Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт коронавирусийн 9 тохиолдол нэмж батлагдлаа

Ховд аймгийн онцгой комиссоос өнөөдөр /2021.03.31/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Г.Нэргүй “Гуравдугаар сарын 30-нд 94 хүний сорьцонд PCR шинжилгээ хийхэд, долоон хүнээс халдвар илэрч, аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 12 боллоо.

Голомтын бүс болох 72, 62, 52 дугаар айлын орон сууцны оршин суугчдыг шинжилгээнд хамруулахаар явуулын хоёр цэгийг байгуулсан.

Үүний хүрээнд 431 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад гурван иргэний хариу эерэг гарсан. Эдгээр иргэний эцсийн хариуг PCR шинжилгээгээр баталгаажуулахаар ажиллаж байна. Аймгийн хэмжээнд ойрын хавьтал 281 хүн, тусгаарлах байранд 61, гэрийн ажиглалтад 435 иргэн байна.

Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд тээврийн хэрэгсэл болон иргэдийн хөдөлгөөнд бүрэн хязгаарласан байгаа. Мөн тус сумын Засаг даргын захирамжаар халдвар илэрсэн орон сууц орчмын хөдөлгөөнийг түр хязгаарласан” гэв.

Аймгийн хэмжээнд дөрөвдүгээр сарын дундуур вакцинжуулалт эхлэх урьдчилсан мэдээлэл байна. Эхний ээлжинд эрсдэлтэй бүлгийн иргэдээ вакцинжуулна.

Categories
мэдээ нийгэм

“Био аюулгүй байдал, био хамгаалал ба “Ковид-19″” сэдэвт цахим сургалт боллоо

Дэлхий дахинд үүсээд буй “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан “Био аюулгүй байдал, био хамгаалал ба “Ковид-19″” сэдэвт онлайн (ZOOM) сургалт боллоо. БОАЖЯ-ны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороог БОАЖ-ын сайд Н.Уртнасан ахалдаг бөгөөд энэ удаагийн сургалтыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж Архангай, Баян-Өлгий, Хэнтий, Ховд, Увс, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ аймаг болон Багануур дүүргийн 108 ажилтан, албан хаагчид оролцсон юм.

Сургалтаар коронавируст халдварын Монгол Улс дахь нөхцөл байдал, хариу арга хэмжээ, цар тахлын үеийн биоаюулгүй байдал, SARS CoV-2 лабораторийн шинжилгээний үеийн биоаюулгүй ажиллагаа, халдвар хамгааллын хэрэгсэл өмсөх, тайлах аргачлал, эмнэлгийн хог хаягдал, анхаарах асуудлууд, Зооноз ба “Ковид-19”, Эмнэлзүйн сорьц ба халдвартай материалыг савлах, хадгалах, тээвэрлэх техник аюулгүй ажиллагаа, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үеийн халдваргүйжүүлэлт болон “Ковид-19”-ын оношлогооны арга зүй зэрэг олон талын сэдвээр мэдлэг олголоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Categories
гадаад мэдээ

ОХУ анх удаа амьтдад зориулсан коронавирусийн вакциныг бүртгэлээ

мОХУ дэлхийд анх удаа амьтдад зориулсан коронавирусийн эсрэг вакциныг бүртгэж авсан байна.

Тус вакциныг Хөдөө аж ахуйн хяналтын газрын /Россельхознадзор/ орлогч дарга Константин Савенков сэтгүүлчдэд мэдээлжээ.


“Россельхознадзорын харьяа Холбооны малын эрүүл мэндийн төвөөс бүтээсэн идэвхгүйжүүлсэн “Карнивак-Ков” хэмээх коронавирусийн халдварын эсрэг вакциныг ОХУ-д бүртгэлээ.

Энэ бол амьтдад зориулсан дэлхийд анхны цорын ганц Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх бэлдмэл юм” гэж Россельхознадзорын мэдэгдэлд дурджээ.

Өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлсэн вакцины клиник туршилтад нохой, муур, арктикийн үнэг, усны нохой, үнэг болон бусад амьтад хамрагджээ. Вакцинд хамрагдсан бүх амьтанд 100 хувь эсрэгбие үүссэн байна.

Уг вакциныг дөрөвдүгээр сараас үйлдвэрлэж эхлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Хятадын “Сэхэ” боомт Монголын нүүрсний тээврийг нэвтрүүлэхээ зогсоожээ

Хятадын тал Шивээхүрэн-Сэхэ боомтоор Монголын уул уурхайн тээврийг нэвтрүүлэхээ түр зогсоосон талаар “SXCoal” мэдээлсэн байна.

Коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор ийнхүү Хятадын тал боомтын үйл ажиллагааг зогсоожээ.

Сануулахад, Өмнөговь аймгийн Гурвантэс сум болон Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби сэндс” ХХК-д коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн талаар өмнө нь мэдээлсэн.

Categories
мэдээ нийгэм

Улсын Дээд Шүүх Б.Хурцад 1.6, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял оноолоо

Улсын Дээд шүүхэд өнөөдөр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг хэлэлцжээ. Шүүх бүрэлдэхүүн 13 цагаас хойш зөвлөлдсөн байна.

Тэдэнд холбогдох хэргийн зарим баримт, мэдээлэл улсын нууцад хамаарах тул шүүх хуралдааныг хаалттай явуулсан юм. Тус хэргийн шийдвэр сая гарч Улсын Дээд Шүүхээс Б.Хурцад 1.6 жил, Г.Эрдэнэбатад 1 жилийн хорих ял оноолоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргааш 11 цэгт PCR шинжилгээ авна

Маргааш буюу дөрөвдүгээр сарын нэгэнд 11 цэгт шинжилгээ авна. Шинжилгээний цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана. Мөн зөвхөн цаг авсан иргэдэд үйлчилнэ.

No description available.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Фулбрайт болон Франц улсын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран 2021-2022 оны хичээлийн жилд Франц улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газар хооронд оюутан солилцох хамтарсан гэрээний хүрээнд тэтгэлгээр суралцуулах найман оюутныг сонгон шалгаруулах хөтөлбөр зарлалаа.

Хүсэлтийг 2021 оны тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/?p=8558 дараах холбоосоор үзнэ үү.

Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгждэг Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Бүртгэлийн эцсийн хугацаа 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 08:30 цаг хүртэл явагдана. Фулбрайтын хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгждэг бөгөөд жил бүр ойролцоогоор 8000 тэтгэлэг олгодог юм.

Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой мэдээллийг https://www.meds.gov.mn/?p=8556 холбоосоор үзнэ үү.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Завхан: Тусгаарлалтад байсан гурван иргэний шинжилгээний хариу эерэг гарч, халдвартай нь батлагдлаа

Тус аймгийн 115 иргэний PCR шинжилгээгээр тусгаарлалтад байсан иргэдээс коронавирусийн халдвартай нь батлагдлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

“Улиастай суманд томилолтоор ирж ажилласан гурван иргэний ойрын хавьтлын иргэдийг тусгаарлаад байсан билээ. Дээрх гурван иргэнтэй ойр харьцсан хоёр иргэн коронавирусийн халдвартай нь шинжилгээгээр баталгаажсан. Эдгээр иргэдийн ойрын болон дам хавьтлын 115 иргэний PCR шинжилгээг авч ХӨСҮТ-рүү илгээгээд байсан билээ. Тэгвэл Улиастай суманд тусгаарлалтад байсан хоёр иргэн, Тосонцэнгэл суманд тусгаарлалтад байсан нэг иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа.

Улиастай, Тосонцэнгэл суманд эмчилгээ хийлгэж буй коронавирусийн халдвар авсан гурван иргэний биеийн байдал хэвийн байна” гэж Тус аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Оюутолгой” компанийн зэсийн экспорт зогсчээ

“Оюутолгой” компанийн зэсийн экспорт давагдашгүй хүчин зүйлийн улмаас зогсоод байгааг “Туркойз Хилл Ресурс” компани өчигдөр /2021.03.30/ мэдэгджээ.

Учир нь “Covid-19”-ийн халдварын нөхцөл байдлын улмаас Хятад-Монголын хил дээрх түүхий эдийн солилцоог Хятадын талаас зогсоосон байна. Тиймээс Хятадын талын худалдан авагчдад аль болох богино хугацаанд бүтээгдэхүүнээ нийлүүлэх тал дээр “Оюутолгой” компани Засгийн газартай хамтран ажиллаж байгаа аж.

Тус компани дээр Covid-19-ийн хоёр тохиолдол батлагдсантай холбоотойгоор 9.726 ажилтанд PCR-ийн шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан ч нийт ажилчдын аюулгүй байдлын үүднээс далд уурхайн бүтээн байгуулалтын ажил түр завсарлаад байгаа юм.

“Оюутолгой” компани уурхайн ажилчдаа ээлжээр ажиллуулдаг бөгөөд Улаанбаатар хотоос халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа тул эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа талаар эх сурвалжийн мэдээнд дурджээ.

Эх сурвалж: https://www.turquoisehill.com/

Categories
мэдээ улс-төр

АБГББХ: Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.03.31) хуралдаан 14 цаг 02 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхлэв.

Байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон институт хоорондын хэлэлцээр”-ийн төслийг Төсвийн байнгын хороо хэлэлцэж амжаагүй учраас уг асуудлыг түр хойшлуулав.

Ингээд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцсэн юм. Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад КОВИД-19- аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцож, хэлэлцээрт гарын үсэг зураад байна.

Энэхүү вакцинжуулалтын төслийн хүрээнд манай улс нийт хүн амынхаа 60 хүртэлх хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакциныг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяар түгээх, хянах, хүчилтөрөгчийн бага оврын станц байгуулах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх юм. Үүнээс гадна КОВИД-19 цар тахлын эсрэг вакцин нь шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учраас эмч, эмнэлгийн ажилтнуудаа чадавхжуулах, сургаж бэлтгэн мэдлэг, мэдээлэл олгох, вакцин хийсний дараа илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, хяналт тавих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулна гэдгийг Сангийн сайд танилцуулав.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас олгох энэхүү хөнгөлөлттэй зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь байх аж.

Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Т.Доржханд, Х.Баделхан нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Сангийн сайд Б.Жавхлан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Монгол Улсын Засгийн газар Коронавируст /КОВИД-19/ цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, цар тахлын халдварыг оношлох, эмчлэх зэрэг эрсдэлийг бууруулахад шаардлагатай вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулж, худалдаанд гармагц импортлох, энэ чиглэлийн олон улсын хөтөлбөрт хамрагдаж ард иргэдээ вакцинжуулах ажлыг хэрэгжүүлж эхлээд байна. Засгийн газар энэ оны зургадугаар сарын 30 гэхэд нийт хүн амынхаа 60 хүртэлх хувь буюу 2 сая иргэнээ вакцинжуулахаар төлөвлөж, холбогдох судалгаа тооцоо гарган хэрэгжилтийг эхлүүлж, бэлтгэл ажлыг бүх шатанд хангаж байна. Одоогоор зорилтот бүлгийн 290 мянга гаруй иргэнээ вакцинжуулалтад хамруулаад байна. Мөн вакцины татан авалтыг шуурхай хийхэд анхаарч, бүх боломж нөөцөө дайчлан ажиллаж байгааг дурдав.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх вакцинжуулалтын төслийн хөрөнгийн 90 гаруй хувийг цар тахлын эсрэг вакцин худалдаж авахад зарцуулна. Уг санхүүжилтийг Дэлхийн банкны Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталгаажуулаад байгааг Сангийн сайд тодотголоо.

Хуулийн төслийг соёрхон батлахтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг вакцины асуудал яригдаад удаж байна, тодорхой ахиц байгаа ч хурдан шийдэж, яаралтай татан авч иргэдээ хурдхан вакцинжуулах хэрэгтэй, үүний зэрэгцээ зээлээ багасгахад Засгийн газар анхаарах шаардлагатай байна гэдгийг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд цар тахлын эсрэг вакцин нь нэг удаа тариад өнгөрөх биш коронавирусийн халдварт цар тахал нь цаашдаа тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж мэдэхээр байгаа учраас дэд бүтэцдээ илүү сайн анхаарах хэрэгтэй байгааг хэлж байв.

Ингээд Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.