Categories
америкийн-монголчууд амьдралын-өнгө ардын-цолтон арслан булангууд видео-мэдээ жинлүүр загас зурхай ихэр матар мэдээ мэлхий нийтлэл нийтлэл нийтлэлийн-баннер нум нэг-ангийнхан онцлох-нийтлэлийн-баннер охин өд-бэх сав-шимийн-ертөнц спорт сурталчилгаа танайд-өнжье удам-судар үхэр хилэнц хонь хумх энгийн-нийтлэлийн-баннер эх-орон-сумаас-эхэлнэ

Монголын шигшээ баг ням гаригт БНХАУ-ын шигшээтэй тоглоно DNN.mn

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг “FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний хэсгийн тоглолтоо өчигдөр арваннэгдүгээр сарын 21-нд Японы шигшээ багийн эсрэг хийж, 75:93 харьцаатай ялагдал хүлээсэн. Тэгвэл тэдний дараагийн тоглолт Улаанбаатар хотод “UG Arena”-д болно. Тэд энэ сарын 24-нд буюу ням гарагт БНХАУ-ын шигшээ багтай тоглох юм.

Categories
америкийн-монголчууд амьдралын-өнгө ардын-цолтон арслан арын-нүүр баннер булангууд видео-мэдээ жинлүүр загас зурхай их-уншсан ихэр матар мэдээ мэлхий нийтлэл нийтлэл нум нүүр-хуудасны-баннер-1 онцлох-нийтлэл охин өд-бэх сав-шимийн-ертөнц танайд-өнжье томилолт туслах-ангилал удам-судар улс-төр үхэр хилэнц хонь хумх эрэн-сурвалжлах эх-орон-сумаас-эхэлнэ ярилцлага

ХЗБХ: Монгол Улсын 2025 оны төсөв, холбогдох хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжив DNN.mn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.11.22) хуралдаан 13 цаг 17 минутад гишүүдийн 59.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэв.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг эхлээд хэлэлцсэн бөгөөд энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьсан гэв.

Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй гэжээ. Олон улсын геополитик, гео-стратегийн нөхцөл байдлаас шалтгаалж, гадаад эдийн засгийн төлөв байдал урьдчилан таамаглах боломжгүйгээр хувьсан өөрчлөгдөж, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ ханш өндөр хэлбэлзэлтэй байгааг дурдсан. Энэхүү эгзэгтэй цаг үед мөчлөг сөрсөн эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй, хөгжилд хөтөлсөн төсөв төлөвлөж, батлах нь нийт иргэн, улсын ашиг сонирхолд бүрэн нийцнэ хэмээн тэрбээр танилцуулав. Энэ нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай даван туулах нөөц боломж, хуримтлалыг нэмэгдүүлэх, үнэ, ханшийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болно гэж үзсэн гэлээ.

Эдийн засгийн тогтвортой байдал, өсөлтийг хангах нь хөгжлийн бодлого, тэргүүлэх зорилт, төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжил, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах үндэс суурь болохыг ямагт санах учиртай хэмээгээд “Монгол Улсын Их Хурал 2025 оны улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, мөн хуулийн 6.5.1-д заасан “төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх”, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан “төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх”, 5.1.6-д заасан “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх” гэсэн заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ байдал нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байна” гэжээ. Үүний зэрэгцээ Улсын Их Хурлаар саяхан баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана” гэсэн зорилтоо бодитой хэрэгжүүлж ажиллахыг Ерөнхийлөгч сануулжээ.

Мөн ард иргэд, баялаг бүтээгч, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал, шүүмжийг илэрхийлж байгаа нь зүй ёсны шаардлага хэмээн үзсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль тогтоомжууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна. Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль нь Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрч, батлагдсан төсвийг тодотгож, дахин засаж сайжруулах шаардлагатай гэсэн агуулгыг илэрхийлсэн байна. Мөн Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан.

Гэтэл Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад Улсын Их Хурал төсөвт тодотгол хийхээр тогтоол баталж, чиглэл болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээх заалтыг зөрчих нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг Г.Занданшатар танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хоригт дурдсан “мөчлөг сөрсөн төсвийн бодлого” хэмээх агуулгын талаар тодруулж хариулт авсан бол Ц.Сандаг-Очир гишүүн Ерөнхийлөгч хориг тавьсан шалтгаан нь төсвийн алдагдлыг бууруулах уу, эсхүл алдагдалгүй байх уу гэдгийг лавлав. Ерөнхийлөгч Монгол Улсын 2025 оны төсвийг алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Г.Занданшатар дарга тодотгоод, холбогдох тайлбарыг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Заяабал, Д.Ганбат нар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн бол П.Сайнзориг гишүүн улсын төсвийг дагаад засаг, захиргааны нэгжүүд дагалдан төсвөө батлахаар хүлээж байгааг дурдав. Улсын төсөвтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж байгаа нь анхны тохиолдол биш гэдгийг тэрбээр дурдаад Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг хангалтгүй ажилласан хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Дараа нь хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулж, гишүүд холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжин баталлаа. Ингэснээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын товыг өөрчилж, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлийн газраас мэдээлэв.

Categories
story-news америкийн-монголчууд амьдралын-өнгө ангиллуудын-баннер ардын-цолтон арслан булангууд видео-мэдээ жинлүүр загас зурхай ихэр матар мэдээ мэлхий нийгэм нийгэм-ангиллын-баннер нийтлэл нийтлэл нум нүүр-хуудасны-баннер нүүр-хуудасны-баннер-2 нүүр-хуудасны-баннер-3 онцлох-нийтлэл охин өд-бэх өрнийн зурхай сав-шимийн-ертөнц танайд-өнжье туслах-ангилал удам-судар улс-төр-ангилалын-баннер үхэр хилэнц хонь хумх цаг-тооны-бичиг эдийн-засаг эдийн-засаг-ангиллын-баннер эх-орон-сумаас-эхэлнэ

Б.Даваадалай: Ерөнхийлөгчийн хориг Засгийн газар, УИХ-д боломж олгож байгаа юм DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайтай ярилцлаа.


-Улсын төсөвт бүхэлд нь хориг тавьж байсан тохиолдол цөөхөн. Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсны шалтгаан юу вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд ард түмнээс сонгогдсон гэдэг утгаараа хуульд хориг тавих бүрэн эрхтэй ганц субьект. Өмнө нь төсөв дээр ихэвчлэн хэсэгчилсэн байдлаар хориг тавьж байсан. Нийгэм, олон нийт, мэргэжлийн байгууллагууд 2025 оны төсөв нэлээд тэллээ гэж шүүмжилсэн. Эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн хоёр жил харьцангуй сайн гүйцэтгэлтэй байна. Манай гол түүхий эд нүүрс, зэсийн үнэ өндөр байна. Дээрээс нь Хятадын тал манай нүүрсийг нэлээд сайн гаргаж байна. Мөн Засгийн газар ашигт малтмалын салбарт ил тод байдлыг сайжруулах, тухайлбал, биржээр арилждаг болсон ч, “нүүрсний хулгай”-г ил болгож, засаж янзаллаа. Энэ мэт өөрчлөлтүүдийг хийсний үр дүнд олон үнэлгээ сайжирсан. Нэг анхаарах зүйл бол, энэ бүгд дандаа уул уурхайн орлого. Уул уурхайн бус орлогоо аваад үзвэл, эдийн засгийн бааз суурь сэргэж, нэмэгдэж байгаа ч бас сайжруулах шаардлага байгаа юм.

-Гэхдээ бидний олж байгаа орлого “эмзэг”. Түүхий эдийн үнэ унавал Монгол Улсад эрсдэлтэй?

-Тийм. Төрөлжөөгүй эдийн засагтай. Бид бараг хоёр, гурван бүтээгдэхүүнээр л амьдарч байна. Энэ нөхцөлд илүү болгоомжтой хандах ёстой. Үүнийгээ дагаад бусад зардлаа нэмэгдүүлсэн зүйл бий. Шууд үгүйсгэхэд хэцүү. Цалин, тэтгэврийг нэмсэн, тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэсэн. Аймагт ажиллавал 20 хувь, суманд ажиллавал 40 хувь гээд хангалттай сайн нэмлээ шүү дээ. Жирийн багшийн дундаж цалин хамгийн бага нь 1.6 сая төгрөг. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа багийн дарга гэхэд бараг 2.5 сая төгрөгийн цалинтай болчихлоо. Жил болгон үнийн өсөлт, инфляцын түвшинтэй уялдуулаад нэмнэ гэж хууль, тогтоомжид заасан учраас заавал нэмэгдэх шаардлагатай зардлууд байгаа юм билээ. Тухайлбал, цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийн зарим хөтөлбөрүүд, хүүхдийн мөнгөнөөс эхлээд. Хүүхдийн мөнгө гэхэд 1.6 их наяд төгрөгийг төсвөөс зарцуулж байна. Энэ мэтчилэн нийгэмд заавал очих ёстой зардлууд бий. Нөгөө талд үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмаа барьж, танах боломжтой зардлууд харагдаж байна.

-Ерөнхийлөгчийн хоригийн хүрээнд ямар ямар шаардлагууд тавьж байгаа вэ?

-Нэгдүгээрт, 2024, 2025 оны төсвийг батласнаас хойш олон улсын нөхцөл байдал нэлээн өөрчлөгдөж байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль, дээрээс нь зөвхөн Трамп гарч ирсэнтэй холбоотойгоор түүхий эдийн үнэ хэлбэлзэж байна.

Хэрвээ Хятадаас орж ирж буй бараанд 60 хувийн татвар тавьчихвал урд хөршийн эдийн засаг нэг хувиар сулрах эрсдэлтэй. Манай эдийн засаг Хятадын эдийн засгаас бараг 100 хувь хамааралтай гэж хэлж болно. Оны эхний есөн сарын байдлаар манай эдийн засаг 5 хувьтай байна. Мэдээж хөрөнгө оруулалтаа нэмэх, бүсчилсэн хөгжил, томоохон эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрүүдийг харвал төсвөө тэлээд, эдийн засгаа өсгөх чиглэл байж болно. Гэхдээ гадаад нөхцөл байдал тогтворгүй, дайн дажины байдал яаж ч өөрчлөгдөж магадгүй байна. Ер нь Монгол Улсын сүүлийн 30 жилийн эдийн засгийн бодлогыг харвал мөнгө олж байсан мөртлөө нөгөө талдаа алдагдалтай яваад, олсон орлогоосоо илүү зарцуулдаг. Энэ хандлагадаа зарчмын өөрчлөлт хийе гэж байгаа юм. Тийм учраас дотооддоо болгоомжтой байя, ингэхийн тулд ерөөсөө олсон орлогоосоо илүү зарцуулдаг хандлагаа больё л гэж байгаа юм. Хоёрдугаарт, мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлье гэж байгаа юм.

-Өөрөөр хэлбэл?

-Өндөр орлоготой, өсөлттэй энэ жилүүд дээрээ орж байгаа орлогоосоо тодорхой хувийг хадгалдаг болъё. Дэлхийн банкны судалгаа байдаг. Бид 100 ам.долларын орлого олоод 99-ийг нь зарцуулчихдаг. Нэг хувийн л хуримтлал үүсгэдэг. Өнгөрсөн 30 жилд ийм байдалтай явж ирсэн. Одоо илүү болгоомжтой, орлого өндөр олж байгаа үедээ мөнгөө сайн хадгалъя. Орлого буурах үед ард, иргэд, аж ахуйн нэгжийнхээ хэвийн үйл ажиллагааг хадгалахын тулд төсвөөсөө зарлагаа нэмдэг, мөчлөгөө сөрдөг ийм байдлаар явж, жаахан хянамгай байя гэсэн санаа. Ер нь уул уурхай дээр суурилсан, манайхтай ижил төстэй орнууд ийм бодлого хэрэгжүүлдэг. Мэргэжлийн байгууллагууд ч энэ бодлогыг зөвлөдөг. Энэ удаад бид энэхүү чиглэл рүүгээ зоригтой явах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм. Тиймээс бидний эхний үндэслэл бол алдагдалгүй төсөв баталдаг болъё, нөгөө талдаа мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлдэг болох явдал юм.

-Иргэд олон нийт хэт их тэлэлттэй төсөвт Ерөнхийлөгч хориг тавих байх гэж их найдаж байсан. Төсвийн зарцуулалт эдийн засгийн хэдэн хувийг эзэлж байсан бэ?

-Олон нийтийн “үр ашиггүй, хэмнэлтгүй, хэт их тэлж байна” гэсэн шүүмжлэл хэлж байгаа нь зүй ёсных гэж бодож байна. Үнэхээр эдийн засгийн 37.7 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн зардал оруулж ирсэн. Шууд үгүйсгээд, энийг хас гэхээсээ илүүтэй өнгөрсөн 30 жилийн түүхийг бид аваад үзье л дээ. 2016 онд хямралын үе, 2020, 2021 он ковидын онцгой он жилүүд байсан. Энэ гурвыг хасаад тооцоод үзэхээр, төсвийн зардал дунджаар 30-33 хувьтай тэнцдэг байсан байгаа юм. 2025 онд 37, бүр 40 рүү дөхөж байгаа нь өндөр өсөлт юм. Тийм учраас энэ дээр бид жаахан “тоормос”-лож, үр ашиггүй, эсвэл тэвчиж болох зардлуудаа хасах хэрэгтэй гэж үзсэн. Ерөнхийлөгчийн зүгээс зарчмын хувьд та нар алдагдалгүй бол, харин яаж алдагдалгүй болох тохиргоогоо өөрсдөө хий. Өөр хоорондоо холбоотой юмнуудаа засаж сайжруулах боломж олгож бүхэлд нь хориг тавьж байгаа юм. Хэсэгчлээд тавьчихвал өөрчилж чадахгүй гэсэн үг учраас тийм боломж, тийм орон зайг Засгийн газар, УИХ-д олгож байгаа юм.

-Улсын мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө. Нэг төгрөг болгон үр ашигтай байх ёстой биз дээ?

-Тийм ээ. Тийм учраас татвараа төлж байгаа хүмүүсийн үгийг заавал сонсох ёстой. Тэндээс авахыг нь авч, зөв юмнуудыг нь бид засаад явах ёстой. Төсвийн хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжид тодорхой заасан байдаг. Тухайлбал, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гээд. Төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө гүйцэтгэл тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх зэрэг маш олон зарчмыг төсөв дээр суулгасан. Энийг бүрэн хангаж ажиллаагүй байна гэж үзэж байгаа юм. Тийм учраас олон нийт, иргэд, аж ахуйн нэгжүүд шүүмжилж байна. Мэдээллээ үнэн зөв, хүртээмжтэй, ойлгомжтой, УИХ-ын гишүүд, бусад хүмүүс ард иргэдэд маш сайн тайлбарлаж ойлгуулах ёстой. Бид урт хугацааны бодлого зэрэг олон баримт бичиг дээр зөв, бодитоор хэрэгжүүлэх зүйлүүдээ томьёолоод оруулсан. Бодитоор хэрэгжүүлэх юм чинь төсөв, эдийн засгийн бодлого дээр гарч ирэх ёстой.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төсвийн урсгал зардлыг хязгаарлаж, төсвийн алдагдал Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана гэсэн заалт бий. Энэ талаар юу хэлэх вэ?

-Тийм. Энэ заалтаа маш бодитой хэрэгжүүл ээ гэж байгаа юм. Баталсан хууль тогтоомжуудаа бодитоор хангаж байж л хэрэгжүүлж эхэлнэ.

-УИХ 2025 оны төсөвт хориг тавьсныг хэрхэн хүлээж авсан бэ?

-УИХ энэ төсөв сайн болсонгүй, засах шаардлагатай байна гэдгээ хүлээн зөвшөөрлөө гэж бодож байна. Яагаад вэ гэвэл УИХ тогтоол баталсан. Энэ ондоо багтаагаад тодотгол хий гэсэн агуулгатай тогтоол гаргаж байгаа нь УИХ өөрөө төсвийг засаж сайжруулах шаардлагатай байна гэдгээ хүлээн зөвшөөрч буй гэж ойлгож болно. Хоёр дахь нь УИХ-аас Засгийн газарт тодотгол хийнэ гэж тогтоолоор чиглэл өгч байгаа нь өөрөө хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчмыг зөрчих нөхцөлийг бий болгосон.

-Тодотгол хийх эрх зүйн орчин бүрдээгүй гэсэн үг үү?

-Төсвийн тухай хуулиар “Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34.1 дэх заалтад Засгийн газар дараах ашиггүй, эсвэл тэвчиж болох зардлуудаа хасах хэрэгтэй гэж үзсэн. Ерөнхийлөгчийн зүгээс зарчмын хувьд та нар алдагдалгүй бол, харин яаж алдагдалгүй болох тохиргоогоо өөрсдөө хий. Өөр хоорондоо холбоотой юмнуудаа засаж сайжруулах боломж олгож бүхэлд нь хориг тавьж байгаа юм. Хэсэгчлээд тавьчихвал өөрчилж чадахгүй гэсэн үг учраас тийм боломж, тийм орон зайг Засгийн газар, УИХ-д олгож байгаа юм.

-Улсын мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө. Нэг төгрөг болгон үр ашигтай байх ёстой биз дээ?

-Тийм ээ. Тийм учраас татвараа төлж байгаа хүмүүсийн үгийг заавал сонсох ёстой. Тэндээс авахыг нь авч, зөв юмнуудыг нь бид засаад явах ёстой. Төсвийн хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжид тодорхой заасан байдаг. Тухайлбал, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гээд. Төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө гүйцэтгэл тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх зэрэг маш олон зарчмыг төсөв дээр суулгасан. Энийг бүрэн хангаж ажиллаагүй байна гэж үзэж байгаа юм. Тийм учраас олон нийт, иргэд, аж ахуйн нэгжүүд шүүмжилж байна. Мэдээллээ үнэн зөв, хүртээмжтэй, ойлгомжтой, УИХ-ын гишүүд, бусад хүмүүс ард иргэдэд маш сайн тайлбарлаж ойлгуулах ёстой. Бид урт хугацааны бодлого зэрэг олон баримт бичиг дээр зөв, бодитоор хэрэгжүүлэх зүйлүүдээ томьёолоод оруулсан. Бодитоор хэрэгжүүлэх юм чинь төсөв, эдийн засгийн бодлого дээр гарч ирэх ёстой.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төсвийн урсгал зардлыг хязгаарлаж, төсвийн алдагдал Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана гэсэн заалт бий. Энэ талаар юу хэлэх вэ?

-Тийм. Энэ заалтаа маш бодитой хэрэгжүүл ээ гэж байгаа юм. Баталсан хууль тогтоомжуудаа бодитоор хангаж байж л хэрэгжүүлж эхэлнэ.

-УИХ 2025 оны төсөвт хориг тавьсныг хэрхэн хүлээж авсан бэ?

-УИХ энэ төсөв сайн болсонгүй, засах шаардлагатай байна гэдгээ хүлээн зөвшөөрлөө гэж бодож байна. Яагаад вэ гэвэл УИХ тогтоол баталсан. Энэ ондоо багтаагаад тодотгол хий гэсэн агуулгатай тогтоол гаргаж байгаа нь УИХ өөрөө төсвийг засаж сайжруулах шаардлагатай байна гэдгээ хүлээн зөвшөөрч буй гэж ойлгож болно. Хоёр дахь нь УИХ-аас Засгийн газарт тодотгол хийнэ гэж тогтоолоор чиглэл өгч байгаа нь өөрөө хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчмыг зөрчих нөхцөлийг бий болгосон.

-Тодотгол хийх эрх зүйн орчин бүрдээгүй гэсэн үг үү?

-Төсвийн тухай хуулиар “Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34.1 дэх заалтад Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсөвт төслийн тодотголын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ гэж заасан. Тухайн жилийн төсөв гэдэгт үргэлжилж байгаа жилийг ойлгоно. Өмнөх тодотголуудыг хараарай. Ковидын үед ч гэдэг юм уу тухайлбал, долоо найман сар болоод, эдийн засгийн гүйцэтгэл яваад, орлого багасаад, үнэхээр бид тавьсан зорилтдоо хүрч чадахгүй нь ээ гэвэл тодотгол хийх таван нөхцөлийг тавьсан байдаг. Тэр нөхцөлүүд нь үүссэн тохиолдолд тодотгоно. Төсөв нь хүчин төгөлдөр болоогүй, гүйцэтгэж эхлээгүй, тодотгол хийх тохиолдлууд нь бий болоогүй, ирээдүй цаг дээр байгаа төсөвт тодотгол хий гэдэг нь хууль зөрчиж байгаа гэж ойлгож байна. Нэгдүгээрт, логикийн хувьд энэ нь буруу. Хоёрдугаарт, одоо байгаа хуулийн зохицуулалтаар зөвхөн үргэлжилж байгаа зүйлийн, тодорхой тохиолдлууд нь үүссэн үед Засгийн газарт өргөн мэдүүлдэг. Энэ хуулийн зохицуулалтыг 2025 оны төсөв дээр ашиглах нь хуулийн хувьд зөрчилдөөнтэй байна гэж үзэж байгаа юм. Үндсэндээ ийм агуулгаар бүхэлд нь хориг тавьж байгаа юм. Нөгөө талдаа Засгийн газар, УИХ-д нэлээн дэмжлэг болно гэж бодож байна. Ингэснээр нэгд хугацаа хожно, хоёрдугаарт, богино хугацаанд өөрчлөөд, хоорондоо ярилцаад, үр ашиггүй зардлуудаа хэмнэж багасгах боломж юм. Одоо батлагдсан төсөв ДНБ-ий 2 хувь буюу 1.9 их наядын алдагдалтай. Энэ хэмжээг бууруулах тохиргоог өөрсдөө хийнэ гэсэн үг.

-Төсвөө тодотгоод засаж сайжруулж болохгүй юу?

-Тодотгол хийлээ гэхэд процессын хувьд 12 дугаар сард багтааж батална гэдэг магадлал бага. Яагаад гэхээр Засгийн газар өргөн барина, дөрвөн хэлэлцүүлэг явуулна, олон нийт Засгийн газрын яамдаас санал авна гээд маш олон процесстой. Хоёрдугаарт, УИХ дээр цаг хугацааны хувьд их хүнд болчихож байгаа юм. Улсын төсөв батлагдсаны дараа орон нутгийн төсвийг ирэх оны нэгдүгээр сар дотор баталдаг. Энэ үйл ажиллагаа ч дагаад хойшилно гэсэн үг. Ийм олон шаардлага байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Засгийн газар, УИХ-д төсвөө сайжруулаад, богино хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх боломж олгож байна гэж ойлгож болно. Тэрнээс энэ төсвийг, жишээлбэл, бодлогын, бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийг эсэргүүцэж байгаа юм биш. Засаад, сайжруулаад ир ээ л гэж байгаа юм. Алдагдалгүй төсөл баталчихъя, нөгөө талдаа улам чамбайруулаад, олон нийтийн саналыг тусгаад, хуульд нийцүүлээд оруулаад ир ээ л гэсэн агуулгатай хориг юм.

-Сангийн сайд “Тэвчих ёстой зарим зардлуудаа танах шаардлагатай болж байна гэж хэлсэн. Та эдийн засагчийн хувьд танаж болох ямар ямар зардлууд байна гэж бодож байна вэ?

-Түрүүн би хэлсэн, заавал шаардлагатай зардлууд бий гэж. Цалин тэтгэвэр, дээр нь хүүхдийн мөнгө, зээлийн хүүний төлбөр гээд хасах боломжгүй олон зардал бий. Тэдгээрээс бусад, хөрөнгө оруулалтаа бид нэгдүгээрт эргээд харж үзэх ёстой. Зураг төсөлтэй юу, үнэхээр үр ашигтай юу, цаг хугацааны хувьд бид заавал 2024 онд зэрэгцүүлээд эхлүүлэх ёстой юу гээд хөрөнгө оруулалтаасаа нэлээн танаж болно. Дараа нь урсгал зардал руугаа ороод, төрийн бүх институцүүдийн зардлыг тодорхой хувиар танах хэрэгтэй гэж бодож байна. Утас, тоног төхөөрөмжийн ч байдаг юм уу иргэдийн шүүмжлээд байгаа олон зардал бий. Тэр энэ гэж сугалахаасаа илүүтэй өндөр өсөлттэй байгаа, тэвчиж болох зардлуудаа л танах ёстой.

Д.Эрдэнэтуя

Categories
америкийн-монголчууд

“The Нu” хамтлагийн шуудангийн маркийн нээлт боллоо DNN.mn

“The Hu” хамтлагийн дэлхийд гарах шуудангийн маркийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр Чингис хаан үндэсний музейд боллоо.

“Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг нь байгуулагдсан цагаасаа хойш 2019 онд “Гэрэг” цомог, 2022 онд “Аянгын нүргээн” цомгоо гаргаж, одоог хүртэл Billboard-н шилдэг 10 дуунуудад шалгарсаар байгаа бөгөөд энэ онд шинэ цомгийнхоо ажилд ороод байгаа юм байна.

Тэд дөрвөн тивийн улсуудад очиж, Сoachella зэрэг хөгжмийн наадмаас эхлээд нийтдээ 270 гаруй тоглолтод оролцжээ.

Өмнө нь Монголбанкны Эрдэнэсийн сангаас “The Hu” нэртэй гурван төрлийн дурсгалын зоосыг гаргаж байсан юм.

Categories
америкийн-монголчууд

“Trio” кино “Будда” олон улсын кино наадмаас шагнал хүртжээ DNN.mn

“Трио” уран сайхны кино Энэтхэг Улсад зохион байгуулагдсан “Будда” олон улсын кино наадмаас бүрэн хэмжээний уран сайхны шилдэг кино номинацийн ялагчаар тодорч, арав дахь шагналаа хүртлээ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд Монгол Улсад нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон тус кино нь Тайланд, АНУ, Польш, Монгол, Эстони, Канадын олон улсын хүндтэй кино наадамд оролцож шилдэг кино, шилдэг зураглаач, шилдэг продюсер, шилдэг найруулагч, үзэгчдийн нэрэмжит болон кино наадмын шилдэг кино, шилдэг эрэгтэй жүжигчин зэрэг шагналын эзэн болсон билээ.

Categories
америкийн-монголчууд

“STEM” ШИНЖЛЭХ УХААНЧ ОХИДЫН МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР ЭНЭ САРЫН 3-НД БОЛНО DNN.MN

“Шинжлэх ухаанч охидын манлайлал хөтөлбөр” 2023 оны 1-р сарын 03-ны өдөр эхлэхээр боллоо.

Шинжлэх ухаанч охидыг дэмжих чиглэлээр Монголд анх удаа хэрэгжих гэж буй уг хөтөлбөр нь STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик) салбарт мэргэжил эзэмшиж манлайлах хүсэл эрмэлзэлтэй 11 болон 12 дугаар ангийн охид оролцох боломжтой.

Шинжлэх ухаанч охидын манлайлал хөтөлбөр нь STEM салбарт шинэ үеийн манлайлагч нарыг олж нээх, бэлдэх замаар салбар дахь хүйсийн тэгш бус байдлыг арилгах зорилготой.

Лавлах зүйл байвал: 89990921

Шаардлагыг хангаж байгаа оролцогчид доорх https://forms.gle/od96Zni8QRYQFvY27 холбоосоор бүртгүүлээрэй.

Categories
америкийн-монголчууд

ӨМНӨД СОЛОНГОСЫН САР РУУ ИЛГЭЭСЭН АНХНЫ СТАНЦ ДЭЛХИЙН ГЭРЭЛ ЗУРГИЙГ ИРҮҮЛЖЭЭ DNN.MN

Өмнөд Солонгос улсын сар руу илгээсэн анхны судалгааны станц сарны гадарга болон дэлхийн бөмбөрцгийн хар цагаан гэрэл зургийг буулгаснаа удирдлагын төвдөө ирүүлжээ.

Данури нэртэй уг станц 2022 оны наймдугаар сард АНУ-аас SpaceX компанийн пуужинд тээвэрлэгдэн сансарт хөөрч байв.

Улмаар өнгөрсөн сард сарны тойрог замд хүрсэн юм.

Гэрэл зургийг Данури сарны гадаргаас 120 км-ийн өндөрт байхдаа буулгасныг Солонгосын Сансар Судлалын Хүрээлэн мэдээлжээ.

Станцын буулгасан гэрэл зураг, дүрс бичлэгийг 2032 онд сарны гадарга дээр буух цэгийг сонгохдоо ашиглах гэнэ.

Данури одоо сарыг хоёр цаг тутамд нэг бүтэн тойрч байгаа ажээ.

Станцын судалгааны гол ажлууд ирэх сард эхлэх юм байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл “түүхэн үйл явдал” гэж Данури станцын гаргасан амжилтыг магтжээ.

Тус улс 2032 онд сарны гадарга дээр буух, 2045 онд Ангараг гараг дээр буух төлөвлөгөө зарлаад ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: AFP

Categories
америкийн-монголчууд булангууд мэдээ

Америкийн архиваас олдсон Монгол хөгжмийн түүх

-ЗУРАГ БОЛОН ГАРЫН ҮСГИЙГ ОЛСОН АВСАН, СУДАЛСАН СУРВАЛЖИЛСАН ТЭМДЭГЛЭЛ-

АНУ-ын Нью-Йорк хотноо Хармоние Автографс анд Мюзик (Harmonie Autographs and Music) хэмээх нэгэн архив буй нь дэлхийн хөгжмийн үүх түүх, ялангуяа нэрт хөгжмийн зохиолч, удирдаач, хөгжимчдийн гарын үсэг, гар бичмэл, ноорог, анхны хэвлэл сэлтийг цуглуулан бүртгэдэг номын сан-архив-музей-дийлэр дөрвийн дундын шинжтэй байгууллага юм. Арваад жилийн өмнөөс эхлэн Америк дахь зураг сэлт, бичиг сачиг ихээр хадгалдаг байгууллагууд орон зайн бэрхшээлээс болж, материал баримтаа дижитал хэлбэрээр хадгалаад, уг эхээ дуудлага худалдаагаар зарах болсон билээ. Яг л энэ жишгээр Хармоние Автографс анд Мюзик мөн гарын үсэг, зураг цомгоо зарж эхэлсний дотроос миний бие нэг ховор эрдэнэ олсон юм.

1952 оны зургадугаар сарын 8-ны өдөр Чехословак улсын нэгэн сонинд гарсан Монголын хөгжимчдийн тухай мэдээ зургийг хэн нэг нь хайчилж аваад, картон цаасан дээр нааж, монгол хөгжимчдөөр гарын үсгийг нь зуруулан, Нью-Йорк руу илгээсэн ажээ. Эндээс харахад, Монгол Америк дипломат харилцаа тогтоогоогүй, мэдээ баримт солилцоход бэрхшээлтэй байсан тэр үед Зүүн Европын орнуудаас ийм маягаар Азийн социалист орнуудын хөгжимчдийн гарын үсэг, зураг зэргийг олдог систем, систем биш юм гэхэд дор хаяж төлөөлөгчтэй байсан бололтой.

Хатуу цаасны нэг талд:

“Сметаны танхим

Зургадугаар сарын 8-ны ням гариг, 20 цагаас

Ардын хөгжмийн тавал

Намсрайжав (1 дүгээр хуучир)

Цэрэндолгор (2 дугаар хуучир)

Мядагбадам (1 дүгээр шанз)

Дашдулам (2 дугаар шанз)

Чойдог (хуур)

Монгол Улс

Дуучин: Сүрэнхорлоо, Монгол Улс

Дуучин: Пүрэвдорж, Монгол Улс хэмээх мэдээг хайчилж наагаад, үүний доор хөгжимдөж буй хоёр уран бүтээлчийн зургийг тавьсандаа:

“Монголын хөгжимчин Чойдог, Цэрэндолгор нар ардын хөгжмийн зэмсгээр тоглож буй нь” гэсэн тайлбар бичжээ.

Ардын хөгжмийн тавал

Намсрайжав (1 дүгээр хуучир)

Цэрэндолгор (2 дугаар хуучир)

Мядагбадам (1 дүгээр шанз)

Дашдулам (2 дугаар шанз)

Чойдог (хуур) Монгол Улс

Хатуу цаасны нөгөө талд найман уран бүтээлчийн хамтдаа авахуулсан зургийг хайчилж тавиад, хамгийн сонирхолтой нь доор нь бүгдийнх нь гарын үсгийг шууд хатуу цаасан дээрээ бичүүлж авчээ. Манайхан бүгд монгол бичгээр гарын үсгээ зурсан байна. 1952 он гэхэд кирилл үсэгт шилжээд даруй зургаан жил өнгөрсөн боловч хуучны сэхээтнүүд үндэсний монгол бичгээ дээдэлсээр байсны баталгаа энэ юм. Өгүүллийн сэдэвтэй шууд хамаарахгүй боловч ийнхүү монгол бичгээрээ сийлсээр байсан талаар түүхч Зоригтын Лонжид багшийн хуучилснаас эшилбэл:

“1946 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш албан бичгийг монгол бичгээр хөтлөхийг болиулсан боловч иргэн хүн хэрэглэхийг төрөөс огт хориглоогүй юм билээ. Хөдөөгийн егзөр хөгшид “Өө би чинь хөндлөн бичиг сураагүй хөгжлөөс хоцорсон хөгшин толгой, хэдрэг шиг бичгээрээ л хэдэн үг хэлхдэг юм шүү” хэмээн ярьцгаадаг сан. Манай нутгийн Гиваагийн Бадаа гэдэг цэцэн цэлмэгээрээ Алтайн өврийн хэдэн сумандаа алдаршсан хүн “Шинэ үсэг гэдэг чинь хурааж бичиж болдоггүйгээрээ хуучин бичгээс дор юм. Нас өтөлсөн мануусыг заавал сур гээгүй байхад нь саваагүйтэж сурчхаад илүү үг чалчсан тэнэг надад нам засаг ял ногдуулахгүй байх аа” хэмээн халамцуудаа ярьсны улмаас сумын Хэлтсийн төлөөлөгчөөс сануулга аваад өнгөрсөн юм гэнэ лээ…”

Нил ягаан бэхээр бичсэн гарын үсгүүдийг халти ажихад нэг хүн бичсэн мэт боловч Сүрэнхорлоо орхицоо эгц доош шулуун татсан, Мядагбадам эгцэвтэр доошлуулж байгаад бичил ээтэн хаясан, Дашдулам харин орхицоо нэлээд налуу дугуйруулж босгосон, мөн Цэрэндолгор, Дашдулам, Пүрэвдорж нарын д үсэг бүгд өөр өөрийн өвөрмөц хэв маягтай байгаагаас харахад хүн бүр өөр өөрийнхөө гарын үсгийг тухайлан зурж өгчээ.

Ийн олсон ховор баримтаа Нийтийн сүлжээндээ байрлуулсан маань Соёл судлаач С.Юндэнбат гуайн хараанд өртөв. Өнгөрснийг өнөө үетэй залгуулж өгч буй ахмад эрдэмтэн маань яг л хуучны сэхээтнүүдийн эхэлснээ дуусгадаг, эцсийг нь үздэг зангаар “өртөх хараа нэг хэрэг” гээд өнгөрсөнгүй, өөрийн таамаг тэмдэглэлийг бичиж илгээсэн юм. Ингээд нийтлэлийн хоёрдугаар хэсэг буюу үүнээс цааших нь С. Юндэнбат гуайн бичвэр, бүтээл болохыг сануулаад үргэлжлүүлсү:

Мягмар Саруул-Эрдэнэ дүүгийн нүүр номондоо тавьсан монгол хөгжмийн ахмадуудын гарын үсэгтэй архивын ховор сонин баримтын тухайд бодол болж хонов. Өглөө босоод дараах таамаглалыг хийлээ.

Энэ бол 1952 оны “Прагийн хавар” олон улсын хөгжмийн наадамд БНМАУ-аас мэргэжлийн хөгжимчин, дуучин уригдан оролцсон түүхэн үйл явдлыг гэрчлэх сонирхолтой содон баримт ажээ. Тив, дэлхийн шилдэг хөгжимчид, удирдаачид, найрал, цөөхүүл хамтлаг, гоцлол хөгжимчид оролцдог олон улсын энэ наадмыг Чехословакийн тал 1946 оноос жил бүр уламжлал болгон зохиож иржээ. Уг наадмыг 1952 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 12-ноос (Чехийн сонгодог хөгжмийг үндэслэгч Бенжамин Сметаны (1824-1884) нас барсан өдөр) эхлэн зургадугаар сарын эхний долоо хоног хүргэж, гурван долоо хоногийн турш зохион явуулах тодорхой товыг нэг мөр тогтоосон байна. Тэгэхээр дээрх таамаг маань цаг хугацааны хувьд үндсэндээ тохирч байна.

Толилуулан буй зургууд дахь хөгжмийн “томчуул”-ын бүрэлдэхүүн, Саруул-Эрдэнэ дүүгийн нүүр номдоо тавьсан архивын баримттай яв цав нийлж байгаа тул эдгээр зургууд 1952 оны “Прагийн хавар”-т оролцсон манай төлөөлөгчдийн түүхэн гэрэл зураг болох нь тодорхой болж ирэв. Нэр агч хөгжимчид, дуучдыг Улсын хөгжимт драматик театрын удирдаач бөлгөө хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа ахалж явсан нь гэрэл зургаас харагдаж байна.

Дуучин Сүрэнхорлоо, дуучин Пүрэвдорж

Эхний зурагт их наадамд оролцсон Монголын төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оржээ. Зүүн гараас Ц.Намсрайжав, С.Мядагбадам, Ц.Дашдулам, Э.Чойдог, Ц.Пүрэвдорж, С.Гончигсумлаа, Д.Сүрэнхорлоо, Д.Цэрэндолгор. Албан ёсны гэхээр дараагийн тохитой тод зургийг тогтоон ажиглаваас Монголын төлөөлөгчдийн дунд залрах эл эрхэмсэг хатагтай их наадмыг зохион байгуулагчдын нэг болох нь төвөггүй ойлгогдож байна. Гурав дахь зураг манай хөгжмийн “томчуул”-ын ид залуугийн эрхэм дүрийг мөнхөлсөн ховорхон зургийн нэг ажээ. Дунд нь байгаа гадаад хүн хэн болохыг асууя гэхнээ энэ талаар мэдэх гэрч эдүгээ үлдсэнгүй. Магадгүй энэ хүн Чехийн хөгжмийн зохиолч байгаад манай хөгжимчид энэ эрхмийн цөөхүүл хөгжимд зориулсан бүтээлийг хөгжимдсөн байж болох…

Хөгжмийн бүрэлдэхүүнийг авч үзэхэд монгол ардын дуу, аялгуу тоглоход тохирсон гэрийн уламжлалт таван хөгжим (ёочин, лимбэ, хуур, хуучир, шанз) биш, харин өрнийн хийц зохиомж бүхий цөөхүүл хөгжмийн бүтээл хөгжимдөхөд зохицсон I, II хуучир, I, II шанз, морин хуур гэсэн тавал (квинтет) хөгжмийн бүрэлдэхүүнийг сонгосон нь дээрх таамаглалыг хийхэд хүргэв. Энэ зурагт Пүрэвдорж гуай ороогүй байгаагаас үзэхэд тэрбээр тухайн мөчид энэ гэрэл зургийг дарж байсан байж мэдэх. Хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа тэрбээр “Би залуудаа гэрэл зураг авах хорхойтой, хаа л бол хаана гэрэл зургийн аппараттай явдаг байлаа” хэмээн өгүүлсэн байдаг.

Харин монгол бичгийн тухайд гэвэл манай хуучцуул үндэсний монгол бичгээрээ ёстой зурж өгнө шүү дээ. Миний мэдэхийн шанзчин Базаррагчаа гуай, хуучирч Цэвэлмаа багш нар монгол бичгээр атаархмаар цэвэрхэн, гоё сайхан бичдэг хүмүүс байлаа. Манай төлөөлөгчдийн гарын үсгийн хувьд хэн нэг нь бусдыхаа нэрийг жагсааж бичээгүй байх. Зохион байгуулагчдын зүгээс их наадамд оролцсон орон орны авьяастнуудын гарын үсгийг дурсгал болгон авч үлдэх ажлыг санаачилж, энэ дагуу хүн тус бүр гарын үсгээ өөрсдөө зурж үлдээсэн болов уу хэмээн үзэж байна. Сайтар ажиглавал Сүрэнхорлоо дуучин нэрээ ялимгүй дээрээс сурцтай донжтой татсан бол Цэрэндолгор хуучирч гарын үсгээ нэлээд зайтай, арай доохноос эхлэн бичсэн ажээ. Хэрвээ нэг хүн бичсэн бол нэрсийг нэг эгнээнд жигд зайтай бичих байсан биз ээ. Тэрчлэн Сүрэнхорлоо гуайн нэрэнд орсон “л”, Дашдулам шанзчины нэрэнд орсон “л”, Мядагбадам шанзчины нэрийн эхний “м”, Намсрайжав хуучирчийн нэрэнд орсон “м” үсгийн зурлага өөр өөр, Чойдог хуурчийн бичгийн галбир бусдаасаа ялимгүй том, бас үзгийн гарцын хувьд өөр хоорондоо ялгаатай байгаа нь ажиглагдаж байна. Цэрэндолгор хуучирчийг гарын үсгээ зурах зуур Сүрэнхорлоо гуай үзгээ Мядагбадамдаа шилжүүлэх, Пүрэвдорж дуучныг гарын үсгээ зурах хооронд Чойдог нь Намсрайжавтаа үзгээ шилжүүлэх зэргээр хоёр өөр гарцтай үзгээр ээлж дараалж бичсэн болов уу гэж төсөөлж болохоор ажээ.

Эцэст нь хэлэхэд, тухайн үед манай улс кирилл үсэгт шилжээд зургаан жилийн нүүр үзээд байсан ч хөгжмийн ахмадууд маань мутрын үсгээ үндэсний монгол бичгээрээ зурж үлдээхийг чухалчилжээ. Энэ нь: “Монгол гэдэг нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай, Монголын төлөө гэдэг санаа бидний зүрхэнд холбоотой. Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон” хэмээсэн их Нацагдоржийн гал цогтой мөрүүдийг батлах мэт, далан жилийн тэртээгээс бидэнд давтан сануулах мэт сэтгэгдлийг эрхгүй төрүүлж байнам.

Соёл судлаач Соном-Ишийн Юндэнбат

“Өдрийн сонин”-ы Вашинтон хот дахь

тусгай сурвалжлагч М.Саруул-Эрдэнэ

Categories
америкийн-монголчууд булангууд мэдээ нийгэм

Эрнэст Болдук: Номын сангаа харж санаа нь амарснаас хойш Кливез яг гурван долоо хоноод бурхан болсон

Франсис Вүүдмэн Кливезийн номын санг сурвалжилсан судалгааны аяллын цуврал тэмдэглэл №4

Эрнэст Болдуктай хөөрөлдөв

2019 оны наадмаар Элчин сайд Уиллиам Браунтай уулзаж танилцан, Монголд 1973 онд Америкийн анхны элчин сайдаар суухаа шахсан хийгээд Онон Өргөнгөөд шавь орж, монгол хэл сурсан түүхийг нь яриулсан билээ. Тэр цагт Браун сайд суут монголч эрдэмтэн ФрансисВүүдмэнКливезийн дотно шавь гэдгээ хэлж, түүний удирдлага доор Хятад судлалаар докторын зэрэг хамгаалснаа хуучилснаас гадна багшийнх нь номын сан хөдөөний нэгэн сүмд хадгалагдаж байдаг тухай цухас дурдаад өнгөрсөн юм. Үүнээс хойш бид хоёр захидал занаа шидэлцэн, утас шөрмөсөөр холбогдсоор, мөнөөх номын сангийн сургийг гаргаснаар барахгүй, Монгол Соёлын Төвөөс зохион байгуулдаг Олон Улсын Монгол Судлалын Хурлын түлхүүр илтгэлийг Конгрессын Номын Санд хэлэлцэх үеэр Азийн тасгийн захиралтай тохирч, тус номын сангийн албан ёсны аяллаар очих, анхан шатны судалгаа хийх, боломжтой бол гар бичмэлээс нь хэвлүүлэх боломжийг судлах зэргийг тохирч, гуравдугаар сарын 21-ний өдөр явахаар шийдсэн юм. Гэтэл энэ зуур цар тахал дэлгэрч, бүх ажил нуран унав. Конгрессын Номын Сан эргээд хэзээ нээх нь одоо болтол тодорхойгүй хэвээр, Элчин сайд Уиллиам Браун маань ч энэ зуур даруй 90 насыг зооглов оо гэж. Тэгтэл 2020 оны аравдугаар сарын 2-ны өдөр Браун гуай залгаж, “Миний бие энэ цар тахлыг дуусгаж чадах эсэхээ мэдэхгүй байна, хэдүүлээ хувиараа очиж, номын санг үзэхээр оролдох уу?” хэмээн асуухад нь дуртайяа зөвшөөрч, ажлаас хоёр долоо хоногийн чөлөө аваад бидний гурван хүн (Элчин сайд Браун, миний бие, Пэннсилваниагийн их сургуулийн монгол хэлний багш Цэвээндуламын Наранцэцэг) мухар тэргээр Нью-Хампшир хотыг зүглэсэн өдөр болбоос 10 сарын 8-ны пүрэв гариг билээ.

Таван цуврал нийтлэлээр та бүхэндээ их эрдэмтний амьдрал намтар, номын сан, цуглуулга, гар бичмэл сэлтийг танилцуулах болно. Энэ удаад Кливезийн номын санг арчлан тордож, хадгалан хамгаалж буй Эрнэст Болдук гуайтай ярилцсанаа толилуулъя.Нас сүүдэр 87 гарсан, удахгүй 88 хүрэх гэж байгаа хүн гэхэд Эрнэст тун хөнгөн шингэн юм.

М.С. -Франсис Вүүдман Кливезийн номын сан танай сүмд ирсэн түүх юу билээ?

Э.Б. -Бүх зүйл латин хэлээрх залбирлаас эхэлсэн юм аа. Манайх үйлчлэлээ латин хэлээр явуулдаг, уламжлалт урсгалын сүм. Тиймээс сүмийн залуустаа латин хэл сургах шаардлага гарсан юм. Хаашаа сургуульд явуулдаг билээ гэж зовж байлаа. Тэгтэл манайхны нэг нь “энүүхэн энэ Гилмантонд латин хэлтэй нэг хүн бий шүү. Өөр олон хэлтэй хүн” гэж байна. Бид хэд бусад тэр олон хэлийг нь ч сонирхсонгүй, латин хэл нь л чухал байлаа. Тэгээд миний дүү, эцэг лам Хэктор Болдук нөгөө хүнтэй чинь уулзлаа. Тэр хүн бол Франсис Вүүдман Кливез байсан юм.Профессор латин хэл заалгах бидний саналыг уриалгахан хүлээж авав. “Тэг тэг, тэр хүүхдүүдээ нааш нь явуул, би хэрэгтэй зүйлийг бүгдийг нь заагаад өгье” гэж байна.

Удалгүй өөр нэг яриа гарлаа. Тэр профессор чинь учиргүй их номтой юм гэнээ гэж. Дүү бид хоёр номд их дуртай, таван ч номын сан өөрсдөө ажиллуулдаг байв. Тэгээд нөгөө багшийн гэрт номыг нь үзэхээр очлоо. Үнэхээр их номтой юм аа. Номоо зүгээр дээр дээрээс нь давхарлаад өрчихдөг. Тавиур, шүүгээ ч гэж байхгүй.

(Жич: Энд Болдук гуайн ярианы завсраар Уиллиам Брауны чухам энэ түүхтэй холбогдох дуртгалыг оруулъя. Кливез бүх номоо бүх өрөөндөө шалан дээр давхарлаад өрчихсөн суудаг байж. Браун гуай нэг өдөр зөвлөгөө авах гээд ортол гал тогоондоо дагуулан орж гэнэ. Өрсөн ном дундуур арайхийн багтаж явсан гэдэг. Тэгж байтал нэг адуу нь гал тогооных нь цонхыг хагалаад толгойгоо оруулж байна гэнэ шүү. Америкийн хойт нутгийн өвөл айхавтар хүйтэн, Кливез тэгтэл цонхоо шиллэх ч үгүй, уур савсуулаад л сууж байсан гэх. Тэгж хамаагүй өрсөн ном дотроосоо өөрөө харин хайж байгаа номоо ганцхан татаад л гаргаад ирдэг аж. Браун гуайг нэг удаа “Чи цаад өрөөндөө ороод баруун талд чинь өрсөн сонины энэ хавиас” гээд толгой хэрдээ гараараа хэмжиж үзүүлээд “ийм сонин байгаа, аваад ир дээ” гэж хэлсэн гэнэ. Яваад ортол бараг тааз хүртэл өрчихсөн сонин, Браун гуай ихэд хайж байж олсон гэнэ билээ.)

Тэгтэл багш өөрөө манай дүүд “Миний бүх насны амьдрал болох ном бичгийг маань хадгалах газар хэрэгтэй байна.Өнөөг хүртэл яг энэ чигээр нь авч хадгалах газар гарсангүй, энэ бол миний бүхий л насны амьдрал шүү дээ. Энэ “амьдрал”-аа би цаашид хадгалмаар байна”гэсэн юм. Дүү маань “За тэгвэл ах дүү нартаа хэлье, тэгээд бид хэд танд номын сан байгуулж чадах эсэхээ ярья” гээд надад энэ тухайгаа өгүүлсэн билээ.

Тэгээд бид багшийг энэ сүмд авчирч, байр байдлаа үзүүлээд, яах ийх ёстой билээ гэдгээ ярилцав. Ингээд багш ч хууль зүй, гэрээ бичиг талаа анхаарч, бид харин номын шүүгээ үйлдэж эхэллээ.

М.С. -Бид үйлдэж эхэллээ гэхээр энэ бүх тавиур, шүүгээг та нар өөрсдөө гараараа хийсэн хэрэг үү?

Э.Б. -Тийм ээ, миний дүү -эцэг лам мөнгө төгрөг олох ажлыг эрхэлж, яг гараар хийх хөдөлмөрийг нь би өөрөө хийсэн юм. Тэгээд барьж дуусаад багшид үзүүлтэл ихэд баярлаж, “Болж байна, яг л энэ дээ. Одоо номоо тавья. Миний хэлсэн газар өрөөрэй” гээд бүх номоо энийг энд, тэрийг тэнд тавина гэж хэлж өгсөн билээ. Наад урт ширээ чинь яг Кливезийн өөрийнх нь ширээ. Энэ дээрээ суугаад л ажиллана. Ингэж л номын сан энд ирсэн юм даа.

М.С. -Бүх ном бичиг нь энд орж чадсан уу?

Э.Б. -Ачааны машинаар хэдэн удаа зөөснөө ч одоо санахгүй байна, их л олон явсан юм даг. Хятад хэлний нэг том ажил нь энд орж чадаагүй, замын нөгөө талд фермд хадгалж байгаа. 267 том төмөр шүүгээ дүүрэн хятад үсэг байгаа. Багшийн өөрийн хэлснээр нийтдээ 20 сая гаруй ханз байгаа юм гэсэн шүү. Маш хүнд, эхлээд пин дотроо байрлуулсан, пинг маань авч унах гээд. Тэгээд тусгай байр барилаа. Хүнд учраас доор нь тусгай суурь хийж өгөөрэй гэж захиалсан, тийм хатуу суурьтай хэрнээ л жилдээ 3-4 инч хөрс рүүгээ шигдээд л байна даа.

(Жич: Энэхүү бүтээлийнх нь зургаас авч, Кристофер Атвүүд багшид илгээн асууваас “Чи-юуан буюу Үгсийн сурвалж хэмээх толь байна гэв)

М.С. -Кливез өөрөө номын сандаа сэтгэл хангалуун байв уу?

Э.Б. -Тийм ээ. Бүх зүйлээ хийж дуусгаад, би энэ хаалган дээр “Франсис Вүүдман Кливезийн Азийн номын сан” гэсэн хаягаа сайхан хадсаныхаа хойно багшийг урьж авчирсан юм. Багш ч ихэд баярлаж “Энэ бол миний амьдрал бүтээл. Ингээд салж таралгүй, нэг л газар хадгалагдахаар боллоо. Би одоохон энэ номын сангаа Нью-Хампширын Уламжлалт Латин номлолт сүмд бүрэн эрхээр нь хариуцуулах бичиг баримт үйлдэнэ. Яг эндээ үүрд байх учиртай. Ганц нэгээр нь салгаж огт болохгүй. Юуг ч зарж болохгүй. Судлаач нар ирж судалгаагаа хийж байж болно” хэмээгээд бид энэхүү гэрээг үзэглэсэн юм. (Гэрээгээ үзүүлэв). Сэтгэл нь их л хангалуун байлаа. Үүнээс гуравхан долоо хоногийн дараа Кливез насан өөд болсон билээ.

М.С. -Мөрөөдөл нь биелээд л тэнгэр өөд одож дээ. насан өндөр болсон хүн, ганц л зүйл хүлээгээд байсан ч байж болох юм.

Э.Б. -Ямар ч л байсан найдвартай газар номоо үлдээлээ гээд амгалан сайхан л байсан даа. Руби Лам гээд шавь нь Хятад судлалынх нь ном бичгийг сайтар харж хандаж байгаа. Та нартай хамт яваа Элчин сайд Брауны адилаар тэр хүн бас Кливезийн шавь байсан юм. Ингээд шавь нар нь бичиг номыг нь анхаараад явааг Кливез багш нь өөрөө хаана ч оршлоо гэсэн хараад баясаж л байгаа биз ээ.

М.С. -Та бүгдэд их баярлалаа. Одоо харин та өөрийнхөө гэр бүлийн үүх түүхээс ярьж өгөөч. Бидний орсон байшин бүр 1779 оных гэсэн бичиг байхыг харлаа.

Э.Б. -Тийм ээ, бид хэд тэр эдлэнгээ Болдукийн ферм гэж нэрлэдэг юм. 1779 онд байгуулагдсан ферм. Тусгаар тогтнолын төлөөх дайнд тулалдсан учраас төрөөс тэр газрыг шагнал болгон өгчээ.Манай өвөг дээдэс тэгээд энд энэ байшинг барьсан нь энэхүү хотын хоёр дахь байшин юм. Хотын хамгийн анхны байшинг бас манайхан барьсан, тэр нь энүүхэн энд одоо ч байгаа. Түүх яривал тэр.

Миний эцэг Бостон-Монреалийн төмөр замд ажилладаг байж. Аав ээж хоёр 14 хүүхэдтэй. Тэгээд төмөр замын ажилчны цалингаар 14 хүүхэд тэжээж чадахгүй хэмээгээд өвөөгөөс энэ фермийг худалдан авчээ. Сүүний чиглэлийн ферм байсан юм. Сүү, төмс, ногоогоор тасрахгүй болоод ирсэн хэрэг. Аав ээж хоёр 1921 онд гэрлэсэн гэдэг. Хоёр гэр бүл нь нэг байшинг хоёр хуваагаад хамт амьдардаг байж. Тэгээд яах вэ дээ, үеийн залуус нэг гэрт таарахаар дасаад дурлаад суусан юм байлгүй.

М.С. -14 хүүхэд өсгөнө гэдэг мөн амаргүй еэ?

Э.Б. -Өө хэцүү хэцүү. Бэрх ч цаг байж. Ээж бидний хувцсыг бүгдийг нь өөрөө оёдог байлаа. Даавуу хайчлаад живх хийнэ шүү дээ. Олон нялх хүүхэдтэй, хэдэн арван даавуу гадаа өлгөөтэй. Одоогийн залуус та нар бол баастай шээстэй нь хаячихаад, шинийг зүүчихдэг амар ч биз. Хорь гучаад онд бол бүгдийг нь угаагаад дахин хэрэглэдэг байсан юм аа.

М.С. -Том хүүг маань төрж байхад ч манай улсад бас яг л тэгдэг байлаа. Таны юу ярьж байгааг би бүр сайн ойлгож байна.

Э.Б. -Өвөлдөө ээж нэг байшингаас нөгөө байшин хүртэл тавиад метр урт хэц татаад угаасан хувцсаа хатаана. Хатаана ч гэж, дарайгаад хөлдчихнө. Эхнийхийгээ аваад л дараагийнхыгаа зөрүүлээд тохно шүү дээ. Хөлдүү хувцсаа оруулж ирээд зуухан дээрээ өлгөж байж сая нэг бүрэн хатааж авна.Та нар бас тэгдэг байв уу?

М.С. -Ээ дээ, хэц татаад хатаадаг чинь бас л манайхтай төстэй үйл байна даа. Монголд бол цаг агаар хуурай учраас бүр амархан хатна.

Э.Б. -Манайхан өөрсдөө 14-үүлээ, дээр нь зундаа хамаатнууд маань ирж сууна. Айл саахалтын хүүхдүүд бол бүр бүтэн жилжингээ манайхаар эргэлдэнэ. Энэ нь ямар учиртай гэхээр нэгд, манайх тийм найрсаг айл байж. Гэхдээ тэр нь гол биш, хамгийн гол нь ээж хоол сайхан хийнэ, тэрэнд л татагддаг байсан хэрэг. Манай ферм дээр ирж өдөржин ажиллаад л, өглөөний цай, өдөр, оройн хоол болохоор яг л манай хүүхдүүд шиг ширээн дээр бидэнтэй хамт эгнэж суугаад хоолоо идээд явна даа.

М.С. -Бас ч шударга байна, ажил хийж өгөөд “гэдэс гарч” аваад явна гэдэг. Бордуухан айлын л хүүхдүүд байдаг байх даа.

Э.Б. -Нэг айлыг бол би бүр тод санаж байна. Аав нь ан хийдэг, загасчилдаг хүн байсан юм. Заримдаа ан олдохгүй, загас ч баригдахгүй үе гарна аа даа. Тэгэхээр хүүхдүүд нь ирж, бид хэдтэй мөр зэрэгцэн ажиллаад, хамт суугаад ах дүү шиг л хамтдаа хооллодог байлаа. Хоол бол хангалттай, гэхдээ ганц дүрэмтэй. Том хоолноос идэж чадах хэмжээгээрээ л авна. Хаягдал гаргаж болохгүй. Бүгдийг цатгахын тулд ээж ер нь дандаа л ахиухан хоол хийдэг байсан юм. Тэгээд тэр өдрийн илүү гарсан хоол нэг том сав руу ороод, маргаашийнх нь шөл болно шүү дээ. Тэгээд маргаашийнх нь илүү гарсан шөл аанай л тэр сав руу орж нөгөөдрийн шөл болсоор Баасан хүрнэ. Үнэн сүжигт католикууд бол Баасанд мах иддэггүй юм. Зөвхөн загас иднэ. Баасанд ээж загас шарна, тэрний үлдэгдэл нь Бямбын хоол болно. Харин бүтэн сайнд шинэ цикль эхэлж, хамгийн сайхан хоол иднэ дээ. Бүтэн сайнд үхэр, тахиа, цацагт хяруулын мах бүгдийг шардаг байсан юм. Тэгээд үлдэгдэл нь өнөө шөл болдог тойрогтоо орно.

М.С. -Их л “баялаг”, амттай сайхан шөл байж дээ? (инээлдэв)

Э.Б. -Тэгэлгүй яахав, есөн жорын мах, ногоо гарч ирнэ. Юу ч гарч ирж мэднэ. Бүгд нийлэхээрээ амт сайхан сайхан. Одоо эргээд би тэр шөлнийхөө амтыг санадаггүй юм, их л гоё байсан санагддаг.

М.С. -Одоо та гэр бүлийнхээ уламжлалыг үргэлжлүүлээд фермийн аж ахуй эрхлээд явж байгаа юм байна, тийм үү?

Э.Б. -За яг аж ахуй эрхлэх, бизнес гэсэн утгаар ч биш дээ. Зүгээр тасалдуулалгүй л авч явж байна. Анх манай аав энэ фермийг авч байхад талбай гэхээр юм үгүй байж. Ганц гайгүй “ургац” нь чулуу л байсан гэж байгаа. Тийм учраас гахай авсан байгаа юм. Манайх найман зуугаад гахайтай байв. Чулуу ихтэй газар гахай яагаад хэрэгтэй болдгийг мэдэх үү?

М.С. -Мэдэхгүй, яадаг хэрэг вэ?

Э.Б. -Гахай чинь могойнд учиргүй дуртай амьтан. Могой идэх гээд хошуугаараа чулуун доорхыг сэндийлж гарна шүү дээ.Ухаж төнхсөөр байж олоод л иднэ. Би тэрэнд нь дуртай, яагаад гэвэл би могой ёстой үзэж чаддаггүй юм. Гол нь тэгсээр байж бүх том жижиг чулууг газраас нь сайхан суллаад өгчихнө. Тэр чулуугаар нь бид хашаа барина. Тэгээд өөр газраас чулуу авах хэрэгтэй болбол өнөө хэдэн гахайгаа тэнд аваачаад л тавьчихна. Хамаг ажлаа гахайгаар хийлгэчихэж байгаа биз? (инээлдэв)

М.С. -Танай фермийн зөгийн бал амттай сайхан юм. Гахайгаа болиод зөгий эрхэлж эхэлсэн юм уу?

Э.Б. -Манайх нэг 11 үүр зөгийтэй. 11 үүр зөгий маань жилдээ нэг 550-650 паунд (250-300 кг)бал гаргаж байна. Би зөгийндөө их хайртай. Зөгийтэйгөө байнга ярьдаг. Зөгий маань ч намайг сонсдог. Балыг нь хурааж авахад л жаахан дургүйцдэг юм. Арга ч үгүй юм даа, тийм ээ. Маш их хөдөлмөр нь шүү дээ. Нэг паунд (450 гр) бал гаргахын тулд зөгий дэлхийг 2,5 дахин тойрохтой тэнцүү хэмжээний зам туулдаг юм шүү дээ. Зөгий ер нь нэг 40-45 хоног насалдаг амьтан. Бүх насаараа хичээж хичээж хоёр дусал бал гаргаад л үхдэг гэж байгаа. Тэгэхээр ганц шил бал гаргахын тулд хичнээн зөгий ямар их хөдөлмөрөө зардаг болохыг ойлгож байна уу?

М.С. -Одоо л ойлголоо. Зөгийн бал идэхдээ хайрлаж, мэдэрч хэрэглэж баймаар юм байна.

Э.Б. -Тэгэлгүй яахав. Ганц халбага зөгийн бал ч үнэ цэнэтэй. Жил бүр миний балыг Румын, Орос, Герман, Япон, Хятад дэлхийн олон орноос авдаг юм шүү. Би гэхдээ тэрүүгээрээ мөнгө хийдэггүй, өөрөө их дуртайдаа л тэр. Сөхөр унатлаа зөгийгөө тэжээнэ дээ.

М.С. -Эцэст нь танай сүмийн талаар асууя. Би өөрөө Бурхны шашинтай хүн болохоор Христийн шашны олон урсгалын учрыг мэддэггүй юм. Танай сүм Католикийн ертөнцөд ямар байр суурьтай, ямар чиглэлийнх нь сүм бэ?

Э.Б. -Манайх латин хэлээр сургаалаа айлддаг сүм. Яагаад латин хэл чухал вэ? Яагаад гэвэл латин хэлээр нэг үгийг нэг л дуудлагаар, нэг л утгаар хэлдэг юм. Шашны ном тийм нарийн байх ёстой. Гэтэл англи хэлэнд “түү” гэж адилхан дуудах хэрнээ to гэвэл нэг өөр утга, too гэвэл бас өөр, two гэхлээр бүр өөр болох жишээтэй. Латин хэлэнд бол энэ гурвыг бүгдийг нь өөр өөрөөр дуудна. Одоогийн Ватикан харамсалтай нь энэ уламжлалыг эвдэж байна. Тухайн байгаа улсынхаа хэлээр шашныхаа номлолыг түгээж болно гэж үзсэн юм, манай тэр дээд улс. Латиныг ингээд хална гэсэн үг. Кардинал бишопууд одоо өөр өөрийнхөө хэлээр үйлчилгээ үйлдээд эхэлчихлээ. Гэлэнмаа, номлогч нар ч өмсгөлөө дандаа заавал өмсөх хэрэггүй болж, чөлөөт цагаараа дураараа хувцаслан, дуртай газраа явж болдог болох нь. Гэтэл тэд чинь амь насаа зориулна гээд андгай тангаргаа өргөсөн улс шүү дээ. Католикийн сургуулиуд үгүй болоод ирэхээр угаасаа гэлэнмаа нарч хэрэггүй болох нь. Ийм хүнд үед манайх латинаа, уламжлалаа хадгалж байгаа газар юм аа. Энэ номын сан ч гэсэн та бүхний уламжлал шүү дээ. Хадгалах ёстой биз, мөн үү?

М.С. -Тэгэлгүй яах вэ. Манай монгол хэл бичиг, түүх утга зохиолын арвин их хөмрөгийг харж хандаж байгаа танд их баярлалаа.

-Болдук гуай бидэнд фермдээ хадгалж буй бүх эд зүйлсээ үзүүлэв. Том газартай болоод тэр үү, хог барагтай бол хаядаггүй улс байна. 1779 оноос эхлээд өнөөг хүртэлх бидон сав, угаалгын машин, тэшүүр, хүүхдийн тоглоом, хөрөө, багаж хэрэгсэл, ерөөс ахуйн хэрэглээний бүх барааны үүх түүх бүрнээрээ хадгалагдах ажээ.

Сүмдээ Пап ламын том алтан цом, зүүж байсан сахиусыг нь хадгалдаг, номын сандаа Монгол судлалын хамаг үнэт баримтыг агуулсан, фермдээ Америкийн эд ахуйн түүхийг багтаасан, гэртээ зөгийтэй, ёстой л сонин сайхан амьдарсан, өдгөө харин уламжлалаа хадгалахыг ихэд хичээж буй сүүлийн үед бол ихэд “ховордсон”яс сайтай хөгшчүүдийн нэг ажээ, Эрнэст Болдук гэж.

Манай сонины Вашингтон дахь тусгай сурвалжлагч

М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Categories
америкийн-монголчууд булангууд мэдээ цаг-үе

Элчин сайд Женнифер Зимдалл Галт тангаргаа өргөв

Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа

2015 оны есдүгээр сарын 14-ний өдөр, АНУ-ын Төрийн Департаментийн Франклины танхимд Монгол Улсад суух шинэ элчин сайд Женнифер Зимдалл Галт элчин сайдын тангараг өргөлөө. Ёслолын эхэнд Төрийн Департаментийн нарийн бичгийн даргын орлогч Патрик Кэннеди Женнифер Галтыг танилцуулав.

Женнифер Зимдалл Галт нь Төрийн Департаментийн Олон Нийтийн Албаны зөвлөх, АНУ-ын НАТО дахь Төлөөлөгчийн газрын олон нийтийн албаны зөвлөх, Зүүн Ази, Номхон далайн орнуудын хэлтсийн орлогч дарга зэрэг албыг хашиж байсан ажээ. Монгол Улсад томилогдохоосоо өмнө БНХАУ-ын Гуанжоу хот дахь 450 гаруй ажилтантай Консулын газрын даргаар ажиллаж байв. Анх 1989 онд Югославын Белград хот дахь Элчин Сайдын Яаманд ажилласнаар дипломат ажлын гараагаа эхэлсэн тэрбээр хятад, франц, испани, итали, серби-хорват хэлээр ярьдаг ажээ. Женнифер Зимдалл Галт нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Түүний нөхөр Фритц Галт хорь гаруй роман бичсэн, нэртэй зохиолч хүн аж. Тагнуул, адал явдлын сэдвээр голчлон бичдэг бөгөөд зохиолынх нь үйл явдал ихэвчлэн гэргий Женнифер Галтынх нь ажиллаж байсан улсуудаар өрнөдөг нь санамсаргүй тохиолдол биш юм. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд Булгаагийн Алтангэрэл, АНУ-аас Монголд сууж байсан элчин сайдууд болох Марк Минтон, Жонатон Аддлтон, Памела Слуц болон албаны бусад хүмүүс оролцов. Женнифер Зимдалл Галт есдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсыг зорьж, албандаа орно.

“Пирамидын цом” хөлбөмбөгийн тэмцээн

АНУ-ын Вашингтон хотноо “Пирамидын цом” Монгол туургатны хөлбөмбөгийн тэмцээн болов. “Пирамидын цом” гэж нэрийдсэний учир нь тус тэмцээнийг АНУ-д монголчуудын үүсгэн байгуулсан “Пирамид Гранит” компани зохион байгуулдагт оршино. Монгол туургатны тэмцээн болтлоо өргөжсөн спортын баярт Монгол Улсаас гадна Буриад, Халимагийн баг тамирчид оролцон өрсөлдлөө. Хоёр өдөр тэмцэлдсэний эцэст зохион байгуулагч “Пирамид” баг аварга болж, Буриадын “Хара морин” мөнгө, Мон Юнайтед баг хүрэл медаль хүртлээ.

Хүрэл медальт Мон Юнайтед баг

Америкийн кино театрт анх удаа монгол кино

Найман сард Виржиниа мужийн Фоллс Чөрч хот дахь “Анжелика” хэмээх кино театр “Ар хударга” киног албан ёсоор гаргалаа. Өмнө нь Монгол Улсын уран бүтээлчдийн хийсэн баримтат кинонууд Үндэсний Газарзүйн Хүрээлэн, бусад албан газрын кино танхимд болон төрөл бүрийн кино наадмын хүрээнд гарч байсан бол энэ удаад Америкийн олон нийтийн кино театрт, бүрэн хэмжээний уран сайхны кино анх удаа гарснаараа онцлог байв. 150 суудалтай танхимд нийт дөрвөн өдөр (өдөрт нэг удаа) гарснаас дүгнэхэд Вашингтон хот орчмын 600 шахам үзэгч “Ар хударга” киног үзсэн байна. Киноны нээлтэд зохиогч, продюсер Дашдоржийн Болдбаатар оролцлоо.

Америкийн монголчууд чөлөөт бөхчүүдээ дэмжив

Америкийн монголчуудын ДАШТ-д монголчуудаа дэмжиж хийлгэсэн футболка

Чөлөөт бөхийн ДАШТ есдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд Лас Вегас хотноо болсон билээ. Чөлөөт бөхчүүдээ хөгжөөн дэмжихээр АНУ-ын өнцөг булан бүрээс монголчууд Лас Вегаст очлоо. Цэнгэлдэх хүрээлэнд хаа сайгүй Монгол улсын далбаа намирч, С.Батцэцэгийг алтан медалийн тавцан дээр зогсоход заал тэр чигээрээ Монгол Улсын Төрийн дууллыг даган дуулсан юм. Америкийн монголчууд мөн тэмцээнд болон тамирчдадаа зориулан тусгай футболка хийлгэж иржээ. Харь улсад болж буй тэмцээн дээр зочин багийнхан хөгжөөн дэмжигчгүйгээсээ болж сэтгэл санааны хувьд өрсөлдөгчөөсөө дутуувтар байдаг нь ямар ч спортын бичигдээгүй хууль. Тэгвэл энэ удаад Америкийн монголчууд баг тамирчдаа тийм байдалд оруулсангүй. Тэр нь ч бас багийн өндөр амжилтад зохих хэмжээгээр нөлөөлсөн буй заа.

“Өдрийн сонин”-ы Вашингтон хот дахь сурвалжлагч

М. САРУУЛ-ЭРДЭНЭ