверес­тийн оргилд 17 удаа гарсан Бал­бын нэртэй шерпагаар удирдуул­сан “Хөх тэнгэр” багийнхан ийн оргилд гарсан нь Монголын уулын спортын түүхэнд тэмдэглэгдэн үл­дэх үйл явдал болж байна. Үүнийг Эверестэд Монголын экспедиц гарах эхлэл тавигдаж байна хэмээн спортынхон үзэж байгаа юм.

Эверестэд гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа нарыг гарахаас өмнө монголчууд хэзээ Жомолунгма оргилд мөрөө гаргах бол хэмээц­гээдэг байлаа. Гэтэл өнөөдөр монголчууд дэлхийн уулчдын хүсэл мөрөөдөл болсон оргилд багаараа гарч чадлаа. Уулын спортод тухайн оргилд экспедицээ илгээнэ гэдэг нь сансарт хөлөг хөөргөхтэй л адил нэр төрийн хэрэг байдаг. Юутай ч монголчууд үзэгчгүй, эрсдэлтэй гэгддэг уулын спортын түүхэнд Эверестийн оргилд багаараа гар­сан нь бахархмаар.

Уулын спортынхны хувьд Эве­рестийн оргилд хөл тавьж, төрийн­хөө далбааг өргөх нь олимпод аварга болсонтой адил гэдэг. Тэгэхээр Эверестэд гараад буй эдгээр тамирчид олимпийн аварга болох хэмжээний амжилтаа үзүүл­чихээд байна гэсэн үг л дээ. Өмнө нь гарсан хоёр уулчин асуудал­гүйгээр шууд Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй цолоор энгэрээ мялаалгасан. Тэгвэл одоо энэ уулчдыг бүгдийг нь гавьяат болгох уу. Уг нь зарчмаараа бол тэгэх. Гэтэл үүний эсрэг байр суурьтай хүмүүс байна. Анхны хоёр нь анхдагчид гэдгээрээ гавьяат цол хүртэж болно. Харин тэдний дараачийн хүмүүст энэ цолыг өгнө гэдэг асуудалтай болж байна гэц­гээж байна.

Японы 73 настай Тамаэ Вата­набэ гэх эмээ манай уулчидтай бараг зэрэг шахуу Эверестийн оргилд гарч дэлхий даяар шуугиан тариад байна. Тэрээр одоогоос арван жилийн өмнө буюу 2002 онд 63 насандаа Эверестийн оргилд гарч байсан бол хоёр дахиа гарч “Эверестийн оргилд гарсан дэл­хийн хамгийн ахмад эмэгтэй уулчин” болчихоод байна. Эмээ хүртэл гарчихдаг ийм оргилд хөл тавьсан болгонд төрийн дээд цол тэмдэг өгөөд байх уу гэдэг асуудал үүнээс л үүдээд байгаа аж.

Уулын спортод 8000 метрээс дээш­хийг “Үхлийн зон” гэдэг. 8000 метрээс л дээшлээд ирвэл ба­раг сайн ду­раа­раа амиа хорлож байгаа­тай зүйрлэж болох. Ийм эрсдэл дундуур туучиж, тэсвэр тэв­чээрээ бартал тэм­цэлдсээр оргилд гарч байгаа уулчдыг юу гэх вэ. Гавьяаг нь тэмдэг­лэж, шагнаж урам­шуулахгүй юм бол тэд гавьяа бай­гуу­лаад ямар хэрэг бай­на. Уулчин хү­ний мө­рөөдөл Эверест гэдэг ч тэд мө­рөөд­лөө биелүүлж, эх ор­ныхоо нэрийг гар­гахыг л хүсч явдаг. Эверест гэдэг үгийг үхэл гэх үгс байнга дагалддаг. Он гарс­наас хойш арав гаруй уулчин энэ оргилыг зорьж яваад амиа алджээ. Уулчид “Эверест бол дэлхийн хамгийн өндөр цэг. Үүнээс цааш юунд авирах юм бэ” гэдэг. Тэгэхээр тэдний хувьд олимп гэж ярьцгаадаг нь үнэн аж.

Жил ирэх бүр уулын спортын техник технологи сайжирч, Эве­рес­тэд авирах тактик, туршлага нэмэгдсээр байгаа. Нэг ёсондоо Эверест нэвт судлагдчихаад бай­на. Ямар сайндаа 73 настай эмээ авираад гарчих вэ дээ. Өнөөдөр манай уулчид багаараа энэ оргил дээр гарч байгаа юм чинь маргааш монголчууд экспедицээрээ Эве­рестийг эзэлчихэж мэднэ. Ийм болохоор энэ оргилд гарсан бол­гонд гавьяат цол өгөөд байдаггүй юмаа гэхэд олимпоос алтан медаль авсан тамирчинд олгодог хэмжээний төгрөгөөр шагнадаг болбол бас болох ч юм уу.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Улаанбаатар хотыг коммунистууд авч явбал ямар болдгийг харлаа

Ингэж хэлэх шалтгаан байгааг нийслэлчүүд бид мэднэ. Нийс­лэлийг коммунистууд  ээлжгүйгээр дангаараа  удирдахдаа юу болгож хувиргав. Ямар ч зохион бай­гуу­лалт байхгүй, төлөвлөлтгүй явж ирсэн нийслэл маань хаяагаа тэлэхгүй нэг цэгтээ бөөгнөрч, үүний­гээ дагаад машины түгжрэл, утаа, хог, хаа сайгүй хагарч яйрсан зам, харанхуй гудамж гээд дэл­хийн ямар ч нийслэлд байхгүй  дүр зураг бий болсон. Энэ бүхнээс болоод иргэд нь хүртэл ямар их уур бухим­далтай байдаг гээч.   Үндсэн хуулиар олгогдсон аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн заалт байнга зөрчигдөнө. Дунд сургуулийн  бага ангийн хүүхэд  хичээлдээ явж байгаад траншейнд унаад үхчихэж байна. Хөгшин хүн Сүхбаата­рын­хаа талбай дээр  хальтирч унаад хөлөө хугалчихаж байна. Зун бо­роонд хүмүүс живээд үхчихнэ.  Агаарын бохирдлыг  бууруулах 500 тэрбум төгрөгийн төсөвт утаагүй зуух нь дэлбэрээд хүн үхээд байдаг. Утаа, шороо тоосноос болж хич­нээн нь бас үхэж байгаа бол. Өөрөөр хэлбэл төрийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэд амь насаа алдах нь дэндүү их болж байна. Удирдлагуудынхаа буруу­тай, хайхрамжгүй үйл ажилла­гаанаас болоод энх цагт дайны үеийнх шиг иргэн нь гэмтэж бэртэн, үхэж үрэгдэж байдаг нийслэлтэй улс дэлхийн хаана ч алга. Гэвч коммунист удирдлагууд нь энэ олон хүний амь эрсдэж байхад хэзээ ч хариуцлага хүлээсэнгүй. Хүний амины төлөө хариуцлага хүлээдэггүй юм чинь нийслэлийн өнгө төрх муу муухай байгаагийн төлөө юу гэж хариуцлага хүлээхэв.  Ингэж явсаар бид хичнээн ч жилийг ардаа орхив.

Гэр хорооллыг барилгажуулж, хотыг утаанаас салгах юм болсон. Энэ яриа нь олон ч хотын даргын нүүр үзлээ. Барилгажуулах төсөл буюу Долдугаар хороолол гээч нь   үнэн чанартаа томоохон компа­ниудад иргэдийн газрыг булаа­ж өгөх, өмчийг нь үнэгүйдүүлж, ба­рил­гын компаниудад газар олгож байгаа л хэрэг. Үүнийгээ утааг багасгаж, иргэдээ орон сууцжуулж байгаа гэж тайлбарладаг. Үнэн хэрэгтээ газрыг нь булааж аваад нэг хороолол барьчихаар гэр хо­роолол тэр чигтээ байхгүй болоод Улаанбаатар утаагүй болчихно гэвэл жинхэнэ үлгэр болно. Гэр хороолол байгаа цагт утаа байж  л байна. Багасгалаа, багасгалаа  гээд байхгүй болгож амжихгүй. Утаагүй зуух өгч,  орон сууц   бари­лаа гээд үүнийг тэр чигт нь шийдэж чадахгүйг энэ олон жил утааны тухай ярьсан үлгэр, бодит амьд­ралын зөрүү хоёроос бид ойлго­сон. Нийтийн орон сууц хичнээнийг барьсан ч цаана нь тэдгээр орон сууцанд багтаж чадахгүй гэр хороол­лынхон байсаар байна. Тиймээс коммунистуудын яриад байгаа зүйл бүтэшгүй гэдэг нь ойлгомжтой. Угаасаа ч бид өнгөр­сөн он жилд нийслэлийг ямар байлгасныг нь тайлбаргүйгээр мэдэж байгаа шүү дээ.

Нийслэлийг тэлж, утаанаас ангижирч, хүн шиг амьдрах болом­жийн талаар Э.Бат-Үүл гишүүн яриад байгаа. Түүний ярьснаар бол  хотын зах руу шуудуу ухчихад л болоод явчих юмыг яагаад хэрэг­жүүлдэггүй байсан юм  бол. Өөрөөр хэлбэл Э.Бат-Үүл гэр хорооллын хашааны газрыг инженерийн шу­гам­тай холбож, амины тохилог орон сууц бариулаад суучихвал болчих тухай тэрээр санал дэв­шүүл­сэн. Ингэж гэр хорооллын хөрвөх үйл явц улс орнуудад хөгжил авчирчээ. Дээр нь орон сууцны үнийн хөөрөгдөл эх адаггүй нэмэгдэхээ болих юм. Тэгээд ч нийтийн орон сууц барих нэрээр нэг хэсэг компанийн бизнесийг дэмжих зорилгоор иргэнийхээ газрыг булааж авна гэдэг бол цэвэр дээрмийн шинжтэй үйлдэл юм. Тэр байтугай хотын дарга Долдугаар хороог босгох гээд байгаа Сүхбаа­тар дүүргийн дөрвөн хорооны нутаг дэвсгэрээс  барилгын компа­ниудыг газар худалдаж авахгүй байхыг үүрэгдээд байгаа. Тэртэй тэргүй дээрэм хийж авч байгаа хойно арга ч үгүй биз.   

Угаас газраа өгөхгүй байх нь хувь хүний хэрэг шүү дээ. Хотын А зэрэглэлийн бүсэд хэдэн тэрбум хүрээд байгаа газрыг нь дээд тал нь хоёр өрөө байрны мөнгөөр буюу    29-40 кв метр талбай бүхий бай­раар сольж авч эхэлж байгаа. Хотын төвийн өндөр үнээр бизнес болгон дамлаж өгөлцөж, авалцдаг газрыг хувь иргэнээс нэг метрийг нь 100 мянгаар тооцож авч байгаа хэрнээ суурин дээр нь орон сууц бариад нэг метр квадратыг нь хоёр саяар л зарах жишээний байгаа шүү дээ.

АН-ын мөрийн хөтөлбөрт иргэ­дийн газрыг төрөөс баталгаа­жуулж, үнэ тогтоох тухай Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Б.Батбаа­тарын оруулсан санал тусгагдсан байна лээ. Ингэвэл иргэдийн өмчилж авсан газар үнэ цэнэтэй болох юм. Тэгвэл хэн дуртай нь өмчийг үнэгүйдүүлж булааж аваад байхгүй.

Ер нь гэр хороолол руу дэд бүтэц барихгүй байгаа нь ердөө л улс төр, бизнесийн л эрх ашиг болохоос болохгүй юм байхгүй. Харин ч орон сууц барьснаасаа илүү хямд өртөгтэй байгаа. Дээр нь хувийн хаус бол иргэн байгаль хоёртоо илүү өлзийтэй байдаг. Хүн байгальтайгаа шууд харьцана, өөртөө таатай орчинг бий болгох боломжтой. Нийтийн орон сууцанд бол нийтийн л эрх ашигт захираг­дана шүү дээ. 

Хотын зах руугаа нэг шуудуу ухчихаад, халуун хүйтэн усыг нь холбоод, дэд бүтцийг нь шийдчих ухаан  өдий болтол толгойд нь орж ирдэггүй юм уу гэвэл үгүй.  Зөвхөн хүсэхгүй л байсандаа байгаа юм. 

Ингэж дэд бүтцийг шийдэх ажил ч элдэв тендер  гэхээсээ илүүтэй  ажилгүй суугаад байгаа хэдэн нөхдүүдээр ухуулчих л нүх шүү дээ. Ингэж жорлонгийн шуудуу ухаад л хотоо тэлээд, утаанаасаа салах боломж байна. Гэтэл коммунист удирдлагууд нь хотыг тэлэх бод­лого явуулсангүй.

 Харин үүнийг Үүл баатар гарч ирээд хийе гэлээ. Ингэж чадвал нийслэлийн оршин суугчдын хэт төвлөрөл багасах юм байна.

Гэр хорооллын айлын хашаа­ны газрыг инженерийн шугамтай холбож, амины тохилог орон сууц бариулснаар утаа, хөрсний бо­хирд­лоос сална. Орон сууцны үнийн хөөрөгдөл багасна. Иргэд өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болно. Үүнийг дагаад хувийн жижиг үйлдвэрлэлүүд  бий болно. Ингээд ажилгүйдэл ядуурал буурна. Энэ мэтчилэн олон асуудлыг цогцоор нь шийдэх боломжууд бүрдэж байна. Иргэд маань жинхэнэ утгаа­раа хувийн өмчтөн болж чадна. 

Улаанбаатар хотыг коммунис­тууд авч явбал ямар байдгийг бид бишгүй харлаа. Одоо боллоо. Хот шиг
хотод, улс шиг улсад, хүн
шиг л амьдармаар байна шүү
дээ.

Categories
редакцийн-нийтлэл

Н.Энхбаярын эмгэнэлт жүжиг моодноос гарч, улс төр сонгуулиар амьсгалж эхэллээ

Сүүлийн өдрүүдэд Н.Энхбая­рын
эмгэнэлт жүжиг  хошин
шогоор солигдож, моодноос гарахтай зэрэгцэн улс төрийн намууд
ха­луун тогоондоо буцалж
эхэллээ. Өдөр, шөнө, өглөө,
оройгүй хурал­даж, нийслэл,
аймаг, УИХ-ын сон­гуульд сойх нэр
дэвшигчдийг тод­руу­лахаар
бужигнаж байна. МАН ирэх
сон­гуульд нөгөө л
бэ­лэнчлэх сэт­гэл­гээнд сургасан амлал­туудаа да­вуулан
амласныг Аудитынхан бу­цаас­ныг
хэлбэрийг нь өөрчлөөд бу­цаад оруулж буй
бололтой.

МАН-ын хувьд  одоо явуулж буй
үйл ажиллагаа нь нэлдээ сонгуу­лийн амлалт болж
байна. Мөн олон мянган
гишүүн элсэж байгаа мэдээлэл
тараахдаа ч тэднийг мөнгөөр
намдаа элсүүлсэн мэдээ­лэл  сонстох болов. АН-ын мөрийн хөтөлбөр
таван ерөнхий зүйлтэй аж.
АН-аас эсрэгээрээ иргэдээ
ажилтай, орлоготой, боловс­рол­той,
эрүүл иргэнтэй байхаар тусгаж байгаа
аж. Иргэн рүүгээ чиглэсэн,
ажилтай, орлоготой иргэнтэй байж улс орон
хөгжинө гэж үзээд байгаа.  Гуравдагч
хүчин гэж өөрсдийгөө нэрлэдэг
МАХН-МҮАН-ын  “Шу­дар­га
ёс” эвсэл мөрийн хөтөлбөрөө  Монголоо
аврах таван хувьсгал гэж
нэрлэн эдийн засаг, улс
төр, ний­гэм, соёлын
хүрээ, шударга ёс гэсэн
хэсгүүдээ бүрдүүлжээ. Гэвч энэ эвслийн
зүгээс сонгогчдын тархи угааж, улс
төр хийх нь хэрээс
хэтрээд байгаа билээ.

Намуудын гол ажиллагаа нь
өчигдөр уржигдрын байдлаар   нэр
дэвшигчдийг тодруулахад анхаа­рал хандуулсан
байна.  Жагсаал­тад орох нэрсийн
хувьд АН Н.Ал­тан­хуяг, Р.Гончигдорж, З.Энхболд, Д.Эрдэнэбат,  Х.Тэмүүжин, Ч.Сай­хан­билэг, Баабар нар
эхний эг­нээнд явах
бол араас нь бүсгүй­чүү­дийг ахиухан
жагсаахаар бол­жээ. Иймээс
жагсаалтад орох бүс­гүй­чүүдийнхээ нэрийг  эмэгтэй­чүү­дийн бай­гууллагын мэдэлд үлдээв.    МАН-ын Удирдах
зөвлөл өчигдөр хуралдав. Энэ
намын хувьд баасан гаригт
хуралдах Бага хурлаар нь
олон зүйл тодорхой болно.
Эдний жагсаалтад бичигдэх хүмүүс нь С.Батболд, У.Хүрэлсүх, Д.Дэм­бэ­рэл,
С.Баяр, Н.Багабанди, Н.Энх­болд,
Д.Саран­гэрэл
гэх мэтээр цааш үргэлжлэх
нь. Мөн зарим цөөн
мандаттай болсон тойргууд дээр
бүсгүйчүүд нэр дэвших бо­ломж­гүй үлдэх
магадлалтай байгаа учир квотдоо
хүргэхийн тулд бүс­гүй­чүү­дийн нэрсийг
жагсаалтын сүүл рүү хаях
нь тодорхой байна. Харин МАХН-МҮАН-ын эвсэл
аль олны танил гэсэн
хүмүүсээ той­рог­тоо
өрсөлдүүлж, жагсаалтад харин Н.Энхбаярыг
эхэнд бичихээр тө­лөв­лөөд
байсан ч өөрчлөгдөх магадлал
өндөр болоод байгаа. Учир
нь Н.Энхбаярыг шүүх
хурал ирэх пүрэв гаригт
зарлагдсан учраас шүүхийн шийдвэр
Н.Энх­баярыг
буруутайг тогтоовол нэр дэвших асуудал
нь хаагдах юм.

АН, МАН-ын хувьд
өчигдөр Нийслэлд нэр дэвшигчдээ албан
ёсоор тодруулжээ.  Ардчилсан
нам нийслэлд ялалт байгуулбал нэг
засаг даргын дөрвөн орлогчийн
нэг нь эмэгтэй хүн
байна гэж баталжээ.  Мөн МАН, МАХН-МҮАН-ын эвс­лийн Удирдах зөвлөл
өчигдөр хуралджээ. МАН-ын хувьд
нэр дэвших журмаа энэ
үеэрээ хэлэлц­жээ.

Нийслэлийн
намын хорооны хурлын хажуугаар
зарим тойрог дээр намууд
нэр дэвшигчдээ  тод­руулж эхэлчихээд байгаа
билээ. Тухайлбал Сүхбаа­тар дүүрэг
АН-аас хамгийн түрүүнд
хуралдаж, Р.Амаржаргал, Лу.Ган­тө­мөр
нар энэ тойрогт өрсөлдөх
нь тодорхой болов.  Мөн
Говь-Алтай аймагт Б.Ариунсан  нэр
дэвшихээр өрсөлдсөн  Ц.Оюундарь,  А.Ам­га­лан
нараасаа 70 гаруй хувиар илүүрхэж
нэр дэвших эрхээ олж
авсан байна.  Б.Ариунсан Нийг­мийн халамжийн
газрын дарга, Татварын ерөнхий
газрын дэд дарга, Эрдэс
баялаг, эрчим хүчний дэд
сайдаар ажиллаж байсан нэ­гэн. “Алтан гадас”
фракцид харьяа­лагддаг. Өмнөговь
аймагт “Ажнай”-гийн Д.Бат-Эрдэнэ гарч
ирж, Ц.Баяр­­­сайхан
гишүүн нэр дэвших эрхээ
авч чадсангүй. Баянгол дүү­рэгт
С.Эр­дэ­нэ, С.Одонтуяа
гарч ирж Х.Тэ­мүү­жин гишүүн
тойргоосоо нэр дэв­ших­гүй нь бололтой.
Гэвч тэ­рээр жаг­саалтад орох сураг
дуул­даж бай­гаа
учраас боломж бүр байхгүй
болж байгаа гэсэн үг
биш. Хэнтий аймагт АН-аас Гарам­гай­баатар, М.Хүдэрбаатар,
Увсаас дэд сайд асан  Д.Нямхүү, Мэнд­сай­хан  гэсэн
нэр сонсогдсон.

Ховд, Эрдэнэт, Дорнод, Өвөр­хан­гай, Увс гээд
олон аймаг, дүүр­гийн
намын хороод  дугаар
шилжих мөчид УИХ-д
нэр дэвшүүлэх хүнээ сонгохоор хуралдсаар
байсан юм.  УИХ-д нэр дэвшүүлэхээр
санал болгох хүнээ намууд
зүгээр нэг эв найртай
бас гаргаад ирж байгаа
юм биш. Бөөн маргаан
хэрүүл болж буй газрууд
ч дуулдана лээ.
Мөн зарим дүүрэг, аймгийн
намын хороод  хурлаа
өнөөдөр, маргааш хийж дуусна.
Ингэж тулгаж хийж байгаа
нь бас учиртай. Энэ
үеэр санаанд оромгүй нэр
дэвшигчид буюу “битүү морьд”
гарч ирэх ма­гад­лал байгааг эх
сурвалж хэлж бай­сан
юм.

Мөн МАН-ын анхан
шатны байгууллагууд ч өчигдөр хуралдан
саналаа Удирдах зөвлөлдөө хүр­гүүл­жээ. Тухайлбал
Сонгино­хайр­хан дүүрэгт
“Ган хийц” компанийн захирал
М.Даваасүрэн, Д.Сумьяа­базар нар
нэр дэвшихээр гарч ирсэн байсан.
Архангай аймаг МАН-аас
сайд Т.Бадамжунай, “Үнэн”
сонины эрхлэгч Ж.Мөнхбат
нарын нэр тодорчээ. Баянхонгорт
Г.Занданшатар, “Ачлал
трейд”-ийн захирал М.Билэгт хэмээх биз­нес эрхэлдэг бүсгүй,
Сүхбаатарт Р.Буд, Сэлэнгэ
аймагт Засаг дарга Ж.Эр­дэнэ­­бат,
Төв аймагт М.Энх­болд, Су.Батболд,
Баян-Өлгийд Х.Же­кей, А.Тлейхан,
Чингэлтэй дүүрэгт Д.Зоригт,
Д.Очирбат гэх
зэргээр тодорч эхэлсэн байна.

Сонгуулийн үеийн
луйвар бул­хай дахиад л болох болов уу гэсэн айдас энэ удаа ч дахин  сэдэрлээ. Цахим үнэмлэхнээс айгаад байгаа Ардын намынхныг ингэж сэжиглэх
үндэслэл бас бий. Энэ удаа
сон­гогч­дын гарын хээгээр  сонгуулийн санал
авна. Иргэний үнэмлэхгүй 14 мянга гаруй иргэн байгаа гэж
үзэж байгаа. Үүнээс ч их байх магад­лал­тай.
Ц.Нямдорж, Иргэний бүртгэл
мэдээллийн Л.Амарсанаа хоёр иргэдэд цагаан хуудас гэдгийг өгч санал авна гэж байгаа. Хуучин
ингэж л саналын луйвар хийдэг байсан гэж үздэг.
Санал луйвардах олон арга байдаг ч энэ арга нэлээд боломж ихтэй хувилбар нь юм шиг
байгаа юм. АН үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй цахим үнэмлэхээ
өг гээд байгаа. Улаанбаатар,
Дархан,  Эрдэнэтийн иргэдэд цахим үнэм­лэ­хийг үйлдвэрлэх хэмжээний бүтээгдэхүүн, бололцоо нь байгаа гэж тэд үзээд байгаа.  Гэвч Ардын нам тас эсэргүүцээд байсан.  Мөн   саналаа өгсний
дараа хурууны хээгээ өгөхийг Ардын намынхан эсэргүүцээд байгаа нь өөрийн эрхгүй хардах сэдлийг бий болгоод байгаа
шүү дээ. Хэрвээ хурууны хээ
өгөхгүйгээр  яг л хуучин шигээ санал өгвөл дээрх нь цагаан хуудас­тан­гууд  өнөөх луйврын саналын эзэд болон хувирах
нь. Ямар ч байсан ойрын өдрүүд улс төрийн үйл явдлаар дүүрэн
байх нь. Хэд­хэн хоногийн дараа нэр дэвшигчид бүгд
тодорхой болсон байх бөгөөд намуудын Бага хурал, ҮЗХ хурал­даж ёсчилно.

Categories
редакцийн-нийтлэл

Б.Загдаа: Ширэндэв ахын өв, үнэт бүтээлүүд хаана байгааг мэдэхгүй байна

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Базарын Ширэндэв агсны зуун жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа билээ. Нэрт эрдэмтний ойг тохиолдуулан гэрэл зургийн үзэсгэлэн гарч, арван боть номыг нь баринтаглан залж, мөн хөшөөнийх нь шавыг тавьсан билээ. Эдгээр үйл явдал манай сонины өмнөх дугаарт мэдээлэгдсэн. Харин эл удаа Б.Ширэндэв агсны төрсөн эгчийн охин Б.Загдаатай ярилцсанаа хүргэж байна. Тэрээр нагац ахынхаа тухай олон сонирхолтой ном зохиол хэвлүүлсэн нэгэн юм


Базарын Ширэндэв агсны зуун жилийн  ой энэ өдөр тохиож байна. Нагац ахынхаа үндсэн захиргааны талаар эхлээд өгүү­лэхгүй юу. Хүмүүс янз бүрээр л ярьдаг даа?

-Миний нагац ах Базарын Ширэндэв 1912 онд хуучнаар Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутаг Худаг хэмээх газар мэндэлсэн байдаг. Ахыг долоон настай бай­хад лам болгохоор Нүхтийн хү­рээнд шавилан суулгасан ч шашин номыг нэг их сонирхоогүй юм билээ.  Түвд цагаан толгой маани мэгзэм сураад цааш сурахыг дур­гүйлхсэн байна. Ингээд түүнийг Цэцэрлэг хотын тэнхимийн сур­гуульд шилжүүлсэн түүхтэй. 1930 онд ах маань Архангай аймгийн Чулуут голын нэгдлийн даргаар томилогдсон гэдэг. Бичиг үсэгтэй залуу гээд шууд томилсон байдаг. Тэр тухайгаа “Зургаан төгрөгийн цалинтай, тусдаа том цагаан гэрт амьдардаг. Гэрт маш олон олбог хураалттай байх. Хийх зүйл олдох­гүй уйдахаараа олбогнуудыг дав­харлаж өндөрлөөд дэвхэрч цов­хордог сон” гэж дурсдаг байлаа. Энэхүү үг үйлдлээс нь харахад даанч бага байж дээ. Сонирхол­той нь анхны цалингаа аваад унадаг дугуй авч унаж байсан гэдэг шүү. Дараа нь хотод ирж хоёр жил гаруй сураад 1937 онд Эрхүү хотын түүх, утга зохиолын ангид дөрвөн жил амжилттай суралцан төгссөн түүхтэй. Ах маань эцэг эхээс арван хэдүүлээ байж. Гэвч найм нь эсэн мэнд бойжсон гэдэг. Миний бие төрсөн эгч Балжиннямынх нь охин юм. Гэвч өвөөгөөрөө овоглодог, үндсэндээ намайг Базарын Загдаа гэдэг дээ.   

Таны нагац Маршал Чойбал­сантай хамгийн ойр байсан хү­мүүсийн нэг. Тэр талаар ном зохиолд багагүй бичигд­сэн бай­даг. Танд мэдэх нарийн надин зүйл байна уу?

-За даа тэр талаар мэдэж бай­гаа нарийн ширийн зүйл ховор доо. Ах маань тэр талаар хааяа ярина. Гэхдээ хамаа замбараагүй ярихгүй. Эрхүүгийн сургууль төгсөж ирээд тухайн үеийн Багшийн сургуульд түүхийн багшаар ажиллаж байтал Засгийн газраас дуудаж Маршал Чойбалсангийн референтээр томилж буйгаа дуулгасан байдаг. Дараа нь намын төв хорооны нарийн бичгийн даргаар дэвшин ажиллаж, дөчин хоёр онд Монгол Улсын их сургууль байгуулагдахад анхны захирлаар нь томилогдсон. Их сургуулийн захирал, түүхийн тэнхимийн эрхлэгчээр арваад жил ажиллахдаа Монгол оронд дээд боловсролтой боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор ихээхэн хөдөл­мөр зүтгэл гаргасныг үе үеийн удирдлагууд, эрдэмтэд дурсдаг юм аа. Тухайлбал, эрдэмтэн доктор А.Мекей “МУИС-ийн анхны ректор, академич Ширэндэвийн Их сургуу­лийг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн үүрэг, түүхээс” хэмээх өгүүлэлдээ, Ширэн­дэв захирлын дэмжлэгтэйгээр 1945  онд хэл уран зохиолын багш бэлт­гэх салбар нээгджээ гэж дурссан нь бий. Тухайн үеэс л Ширэндэв ахтай маршал Чойбалсан холбогдож эхэлсэн байдаг. Мэдээж өндөр боловсрол мэдлэгтэй хүн  Мар­шалд хэрэгтэй байсан нь тодорхой. Ширэндэв ахыг Чойбалсан дандаа хөдөө дагуулж явдаг, иргэдийн хар бор амьдралтай танилцахыг шаард­даг байсан гэдэг. Ингэхэд ахыг маань тухайн үеийн нэртэй эрдэмтэд Ши мэргэн гэж авгайлдаг байлаа. Эрдэм чадлыг нь хүндэт­гэж буйн хэлбэр байх л даа. Ах минь Монголын түүхэнд их олон зүйлээр анхдагч болсон хүн шүү дээ. Ухаандаа, Монгол Улсын их сургуулийн анхны захирал, Евро­пын орноос хүртсэн Монголын анхны хүндэт доктор, мөн монгол­чуудын фронтод өгөх бэлгийг хүргэх зорилгоор Маршал Чой­балсан Сталинтай уулзахад манай талаас хэлэх үгийг нь анх орчуулж байсан хэлмэрч гээд олон юм бий. Тэр бүгдийг нь хүмүүс бараг мэднэ дээ.

Шинжлэх ухааны академийг хорин жил толгойлсон нь бас л анхдагчдын тоонд орно доо?

-Өө тэгэлгүй яахав. Академийн ерөнхийлөгчөөр хорь гаруй жил ажлаад 1981 онд 70 насны ойн дээрээ ажлаасаа халагдаж байсан. Халагдахдаа намын үзэл суртлаас болсон л юм гэдэг. Тэр тухайгаа ах бараг ярьдаггүй байсаан. Сүүлд дуулдах нь ээ, ахыг их зантай, биеэ тоосон, аливааг ганцаараа захир­даг гэх үндэслэлээр ажлаас нь халсан юм билээ. 1969 онд ЗХУ-ын Коммунист намын дарга Л.И.Брежнев тэргүүтэй Зөв­лөл­тийн нам төрийн удирдагчид Монголд айлчлахад уулзаж байсан хүний нэг нь манай ах. Тухайн үед Ширэндэв ах шиг нэртэй төртэй, эрдэм боловсролтой хүн Монголд ховор байсан. Гэвч түүнийг хилс хэргээр хэлмэгдүүлж ажлаас нь чөлөөлсөн. Үүнийг түүх гэрчилнэ. Харин энэ хэрэг дараа нь цагаадсан. Ерээд оны дундуур, Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед байх шүү. Ахад Хөдөлмөрийн баа­тар цол олгосон. Мөн Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн хэмээх цолоо хүртээсэн. Энэ бүхэн нь Базарын Ширэндэв гэж хүн Мон­голын түүхэнд ямар гавьяа бай­гуулсны илэрхийлэл болох биз ээ. Ахын жаран насны ойд Бал дарга өөрийн биеэр оролцож тэр хоёр гадны хүчтэй идээнд багагүй халамцаж байсныг санаж байна. Ер нь Бал даргатай их ойр байсан шүү. Эрхүүгийн сургуулийн нэг үеийн оюутнууд гээд сүйд байдаг. Бал даргыг болж л өгвөл магтах талдаа байсан. Ерээд оны эхээр тэрхүү агуу удирдагчийг хүн бүр, дээр дооргүй муулж байлаа шүү дээ. Тэгэхэд ах ихэд өмөөрч, шулуун шударга зантай Монголын төрд хийсэн юмтай хүн гээд хир халдаадаггүй байсан даа. Харин сүүлдээ Бал даргын авгай­тай ам зөрсөн тал бий. Ахын “Хангайн хүү” гэх дурдатгалын ном хэвлэгдээд удаагүй байсан үе. Гэтэл нэг хүлээн авалт дээр Цэдэн­бал Филатова “Бал даргын тань тухай ийм ном гараагүй байхад өөрөө яахаараа ийм бүтээл хэв­лүүлдэг билээ” гэчихэж. Үүнд нь ах хэгжүүрхэн “Би энэ номыг бичүү­лээгүй ээ, миний тухай л өөр хүн бичсэн байна лээ. Би хүнд юу бичихийг нь заахгүй” гэсэн байгаа юм. Үүнээс нэг юм эхэлсэн шиг санагдана.

Ширэндэв гуайг орос гэр­гий­тэй байсныг хүмүүс мэднэ. Гэр­гийг нь сайн мэдэх хүний нэг та болов уу?

-Ах минь Эрхүүгийн сургуулийн оюутан байхдаа хамт сурч байсан Смоленс мужийн тариачны охин Журавлева Зинаида Алексеев­натай гэр бүл болсон. Ахын гэргийг бид Зина эгч гэж найрсгаар дууд­даг байлаа. Өмнө нь тэрээр Волков гэж хүнтэй гэр бүл болж нэг хүү төрүүлсэн боловч удалгүй нөхөр нь нас барж бэлэвсэрч үлдсэн юм билээ. Тэгээд ахтай нийлж Монголд ирэн Багшийн сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсан. Зина эгч махлагдуу хүн байсан. Залуудаа маш гоё харагддаг байж билээ. Үнэтэй зүүлт зүүдэггүй, царай зүс сайхантай энгийн нэгэн байв. Намайг ах, эгч хоёр минь боловсролтой болгох гэж их хичээ­сэн дээ. Түүний ачаар ч би Монгол Улсын их сургуулийн эдийн зас­гийн ангид тэнцсэн байх шүү. Ах эгчийнхээ буянаар орос хэлийг сайтар үзэж Их сургуульд орос хэлний багшаар ажиллан амьд­ралынхаа гарааг эхэлсэн түүхтэй. Б.Ширэндэв ахындаа долоон жил үр хүүхэд нь юм шиг суудаг байлаа. Харин Их сургуулийн хоёрдугаар ангийн оюутан байхдаа гэр бүлтэй болж өрх тусгаарласан. Манай гэр бүлийн хүнийг Сангийн яамны сайдаар олон жил ажилласан Цэндийн Молом гэдгийг мэдэх хүмүүс нь мэдэх байх аа.

Ахынхаар тань тухайн үеийн сэхээтнүүд бүгд л ирдэг бай­сан даа?

-Тухайн үед бэр эгчийн танил орос хүмүүс зөндөө ирнэ. Мөн Ц.Дамдинсүрэн гуай, Ш.Лувсан­вандан гуай, Ч.Лодойдамба гуай, “Үнэн” сонины эрхлэгч Ц.Намсрай гуай, Гадаад яамны сайд Ядам, Монгол Улсын анхны ардын багш Д.Чойжилсүрэн гуай гээд тухайн үеийн нэртэй эрдэмтэд, оюуны лидер болсон хүмүүстэй найз нөхөд байсан. Тэгэхээр би бас өөрийгөө үнэхээр азтай гэж бод­дог. Монголын утга зохиол, шинж­лэх ухаан, хэл соёлын нэгэн үеийн луугаруудыг амьдаар нь харах хувь надад оногдсон юм шүү. Хэн хүнд олдох хувь заяа биш дээ. Ш.Лув­санвандан, Д.Чойжилсүрэн багш нараа явсны дараа тэр хэд жаахан наргидаг байж билээ.

Б.Ширэндэв гуай хэдэн хүү­хэдтэй вэ?

-Хоёр хүү, нэг охинтой. Таня гээд охин нь гэр бүлтэйгээ Орост амьдардаг. Эхнэрийг нь дагаж ирсэн хүүг манайхан сайн мэднэ дээ. Монгол судлаач, манай орныг бүрэн судалсан хүний нэг. Түүнд ах ч хоёр хүүхдээсээ ялгаагүй ханддаг байсан. Эхнэр нь бас л түүхч байсан одоо бүгд л өөд болсон. Бурхан болтлоо ухаан санаа цэцэн цэлмэг хэвээрээ байсан даа. Зохиол бүтээлээ бичиж чадахаа байхдаа хажуудаа хүн зогсоож байгаад дуудуулж бичүүлдэг байв. Б.Ринчен гуайтай бас сайн найзууд явсан. Би ахтайгаа бараг 50 жил холбогдсон. Миний амьд­ралд эцэг шиг минь л үүрэгтэй хүн байж дээ. Манай хүүхдүүд ч гэсэн ахад их сайн ханддаг байлаа.  Миний бага охин Мөнхжаргал мартын 8-нд бидэнд, ахад зураг зурж бэлэглэдэг байж билээ. Ах минь нутаг амьтай. Юм л болбол Хөвсгөлөө ярина. Ижий ааваа дурсана. Мөн нутаг залгаа Архан­гайханд их хайртай 

Архи дарс уудаг байв уу?

-Хааяа цагаан вино л уудаг байсан. Түүнээс архи уухгүй ээ.  “Уран хас” бүжгэн жүжгийн  Хөвс­гөлийнхөнд зориулсан гэдэг шүү. Уран зохиолоос илүү шинжлэх ухааны бүтээл их туурвина.  Төрийн шагнал хүртсэн бүтээл нь ч шинжлэх ухааны бүтээл шүү дээ. Ер нь уншиж, судлаагүй юм гэж ховор. Аавыгаа өнгөрхөд охин нь гэртээ үлдсэн. Одоо тэр 40 мянгатын байрыг нь гадныхан түрээсэлдэг юм гэсэн.  Өнгөрөхдөө ах архиваа бэлдсэн байсан. Шинжлэх ухааны академид өгнө ярьдаг байсан.

Тэдгээр үнэт бүтээлүүд, соёлын өв, түүх дурсгалууд нь архивт хадгалагдаж байгаа юу?

-Харин тэр талаар сайн мэдэх­гүй байна аа. Архивлаж бэлдсэн үнэт бүтээлүүд, ном судар нь архивт очоогүй юм шиг байна лээ. Түүнийг дуулаад ихэд гайхсан. Бас харамссан. Охин нь тэрхүү үнэт бүтээлүүдийг нь, бурхан шашныг нь хаана байлгаж буйг үнэндээ мэдэхгүй байна. Охин Таня нь өнгөрсөн зун ирсэн. Тэгэхэд нь би түүнээс асуулаа л даа. “Ахын архивт өгнө гэсэн зүйлүүдийг өгсөн үү” гэж. Мань хүн одоо өгнө өө гэсэн. Тэгвэл би хамжилцах уу, тус нэмэр болох уу даа гэхэд илт дургүйцэж байлаа. “Би өөрөө болгочихно доо” гэснээс өөр зүйл хэлээгүй. Гэвч дараа нь сонсоод байх нь ээ, нэг муу эвдэрхий бичгийн ширээ, ойр зуурын юмыг нь л өгсөн байна лээ. Өнөө үнэт өвүүд, ном зохиолууд, гар бичмэлүүд, за тэгээд бурхан шашин гээд нандин зүйлс байхгүй. Таня Орос руу аваад явсан юм уу, яасан юм бүү мэд.  Харин ахын минь надад бэлэглэсэн дурсга­луудыг би юунаас ч илүүтэйгээр нандигнан хадгалдаг даа. Индра Ганди өгсөн юм гээд зэс бурхан надад өгч билээ. Түүн шиг үнэтэй бэлэг манайд үгүй. Монголын шинжлэх ухаанд зуун зуун жилээр дурсагдах сайхан ахыгаа түшиж, тулж явсан он жилүүдээ би юунаас ч илүү хайрладаг даа. Ахын хөшөө босох гэж буйг дуулаад нас өндөр гарсан би баярлаж л сууна, Монгол Улс, Монголын шинжлэх ухааны академи ахын зуун жилийг ойг сайхан л тэмдэглэж байна. Үүнд сэтгэл хангалуун байна аа.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Бөхөн шарын салхинд адислуулж, Идэрийнхээ хөвөөнд долгилохуй

Эх хэлбичгийн чуулган эхлэх өглөөний наран урьд урьдынхаас илүүтэйгээр тийм нэг гоёмсгоор мандав шүү. Идэрийнхнийг нөмөр­лөн орших бидэрт халиун уулсын тэргүүн дээрээс энгэр бэл рүү нарны туяа нэвчин урсах нь тэр ээ. Нэг мэдэх нь сумын төвийг гэгээ гэрэлдээ булхуулж, үүр цүүрээр л сургуулийн гадаа цугласан хүүхэд багачуудын алиман хацар улмаа туяараад ирэх ажгуу. Уул нь бол нар манддагаараа л мандаж, орчин тойрноо гэрэлтүүлдгээрээ л гэрэлтүүлж байгаа. Энэ өглөөний наранд илүү нэг ч цацраг байхгүй. Харин эх хэлнийхээ баярт алсаас зорин ирсэн олны хүсэл тэмүүлэл, хөөр баяр, нарны туяатай сүлэлдэн зангилагдсан учир хүн бүрт арай л тунгалгаар мэдрэгдсэнийх биз ээ. Арваннэг дэх жилдээ болж буй чуулганд Алтайнхан Дарвийн ну­руу­гаа даваад ирчихэж. Лутын Лхагжав багшийн нэрэмжит эх хэлбичгийн баяр анх зохиогдохдоо зөвхөн Идэр сумынхаа хүрээнд болдог байсан гэх. Дараа жилээс нь зэргэлдээ сумын “морьд” шанд­саа сорьж эхэлсэн бол өнөө жил Завхан аймгийн сумдаас гадна Говь-Алтай, Хөвсгөл, Эрдэнэтийн багш сурагчид дөрөө мулталлаа. Увс аймгийн наад талын сумдаас ч мэдүүлэг юугаа өгсөн дуулдана. Тэгэхээр яалт ч үгүй баруун бүсийн даншиг болох нь тодорхой шүү.

Газар газрын шигшмэл хурдууд цуглачихсан наадмын өглөө ямар байдаг билээ дээ. Бие сэтгэл өөрийн эрхгүй хөвсөлзөөд л ирдэг сэн. Түүн лүгээ адил Идэрийн сургуулийн дан цагаан байшин­гийн гадаа сургууль сургуулиараа, сум сумаараа, аймаг аймгаараа ялгарсан олон эх хэлбичиг, түүх соёлынхоо төлөө далай их сэтгэ­лээр найрсан нэгдсэн нь энэ. Зав­хан аймгийн Улиастай хотын “Жавх­лант” цогцолбор сургуулийн багш Лайханжавын Батцэцэг эрд­мийн баярыг нээлээ. Эл даруухан бүсгүй өнгөрсөн жилийн аварга юм. Тодруулбал, түрүү жил мэргэж­лийн багш нарын уралдаанд маг­най­даа тоосгүй ирж Лхамсүрэн­гийн Төрбаяр захирлаас нэг сая төгрөг, алтан цом, мөн нэг сая төгрөгөөр бүтсэн “багш дор мөр­гөмү” хэмээх цул эрдэнийн тэмд­гийг нүдэндээ нулимстай гардан авч байсан нэгэн. Яруу найргийн хамгийн том баяр “Болор цом”-ыг өмнөх жилийнх нь түрүү найрагч, эгшиглэнт Янжинлхамын эзэн нээдэг. Ийм нэг нандин уламжлал Идэрийн голын хөвөөнд эх хэл­бич­гийн чуулганд давтагддаг байна. Номын авшиг шингэсэн баяр гэдэг цаанаа ихээхэн утга учиртай, ямар нэгэн эрх ашиг өвөрлөөгүй, сон­гууль энээ тэртэй бүр чиг холбоогүй нь сайхан юм. Түүнээс жилийн жилд гуч, дөчин сая төгрөг зараад багшийнхаа нэрэмжит наадмыг зо­хион явуулж буй “Лхагважав сан”-гийн тэргүүн эхлүүлж болох шүү дээ.

Идэр бол билэг оюун, хүч чад­лын аль ч гаргалгаанаас харсан идэрхэн хөвүүд төрдөг тэнгэрээс тэтгэгдсэн газар ус гэдэг нь хэнбу­гайд ч анзаарагдана. Монголын утга зохиолын сонгомол нэгэн туурвигч Пүрэвжавын Баярсай­ханы зохиол бүтээлийг уншаагүй хүн ховор. “Хөх туурийн тал”, “Анир гүм нутаг”, “Гэрэл гэгээг хүснэ”, “Гүн ертөнц”, “Сармагчин бол сармаг­чин” тэргүүт шилдэг бүтээлүүд нь цаг хугацаа алсрах тусам улам л үнэд орж байна. Эл эрхмийг Мон­голын топ таван зохиолчийн нэгээр Гун-Аажавын Аюурзана нэрлэсэн нь бий. Түүнийг төрийн шагнал авалгүй хорвоог орхисонд ихэд харамсдагаа ч нэгэнтээ хэлсэн байдаг. Тэгээд Ванчинбалын Инжин­наши, Дашдоржийн Нацаг­дорж, Сэнгийн Эрдэнэ нартай эн зэрэгцэх сонгомол зохиолч гэж олондоо зарласан. Утга зохиолын нэртэй шүүмжлэгчид, ялангуяа Дашлхүмбийн Галбаатар доктор тэр жил өндөр Баяраагаа Явуу­гийн­хаа хэлснээр “Цаст цагаан уул”-ыг эзэгнэлээ гэж бичээд зарим нэгнийх нь дургүйг хүргэж байсан удаатай. Гурав, дөрвөн жилийн өмнө байна уу даа, төрийн шагналт зохиолч Далхаагийн Норов “Лхаг­важав сан”-гийн урилгаар зохиолч нөхдийнхөө хамт Идэрт ирчихээд нэг их хайлган дурсам­жийг үлдээ­сэн түүхтэй.

Тэр нь өнөө л Пүрэвжавын Баярсайхантай холбоотой юм. “Баяраа бид хоёр Идэрийн гол руу хамт явна гэж удаа дараа ярьдаг байсан ч чадаагүй, үүлэн сүүдэр заагласан. Нөхрийн бие эзгүй ч сэтгэлийн гүнд надтай хамт ирлээ” гэж өгүүлээд хаврын тэр нэг орой “Дорнын цагаан сар”-аа одод чуулалдах үед дуулсан гэнэ лээ. Тэгэхдээ мань хүн сумдаас ирсэн залуухан багш бүсгүйчүүдтэй хөт­лөлцсөн шигээ, сарны саруулхан гэрэлд хундага харшуулсан байдаг.

Өндөр Баяраа зохиолчоос гадна Дамдинсүрэнгийн Алтан­гэрэл, Алтанхуяг гэж ах дүү хоёр бий. Өөрсдийгөө “Ялгасангийнхан” хэмээн тодотгодог байсан эл хоёр эрхмийг манайхан бүтээлээр нь мэднэ ээ. Алтангэрэл агсан Анг­лийн Лийдсын Их сургуульд бо­ловс­рол эзэмшсэнийхээ дараа “Монгол ардын үлгэрүүд”, “Мон­голын орчин үеийн яруу найраг” бүтээлүүд болон “Учиртай гурван толгой” дуурийг англи хэл рүү хөрвүүлж олон улсын тавцанд Монголынхоо сод туурвилыг гарга­сан гавьяатан. Гэвч түүний энэхүү гавьяа цагийн шуурганд үнэлэг­дээгүй өнгөрчээ. Хэзээ нэг өдөр англи хэл моодонд орно, моод ч юу байхав, бид бүхний аминд орно, дэлхий нийтийн хэрэгцээ болно гэдгийг Идэрийн хөвүүн ихээ эрт ухаарсан байна. Талхныхаа мөн­гийг яая гэж байх хүнд бэрх цагт ч тэр орчуулгаасаа, толь бичиг гарга­на гэх чиг шугамаасаа хазайсангүй. Ерөөс ахуй амьдралаа орхиж англи хэлний төлөө зүтгэсэн. Гэвч түүний хичээл зүтгэл өнгөрснийх нь дараа л биелсэн болов уу. Ерэн гурван онд Монголын анхны “Англи-монгол толь бичиг”-ийг зохиож, түүний дараагаар хичнээн боть гаргав. Хичнээн олон мянган залуус Алтангэрэлийн толийн буянаар зүг чигтэй болов. Одоо чиг Их сургуулийн багш нь ч, энгийн нэг оюутан нь ч түүний тольтой л зууралдаж байгаа. “Идэрийн голын хөвүүний зохиосон “Англи монгол толь бичиг” нь Монголын хэл шинж­лэлийн түүхэнд үзэгдэл болсон бүтээл юм” гэж мэргэн гүүш Готовын Аким дуу алдсаныг энд шигтгэе.

Дамдинсүрэн хувилгааны бас нэг чөмөгтэй хөвүүн нь Алтанхуяг найрагч. Мөнхүү орчуулагч. Л.Кэр­раллын “Алиса гайхамшигт оронд аялсан нь”, Э.Хэмингуэйн “Климан­жорагийн цас”, Ференц Каренти­гийн “Будепешттийн хавар” тэргүүт дэлхийн гайхалтай зохиолуудыг ард түмний оюун санд бэлэглэсэн. “Сэтгэлийн дуу”-гаас аваад яруу найргийн бүтээлүүдийг нь Миши­гийн Цэдэндорж найрагчаас улбаа­лаад олон хүн үнэлсэн нь бий дээ. Идэр бол ийм л мэргэдийн өлгий еэ.

Эх хэлбичгийн баярын үеэр уригдсан зочдыг Бөхөн шарын нурууны оройн салхинд адис­луулж, хийморь лундааг нь сэр­гээдэг бичигдээгүй хуультай. Бөхөн шарын нуруунаас долоон хошуу­ны нутаг харагддаг гэдэг. Тунын гол, Жаргалантын голыг хөндлөн огтолж, Идэрийн голын урдуур давхиулсаар нуруу өөдөө мацна. Бэлийнх нь салхинд илбүүлэхэд л бие сэтгэл ариусах шиг болдог нь гайхмаар. Сэтгэл санаа дагаад тэр болов уу. Гэхдээ Хамба номун хан өөрөө тахин, ид шидийн тарнийн увдисаа тэнд л гаргаж, тэнгэрээс ер бусын энерги оюун бодолд нь хуралдахыг мэдэрч, эгэл ардууд­тайгаа Бөхөн шарынхаа нуруун дээр морьдоо уралдуулж, бөхөө барилдуулж байсан түүхтэй шүү дээ. Үнэхээр эрийн хийморь сэргээ­сэн, номын буян хуралдуулсан ариун бумбын орон юм аа. Бавуу найрагчийн хэлснээр “…Салхи­наас нь тарнийн аялгуу сонсог­доод, нарнаас нь арцны үнэр сэнхийгээд нэг л сайхан даа”. Бөхөн шарын нуруу өөд өгсөж явахуйд халиурсан шаргал талд яргуй нүдлэн цэнхэртжээ. Бүр нэг дуу алдмаар сайхныг нь яана.

Яргуй нүдэлсэн яруухан цаг мөн дөө гэх бодох агшинд дүнэгэрхэн нурууны баруун урдаас нар зөв хурайлан давхиулсаар тэлмэгэр магнай дээр нь гараад ирлээ. Хадаг яндар, судар ном нь уулын оройн салхинд илбүүлэн цаад тэн­гэрийн­хээ өнгөтэй ууссан хоёр овоо, дундаа “Бөхөн шарын нуруу” хэ­мээх дуун хөшөөтэй гурвуул чанд­манилан ханайсаар өмнөөс угтав.

Машинаас буухуйд тэнгэрт ойртчихсон мэт гэгээн бодол төрж, бүрх малгайгаа салхинд хийсгэн араас нь хөөцөлдөх үест газраас жингүйдэн буйгаа мэдэрсэн дээ. Монголынхоо нэгэн сайхан уулын оройн салхийг залгилж, хангайн нурууны дөрвөн зүгийн уудмыг хоёр нүднийхээ дуран авайгаар байтугай, сэтгэл зүрхнийхээ мөн чанараар нэвт харах хувь байж шүү. Ийн бодох ахуйд уярлынх ч байна уу, утгынх ч байна уу, ухаар­лынх ч байна уу, ямар ч л байсан хоёр нүдний нулимс сувдраад ирсэн дээ. Хоёр мянга долоон оны зуны эхэн сард Говь-Алтай айм­гийн Бигэр сумын нутгаар дайран өнгөрөхдөө тэр их аагим халуунд, хайлмагтсан мэт элсэн дээр сөхөрч суугаад Бурханбуудай хайрханд залбирснаа, гэв гэнэт хоёр нүдийг минь нулимс бүрхсэнд гайхсанаа мартдаггүй. Түүнээс хойш баруун Алтайн их уулсыг үзээд, Алтан-Овоонд сүслэн мөргөөд, газрын дундад диваажин Ханхөхийг зорин очихдоо нүдэндээ нулимс­тай явж билээ. Гэтэл Бөхөн шарын нуруун дээр өөрийн эрхгүй нэгэн цагийн бөглөө гардаг байна шүү. Манай­хан ярьдаг даа, энэ үрээний бөглөө одоо л нэг гарч байна гэж. Надад үнэндээ тийм байсан.

Ханайсан сайхан эрс зэргэл­дээх хоёр овоонд, мянган кило­мет­рийн цаанаас ачиж авчран кранаар буулгуулан байж цогц­лоосон дуун хөшөөний өмнө хэ­дэн­тээ сунан мөргөсөн. Бөхөн шардаа хүслээ шивнэсэн. Данзан­гийн Батжаргал гэх Идэрийн идэр­хэн арслан бүр чиг сүсэг бишрэлтэй байна. Их овооны өмнө маани хөгжөөн суугаа Ойдовын Бадмаа­дорж хувилгааны хажуу бөөрөнд завилаад суучихаж.

Тэрээр өнгөрсөн зуны наад­маар дөрөв давж начны даваанд Б.Ганбат арсланд унасан. Улсын цолонд тун ойр яваа нэгэн. Өнгөр­сөн жилийн наадамд Идэрийн галтайхан хоёр хүү начны даваанд нэрээ дуудуулсан нь Ширбазарын Жаргалсайхан, Данзангийн Бат­жар­гал нар. Жаргалсайхан нь уран барилдаант, идэр залуу хүчтэн Өлзийбатын Даваабаатар харца­гаар тав давж начин цолыг хүртэн олон жил хүлээсэн түмнийг баяр­луулсан. Гуч, дөчөөд оны үед Идэрийн хүчтэнүүд төрийн наа­дамд бахтай байлаа. “Хамбын бор” хэмээн дуудуулж энэ л Бөхөн шарын нуруунаас бөхийн гараагаа эхэлсэн “Урт гарт” Маамын Лхагва арслан аваад олон хүчтэнүүд бий.

Хөвсгөл аймгийн Боловсролын хэлтсийн дарга Н.Баатар-Очир идэрхэн багш нараа дагуулаад ихэд сүсэг бишрэлтэй иржээ. Тэрээр Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул нэгэн юм байна. Нутгийнхаа зүг хараа сунгаж, тэртээд цэнхэрлэх уулсаа харж зогсоно. Ер нь олон хүн өөрийнхөө уулсыг эндээс олж харсан. Сал­хинд алгадуулан, дотоод эрчим хүчээ ер бусаар хуралдуулан зог­сох үед баруун урд зүгт, тэртээд тэн­гэрт цайлалзан Отгонтэнгэрийн бараа харагдлаа. Үгүй ээ, мөн сай­хан аа. Хангайн нурууны ноён оргил цаст Очирваань хайрханаа Бөхөн шарын нуруун дээрээс толь­доно гэдэг. Өөрөө хүч хөдөл­мөр гаргаж, төсөв санхүүг нь дааж, Хамба гэгээнийхээ сүншигтэй энэ л ариун дагшин газар дуун суварга бос­гон Идэрийн хөвүүн Л.Төрбаяр гэрэлт хөшөөний өмнө бахдал­тайхан сууна аа. Тэрээр Цогдор­жийн Бавуудорж, Тогтохын Сэр-Од хэмээх авьяас билэгт эрхэм хоёр дүүгээ дэргэдээ суулгачихаад мөн чиг долгилонгуй байна. “Бөхөн шарын нуруу” дээрх хоёр авьяас билэгт­ний бүтээл гэдгийг манайхан мэдэх билээ. “Морин хуур” наад­мын тэргүүн дуугаар тодорсныг ч мэднэ. Төрт ёсны баяраар уг дуу эгшиглэхүйд нэг л гэгээн бодол төрдөг нь юуных бол оо. Нүд­нийхээ мананг арилгаж, сэтгэлийн ариуслыг дээд зэргээр мэдэрчи­хээд Бөхөн шарын нуруунаас буусан даа.

Их уулсынхаа салхинд хийморь лундаагаа сэргээсэн харчуул су­мын төвийн улаан буланд ирж мэд­лэг боловсрол, авьяасаараа то­дор­сон багш сурагчдад шаг­налыг нь гардуулсан юм. Хамгийн гол шагнал болох мэргэжлийн багш нарын төрөлд тэргүүн байрыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын багш О.Сүнжидмаа тодров. Тэрээр улсын уралдаанд мөн тэргүүлжээ. Аварга бол аваргаараа л байдаг ажээ. Түүнийг шалгаруулж буй эрхэм докторуудын үнэлгээ мөн ижил байдаг ажээ. Сүнжидмаа багшид нэг сая төгрөг, алтан цом, “Багш дор мөргөмү” хэмээх цул эрдэнийн тэмдгийг боловсролыг дэмжигч “Лхагважав сан”-гийн тэргүүн гардуулсан. Түүний ард Орхон аймгийн Бүрэнтогтохын Нямсүрэн, Хөвсгөлийн Галтын Алтангэрэлийн Цэрэнхүү нарын багш нар цулбуурдуулж, өндөр шагналын эзэд боллоо. Мэргэж­лийн багш нарын тэргүүн шаг­налын санг ирэх жилээс нэг сая бус арван саяд ч хүргэх бодол байна гэж Л.Төрбаяр захирал хэлэхүйд уухайлсан олны дуу, хөөр баяр улаан булангийн дээврийг зад татах дөхсөн шүү. Ийнхүү баяр бахдалаар халгиж, билэг оюунаар жигүүрлэн, номын гэгээ гэрэл, их уулсын сүр хүчинд алгадуулан хэдэн өдрийг Идэрийнхээ хөвөөнд өнгөрүүллээ. Салхи нь зуу зуун жилээр тарнийн шидийг оршоосон билэг төгөлдөр нутагт улирлын сайханд ирээд буцахуйд нас хэдэн жилээр уртсах хувийг олдог билээ л.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Д.Сосорбарам: Монгол ёсолгоо нь мөнх тэнгэр, нар, сар, дэлхийгээсээ энерги авч байгаа хэрэг юм

Хуучны мартагдсан зүйлийг сэргээхэд шинэ зүйл гэдэг биз дээ?

Тэгэлгүй яах вэ. Бөхийн дэвээ, шавааг хар л даа. Бөхчүүд гараа дээш алдаж дандаа дээш тэмүүлдэг шүү дээ. Сурынхан бас тийм. Сумаа тавиад дараа нь гараа дээш өргөн уухайлдаг. Эгэл жирийн хүмүүс хүртэл хурайлахдаа дандаа гараа дээш өргөн тэнгэр өөд  тэ­мүүлдэг. Одоо их ярих болсон энерги гэдэгтэй ч энэ холбоотойМөнх тэнгэр, нар, сар, дэлхийгээсээ энерги авч байгаа хэрэг юм уу дааЭнэ бол монгол хүмүүний ёс гэд­гийг харуулж байна. Жишээ нь монголчууд алга ташилт, гар бари­хыг таагүй гэж үздэг. Монголчууд нэг их сүрхий гар бариад байдаггүй. Дипломат соёлд ч гар бариад байхыг таашаадаггүй юм байна. Бас Монгол хүн ч нэг их бөхөлзөөд, харц дорой, хийморь дорой  явдаг­гүй. Урд зүгийн хүмүүс л их бөхөл­зөж харагддаг.

Монгол ёсолгооны талаар төрийн шагналт жүжиг­чин Д.Сосорбарамтай ярилцлаа.

Монгол ёсолгооны талаар ярилцах гэж тантай уулзаж бай­на. Гараа дээш өргөн алдалж  ёсолдог энэ ёсолгооны талаар та өөрийн бодлоо хуваалцаач

-Мөнх
тэнгэр шүтээнтэй, тэнгэр хийморьтой гэж ярьдаг үндэстэн бол уулга алдахдаа хүртэл хоёр гараа дээшээ цоргиож, уул ус руугаа  харахдаа хүртэл хүндэтгэл­тэй  хардаг байж. Дандаа дээшээ, нар руугаа тэмүүлдэг. Хоёр гараа өргөн  дээшээ тэмүүлэхээс гадна монгол эмэгтэйчүүд, монгол  ижий нар хүртэл  цацлаа дээш тэнгэр өөд өргөдөг шүү дээ. Энэ бүх  ёс зан­шил, монгол ёсолгоо байж дээ гэж санагддаг.  Ялангуяа 2220 жилийн өмнө Хүн гүрний үед ийм ёсолгоо байсныг түүхч, судлаач Сүхбаатар гуай судалгааны номондоо бичсэн байдаг. Мөн Тавдугаар ноён хутагт Равжаагийн ном тавих ёслолд ч  энэ тухай бий. Монголчууд арван гурван их оргилаа тахихдаа ч  дандаа уулын оройд гарч, гараа дэлгэж, уухайлдаг уламжлалтай. Тэнгэрт цоройж, гараа дэлгэдэг уламжлал нь монгол хүний цус, ясанд нь байдаг юм байна л даа. Би л гэхэд “Үлэмжийн чанар” цэнгүүн болон тоглолтууд дээрээ   ерөөсөө л цаанаасаа, дадлаараа гараа дээш өргөн ёсолдог. Монгол ёсолгоо гэж яригдахаас өмнө шүү дээ. Цаад үндсээрээ тийм юм нь яваад байсийм байна гэж үүнийг ойлгож байгаа.

Кригизэд очоод нуурын эрэг дээр тэргүүнээ тэнгэр лүү хан­дуулж, гараа алдлан ёсолсон зургийг тань харсан л даа

-Тэгсэн.  Нас ахиад ч тэгж бай­гаа юм уу даа. Энэ бол монгол хүн, монгол үндэстэнд л байдаг аяг жаяг, ёс юм байна . Үүнийгээ бид дэлгэрүүлж, авч явах ёстой юм. Монголынхоо уламжлалт ёсоо дандаа үүрч, хадгалж явах нь бидний үүрэг. 

Хоёр гараа алдлаад дээш өргөж байгаа нь нар, сарыг илэр­хийлж байгаа юм шиг?

-Түүхчдийн
судалснаар олон билэгдэлтэй юм билээ. Занабазар гэгээний бүтээсэн төрийн алтан соёмбоны дээр байдаг  гал, сар ч гэсэн дээшээ тэнгэрт тэмүүлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр бидний энэ цаг үед хийж байгаа үйлдэл даяаршлын үед ёс уламжлалаа авч үлдэх онцлогтой.

Монгол дээлний энгэрээ хүр­тэл Хүн гүрний үеийн шиг загвартайгаар хийлгэж өмсдөг болсон байна. Таныг ч бас ийм дээл өмсч, монгол ёсолгоогоор ёслохыг харсан. Эндээс хара­хад нийтээрээ монгол ёсолгоо хий­хийг уриалж байгаа юм уу гэж ойлгоод байгаа.

  -Ерөөсөө л тийм. Модун хааны үеэс уламжилж ирсэн. Чингэс хаан ширээнд суухдаа ч монгол ёсолгоо хийж байсан юм билээ. Одоо бол  хүндэтгэлийн арга хэмжээн дээр хүн бүр монгол ёсолгоо хийдэг  болох юм байна гэж ойлгоод бай­гаа.

Монгол ёсолгоог дахин сэр­гээх санааг хэн санаачилсан юм бэ?

-Төрийн
соёрхолт, дуучин Л.Болд үүнд их анхаарал хандуулж байгаа юм билээ. Мөн гавьяат жүжигчин Аглуу гээд урлаг, соёлын зүтгэлтэн залуус үүнийг их дэмжиж байгаа.  Одоо монгол ёсолгоо  улс орны хэмжээний том арга хэмжээ болж байх шиг байна. Миний хувьд “Үлэмжийн чанар” тоглолтон дээ­рээ, Товгорын бууцан дээр монгол ёсолгоо хийсэн. Камертоны Бол­дод би их баярлаж байгаа. Үндэс­нийхээ ёс заншил, хувцсаа уран бүтээлтэйгээ холбоод монгол ёсол­гооны үнэ цэнийг өндөрт өргөөд явж байна. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай нэгдэж байх шиг байсан. Миний ажиглас­наар Монгол Улсын төрийн тэргүүн үүнийг их зөв зүйтэй, ингэж дэлгэ­рүү­лэх нь сайн гэж байх шиг байна. Наранбаатар найруулагчийн “Тэн­гэрийн хүү” жүжгийн уран бүтээл­чид монгол ёсолгоо хийж байсан. Тэгэхээр тэр бүтээл нь нэлээд судалгаатай хийсэн уран бүтээл байна гэж дүгнэсэн.

Зарим хүн  хоцрогдсон энэ тэр гэдэг. Хоцрогдох, түрүүлэх хоёр эрс тэс ялгаатай. Монгол үндэстний, монгол хүний өвөрмөц, өөр,  бус­даас онцгой түрүүлж сэтгэх сэт­гэлгээ хамтдаа явж байхад хоц­рогд­сон гэж ойлгох аргагүй.

Хуучны мартагдсан зүйлийг сэргээхэд шинэ зүйл гэдэг биз дээ?

-Тэгэлгүй
яах вэ. Бөхийн дэвээ, шавааг хар л даа. Бөхчүүд гараа дээш алдаж дандаа дээш тэмүүлдэг шүү дээ. Сурынхан бас тийм. Су­маа тавиад дараа нь гараа дээш өргөн уухайлдаг. Эгэл жирийн хүмүүс хүртэл хурайлахдаа дандаа гараа дээш өргөн тэнгэр өөд  тэ­мүүлдэг. Одоо их ярих болсон энерги гэдэгтэй ч энэ холбоотой.  Мөнх тэнгэр, нар, сар, дэлхийгээсээ энерги авч байгаа хэрэг юм уу даа.  Энэ бол монгол хүмүүний ёс гэд­гийг харуулж байна. Жишээ нь монголчууд алга ташилт, гар бари­хыг таагүй гэж үздэг. Монголчууд нэг их сүрхий гар бариад байдаггүй. Дипломат соёлд ч гар бариад байхыг таашаадаггүй юм байна. Бас Монгол хүн ч нэг их бөхөлзөөд, харц дорой, хийморь дорой  явдаг­гүй. Урд зүгийн хүмүүс л их бөхөл­зөж харагддаг.

Монгол ёсолгоог төрийн ал­бан ёсны ёсолгоо болгох уу?

-Заавал
албан ёсных болгохын оронд монгол хүмүүс хэвшмэл болгочих хэрэгтэй. Төрийн дуулал сонсохдоо монголчууд зүрхэн дээрээ гараа тавьдагтай адил.

Залуучууд хэр дэмжих бол?

-Ер
нь залуу үеийнхэн их дэм­жиж байна лээ. “Алтан ураг”, “До­мог”, “Жонон”, “Хөсөгтөн” зэрэг хамтлагуудын тоглолт дээр залуу­чууд ерөөсөө л энэ ёсолгоог хийж байна лээ. Морин хуураа толгой дээрээ өргөн ёслоход  ямар гоё харагддаг гээч. 

Б.Лхагвасүрэн гуай энэ ёсол­­гоог  эрийн гурван наадам­тай холбон ярьсан байна лээ?

-Тийм
ээ. Эрийн гурван наадам дээр заавал ингэ тэг гэсэн дүрэм журам байхгүй юм билээ. Ерөөсөө л сэтгэлийнхээ дуудлагаар тэнгэр рүү цоройж гараа дээшээ өргөдөг. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг их дэмжиж, хүндэтгэж, “Тэнгэрлэг хийморьтой, мөнх тэнгэр гэж ярь­даг ард түмэнд хамгийн тохиромж­той ёсолгоо” гэж ярьж байсан.

Categories
редакцийн-нийтлэл

Э.Бат-Үүл: Эцэстээ авлигатай тэмцсэн хүмүүс буруудаад хоцрох нь шиг байна

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй
ярилцлаа.

-Өнгөрсөн пүрэв га­ригийн чуулганы эхэнд Д.Тэрбишдагва гишүүн
Н.Энхбаярын биеийн байд­­лын талаар мэ­дээл­­сэн. Гэтэл түүнд та тэгтлээ уурласан
шалт­гаан юу юм бэ?

-Үндсэн хуульд шүү­хээр гэм буруутай нь тог­тоогдоогүй хэнийг
ч гэм буруутайд тооцохгүй гээд заачихсан байгаа. Энэ бол манай ардчиллын нэг том
ололт. Тийм уч­раас өнөө­дөр Н.Энх­бая­рыг би гэм буруутай гэж үзэхгүй бай­на. Шүүхээр
гэм буруу нь тогтоог­доо­гүй байгаа энэ үед шүү дээ. Яагаад үүнийг тод­руулж хэлээд
байна вэ гэхээр нийгэмд нэг хэсэг нь Н.Энхбаярыг буруутай гэж яриад байна. Нөгөө
хэсэг нь гэмтэй гээд бай­на. Үнэндээ шүүхийн үйл ажиллагаанд хэн ч хөнд­лөнгөөс
оролцож бо­лох­гүй. Олон хүний са­наа сэтгэл шүүхийн шийд­вэрт нөлөөлбөл яах юм.
Ха­рин ч өөрийг нь гэмт хэ­рэгтэн мэтээр яриад яваа хүмүүсийг Н.Энхбаяр шүү­­хэд
өгч нэр төрөө сэргээл­гэхээр заргал­дах­гүй бай­гааг нь гайхаж байна. Н.Энх­­баяр
бол авлигын тодорхой хэрэгт сэжигт­нээр татагдчихсан байгаа хүн. Эрүүгийн бай­цаан
шийтгэх хуулийн дагуу мөр­­дөн байцаах үйл ажил­­лагаа явагдаж байна. Энгийнээр
хэлбэл шал­гуулж байна л даа.

Гэтэл уг үйл ажил­ла­гаанд Н.Энхбаяр бүх бо­лолцоогоороо саад
болж байна. Хуулийн дагуу ирж мэдүүлэг өгөх үүрэгтэй. Хэрэг хийгээгүй бол тэ­рийгээ
хэлэх ёстой байх­гүй юу. Гэтэл тэгээгүй уч­раас хуулийн бай­гуул­лага арга­гүйн
эрхэнд ал­ба­дан шал­гаж байна шүү дээ. Түү­нээс биш яалаа гэж Н.Энх­баярыг зүгээр
явахад нь очоод барьж хорих вэ дээ. Ямар хүн баривчлах дон туссан биш. Монгол Улсын
аль ч иргэн хуулийн бай­гуулла­гаас дуудвал очих ёстой. Ирэхгүй бол алба­дан саа­­туулдаг.
Өөр ямар ч арга байхгүй. Үүний да­гуу явтал Н.Энхбаяр өлс­гө­лөн зарлачихлаа. Энэ
бол хувь хүний сонголт л доо. Өөрөө л энэ замыг сонгож байна. Өлс­гөлөн­гөөр далайлгаад
мөрдөн байцаах ажилд саад болж байна. Үнэндээ одоо шал­гах үйл ажилла­гаа гац­чих­лаа.
Нийтээрээ Н.Энхбаяр үхчих вий гэж санаа зовох боллоо. Бүр эцэс сүүлдээ энэ асууд­лыг
УИХ-аар хэ­лэлцүү­лэх гэж оролдож байна. Бид мөрдөн бай­цаах үйл ажиллагаанд оролцох
ёсгүй. УИХ, Зас­гийн газар үүнд оролцох эрхгүй. Үүнээс болоод Д.Тэр­биш­даг­ва­­тай
муу­далц­сан. УИХ-ын даргад “Дэгээ­рээ явбал яасан юм бэ” гэж л хэлсэн. Тэгсэн Д.Тэрбишдагва
намайг хажуунаас элдвээр хэ­лээд дайрна лээ.

-Коминтерний шээс гэж хэлсэнд чинь нэ­лээд бухимдах шиг бол­сон…

-Би энэ үгийг одоо ч хэлэхэд бэлэн байна. Энэ үгийг би хэзээ ч
хэлнэ. Монгол Улсын түүхийн хар толбо болсон Хувьс­галт гэдэг нэртэй нам байгаа
тохиолдолд хэл­сээр байх болно. Комин­терн бол коммунист интер­нацио­наль гэдэг
үгийн товчлол шүү дээ. Үнэндээ Монгол ардын хувьсгалт намыг 1924 онд Коммунист ин­тер­на­цио­налийн
гүйцэтгэх хороо­ны шийдвэрээр бай­­гуул­сан юм. Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар нарын
бай­гуул­сан эх оронч­дын на­мыг ингэж коммунист нам болгосон. Коммунист болс­ныг
нь нотолж Хувьс­галт гэдэг үгийг шигтгэсэн байхгүй юу. Хувьсгалт нам Монголын түүхэнд
хар толбо болсон. Ко­мин­­тер­ний удирдлагаар, энэ намын заавраар Мон­­го­лын
40-өөд мянган хүнийг алсан. Харийнхны заав­раар монгол хүн мон­гол хүнээ устгаж
бай­сан үүнээс өөр түүх мон­голчуу­дад байхгүй. Мон­голын айл өрх бүрт эмгэ­нэлт
түү­хийн намтрыг бичилцэж өгсөн нам юм. Үнэн хэ­рэг­тээ МАХН нэ­рээ сольж, хувьсгалт
гэдэг үгийг авч хаяхад нь баяр­лаж бай­лаа. Ленин, Сталин нарын өгсөн нү­гэлт муухай
нэр Мон­го­лын түүхээс арчиг­даж бай­на даа гэж бодож бай­сан. Гэтэл Н.Энхбаяр тэр
коммунист намыг бу­цаа­гаад босгоод ирсэн. Улс төрд дахин гарч ирэ­хийн тулд энэ
намын нэ­рийг ашиглаж байгаа юм байх гэж бодож байлаа. Тэгсэн намынх нь үзэл баримтлал
ч коммунист болоод хувирсан. Н.Энх­баяр МАХН-ыг байгуулс­ны дараа төрийн эрх мэд­лийг
хүчээр авъя хэмээн комму­нистуудын хэлдэг зүйлийг яриад эхэлсэн. Баячуудын хөрөнгийг
ху­раах тухай зарлалаа. Коммунистууд угаасаа том баячуудын хөрөнгийг хураахаас хэл­мэг­дүү­лэл­тийг
эхлүүлдэг байхгүй юу. Баячуудыг дуус­гаад жирийн иргэдийн хөрөн­гө рүү дайрдаг юм.
Н.Энх­баяр хүмүүсийн чи­хэнд хоногшсон Хувьсгалт гэ­дэг нэрийг ашиглах гэ­сэн­­дээ
бус коммунист нам байгуулсан нь үүгээр нот­логдсон юм. Би үүнд нь маш их зэвүүцэж
явав. Харин тэр өдрийн чуул­ган дээр хэлье гэснээ хэлж авч санаа амарлаа. Д.Тэр­биш­дагва
намайг өдсөний хүчинд сэтгэлдээ тээж яв­сан үгээ хэлэх бо­ломж олдсон. Ком­му­нис­тууд
Мон­голыг ямар айм­шигтай шорон бол­гож байс­ныг одоогийн залуу­чууд мэдэх­гүй шүү
дээ. Тийм учраас би ко­мин­терний шээс гэд­гийг бах­тай­гаар хэлсэн юм.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр төрийн эр­гэлт хийж, Засгийн газ­раа
байгуулахаар тө­лөв­лөж байхад нь ба­рив­чилсан гэх мэдээ­лэл ч цацаг­даад авсан.
Энэ хэр бо­дитой бол, та юу гэж бо­дож байна вэ?

-Би янз бүрийн цуу ярианд үндэслэж яри­маар­гүй байна. Н.Энх­баярын
өөрийнх нь хэлж байсныг ярьж байна л даа. Н.Энхбаяр Их хурал­дай дээрээ “Төрөө эр­гүүлж
авъя” гэж уриалсан. Тэр хурал дээр олон хүн “Цус урсгасан ч яадаг юм. Хувьс­гал
хийе” гээд яриад эхэлсэн шүү дээ. Ер нь төрийн эрх мэдлийг хү­чээр авч, цус урсгахаа
комму­нистууд хувьсгал гэж нэр­лэдэг юм. Гэхдээ түүнийг баривчилсан яв­дал нь үүн­тэй
холбоотой гэж бодох­гүй байна. Хараа­жаар ав­ли­гын хэр­гээр барив­чил­лаа шүү дээ.
Өөр яах юм бэ. Шал­гах ёстой биз дээ. Н.Энх­баяр Монголын улс төрд орж, нэн ялангуяа
өндөр албан тушаалд оч­со­ноос хойш Монгол Улс түг­шүүртэй болсон. Н.Энх­баяр улс
төрд өнөөг хүр­тэл нэг л зарчмаар явж ирсэн. “Нэг бол намайг хүлээн зөвшөөр, үгүй
бол улс үндэстнээ тарааж чад­на шүү” гэдэг зарч­маар өнөөдрийг хүртэл явсан.

Энэ хүн Монгол тө­рийн бүх том албан тушаалд очсон. Ерөнхий сайд,
УИХ-ын дарга, Ерөн­хийлөгч байхдаа ул­саа өөд нь та­тах ажлаа хийхгүй яасан юм.
Одоо олны өмнө гар­чихаад ухаарснаа зарлаж, ихийг бүтээнэ гээд байх юм. Нарийн яривал
өнөө­гийн Монголын амьдрал Н.Энхбаярын толгойлж байх үеийн Монгол Ул­саас дээрдсэн
шүү. Н.Энх­бая­рын хийсэн асар олон балаг өнөөдөр бидэнд гай болоод явж л байна.
Мон­голын түүхэнд ийм олон албан тушаа­лыг угсруулан хийсэн хүн  Н.Энхбаяраас өөр байх­гүй. Х.Чойбал­сан даран­гуйлагч
байхдаа нэг л албан тушаал хаш­сан. Ю.Цэдэнбал ч нэг л албан тушаалтай явлаа. Тэд­ний
араас рекорд тог­тоосон хүн бол Н.Энх­баяр шүү дээ. Н.Энхбаяр тө­рийн өндөр албанд
байх­даа “Хуулиа барим­тал, хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй, Үндсэн хуулийг ягштал
биелүүл.

Хуулийг биелүүлэхгүй байх явдлыг би хэрхэвч тэвчихгүй” гэдэг үгийг
ам­ны уншлага болгож бай­лаа. Н.Энхбаярын үед байсан хуулиуд одоо ч хэвээрээ байна.
Тэгсэн мань хүн одоо өөрөө хуу­лийг ну­лимж байна. Үнд­сэн хуу­лийг уландаа гиш­гэж
бай­на. Энэ хүн өөр­төө ямар гай тарьж бай­гаагаа ч ойл­гохгүй байна. Н.Энхбаяр
хуулийг ну­лимж байгаа юм чинь бусад хүн ч барьцана. Одоо хэн мөрдөн бай­цааг­чийг
дуудвал очих юм. Очихгүй байх эрх бүх хүнд нээгдлээ шүү дээ. Хэнийг албадан саа­туу­лах
эрх үлдэж байгаа юм бэ. Хү­мүүс баривчлаг­дахаараа өлсгөлөн зар­ладаг арга сонгоно.
Ба­ривчлаг­да­хаа­раа улстөржүүлнэ. Үүнийг энхбаярдах гээд сонин хэвлэлүүд нэрлэчихсэн
байна лээ.

-Авлигатай тэмцэх ажил цааш үргэлжлэх болов уу?

-Авлигатай тэмцэх ажил ингээд гацаж байх шиг байна. Авлига бол
дандаа эрх мэдэлтэн, албан тушаалтантай хол­богддог хэрэг шүү дээ. Авлигын хэргээр
нэг хү­нийг очоод барих гэхээр улстөр­­жүүлээд, өлсгөлөн зарлаад суучихаж болох
нөхцөлийг Н.Энхбаяр бүр­дүүлж өглөө. Ийм жи­шиг тогтоочихлоо. Мон­голд хууль ёс
мөхөж эхэл­лээ. Төр мөхөж байна. Н.Энх­баярыг буцаагаад өндөр албан тушаалд тавихгүй
бол Монгол Улс сүйрлээ. Үнэхээр балмад байна. Хааяа би хаанаас ямар буг чөтгөр нь
гараад ирчихэв дээ гэж бодох юм.

-Н.Энхбаяр үхчихвэл хариуцлагыг нь таныг хүлээ гэл үү?

-Намайг баатар бол­сонд Д.Тэрбишдагва их хорсдог бололтой юм.
УИХ-д юм хэлэхээр л “Хууль зөрччихөөд чи баа­тар болоо биз дээ” гэх юм. Баатар цолыг
Ц.Эл­бэг­дорж зөвхөн надад ч өгөө­гүй юм л даа. Тэмд­гийг нь зүүж өгөхдөө “Энэ цолыг
чамд өгөөгүй юм шүү. Ард­чилсан хувьс­галыг хийсэн мянга мян­ган партизануу­дад
өгч байна. Тэр бүгдэд баат­рын тэмдэг тарааж өгдөг арга алга. Төлөө­лүү­лээд чамд
өглөө” гэсэн. Би яаж ч чадалгүй авсан. Дур­­тай­даа очоод ав­чи­хаа­гүй, энэ цолд
дуртай ч байгаа­гүй. Ардчилсан хувьс­­галыг өрнүүлсэн гавь­яат­­нуудад өгч байгаа
шаг­налыг авахгүй гээд хойш суух эрх надад бай­гаагүй. 1990 оны гайхам­шигтай түүхэн
үйл явдалд оролц­соноороо бахархаж яв­даг. Тэр үеэс монгол хүн эрх чөлөөтэй болсон.
Түү­нээс биш  Д.Тэр­биш­дагва шиг албан тушаал
горил­сон улс төрийн тог­логч биш л дээ. Би ерөөсөө хууль зөр­чиж байгаагүй. Үүнийг
ха­риуцлагатай хэлье. На­майг хэлмэг­дүүлж байхад хүртэл хууль зөрчиж бай­гаагүй.
Манай эхнэр хүн цохиход намайг хүн зод­сон хэргээр барив­чилсан. Тэр үед Н.Энхбаяр
Ерөн­хий сайд болчихоод сарын хугацаа өнгөрч бай­лаа. Үнэндээ энэ ту­хай ярих дургүй
л дээ. Үүнийг Н.Энх­баяр хийсэн ч гэж боддог­гүй. Амар­болд на­дад ху­вийн өс хонзон
са­надаг байсан учраас хий­сэн байх. “Радио телевиз рүү дай­раа биз дээ” гэж Д.Тэр­бишдагва
хэлж бай­на лээ. Радио телевиз рүү дайр­сан явдал бол хууль ёс­ных байсан. Яагаад
гэ­вэл сон­гуулийн дүн гартал Хувьс­галт нам зөвшөө­рөхгүй. Төрийн эрх мэд­лийг
хууль ёсны дагуу шил­­жүү­лэхгүй гэдгээ мэ­дэгдсэн. Өөрөөр хэлбэл төрийн эрх мэдлийг
хууль бусаар авах гэж бай­гаа нь тэр. Үүнийг эсэр­гүү­цэж ард түмэн босох эрх­тэй.
Тий­мээс радио теле­виз рүү дайрсан. Төрийн эрх мэд­лийг хууль бусаар авах гэж оролдвол
би дахиад дайр­сан ч бэлэн байна.

-Н.Энхбаярын араас олон хүн явна гэх юм. Ерөнхий сайд асан С.Баярыг
баривчлах юм гэнэ гэсэн яриа ч гарч байна…

-Аль нь үнэн, худлыг хэлж мэдэх­гүй. Нэг л зүйлд их харамсч байна.
Ард түмэн авлигатай тэмцэх ажлыг үнэхээр шаардаж байсан юм уу. Сүүлийн үед авлигатай
тэмцсэн ажлыг нийтээрээ эсэргүү­цээд эхэл­лээ. Ц.Эл­бэгдоржийг Ерөн­хийлөгчид нэр
дэв­шээд иргэд­тэй уулзахад би цуг явж байлаа. Тэр үед иргэд “Авлигаас салгаад өгөөрэй”
гээд л гуйгаад байсан. Авлигатай тэмцэнэ гэдэг хэцүү. Үнэндээ Ц.Эл­­­бэг­доржоос
өөр хүн хийж чадахгүй. Ц.Элбэг­дорж л үүнтэй тулалдаж чадна. Тэр авлигыг тас­лан
зог­­соох гэж удаа дараа үзээд дийлээгүй, хоёр ч удаа Ерөнхий сайдын сууд­­лаас
огцорсон. Гэхдээ л Ц.Элбэг­дорж сая олон­хийн дэмж­лэг аваад тө­рийн тэргүүн болж
чадлаа. Тэгээд авли­гатай тэмцэнэ гэдгээ хэлсэн. Авлигатай тэмцэнэ гээд авлигачдыг
өөрөө очоод барив­чилна гэсэн үг биш.  

Энэ нь хуулиар хориотой. Зөвхөн авлигатай тэм­цэх үйл ажиллагаанд
саад учруу­лахгүй байх үүрэгтэй хүн. Тэр ажлаа л хийж байна. УИХ Авли­гатай тэмцэх
газрын дарга нарыг томилохдоо ч “Авлигатай тэм­цээрэй” гэж хэлсэн шүү дээ. Үүний
дагуу л ажил явж байна. Харамсал­тай нь энэ бүхнийг улстөржүүлээд, эцэс сүүл­дээ
авлигатай тэмцсэн хүмүүс нь буруу­даад хоцрох нь шиг байна. Н.Энх­баяр “Бүү ай.
Би айхгүй” гэж бичиж байсан. Тэр үед би түүнд “Бүү ай” гэж хэлмээр санагдаж байлаа.
Учир нь өнөөд­рийн Монголд 1937 оных шиг хүнийг хэнд ч мэдэг­дэл­гүй­гээр алчихдаг
зүйл байхгүй. Хэвлэл мэдээллийн хараа хяналтаас гадна хэн нэгнийг яллаад, харанхуй
өрөөнд аваа­чаад алчихаж чадахгүй. Бүх зүйл олон улсын байгууллагын хараа хяналт
дор явна. Монгол Улс ард­чил­сан орон байхгүй юу. Хэрэг хийгээгүй л бол ямар ч тохиолдолд
айх шаардлагагүй. Н.Энхбаярын шүүх хурал бүх ний­тийн өмнө ил тод яваасай гэж бодож
байна. Н.Энхбаяр өөрөө худлаа яриад байгаа юм уу, АТГ түүнийг хэл­мэгдүүлээд байгаа
юм уу. Ард түмэнд үүнийг харуулах хэрэгтэй.

-Н.Энхбаяр шалгуулаад гэм­гүй бол гараад ирнэ биз дээ?

-Тийм шүү дээ. Казиногийн хэрэг гэгчээр УИХ-ын гишүүдийг шалгаж
байхад Н.Энхбаяр “Гэм хийгээгүй юм бол шалгуулаад гараад ирээч дээ” гэдэг үгийг
байн­га хэлж байсан. Чухам тэр гурван хүнийг тухайн үед муухай хэл­мэгдүүлсэн л
дээ. С.Зо­ригийн хэргээр шалгана гэтэл хол­бог­долгүй нь тогтоогдсон учраас  татварын хэргээр хэлмэгдүүлсэн юм. Д.Тэрбиш­дагва
“Та нар өс хонзон санаж байна” гээд байна лээ. Тийм­дээ тулж ярих гэвэл бид өс хонзон
санах эрхтэй шүү. Даанч бид тийм хүмүүс биш л дээ. Д.Тэр­биш­дагва шиг жижиг гар
биш болохоор өс хонзон санаад  явах­гүй. Тэр
байту­гай өнөөдөр би Ч.Амарболдод өс хонзон санасангүй.

-МАН-аас гарч, МАХН руу ор­сон гишүүдийг хэр зөв сонголт хийсэн
гэж та үзэж байгаа вэ?

-Гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмш­лээр сонголт хийх нь буруу биш.
Харин О.Чулуунбат гишүүнийг гайхаад байх юм. Тэр бол ком­мунист үзэлтэй хүн биш.
Жинхэнэ либераль үзэлтэй хүн шүү дээ. Тэгсэн комму­нист нам руу очоод байхдаа яахав
дээ. Хувьсгалт нам бол Монголыг цусанд живүүлсэн нам. Би нэг жишээ ярья. 1995 онд
гуравдугаар эмнэлэгт намынхаа нэг гишүүнийг эргээд очиход сэхээн амьдруулах тасагт
хэвтэж байсан нэг эмээ намайг ирснийг дуулаад хүнээр дуудуулсан юм. Эмээ “Би өнөө
маргаашгүй үхлээ хүлээж байна. Үхэхээсээ өмнө чамд нэг зүйл хэлье. Та нарт их баярлаж
явдаг. Миний хүү Хувьсгалт намаар заавал бурууг нь хүлээлгээрэй. Миний хоёр ахыг,
аавтай минь алж амьдралыг минь насан туршийн там болгосон нам” гэж хэлж билээ. Энэ
тухай бодох бүрийд миний хамар шархирч, тэр хүний зовлонг мэдэр­дэг. Гэм зэмгүй
аав, ээж, ах, эгчийг чинь нэг л өдөр авч яваад алчихдаг тийм аймшгийг та нар мэдэрсэн
үү гэж залуучуудаас асуудаг. Н.Энх­баяр Хувьсгалт нам гэдэг нэрийг сэргээх ёсгүй
юм хүн шүү дээ, уг нь. Яагаад гэвэл түүний өвөг аав, нагац ах нь хэлмэгдсэн байхгүй
юу. Ээж нь буриад хүн. Буриадуудыг хүйгээр нь хэл­мэг­дүүлсэн байдаг. Тэгэхээр Н.Энх­баяр
хэлмэгдсэн айлын хүү­хэд. Тээр жил би Н.Энхбаярт зо­риулж “Хүний зовлонг өөрийн
зов­лон мэт ойлго” гэж  бичиж л байлаа. Хувьс­галт
намыг сэргээх гээд яваа хү­мүүст хандаад “Монгол Улс нэг гайгаас саллаа. Тэр тухай
ярихыг ч хүсэхгүй байхад юу гэж түүн рүү гүйгээд байгаа юм бэ” гэж хэлье.

-Одоо арай өөр сэдэв рүү оръё. Та сонгуульд нэр дэв­шихгүй хэ­вээрээ
юу?

-Хэвээрээ. Улс төр үнэндээ утга учраа алдчихлаа. Улстөрчдийг ойл­го­ход
ч бэрх болж байна. Улс­төрч бол гэгээрсэн хүн байх ёстой юм байна. Бусдын сайхан
амьд­ралгүйгээр өөрийн сайхан гэж байх­гүй гэдэг энгийн зүйлийг ойл­гох хэрэгтэй.
Үүнийг ойлгосон хүмүүс улстөрч болох ёстой. Гэтэл албан тушаалыг бурханчлан шүт­сэн
хү­мүүс улс төрд арзайтлаа овоор­чи­хож. Дарга нар тансаг орд харш бариад амьдарч
болно. Гэвч гэр хороолол байгаа цагт танай цон­хоор утаа орж л таараа. Дарга нар
гадны улс оронд очоод атаар­хаад байдаг юм. Тэгээд яахав дээ. Тэнд байгаа гоё сайхныг
эх орон­доо л бүтээчих. Атаархал, уур хилэн­гээр дүүрсэн нийгэмд хүн яаж тайван
амьдрах юм бэ. Даанч улстөрчид үүнийг ойлгох­гүй юм байна. Зарим­даа бодох юм, тэд­нийг
маанаг юм болов уу гэж. Тээр жил залуу байхдаа би мөрийтэй тог­лоомд ороод сүүлдээ
түүнээс гутаж, зугтаасан юм. Түүн шиг эн­дээс зуг­таамаар санагдаад байдаг боллоо.

-Та 800 иргэнийг Төрийн ор­донд цуглуулах гэж байгаа юм уу?

-Манай газрын хөдөлгөөн тав­дугаар сарын 17-нд Төрийн ор­донд
гэр хорооллын анхдугаар чуулганыг хийх гэж байна. Гэр хороолол Мон­голын хөгжлийг
атгачихсан байна шүү дээ. Гэр хорооллоо өөд нь татахад л бид бусдад атаархах­гүйгээр
сайхан амьдарна. Нийтийн орон сууц барихынхаа оронд гэр хороолол руу инженерийн
шугам татаад өгчих л дөө. 100 метр квадрат талбайтай, 26 сая төгрөгийн үнэтэй маш
том орон сууц байдгийг би харлаа. АНУ-д тав, арван мянган ам.долларын үнэтэй
second hand байшингууд байна шүү дээ. Америкт нураагаад хураачихсан. Монголд авчраад
барихад сайхан хаус бай­на.

-УИХ-д суухгүйгээр энэ ажилд өөрийгөө зориулъя гэж үү?

-Өө тийм. Энэ бол миний сэтгэл зүрхний улс төр болж байна. Өөрийн­хөө
хашаанд өөрийнхөө байшинд эрх чөлөөтэй амьдрах тэр иргэний төлөө зүтгэнэ.

-Эцэст нь ганц зүйл асууя. Ардын намын мөрийн хөтөл­бө­рийн талаар
ямар бодолтой яваа вэ?

-Ардын нам их хулхи зантай. Хулхи зангаа ерөөсөө тавихгүй юм.
На­муудын дарга нарыг суулгаж бай­гаад С.Батболд “Бүгдээрээ мөнгө ам­лахгүй шүү”
гээд гарын үсэг зу­руул­сан шүү дээ. Гэтэл өөрсдөө мөнгө ам­лачихлаа. Ямар сонин
юм бэ. С.Бат­болд улайм цайм худалч болжээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Эх орныхоо төлөө амиа алдсан залуустаа мэхийн ёсолъё

Хаашаа л харна сон­гуу­льд нэр дэвшигчид болон намуудын дуу­лиан. Юу л сонснов Ерөн­хийлөгч асан хэрхэн ба­ривчлагдаж, “тэнд”  биеэ яаж авч яваа ту­хай дуулиан шуугиан хот, хө­дөө­гүй. Дээр нь жаг­саг­чид, суугчид, өлсгөлөн зар­лагсад, бүүр бай­чи­хаад төрийн эсрэг хуй­вал­даан зохион бай­гуу­лаг­сад гэхчлэн түмэн дуу­лиан, буман шуугиан. Ха­рин энэ их дуулиан шуу­гиан дунд гурван залуу түймэр унтрааж яваад амь насаа алдсан даруу­хан эмгэнэл, төрөл тө­рөгс­дийн гүн их уй гашуу­тай хамт сонсдож ядан дуулдана.

Тэд эх орныхоо төлөө алтан амиа алдлаа. Хэ­дий­­гээр цэрэг, цагдаа, онцгой байдлын албаны ажил амь настай холбоо­той байд­гийг мэддэг ч эдгээр алба­наас залуус бу­цаж няцаж байсан удаа­­гүй. Салхи эргэн улаан гал дунд хаяг­дах тэрүүхэн мөчид за­луус чухам юу бо­дож бай­сан бол. Ажлын туршлага болон үзсэн дуулснаас нь үзэхэд тэд “За одоо ч дүүрлээ дээ” гэдгийг лав л мэдэрсэн. Гэхдээ тэд үргэсэн адгуус шиг айж зугтаагүй. Эцсээ хүр­тэл амьд гарах боломж хайн хань, үр хүүхэд, ээж аав­даа бү­лээн зүсээ ха­руул­чих юм­сан хэмээн тэм­цэлдсэн нь мэдээж. Тэд эцсээ хүртэл тэмцсэн ч  даанч гал усны тэр их аюулын  өмнө хү­чин мө­хөс­дөн унажээ. Тэдний амьд мэнд бай­хын тө­лөөх тэмцэл бол эх ор­ныхоо төлөө тэмцсэн  тэм­цэл бай­сан юм.

Энэ за­луус бол мон­гол­чууд. Мон­­гол­чуу­­дын амьд мэнд, эрүүл са­руул, аз жаргалтай байх нь өөрөө Монгол Улс бүрэн бүтэн, айх аюул­­гүй, гай зов­лон­гүй байхын эхлэл билээ. Эх орныхоо төлөө амиа алд­сан эрэл­хэг за­луустаа мэ­хийн ёсолъё, ард тү­мээн. Та нар шиг баат­руу­дын эх орон би­лээ л, энэ  хөх Мон­гол.  

Ж.САНДАГДОРЖ

Categories
редакцийн-нийтлэл

АН эвтэй, МАН сэвтэй байна

Сонгуулийн өмнө Ард­­чилсан нам урьд урь­даасаа илүү  эв нэг­дэлтэй байна. Уг нь энэ олон фракцтай нам өмнөхөө­сөө илүү үймж сүйд бол­но гэж өрсөлдөгчид нь харж байсан. Гэтэл бүр эсрэгээр “Монгол хүн-2020” хөтөлбөрөө бо­ловс­руулахад  бүх фрак­цынхан нь оролцоод са­наа оноогоо ярьж, намын мөрийн хөтөлбөртөө тус­гах зүйлээ тохироод, зо­рилго нь ойл­гомжтой, ши­рээ тойроод сууж байна лээ. Өнгөрсөн Үндэсний зөвлөлдөх хорооны хур­лаар ч Ардчилсан нам дангаараа сон­гуульд орол­цоно гэж дуу нэгтэй баталж байгаа юм. Тэд “Бид  нэг цул байж сон­гуульд орвол ялна” гэдгээ ясандаа тултал ойлго­чи­хож. Жагсаалтад ч фрак­цуудын төлөөл­лүүдээс жигдхэн оруулж өгсөн байгаа нь ажиглагдсан. Энэ нь МАН-аас их ялгаа­тай харагдаад байгаа юм.

МАН-д  албан ёсны фракц төрнө гэдэг ойл­голт угаас байхгүй. Хэн нэгэнтэй хамааралтай, сэм хуйвалдаж, тохирох бүлэглэлүүд  бий ч үүний­гээ ил байлгахаас үхтлээ айцгаадаг. Үүний  нэг жишээ нь намынхаа бо­лох­гүй, бүтэхгүйг шүүм­жилсэн Ч.Улаан, Д.Тэр­биш­дагва тэргүүтнийг  “Соёмбо” нэртэй фракц байгуулах сургаар яаж хандлаа. Угаас тэднийг үзэл бод­лоо илэрхий­лэхэд нь энэ мэт хү­лээж авахгүй ад шоо үзээд байхаар  нөгөөдүүл нь арга ядаад өөр нам руу явцгаалаа. Араас нь “Ма­най нам цэвэрлэгдлээ” гэж намын ерөнхий на­рийн бичгийн дарга нь хэлээд сууж байх жи­шээ­ний. Ин­гээд л сэвтсэн нам нь хагарч, бутраад эхэлж байгаа юм. Ард­чил­сан намын ерөнхий нарийн бич­гийн дарга Д.Эр­дэнэ­бат нам доторх иймэрхүү асуудлыг ухаанаар залж, эв нэгдлээ хадгалж ирэв.  Асуудалд тууштай шу­дарга, эвийг эрхэмлэс­ний ачаар нам дотор үүсч байсан олон асуудлыг эмхэнд оруулж чадаж байна.

МАН-д өмнө нь “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” хэмээх албан ёсны жи­гүүр байсан ч мөн л цав­чаад хаясан. Хариуд нь юу болов гэвэл нөгөөдүүл нь МАХН  болоод явчих­лаа.  Нөгөө л комму­нист зангаараа өөрөөсөө өөр хүний үзэл бодлыг хүлээн зөв­шөөрч чаддаггүй, бүгд бие биеийн­хээ идсэн уусан, авсан өгснийг ан­дахгүй учраас  эрх мэ­дэл­тэй нь эрх мэдэлгүйгээ барьцаалдаг ийм л бай­дал үүсээд байгаа юм.

Ер нь дэлхийн жиш­гээр бол фракцуудыг хү­лээн зөвшөөрч байж нам оршин тогтнодог аж. Энэ нь эрүүл байгаагийн шинж. Нам дотор ч хэсэг бүлгээрээ санаа бодол нийлбэл эвлэлдэн нэгдэх эрхтэй. Энэ эрхээ эдэлж л байгаа хэрэг. Нэг бай­гууллага, анги хамт олонд ч үзэл бодол, сонирхол, өөр олон зүй­лээрээ нэг­дэж анд найз болцгоох нь бий. Тэд зовлон, жарга­лаа хуваалцдаг. Алдаа оноогоо шүүдэг. Бие­сийн­хээ хүсэл сонирхлыг нь сонсдог. Нэгийгээ өм­гөөлж хам­гаал­даг, дэмж­дэг. Энэ нь  нэг их хааж боогоод байх зүйл биш, жам ёсных.   Фракц бол нам доторх  ийм л үзэгдэл. АН-ын удирдлагууд  фрак­цын дарга нартай­гаа ярил­цаад л асуудлаа шийдээд болж байна. Чингэс хааны үед ч аравт, зуут, мянгат, түмт гэж цэрэг, засаг захиргааны нэгжтэй  байсан. Тэглээ гээд задарч бутраагүй, нэг гар дор зангидагдаад бо­лоод байсан бай­гаа юм. Чингэс хаан тэр олон мян­ган цэргийнхээ нэг бү­рийнх нь үгийг сонсоно гээд хэдэн мянгаар нь жагсаагаад дуудна гэж байхгүй. Тэдний дун­даа­саа лидер нь бол­сон, тэднийгээ төлөөлж чад­даг жанжин, өрлөг, мян­гат, түмтийн ноёдтой л харьцдаг юм байгаа биз дээ. Орчин үеийн улс төрийн намынхаар бол намын дарга  фрак­­цуу­дын удирдлагатайгаа  уул­заж цаадуулынх нь са­наа оноог давхар сонсож байгаатай л адил юм уу даа. Жишээ нь Н.Алтан­хуяг “Алтан гадас”-ынхаа учрыг өөрөө олчих биз.  Тэрээр МоАХ-той то­хи­рохын тулд Х.Бат­тул­га­тай, МҮДН-тай  ойлгол­цохын  тулд Р.Амаржар­галтай, “Мөнх тэнгэр”-тэй ярихын тулд Б.Бат­баа­тартай,  “Шонхор”-ыг мэ­дэхийн тулд З.Энхболд­той уул­за­хад л хангалт­тай ш дээ. Энэ тав бол АН-д зарлагдсан албан ёсны фракц. Харин Зүүн хойд Ази, Нэг ардчилал, Кроун албан ёсоор зар­лаг­даагүй ч фракцад тоо­цогдоод явдаг. Энэ мэт­чилэн найман фракц­тайгаа учраа олоод эвтэй найртай явж болдог л  юм байна. Сонгууль хаяанд ирчихээд байхад МАН шиг сэвтэж, хагаралгүй, энэ л янзаараа байвал ялалтын хөгжим эгшиг­лэж л таараа.