Categories
story-news

​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай

“Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг “Qpay” ашиглан захиалан унших боломжтой боллоо. Өмнө нь цахим “Өдрийн сонин”-ыг уншихын тулд “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан” банкаар дамжуулан төлбөрөө төлдөг байсан бол одоо илүү хялбар болж “Qpay” сонголт нэмэгдэж байна.

Ингэснээр уншигч танд олон үйлдэл хийлгүйгээр “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн хөрөг, ярилцлага, сурвалжлага, зарлал, тендерийн зар зэрэг өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ цаг алдалгүй хялбараар унших боломж бүрдлээ.

Уншигч та цахим “Өдрийн сонин”-ыг захиалахын тулд Өдрийн сонин апп болон Tsahim.dnn.mn сайт руу ороод сонин захиалан уншаарай.

Та СОНИН ЗАХИАЛАХ гэсэн хэсгийг дарснаар эхлэх хугацаа, төрөл, банк гэсэн сонголт байна. Тэдгээрийг зааврын дагуу бөглөсний дараагаар хамгийн сүүлд төлбөр төлөх буюу БАНК дээр дарснаар Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Qpay зэрэг сонголт гарч ирнэ. Эдгээрээс Qpay хэсгийг дараарай. Хэсэг хугацааны дараа barcode гарч ирнэ.

Уншигч та цахим “Өдрийн сонин”-ыг нэг өдрөөр худалдан авах бол 2000 төгрөг, нэг сараар бол 9000, жилээр 108000 төгрөг гэсэн сонголтуудаас сонгон barcode-ыг уншуулахад л хангалттай.

www.admin.dnn.mn,

Twitter:DNN_MN

Facebook:DNN.MN

Instagram:dnn_mn

E-mail:udriinsonin@admin.dnn.mn

Categories
story-news мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Ганболд: Улаанбаатарыг 14 хот болговол юун тэр хэмнэлтийн бодлого, дарга нарыг нь татвар төлөгчдийн мөнгөөр л тэжээнэ шүү дээ

Өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-аас “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай” хуулийг шинэчлэн баталсан. Энэ хүрээнд Улаанбаатар хотыг Хан-Уул, Яармаг, БуянтУхаа, Сонгинохайрхан, Баянхошуу, Толгойт, Ө н өр, Баянгол, Чингэлтэй, Сэлбэ, Сүхбаатар, Баянзүрх, Дарь-Эх, Амгалан гэх 14 бие даасан хот болгон хуваах аж. Хэрэв энэхүү төлөвлөлт хэрэгжвэл Улаанбаатар хот 14 өөр бүтэц бүхий, өөр өөр чиг үүрэгтэй, өөрсдийн хөгжлийн бодлого, бүтээн байгуулалттай “Kлон төвт нийслэл” болон шинэчлэгдэнэ гэсэн юм. Энэ төлөвлөлт хэр оновчтой эсэх талаар Авто замын мэргэшсэн инженер, мэргэшсэн төсөвчин Э.Ганболдтой ярилцлаа.


-Улаанбаатар хотыг бие даасан 14 хот болговол ажлын байр нэмэгдэж, төрийн үйлчилгээ хүртээмжтэй болно гэжээ. Гэвч бодит байдал дээр энэ зорилт үр дүнгээ өгөх болов уу?

-XXI зуунд манай улсад цахимжуулах ажил маш амжилттай явж байгаа. Бүх хүн гар утастай болж, хоорондоо хурдан шуурхай мэдээлэл дамжуулдаг болсон байна. Мэдээлэл дамжуулах суваг нь тодорхой болсон ийм үед олон хот болгон хуваах нь илүү зардал, олон давхацсан бүтцүүдийг бий болгоно. Хэрэв Улаанбаатар хотыг 14 хот болговол ямар ч утга учиргүй, замбараагүй бүтэцтэй болж, иргэд төөрч будилна. Хоёрдугаарт, яриад байгаа төсвийн хэмнэлт, төрийн албан хаагчдын тоог цөөлөх, эрх үүргийг давхардуулах гэдэг нь бүр замхарлаа л гэсэн үг. Эдийн засаг, нийгэм талаасаа ийм хор уршигтай. Улс төрийн хувьд Монгол Улс нэгдмэл том орон байж байгаад, Бага хаадын үед гадны бодлогоор олон жижиг ханлиг, аймгуудад хуваагдсан. Энэ үед Монгол Улс гундах, буурах, задрах зам руугаа орсон.

Социализмын үед 18 аймагтай байсан. Яагаад гэвэл энэ үед бүтээн байгуулалт, нийгэм соёлын маш том үйл ажиллагаа явагдсан. Тэр үед хүмүүс тархай бутархай, хамгийн гол нь мэдээлэл солилцох дэд бүтэц байгаагүй. Бие биетэйгээ мориор л явж харьцдаг байсан. Өнөөдөр бол сансрын холбоотой болчихлоо. Уулын мухарт байгаа малчин хүртэл сүлжээтэй болсон энэ үед дээрх төлөвлөлт ямар ч ач холбогдолгүй. Цаашид хэрэгжих эсэхийг нь мэдэхгүй байна. Хэрвээ хэрэгжиж эхлэх юм бол 14 хотын даргатай болно, 14 орлогч дарга, зөвлөхүүдтэй болно. Монголд хотын дарга болох сонирхолтой хүн олон болсон юм шиг байна. Хамтарсан засаг нийлэхээрээ намууддаа даргын албан тушаал бэлэглэдэг. Даргынх нь орон тоо олдохгүй болохоор Майдар хот гээд Төв аймгийг тойруулаад хэдэн ч хот барих гээд байгаа юм. Харин ганцхан Хархорум хотоо хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог.

Хархорум бол Монголын эртний нийслэл, дэлхийн өвд багтсан түүхэн ач холбогдолтой газар шүү дээ. Тэрэнтэй барьцаж байгаа юм уу, албан тушаал хуваарилж байгаа юм уу, олон намуудын амбиц нь дийлдэхгүй, тэрийгээ зохицуулж байгаа юм уу, бүү мэд. Ер нь хотын дарга болох гэсэн өвчин тусчихсан юм шиг байна.

-Таны хувьд авто замын салбарын хүн. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын асуудлыг өөрөөр шийдэх боломж бий юу?

-Би авто замын инженер хүн. Нийслэлийн авто замын газар, Нийслэлийн зураг төслийн хүрээлэн, Улаанбаатар зам засвар, арчлалтын газарт ажилласан. Нийслэлийн ажилд 10-аад жил оролцсон учраас энэхүү ажлыг ерөнхийдөө мэднэ. Өнөөдөр НЗДТГ, Нийслэлийн захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх агентлагууд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын нийгмийн, эдийн засгийн асуудлыг бүрэн шийдэх чадамжтай гэж бодож байна. Энэ шийдвэр 100 ямаанд 60 ухна гэдэг шиг л юм болж байна. Нэг хүн тэдэн хүнийг захирна гэсэн хэм хэмжээ алдагдана. Өнгөрсөн 30 жилийн түүхээс харахад аймаг, сумддаа тодорхой эрх мэдлийг хуваарилсан.

Гэхдээ энэ шийдвэрийн сөрөг тал нь давуу талаасаа илүү. Яагаад гэвэл нутгархдаг, намчирхдаг, нутгийн хүн нь биш л бол бараг чөтгөр шулам гэж үздэг болчихсон. Энэ бол боловсон хүчний бодлогоос эхлээд улсын хөгжилд эсрэг үр дүн авчирсан гэж бодож байна. Харин одоо Улаанбаатарыг дахиад 14 даргатай болговол 14 эрх мэдлээ задлаад хуваарилбал үүнээс ялгаагүй л юм болно.

-Нийслэлийг 14 хот болгон хуваах тал дээр цахим орчинд хүмүүс шүүмжлэлтэй хандсан байна лээ?

-Манай улс сүүлийн үед нэг л буруу жишигтэй болчихоод байгаа мэт санагддаг. Жишээ нь, хүмүүс юунаас залхаж байна гэхээр нэг л их олон даргатай болчихоод байгаа юм. Олон дарга байх тусмаа ажил сайн болох ёстой. Гэтэл өнгөрсөн хугацаанд ийм зүйл болсонгүй. Эсрэгээрээ буруу зүйл болсон. Тийм юм чинь нийгэм даяараа эсэргүүцэхээс өөр яах юм. Эсэргүүцэх нь ойлгомжтой.

-Олон даргатай болбол татвар төлөгчдийн мөнгө рүү л орно биз дээ?

-Эдийн засгийн хувьд маш их хохиролтой. Яагаад гэхээр шийдвэр гаргадаг олон давхаргатай болно. Тэр дарга нар бүгд унаатай болно, байшинтай болно, туслахуудтай болно. Одоо байгаа яамнуудаа цөөлнө, хэмнэлтийн бодлого гээд сайхан юмнууд яриад байгаа. Улаанбаатарыг 14 хот болгон хуваавал юун тэр хэмнэлтийн бодлого, дарга нарыг нь татвар төлөгчдийн мөнгөөр л тэжээнэ шүү дээ.

-Шийдвэр гаргаж байгаа хүмүүс юуг өөрчлөх гээд ийм зүйл төлөвлөсөн юм бол?

-Шинэ яам, агентлагт дарга нар томилогдохоороо ерөнхий юм л ярьдаг. Энэ асуудал дээр хамгийн түрүүнд “Ингэж олон хот болгон хувааснаар иргэдэд үйлчилгээ ойртоно” гэж ярина. Эрх баригчдын хийх тайлбар нь ердөө л энэ. Өнөөдөр Улаанбаатар хотын төрийн үйлчилгээ иргэддээ хангалттай хэмжээнд хүрч, үйлчилж байгаа гэж боддог. Яагаад гэвэл мэдээлэл авах, дамжуулах систем манай улсад гайгүй хөгжсөн. Дахиж ойртуулах шаардлага байхгүй. Олон хотын даргатай болчихоор хүмүүс даргатайгаа уулзахад ойртоно гэх байх. Гэхдээ энэ бол үлгэр л дээ, үлгэрийн яриа болоод л дуусна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Г.Балгармаа

Categories
story-news

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Голын урсац нэг өөрчлөгдчихвөл “Алтан өргөө” кино дээр гардаг шиг л юм болно

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Ардчилсан нийгэмд гишүүд үзэл бодлоо илэрхийлэх, хуулийн дагуу бүрэн эрхээ эдлэх өөрийнх нь л бүрэн эрх. Гэхдээ гурван намын хувьд улс төрийн шийдвэр гарган, хамтарч эрх барьж байгаа гэдгээ мартаж болохгүй. Бас тэртээ тэргүй ирж буй цагийн урсгалыг хэт яарч, эсвэл авторлох гэж байгаад цагийн зүүг буцаагаад эргүүлчихсэн олон түүх бий. Голын урсац нэг өөрчлөгдчихвөл “Алтан өргөө” кино дээр гардаг шиг л юм болно

Categories
story-news

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Засгийн газраас зарласан 14 мега төслийн 50 хувь нь хэрэгжиж эхэлбэл дотоодын нийт бүтээгдэхүүн 200 их наядад хүрэх боломжтой

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Засгийн газраас зарласан 14 мега төслийн 50 хувь нь хэрэгжиж эхэлбэл дотоодын нийт бүтээгдэхүүн 200 их наядад хүрэх боломжтой. Их гүрнүүдийн хоорондын худалдааны дайн зэрэг биднээс үл хамаарах хүчин зүйл байгаа ч бид зөв замдаа бас дээд хурдаараа л явж байна. Замаасаа гараад явчихгүй байх нь маш чухал

Categories
story-news

ТОЙМ: “Яндангүй бүстэй болъё” хэмээн өгүүллээ

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлбэл эдийн засаг тэлдэг гэдгийг ховдчууд маш сайн ойлгож байгаа” гэснийг VI нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Categories
story-news

ТОЙМ: Нэрт нийтлэл Баабарын “Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө” нийтлэл хэвлэгдлээ

Categories
story-news

ТОЙМ: “Эрх баригчид “Танхим”-д анхаараад, “Болор цом”-ыг тоосонгүй бололтой” хэмээн өгүүллээ

Categories
story-news

ТОЙМ: “Түмэн олныхоо баярын зоогийг нь заатлаа тахин шүтэгдсэн гэж эндүүрсэн дарга нарын солиорол” хэмээн өгүүллээ

Categories
story-news америкийн-монголчууд амьдралын-өнгө ангиллуудын-баннер ардын-цолтон арслан булангууд видео-мэдээ жинлүүр загас зурхай ихэр матар мэдээ мэлхий нийгэм нийгэм-ангиллын-баннер нийтлэл нийтлэл нум нүүр-хуудасны-баннер нүүр-хуудасны-баннер-2 нүүр-хуудасны-баннер-3 онцлох-нийтлэл охин өд-бэх өрнийн зурхай сав-шимийн-ертөнц танайд-өнжье туслах-ангилал удам-судар улс-төр-ангилалын-баннер үхэр хилэнц хонь хумх цаг-тооны-бичиг эдийн-засаг эдийн-засаг-ангиллын-баннер эх-орон-сумаас-эхэлнэ

Б.Даваадалай: Ерөнхийлөгчийн хориг Засгийн газар, УИХ-д боломж олгож байгаа юм DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайтай ярилцлаа.


-Улсын төсөвт бүхэлд нь хориг тавьж байсан тохиолдол цөөхөн. Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсны шалтгаан юу вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд ард түмнээс сонгогдсон гэдэг утгаараа хуульд хориг тавих бүрэн эрхтэй ганц субьект. Өмнө нь төсөв дээр ихэвчлэн хэсэгчилсэн байдлаар хориг тавьж байсан. Нийгэм, олон нийт, мэргэжлийн байгууллагууд 2025 оны төсөв нэлээд тэллээ гэж шүүмжилсэн. Эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн хоёр жил харьцангуй сайн гүйцэтгэлтэй байна. Манай гол түүхий эд нүүрс, зэсийн үнэ өндөр байна. Дээрээс нь Хятадын тал манай нүүрсийг нэлээд сайн гаргаж байна. Мөн Засгийн газар ашигт малтмалын салбарт ил тод байдлыг сайжруулах, тухайлбал, биржээр арилждаг болсон ч, “нүүрсний хулгай”-г ил болгож, засаж янзаллаа. Энэ мэт өөрчлөлтүүдийг хийсний үр дүнд олон үнэлгээ сайжирсан. Нэг анхаарах зүйл бол, энэ бүгд дандаа уул уурхайн орлого. Уул уурхайн бус орлогоо аваад үзвэл, эдийн засгийн бааз суурь сэргэж, нэмэгдэж байгаа ч бас сайжруулах шаардлага байгаа юм.

-Гэхдээ бидний олж байгаа орлого “эмзэг”. Түүхий эдийн үнэ унавал Монгол Улсад эрсдэлтэй?

-Тийм. Төрөлжөөгүй эдийн засагтай. Бид бараг хоёр, гурван бүтээгдэхүүнээр л амьдарч байна. Энэ нөхцөлд илүү болгоомжтой хандах ёстой. Үүнийгээ дагаад бусад зардлаа нэмэгдүүлсэн зүйл бий. Шууд үгүйсгэхэд хэцүү. Цалин, тэтгэврийг нэмсэн, тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэсэн. Аймагт ажиллавал 20 хувь, суманд ажиллавал 40 хувь гээд хангалттай сайн нэмлээ шүү дээ. Жирийн багшийн дундаж цалин хамгийн бага нь 1.6 сая төгрөг. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа багийн дарга гэхэд бараг 2.5 сая төгрөгийн цалинтай болчихлоо. Жил болгон үнийн өсөлт, инфляцын түвшинтэй уялдуулаад нэмнэ гэж хууль, тогтоомжид заасан учраас заавал нэмэгдэх шаардлагатай зардлууд байгаа юм билээ. Тухайлбал, цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийн зарим хөтөлбөрүүд, хүүхдийн мөнгөнөөс эхлээд. Хүүхдийн мөнгө гэхэд 1.6 их наяд төгрөгийг төсвөөс зарцуулж байна. Энэ мэтчилэн нийгэмд заавал очих ёстой зардлууд бий. Нөгөө талд үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмаа барьж, танах боломжтой зардлууд харагдаж байна.

-Ерөнхийлөгчийн хоригийн хүрээнд ямар ямар шаардлагууд тавьж байгаа вэ?

-Нэгдүгээрт, 2024, 2025 оны төсвийг батласнаас хойш олон улсын нөхцөл байдал нэлээн өөрчлөгдөж байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль, дээрээс нь зөвхөн Трамп гарч ирсэнтэй холбоотойгоор түүхий эдийн үнэ хэлбэлзэж байна.

Хэрвээ Хятадаас орж ирж буй бараанд 60 хувийн татвар тавьчихвал урд хөршийн эдийн засаг нэг хувиар сулрах эрсдэлтэй. Манай эдийн засаг Хятадын эдийн засгаас бараг 100 хувь хамааралтай гэж хэлж болно. Оны эхний есөн сарын байдлаар манай эдийн засаг 5 хувьтай байна. Мэдээж хөрөнгө оруулалтаа нэмэх, бүсчилсэн хөгжил, томоохон эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрүүдийг харвал төсвөө тэлээд, эдийн засгаа өсгөх чиглэл байж болно. Гэхдээ гадаад нөхцөл байдал тогтворгүй, дайн дажины байдал яаж ч өөрчлөгдөж магадгүй байна. Ер нь Монгол Улсын сүүлийн 30 жилийн эдийн засгийн бодлогыг харвал мөнгө олж байсан мөртлөө нөгөө талдаа алдагдалтай яваад, олсон орлогоосоо илүү зарцуулдаг. Энэ хандлагадаа зарчмын өөрчлөлт хийе гэж байгаа юм. Тийм учраас дотооддоо болгоомжтой байя, ингэхийн тулд ерөөсөө олсон орлогоосоо илүү зарцуулдаг хандлагаа больё л гэж байгаа юм. Хоёрдугаарт, мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлье гэж байгаа юм.

-Өөрөөр хэлбэл?

-Өндөр орлоготой, өсөлттэй энэ жилүүд дээрээ орж байгаа орлогоосоо тодорхой хувийг хадгалдаг болъё. Дэлхийн банкны судалгаа байдаг. Бид 100 ам.долларын орлого олоод 99-ийг нь зарцуулчихдаг. Нэг хувийн л хуримтлал үүсгэдэг. Өнгөрсөн 30 жилд ийм байдалтай явж ирсэн. Одоо илүү болгоомжтой, орлого өндөр олж байгаа үедээ мөнгөө сайн хадгалъя. Орлого буурах үед ард, иргэд, аж ахуйн нэгжийнхээ хэвийн үйл ажиллагааг хадгалахын тулд төсвөөсөө зарлагаа нэмдэг, мөчлөгөө сөрдөг ийм байдлаар явж, жаахан хянамгай байя гэсэн санаа. Ер нь уул уурхай дээр суурилсан, манайхтай ижил төстэй орнууд ийм бодлого хэрэгжүүлдэг. Мэргэжлийн байгууллагууд ч энэ бодлогыг зөвлөдөг. Энэ удаад бид энэхүү чиглэл рүүгээ зоригтой явах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм. Тиймээс бидний эхний үндэслэл бол алдагдалгүй төсөв баталдаг болъё, нөгөө талдаа мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлдэг болох явдал юм.

-Иргэд олон нийт хэт их тэлэлттэй төсөвт Ерөнхийлөгч хориг тавих байх гэж их найдаж байсан. Төсвийн зарцуулалт эдийн засгийн хэдэн хувийг эзэлж байсан бэ?

-Олон нийтийн “үр ашиггүй, хэмнэлтгүй, хэт их тэлж байна” гэсэн шүүмжлэл хэлж байгаа нь зүй ёсных гэж бодож байна. Үнэхээр эдийн засгийн 37.7 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн зардал оруулж ирсэн. Шууд үгүйсгээд, энийг хас гэхээсээ илүүтэй өнгөрсөн 30 жилийн түүхийг бид аваад үзье л дээ. 2016 онд хямралын үе, 2020, 2021 он ковидын онцгой он жилүүд байсан. Энэ гурвыг хасаад тооцоод үзэхээр, төсвийн зардал дунджаар 30-33 хувьтай тэнцдэг байсан байгаа юм. 2025 онд 37, бүр 40 рүү дөхөж байгаа нь өндөр өсөлт юм. Тийм учраас энэ дээр бид жаахан “тоормос”-лож, үр ашиггүй, эсвэл тэвчиж болох зардлуудаа хасах хэрэгтэй гэж үзсэн. Ерөнхийлөгчийн зүгээс зарчмын хувьд та нар алдагдалгүй бол, харин яаж алдагдалгүй болох тохиргоогоо өөрсдөө хий. Өөр хоорондоо холбоотой юмнуудаа засаж сайжруулах боломж олгож бүхэлд нь хориг тавьж байгаа юм. Хэсэгчлээд тавьчихвал өөрчилж чадахгүй гэсэн үг учраас тийм боломж, тийм орон зайг Засгийн газар, УИХ-д олгож байгаа юм.

-Улсын мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө. Нэг төгрөг болгон үр ашигтай байх ёстой биз дээ?

-Тийм ээ. Тийм учраас татвараа төлж байгаа хүмүүсийн үгийг заавал сонсох ёстой. Тэндээс авахыг нь авч, зөв юмнуудыг нь бид засаад явах ёстой. Төсвийн хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжид тодорхой заасан байдаг. Тухайлбал, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гээд. Төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө гүйцэтгэл тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх зэрэг маш олон зарчмыг төсөв дээр суулгасан. Энийг бүрэн хангаж ажиллаагүй байна гэж үзэж байгаа юм. Тийм учраас олон нийт, иргэд, аж ахуйн нэгжүүд шүүмжилж байна. Мэдээллээ үнэн зөв, хүртээмжтэй, ойлгомжтой, УИХ-ын гишүүд, бусад хүмүүс ард иргэдэд маш сайн тайлбарлаж ойлгуулах ёстой. Бид урт хугацааны бодлого зэрэг олон баримт бичиг дээр зөв, бодитоор хэрэгжүүлэх зүйлүүдээ томьёолоод оруулсан. Бодитоор хэрэгжүүлэх юм чинь төсөв, эдийн засгийн бодлого дээр гарч ирэх ёстой.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төсвийн урсгал зардлыг хязгаарлаж, төсвийн алдагдал Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана гэсэн заалт бий. Энэ талаар юу хэлэх вэ?

-Тийм. Энэ заалтаа маш бодитой хэрэгжүүл ээ гэж байгаа юм. Баталсан хууль тогтоомжуудаа бодитоор хангаж байж л хэрэгжүүлж эхэлнэ.

-УИХ 2025 оны төсөвт хориг тавьсныг хэрхэн хүлээж авсан бэ?

-УИХ энэ төсөв сайн болсонгүй, засах шаардлагатай байна гэдгээ хүлээн зөвшөөрлөө гэж бодож байна. Яагаад вэ гэвэл УИХ тогтоол баталсан. Энэ ондоо багтаагаад тодотгол хий гэсэн агуулгатай тогтоол гаргаж байгаа нь УИХ өөрөө төсвийг засаж сайжруулах шаардлагатай байна гэдгээ хүлээн зөвшөөрч буй гэж ойлгож болно. Хоёр дахь нь УИХ-аас Засгийн газарт тодотгол хийнэ гэж тогтоолоор чиглэл өгч байгаа нь өөрөө хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчмыг зөрчих нөхцөлийг бий болгосон.

-Тодотгол хийх эрх зүйн орчин бүрдээгүй гэсэн үг үү?

-Төсвийн тухай хуулиар “Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34.1 дэх заалтад Засгийн газар дараах ашиггүй, эсвэл тэвчиж болох зардлуудаа хасах хэрэгтэй гэж үзсэн. Ерөнхийлөгчийн зүгээс зарчмын хувьд та нар алдагдалгүй бол, харин яаж алдагдалгүй болох тохиргоогоо өөрсдөө хий. Өөр хоорондоо холбоотой юмнуудаа засаж сайжруулах боломж олгож бүхэлд нь хориг тавьж байгаа юм. Хэсэгчлээд тавьчихвал өөрчилж чадахгүй гэсэн үг учраас тийм боломж, тийм орон зайг Засгийн газар, УИХ-д олгож байгаа юм.

-Улсын мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө. Нэг төгрөг болгон үр ашигтай байх ёстой биз дээ?

-Тийм ээ. Тийм учраас татвараа төлж байгаа хүмүүсийн үгийг заавал сонсох ёстой. Тэндээс авахыг нь авч, зөв юмнуудыг нь бид засаад явах ёстой. Төсвийн хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжид тодорхой заасан байдаг. Тухайлбал, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гээд. Төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө гүйцэтгэл тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх зэрэг маш олон зарчмыг төсөв дээр суулгасан. Энийг бүрэн хангаж ажиллаагүй байна гэж үзэж байгаа юм. Тийм учраас олон нийт, иргэд, аж ахуйн нэгжүүд шүүмжилж байна. Мэдээллээ үнэн зөв, хүртээмжтэй, ойлгомжтой, УИХ-ын гишүүд, бусад хүмүүс ард иргэдэд маш сайн тайлбарлаж ойлгуулах ёстой. Бид урт хугацааны бодлого зэрэг олон баримт бичиг дээр зөв, бодитоор хэрэгжүүлэх зүйлүүдээ томьёолоод оруулсан. Бодитоор хэрэгжүүлэх юм чинь төсөв, эдийн засгийн бодлого дээр гарч ирэх ёстой.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төсвийн урсгал зардлыг хязгаарлаж, төсвийн алдагдал Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана гэсэн заалт бий. Энэ талаар юу хэлэх вэ?

-Тийм. Энэ заалтаа маш бодитой хэрэгжүүл ээ гэж байгаа юм. Баталсан хууль тогтоомжуудаа бодитоор хангаж байж л хэрэгжүүлж эхэлнэ.

-УИХ 2025 оны төсөвт хориг тавьсныг хэрхэн хүлээж авсан бэ?

-УИХ энэ төсөв сайн болсонгүй, засах шаардлагатай байна гэдгээ хүлээн зөвшөөрлөө гэж бодож байна. Яагаад вэ гэвэл УИХ тогтоол баталсан. Энэ ондоо багтаагаад тодотгол хий гэсэн агуулгатай тогтоол гаргаж байгаа нь УИХ өөрөө төсвийг засаж сайжруулах шаардлагатай байна гэдгээ хүлээн зөвшөөрч буй гэж ойлгож болно. Хоёр дахь нь УИХ-аас Засгийн газарт тодотгол хийнэ гэж тогтоолоор чиглэл өгч байгаа нь өөрөө хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчмыг зөрчих нөхцөлийг бий болгосон.

-Тодотгол хийх эрх зүйн орчин бүрдээгүй гэсэн үг үү?

-Төсвийн тухай хуулиар “Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34.1 дэх заалтад Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсөвт төслийн тодотголын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ гэж заасан. Тухайн жилийн төсөв гэдэгт үргэлжилж байгаа жилийг ойлгоно. Өмнөх тодотголуудыг хараарай. Ковидын үед ч гэдэг юм уу тухайлбал, долоо найман сар болоод, эдийн засгийн гүйцэтгэл яваад, орлого багасаад, үнэхээр бид тавьсан зорилтдоо хүрч чадахгүй нь ээ гэвэл тодотгол хийх таван нөхцөлийг тавьсан байдаг. Тэр нөхцөлүүд нь үүссэн тохиолдолд тодотгоно. Төсөв нь хүчин төгөлдөр болоогүй, гүйцэтгэж эхлээгүй, тодотгол хийх тохиолдлууд нь бий болоогүй, ирээдүй цаг дээр байгаа төсөвт тодотгол хий гэдэг нь хууль зөрчиж байгаа гэж ойлгож байна. Нэгдүгээрт, логикийн хувьд энэ нь буруу. Хоёрдугаарт, одоо байгаа хуулийн зохицуулалтаар зөвхөн үргэлжилж байгаа зүйлийн, тодорхой тохиолдлууд нь үүссэн үед Засгийн газарт өргөн мэдүүлдэг. Энэ хуулийн зохицуулалтыг 2025 оны төсөв дээр ашиглах нь хуулийн хувьд зөрчилдөөнтэй байна гэж үзэж байгаа юм. Үндсэндээ ийм агуулгаар бүхэлд нь хориг тавьж байгаа юм. Нөгөө талдаа Засгийн газар, УИХ-д нэлээн дэмжлэг болно гэж бодож байна. Ингэснээр нэгд хугацаа хожно, хоёрдугаарт, богино хугацаанд өөрчлөөд, хоорондоо ярилцаад, үр ашиггүй зардлуудаа хэмнэж багасгах боломж юм. Одоо батлагдсан төсөв ДНБ-ий 2 хувь буюу 1.9 их наядын алдагдалтай. Энэ хэмжээг бууруулах тохиргоог өөрсдөө хийнэ гэсэн үг.

-Төсвөө тодотгоод засаж сайжруулж болохгүй юу?

-Тодотгол хийлээ гэхэд процессын хувьд 12 дугаар сард багтааж батална гэдэг магадлал бага. Яагаад гэхээр Засгийн газар өргөн барина, дөрвөн хэлэлцүүлэг явуулна, олон нийт Засгийн газрын яамдаас санал авна гээд маш олон процесстой. Хоёрдугаарт, УИХ дээр цаг хугацааны хувьд их хүнд болчихож байгаа юм. Улсын төсөв батлагдсаны дараа орон нутгийн төсвийг ирэх оны нэгдүгээр сар дотор баталдаг. Энэ үйл ажиллагаа ч дагаад хойшилно гэсэн үг. Ийм олон шаардлага байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Засгийн газар, УИХ-д төсвөө сайжруулаад, богино хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх боломж олгож байна гэж ойлгож болно. Тэрнээс энэ төсвийг, жишээлбэл, бодлогын, бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийг эсэргүүцэж байгаа юм биш. Засаад, сайжруулаад ир ээ л гэж байгаа юм. Алдагдалгүй төсөл баталчихъя, нөгөө талдаа улам чамбайруулаад, олон нийтийн саналыг тусгаад, хуульд нийцүүлээд оруулаад ир ээ л гэсэн агуулгатай хориг юм.

-Сангийн сайд “Тэвчих ёстой зарим зардлуудаа танах шаардлагатай болж байна гэж хэлсэн. Та эдийн засагчийн хувьд танаж болох ямар ямар зардлууд байна гэж бодож байна вэ?

-Түрүүн би хэлсэн, заавал шаардлагатай зардлууд бий гэж. Цалин тэтгэвэр, дээр нь хүүхдийн мөнгө, зээлийн хүүний төлбөр гээд хасах боломжгүй олон зардал бий. Тэдгээрээс бусад, хөрөнгө оруулалтаа бид нэгдүгээрт эргээд харж үзэх ёстой. Зураг төсөлтэй юу, үнэхээр үр ашигтай юу, цаг хугацааны хувьд бид заавал 2024 онд зэрэгцүүлээд эхлүүлэх ёстой юу гээд хөрөнгө оруулалтаасаа нэлээн танаж болно. Дараа нь урсгал зардал руугаа ороод, төрийн бүх институцүүдийн зардлыг тодорхой хувиар танах хэрэгтэй гэж бодож байна. Утас, тоног төхөөрөмжийн ч байдаг юм уу иргэдийн шүүмжлээд байгаа олон зардал бий. Тэр энэ гэж сугалахаасаа илүүтэй өндөр өсөлттэй байгаа, тэвчиж болох зардлуудаа л танах ёстой.

Д.Эрдэнэтуя

Categories
story-news

Д.Пүрэвдаваа: Парламент нь үндсэндээ Засгийн газрынхаа мэдэлд байна