Categories
мэдээ нийгэм

‘’Авлигын эсрэг-Би’’ эссэ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ой, Нийслэлийн өдрийг тохиолдуулан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд ‘’Авлигын эсрэг-Би’’ сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарласан билээ.

Өнгөрсөн хугацаанд тус эссэ бичлэгийн уралдаанд дүүргийн ерөнхий боловсролын 10 сургуулийн 130 хүүхдийн бүтээл ирж өнөөдөр шилдгүүдээ шалгарууллаа. Шилдгүүдийг авлигын эсрэг хууль тогтоомжийг уншсан байдал, асуудлыг хэрхэн зөв тодорхойлсон, шинэ шинэлэг санааг яаж дэвшүүлсэн мөн монгол хэл бичгийн найруулгын алдаагүй байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдээр тодруулсан юм.

Тус тэмцээний шилдгүүдийн шагналыг дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун болон Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга А.Пүрэвдулам нар гардууллаа. Тус эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрыг 79 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч Ө.Анужин эзэлсэн бол ХСИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн 11б ангийн сурагч Х.Хантэнгэрийн эссе бичвэр удаалжээ. Харин уг тэмцээний гуравдугаар байранд 79 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч Э.Ариунзаяагийн эссэ орсон бол Русский лицей сургуулийн ахлах ангийн сурагч Ө.Намууны эссэ Тусгай байранд тус тус шалгарсан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Дуучин Б.Амархүү хүн зодож танхайрсан хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж буй. Тодруулбал, Б.Амархүү нь Хүүхдийн зууд байрлах нэгэн цэнгээний газарт танхайрч бусдын биед гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдсан.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, харьяа дүүргийн анхан шатны шүүхэд хавтаст хэргийг шилжүүлжээ. Шүүхээс маргааш /2018.11.01/ өдрийн 15.00 цагт Б.Амархүү болон түүний менежер Б.Гандаваа нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг товложээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Б.Амархүү нь 2018 оны хоёрдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө хүүхдийн зууд байрлах нэгэн рестораны үүдэнд 30 орчим насны залуутай үл ойлголцон зодолджээ. Энэ үед түүнтэй хамт явж байсан Б нь хажуугаас нь цохисон гэх. Харин хохирогч залуу зодуулсны улмаас толгой нь хагарч, биедээ хүнд гэмтэл авсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

Categories
мэдээ нийгэм

Хатгалгаа өвчний шинж тэмдгийг гэрийн нөхцөлд хэрхэн таньж, эмчлэх зөвлөгөө

Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх зөвлөмж, өвчний шинж тэмдгийг таних арга, эмчилгээний төрлүүдээс эцэг эхчүүд маань мэдэж авах нь тун чухал юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хатгалгаа өвчний тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх дадал хэвшил, уг өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга, хүүхдийн амьсгалын тоог хэрхэн зөв тоолох зэргийг тус зөвлөмжөөр дамжуулан хүргэлээ.

Хатгалгаа гэж юу вэ?

Ихэвчлэн ханиад томуу хүрсний дараа буюу даарсны улмаас хүний биеийн дархлаа суларч, амьсгалын замд байх хэвийн болон эмгэг бичил биетээр уушгины эд үрэвсэхийг хатгалгаа өвчин гэнэ.

Хүүхдээ хатгалгаа өвчнөөс хэрхэн хамгаалах вэ?

·Хүүхдээ төрөнгүүт нэг цагийн дотор ангир уургийг амлуулах нь чухал. Ангир уураг нь ханиад томуу, хатгалгаа өвчнөөс хамгаалдаг бодис агуулдаг, байгалиас заяасан вакцин юм.

·Хүүхдээ зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр нас хүртэл хөхүүлэхийн зэрэгцээ насанд нь тохирсон шим тэжээл бүхий нэмэгдэл хоолоор хооллоорой.

Хатгалгаагаар өвчлөх эрсдлүүд:

·Бага насны хүүхдийн дархлаа бүрэлдэж гүйцээгүй байдаг тул өвчлөх эрсдэлтэй байдаг.

·Хүүхдийг хэт бэгнэж гадна орчноос байнга тусгаарласнаар биеийн дасан зохицол нь алдагдаж амархан даарч бээрэх, олны дунд орох болон цэцэрлэгт явах үедээ өвчлөх эрсдэл өндөр байна.

·Ангир уургаа амлаагүй, эхийн сүүгээр хооллоогүй хүүхэд өвчлөлд өртөмтгий байх нь элбэг.

Хүүхдээ хатгалгаа өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

·Товлолын дагуу вакцинуудыг хүүхэддээ тогтмол хийлгэж байх нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдлийг бууруулдаг. Мөн хатгалгааны эсрэг пневмококкийн вакцин нь уг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

·Гэрийнхээ хаалга, цонхыг ойр ойрхон нээж, өдрийн цагаар цэвэр агаар оруулж байгаарай. Дотоод орчны агаарыг сэлгэж, нян бактерыг зайлуулах нь тун чухал. Хүүхдийн орчинд тамхи бүү тат. Элдэв резин, хуванцар, хог түлж шатаах нь биеийн эрхтэн системийг хордуулж хорт хавдар, амьсгалын замын хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Тиймээс гэрийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах үүднээс ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хэрэглэх нь зүйтэй.

·Эцэг эхчүүд хүүхдээ асарч, хооллох болон бие зассаны дараа гараа сайтар савандаж угаах дадлыг мөрдсөнөөр хатгалгаа өвчнөөс сэргийлэх боломжтой.

Хатгалгаа өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга:

·Ханиалгах

·Халуурах

·Нус гоожих

·Тайван бус болох

·Хоолонд дургүй болох

·Заримдаа амьсгаадах

·Цээж шуугих зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд үүнийг ХАНИАД ШУУХИНАА гэж үздэг.

Дээрх шинжээс гадна амьсгал олширох, цээж хонхолзох эсвэл амьсгал саадтай болох шинж тэмдэг ажиглагдвал УУШГИНЫ ХАТГАЛГАА гэж үзнэ. Хатгалгаа нь хүүхдийн нас, биеийн онцлог, өвчин үүсгэгч нянгаас хамаарч хүүхэд бүрт өөр өөрөөр илэрдэг тул эрүүл мэндийн байгууллагад хандаарай.

Хүүхдийн амьсгалыг хэрхэн тоолох вэ?

Хүүхдийн амьсгалын тоо нэг минутад хэвийн үеийнхээсээ олон болохыг АМЬСГАЛ ОЛШИРОХ гэнэ. Үүнд:

·2 сар хүрээгүй хүүхдэд 60 ба түүнээс олон

·2-12 сар хүртэлх хүүхдэд 50 ба түүнээс олон

·12 сараас 5 нас хүртэлх хүүхдэд 40 ба түүнээс олон болно.

·Та хүүхдээ уйлаагүй, хөхүүлээгүй, тайван үед амьсгалыг нь 1 минутын турш тоолоорой. Унтаж байхад нь тоолбол бүр сайн.

·Секундын зүүтэй юмуу эсвэл электрон цаг ашиглана.

·Хүүхдийн хэвлий дээр гараа зөөлөн тавьж үзээрэй. Амьсгал авахад нь хэвлий төмбийж, гаргах үед нь цааш болох бөгөөд үүнийг 1 амьсгал гэж тоолохыг анхаарах хэрэгтэй.

Цээж хонхолзох гэдэг нь амьсгал авах үед хэвлий төмбийж байхад өрцний хэсгээр цааш хонхойхыг хэлнэ. Хэрэв хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт ЯАРАЛТАЙ хандаарай гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зөвлөгөө мэдээллийн төвөөр 770 иргэн үйлчлүүлжээ

Энэ сарын 15-наас 29-ний өдрүүдэд МХЕГ-ын Зөвлөгөө, мэдээллийн төв нийт 770 иргэнд үйлчилж, 739 албан бичиг, 31 өргөдөл гомдол хүлээн авчээ.

Зөвлөгөө, мэдээллийн төвөөр үйлчлүүлсэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад гарын авлага, зөвлөмж тарааж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Хазара иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байхыг хүсэв

Монгол Улсад хазарачуудын эрх зөрчигдөж, тэднийг ялгаварлан гадуурхах байдал газар авч байгаа талаар иргэний нийгмийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

2016 онд манай улсын эрх бүхий байгууллага Монгол дахь хазара иргэдийг үндэсний аюулгүй байдалд аюултай хэмээн тодорхойлж, их дээд сургуульд сурахыг хориглосон аж.

Мөн магистрын зэрэг хамгаалахаар сурч байсан хэд хэдэн хазара оюутныг Монголоос гаргасан байна. Одоо Монголд Цагаадай гэх ганцхан хазара хүн үлдсэн байна. Харин ТЕГ-аас түүний визийг сунгахгүй байх чиглэлийг ГИХГ-т өгсөн талаар мэдээлэв.

Цагаадай нь 2016 оноос Афганистан улс руу буцаагүй гэнэ. Тэрбээр НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын хамгаалалтад байдаг аж. Мөн тэрбээр Хазара-Монголын найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэг ТББ-ыг үүсгэн байгуулсан байна.

Тиймээс хазара иргэд болон Цагаадайгийн визийг сунгаж, ялгаварлан гадуурхахгүй байхыг “Монгол хүн монгол хүндээ тусалъя”, “Босоо Хөх Монгол”, “Тэнгэрлэг ивээл”, “Монголын хохирогчдын холбоо” зэрэг иргэний нийгмийн байгууллагууд хамтран шаардаж эхэлжээ. Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол жагсаал цуглаан хийж, олон улсын байгууллагад хандахаа мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм

​Эрчим хүчний салбарынхны цалинг нэмэхийг шаардлаа

Монголын эрчим
хүч, геологи, уул уурхайн
үйлдвэрчний эвлэлийн
холбооноос цаг үеийн
асуудлаар өчигдөр мэдээлэл
хийлээ.
Энэ үеэр ДЦС-4-ийн
үйлдвэрчний эвлэлийн дарга
Д.Ган-Эрдэнэ эрчим хүчний
салбарын цалинг нэмэхийг
шаардлаа. Тэрбээр “Эрчим
хүчний яам салбарын
ажилчдын эрх ашгийг
Эрчим хүчний салбарын цалинг
нэмэхийг шаардлаа
хамгаалах үйлдвэрчний
эвлэлийн байгууллагатай
хуулийн дагуу хөдөлмөр
нийгмийн хамгааллын талаар
гэрээ хэлэлцээр байгуулсан.
Энэхүү хэлэлцээрт цалин
хөлсийг нэмэгдүүлэх ,
нийгмийн хамгааллын
асуудал зэрэг олон зүйлийг
тусгасан. Гэтэл Төрийн өмчийн
бодлого зохицуулах газар нь
тус салбарын компаниудын
бизнес төлөвлөгөөг батлахдаа
салбарын яамтай байгуулсан
хамтын хэлэлцээрийг
хэрэгжүүлэх боломж олгохгүй
байна. Тухайлбал Эрчим
хүчний салбарын 2017-2018
оны хамтын хэлэлцээрт
ажилтнуудын цалинг энэ онд
10 хүртэлх хувиар нэмнэ гэж
заасан. Гэтэл өнөөг хүртэл
нэмээгүй. Тиймээс бид
нэмэхииг шаардаж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Сүрьеэтэй өвчтөний гэр бүл санхүүгийн дарамтад өртөж буй нь судалгаагаар гарчээ

Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-аас сүрьеэтэй өвчтөн түүний гэр бүлд учирч буй зардлын судалгааны үр дүнг танилцууллаа.

Сүрьеэгийн эмчилгээг зургаан сараас хоёр жилийн хугацаанд тасралтгүй хийлгэх ёстой байдаг. Монгол Улс болон дэлхийн олон улс оронд сүрьеэгийн оношилгоо, эмчилгээ үнэ төлбөргүй хэдий ч нэмэлт зардал, тухайлбал гаж нөлөөний эм, унааны зардлыг үйлчлүүлэгч өөрөө гаргах ёстой. Эдгээр зардал нь сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд санхүүгийн дарамт учруулдаг. ДЭМБ-аас гаргасан судалгаанаас үзэхэд сүрьеэ өвчтнүүдийн 1/3 нь ноцтой болон маш ноцтой санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг ба тэдгээрийн гэр бүлийн 70 хувь нь санхүүгийн дарамтад өртдөг байна. Эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчтнүүдийн дунд ажилгүйдэл 11-37 хувь, хөдөлмөрийн чадвараа алдах байдал 4-30 хүртэл нэмэгджээ. Эмэнд мэдрэг сүрьеэтэй хүмүүсийн хувьд ажилгүйдэл 11-43 хувь хөдөлмөрийн чадвараа алдах байдал 5-10 хүртэл өсжээ. Сүрьеэгээр өвчилснөөс болж нийт өвчтний 39 хувь нь зээл авахад хүрч, 45,5 хувь нь ажилгүй болжээ. Сүрьеэ өвчлөлийн өндөртэй долоон орны нэгд нь манай улс багтаж байна.

Судалгааны үр дүнгээс харахад сүрьеэ өвчин нь Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй, ядуу амьдралтай, эмнэлэгт хэвтсэн болон шууд хяналттай богино хугацааны эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүд нь сүрьеэгийн улмаас санхүүгийн дарамтад өртөх эрсдэлтэй бүлэг болох нь тодорхойлогдсон байна гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн хувь эзэмшдэг компани ЖДҮХС-гаас зээл авчээ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын нэрс тодорсоор байгаа.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг ЖДҮХС-гийн үйл ажиллагааг алдагдуулсан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасныг УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр мэдэгдсэн. Тэгвэл ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг дөнгөж сая мэдэгдэл хийж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа.

Мөн Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн хувь эзэмшдэг компани ЖДҮХС-гаас зээл авсан баримт дэлгэгдлээ. 2016 оны наймдугаар сард дэд сайдын албан тушаалд томилогдсоноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж буй Ш.Лхамсүрэнгийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан “Дархан мах корпораци” ХХК нь ЖДҮХС-гаас 2017 онд зээл авчээ. Тэрбээр ХОМ-тээ тус компанийн 2,500 ширхэг хувьцааг эзэмшдэг гэжээ.

2017 онд ЖДҮХС-гаасзээл авсан компаниудын нэрс

1 Хөвших ХХК 2017 69 Монголиан милленниум ХХК 2017
2 Их аян сүлд ХХК 2017 70 АБУ трейд ХХК 2017
3 Дата төв ХХК 2017 71 Ти жи И ХХК 2017
4 Евро вүүд ХХК 2017 72 Монстиль 2017
5 Г.Эрдэнэчимэг 2017 73 Милано энд дизайн монголиа ХХК 2017
6 Дарханзагвар гоёл ХХК 2017 74 Иргэн Д.Батням 2017
7 Хасу энержи интернэшнл ХХК 2017 75 Эм эйч пи ХХК 2017
8 Зүүн сайн ХХК 2017 76 Уул далайн баялаг 2017
9 Д.Оюунчимэг 2017 77 Энх эсэн ХХК 2017
10 Номин тансаг ХХК 2017 78 Унирапропертийз 2017
11 Зуун Наст Эмү 2017 79 Велдресс ХХК 2017
12 Блү голд 2017 80 Тайж гоёл 2017
13 Тэмүүлэнгэсэр ХХК 2017 81 Эм Жи Икс ХХК 2017
14 ЭСУ ХХК 2017 82 Ти Эм Жи сервис ХХК 2017
15 Эрч гранд ХХК 2017 83 Грийн Арт Парк ХХК 2017
16 Хүмэн нэгдэл ХХК 2017 84 Б.Буянжаргал 2017
17 Мах мийт ХХК 2017 85 Инжхами 2017
18 Дээж бэйкери ХХК 2017 86 Дэлгэр түшээт хан ХХК 2017
19 Доктор МИЭК 2017 87 “Талст-Урлан 2017
20 Альфа констракшн ХХК 2017 88 Номин ендэрт ХХК 2017
21 Баялаг булган ХХК 2017 89 А.Алтанзаяа 2017
22 Түгээмэлтүмэн хишиг ХХК 2017 90 Г.Эрдэнэбат 2017
23 Гранд нобел 2017 91 Өлгийн агро ХХК 2017
24 Д.Хашхүү 2017 92 Очир-Өв продакшн 2017
25 Хэста ХХК 2017 93 Батган Агро ХХК 2017
26 Монгол царгас хүрээлэн ХХК 2017 94 Грийнфилд карне ХХК 2017
27 Хөвсгөл тэвхэн 2017 95 Цаст Согоот 2017
28 Шим дөл ХХК 2017 96 Эм Жи Ди ХХК 2017
29 Сайнгазар ХХК 2017 97 Монгол маркет франчайзинг 2017
30 Л.Батболд 2017 98 Норбу агко ХХК 2017
31 Суурь хана ХХК 2017 99 Тэнгэрийн марал ХХК 2017
32 Анивэй ХХК 2017 100 Монгол ван констракшн ХХК 2017
33 Норвав ХХК 2017 101 Бага Өлгий ХХК 2017
34 Кареер март ХХК 2017 102 Хүлгийн дээд ХХК 2017
35 Тайшир -Өргөө ХХК 2017 103 Их бадрах уул ХХК 2017
36 Томми энд Зулаа ХХК 2017 104 Төгс наран ундарга констракшн ХХК 2017
37 Ц.Мөнхбат 2017 105 Д.Тунгалаг 2017
38 З.Цогтсүрэн, Ч.Оюунсүрэн 2017 106 Си Эйч ай эйч юу ХХК 2017
39 Алтан хөхий есөн эрдэнийн оргил 2017 107 Л.Өлзийнаран 2017
40 ЖЛЗС ХХК 2017 108 Жи ПИ Эм ХХК 2017
41 Алтан талын зам 2017 109 Ус-Алтай ХХК 2017
42 Чанд трейд ХХК 2017 110 Урантекстайл 2017
43 Гурван богдын нуруу ХХК 2017 111 Г.Цас 2017
44 Таяа уул ХХК 2017 112 Ш.Чанцалнурмаа 2017
45 Иргэн О.Ананд 2017 113 Дархан мах корпораци ХХК 2017
46 Их улс ХХК 2017 114 Газар агро ХХК 2017
47 Хатиган болор ХХК 2017 115 Дэвшил отгонтэнгэр ХХК 2017
48 Д.Мягмарсүрэн 2017 116 Цайдам ургац ХХК 2017
49 Си эм жи өү ХХК 2017 117 ТИ ЭС ЭМ 2017
50 Монгол гэр хужирт ХХК 2017 118 Монгол женетикс сервис ХХК 2017
51 Тайгын нарс ХХК 2017 119 Сөдөт оргил ХХК 2017
52 Соёмбо Пресс ХХК 2017 120 Эс Эм Констейнер байг ХХК 2017
53 Виндзор ХХК 2017 121 Спа цогцолбор ХХК 2017
54 Т.Баасан-Очир 2017 122 Хархираан хөгжил ХХК 2017
55 Төгс төгөлдөрийн эзэд ХХК 2017 123 Иргэн Х.Цагаанхүү 2017
56 Сэвүүн уудам тал ХХК 2017 124 Төв түшээ ХХК 2017
57 ШБНТ ХХК 2017 125 Арвайн гранд ХХК 2017
58 Хатан энхрий ХХК 2017 126 Дөрвөн туг ХХК 2017
59 Г.Амарбуянт 2017 127 Голден лийф ХХК 2017
60 С.Баасанхүү 2017 128 Мөнххаан Мөнх ХХК 2017
61 Давхар Өртөө ХХК 2017 129 Фейриланд констракшн ХХК 2017
62 Загасан нүд загастай ХХК 2017 130 Башага 2017
63 Алтан трейд ХХК 2017 131 Дархангэрэл ХХК 2017
64 Иргэн Ш.Ариунтуяа 2017 132 Энх ариун ундарга ХХК 2017
65 М.Ундрах 2017 133 Цахим Гал ХХК 2017
66 Жэй Эй Эйч ХХК 2017 134 Ти Эс Ти косметикс ХХК 2017
67 Тэмүүн оргил ХХК 2017 135 Намудэвжих ХХК 2017
68 Зууны интерьер ХХК 2017 136 Иргэн Ш.Бэлэг 2017

Ш.Лхамсүрэнгийн 2017 онд АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэг

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батзориг: Өөрийн хүсэлтээр сайдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргалаа

Сайд Б.Батзориг хэвлэлийн хурал зарлан мэдэгдэхдээ

“Миний бие хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргаснаа та бүхэнд мэдэгдэж байна”.

Тэрбээр хэвлэлийн хуралд ийнхүү хэлсэн юм. “Сэтгүүлчдийн асуултад хариулахгүй” гэж танхимыг орхин гарав.

Categories
мэдээ соёл-урлаг

Хөгжмийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авахаар шийдвэрлэв

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас 2018 онд улсын санд худалдан авах хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлүүдийг тодруулах үйл ажиллагааг Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоотой хамтран энэ сарын 01-30-нд зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор баталсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын хүрээнд зохион байгуулсан уг шалгаруулалтад нийт 12 бүтээл ирсэн юм. Үүнээс БСШУС-ын сайдын тушаалаар байгуулагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг шинжлэн үзэж, улсын санд худалдан авах талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл”-ийн гишүүд нэг бүрчлэн үнэлгээ дүгнэлт өгч Н.Жанцанноров “Ятгын концерт 2”, Ш.Өлзийбаяр “Чингисийн хүүхдүүд киноны хөгжим”, Цэн.Эрдэнэбат “Ятгын II концерт”, Б.Ганхуяг “Байтаг богд” магтуу, Ж.Энхбаяр “Рапсодия” зэрэг 5 бүтээлийг улсын санд худалдан авахаар шийдвэрлэв.

Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг болон Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг шинжлэн үзэж, улсын санд худалдан авах талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн төлөөлөл өчигдөр УДБЭТын тайзнаа болсон “Алтан намар-2018” хөгжмийн наадмын гала тоглолтын үеэр шилдэг бүтээл туурвисан хөгжмийн зохиолчдод батламжийг гардуулсан юм.

Соёл урлагийн газраас цаашид 2018 онд “Улсын санд худалдан авсан хөгжмийн шилдэг бүтээл”-ийн шүүмж хэлэлцүүлэг зохион байгуулах, бүтээлүүдээр цомог /CD/ гаргаж олон нийтийн хүртээл болгох, бүтээлийг мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын санд ашиглах боломжийг нэмэгдүүлэх зэрэг олон талт ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.