Categories
мэдээ улс-төр

Д.Оргил: Намууд ардчилалтай, жендэрийн хариуцлагатай болж чадвал Монголын улс төр аяндаа төлөвшиж, цэвэршинэ DNN.mn

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэх гол хуулиуд бол Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хууль. Өнгөрсөн даваа гаригт МАН-ын бүлгээс Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл танилцуулсан. Тэр дунд аль нэг хүйсийн төлөөллийг 30 хувиас доошгүй байлгах заалтыг ярьж байгаа юм. Шийдвэр гаргах түвшний тэгш оролцоо, тэгш төлөөллийн тухай ойлголттой хүмүүс энэ 30 хувь хангалтгүй гэдгийг судлаачид онцолж байгаа юм. Энэ талаар улс төр судлаач Д.Оргилтой ярилцлаа.


-Монголын парламентын төлөөлөх чадварын талаар яриагаа эхлүүлье. Манай парламент нийгмийн бүх бүлгийн төлөөллийг хангаж чадаж байна уу?

-Өчигдөр Засгийн газраас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хийсэн мэдээллийг үзлээ. УИХ-ын зарим гишүүдийн боловсруулж буй Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Засгийн газар 30 орчим санал өгч байгаагаас гурван саналыг онцлон танилцууллаа.

Нэгдүгээрт, сонгуулийн тогтолцоог тавь тавин хувийн холимог тогтолцоогоор явуулахдаа гурван хувийн босго давсан нам суудал авах боломжтой болох гэнэ. Хоёрдугаарт, нэр дэвшигчдийн хүйсийн квотыг 30 хувь байлгах, гуравдугаарт, намын жагсаалтаар нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа тэнцүү буюу эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигч ээлжлэн жагсах гэсэн утгатай саналыг Засгийн газрын зүгээс өгсөн талаар дурдлаа.

Эдгээр гурван санал гурвуулаа парламентын төлөөллийг хангахад маш чухал санал гэдгийг онцолмоор байна. Гурван хувийн босго гэдэг бол УИХ-д суудалгүй улс төрийн намууд УИХ-д орж ирэх боломжийг олгож, парламентат ёсонд олон ургальч үзлийг бэхжүүлэх, УИХ шийдвэр гаргахдаа хэлэлцэх, мэтгэлцэх, зөвшилцөх зарчмыг баримтлах бололцоог олгох зэрэг олон талын ач холбогдолтой.

Нэр дэвшигчдийн хүйсийн квот, намын жагсаалтаар нэр дэвшигчдийг хүйсийн хувьд нэг нэгийн харьцаагаар ээлжлэн байрлуулах зэрэг арга хэрэгсэл нь парламентад эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд хамгийн өндөр үр дүнтэй арга хэрэгслүүд гэдгийг дэлхий дахин туршлагаараа нотлон харуулсан байдаг. Засгийн газрын тус санал энэ хэвээрээ хуульд тусаж, батлагдвал ирэх сонгуульд хамгийн багадаа 20 эмэгтэй гишүүн сонгогдох боломжтой гэж үзэж байна. Гэхдээ 30 хувийн квот бол тааз биш босго гэдгийг ойлгох нь чухал. Мөн эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд тус квотыг өсгөх боломж бас бий.

-Тийм байна. Дахиад асуухад өнөөгийн УИХ нийгмийн төлөөллийг бүрэн хангасан гэж үзэж байна уу?

-Дэлхий нийтээр парламентыг нийгмийн зөвшилцлийг хангах төлөөллийн төв байгууллага гэж хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр нийгмийн тусгал болсон бүх төлөөлөл бодитойгоор парламентад сууж, хамтдаа шийдвэр гаргаж байх ёстой. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж бид ярьж хэлэлцэж ирсэн шүү дээ. Энэхүү оролцох эрхийг хангах хамгийн гол платформ бол нам. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын гишүүн орнуудын дийлэнх нь төлөөллийн ардчиллыг сонгож, улс төрийн намаар дамжуулан ардчиллыг бэхжүүлсээр байна. Орчин үеийн ардчиллыг намгүйгээр төсөөлөх боломжгүй. Шийдвэр гаргах түвшинд нийгмийн бүх бүлгийн төлөөллийг хангах нь ардчиллын үндсэн шаардлага ч харамсалтай нь намууд хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд ахиц дэвшил гаргахгүй байсаар удаж байна. Нас, хүйс, угсаатны төлөөлөл ч энд яригдана. Товчхондоо Монгол Улсын хүн ам 3.4 сая. Үүний 49 хувийг эрэгтэй, 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Харин парламентад эрэгтэйчүүдийн эзлэх хувь 83 хувьтай байна. Харин парламент иргэдийн төлөөллийг хангах, улс төрийн намууд төлөвшиж, бодлогын институц болоход чухал алхмууд одоо яригдаж буй улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хуулиар зүгшрэх замдаа орно гэсэн хүлээлт улс төр судлаачид, сонирхогчдын дунд үүсээд байна.

-Төлөөлөл хангагдахгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Мэдээж хамгийн том шалтгаан нь сонгуулийн тогтолцоо буюу тоглоомын дүрэм өөрөө төлөөллийг хангахад чиглээгүй. Сонгуулийн мажоритар тогтолцоо нь хамгийн эрх мэдэлтэй, мөнгөтэй, танигдсан хүнд л сонгогдох боломжийг олгодог. Ийм тогтолцоо нь нийгмийн бусад бүлгийн төлөөлөл буюу шинэ залуу улстөрч, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн цөөнх шийдвэр гаргалтад оролцох боломжийг хаадаг. Мөн Улс төрийн намын тухай хууль, улс төрийн намын санхүүжилтийг ярих ёстой. Сонгуулийн зардал асар өндөр байна. Аль болох бага зардлаар, тэгш өрсөлдөх боломжийг олгох ёстой. Бид Сонгуулийн тухай хуулийг сонгууль болгоны өмнө өөрчилдөг мөртлөө Улс төрийн намын тухай хуулийг бараг өөрчлөөгүй буюу 2005 онд нэг л удаа шинэчлэн найруулсан. 2005 оноос уг хуулийг өөрчлөх ёстой гэж бүх түвшинд ярьдаг ч улстөрчид хойрго хандсаар ирсэн. Улстөрчид намын тухай хуулийг өөрчлөхөөс илүү сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь зүйтэй гэж байнга ярьдаг. Гэтэл гол институт болох нам өөрчлөгдөхгүй, ил тод болохгүйгээр сонгуульд шударга өрсөлдөх боломжгүй шүү дээ. Манай улс төрийн намууд шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэнцвэртэй төлөөллийг хангалттай хангаж чадахгүй байгаа. Нийгмийн төлөөллийг хангахад улс төрийн нам манлайлан ажиллах шаардлагатай. Тиймээс дээрх хуулиудыг нийгмийн хүлээлтэд нийцүүлж, улс төрийн зөвшилцөлд хүрч, шийдвэр гаргах түвшинд төлөөллийг бодитойгоор хангах боломжтой байдлаар өөрчлөхөөс ажлаа эхлэх ёстой. 2012 онд бид 28, 48 харьцаатай холимог тогтолцоогоор сонгууль явуулж үзсэн. 76 гишүүний 28 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдоход зарим эерэг үр дүн гарсан шүү дээ. УИХ-д анх удаа гурван намын бүлэг байгуулсан, УИХ-д хүчний тэнцвэр тогтсон, гурван намаас сонгогдсон эмэгтэй гишүүд албан бус бүлэг байгуулж тамхины хяналтын тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх багц хууль зэргийг батлуулж чадсан. Одоо яригдаж буй тавь тавин хувийн харьцаатай сонгуулийн холимог тогтолцоо хуульд тусгагдаж батлагдвал УИХ төлөөллийг хангахад чиглэсэн маш том ахиц дэвшил болно.

-Энэ дээр квотын асуудал урган гарч ирж байна. Манай улстөрчид квотын ач холбогдлыг бүрэн мэддэггүй учраас зоригтой нэмдэггүй, багасгах бодлого баримталдаг гэж харагддаг?

-Би тантай санал нийлж байна. Шийдвэр гаргах түвшинд төлөөлөл тэгш бус, тэнцвэргүй байгаа учраас бид тэр байдлыг засахын тулд төлөөлөл нь хангагдахгүй байгаа бүлэгт боломж олгох зорилгоор түр тусгай арга хэмжээ буюу квотыг ашигладаг. Дэлхийн жишиг ч мөн ийм. Гэтэл олон нийт ч, шийдвэр гаргагчид ч квотыг эмэгтэйчүүдэд л эрх мэдэл олгох зорилготой гэж харддаг нь учир дутагдалтай. Бид квотын төлөө өнгөрсөн 20 жилийн турш явж байна. Энэ түүх их адармаатай. 2005 онд Сонгуулийн тухай хуулиар сонгуульд нэр дэвшигчийн аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувь байх квотыг баталсан. Харамсалтай нь үүнийг огт хэрэглээгүйгээр зогсохгүй, улстөрчид тэр тусмаа эрэгтэйчүүд 2007 оны 12 дугаар сард хуульд байсан энэ 30 хувийн квотыг цуцалж байхгүй болгосон. Олон улсын байгууллагууд, мэргэжилтнүүдийн шахалтаар 2011 оны 12 дугаар сард батлагдсан Сонгуулийн тухай хуульд 20 хувийн квотыг арай гэж л оруулсан. Одоо энэ квот явсаар л байна. Гэхдээ бид дунд нь 30 болгоод дахин 20 хувь руу алдсан. 2016 оны тавдугаар сард сонгуулийн холимог тогтолцоог буцаан мажоритар болгохдоо 30 хувь байсан квотыг 20 хувь болгож бууруулсан түүхтэй. Бид зөвхөн хүн амын талаас илүү хувийг бүрдүүлэгч эмэгтэйчүүдийн төлөөллийг тэнцвэртэй болгох гэж ийнхүү адармаатай замыг туулсаар байна. Гэтэл энд нийгмийн бусад бүлгийн төлөөлөл огт яригдахгүй байгааг анзаарсан уу. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бид олон улсад хүлээсэн амлалт, үүргээ биелүүлж чадахгүйгээр барахгүй дэлхий нийтийн үнэт зүйл, тогтвортой хөгжлийн үзэл санаанаас хоцорсоор л байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл бид 30 хувийн хүйсийн квотыг хуулиар баталж байсан ч хэзээ ч сонгуульд ашиглаж байгаагүй. Одоо яригдаж буй хуулийн төсөлд нэр дэвшигчдэд 30 хувийн хүйсийн квот, нэмэх нь намын нэрсийн жагсаалт 50:50 харьцаатай байхаар яригдаж байна. 30 хувийн хүйсийн квот нь одоогийн 20 хувийн квотоос хамаагүй дэвшилтэт боловч, төлөөллийг бүрэн хангахад хангалттай хувь хэмжээ биш.

-Монгол Улс шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоогоороо дэлхийн дунджаас доогуурт эрэмбэлэгддэг. Хоёулаа энэ талаар бага зэрэг дэлгэрүүлж ярья…?

-Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахын цаад утга агуулга нь эмэгтэйчүүдийн албан тушаалд томилуулах гээд байгаа асуудал огт биш. Харин өндөр боловсролтой, дундаж наслалт өндөртэй эмэгтэйчүүдийнхээ потенциал, нөөц чадварыг бид ашиглах хэрэгтэй гэсэн үг. Энэ нь өөрөө хамгийн том асуудал. Гуравхан сая хүн амтай манай улсын хувьд талаас илүү хувийг бүрдүүлэгч нийгмийн том бүлгээ шийдвэр гаргалтад оролцуулахгүй байх нь өөрөө ямар асуудлыг дагуулахыг хүн бүр дотроо тунгааж бодож үзээсэй гэж хүсэж байна.

-Өнөөгийн улс төрийг харж байхад эмэгтэй гишүүддээ илүү хатуурхсан шинжтэй байх юм. Улс төр судлаач хүний хувьд энэхүү асуудал цаашид цэгцэрнэ гэж харж байна уу?

-Одоо эмэгтэйчүүд УИХ-д 17.1 хувийг эзэлж байна. Орон нутаг өөрөө удирдах байгууллага дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл дөнгөж 27.1 хувьтай байна. Мөн улс төрийн намууд эмэгтэй нэр дэвшигчдийг сонгуульд нэр дэвшүүлэх хүсэл, зориг хангалтгүй байна. Намын удирдлагууд нь манай эмэгтэйчүүд өөрсдөө дэвшдэггүй шүү дээ гэдэг. Гэтэл манай улс төр хэтэрхий эрсдэлтэй. Асар их хөрөнгө зарцуулахаас гадна эмэгтэй хүнийх нь хувиар гутаан доромжлох асуудлуудтай нүүр тулдаг. Миний харж байгаагаар эмэгтэйчүүд эрсдэлтэй шийдвэр гаргахаас татгалздаг. Учир нь тэд бүх зүйлийг тооцоолдог учир шударга бус тоглоомд оролцохоос татгалздаг. Улс төрд бэлтгэгдсэн маш олон эмэгтэйчүүд байна. Тэд тоглоомын дүрэм шударга байхыг л шаардаж байна. Мөн намын дотоод соёл эмэгтэйчүүдэд ээлгүй байдаг. ХЭҮК-ын 2022 оны Хүний эрхийн тайланд эмэгтэй нэр дэвшигчдэд намын эрэгтэй удирдлагууд бэлгийн дарамт, хүчирхийлэл үзүүлдэг тухай дурдсан байгаа. Энэ мэт нүдэнд харагдах хийгээд харагдахгүй маш олон асуудлыг эмэгтэйчүүд даван туулж улс төрд өрсөлдөх шаардлагатай болдог. Үүнийг л бид квотоор шийдэх ёстой гэдэг дээр санал нэгдэх ёстой юм.

-Бодитой санал шийдлүүд юу байна. Улс төрийн намын тухай хуульд нэлээд дэвшилттэй заалтууд яригдаж байгаа юм билээ?

-Бидний санал болгож байгаа санал, шийдлүүд одоо боловсруулагдаад байгаа Улс төрийн намын тухай хуулийн төсөл дээр нэлээд тусгагдсан байна лээ. Харин энэ хэвээрээ батлагдахыг л бүх нийтээрээ хүлээж байна. Нэгдүгээрт, улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэх ёстой. Харин яаж санхүүжүүлэх ёстой вэ гэдэг дээр цоо шинэ шинэчлэл хийх ёстой. Бид уг санхүүжилтээр нам төлөвших боломж бүрдэнэ гэж харж байгаа. Улс төрийн намд олгох төрийн санхүүжилтийн механизмаар дамжуулан улс төрийн намын санхүүжилт ил тод, нээлттэй, шилэн байх боломж бүрдэх юм. Мөн тус санхүүжилт юунд зарцуулагдах, юунд зарцуулагдаж болохгүй байх, хэрхэн тайлагнах зэрэг үйл явцыг маш нарийн зохицуулж, иргэдийн хяналт тавих бололцоог хангаж өгснөөр улс төрийн намын санхүүжилт ил тод болох учиртай. Энэ бол том шинэчлэл. Намууд квотоос илүү эмэгтэй нэр дэвшигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нэр дэвшүүлсэн тохиолдолд нэмэлт санхүүжилт олгох зэргээр дэвшилттэй зүйлүүд нэлээд багтсан байгаа харагдсан. Хэрвээ бид улс төрийн намуудын дотоод соёлыг өөрчилж, дотоод ардчилалтай, жендэрийн хариуцлагатай нам болгож чадах юм бол Монголын улс төр аяндаа төлөвшиж, цэвэр болж эхэлнэ.

-Энэ удаагийн сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт хэр бодитой болох бол?

-Монгол Улс хамгийн тогтворгүй сонгуулийн тогтолцоог хэрэглэж байгаа улсуудын тоонд орж байна. Манай сонгуулийн тогтолцоо сонгууль болгоны өмнө өөрчлөгдөж байсан түүхтэй. Хуулийг цаг хугацааны шахаанд оруулж, хэлэлцэх боломжгүйгээр өөрсдөдөө ашигтайгаар өөрчилдөг. Ийм практик Монголын улс төрд байна. Харин энэ удаад бүх нийтээрээ хэлэлцэж, бүх нийтэд ашигтайгаар батална гэдэгт итгэж байна. Ийм нийгмийн шаардлага өндөр байгааг олон удаагийн жагсаал цуглаан харууллаа. Мөн улс төрийн намуудад ч гэсэн улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх, намын төлөвшлийн асуудлыг нухацтай авч үзэх улс төрийн хүсэл зориг байгаа нь анзаарагдаж байна. Хэрэв бид сонгуулиа холимог тогтолцоогоор явуулах юм бол намын нэрсийн жагсаалтад орох хүмүүсийн хүйсийн харьцааг Засгийн газрын саналын дагуу дэлхийн жишгээр эр, эм нэр дэвшигч намын жагсаалтад солбин байршихаар хийж чадвал жинхэнэ утгаараа реформ хийж чадна. Олон нийт тогтолцооны өөрчлөлтийг нэхэж өвлийн хүйтэнд зөндөө жагссан. Тэгвэл тэр өөрчлөлт тэгш оролцоог хангаж, улс төрийн санхүүжилтийг ил тод болгож, сонгуулийн тогтолцоогоор дамжуулан төлөөллийг хангаснаар эхлэх учиртай. Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд, хүлээлт үүсгээд буй улс төрийн намын тухай хууль, сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд чухал үүрэгтэй тул судлаачид анхааралтай ажиглаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК 96 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжааллаа DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний ээлжит цахим арилжааг /2023.03.31/ амжилттай зохион байгуулж 15 багц 96,000 тонн эрчим хүчний нүүрсийг биржээр худалдлаа.

Цахим арилжаанд нийт 2 аж ахуйн нэгж оролцож нэг тонн эрчим хүчний нүүрсийг 68.30 ам.доллароос дуудаж 70.30 ам.доллароор арилжлаа гэж тус компаниас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдээс авах солонгос хэлний шалгалтын хуваарь DNN.mn

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэнэ - Eguur.MN

БНСУ-д хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажиллах хүсэлтэй иргэдээс авах солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын энэ оны хуваарь гарчээ.

Энэ удаагийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад ehalamj.mn сайтаар бүртгүүлнэ. Тус шалгалтад зөвхөн бүртгэлийн код хүлээн авсан иргэд хуваарийн дагуу хамрагдахыг мэдэгдсэн байна.

Шалгалт зохион байгуулагдах хугацаа:

  • Нэгдүгээр ээлж дөрөвдүгээр сарын 7-28-ны өдрүүдэд (2880)
  • Хоёрдугаар ээлж 2023 оны 6 дугаар сарын 12-30-ны өдрүүдэд (2696)

Шалгалт зохион байгуулагдах газар: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хоёрдугаар давхарт CBT танхимд (ХУД. 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Таван Богд группийн замын урд талд)

Шалгалт өгөхөөр ирэхдээ анхаарах зүйлс:

  1. Шалгалтын хуваарийг бүртгэлийн программ хангамжаас автоматаар ТАНД олгогдсон “5040…” дугаараар шалгана.
  2. Хуваарьт өдөр, цагт шалгалтад орохдоо цахим үнэмлэх эсхүл гадаад паспорт (ТҮЦ машинаар уншуулсан лавлагаа)-ыг эх хувиар нь заавал биедээ авч ирнэ. Бичиг баримтгүй бол шалгалтад орох боломжгүй.
  3. Энэ онд 110-аас дээш оноо авсан нийт 2,404 Монгол ажилтныг онооны дарааллаар сонгон шалгаруулж авахаар төлөвлөсөн тул солонгос хэлний Topik (1~2 түвшин) болон дундаас дээш түвшинд бэлтгэгдсэн байна.
  4. Шалгалтад хамрагдах цагийг хатуу баримтлан суудлаа эзэлсэн байна. Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүй.
  5. Шалгалтын байранд бусдад саад учруулахгүй байж, шалгалтын комиссын зааврыг дагаж мөрдөнө.
  6. Унших, сонсох төрлөөр завсарлахгүйгээр 50 минутын турш үргэлжлэх тул шалгалтаас түр гарахыг хориглоно.
  7. Бямба, Ням гаригуудад шалгалт зохион байгуулагдахгүй. Хугацааны хувьд тухайн нөхцөл байдлаас хамаарч өөрчлөлт орж болно.
  8. Таны бүртгэлтэй утасны дугаарт ХХҮЕГ-ын /131288/ тусгай дугаараас шалгалт өгөх хугацааг сануулсан мессэж илгээгдэнэ.
  9. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэдийг нэрсийг 2 дахь шалгалт буюу Ур чадварын шалгалтын хуваарьтай хамт (Y/8 ,YIII/11) зарлана.

Шалгалтын бүтэц:

  1. Олон хувилбарт тест,
  2. Унших, сонсох шалгалт нь завсарлахгүйгээр үргэлжилнэ.

Онооны тайлбар: Нийт авах боломжит оноог 200%-д хувилах тохиолдолд 55 оноо нь 110 оноотой ижил байна.

Шалгуур: Нийт 100 оноо авах ёстойгоос 55-с дээш оноо авсан иргэдийг өндөр онооны дарааллаар авахаар төлөвлөж буй тооноос 1.1 дахин их тоонд багтааж шалгаруулна.

зураг

Шалгалтын үргэлжлэх хугацаа, шалгалтын бүтэц
зураг

Шалгалтын үргэлжлэх хугацаа, шалгалтын бүтэц

Албан ёсны мэдээллийн цахим хуудаснууд

  1. ХХҮЕГ-ын цахим хуудас (www.hudulmur-halamj.gov.mn)
  2. БНСУ-ын АҮХНХЭГ-ын Төлөөлөгчийн газрын цахим хуудас (www.monkor.net)
  3. ХЭЗОТ-ны СХТТШ-ын цахим хуудас (www.epstopik.hrdkorea.or.kr) –Оноо харах
Categories
мэдээ нийгэм

ЭСЯ: Хилийн боомт нээгдсэнээс хойш 15 монгол иргэн БНХАУ-д хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа DNN.mn

Монгол Улс, БНХАУ-ын хооронд хилийн боомтоор иргэд зорчих хөдөлгөөн 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн нээгдсэнээс хойш Бээжин, Тяньжин, Шэньжэнь зэрэг хотуудад манай улсын нийт 15 иргэн хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгааг БНХАУ дахь Элчин сайдын яамнаас мэдээлэв.

Иймд БНХАУ-д зорчих хугацаандаа тус улсын хууль тогтоомжийг чанд сахиж, гэмт хэрэгт холбогдохгүй байхыг анхаарууллаа.

БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн иргэнийг учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалан 3-10 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэнэ. Учруулсан хохирлын хэмжээ онц ноцтой бол 10 жилээс хугацаагүй хорих хүртэл ялаар шийтгэх хуулийн зохицуулалттай байдаг.

БНХАУ-Д ЗОРЧИХ ИРГЭД ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ

1. БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 341 дүгээр зүйлд зааснаар нэн ховор, ховордсон зэрлэг ан амьтан агнах, эсхүл эдгээр ан амьтан болон түүний бүтээгдэхүүнийг хууль бусаар худалдах, тээвэрлэх, зарсан тохиолдолд таван жилээс дээш хугацаатай хорих шийтгэл, мөнгөн торгууль онооно;

Онц ноцтой нөхцөлд 10 жилээс дээш хугацаатай хорих, мөнгөн торгууль эсхүл эд хөрөнгө хураах шийтгэлтэй. Ан агнуурын тухай хууль тогтоомж, ангийн хориотой бүс, ангийн хориотой хугацааг зөрчих эсхүл зэрлэг ан амьтны санг сүйтгэсэн тохиолдолд 3 хүртэл жил хорих, цагдан хорих, мөнгөн торгууль оногдуулна.

2. БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд зааснаар зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, цөмийн материал, хуурамч мөнгөн дэвсгэртийг хууль бусаар хил нэвтрүүлсэн бол долоон жилээс дээш хугацаатай хорих болон мөнгөн торгууль эсхүл эд хөрөнгө хураах шийтгэлтэй, онц хүнд нөхцөлд хугацаагүй хорих эсхүл цаазын ял болон эд хөрөнгө хураах шийтгэлтэй.

3. БНХАУ-ын экспортлохыг хориглосон түүх соёлын эд зүйл, алт, цагаан алт болон бусад үнэт металл эсхүл импортолж, экспортлохыг хориглосон ховор зэрлэг ан амьтан болон түүний бүтээгдэхүүнийг хууль бусаар хил нэвтрүүлсэн бол таван жилээс дээш хугацаатай хорих ял мөн мөнгөн торгуулийн шийтгэл онооно;

онц ноцтой нөхцөлд 10 жилээс дээш хугацаатай хорих ял эсхүл хугацаагүй хорих шийтгэл мөн эд хөрөнгө хураах шийтгэлтэй.

4. Ховор ургамал болон түүний бүтээгдэхүүн зэрэг БНХАУ-ын импортолж, экспортлохыг хориглосон эд барааг хууль бусаар хил давуулсан бол 5 жилээс дээш хугацаатай хорих ял мөн мөнгөн торгууль онооно.

5. БНХАУ-ын Гаалийн тухай болон Эрүүгийн хуульд “20,000 юань буюу 5,000 ам доллароос дээш валют”-ыг тус улсын хилээр бэлнээр нэвтрүүлэхийг хориглодог бөгөөд хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд хурааж, гарал үүслийг шалгах /ажлын 5 хоног/, мөнгөн дүнгийн 9%-тай тэнцэх хэмжээний валютаар торгодог. Хэрэв нэвтрүүлэх шаардлагатай тохиолдолд “тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хилээр нэвтрүүлэх, гаалийн мэдүүлэг бөглөх,

Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн мах худалдаалах дэлгүүрийн тоог нэмлээ DNN.mn

Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас есөн дүүргийн 431 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн.

Нөөцийн махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор гуравдугаар сарын 27-ноос 50 сүлжээ дэлгүүрийг нэмж, 481 цэгээр борлуулж байна. Нөөцийн мах худалдан борлуулалтад Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын газар, дүүргүүдийн ЗДТГ газартай хамтран тогтмол хяналт тавьж байгаа юм.

Мөн стандартын шаардлага хангахгүй болон зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх, буулгах ажлыг гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 15-ны өдрүүдэд хоёр үе шаттай зохион байгуулж байна. Энэ долоо хоногт зөвшөөрөлгүй, шаардлага хангахгүй 1259 байгууламжийг буулгаж, 2851 мэдэгдэл хүргүүлжээ.

Categories
мэдээ цаг-үе

Маргаашнаас эхлэн нийтийн тээврийн богино эргэлтийн автобус явах чиглэлүүд DNN.mn

Маргааш буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс алслагдсан суурьшлын цэгүүдээс богино эргэлтийн автобусны үйлчилгээг хоёр чиглэлд эхлүүлэхээр болжээ.

Тодруулбал, Ч:29 “Сэлбэ амралт – МУБИС – Вокзал”, Ч:44 “Нарангийн гол – ТЭЦ 3 – Дүнжингарав худалдааны төв” гэсэн үндсэн чиглэлийг:

  1. Ч:29А “Сэлбэ амралт-Сансар-Зүүн 4 зам”
  2. Ч:29Б “Зүүн 4 зам-Сансар-Вокзал”
  3. Ч:44А “Нарангийн гол-Толгойт-3-р эмнэлэг”
  4. Ч:44Б “Цамбагарав- ТЭЦ3- Дүнжингарав худалдааны төв” болгон өөрчилнө.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

Тухайн чиглэлээр үйлчлүүлдэг иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу.зураг

зураг
зураг

зураг

Эх сурвалж: Нийтийн тээврийн газар

Categories
мэдээ нийгэм

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр талбайгаа цэвэрлэж хэвшихийг уриалла DNN.mn

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар 2023 онд найман удаагийн их цэвэрлэгээ хийх хуваарийг баталсан. Одоогийн байдлаар гурав дахь их цэвэрлэгээ буюу “Хотоо угаая” аян үргэлжилж байна.

Гуравдугаар сарын 3-наас дөрөвдүгээр сарын 14-нийг хүртэл сар гаруйн хугацаанд үргэлжлэх уг аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагууд гадна фасадаа угааж, цэвэрлэх ажил өрнөж байна.

Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Нийтийн тээврийн 976 автобусны гадна, дотор угаалга, цэвэрлэгээг давхардсан тоогоор 5000 гаруй удаа хийж гүйцэтгэлээ. Мөн 427 мэдээллийн самбар, 12400 метр буюу 7934 хайс хашлага, автобусны 242 буудал зэргийг цэвэрлээд байна. Цаашлаад явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайд цэвэрлэгээнээс гадна мананцартай ариутгалыг хийхээр төлөвлөсөн” хэмээв.

Тэгвэл Хот тохижилтын газрын хувьд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 185.8 км зам талбайн өдөр тутмын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг. Үүнээс гадна 48 гудамж, 48 га талбайн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлыг хариуцаж байна. Тус байгууллагын зүгээс УБЗАА-наас зарласан “Хотоо угаая” аяны хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын голын хайс хашлага, хөшөө дурсгал, биет үсэг, хогийн сав, сандал, автобусны буудлуудыг үе шаттайгаар цэвэрлэж байгаа аж.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны ахлах мэргэжилтэн Г.Оюунбат “Өнөөдрийн тухайд хөшөө дурсгал, биет үсэг зэргийг угааж, цэвэрлэж байна. Тодруулбал, Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгт хүрээлэн буюу Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэг, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөө, боржин чулуу бүхий зам талбай, торхтой модны торх зэргийг угаах ажил үргэлжилж байна. Зөвхөн аяны хүрээнд гэлтгүй сардаа 2-4 удаагийн давтамжтай цэвэрлэгээ хийж байгаа. Ингэхдээ зам талбай, ногоон байгууламжийн усалгаанд дахин цэвэршүүлсэн саарал усыг ашигладаг. Мөн зам талбайн 279 үйлчлэгч өдөр тутам цэвэрлэгээ үйлчилгээ хийж байна” гэв.

Өнөөдрийн байдлаар “Хотоо угаая” аянд 8100 орчим иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцоод байгаа бөгөөд ялангуяа сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны төлөөллүүд идэвхтэй оролцож байгаа юм.

“Дөчийн анхдагч” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Уранчимэг “Манайх хотын А бүс буюу 40 мянгатад байрладаг. УБЗАА-наас зохион байгуулж буй “Хотоо угаая” аяны хүрээнд манай СӨХ-ны зүгээс тоглоомын талбай, тохижилтын бусад байгууламжуудаа иж бүрэн цэвэрлэн ариутгаж байгаа. Мөн эвдэрсэн тоглоомуудаа янзлах, дутуу тоглоомоо нөхөх байдлаар арчилж байна. Оршин суугчдын зүгээс цэвэрлэгээний материал, ариутгалын бодис хандивлах зэргээр хамтран оролцож байгаад баяртай байна” гэлээ.

Энэ мэтчилэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд орчны 50 метр талбайгаа идэвхтэй цэвэрлэж байгаа бөгөөд цаашид ч орчны цэвэрлэгээгээ тогтмол хийж хэвшихийг УБЗАА-наас уриалж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-СУРВАЛЖЛАГА: Хаягдал өөхийг килограммыг нь 400 төгрөгөөр тооцож, ахуйн бараагаар сольж авч байна DNN.mn

Айл бүрийн хөргөгчний мухарт ялгаж үлдээсэн, хэзээ хаях нь тодорхойгүй өөх байдаг. Тэгвэл үүнийг цэгцлэх нэг шийдэл нь хаягдал өөхийг дахин боловсруулах юм. Манай улсад хаягдал яс, өөх авдаг хэдхэн газар байдаг. Их хэмжээний өөх авч, хариуд нь ахуйн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн авах боломжтой аяныг өнгөрсөн оны аравдугаар сараас эхлүүлсэн билээ. Иргэд ч үүнд ам сайтай байгаагаа илэрхийлж буй. Тэгвэл хаягдал өөхийг дахин боловсруулж хэрэгцээнд нийлүүлж буй талаар сурвалжиллаа.


Бүтээгдэхүүн болгон дахин ашиглах зүйлийг хаяж байгаа учраас өөхөө битгий хаяарай гэж уриалан аян зарласан

“Натурал грасс ланд” ХХК-ийн Татан авалтын менежер М.Хүрэлбаатартай ярилцлаа.


-Иргэдээс өөхийг хэдэн төгрөгөөр авдаг вэ?

-Манай үйлдвэр өдөрт 30 тонн өөх боловсруулах хүчин чадалтай. “Дэнжийн 1000”-аас л гэхэд өдөрт дунджаар 2 тонн, “Эмээлт”, Налайхаас 5-6 тонн өөх ирдэг.

Нэг килограмм өөх 400 төгрөг, хайлуулсан тос 500 төгрөгөөр худалдан авдаг. Нэг айлаас дунджаар 5кг өөх гардаг. Иргэд түүнийгээ нойлын цаас, хогийн уут, барааны саван, нойтон салфетка, амны маск зэрэг ахуйн хэрэглээний бараагаар сольж авдаг. Ер нь л үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээр солино.

-Хаягдал өөхөөр ямар бүтээгдэхүүн хийж байгаа вэ?

-Тосоо хайлуулаад гоо сайхны бүтээгдэхүүн, саван, вок зэрэгт хэрэглэдэг техникийн тос болгож байна. Хайлуулсан тосоо монголдоо саван үйлдвэрлэгчдэд өгч байна. Түүнчлэн БНХАУ руу экспортолдог.

-Тогтмол өөх авдаг цэг байгаа юу. Эсвэл өөрсдөө очиж авдаг уу?

-Үйлдвэр эмээлтэд байдаг. “Дэнжийн 1000”-ын “Хүчит шонхор” захад тогтмол авдаг цэг бий. Ер нь монголчуудад өөх хаяж болохгүй гэдэг ойлголт өгөхийн тулд малын бүх төрлийн өөх, өөхөн тосыг хэрэгцээт бараагаар сольж авах “Өөхөө-тушаая” аяныг зохион байгуулсан. Гуравдугаар сарын 04-нд Баянгол дүүрэгт, гуравдугаар сарын 25-нд Чингэлтэй дүүрэгт ажилласан. Энэ үеэр Баянгол дүүргээс 7 тонн, Чингэлтэй дүүргээс 3,5 тонн өөх худалдан авсан. Харин дөрөвдүгээр сарын 10-ны үед “Өөхөө-тушаая” аяныг дахин зохион байгуулахаар ажиллаж байгаа. Айл өрхүүд өөхөө идэхгүй, хөргөгчинд багтахаа байхаар хаядаг. Тэр хаягдал өөхийг худалдан авдаг жижиг зах зээлийг харж улсдаа жаахан ч гэсэн дэм болж байна даа.

-Өдөрт авдаг норм байдаг уу?

-Машинтай боломжтой иргэд нь Дэнжийн 1000-д очоод өөхөө бараагаараа солиод авчихдаг. Үнэхээр боломжгүй 30кг-аас дээш байгаа бол бид өөрсдөө очиж авхуулдаг. Мөн том аж ахуйн нэгжүүдийн өөхийг очиж авна. Түүнээс өдөрт тэдэн тонн гэсэн норм гэж байхгүй. Аль болох өөх өгье гэсэн иргэдийн бүх өөхийг авахаар ажиллаж байна.

-Өөх хайлуулсны дараа шимэлдэг гардаг. Түүнийг хаядаг уу, өөр зориулалтаар дахин ашигладаг уу?

-Шимэлдэг нь уураг өндөр гардаг учраас гахайн фермд өгчихдөг. Мөн нохой, муурт өгөхөөр ч авна.

-Цаашид юу гаргаж авахаар төлөвлөж байгаа вэ?

-Одоогоор хүнсэнд хэрэглэдэг тос үйлдвэрлэхээр техникээ угсраад эхэлчихсэн. Энэ хавраас судалгаа шинжилгээгээ хийлгээд намраас үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа.


Хаягдал өөхөө тушаагаад бараа сонгож авдаг аяны талаар иргэд “Манайх ихэнх тохиолдолд өөхөө хоолондоо хэрэглэхгүй ялгаж хэрчээд дараа хэрэглэж магадгүй гээд хөргөгчиндөө үлдээдэг. Зарим үед зүгээр л хаячихдаг. Харин хаягдал өөхийг ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр сольж авна гэсэн зар хараад их аятайхан санагдсан шүү. Иргэдэд ч аятай. Хаягдал яс, өөхөө тушаагаад л ахуйн хэрэглээний зүйлээ авчихаар хэн хэндээ ашигтай” хэмээн ярилаа.


Эмээлтэд их хэмжээний яс хаягдахаа больсон гэв


Харин “Эмээлт”-д үйл ажиллагаа явуулдаг “Protein Mongolia Ясны үйлдвэр”-ийн үйл ажиллагаа хариуцсан менежер Г.Нагваралнангил “Байгальд яс, өөх хаягдвал салхиар дамжуулаад наранд ууршин метан ялгаруулдаг. Бид түүгээр амьсгалахад утаанд хордож байгаагаас илүү хорддог.

Манайх хаягдал ясыг боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болгон бордоо, тэжээл, ясны тос, уургаар дотоодынхоо үйлдвэрүүдийн хангаж байна. Томоохон өндөгний фермерүүд ч манайхаас уургаа авна.

Мөн “Нарантуул 1,2” зах, “Хүчит шонхор” зэрэг томоохон захуудаас яс, өөх ирдэг. Ингэхдээ 10 тонн яс ирэхээр өдөрт 500 мянган төгрөг болно. Бусад үйлдвэрүүд рүү өөрсдөө явж түүж ирдэг.

Яс ачдаг хүмүүсийг дагаад ажлын байр бий болж байна. Том оврын машинтай иргэд долоо хоногтоо 800-900 мянган төгрөг, хамгийн ихдээ 12 сая төгрөг авдаг.

Эмээлтийн бүх ясыг авдаг. Бага хэмжээний хувийн хэрэглээний ясыг очиж авбал ажиллагаа ихтэй. Том оврын машинтай ажилчид долоо хоногтоо 800-900 мянган төгрөг, хамгийн ихдээ 12 сая төгрөг авдаг. 1кг өөх 300 төгрөг, 1кг яс 50 төгрөгөөр худалдан авдаг. Эмээлтэд хаягдсан их хэмжээний яс одоо хаягдахаа байсан.

-Хаягдал ясаар ямар бүтээгдэхүүн гаргаж байгаа вэ?

-Манайх 2019 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өдөрт 100 тонн яс боловсруулах хүчин чадалтай бөгөөд эцсийн бүтээгдэхүүн болох бордоо, уураг буюу яс махны гурил, техникийн тос үйлдвэрлэдэг. Ихэнх үйлдвэрүүд манайхаас бордоогоо авдаг. Мах ясны гурилыг тахиа болон шувуунд нэмэлтээр өгснөөр амьтдын биеийг бэхжүүлж, дархлааг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна хүнсний зардлыг бууруулах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Алтай хотхон, Хөсөг трейдийн уулзварт өөрчлөлт оруулах туршилтыг өнөөдрөөс түр зогсоов DNN.mn

Алтай хотхон, Хөсөг трейдийн баруун уулзварын нэг чигийн хөдөлгөөнийг түр хойшлуулах болсон тухай, үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан албаныхан өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг “Гуравдугаар сарын 28-наас эхлээд хоёр байршил, гурван уулзварт авто замын хөдөлгөөний чиглэлийн өөрчлөлтийг хийж эхэлсэн.

Судалгаанд суурилан зарим нэг чиглэлийн өөрчлөлтүүдийг авч хэрэгжүүлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан замын дагуу оршин суудаг байр, хотхоны оршин суугчдын эсэргүүцэлтэй тулсан.

Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажлын баг энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлж байна.

Уг өөрчлөлтийг цуцлахгүй, туршилтын хугацаа энэ долоо хоногоор дуусаж байна. Ирэх долоо хоногт туршилтын үр дүнг танилцуулна” гэв.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал С.Адъяасүрэн “Судалгаа тооцоогүй замын хөдөлгөөний өөрчлөлт хийгээгүй. Тооцоолсон судалгаагаа бататгахаар туршилт хийсэн юм.

Дэлхийн бусад хотод хийдэг авто замын хөдөлгөөн зохион байгуулалтын аргачлалын дагуу тооцооллыг хийн, хөдөлгөөний өөрчлөлтийг хийж байна.

Алтай хотхон, Хөсөг трейдийн баруун уулзварын нэг чигийн хөдөлгөөний өөрчлөлтийг уг нь 21 хоног туршиж, тооцооллоо бататгах байсан. Гэвч иргэдийн нөхцөлөөс хамаараад өнөөдөр 22:00 цагаас туршилтаа түр зогсоож байна” хэмээн тайлбарлалаа.

Тэрбээр “Улаанбаатар хотод давхардсан тоогоор өдөрт 430,000 автомашин зорчдог. Эдгээр зорчилтыг зохистой, боломжтой хугацаагаар хурдан түргэн явуулахын тулд өөрчлөлт хийх зорилготой юм” гэдгийг тодотгов.

Categories
мэдээ нийгэм

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил тавдугаар сарын 1-нээс эхэлнэ DNN.mn

ий талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандорж мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, зуны их болон урсгал засвар, хөрөнгө оруулалтын ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж байна. Энэ хүрээнд нийт 29 байгууллагаас төсөл, арга хэмжээний саналыг хүлээн авахаас одоогийн байдлаар 24 байгууллагаас 615 төсөл, арга хэмжээний санал ирсэн.

АНУ-ын Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийн ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Зүүн хойд, Тасган, хорооллын усан сангуудыг холбох гол магистраль шугамын ажлыг хийх юм.

Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажил тавдугаар сарын 1-нээс эхэлнэ.

Зуны улиралд хийж буй эдгээр засвар шинэчлэлийн ажлын хүрээнд иргэдийн халуун усыг хязгаарлах шаардлага үүсдэг. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад сүүлийн 20-30 жилийн хугацаанд дэд бүтцийн чиглэлээр буюу шугам сүлжээний томоохон шинэчлэлийн ажил хийгээгүй. Жишээлбэл, Багшийн дээдийн уулзвараас Бага тойруугийн хойд хэсгээр тойроод, Цэцэг төв хүртэлх дулааны шугам нь 26 жилийн настай. Дан ганц дулааны шугам сүлжээ гэлтгүй цахилгаан эрчим хүч, ус суваг гэх мэтчилэн дийлэнх дэд бүтцийн эх үүсвэрийн ачаалал хэтэрсэн. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдалдаа тааруулаад жил бүр бага хэмжээгээр засвар, шинэчлэлийн ажил хийх шаардлага үүсдэг гэдгийг иргэд ойлгож, хүлээн аваасай” гэлээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс