Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх нэгдүгээр сард агаарын дундаж температур ихэнх хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх хэдий ч хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч дунджаас 3-8°С хүйтэн байх төлөвтэй байна.

Сарын дунджаар авч үзвэл нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас хүйтэн, зүүн хагаст дунджийн орчим, хур тунадас баруун болон төвийн аймгуудын зарим газраар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур өдөртөө бага зэрэг уярах боловч шөнөдөө хүйтэн жиндүү байдал хэвээр хадгалагдана. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч нилээд чангарч олон жилийн дунджаас 3-6°С-аар хүйтэн байна. Бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр цас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булганы нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн зүүн хэсгээр хүйтэн жиндүү байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр агаарын темератур өдөртөө уярах төлөвтэй байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа бөгөөд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-6°С хүйтэн байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн жиндүү байх бөгөөд нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 2-5°С хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд хүйтний эрч чангарч ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-5°С хүйтэн байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр бага зэрэг цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Прокуророос авлига, албан тушаалын таван хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны арванхоёрдугаар сарын 23-наас 27-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 44734, мөрдөн байцаалтын 1106 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 231 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 96, өмчлөх эрхийн эсрэг 54, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 45, хүрээлэн байгаа орчны эсрэг 15, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, авлига, албан тушаалын 5, хүний амьд явах эрхийн эсрэг 4, мөнгө угаах 1 хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Гашуунсухайт дахь Гаалийн газрын улсын байцаагч Х.Н, А.О нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн нүүрс тээврийн үйл ажиллагааг хилийн боомтын гаалийн хяналт шалгалтаар саадгүй нэвтрүүлэх зорилгоор хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн дугаар анги, Улаанбаатар хот дахь болон Гашуунсухайт дахь гаалийн газрын алба хаагч нар нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг Улсын хилээр нэвтрүүлэх, гаалийн бүрдүүлэлт, хяналтыг түргэн шуурхай хийх, дараалал харгалзахгүйгээр зорчиход туслалцаа үзүүлэх зэргээр бусдад давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Увс аймгийн прокурорын газраас аймгийн Онцгой байдлын газрын албан тушаалтан Б.Б, Д.Ө, Б.Н нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, чөлөөлөгдсөн албан тушаалтанд цалин олгон, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Булган аймгийн прокурорын газраас сумын газрын даамал Г.М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Засаг даргын газар эзэмшүүлэх, эрх шилжүүлэх захирамж гараагүй байхад газар эзэмших гэрчилгээ олгож, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Салютыг буудуулж буй хүн аюулгүй шил, бээлий өмссөн байх, архи согтууруулах ундаа хэрэглээгүй байх DNN.mn

Он солигдох мөчид нийслэл хотын өнцөг булан өнгө өнгийн салют буудуулдаг. Нүргэлэх чимээ, өнгө үзэмж нь шинэ жилийн уур амьсгалыг оруулж, догдлох мэдрэмж төрүүлдэг ч аюул дагуулдаг эрсдэлтэй зүйл учраас анхаарал болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

Салют худалдан авахдаа

  • Найдвартай, худалдаалах зөвшөөрөлтэй газраас авах
  • Худалдан авч буй салютын хайрцаг, савлагаанд үйлдвэрлэгч, борлуулагчийн мэдээллийг бүрэн агуулсан байгаа эсэхийг анхаарах
  • Шошго нь үзүүлэлт, нэр модел, үйлдвэрлэсэн газрын хаяг холбоо барих мэдээллийг агуулсан байгаа эсэхийг шалгах

Салют буудуулахад бэлдэх

  • Салют нь тэсрэх бодис тул дээд зэргийн анхаарал, болгоомжтой ажиллагаа шаардана. Шидэх, цохих, доргиох, кран, дэгээгээр зөөвөрлөх зэргээр элдэв гэмтэл оруулах болон ил галын ойролцоо баглааг задлахыг хориглоно. Салютыг чийгтэй газар, галын аюултай орчинд мөн халуун орчинд хадгалахыг хориглоно.
  • Насанд хүрсэн хүн буудуулна
  • Салютыг буудуулж буй хүн аюулгүй шил, бээлий өмссөн байх, архи согтууруулах ундаа хэрэглээгүй байх шаардлагатай
  • Тэгш, хатуу гадаргуу дээр салютыг байршуулна
  • Буудуулах гэж буй салютын ойр хавьд шатамхай зүйл, тэсэрч дэлбэрэх бодис байх ёсгүй ба бусад салютаас хол байлгах
  • Салютын буудлагыг хамгийн багадаа 30 метрийн зайнаас үзэх
  • Хүн ам, байшин барилга төвлөрсөн газар буудуулахгүй байх
  • Хэрэв пиротехникийн хэрэгсэл гацсан тохиолдолд аюулгүй ажиллагааны зааварчилгааг баримтлан түүнийг үзвэрийн газраас зайлуулах, устгах арга хэмжээ авч, энэ тухай мэргэжлийн хяналтын байгууллагад яаралтай мэдэгдэх үүрэгтэй.
  • Ямар нэгэн хар нунтаг буюу дарь асгарсан байвал салютыг огт ашиглаж болохгүй.
  • Буудлага дууссаны дараа аюултай бүсэд гадны хүн орохыг хатуу хориглоно. Салютыг буудуулсны дараа тэсэлгээний хогийг сайтар цэвэрлэж, цаасан хоолойн үлдэгдлийг ачиж тээвэрлэж хаяна.

Түүнчлэн БНХАУ-аас болон бусад орноос оруулж ирсэн хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй, стандартын шаардлага хангахгүй, хэрэглэх заавар тодорхой бус, хямд үнэтэй пиротехникийн хэрэгслээр буюу салютаар буудлага үйлдэх явцад гарт дэлбэрэх, дээш хөөрөхгүй чиглэл тодорхойгүй нисэх зэргээр иргэдийн эрүүл мэнд, амь, эд хөрөнгөнд аюул учруулж болзошгүй тул пиротехникийн хэрэгслийг аль болох худалдан авахгүй, авч байгаа тохиолдолд зөвшөөрөлтэй газраас авч, мэргэжлийн хүнээс буудуулахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх оны дөрөвдүгээр сарын 01-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж нэмэгдэнэ DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо өнөөдөр 10 дугаар сард хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байгааг 20 хувиар нэмэгдүүлэн 792 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн бөгөөд Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг шийдвэрийг баталгаажуулсан байдаг.

Тодруулбал, 2025 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих бөгөөд уул уурхай, барилга, зам тээвэр гэхчлэн тодорхой салбарууд салбарынхаа зохицуулалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ тогтоох эрхийг нээлттэй байлгахаар тогтсон байна.

Дашрамд сануулахад, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо дараах хүчин зүйлсийг авч үздэг.

Үүнд:

  • Хүн амын амьжиргааны доод түвшин
  • Хөдөлмөрийн бүтээмж дундаж цалингийн зохистой харьцаа
  • Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ
  • Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин
  • Инфляц хамаарна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

00:30 цагаас иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх 18 чиглэл DNN.mn

Өнөөдөр Төв талбай “Улаанбаатарын Мөнгөн шөнө” баярын цэнгүүн болно.

Баярын шөнийн 00:30 цагт нийтийн тээврийн автобусаар дараах 18 чиглэлд иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм.

А зогсоол буюу зүүн чиглэлд Д.Сүхбаатарын талбайн өмнөх автобусны зогсоолоос буюу Ленин клубээс нийтийн тээврийн автобус хөдөлнө.

-МШ:1 “Сүхбаатарын талбай-Шархад”

-МШ:3 “Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон”

-МШ:4 “Сүхбаатарын талбай-Жанжин клуб”

-МШ:2 “Сүхбаатарын талбай-Улиастай”

-МШ:5 “Сүхбаатарын талбай-Сэлбэ амралт”

В зогсоол буюу баруун болон урд чиглэлд Д.Сүбаатарын талбайн баруун тал Монголын Үйлдвэрчний эвлэлийн байрны үүднээс автобус хөдөлнө.

-МШ:7 “Сүхбаатарын талбай-Толгойт”

-МШ:10 “Сүхбаатарын талбай-Улаан чулуут”

-МШ:6 “Сүхбаатарын талбай-Орбит”

-МШ:8 “Сүхбаатарын талбай-Зүүн салаа”

-МШ:9 “Сүхбаатарын талбай-Баруун салаа”

-МШ:11 “Сүхбаатарын талбай-5 шар”

Урд чиглэлд:

-МШ:12 “Сүхбаатарын талбай-Зайсан”

-МШ:13 “Сүхбаатарын талбай-Нисэх”

-МШ:14 “Сүхбаатарын талбай-Яармаг”

С зогсоол буюу хойд чиглэлд Соёлын төв өргөөний үүднээс автобус хөдөлнө.

-МШ:18 “Сүхбаатарын талбай-3,4-р хороолол”

-МШ:16 “Сүхбаатарын талбай-Хайлааст”

-МШ:17 “Сүхбаатарын талбай-Чингэлтэй /Зүрх уул/”

-МШ:15 “Сүхбаатарын талбай-Баянхошуу” гэсэн 18 чиглэлд Д.Сүхбаатарын талбайгаас нийтийн тээврийн автобусаар иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд 4776 МВт эрчим хүч нийлүүлээд байна DNN.mn

Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутагт байрлах 50мвт хүчин чадалтай 200мвт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын станц энэ сарын 5-ны өдрөөс эхлэн төвийн бүсийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар тус станц төвийн системд 4776 МВт эрчим хүч нийлүүлээд байна. Ингэснээр өдөрт дунджаар 25.000 айл өрхийг оргил ачааллын үед цахилгааны хязгаарлалтаас сэргийлж байна. Өөрөөр хэлбэл таван аймгийн цахилгааны хэрэглээг хангах хэмжээний эрчим хүч нийлүүлж байна гэсэн үг юм.

Categories
мэдээ нийгэм

Он солигдох шөнө нийслэлд цас орно DNN.mn

Арванхоёрдугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 1-нд шилжих өдрийн цаг агаарыг Цаг уурч Э.Дариймаа мэдээллээ.

Тэрээр “Нийслэлд 12 дугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө цас орно. Нэгдүгээр сарын 1-ний өдөр бага зэрэг цас орохоор байна. Салхи ихэнх хугацаанд 5-10 метр секунд байна. 12 дугаар сарын 31-нд салхи ширүүснэ. Агаарын температурын хувьд, Яармаг, Сонгины орчимд шөнөдөө -28-аас -33 градус, бусад хэсгээр -22-оос -33 градус байна. Өдөртөө -13-аас -12 градус байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” баярын тоглолт төв талбайд 21:00-00:00 цагийн хооронд болно DNN.mn

Нийслэлээс жил бүрийн шинэ жилийн баярын өдрүүдэд, 9 дүүрэг болон Д.Сүхбаатарын талбайд иргэд, олон нийтэд зориулсан олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Мөн 2001 оноос хойш жил бүр он солигдох мөчид иргэд Д.Сүхбаатарын талбайд цуглаж, хамтдаа шинэ оноо угтдаг болсон бөгөөд цугларсан иргэдэд зориулан “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” урлагийн тоглолтыг зохион байгуулж ирсэн. Энэ уламжлалын дагуу “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” баярын тоглолтыг Д.Сүхбаатарын талбайн төв тайзнаа 12 дугаар сарын 31-ний 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулна.

Шинэ жилийн баярын нэгдсэн тоглолтоос гадна төв талбайд тус өдрийн 18:00-24:00 цагийн хооронд дулаан тохилог дулаан асарт урлагийн тоглолт, худалдаа үйлчилгээ эрхлэх, халуун хоолны явуулын цэгүүд ажиллаж, иргэд олон нийтэд хүргэнэ. Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй газруудад улсын (ахлах) байцаагч, албан хаагчид хяналт тавьж, хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллахаас гадна эмнэлгийн яаралтай тусламжийн баг бэлэн байдлыг ханган ажиллах юм.

Олон нийтийн үйл ажиллагааг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэн хүүхэд хамгааллын хөдөлгөөнт үйлчилгээ буюу шар хантаазтай мэргэжилтнүүд ажиллаж эрсдэлд өртсөн, эцэг эх асран хамгаалагчаасаа төөрсөн хүүхдийг нийслэлийн Соёлын төв өргөөний 1 давхар 104 тоотод түр байршуулах, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, эцэг, эхэд нь хүлээлгэж өгөх юм.

Мөн иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс болзошгүй гал түймрийн аюулаас хамгаалах онцгой байдлын 70 алба хаагч гал унтраах зориулалтын 2 автомашинтай, он солигдох мөчид ёслолын буудлага хийх үеийн аюулгүй байдлыг хангуулан хамгаалалт, зохицуулалтын ажлыг хийж гүйцэтгэх юм. Д.Сүхбаатарын талбай болон баг тойруугаар 107, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн 485 алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.

Түүнчлэн “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” баярын тоглолт, шинэ жилийн баярын үйл ажиллагааны дараа 18 их багтаамжийн автобус Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоолуудаас 18 чиглэлд Шархад, Офицеруудын ордон, Жанжин клуб, Улиастай, Сэлбэ амралт, Толгойт, Улаанчулуут, Орбит, Зүүн салаа, Баруун салаа, 5 шар, Зайсан, Нисэх, Яармаг, 3,4 хороолол, Хайлааст, Чингэлтэй /Зүрх уул/, Баянхошуу чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨМЖ: Цана, чарга, тэшүүрээс унаж гэмтэхээс сэргийлье DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс зөвлөж байна. Иргэд олон нийт та бүхэн цана, чаргаар гулгахдаа анхаарал болгоомжтой байж амь нас, аюулгүй байдлаа хангаж гулгаарай.

 Цана, чарга, тэшүүрээс унаж гэмтэхээс сэргийлье. Уналтын шалтгаант өвчлөлийн тэргүүлэх шалтгаан

  • Нэг түвшин дээр халтирч, тээглэж бүдэрч унах -54.2 хувь
  • Шат гишгүүрээс унах-11.7 хувь
  • Нэг түвшин дээр цас мөсөн дээр унах -7.5 хувь
  • Нэг түвшнээс өөр түвшин рүү унах -5.0 хувь
  • Орноос унах-4.7 хувь Ц

Цана дугуйг тэшүүрээс унаж бэртсэн тохиолдол 2019-2023 оны байдлаар нийт 8919 байгаа аж. Энэ нь уналтын шалтгаант осол гэмтлийн тэргүүлэх шалтгаанаар гуравт буюу 7.5 хувьд багтаж байна. Үүнийг насны бүлгээр авч үзэхэд 10-14 насны хүүхдүүд 2232 тохиолдол буюу 5.5 хувийг эзэлж байгаа аж.

Зөвлөмж

  • Чаргаар гулгахдаа гараа унжуулахгүй, чирэхгүй, түлхэж хүч нэмэхгүй байхыг анхаараарай
  • Хөл гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж бусадтай мөргөлдөх, унах бэртэх эрсдэлтэй
  • Чаргаар ар араасаа дараалан гулгах нь хоорондоо мөргөлдөх эрсдэлтэй тул зэрэгцээ эгнээнээс гулгаарай.
  • Замын голд зогсолт хийсэн бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй замаа чөлөөлж зогсоорой.
  • Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлсхийж дээрээс гулгаж буй хүнийг харж замаа чөлөөлөөрэй
  • Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулаарай.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баяр, амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүд ажиллана DNN.mn

Засгийн газрын 2024-12-30-ны ээлжит бус хуралдаанаар, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны анхдугаар хуралдаан энэ сарын 24-нд болж тус хорооны ажлын албаны ажиллах журам, үндэсний хорооноос ойрын хугацаанд яаралтай хийх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлж холбогдох яамдаас санал авах ажлыг зохион байгуулж байна.

Мөн үндэсний хорооны гишүүн байгууллагуудад холбогдох үүрэг чиглэл өгч, дараагийн хуралдааныг 2025 оны эхний долоо хоногт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Нийслэл Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулах бодисын агууламж нэмэгдэж, стандартад заасан хүлцэх хэмжээнээс хэтэрсэн нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд ноцтой аюул учруулах нөхцөл үүсгэж байгаа тул дээрх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны гуравдугаар сарын 01 хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Эдгээр асуудлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга С.Одонтуяа, Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан нар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.  Авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга хийж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх юм. Утаа, түлш зэрэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар шуурхай мэдээлэл солилцох, эдгээртэй холбоотой шийдвэрийг цаг алдалгүй гаргах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зорилгоор Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгууллаа.  Авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга хийх юм.

Мөн нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан баяр, амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүдийг бэлэн байдалд ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос эрдэмтдийн зөвлөлийг байгуулж шийдлийг танилцуулах, сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, технологийн шинэчлэл хийх, автомашинаас агаарын чанарт үзүүлж байгаа нөлөөллийг бууруулах, Евро-5 шатахууны талаар, дулаалгын шийдлүүд зэрэг тулгамдсан асуудлаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулна.

“Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах туршилт хийж, туршилтын дээжийг гадаад орны итгэмжлэгдсэн лабораторит шинжлүүлэх ажлыг зохион байгуулах,

Яндангүй бүсийн хил хязгаарыг тогтоож, хийн болон давхар шаталтат зууханд хамруулах айл өрхийн тоо, зураглалыг гаргаж дэд бүтцийн бэлтгэл ажлыг яаралтай  эхлүүлэх,

Сургуулийн амралт эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшингийн дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч, галлагааны горимыг баримталж, угаарын хий мэдрэгчийг унтраахгүй байх талаар зөвлөмж сэрэмжлүүлэг тараах,

Улаанбаатар хотын 2019-2020 онтой харьцуулсан хэмжилтээр агаарын бохирдол ихэссэн шалтгаан нөхцөлийг тодорхойлох ажлын хүрээнд шахмал түлшний барьцалдуулагч, мидлингэд шилжилгээ хийж, дүгнэлт гаргах,
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулах ажлыг зэрэг ажлыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байна.