Categories
редакцийн-нийтлэл

А.Гансүх: М.Энхсайханд тайлбар өгье гэхээр геополитикийн бодлогыг дэлгэчих гээд байна

                -МИАТ-ИЙГ БИД
АНХ ШАЛГУУЛАХААР ӨГСӨН-

Зам тээврийн сайд А.Гансүхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

Танай салбар дуу­лиа­ны талбар болоод байна. МИАТээс эх­лээд төмөр зам гээд л бүхний анхаарлыг та­таж байна

-Би
нэг талаас ийм байх ёстой юм байна гэж харж байгаа. Учир нь ийм том асуудал нийгмийн анхаарлын төвд байх нь зүй­тэй юм байна. Харин гүт­гэх нь арай хэтэрч байна аа…

Юу нь гүтгэлэг гэж?

-Жишээлбэл,
М.Энх­сай­­ханы ярьж байгаа, сэт­гүүлчдэд үзүүлсэн мате­риал дотор маш олон буруу зүйл байгаа. Зо­риуд төөрөлдүүлсэн  зүйл байна.

Тухайлбал

-Нэгдүгээр
сарын 7-ны өдөр сайдын шуурхай дээр ярьсан яриа байгаа юм. Сайдын шуурхайд  30 гаруй хүн оролцсон.  30 гаруй гэрчтэй яриа гэ­сэн үг. Тэр үед М.Энх­сай­хан “Би Хятадын тө­мөр за­мын яамтай ху­вийн жур­маар холбоо тогтоо­сон. Хоёр  хоног яваад ирье. Дээд түв­шин­дээ асуудал ярья” гэсэн. Хам­гийн гайхмаар юм нь ийм гэрчтэй яриаг дараа нь Ерөнхий сайдыг өөрийг нь тагнасан гэсэн мессэж нийгэмд тарааж байгаа юм. Манайхан Зам, тээ­вэр, барилга хот байгуу­лалтын яам бай­хаа­саа эхлээд сайдын шуурхайг дуу хураагуурт бичдэг болсон. Яагаад  гэхээр тэр олон хүн яри­хад про­то­кол хөтөлж ча­дах­гүй. Тиймээс дараа нь цаасан дээр буулгадаг юм. Гэтэл гучаад гэрчтэй болсон яриаг өөрөөр тайл­­бар­ла­сан нь нэг ал­хаад л баригдана шүү дээ.

-Youtube дээр тавьс­ныг нь харахаар хамт сууж ярьчихаад нэгний­хээ ярьсныг олон ний­тэд хүргэж байгаа юм шиг санагдсан

-Энэ
бол хууль зөрч­сөн бичлэг биш. Бас нэг юм байна. Сэт­гүүлчидтэй уулзахдаа олон улсын төмөр замын байгуулла­гын дүрмийн 50.1 гээд  нэг өгүүлбэр гаргаад ирж байгаа юм. 50.1-ийн дагуу бол Хятадын нутаг дэвс­гэрт шилжүүлэн ачуулах байгууламж байгуулаг­дана гээд ярьсан. Тэгэхээр 50.1 чинь өөрөө М.Энх­сайханы харуулж байгаа ганц өгүүлбэр биш байхгүй юу. Түүний ард залгуулаад дараагийн өгүүл­бэр нь юу гэж байна гэхээр “Хэрвээ хоёр тал тохирох юм бол шил­жүүлэн ачихаа хаана ч хийж болох тийм боломжийг олгосон” 
заалт байгаа байхгүй юу. 
Тэгэхээр
үүнийг зориуд хэлэхгүйгээр зөвхөн өөртөө хэрэгтэй өгүүлбэрийг нийгэмд гар­гаж хэлээд байгаа.

Өөрөөр ойлгуулахын  тулд  үлдсэн хэсгийг нь  олон нийтэд хүргэхгүй байна гэсэн үг үү?

-2008 онд УИХ-ын 12 дугаар 
тогтоолоор
Үндэсний
хөгжлийн
цогц бодлогыг баталж гаргасан. Энэ тогтоолын 5.1.3 дээр төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээ байгуулах асуудлыг ашигт малт­малын орд газруудыг ашиглалтад оруулахтай холбогдуулан оновч­той төлөвлөж хэрэгжүүлэх гэж заасан байгаа. 
Дотоодын
нэгдсэн
сүлжээ гэдэг бол 1520 мм-ийн 
царигтай
буюу дан өргөн царигтай л байх ёстой. Төмөр замын мэргэж­лийн ямар ч хүн үүнийг нэг адил 
цариг гэж ойлгоно.  
Хэрвээ нарийн өргөн цариг тавибал 
нэгдсэн
сүл­жээ 
гэж хэлэхгүй биз дээ. 
2009 онд МУ-ын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөн­хийлөгчтэй 1520 мм-ийн өргөн цариг бүхий Монголын төмөр за­мын сүлжээг өргөжүүлэх страте­гийн түншлэлийн талаар тохирсон. Ингээд 2008, 2009 оны эрхзүйн бичиг баримтын дагуу 2010 онд 1520 мм-ийн өргөн  
царигтайгаар
батлан гаргасан.

Одоо тэгээд өөрчлөгдөх бо­ломжгүй гэж үү?

– Ганц боломж бий. 
Хэрвээ одоо байгаа царигтай холбогдох буюу огтлолцох тохиолдолд бүтээг­дэ­хүүн нь шууд экспортод гардаг. Энэ нь боловсруулах үйлдвэрийн бү­тээг­дэхүүн. Боловсруулах үйлдвэрт боловсруулсан бүтээгдэхүүн шууд экспортод гарах тохиолдолд одоо байгаа өргөн царигтай шууд хол­богдохгүй буюу огтолцохгүй то­хиол­долд царигийн хэмжээг Зас­гийн газар тухай бүр их хуралд өргөн барина гэж байгаа. Тэгэхээр М.Энхсайхан Таван толгой-Гашуун сухайтын царигийг нарийн байлгах гээд байна. Энэ чиглэл Төмөр замын бодлогод зааснаар нарийн байх ямар ч үндэслэлгүй ээ. Тэгэ­хээр үүнийг гуйвуулаад нарийн байна гэж яриад байна. 
2010 онд баталсан асуудлыг одоо эргэж ярьдаг субьект нь М.Энхсайхан биш. Энэ бодлогыг буруу байна, зөв байна гэж ярьдаг асуудлыг энэ хүн ярих ёсгүй.  
Ерөнхий
сайд  “Царигийн асуудлыг их хурал батлаад гаргасан юм” гэж хэлсэн шүү дээ.

М.Энхсайхантай ярилцаад  ажлаас нь халахгүйгээр ойл­голцож болоогүй юмуу?

-Ярихаар барах уу. Ерөнхий сайдтай 
хоёр  удаа ярьсан. Х.Бат­тулга сайд албан ёсоор өөрөө нэг яриад, албан бусаар нэг яриад тэр хүн ойлгосонгүй шүү дээ.

Ерөнхий сайд бол М.Энх­сайханыг ажилд томилохдоо  надтай ярьсан. Болихдоо надтай яриагүй гээд байгаа ш дээ.

-Тийм ээ, 
Ерөнхий
сайдад хэлээгүй юм.

Өмнө нь бол хэлж байсан юмуу?

-Өмнө нь 
маргаан
үүсээд бай­гаа энэ асуудлыг зохицуулах гээд Ерөнхий сайд руу орж, 
хоёр  удаа албан ёсоор яриад Х.Баттулга сайд ч хоёр 
удаа ярьсан. Хүлээж аваа­гүй шүү дээ.

Х.Баттулга сайд яагаад энэ асуудлыг ярьсан юм бол. Өөр салбарын сайд биз дээ..

-Х.Баттулга сайд өөрөө М.Энх­сайханыг санал болгосон юм. Тийм учраас Х.Баттулга сайд М.Энх­сайханд өөрт нь 
“Энэ бол Их хурлаар баталсан төрийн бодлого, Засгийн газраас баталсан зүйлийн эсрэг юм яриад байна. Энэнийхээ  
учрыг өөрөө ол” гэсэн.

Нэг ёсондоо улс төр юм байна шүү дээ.

-Тийм.

М.Энхсайханы тайлбараар бол   нарийн цариг нь    зөв гэж хүмүүс ойлгочихоод байна.

-Үүн дээр ганц л юм байна. Шилжүүлэн ачих дээр зардал гээд байгаа. 
Дээр нь экологийн сүйрэл гэж яриад байгаа. Яг үнэндээ шил­жүүлэн ачих өртөг 
эдийн засгийн өгөөжгүй болгочихоор тийм аймаар мөнгө биш. Одоо ч гэсэн бид өргөн цариг шилжүүлэн ачаад явж байна шүү дээ. Тэгээд яасан, дампуураад байна уу? Хямралд ороод байна уу, үгүй биз дээ. Нөгөө талаараа экологийн сүйрэл бо­лоод байна гээд байна ш дээ. Шилжүүлэн ачихтай холбоотой олон технологи бий. 
Жишээ нь, битүү том бункерт шилжүүлэн ачихаар 
ямар нэг тоосжилт гарахгүй. 

Бункерт шилжүүлэн ачих технологийг  одоо хэрэглэж байгаа улс орон бий юу?

-Хэрэглэж байгаа.

Бас нэг асуудал байнаНа­рийн цариг гэхээрээ Хятадын, өргөн цариг гэхээрээ Оросын талыг баримтлагч гээд л ярих юм байна шүү дээ..

-2008 онд Их хурлаас дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээ байгуулна гээд Их хурлын тогтоол гарсан. Нэгдсэн сүлжээ гэж нэг царигтай л байна. Бид тэрийг л мөрдөж байгаа. 
Одоо ямар маргаан байгаа юм. Их хур­лаас тэрийг нь баталчихсан. Энэ дээр ямар ч маргаан байхгүй. Одоо хэн ч юу ч яриад нэмэргүй. 2010 онд энэ маргаан бүрэн дууссан. Яагаад үүнийг буцааж сөхөж гар­гаж ирээд байгааг гайхаж байна. Өнөөдөр бид төмөр замын тээв­рийн бодлогыг хэрэгжүүлэх шатан­даа ороод явж байна. Өнгөрсөн дөрвөн жилд бэлтгэлээ хангасан. Одоо яг бүтээн байгуулалтын ажил­даа орох гэж байна. Яг бүтээн байгуулалт эхлэх гээд явж байхад Ерөнхий сайд ажлын хэсэг томил­сон. Зам тээврийн сайдаар 
ахлуу­лаад орлогчоор нь М.Энхсайхан ажиллахаар болсон. 
Тэгээд яам­даас хэд хэдэн мэргэжлийн хүн оруулсан. Төмөр замд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой гадаа­дын иргэн, дотоодын хөрөнгө оруу­лагчидтай хэлэлцээр хийнэ шүү гэсэн. Үүнийхээ үндсэн дээр хөрөн­гө оруулагчдаа тодорхойлоод аваад ир гэсэн. Энэ дагуу бид хөрөнгө оруулагчдад тавих шал­гуур үзүүлэлтүүдээ боловсруулаад яг зарлах гээд 
явж байхад энэ ажлыг хариуцаж ажиллаж байгаа орлогч дарга М.Энхсайхан “Би хувиараа Хятадын төмөр замын­хантай 
холбоо тогтоочихлоо. Одоо би очно. Намайг яаралтай ир гэсэн. Тэгээд би очоод ирье. Нэлээд дээд түвшинд ярих гэж байна” гэсэн. Тэгэхээр нь би 
“Та битгий яваа” гэж хэлсэн юм. Тэгтэл М.Энхсайхан “Би заавал явна. Тэгвэл би хувийнхаа мөнгөөр явна” гэсэн. Тэгэхээр нь “Хувиараа ч битгий яв” гэсэн. 
Гэтэл “Хятад руу явна” гээд зүтгээд болдоггүй. Аргаа бараад “Та тэгвэл удирдамж батлуулаарай. Монго­лын төмөр замын Төлөөлөн удир­дах зөвлөлөөр удирдамжаа бат­луу­лаарай. Та очиж уулзвал Элчин сайдын яамнаас албан ёсоор орчуулагч аваарай” гэсэн.

Цааш нь  юу болсон?

-Эсэргүүцээд 
байсан.

Тэгээд явчихсан уу?

-Яваагүй л дээ. Явахаас нь өмнө чөлөөлсөн.

Чөлөөлөх шийдвэрийг нь хэн гаргасан юм?

-Төрийн өмчийн хороо. Би М.Энх­сайхантай зарчим ярьсан. Ажлын хэсгээ удирдаж байгаагийн хувьд таны яриад байгааг 
зөвшөө­рөхгүй. Яагаад гэвэл төмөр замын хэлэлцээрийн асуудлыг таны түв­шинд биш Засгийн газрын түвшинд ярина. Та хувиараа ч явж болохгүй л гэсэн. Энэ бол зүй ёсны зарчмын шаардлага. Ийм л яриа болсон. Гэтэл энэ бүх болсон явдлыг М.Энх­сайхан 
өөрөөр тайлбар­лаад байгаа.

М.Энхсайхан та нарыг энэ яриад байгаагаараа  шийдвэр гаргаад ажлаа эхэлнэ гэвэл  асуудалд өөрөөр хандана гэсэн байна лээ

-МУ-ын төрийн бодлого яах юм. Их хурлаар баталсан бодлогыг яах болж байна.

Засгийн газрыг огцруулна гээд улс төржүүлээд эхэлбэл  яах юм?

-Тэгээд яах юм. Үндэслэл байх ёстой ш дээ. Энэ бүх бодлогыг зөв мөрдөөд байна гэдэг 
юмуу, төрд шударга ажиллаад байна. Тийм учраас чамайг огцруулна гэх юмуу. Би энд ямар ч үндэслэл харахгүй байна. М.Энхсайханы ярьж байгаа бүх асуудалд хариу тайлбар бий. Гэхдээ нэг аюултай юм байна. Нийгмийг зөрчилдөөнд 
оруулах,
хэрүүл маргаан болох гээд байгаа юм. Ингэсний үр дүнд төмөр зам гацаанд орох юм. М.Энхсайханд тайлбар өгье гэхээр МУ-ын геопо­литикийн бодлогыг тайлбарлах болоод байгаа юм. Бид чинь бас нуух юмтай ш дээ. Тиймээс бид ийм өдөөн хатгаас руу 
орохгүй

Баттулга сайдыг мэтгэл­цээнд дуудсан шүү дээ. Яагаад зугтаад байгаа юм бол..

-Мэтгэлцээнд оролцож болох­гүй шүү дээ.  
Геополитикийн
асууд­лаар нээлттэй маргана гэж юу байсан юм. Тэгж болохгүй. Улс орны ирээдүйн хөгжил, 
эдийн засгийн болон тусгаар тогтнол, 
аюулгүй
байдал яригдана.  
Ямар зорилготойгоор төмөр замын бод­ло­гыг нураах гээд байгаа юм. Энэ сонирхол хэнд байгаа юм бэ.

Төмөр замын  ажлаа яг хэзээ эхлэх юм бэ?

-2010 онд төмөр замын бод­лого батлагдаад Засгийн газраас нэг төгрөг ч өгөөгүй. 2011 онд Хөгжлийн банкнаас 55 сая доллар өг гээд Хамтарсан Засгийн газрын шийдвэр гарсан боловч өгөөгүй. Нэг ч төгрөг өгөөгүй байхад бид юу хийх юм. Аргаа бараад Монголын төмөр зам байгаа хөрөнгөө барь­цаанд тавиад ХААН банкнаас таван сая долларын зээл аваад техник, эдийн засгийн тооцоо су­дал­гаа хийлгэсэн. Өнөөдөр хэрвээ энэ байгаагүй бол юу ч үгүй сууж байгаа. Хэрвээ ийм зориг гаргаад Х.Баттулга сайд энэ бүгдийг хий­гээгүй бол өнөөдөр яах байсан юм. Харин аз болж зориг гаргаж хий­сэн. 
Тодорхой
хэмжээнд
цаг хо­жоод юм хийсэн байна. Тэр суурь судалгаан дээр үндэслээд маш хурдан дараагийнхаа ажилд орно. Хэрвээ тийм биш байсан бол бүр тэгээс эхлэх байсан. 2010 оноос хойш бид яваад суурь судалгаа хийгээд бэлтгэчихсэн. Үүнийг үнэ­лэх ёстой.

Яг хэзээ ашиглалтад оруу­лах вэ?

-2013 оны дөрөвдүгээр сард бид барилгын ажлаа эхлүүлнэ. Гэхдээ Таван толгой-Гашуун сухайтын чиглэлийн 267 км эхэлнэ. Бусад чиглэлд суурь судалгааны ажлаа дуусгаад ажил­даа орно. Гэхдээ цаг алдахгүйгээр ажлаа хийнэ.

Одоо хоёулаа яриагаа МИАТ руу хандуулъяТаны удирдаж байгаа салбарын маш олон хүн баривчлагдаж нийгэмд өнөөдөр дуулиан тариад байна?

-2008 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам байгуу­лагдаад ажлаа эхлээд явж байгаад МИАТ-тэй учраа олж чадахгүй байсан. Яагаад 
гэхээр МИАТ төрийн өмчит компанийн хувьд бүх юм нь Төрийн өмчийн хороонд хамаарагддаг. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар байсан. Зам тээврийн салбарын компани гэдгээ­рээ манай яам мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх учиртай. Ингээд Төрийн өмчийн хороо Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам хоёр 
МИАТ-ээс болоод харилцаа муудсан. Наад ажил чинь буруу яваад байна гэдэг үүднээс шаард­лага тавьдаг. Хүлээж авдаггүй байсан.

Сугар гуай юу?

– Тийм.

Тухайн үедээ хууль, хянал­тын байгууллага  МИАТийн асуу­дал­тай холбоотой шалгалт хийх гэхэд нь өөрийнхөө хүмүү­сээс шалгал­тын багт дэмжлэг үзүүлж туслуу­лахаар  Төрийн өмчийн хорооноос хүн гаргаж өгч байсан гэсэн шүү дээ..

-Тэр үед шалгаад үр дүн га­рахгүй байсан. 
Энэ асуудлыг чинь 
бид анх мэдээд 2011 оны нэг сард энэ хэргийг цагдаад өгсөн юм.

Мэдээгүй юм байна..

-Тэгэлгүй яадаг юм. Бид нар өгсөн.

Бид нар гэж хэн, хэн юм?

-2010 оны нэгдүгээр сарын 7-нд Х.Баттулга сайд, манай Зам, тээврийн бодлогын дарга Махбал бид хоёрыг 
дуудаад
“Ийм асуудал яваад байна. Цагдаад өгч шалгуул” гээд 
23 хуудас хавсралт бүхий бичгийг цагдаад өгч байсан. Дараг­даж байгаад одоо Ардчилсан нам засаг барьж, 
энэ хэрэг илэрч байна.

Тэгвэл энэ хэргийг  дараад байсан цагдаагийнхан бас үүнд холбогдох нь ээ?

–  Холбогдолгүй яадаг юм.

Та нарын анх санал болгож цагдаад шалгуулах гэж өгсөн материалд чинь   юу, юу байсан юм.

-Дайны эрсдлийн сан. Ерөө­сөө л энэ. Хийсэн гэрээ он сар нь байхгүй байна. Хаяг байхгүй байна. Ямар нэгэн даатгалын компани гэх ямар ч баталгаа байхгүй байна. Гэмт хэргийн шинж байна гээд 
шалгуулахаар   цагдаад өгсөн.    
2011 оны нэгдүгээр сарын 7-нд өгч байсан. Бид нар хэргийг шалгуулах гэж аргаа барсан ш дээ.

Яасан юм?

-Энэ талаар асуухаар дуугар­даггүй шүү дээ. Зүгээр л гөлий­чихдөг байсан. Баттулга сайд бид нар 
сууж байгаад “Сугар даргаа, Та наадуулаа болиулаач ээ. Таны нэр ч холбогддог юм байна шүү. Одоо болиоч ээ” гэж байхад юм хэлэхгүй л гарч байсан ш дээ.

Одоо дайны эрсдлийн сан­гийн мөнгөө авч л байгаа юу

-Дайны 
эрсдлийн
сан гэж байх ёстой. МИАТ өөр дээрээ л байж байх ёстой байтал нэрийг нь барьж 
энэ мөнгийг нөхдүүд нийлээд л авсан байгаа байхгүй юу. Ойл­гомж­той гэмт хэрэг байгаа биз.

Тэгээд МИАТт  дайны эрсд­лийн сангийн мөнгө байгаа  юу?

-Одоо МИАТ буцаагаад авах ёстой. Хулгай хийсэн хүмүүсээс.

Аль хэдийнээ идээд дуус­гасан байлгүй дээ?

-Яалаа гэж дээ. Ямар нэг хэлбэ­рээр байна шүү дээ.

Сугар гуайБи энд  ямар ч холбоогүйгээд байсан

-Хууль хяналтын байгууллага шалгана биз. Би бодит байдлыг ярьж байна. 
Бид мэдэнгүүтээ цагдаад хандсан юм. Бидний өгсөн хэрэг одоо илэрч байна. Бид шу­дар­га ажилласан.

Энэ удаа Ардчилсан нам ялаагүй бол бүр л их мөнгө идэх байж уу?

-Тийм, би тэгж хэлнэ.

Одоо тэгээд яах вэ. Таны хариуцаж байгаа салбарт  байгаа хуучин Төрийн өмчийн хорооны­хон үгэнд чинь орж байна уу?

-Одоо бид МИАТ-ийн асуудлыг хянаад явах бүрэн боломж байна. Төрийн өмчийн хороо хамтарч ажиллаж байна. Бид эхний алх­маа хийгээд эхэлсэн ш дээ. Гадаа­дад байгаа төлөөлөгчийн газраас 13 хүнийг цомхотгосон. 660 сая төгрөг хэмнэж байна. Одоо дахиад цомхотгол хийнэ. Дээр нь МИАТ-т байгаа 20 гаруй дунд шатны албан тушаалтнууд сүлжээнээс гадуур цалин авдаг. Таван сая төгрөг авдаг байж.

Сүлжээнээс гадуур гэдэг нь?

-Тогтоосон цалингаасаа гадуур. 1,200, 000 -аар тогтоосон бол таван сая төгрөг авдаг. 20 гаруй албан ту­шаал­тан байна. Үүнийг одоо зог­соо гэж бид зарчмын шаардлага тавьж байгаа. Зардал хэмнэх ме­неж­мент явуулж байгаа. Яагаад өөрсдийнхөө хийж болдог ажлыг хүнээр 
гэрээгээр
хийлгээд
нөгөө гэрээгээр авсан компани нь ашиг олоод МИАТ хохироод сууж байдаг юм. Гэх мэтчилэн шалтгаан байна.

-“Монголиан Эйрлайнес“-т  Лу.Болд, Х.Баттулга хоёрыг холбоотой гээд  байх юм.

-“Бодь групп” хувь эзэмшдэг гэж хэвлэлээр бичиж байна. Тэр бол миний мэдэхгүй асуудал. Х.Бат­тулга ямар ч хувь эзэмшдэггүй. Би баталгаатай хэлье.

Хүмүүс өндөр албан тушаалд очихоороо заавал идэж уудаг гэж иргэд харддаг шүү дээ. Эрх нь байхад хэцүү л байдаг бололтой

-Би чамд нэг 
юм хэлэх үү?

За

-Би дэд сайдынхаа ажлыг өгс­ний дараа өөрийнхөө хүслээр авлигад шалгуулсан ганц дэд сайд. Нэг сонин намайг “Гансүх дэд сайд болоод баяжсан байна” гээд бич­сэн. Тэгэхээр нь би өөрийгөө шалгуул­сан. Авлигатай тэмцэх газар намайг шалгаад “Та дэд сайд болоод таны хөрөнгө оруулалт нэмэгдээгүй байна” 
гэсэн.

Та томоохон компаниудын  өмгөөллийг хийдэг байсан бай­хаа.. 

-Тэгэлгүй яадаг юм. 
Би бизне­сийн өмгөөлөл хийдэг хүн ш дээ./инээв/

Жишээ нь хэдэн төгрөгөөр өмгөөлдөг байв?

-Хэлж болохгүй. Тэр хувийн нууц. Өмгөөлөгч хийж байхдаа хангалттай мөнгө олж байсан.

Ямар, ямар компаниудын өмгөөлөл хийж байсан бэ?

-Өмгөөлөгч хүн нууц хадгалах ёстой.

Тухайн үедээ  хэвлэлд гарч байсан шүү дээ. Зүгээр л сануу­лаад хэлчих

-Монголын нэр хүндтэй, нөлөө бүхий компани том бизнесмэн, улс төрчид, надаас хуулийн зөвлөгөө аваагүй хүн гэж бараг байхгүй.

Та Баттулга сайдын өөрийнх нь гарын хүн үү?

-Ямар утгаар нь асууж байгаа юм…

Улс төрийн утгаар….

-Бие биедээ итгэсэн найз нөхөд. Хуулийн зөвлөгөө авъя гээд л хоёр танихгүй хүн уулзаж байсан. Итгэл үүссэн. Итгэл дээр нөхөрлөл бий болсон. Тэгээд үзэл бодол таарсан.

Та хоёрыг нөхөрлөөд хамт­ран зүтгээд явж байгааг мэдэж л байна л даа. Хүмүүсийн хэлд­гээр бол та Баттулга сайдын утсан хүүхэлдэй юм шиг, заав­рыг нь дагадаг юм шиг

-Бид хоёр нэг үзэл бодолтой учраас хамтарч ажиллаж байгаа. Баттулга сайдыг намайг дэд сайд болооч гэхэд би ганцхан юм хэл­сэн. Баттулгаа би чиний нийгэмд хандсан хандлагыг дэмждэг учраас чадах бүхий л зүйлээ хийж өгье гэж хэлсэн.

Баттулга сайд буруу юм хэлээд ингэ, тэг гээд байвал яах уу?

-Юу гэж дээ. Би яагаад Баттул­гатай хамт байгаад байгаа юм. Бурууг нь засч явдаг хүн шүү дээ. Баттулга тэр чанарыг маань хүн­дэл­дэг болохоор намайг хажуудаа байлгаад байгаа. Өөрөөр хэлбэл Баттулга сайдын 
нийгэмд
хандсан  хандлага надад таалагддаг. Бид Чингэс хаан гээд бахархаад ярь­даг. Тэгвэл Чингэс хаан нэрийг ашиглаад архи зарж байгаа хүн байхад  
Баттулга
сайд Чингэс хааны хөшөөг хувийнхаа хөрөн­гөөр барьсан. Ялгаа байна уу. 
Үүнийг л би хүндэтгэдэг.

Гэхдээ яахав, та найз нь болохоор найзыгаа сайнаар л ярих байх л даа.

-Бодитойгоор Чингэс хааны хөшөөг босгочихсон хүнийг бид нар яах юм.

Нээрээ ингэхэд Чингэс гэс­нээс Чингэс бондын ихэнх мөнгө танай салбарт зарцуулагдаж байгаа байх аа..

-Зургаан 
аймгийг  авто замаар 
холбоход
300 сая доллар, шинэ төмөр замд, Богд хан төмөр замд гэхчилэн тооцоотой байна.

Ажиллах хүчин чадал яах вэ?

-Бид замынхаа компаниудад их найдлага тавьж байгаа. Мэдээж хүчин чадал хүрэхгүй бол гадны өндөр хүчин чадалтай компа­ниуд­тай хамтраад ажиллах байх.

Хятад ажилчдыг хямд­чи­лаад  аваад ирдэг шүү дээ.

-За, яахав. Хамтраад явна биз. Гэхдээ үндэснийхээ компаниудыг дэмжих бодлого барьж байгаа.

Хугацааны хувьд

-2013 ондоо багтаад зургаан аймгаа холбоно. 2014 онд дахиад гурвыг нь холбоно. 2015 онд да­хиад гурвыг холбоно. 2016 онд бол орон нутгаа хатуу хучилттай замд холбох эх оронч зорилт тавьсан байна.

Боинг онгоц худалдаж авах шаардлага байсан юмуу. Зүгээр түрээслээд яваад байж бо­лоо­гүй юмуу?

-Манай улс далайд гарцгүй орон. Хоёр том гүрний дунд байдаг. Агаарын орон зай гэдэг бол манай стратеги. Үндэсний аюулгүй бай­дал, эдийн засаг, тусгаар тогт­нолтой холбоотой. Одоогийн явж байгаа нь 
бол хүний онгоц байхгүй юу. Хэрвээ ямар нэгэн байдлаар энэ онгоцны эзэд өөрийнхөө он­гоц­ны аюулгүй байдалд эргэлзээ төрвөл онгоцоо аваад явчихна. Тэгээд Монгол Улс онгоцгүй болно.

Нарийн өргөн хоёрын учрыг энгийнээр тайлбарлаад өг.

-Ямар ч ялгаа байхгүй.

Эдийн засгийн хувьд ялгаа­тай л гээд байгаа даа

-Ганцхан ялгаа нь 
шилжүүлэн
ачилт нь нэг тонн нүүрсэн дээр 3 долларын ялгаа бий. Ялгаа нь энэ. Хүн айж гайхаж эдийн засгийн алдагдалд орохоор тоо биш.

Ингээд л болоо юу. Тэр 3 доллар чинь хэмжээ нь ихсэхээр их болчихгүй юу?

-Одоо үүнээс цааш ярихаар геополитик руу ороод явчихна. Өөрөөр хэлбэл, Энхсайханы мэ­дэх­гүй зүйл маш их бий.

 Бид ингээд дээл өмсөөд, голын эрэг дээр дуу дуулаад байгаад байх юмуу. 21 дүгээр 
зуун шүү дээ. Өнөөдөр бидэнд ямар үүрэг ха­риуц­лага ноогдсон байгаа юм. Хувиа бодоод алт мөнгө хураачаад гараа халаасандаа хийгээд алхаад байх уу. Би болчихлоо гээд яваад байх уу. Эсвэл улс орноо ийм цаг үед хөгжүүлэх ийм үүрэг ноогдсон юм байна гээд үүрэг хариуцлагаа давж гараад эх орноо хөгжүүлэх ёстой. Би өнөөдөр өөрийгөө бо­доод явбал энэ олон найз нөхдийн ард орчихоод өмгөөлөл хийгээд өөрөө өөртөө ямар ч санаа зовох зүйлгүй явж болно. Дураараа са­наа амар happy явж чадна. Гэхдээ миний сэтгэл өвдөж байна ш дээ. Яагаад би улс төрд орж ирж байгаа юм. 
Одоогийн  ерөнхий прокурор Дорлигжав надаас 
“Гансүх ээ! чи юу хийж байна” гэсэн. “Би өмгөөл­лөө хийгээд байна” гэхэд “Чи сай­хан байна тээ. Ардчиллын үр шимийг хүртээд л…” гэсэн.  
Би бодсон чинь нээрээ л тийм байсан. Ингээд л би 2007 оны 2 дугаар сараас эхлээд улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцсон.  
Би улс төрөөс өөрийнхөө ахуй амьд­ралыг дээшлүүлэх ямар ч бодол­гүй. Бардам хэлье. Тиймээс би дэд сайд болсныхоо дараа АТГ-д 
шалгуулсан.
Одоо ч шалгуулсан чадна.

Танд боломж олдож л дээ. Тэрнээс биш хүн бүр улс төрд орох гээд чадахгүй шүү дээ

-Улс төрд ороогүй бол би нэг авлигачид орон зайгаа тавиад өгөх байсан. Нэг авлигач орж ирээд улс төрийг самрах байсан. Өнөөдөр Монгол Улсыг хөгжүүлэхэд өөрт хуримтлагдсан мэдлэг туршлагаа зориулна. Өөрөөр хэлбэл, би эх оронч, үндэсний үзэлтэй хүн. Үүний­хээ л төлөө явж байна. Улс төрд сайн муу элдэв юм сонсож байна. Энэ бол байдаг л зүйл. Магнай, Батзандан хоёрыг яаж доромжилж гутааж байлаа. Гэтэл даваад л гарсан. Бүгд энэ хүмүү­сийн зөв гээд алга ташиж 
байна. Бид шинэ үе, залуу үе. Бид даваад л гарна. 
Нөгөө талаараа монгол­чуудын сэргэн мандах цаг үе одоо. Энэ боломжийг алдвал дахиж ийм боломж байгаа юу, үгүй юу гэдэг айдас байна. Энэ үед нь бид хийх ёстойгоо эцэст нь тултал хийх хэрэгтэй. Гомдолгүй үлдэхээр хийе. Тиймээс өдөр шөнөгүй ажиллаж байна. 
Намайг найман цагт хари­вал 
гайхна.

Та яамандаа ирээд хүн халсан уу?

-Долоон хүн халсан.

Яагаад?

-Өөрсдөө саналаараа халагд­сан. Хамтарч ажиллахгүй гээд л явсан.

Үнэхээр үү?

– Тэр долоог олоод асуу л даа.

Та аль нутгийн хүн юм.

-Дорноговь аймгийнх. Би нэг юмаар бахархдаг. Дорноговийн Сүх партизан гэж хүн миний өвөө. Ардын хувьсгалын партизан хүн. 1970-аад онд нас барсан.

Та өвөөгөө мэддэг байсан юм уу?

-Бүдэг бадаг санаж байна. Би бол удам судраа бодсон ч өвөө­гийнхөө нэр хүндийг бодоод Мон­гол Улсынхаа төлөө зүтгэх хувь заяатай хүн.

Та хаана сургууль төгссөн юм бэ?

-1997 онд МУИС-ийг төгссөн юм. Тэгээд Төрийн өмчийн хороонд хуулийн мэргэжилтэн. Худалдаа хөгжлийн банкинд Тамгын газрын захирал, эргээд Төрийн өмчийн хороондоо хуулийн хэлтсийн дар­га, тэгээд дэд 
сайд болсон. Хуульч мэргэжлээр 1997 оноос хойш ажил­лаж байна. Төрийн байгууллагад 12 жил ажиллаж байна.

Та хэдэн хүүхэдтэй билээ?

-Хоёр.

Эхнэр чинь юу хийдэг юм бэ?

-Хувиараа.

Таныг эхнэрээсээ болоод хүнтэй гар зөрүүлж байсан гэдэг ш дээ.

-Тэгэхгүй яадаг юм. Бүгд хөл бөмбөг үзээд сууж байхад согтуу хүн 
стакан шид

Categories
редакцийн-нийтлэл

Аз жаргалыг алсаас бүү хай

Ингэхэд ер нь аз жаргал хаана байдаг юм бол. Хаана ч юм байгаа тэр аз жаргалыг бүгд л хүлээдэг. Тэрний л төлөө тэмүүлж амьдардаг. Энэ ертөнц тэр чигээрээ л аз жаргалын эрэл. Аз жаргалыг хайж амьдарч байгаа түм,  буман хүмүүсээр дүүрэн.

Хүн зовлонгоо ярих мөрт­лөө аз жаргалтай байгаагаа барагтай бол анзаардаггүй. Аз жаргалыг ихэвчлэн өнгөр­сөн, ирээдүй цаг дээр л бодоод байдаг нь хачин. Яагаад ч юм хийсвэрээр бо­дож сэтгэдэг. Тэгвэл тэр хай­гаад, алсад одсон гэж бодоод байгаа, ирээдүйд  ирнэ гэж хүсээд байгаа аз жаргал үргэлж дэргэд байдаг. Цаг мөч бүрт бид аз жаргалыг  амсч л байдаг. Гол нь түүнийг мэдрэх нь л чухал. Хажуугаар нь таагүй, тавгүй зовлонтой зүйл болж л байдаг. Хожим тэр зовлон гэж бодоод байсан зүйл жаргал юм шиг санагдах үе бий. Хүн эрүүл байхдаа аз жаргалтай байгаагаа анзаар­даг ч үгүй. Харин өвдөхөөрөө эрүүл байсан үе нь хамгийн жаргалтай байж гэж боддог. Дурлаж байхдаа  үүлэн дээр хөвөх мэт сайхан мэдрэмж төрнө. Дурлал нь бүтэлгүйт­вэл тэрнээс илүү зовлон үгүй мэт санадаг. 

Хүүхэд байхдаа том хү­мүүс аз жаргалтай мэт санаг­дана. “Том болбол гоё” гэж хүүхэд болгон хэлдэг шүү дээ. Том болсон хойноо “Хүүхэд байхдаа хамгийн аз жаргал­тай байж” гэцгээдэг. Ахимаг настнууд залуу насны аз жаргалын тухай ярьдаг. Эц­сийн мөч тулж ирээд эрлэгт явахын өмнө амьдралын аз жаргал хичнээн сайхныг хэл­дэг. Амьдрал хичнээн үнэтэйг мэддэг. Тэгээд бодохоор амьд явна гэдэг, амьдарна гэдэг өөрөө аз жаргал юм. Аз жаргалыг холоос хайх хэрэг­гүй, хажууд чинь л байж. Хорвоо дээр өдөр бүр жар­гал, зовлон ээлжилж байдаг. Зовлонг хүндээр хүлээж авах хэрнээ бид жаргалыг анзаа­ралгүй өнгөрөөдөг. Зовохоо­соо жаргах нь бидний хувьд хавигүй их байдаг.

Оюутан байхдаа аавдаа нэг алгадуулж билээ. Дүүгээс болсон хэрэг л дээ. Хорвоо ертөнц тэр чигээрээ харан­хуйл­сан мэт санагдав. Өөрөө буруугүй хэрнээ аавдаа  алга­дуулсандаа жигтэйхэн гом­дож  нэг их зовлон амссан хүн шиг шөнөжин уйлав. Тэр үед аавын найз нь намайг тайвш­руулж “Алгадуулах аавтай байх сайхан шүү дээ. Чи хожим ойлгоно. Надад бол алгадуулсандаа гомдоод эрх­лэх аав ч алга” гэж билээ.  Одоо бол алгадуулах аавтай байсан тэр үе хичнээн сайхан байсан юм бэ. Хэд ч алгадуул­сан яадаг юм, аавтайгаа бай­хад аз жаргалтай л байж гэж боддог юм. Аавын найзын хэлсэн үг орой руу минь орж байгаа хэрэг л дээ. Тухайн цагт зовлон гэж бод­сон зүйл аз жаргал байсан нь тэр. Хүүхэд байхдаа би аз жаргал­тай л байсан. Оюутан байх­даа ч тэр, одоо ч тэр би аз жаргалтай л хүн. Мэдээж хүн бүрт тохиолддог хэзээ ч бул­тахын аргагүй үнэн бол өвчин, үхэл. Гэлээ гээд  дуу­саш­­гүй зовлон гэж үгүй.  Үхэх, төрөх ээлжилдэг хорвоо.  Өнөө­­дөр хорвоогоос хэн нэгэн явж байхад өөр нэгэн төрж байдаг. Зовлон ирлээ ч түүний дараа жаргал заавал ирнэ. Итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг хойно сайн сайхан ирнэ гэдэгт хэзээд би итгэдэг.

Үр хүүхдээ төрөхөд бүгд л баярладаг. Хорвоод ирсний утга учир үр удмаа үлдээх. Ертөнцийн жамаар хэн нэгэн­тэй учирч гал голомтоо бадрааж, түүнийхээ төлөө амьдардаг. Гэр бүлийн аз жаргал хамгаас сайхан. Туньж гомдоллоод аргадаж, аргадуулж  тайвшраад, эвлэ­рэх сайхан. 

Өглөө ажилдаа ирж хамт олныхоо дунд дуртай ажлаа хийж суух сайхан. Нэг сайхан сенсаац материал хийчихвэл бүр ч догь. Гэртээ хариад хүүхдийнхээ хөөрхөн аяг­лахыг харж суух, дуртай хоолоо хийж бусдыг дайлах сайхан. Цэцэг тарьж, дэлбээ­лэхийг нь харах ч аз жаргал. Сайхан ном унших аз жаргал. Горхины чимээ, шувуудын шулганаан, моддын шуугиа­ныг сонсох аз жаргал. Мон­гол хүн болж төрөх аз жаргал. Хэн нэгэнд дурлах аз жаргал.  Аз жаргалыг холоос хайх хэрэггүй юм байна. Тэр  таны дэргэд, таны дотор, таны сэтгэлд байдаг.

Жижигхэн зүйлээс болж андтайгаа муудалцаад да­раа нь ойлголцож суух ч сай­хан. Хажуугаар өнгөрөх сай­хан бүсгүйг харах ч аз жаргал. Аз жаргалд хүний сэтгэл хана­на гэж үгүй. Гэхдээ яг тэр тухайн цаг үед нь аз жаргалаа мэдэрч байя.

Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүйтэй адил аз жар­галд  хүний сэтгэл ханана гэж үгүй.  Хэтэрхий их хүсч, тэр нь биелэхгүй бол бас зовлон болж хувирах нь бий. Хүн өөрөө ханахгүй л бол. Бурх­ны номонд бол үүнийг хүсэл шунал гэж тайлбарладаг. Тэр хүсэл шунал нь биелэхгүй бол хүн зовж шаналдаг байна. Тэгэхээр ертөнц дээр яг одоо өөрт чинь байгаа аз жаргалыг мэдрээч.

Яруу найрагч Ц.Хулан­гийн “Зүлгэн дээр гэрээ ба­риад зүгээр л нэг амьдрахсан” гэж хэлсэн үг хүмүүсийн сэт­гэлд тэгтлээ хүрч афоризм болсон нь эгэл жирийн амьд­рал гэдэг өөрөө аз жаргал гэдгийг хүмүүс мэддэг хэрэг. Түүнийг нь найрагч бүсгүй яг олоод  хэлчихсэн байгаа юм. Амьдрал гэдэг  тэр чигээрээ аз жаргал, баяр баяслаар дүүрэн байдаггүй ч түүнийг хором бүрт мэдрэх нь л чухал.

Мөнгөтэй болчихвол аз жаргалтай болчихно гэдэг бас өрөөсгөл ойлголт. Мөнгө хэдий аз жаргалд нөлөөлөх боловч төгс зүйл биш. Гэхдээ л дуунд гардаг аз жаргалын нэг түлхүүр. Нөгөө талаар их мөнгө бас зовлон авчирдаг. Аз жаргал авчрах гээд байгаа  мөнгө зүгээр нэг тэнгэрээс буучихдаггүй. Өнөөдөр жишээ нь Монголд хэн их аз жаргалтай вэ. Мөнгө их олсон нь уу, мөрөөрөө явж байгаа нэгэн нь үү.   Хамгийн баян, хамгийн үнэтэй байшинтай, хэний ч унаагүй машинтай байлаа гээд сэтгэлийн аз жаргалтай байж чаддаг уу. Буруу аргаар олсон мөнгө­нөө­сөө айж, баригдах вий гэж  амьдрах аз жаргал мөн үү. Ингээд бодохоор эгэл жирийн амьдрах сайхан.

Бусдад хор хүргэхгүй,  урдах ажлаа сайн хийгээд, тэрнээсээ таашаал авч, хууль зөрчихгүй, хүн чанартай амьд­рахад аз жаргал чамаас айхтар зугтаад байхгүй л болов уу.

Аз жаргалыг алсаас бүү
хай. Зөв амьдарвал аз жаргал
гэдэг та өөрөө юм.

Categories
редакцийн-нийтлэл

Ардын намын залуучууд ахмадуудаа хажиглаж эхэллээ

МАН-д нэлээд бу­жиг­наан болох шинжтэй. За­луучууд нь намаа ши­нэч­лэх аян өрнүүлж зо­ригтой хөдлөх юм шиг байна. Сүү­лийн 20 жил намын удирд­лагаас буул­гүй төрийн өндөр албан тушаалуудад суудал сэл­гэлгүй очсон улиг болсон хэдэн дарга нараасаа салахын түүс болчихсон яваа аж. Тий­мээс тэд аль зунаас хэсэг бүлгээрээ нийлж Ардын жигүүр, Ардын дугуйлан, Шинэ үе, шинэ бодлого гэх мэ­тийн нэртэй олон янзын холбоо, бүлгэм байгуулан ажиллаад эхэлсэн билээ. Саяхан тэд албан ёсоор хамтран  хуралдаж на­маа яаж шинэчлэх та­лаар ярилцсан тухай хэв­лэлүү­дээр тодорхой гар­сан. Оли­гархи хэмээн цоллуулдаг хэдэн нөхөр Ардын намын нэр хүн­дийг шороотой хут­гаж, шат шатны сонгуулиу­дад ялагдал хүлээлгэсэн гэж залуучууд үзэж бай­гаа юм байна. МАН-ыг юу ч биш болгож хувиргаад бай­гаа энэ нөхдүүдийг зайлуулахгүй бол Ардын нам цаашид ч  сэхэл авах­гүй, улам доройтно хэ­мээн ярилцжээ. Тиймээс нэн даруй намаас зай­луулах шаардлагатай хүмүүсийн нэрсийг жаг­сааж, мэдэгдэл хүргүү­лэхээр болсон гэнэ. Тэд­ний нэртэй хамт Бага хурлыг яаралтай хурал­дуулж, Их хурлын товыг гаргах шаардлагыг хав­сар­гаж Удирдах зөвлөл­дөө өгөхөөр шийдсэн юм бай­на. Тэднийг ийм хатуу ши­рүүн үгтэй шаардлага хүр­гүүлэх болсныг мэд­сэн дарга нар нь “Та муу сайн бааснууд ингэх бо­лоогүй шүү” гэх мэтээр элдвээр дарамталсан бо­лол­той.  Ямартай ч МАН-ын залуус удирд­ла­гууд­даа шаард­ла­гаа өгөхөө түр азнасан байна.  Ха­туу ширүүн үгээ зөөл­чил­дөг юм уу хэмээн эргэл­зэж, эхний хувил­ба­раар бичсэн шаардлагаа хав дарчихсан суугаа су­рагтай.

Гэхдээ тэд дарга нар­таа хэлж зүрхлэхгүй бай­гаа үгээ нийслэлийн МАН-ын дэд дарга Ш.Сай­хан­самбуугаар дайл­га­жээ. Ш.Сайхан­сам­буу сонинд өгсөн ярилцлагадаа “Жи­рийн гишүүд хамгийн тү­рүүнд Ц.Нямдоржийг болио­сой гэж хэлж байна. Дараа нь С.Баяр, Сү.Бат­болд нарыг нэрлэсэн. Намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданша­тарыг болиоч гэж хэлүүл­сэн. Т.Бадамжунай, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхо­рол нарыг одоо боль, та на­раас залхаж байна гэ­сэн. Д.Лүндээжанцан, Д.Дэм­­бэ­рэл хоёрыг тэтгэ­вэр­тээ гарч байгаа байх, дахиж сонгууль энэ тэр гэж ирэх­гүй байлгүй гэцгээж бай­на лээ. У.Хүрэлсүхийг бас нэрлэж байсан. М.Энх­болдыг намаас яваа­сай гэж хэлж байгаа. Энэ үгийг намайг албан ёсоор дам­жуулж өгөөч гэснийг нь хэвлэлээр ил тод зарла­чихъя. Тэр хү­мүүс өөрс­дөдөө дүгнэлт хийг. Намын буянаар олон жил Их ху­ралд суу­лаа. Олон ч албан ту­шаалыг ээлж дараалан хашлаа. Одоо тэгээд нас сүүдэр нь ч нэлээд явчи­хаж. Тиймээс болиоч гэж хэлж байгаа юм” гэсэн байх юм. Эндээс үзвэл УИХ-ын гишүүн асан Ш.Сай­хан­сам­буу за­луу­чуудтайгаа нийлж, дарга нараа түлхэн уна­гах аянд нэгдсэн бо­лол­той. Мэ­дээж өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олгоогүй дарга нартаа өширхөж байна гэж түүнийг хардах үндэс­тэй. Ямартай ч МАН-ын залуу­чууд зай­гаа тавьж өгөхгүй, намын нэрийн өмнөөс юм бол­гон дээр завьжлаад бай­гаа ахма­дуу­даа хажиг­лаад эхэл­лээ. Муу нэртэй дээрх ахмадууд Ардын намыг ард түмэнд авли­гачдын нам болгон ха­руулж бай­на. Тиймээс цэвэрлэгээ хийж, МАН-ыг шинэ ша­танд гаргах цаг болсон гэдэг шийдвэрт хүрээд байгаа гэнэ.

Залуучууд Ардын намд нүүрлэсэн булхай луйврыг өнөөдрийг хүр­тэл авч ир­сэн дарга нар­тай нь хамт үгүй хийнэ хэмээн төлөвлөж байгаа юм билээ. Өнгөр­сөн хуга­цаанд Ардын нам аль  ч шатны даргаа, Удир­дах зөвлөлөө сонгохдоо  ги­шүүдийг хайрцаглаж, урь­даас тохироо найраа хийдэг байсныг өөрчлөх гэнэ. Намын толгойд мөн­хөд хадагдчихсан юм шиг хэдэн дарга нар өөрс­дийн­хөө хүмүүсээр Бага хурал, Их хурлын төлөө­лөгчдийг бүрдүүлж, өөрс­дийнхөө төлөө гар өргүү­лэн солиг­дохгүйгээр байнга сон­гогддог байс­ныг зогсоо­хоор зориг­ложээ. Шударга шинэ зарчмаар Ардын намын­хан энэ удаагийн Бага хурал, Их хурлаа хурал­дуулж, намын даргаа өөрч­лөх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Ардын нам зангарагтай сөрөг хү­чин байж чадал­гүй, АН-д дээрэлхүүлж, парла­мен­тад бүлгээ ч байгуулж дөн­гөлгүй өч­нөөн сар явсан нь намын дарга, удирд­ла­гуудын олхиогүй бай­дал­тай хол­боотой хэмээн дүг­нэжээ. Ийм учраас МАН-ын за­луус зоригтой шинэчлэл хийж, олигархижсан дарга нараасаа салж, шинэ МАН-ыг бий болго­хын тө­лөө ширүүхэн тэм­цэл эхлүүлж байгаа бо­лол­той.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Сугар: Мөнгө угаасан гэх мэдээллийг сонсоод их цочирдсон

-ЭНЭ ХЭРЭГТ  ХОЛБООТОЙ ОРХОН, БАТ-ЭРДЭНЭ
ГЭЭД ХӨВСГӨЛИЙН ГАРАЛТАЙ
ХҮМҮҮС БАЙНА ЛЭЭ-

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугартай ярилцлаа.

Сүүлийн үеийн дуу­лианы эзний нэг болоод байгаа бо­лохоор чинь уулзъя  гээд ирлээ

-Хэвлэл
мэдээллээс  харахад  Монголд урьд нь байгаагүй нүсэр том бү­лэглэлийн  нууц ноёнтон болж ойлгогдохоор бай­на. Гэхдээ үүний төлөө хэвлэл мэдээллийг  шүүмж­лээд гомдоллоод байх юм алга. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ард түмнийг мэдээллээр хан­гах ёстой. Тэр үүргээ л биелүүлж байгаа байх. Хэвлэлд гарсан мэдээл­лийг уншаад, судлаад сууж байна даа.

Тантай нэр хол­бог­доод бай­гаа Ч.Хорол­сүрэн гэж хүн танай нут­гийнх юм шиг байна лээ. Тантай ямар хамаа­тай хүн юм бэ?

-Хамаатай. Хамаатай гэдэг нь өөрийн
чинь асууснаар нутгийн хүн
л дээ. Их л сүрхий бизнесмэн, МИАТ-ийг авч явах менежментийг хам­гийн зөв хийгээд байгаа юм шиг санагдсан. Тийм л залуу. Бид судалж байгаад л боломжтой юм гээд ажилд томилсон. Нутгийн дүү гэдгээр нь нэлээд ойр байсан. Олон жил хамт ажилласан юм чинь бие биенээ сайн мэднэ.

Ажлаас өөрөөр бүр өмнө нь таньдаг байсан юм биш үү. Та энэ хүнийг албан тушаалд очиход нь дэмжсэн үү?

-Дэмжсэн,
яагаад гэхээр намайг эхлээд очиход МИАТ-ийн дэд захирал байсан ш дээ. Тэгээд халчихсан юм, би. Дараа нь ши­нээр томилогдсон даргатайгаа уч­раа олсон юм байлгүй, “Ажлаа мэд­дэг хүн байна. Буцаагаад ажилд нь авъя” гэхээр нь зөв­шөө­рөөд “томил” гэж хэлээд томилуул­сан. Орлогч захирлыг МИАТ-ийн захи­рал нь л өөрөө томилдог ш дээ. Би бол томилохыг зөвшөөрсөн л байх. 

Байх гэдэг нь зөвшөөрсөн гэсэн үг үү?

-За
тэгж ойлгож болно. Яагаад гэвэл хууль зүйн хэлбэрийн хувьд ерөнхий захирлын асуудал. Амьд­рал практикт бол зөрөлддөг л дөө. Томилсон байхаар нь би “Зөвөө томил” л гэж хэлсэн байх. Энэ асуудлыг зөвлөлөөрөө ярьж бай­гаад л шийднэ ш дээ. Би ганцаараа шийдэх асуудал биш.

Төрийн өмчийн хорооны дарга байсан хүн төрийн өмчит компанийнхаа дэд захиралтай мэдээж ажил хэргийн холбоотой л байдаг байлгүй дээ. Одоо хэвлэлээр бичигдэж байгааг харж байхад бизнесийн ч юмуу, ашиг сонирхлын холбоотой бай­сан гэж ойлгогдоод байгаа. Үүнийг та юу гэж хэлэх үү?

-Ажлын
хамтрагч  гэдэг бол тодорхой. Гэр бүлийн ч холбоотой. Эхнэртэй нь, гэр бүлтэй нь танил­цаж байсан. Хоол унд иддэг хол­боо бий, бий. Бизнесийн гэхээр тийм том юм байхгүй. 

Хоролсүрэн мөнгөтэй залуу юу. Зүгээр л төрийн албанд байж байгаад гэнэт баяжсан гэх юм?

-Зохих
хэмжээний мөнгөтэй л байх, миний ойлгосноор бол. Өмнө нь бизнес хийж мөнгөтэй болсон гэж ойлгосон. 

Гадаадад байдаг том том хауснууд ямар учиртай юм.

-Тэрийг
бол би мэдэхгүй.

Танд байна уу?

-Надад
бол байхгүй.

Японд хүүхдүүд чинь сурдаг юмуу. Эхнэр хүүхэд нь Японд байдаг гээд л ярих юм?

-Японд
сурдаг хүүхэд байхгүй ээ. Японд манай эхнэр бүтэн жил эмчлүүлсэн юм. Тэрийг л хэлээд байгаа байх.

Та одоо  ямар байшинд амь­дардаг вэ?

-2002 онд барьсан хувийнхаа байшинд л амьдардаг.

МИАТийг хувьчилж авахын тулдМонголиан Эйрлайнескомпанийг байгуулсан гэдэг. Гаргалгааг нь харахаар нээрээ ч тийм юмуу гэж бодогдохоор.

-Тэрийг
би мэдэхгүй. Ч.Хорол­сүрэн халагдаад явсан шүү дээ. Тэгээд сүүлд хувийн компанитай болсон гэж дуулдсан.

МИАТийн мөнгийг угаадаг гээд ярих юм. Тэр нь ямар учиртай юм бэ?

-МИАТ-ийн мөнгө угаадаг, га­даад дотоодын компанийн талаар ямар ч мэдээлэл байхгүй. Мөнгө угааж байна гэдэг мэдээлэл бас байхгүй байлаа. Харин 2011 он, 2012 оны заагаар энэ мэдээл­лийг  дуулсан. Тэгээд хууль хянал­тын байгууллага үүнийг шал­гаж байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Хууль хянал­тын байгууллагад  дэмжлэг үзүү­лээд Төрийн өмчийн хорооноос шалгах хүн томилж өгч байлаа. Тэгээд шалгалт хийсэн. Би 2012 он дөнгөж гараад ажлаа өгсөн. Түүнээс хойш би мэдэхгүй. Энэ талаар намайг ажлаас халах үед би сонссон. Их цочирдсон. Шал­гал­тынх нь комисст төрийн өмчийн хорооноос хүн оруулсан гэж тү­рүүнд хэлсэн. Би нэгдүгээр  сарын 10-нд халагдсан. Би өөрөө өргөд­лөө өгч халагдсан. Тухайн үед би Эрдэнэс таван толгойн ажлыг хариуцан зохион байгуулж байсан. 536 ширхэг хувьцааг ард түмэнд хуваарилах ажлыг би хий­сэн. 536 хувьцаагаа олон улсын зах зээл дээр мөнгө болгох ажлыг би хөө­цөл­дөж байсан. Өөрийнхөө хийж бай­гаа ажилд итгэлтэй байсан уч­раас ард түмэнд би зарлаж байсан. Ард түмэндээ амласан ажил маань бүтэхээ боль­сон. Тэгээд энэ ажил явахгүй бол би халагдъя гээд ажлаа өгөөд гарчихсан.

Шалгалтын үр дүнгийнх нь талаар та мэдсэн үү?

-Би
мэдээгүй ээ. Ажлаа өгчих­сөн байсан.

Таныг Төрийн өмчийн хороо­ны даргаар ажиллаж байх үеийн МИАТт ажиллаж байсан хүмүүс шалгагдаж, баривчлагдаад бай­гаа. Тэгэхээр таныг цагдаа дуудаж асуусан л байх..

-Дуудаагүй
ээ.

Одоо цагдаа шалгаад энэ асуудал босоод ирлээ. Мэдээж таныг өнөөдөр дуудаагүй байгаа ч маргааш дуудах л байх. Тийм хүлээлт танд байна уу?

-Асуугаагүй ээ. Дуудаж уулзвал их дуртай очно.

Та БатЭрдэнэ гэж хүнтэй та ямар холбоотой юм бэ?

-Би
ажилд авч дараа нь халсан. Энэ хүнийг танина. Би хүнтэй хамт ажил­лахаараа нээлттэй ил тод, найз болчихдог талтай хүн. Тэгэ­хээр гайгүй л харьцаатай байсан гэсэн үг.

Хоролсүрэнтэй адил биз­несийн нарийн ширийнийг нь мэдэх үү?

-Мэдэхгүй.

Хөндлөнгөөс харахад энэ хэрэгт та яалт ч үгүй та холбоо­той байгаа юм. Таны удирдаж байсан ажилтай чинь ч хам­аатай байсан.

-Намайг
одоо өөрийгөө өмөө­рөөд л гэнэ. Би өөгүй цагаан гээд хэл­бэл бусдад  итгэл үнэмшил  тө­рөх­гүй л дээ. Хэвлэл мэдээлэл ми­ний талаар нэгэнт ийм мэдээлэл цац­сан юм чинь үүнийг би эргүүлэх оролд­лого хийж байгаа юм шиг харагдана гэж бодсон юм. Ер нь бол ийм байдалд орсон хүн “Би буруугүй. Улс төрийн золиос бол­лоо” гээд л эхэлдэг шүү дээ. Тэгэ­хээр өөрийгөө цагаатгасан утгатай болчихно.

Та өөрийгөө буруугүй гэж  ярьж болно ш дээ. Тийм эрх нь таньд байгаа.

-Ер
нь бол тэр их мөнгө, зөрч­лийн талаар ойлголт алгаа. Тэр дундаа цаана наана нь мөнгө угааж байгаа талаар ямар ч ойл­голт алга. Ажлаа өгснөөс хойших асуудлыг би сайн мэдэхгүй. Миний ганц хэлэх зүйл бол тэр эргэлдээд байгаа, угаагдаад байгаа мөнгө­нөөс нэг ч төгрөг аваагүй ээ. Энэ үгийг шалгадаг газар нь шалгаад, шалгалт дууссаны дараа олон түмэнд сануулаарай. Би үүнд итгэлтэй байна.

Ийм том хэрэг таны ажиллаж байсан салбартай холбоотой сөхөгдөөд байхад огт буруугүй байж болох уу?

-Би
ажил хариуцаж, хариуц­лага хүлээж сурсан хүний хувьд тэгж хэлж чадахгүй нь ээ. Яах аргагүй би энэ бүх захирлуудыг томилдог, халдаг, хянаж шалгадаг хүн бай­сан. Ер нь бол төрийн өмчийн хо­роо­ны 80-аад компа­нийн амжилт олол­тын талаар ч ярьж явлаа. Алдаа дутагдлын талаар ч энэ тэнд дуудагдаж л явлаа. Тэгэхээр өөрий­­гөө буруугүй гэж хэлж чадах­гүй. Ганцхан хэлэх зүйл бол энэ яриг­даад байгаа том мөнгөний хувьд бол сонин дээр бичигдээд байгаа шиг миний орол­цоо байх­гүй. Тиймээс төр өөрөө асууж тодруулбал би очиж хамтарч ажил­ла­на. Ер нь Төрийн өмчийн хороо­ны үе үеийн дарга нарт сайн нэртэй хүн  үзээгүй юм. З.Энхбол­доос эхлүүлээд л… Дараа нь Зоригт нээх удаагүй болохоор гайгүй байсан. Л.Пүрэвдорж гуай үйлээ үзлээ. Би бас. Дан л хардлага. Одоо яах вэ дээ.

Одоо энэ яригдаад байгаа асуудалд Санжийн Баяр хол­богдсон явж байна лээ. Та яаж холбогдсоныг нь мэдэх үү?

-Би
Баяр гуайн өмнөөс хариу­лах боломжгүй. Бас л миний мая­гаар холбогдох байх даа. Хэвлэлд мэдээлснээр энэ хэрэгт  холбоотой Орхон, Бат-Эрдэнэ гээд Хөвс­гөлийн гаралтай хүмүүс байна лээ. Бодвол тусалсан байх гэдгээрээ л холбогдож байгаа байх.

МИАТт өндөр үнэтэй бензин шахдаг гээд лСод монголкомпанийг ярьдаг. Үүнд тухайн үедээ ямар бодолтой байсан юм бэ. Ганцхан компанид давуу эрх олгож байсныг өөрчилж болоо­гүй юм уу?

-Тэрийг
чинь тийм биш болгох гэж олон янзаар үзэж байлаа шүү дээ. Тухайн үеийн Зам тээвэр, аялалын жуулчлалын  сайдтай ч ярьж ч байсан. Шалгаж ч байсан. Өрсөлдөөний журмаар хангагдах ёстой гэдгийг ярьж хөөцөлдөж байсан.

Энд улс төрийн нөлөө байсан уу?

 -Магадгүй. Надад ч бас тэгж санагддаг байсан.  

Энэ хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс сүүлийн үед тантай холбогдсон уу?

-Ерөөсөө
холбогдоогүй. Хорол­сүрэн нэлээд хэд хоногийн өмнө гадаадад эмчилгээнд явж байгаа гэж байсан.

Энэ хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс тайлбар мэдүүлэг өгөх­дөө таны тухай ямар нэг нотой мэдээлэлл хэлсэн юм биш үү?

-Тэгэх
ёсгүй. Тийм юм байхгүй юм чинь.

Ардын намын үед олон луй­вар, булхай, уусан идсэн асуу­дал дарагдаж байсан юмуу гэмээр

-Би
тэрийг ингэж ойлгохгүй байгаа. Хуулийн байгууллагынхан тодорхой бодлоготой ажилладаг.

Ажлын хувьд, нутгийн ахын хувьд холбоотой гэж л та тайл­барлах юм. Гэтэл зүгээр нэг залуу төрд ажиллаад  гэнэт баяжсан байхад та гайхаагүй хэрэг үү?

-Надад
бол баяжаад сүйд бол­сон зүйл алга. Хоролсүрэнгийн хувьд өмнө нь бизнес эрхэлж байсан байх шүү.

Хувь хүнийхээ хувьд та энэ асуудал сөхөгдөөд эхлэхэд хэцүү байв уу?

-Хэцүү
байна. Аймаар юм бол­чих­лоо шүү дээ. Нийгмийн сэтгэл зүйд хэвлэл яаж нөлөөлдгийг би мэднэ. Залруулах  гэдэг хүнд асуу­дал. Энэ асуудлаа шалгаж хянаж дуусгаад надаас асуухаа асуугаад дүн гарна. Тэр дүнг хүлээж байна. Дүн гарна гэдэг цаг хугацаа шаард­даг ажил. Энэ хүмүүсийг томилсон, хянах үүрэгтэйгээ би үгүйсгэхгүй. Танил тал гэдгээ ч үгүйсгэхгүй. Харин тэр мөнгө угаасан талаар ямар ч ойлголт байхгүй. Үүнд бүрэн итгэлтэй байна.

Та МИАТийг  хувьчилж  ава­хын тулдМонголиан Эйрлай­нес“-ийг байгуулах саналыг Хоролсүрэнд хэлж өгсөн юм биш үү?

-Компани
байгуулах санал гар­гаж, Хоролсүрэнд даалгасан гэдэг худлаа.

-“Вест велфгэдэг цаасан дээрх компани ямар учиртай юм бэ?

-Тийм
компанийн талаар би ерөөсөө сонсоогүй. Одоо л сонсч байна.

Таныг ажиллаж байхад МИАТийн  захирлууд мөнгө угаа­гаад байгаа нь мэдрэгдээгүй гэж үү?

-Юм
идээд, уугаад байна гэд­гийг анзаараагүй. Ер нь үр ашиг муутай ажиллаж байсан. Үүнийг өөрчлөх асуудлыг байнга ярьж төлөвлөгөө боловсруулж байсан.

 

 

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Ж.Энхбаяр: Ардчилал хүчээ барж эхэлж байна

УИХын гишүүн Ж.Энхбаяр­тай ярилцлаа.

Засгийн газар сүү­лийн үед сайтуудын сэтгэгдлийг хянана, ка­белийн телевизийг хаана гэх мэтээр элдэв шийдвэр гаргах боллоо. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ер нь аливаа эрх ба­ригч хүчин олон нийтийн санаа бодол, хянал­таас ангид байхыг хүсдэг зүй тогтол байна уу даа гэж анзаарагддаг. Тэр жамын дагуу л үйл ажиллагаа болж байна. Гэхдээ нөгөө талаасаа хэвлэл мэдээ­лэл маань тодорхой хэм хэмжээгээ алдаж байгаа зүйл бас анзаарагддаг, бодит байдлыг хэлэхэд. Ялангуяа тэр коммент гэдэгтэй холбоотойгоор хүний хамгийн үнэт зүйл болсон эрх, нэр төр рүү халдах асуудал хэрээс хэтэрч байгаа. Гадна дотроос зохион байгуу­лалттайгаар Монго­лын нийгмийг хагаргах, бу­таргах, яс үндэс, шашин шүтлэгээр нь хооронд нь хуваах, нийгмийг тал­цуу­лах том хэрэгсэл болоод байна шүү дээ, хэвлэл мэдээлэл маань өөрөө. Юу анзаарагдаж байна вэ гэхээр Монгол Улс маань асар хүчтэй бут­рал, задралд орж байгаа нь гол аюул. Үндэсний аюулгүй байдал, монгол­чуудын язгуур эрх ашиг­тай энэ нь зөрчилдөнө. Нэг хувь хүний эрх чөлөөг дээдлээд нийтийн, нийг­мийн эрх ашгийг хойш тавьж ирлээ. Энэ нь зөв байна уу гэдэгт миний хувьд эргэлздэг болсон. Эрх мэдэл, мөнгөтэй, хүч­тэй хүний эрх ашиг нийг­мийн эрх ашгаас илүү тавигдаад байгаа нь бас аюул. Өнгөрсөн хориод жилд бид хангалттай туйл­ширлаа шүү дээ. Тийм болохоор үүнийг зохицуулах шаардлага аль ч нам, Засгийн газрын үед гарч ирж байна л даа. Тэр зохицуулалтын үүд­нээс Ч.Сайханбилэгийг ийм юм хийлээ. Гэхдээ энэ шийдвэрийн үр дүн гараагүй байна. Сайн муу нь жи­лийн дараа л мэдэг­дээд эхэлнэ дээ. Ардчил­лыг би хуулийг дээд зэр­гээр сахин биелүүлэх гэж ойлгодог. Өөрийнхөө бо­лон бусдын эрх үүргийн нэгдлийг л ардчилал гэж боддог. Энэ бол дур зор­гын, анарх биш. Дээд зэргийн сахилга бат, хууль сахих ёс. Бид сүү­лийн хорин жил нэлээд дур зоргоороо аашилц­гаалаа даа. Ардчиллаа ч сайн ойлгож, таньж мэд­сэнгүй. Нийгмээ­рээ л нэг иймэрхүү байдалд ор­сон. Тэрийгээ залруулах гэж оролдож буй нь энэ юм болов уу л гэж ойлгож байгаа. Би зөв талаас нь харж байгаа. Нөгөө та­лаас эрх баригчид дуу хоолой, хяналтаас хол байх гэдэг бас нэг санаа байгаа. Аль аль нь л бай­гаа юм.

Муу хэлүүлэхгүй гэсэндээ ийм арга хэ­рэглэж байгаа байх?

-Дөрөв дэх засаг­ла­лын түв­шинд өргөмжилж буй хэвлэл мэ­дээлэл маань хэн нэгэн эздээс хараат бус, мэргэжлийн сэт­гүүлзүй, баталгаа но­толгоотой баримтад үн­дэс­лэсэн байх юм бол бидний гоё яриад байгаа ардчил­сан нийгэм амьд явна.  Тэгэхгүй бол өнөөд­рийн ардчилал хулхи бо­лоод байна. Нөгөө тэгш эрх гэдэг нь байхгүй. Мон­голын нийгэм асар хүчтэй ялгаралд орж байна. Хууль тэгш үйлчилж ча­дахгүй байна, нийгэм баян ядуугаараа хувааг­даж байна. Өнгөрсөн хо­рин жилийн үр дүн туй­лын хангалтгүй харагдаж байна.

Бүтээн байгуулал­тын аж­лууд урагштай өрнөх хандлага ажиг­лагдаж байнаНийс­лэлд ч зоримог ши­нэч­лэлүүд хийгдэж байна. Гэтэл энэ бүгдийг танай намынханБидний эх­лүүлсэн ажлын үр дүн одоо л гарч байгаа нь энэгэх юм?

-Үнэн, үнэн. Ардчил­сан намын ажлын үр дүн жилийн дараа гарна. МАН-ын Засгийн газрын үед л хийгдсэн ажлууд сайнтай, муутай­гаа хамт одоо төгсгөлөө базаад дуусгаж байна. Тэнд бат­лагдсан бодлого, төсөв, хэрэгжүүлсэн аж­лууд өдийд үр дүнгээ өгч бай­гаа. Харин одоо АН бод­логоо гаргаж байна. Анх­ны төсвөө батлуулсан. Жилийн дараа эдний хий­сэн аж­лын эхний үр дүн гарна.

Ардчилсан намыг зарим улстөр­чидХэт шоу хийгээд байнагэц­гээж байна?

-За яахав дээ, үр дүнг нь харъя даа. Улсууд ярьж л байна. Ер нь сүү­лийн үед улс төрийн шоу гэдэг маань хаана хаанаа хэтрээд л байх шиг бай­на. Хэтэрч болно л доо. Улс төр чинь өөрөө бас хэтэр­хий жүжиг биш ээ. Бодит амьд­ралын тусгал байх ёстой болохоос биш жүжиг байж болохгүй. Өөр дүрд тоглочихоод гараад өөр хүн болох. Улс тө­рийн амьдрал сүү­лийн үед хэт шоу, жүжиг тал руугаа ороод байна уу даа гэж анзаа­рагдаж байна.

Хэд хоногийн өмнө аймгийн Засаг дарга нарыг Төрийн ордонд цуглах үеэр зарим аймгийн Засаг даргыг батламжлахтай холбогд­сон асуудал хөндөгдсөн?

-Бас л нөгөө хийрхсэн улс төр. Монголын ний­гэм дахин дахин хувааг­даж, задарч байна. Нийг­мээ өнгө мөнгө, шашин шүтлэг, нутаг усаар нь хувааж байна. Яваандаа энэ хуваагдал өрх гэр бүлийн түвшинд хүрээд байна. Нийгэмд асар хүч­тэй задрал явагдаж бай­на. Эрх барьж байгаа улс төрийн нам, улс төрийн хүчний удирдагчид, улстөр­чид маань үүнд маш их анхаарал хан­дуулж бодох ёстой.

Одоогийн нөхцөл бай­далд нийгмийн зад­рал гэдэг чинь томд­чих­сон үг биш биз?

-Бүхий л түвшиндээ Монгол задарч байна. Бүгдийг өнгө мөн­гөөр харж байна. Хайр дур­лал, найз нөхөрлөл, улс төр гээд бүг­дийг өнгө мөн­гөөр харж байна. Бид хүн ёсны олон үнэт зүй­лээ өнгө мөнгөнөөс ху­далдаж байна.

Өнөөдөр залуучууд гэр бүлтэй болоход асар хүнд байна. Гэр бүлээ аваад явахад хүнд байна. Нийгмийн суурь болсон гэр бүл бат бэх байж ту­хайн нийгэм тогтворж­дог. Гэр бүл дотор хүүхэд өсч бойжиж байж улс орны ирээдүй, боловсон хүчин, хүн бэлтгэгдэнэ.

Бүх түвшиндээ тийм алдагд­лууд гараад бай­гаа юм.

МАХНын дарга Н.Энх­бая­рын төлөө эмэг­тэйчүүд өлсгө­лөн зарлалаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Бас л нэг улс төрийн арга хэмжээнүүд ш дээ. Аливаа хүн итгэл үнэмш­лээрээ өлсөнө уу, жаг­сана уу тэр бүхэн нээлт­тэй л байгаа. Үүнийг улстөрчид нь хэрхэн за­луур­дах юм байгаа юм, ямар зо­рилгодоо ашиг­лаж бай­гаа юм, цаг хуга­цаа л бүхнийг тодорхой бол­гоно. Энэ бүхнийг бо­лох­гүй, бү­тэх­гүй муу муу­хай гэж яриад хэрэггүй. Сайн сайхан гээд сай­шаагаад хэрэггүй. Нийг­мийн жам ёсны үйл явдал, үзэгд­лүүд болоод л явж байна.

Монголын өнөөд­рийн улс төрийн өнгө аяс, хурдыг хэрхэн то­дор­хойлох вэ?

-Бид нийгмийн шинэ сонголт хийгээд хориод жил болчихлоо. Үндсэн­дээ шинэ Үндсэн хууль батлаад хорин жил бол­сон. Хорин жил гэдэг бол аливаа зүйлийг дүгнэхэд хангалттай хугацаа. Энэ удаагийн УИХ-ын онцлог юу гэвэл Монголын сүү­лийн хорин жилийн улс төрийн амьдралд бий болсон иргэний хөдөл­гөөн, үйлдвэрчний эвлэл, гудамжны жагсагч, улс тө­рийн намуудын төлөөлөл бүрэн бүрэлдэхүүнээр бүгд орж ирээд суучихсан УИХ. Хоёр, гуравхан сая монголчуудын дотроос гарах улс төрийн потен­циалиа шавхчихсан. Хо­рин жилийн амьдралыг шавхсан ийм их хурал буюу бүх төлөөлөл ороод ирчихсэн. Одоо үүнээс цааш гудамжны жагсагч байхгүй. Үүнээс цааш улс төрийн нам байхгүй. Үүнийг ард түмэн харж байгаа. Ард түмэн тэнэг биш. “За бүгд ороод ирлээ. Нөгөө Ганбаатар юу ярьдаг юм. Батзандан яах нь уу, Уянга юу ярь­даг юм, улс төрийн на­мууд нь яадаг юм” гээд бүгд хараад сууж байгаа. Айхавтар шүү дээ, цаа­дуул чинь ажиглаад сууж байгаа.

Нэг талаасаа эцсийн сонголт, цөхрөл байсан. Өөр гарц байхгүй. Энэ нам нь дээр юм уу гэх гарц байхгүй. Энэ иргэний хө­дөлгөөн нь зөв юм болов уу гэх гарц байхгүй. Бүгд л ороод ирлээ. Юм хийх бололцоог ард түмэн ол­гоод бай­на. Эндээс олиг­той үр дүн гарахгүй бол төрд итгэх нийгмийн итгэл асар хүчтэй суларна. Үүний дараа юу болох вэ гэхээр үеийн шилжилт, солилт болох болов уу гэж бодож байна. Бид нар олигтой байвал ураг­шилна, олиггүй байвал Мон­го­лын түүхийн тав­цангаас арчиг­дана. Өөр хувилбар байхгүй. Бие биеэ муулаад байх бо­лол­цоо байхгүй. Яагаад гэвэл бүгд төрийн эрх баригчид.

Монголын өнөөдрийн ардчи­лал, хорин жилийн нийгэм, бид дотроо хүчээ барж байна. Өөрч­лөлтөө хийхгүй бол хүчээ барж эхэлж байна. Хаана хаа­наа хүч нь суларч байна. Өндөр хаазтай баахан явсаар одоо урагшилж чадахаа болиод хоосон ээрээд байна. Шаварт суучихсан машин хоосон уухилаад л байдаг ш дээ. Бензин хийчихээд л ша­вар үсчүү­лээд л гишгээд байдаг. Гишгэх тусам доош ухаад л суугаад бай­даг. Яг л ийм байдалд байна. Ийм дүр зураг харагдаж байна. Эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдрал нь ч тэр. Тийм байгаа биз. Нэг л биш болчихлоо гэдэг мэдрэмж төрөөд байна. Эцсийн сонголтоо сая ард түмэн хийчихсэн. Бүгдийг авч­раад эндээ учраа ол гээд хий­чих­сэн. Одоо учраа олох нь уу, яах нь уу. Тэгэхээр одоогийн энэ УИХ туйлын их хариуц­лагатай байх ёстой. Нэг намыг сонгох асуудал биш, энэ хуралд байгаа 76-г бүг­дийг нь улс төрийн тавцангаас арчиж хаях ийм жилүүд ирж ма­гадгүй.

Та чоно агнадаг гэд­гээрээ алдаршиж байх шиг байна. Төрийн түшээ хүн ингэж амьтан алж болдог юм уу?

-Би ан хийсэн. Гахай, чоно буудсан. Яагаад гэвэл би монгол эр хүн. Монгол хүн морио унаад, буугаа үүрээд Монгол эх орондоо хаана ч явах эрхтэй.

Гэхдээ таныг хул­гайн ан хийсэн гээд бай­гаа шүү дээ?

-Бас л өрөөсгөл мэ­дээлэл. Гахай гэдэг амь­тан Монголд өргөн дэлгэр байдаг. Сум, багийн түв­шинд агнуур хийх квот нь хуваари­лагд­даг. Нэг бү­рийнх нь үнэ 45 мянган төгрөг байснаа зуун жа­ран мянга болсон. Хаана ч явсан мөн­гийг нь тө­лөөд буудах эрхтэй спорт агнуур. Гэтэл монгол­чуу­дын хам­гийн идэх дуртай тарваганы мах байна. Тарвага бол хориотой. Та энэ зун тарваганы мах идсэн үү.

-Үгүй.

-Хэрэв та тарваганы мах идсэн бол хууль бус үйлдэл хийсэн болж таарч байгаа байхгүй юу. Харин гахай бол ямар нэгэн хорионд ороогүй. Улаанбаатар хотод паа­лан­тай жорлонд сууж, хананаасаа халуун ус авч байгаа хүүхдүүд ангийн та­лаар ойлгохгүй ш дээ. Ноднин баахан чоно аллаа гэж шуугьсан. Улаан­баатарт өдөрт хэ­дэн зуун нохой алдгийг мэдэх үү. Өнөөдөр та орц руугаа ороход золбин нохой зөрөөд өнгөрөхөд эвгүйцнэ биз дээ. Энэ нохойг алаад өгөөч гэж захиалга өгнө. Гэтэл эз­гүй ууланд байгаа малчин гэрийг нь тойрон ульж, өмч хөрөнгө мал руу нь сүрэглэн дайрч байгаа чонын эсрэг гар мухар бол яах вэ. Хуучин цагт жил болгон зохион бай­гуу­лалттайгаар ан ав хийж тоо толгойг нь зо­хис­той хэмжээнд барьдаг байлаа. Өнөөгийн ний­гэмд энэ нь хаягдсан. Энэ бол амьдралд байх зайлш­гүй зохицуулалт байх­гүй юу. Тийм бо­лохоор тэр чоно гэдэг амьтныг ажлаа өгчихсөн ямар нэгэн албан ту­шаал­гүй Ж.Энх­баяр гэдэг хүн арилжааны төлбө­рөө төлөөд л спорт аг­нуур хийсэн шүү дээ. Ийм л зүйл болсон. Гахай алсан байна гээд ийм асуудал ярихаар буриад залуу гайхаж байгаа юм. Цас орлоо бол сумын залуус бүгд л буугаа үүрээд хойд хөвч тайга руугаа мордож байгаа ш дээ. Бүр тэсэн ядан хү­лээдэг байхгүй юу, монгол эр хүн. Тэр мэдрэмжийг хотын хүүхдүүд ойл­гох­гүй ээ.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Ерөнхийлөгчөө тангараг өргөхийг үзэх гэсэн америкчууд соёолонгийн тоосонд даруулах монголчууд шиг л байлаа

Ерөнхийлөгчийн Там­гын газрын дэмж­лэг­тэйгээр АНУд сур­галтад хамрагдаж буй манай тусгай сурвалж­лагч Э.Энэрэл Вашинг­тон хотоос мэдээлж байна.

Америкчуудын хувьд нэн чухал тэмдэглэлт арга хэмжээ энэ сарын
21-ний өдөр тохиов. Учир нь тус улсын Ерөнхийлөг­чийн 57 дахь тангараг өргөх
ёслолын ажилла­гаа болсон хэрэг. Вашинг­тон Улаанбаатар хотын хооронд даруй 13 цагийн
зөрүү бий. Тиймээс ма­найд хэдийнэ
22-ны өдөр гарч байх тэр агшинд энд ид баяр
хөөр болж туг далбаа намирч
байлаа. Энэ үйл явдлыг дэлхий
нийтээр телевизээр  шууд үзэж сонирхох нэг хэрэг ч  уур амьсгалыг газар дээрээс нь мэдэрч,  Ерөн­хийлөгчөө тангараг өргө­хийг үзэхээр шаагилдан байгаа америкчуудын дунд шахцалдан
зогсоо хүний нүдээр бичих нь бас өөр хэрэг болов уу. Америкчууд дөрвөн жилд нэг удаа болдог Ерөн­хий­лөгчийн
тангараг өргөх ёслолын ажиллагаанд ихээхэн ач
холбогдол өгдөг улсууд юм. Сүүлийн хоёр, гурван өдрөөс Ва­шинг­тоны гудмууд мэдэг­дэм их хүнтэй болсон нь бусад мужуудаас
нийс­лэл­дээ ирж, түүхэн үйл явдлын гэрч болох гэс­нийх байжээ.
Замаар явж байгаад очих газрынхаа хаягийг асуухад “Би юу ч мэдэхгүй ээ” гэж гараа савчих нь хөдөөнөөс
орж ирсэн хэн нэгнээс Гранд плаза хаана байдгийг  асуухтай агаар нэгэн бололтой. Бас метрон дотор
аль шугамаар явбал зорьсон газраа хүрэхийг
над мэтийн ши­нэ­хэн вашингтончоос асуух нь аргагүй.  Үнэндээ
хөдөөний америк хүний дэргэд над мэт нь багш болчихож
байгаа юм л даа. Энгэртээ “Тангараг өргөх ёслолын ажилла­гаа” гэсэн үнэмлэх зүүж ижилссэн бөөн хүнтэй  дэлгүүрт таарав. Тэд өөр хоорондоо “Бэлэг дурс­галын
аль  дэлгүүрт
Барак Обамагийн зурагтай  таваг, тэмдэг, футболк
хямд үнээр худалдаж бай­гаа
бол” хэмээн ярилцах нь сонстоно. Ярианаас нь үзвэл
тэд Тенниси мужаас ирсэн харууд юм байна. Зарим нь нэгийгээ цай уухыг ч хүлээж тэв­чих­гүй, юу юугүй гарч гүйчих гээд байх аж.  Энэ мэтчилэн америкчууд  дөрвөн жилд нэг удаа Вашингтон хотоо
зорьж, Ерөнхийлөгчийн танга­раг өргөх ёслолыг нүдээ­рээ
хардаг ажээ. 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сон­гууль арваннэгдүгээр сард болдог. Харин шинээр сонгогдсон Ерөн­хий­лөгч тэр даруйдаа тангараг өргөчихдөггүй. Он солигдсоны дараа буюу нэгдүгээр сарын 20-ны өдөр тангаргаа өргөдөг билээ. Гэвч  өнөө жил энэ өдөр  амралтын өдөр таарсан тул 21-нийг сонгожээ.  Гэхдээ 21 бол АНУ даяараа өргөн тэмдэглэдэг Мартин Лютер Кин­гийн өдөр гэдгээрээ бэлгэшээлтэй болж байгаа юм. Хар арьстнуудын эрхийн төлөө дуугаа өргөж, арьсны үзлийг халж, эрх тэгш байдал, шударга ёсыг тогтоохоор тэмцэж явсан алдарт Мартин Лютер Кингд зориулсан баярын өдрөөр АНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч Барак Хуссейн Обама тангаргаа өргөхөөр болсон нь бас сонин тохиол болжээ. Барак Обама зориуд энэ өдөр тангараг өргөхөөр сонгож авсан гэж ярих хүн ч байлаа. Ямартай ч АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх өдрийн үйл явц тэр чигтээ хар арьстнуудын бахархал болж, “Мартин Лютер Кингийн мөрөөдөл биеллээ” гэх үг энд тэндгүй сонсогдож байсныг хэлэх хэрэгтэй. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хуульд заасан өдрөө Цагаан ордондоо  тангаргаа өргө­сөн ч Мартин Льютерийн өдрөөр ард түмэнтэйгээ уулзахыг хүссэн нь энэ ажээ.

Бидний хэдэн сэтгүүлч өглөө эртлэн Цагаан ордныг чиглэн  гарч одсон билээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажилла­гааг ойроос харах гэсэндээ урд эгнээнд зогсох эрх бүхий ногоон урилганаас зургаан ширхгийг, баярын парад алхах үед нь үзэх эрхтэй хоёр шар урилга олдсон юм. Олдох юу байхав, Ерөнхий­лөг­чийн Тамгын газрын шугамаар сурахаар ирсэн сэтгүүлчдэд энэ түүхэн үйл явцыг нүдээр харах боломжийг олгосон нь тэр л дээ. Америкт сурахаар очсон 14 сэт­гүүлч давуу эрхтэй зургаан урилга дээр азаа үзэж, сугалаа татахад  азтайд тооцогдсон хэдийн нэгээр шалгарсандаа баяртай байлаа. 

Ингээд метронд суухад хүмүүс жирийн өдрүүдээс илүү хөл хөөр­тэй байгаа нь илт.  Ялангуяа нүдэнд нь аз жаргал гэрэлтсэн хар арьст­нууд олноороо яваа нь бусдаас илүү анзаарагдам байлаа. Үнэ­хээр ч АНУ-ын 300 гаруй сая хүний 40 орчим хувийн төлөөлөл болж анх удаа хар арьст Ерөнхийлөгч гарч ирсэн явдал нь харь арьст америк­чуудын хувьд баярлахаас өөр аргагүй зүйл юм.   

Тангараг өргөх ёслолыг үзэхээр ирсэн америкчууд олон цаг гадаа зогсох бэлтгэлтэйгээ ирсэн байв.   Хөнжил нөмөрсөн залуус ч харагд­сан юм. Хүмүүсийн өмссөн хувцас зүүсгэл нь ч ямар нэг байдлаар Обаматай холбоотой. Барак Обама  болон түүний гэр бүлийнх­ний зурагтай цүнх, футболк, зураг бүхий тэмдэг, малгай гээд төрөл бүрийн зүйл харагдана.  Дор хаяад л “44 дэх Ерөнхийлөгч Барак Обама” гэсэн нэртэй эд хэрэг­лэлээр гоёжээ. Бид ч яаж дутахав хүмүүсийг дуурайж, малгай авч өмсөцгөөсөн билээ. Энэ өдөр метронууд онцгой хуваариар явж байсан юм. Ёслолын ажиллагаа болох хэсэг дээр бөөн дараалал үүс­сэн байлаа.  Ерөөсөө л хөл хөл дээ­рээ гишгэх шахам Цагаан орд­ны зүг сөөм сөөмөөр урагшилж байв. Яг л манайхан наадмын өд­рөөр Хүй долоон худагийн  ганц чиг­лэлд автомашинууд явдагтай адил. 

Монголчууд соёолонгийн тоо­сонд даруулах хар үүрээр босч, зарим нь Хүйн долоон худагт хоно­дог. Тэгээд түрүүлээд ирсэн соёолон­гийн хөлсөнд хүрэхээр зүтгэж сүйд болдог. Ерөнхийлөг­чөө тангараг өргөхийг үзэх гэсэн америк­чууд энэ дүр зургийг санаг­дуулам ажээ. Бүгд л гол арга хэм­жээ болох төв талбайн зүг харж,  байраа эзэлнэ. Амжаагүй нэг нь тэнд байрлуулсан нийтийн жорлон дээр гараад сууцгаажээ. Хэдийгээр суухад тэнцвэргүй пөмбөгөр хэл­бэрийн жорлон ч болох нь ээ олж суусан хүмүүс азтайд тооцогдож байлаа. 

Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын  үйл явцыг хүмүүс нэгэнт телевизээр үзчихсэн  учраас түүнийг дахин сануулж, амт муутайхан дүрслэн бичих нь  илүүц болов уу.  Харин тухайн үед хүмүү­сийн байр байдал, уур амьсгал ямар байсан талаар өгүүлье.  Ерөн­хийлөгчөө тангараг өргөхийг харах гэсэн хүмүүс ёслолын ажиллагаа эхлэх яагаа ч үгүй байхад цугласан юм.  Нялх хүүхдээ дагуулсан эцэг, эхчүүд ч харагдана. Газар хөнжил дэвсээд хүүхдээ суулгачихаад өмнө нь тоглоом тавиад өгчихсөн ч байх шиг.  Америкчууд хүүхдүүддээ бага балчраас нь эх орноороо, Ерөнхийлөгчөөрөө бахархах сэтгэл­тэй болгож хүмүүжүүлдгийн нэг жишээ нь энэ юм байна.  Өнгөр­сөн 2009 онд  АНУ-ын Ерөнхийлөг­чийг тангараг өргөх ёслолын үеэр 1.3 сая хүн цугларсан гэдэг.  Харин энэ удаад 600 мянган хүн ирнэ гэсэн тооцоо гараад байсан юм. Гэхдээ энэ тооцооноос давж, 800 мянган хүн цугларчээ.

Ер нь Капитолын өмнө цуглар­сан хүмүүсээс Америк орноороо, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама­гаар, түүний гэр бүлээр чин сэтгэлээсээ бахархаж байгаа нь илт анзаарагдсан юм. Америкчууд нэгэнт хийсэн сонголтдоо итгэл үнэмшлээ өгч,  олонхийн саналаар бий болсон үр дүнг хүндэтгэж чаддаг хүмүүс юм.  Барак Обама­гийн охидын нэрийг дуудахад, хатагтай Мишээл Обамаг гарч ирэх тэр агшинд америкчуудын баяр хөөр дээд цэгтээ хүрэх шиг болно.   Энэ сэтгэл хөдлөл, хайр бахархал хар, цагаан арьстан гэж ялгахгүй америк хүн бүрийн царайнд илт байсан билээ. Америкчуудын хувьд Ерөнхийлөгч нь жинхэнэ бахархал ажээ. Тангаргаа өргөхөд нь дагаж хөөрч, баярлан хашгирч байгаа тэдний нүднээс чин сэтгэлийн бахархал, итгэл найдвар үзэгдэнэ. Үүнийг харж зогссон бидэнд энэ тохиолдолд манайхан яадаг билээ, шүүмжилж, гоочлохоо урдаа барих байсан болов уу гэсэн бодол төрж байснаа нуух юун. Манайд Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн УИХ-ын танхимд Үндсэн хууль дээр гараа тавьж, тангаргаа өргөс­ний дараа өмнөх  Ерөнхийлөгчөөс тамгаа хүлээж авдаг.  Ингээд Сүх­баа­тарын талбай дээр болдог арга хэмжээнд оролцохоор гардаг шүү дээ. Ерөнхийлөгч бол  Зэвсэгт хүчний ерөнхий командлагч учраас цэргийн парад хийж таардаг. Үүнийг үзэж зогсоо монголчууд дундаас нэг нь Ерөнхийлөгчийг үг хэлэхэд нь  “Тийм шүү, Ерөнхийлөг­чөө” гээд хэлчихвэл эвэртэй туулай үзсэн юм шиг аашилцгааж,  тэрний хүн энэний хүн мэтээр элдвээр хардах биз ээ. Харин энд бол өөр юм. Ерөнхийлөгчөө хүндэтгэж бай­гаа америкчуудыг хараад ийм бодол төрж байлаа.  

Барак Обамаг үг хэлэхэд нь дуу алдаж, гараа даллахад нь орилол­дох америкчуудын нүдэнд худлаа жүжиглэлт байсангүй. Америкийн Ерөнхийлөгч болсон бол тэр ажлаа саадгүй хийх ёстой, түүнд нь бид  туслах ёстой гэсэн сэтгэлээр тэд ханддаг юм билээ. Тэгээд ч Обама­гийн жинхэнэ  ажиллах үе нь одоо ирлээ гэж үзэх америк хүн олон байна. Учир нь өмнөх дөрвөн жилд дахин нэг сонгуулийн гараа байсан учраас Обама олон нийтэд таалаг­дахын тулд хий жүжиглэлт ихтэй байсан гэдэг шүүмжлэл таныг дагаж байлаа. Тэгвэл одоо түүнд жинхэнэ бодож төлөвлөснөө хийж дуусгах  он цаг л үлдсэн.  Жинхэнэ Ерөнхийлөгчийн хугацаа гэгдэх энэ боломжийг америкчууд үе үеийн Ерөнхийлөгчдөд өгдөг уламжлал­тай. Залуу Буш, эцэг Буш, Билл Клинтон гээд л бүгдэд нь америк­чууд АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин  сонгогдох боломжийг олго­сон байдаг билээ. 

Ийнхүү
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тангараг өргөсөн
өдрийн оргил хэсэг нь мэдээж
түүний эхнэрээ бүжгэнд урьсан явдал байлаа. Ерөнхийлөгч Барак Обама эхнэрээ гайхалтайгаар танилцуулсны
дараа түүнийг бүж­гэнд урьж бүжиглэв. Дараа нь тэд хилийн чанадад
ажиллаж байгаа  цэргүүдээ дэмжиж буйгаа харуу­лах зорилгоор
эрэгтэй, эмэгтэй хоёр цэрэгтэй бүжиглэсэн
нь америк­чуудад ихээхэн таалагдах шиг болов. Тэргүүн хатагтай таавар уралдуулсан олны сэтгэлийг амрааж,
гоёмсог улаан даашинз­тай гарч ирэн  бүжиглэсэн билээ.

Categories
редакцийн-нийтлэл

Цагаан сарын шинийн нэгэнтэй золгохуй

Монгол үндэстэн өв соёл, зан заншил, өвөг дээдсээрээ бахар­хаж, Монгол гэдэг угсаа гарлаараа бахдах нэгэн сайхан баяр бол цагаан сар юм. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд монгол хүн бүрийн магнай тэнийн баясдаг. Хүн зон, цаг улирлаа дагаад тал нутаг, адуу мал, булаг шанд ч цаанаа л өөр болоод өнгө засаад жавхаа­жаад, ундраад л явчих нь бий. Оршин буй бүхий л зүйл шинэ мэт үзэгдэж, орчлон дэлхий тэр аяараа айраг цагаа, арц хүжсийн үнэрт умбан, ёс уламжлал, дэг жаягийн дор бүрэлдэн тогтдог билээ л. Монгол үндэстний цагаан сарын баяр Монгол Монголоороо үл­дэ­хийн жинхэнэ утга агуулга юм даа. Сар шинэ хаяанд ирж өрх гэр бүхэн ууц, бууз, тавгийн идээ, бэлэг сэлтээ дор бүрнээ банжиж буй энэ л өдрүүдэд малчны хотонд цагаан сар хэрхэн айлчилдгийг бид сайн мэднэ дээ.

Цагаан сарын бэлтгэл ажилд дарагдсан иргэд амсхийх ч завгүй, энэ их ажлыг энэ хэдэн хоногт барах уу даа хэмээн алмайран гайхширч, ажлаа хаанаас нь эхлэ­хээ мэдэхгүй байтал нэг л мэдэхэд шинийн нэгний нар мэлтийдэг. Гэхүйд бүхий л зүйл жимбийчихсэн унжуу сунжуу нэг ч зүйлгүй, уран­хай цоорхой бүү хэл, гэрийн хаяан дахь нохойны хэвтрийн адсага ч шив шинэхэн мэт байдаг нь сонин. Битүүрэхийн өмнөхөн ээж аавын сэгсүүргэн дээлний суганы товчийг хадаад л үйлийн ажил ерөнхийдөө дуусдаг. Тэр их ажлын хажуугаар ээж минь энэ олон харчуудын дээлийг хэдийдээ мэтгэж дуусгав, бас ч болоогүй бүгдэд нь эрээн хүрэмтэй шүү гэж гайхахаар. Би­түүний өдөр айл бүрийн гэрээс уур лав­саж мах чанасан шөлний үнэр, модон тойрууд гэсч буй айраг­ны үнэртэй холилдон сэнхийгээд нэг л сайхан. Орны урдуур өрөөл­дөж хаясан хивс дэвсгэрэгнээс голын мөсний цан, хөндийн жавар сэн татаад, өтөг бууц шороо тоос­ны үнэр хэдийнэ арилсан байдаг. Орны аравч тэргүүтэй цагаан оёд­луу­дыг уяаны цэрвэнд дарайтал хөлдөөж хонуулаад арай уясангуут нь оруулж ирэн цогны индүүгээр индүүдэхэд салхи савир ханхлан уур лавсах нь цаанаа л дотно шүү.

Эрчүүд, айл гэрийн эзэд адуу малаа хурааж өвөлжөөний хажуу тал, өтөг бууцны хөлд нар зөв дугуйлж орхиод арц сангаар ариулна шүү дээ.  Аав минь засгийн их адуу маллаж, арван тав зургаан азарга адууны дэргэд явахдаа битүүний өдөр хэдэн гэрээрээ чандманилж буусан өвөлжөө буу­цан­даа адуугаа багширтал хурааж божир бор үрсээ дагуулж очин арц сангаар ариулдаг сан. Тэгээд л цагаан сараар унах морьдоо барьж, морьдын дэл засах гэж бас нэг сайхан ажил өрнөнө. Морьдын дэлийг шугам шиг засдаг залуус айл айлд уригдана. Гол усанд морины дэл сайхан гэгч засчихдаг залуучууд тийм ч олон биш байдаг. Мөн гоёлын, гангарааны эмээл, хазаараа наадам, намрын найр­наас хойш бараа зүсийг нь хараа­гүй эрчүүд битүүний өглөө ёс юм шиг гаргаж ирэн олом жирмийг нь шалгаж, оломцог мааюузийг нь солино. Өндөр бүүрэг бүхий эмээ­лийн модонд улаан шаргал өнгийн мааюуз буюу гадар татчихсан байхуйд мөнгөн даруулга юу нь цавцайгаад мөн чиг гоёмсог доо.  Тийм л эмээл юуг дэлийг нь зассан суман хүрэн моринд тохоод сургүй мөнгөн хазаараар хазаарлаж, нарийн хулсан ташуур бариад шинийн нэгний өглөө мордох ч бахтай. Эр хүний хийморь лундаа энэ л үед бадардаг даа.

Битүүний өдрийн бөх “араа­жав”-аар шуугиад эхлэхэд эрчүү­дийн ажил хэдийнэ цэгцэрчихсэн бай­даг. Малын хошуу хот руу эргэх цагт бурхан тахилаа өргөдөг ёс уламжлалтай. Бурхан тахил гэс­нээс битүүний өдөр, цагаан сарын ши­нийн нэгний өглөө хүн бүхэн эцэг өвгөд ижий ааваа боддог биз ээ. Бүр чиг үгүйлэн санах нь бий. Билэг ерөөл, ёс уламжлалыг дээд­лэн сахиж эцэг өвгөдөөс үе дам­жиж ирсэн бурхан тахилд сүсэг биш­рэлтэй хандан, хүмүүний л үр юм хойно хайр энэрэхүйн сэт­гэлээр асгарч суудаг болов уу.  Аавы­гаа, өвөөгөө, ижийгээ алдсан хүмүүс тэднийхээ хөргийг битүүний тэр л бишрэлтэй өдөр алгаараа арчиж, дотогшоогоо мэлмэрдгийг хэлээд байна л даа. Эцэг өвгөдөөс ирсэн бурхан тахил, судар ном энэ л цагт үнэ цэнэ нь илүүтэй мэдрэг­дэж, сайн сайхны ерөөлийг шивш­дэг буюу. Эрчүүдийн борви бохис амсхийж, тойруутай айрагнаас өрмийг нь ярж байгаад вааранд сөгнөх үест бөхийн барилдааны гурвын даваа эхэлж, уул уулсын оройд цуурайлах шиг аваргуудын цолыг дуудаад эхэлнэ шүү дээ. Идэрхэн аваргуудын цолыг араа­жа­ваар дуудаж байхуйд энэ л агшинд цог хийморио бадруулах гэж хамаг л ажлынхаа ард гарсан мэт ханайсан сайхан эрс улмаа са­руул­саж, өнөө “сумын заан” гэдэг шиг гуяа алгадах нь холгүй юм болно.

Бөхийн барилдаан олон л болж идэрхэн хүчтэнүүдийн цолыг хэдэнтээ л дууддаг. Гэвч цагаан сарын бөхийг уулын аманд “араа­жав”-аар сонсч, ган хоолой Мягмар тэргүүт засуулууд хүчит аваргуудын цолыг дуудах агшин үнэндээ бах­тай шүү. Тийм нэг ид хавыг мон­голчууд бид л мэднэ дээ. 

Цагаан сарын бөх шуугиан тарьж гэрээр ханарсан эрчүүд байтугай Монголоор ханарсан уулс өндөлзөж байхуйд бүсгүйчүүд нарийн нандин зүйлээ авдар сав­ны­хаа ёроолоос гаргаж ирнэ. Тэр нь аяга тавагнаас аваад, хүүхдүү­дийнхээ нүднээс далдхан хийсэн чихэр жимс, манайхны ерөнхийлөн хэлдгээр “нар хамба, нандин чавга” тэргүүтнүүд. Арааны шүлс асгаруу­лам амттанууд цагаан сарын тав­гийн идээг чимэх шиг  л болно. Ерээд оны эхэнд шиг санагдана. Манайх Бага Арцын аманд өвөл­жиж сар шинийг угтаж байсан цаг. Битүүний орой айлын ах нар аавыг бараадан манайд цуглачихсан араажаваар бөх сонсоод л, хоёр Мөнх, Цэрэнтогтох аваргууд, шинэ­хэн гарч ирж буй Бат-Эрдэнэ, Баяраа, Дүвчин нарын хүчтэнүү­дийн тухай яриа хөөрөө болж байх үед ээж орилоод явчихлаа. Жаа­хан хүүхэд би гүйгээд очтол үнэнээ­сээ уйлж байх юм. Тэгтэл цагаан сараар л хэрэглэнэ гэж эрээн авд­рынхаа мухарт хадгалсан ган­гар шаа­зангийнхаа нэгийг хагал­чих­сан байж билээ. Тэр нь хятадын хөх өн­гийн будаатай шаазан л даа. Ту­хайн жил манай хамгийн нандин эдийн нэг тэрхүү хятад шаазан байж, битүүний орой ижийг минь уйлуулсан даа. Ээж яахав, бас л араажав руу анхаарал хандуулж бай­гаад өнөөхөө хагалаад авахгүй юу.

Гэртээ битүүлчихээд дараа нь хамгийн залуугийндаа орж битүүл­дэг. Хүүхдүүд шинийн нэгэнд унах морьдоо аргамжиж, номхныг нь чөдөрт явдаггүйг нь хэрж орхичи­хоод хаяа айлаараа орж битүүлнэ. Мэдээж маргааш нь өмсөхөөр бэлдсэн шинэхэн дээлийнхээ эв­хээ­­сийг нэгэнтээ задална шүү дээ. Тэгж нэг санаа нь амраад буцаад эвхэж тавина. Тэгээд л маргааш өглөөний мандах улаан нарыг хүлээнэ дээ. Битүүний шөнө ээж хэзээ хойно л унтах шиг болдог. Гэвч шинийн нэгний өглөө хаа эрт босчихсон үнээ малаа сааж, өвөл­жөө­нийхөө хүйдсийг хүртэл арил­га­чихсан байхыг нь яана. Шинийн нэг­ний өглөөний нар зүүн өмнөдөд ташир­лан ханайх уулсын тэргүүн дээгүүр эрхэмсгээр манддаг. Уул нь бол өдөр бүр манддагаараа л мандаж байгаа л даа. Гол нь хү­мүүний зүрх сэтгэлд цагаан сарын шинийн нэгэн гэдэг ер бусын санагдаад, мандаж буй нар нь ч асгаран гийх гэгээ гэрэл нь ч өөр байдаг нь тийм учиртай.

Шинийн нэгний өглөө зүг мөрөө гар­гадаг нарийн ёс жаяг бий. Зүг гар­гахад унана гээд ихэвчлэн өвгөд хөгш­дийн хонины морьдыг эмээл­чих­­сэн байх нь бий. Хул хонгор, ца­гаан бүгээн зүсмийн голио шиг гэ­дэс­тэй цүдийсэн морьдыг унаж зүг мөрөө гаргаад Монгол төрийн тэр­гүүн үг хэлэх үед золгодог билээ. Тийм л билэг төгөлдөр уламжлал мон­голчууд бидэнд хад­га­лагдан орш­дог доо. Банди нар аав ээждээ золгочихоод ах нарын­хаараа дайр­­на. Тэгээд л голоо өгсөж цас тар­­лантсан цоохор талаар уралдан өвгөд хөгшдийн­хөө­рөө бууна. Алд алд баранзад хадаг өврөөсөө гаргаж ирээд өвгөд­дөө ээлж да­раа­лан золгоно. Гэр дүүрэн бужиг­на­сан олон зочилж ирсэн божир бор бандиас хэний хүүхэд вэ гэж заа­вал асууна. Тэгээд хоорондоо “Өө тэд­ний бага уу. Манайхныг тэр жил на­мар­жаанд айл аймаг байхад төрж байсан улаан нялзрай амьтан өнөөдөр ингээд амар мэнд мэдээд, аргамаг хүлгийн нуруун дээр дар­цаг­­лаад ирдэг юм байжээ” гээд сайр­хана. Ийм л яриа хөөрөө, билгэ билгүүнийг хэлэлцсэн үг өвгө­дийн гэрт эхлэл төгсгөлгүй үр­гэлжилж, “даага далантай, бяруу бул­чинтай онд мэнд тарган тавтай оров уу” гэх тарни шингэсэн ерөө­лийн үгс амнаас ам дамжаад ши­нийн нэгний өдөр ч даанчиг тэл­мэгэр дээ.

Нар хүүшлэхээс урьтаж ус го­лын­хоо өвгөдийн амрыг ирэхээр идэр дунд насныхан ижил зүсмийн хул хонгор морьдоо унаж, хүрэн тэрмэн гадартай хурган дээл, үйтэн хуараар гоён өвгөдийнхөө гадаа дөрөөн чимээтэй буудаг. Аав нь багыгаа дүүрчихсэн, арай томыг нь номхон морин дээр эмээлийнх нь ганзагаар даруулж хажуудаа да­гуул­­чихсан, гэргий нь улаан шаргал үйтэн хуарынхаа хормойг шуугаад, уртаа гэгч нарийн хулсан ташуур барьж, шуусан хормойных нь цаа­наас ногоон нанжин гөлөм гэрэл­тээд л буудаг даа. Тэр ахын­хан ирж байна гэх яриа уяан дээр буухуйд хот айлд түгж, охид хүүх­нүүд но­хой­гоо хорих зуураа мэнд усаа мэ­дээд даанчиг сайхан. Ингэж л цагаан сарын шинийн нэгэн хэ­вий­нэ шүү дээ. “Тэр гуайнхаар нарны эр­тэд буухгүй бол өвгөн үг хаяад бо­лохгүй” гэх яриа залуусын хоо­ронд болдог нь жам. Ураг саднаа мэ­дэрч, өвгөд хөгшдөө тэгж л хүн­дэт­гэж, өв уламжлал, ёс жаягаа дээ­дэл­дэг билээ. Харин сар шинэ жаа­хан хуучраад эхлэх үест айл гэ­рийн эзэн “Цагаан сарын шинийн нэ­гэн урд хөндий өгсөөд хэдийнэ хө­төл давчихлаа. Одоо ч урт шар хүн айсуй” гэдэг. Тэр нь хаврын урт хон­гор өдрүүдийг хэлж буй хэрэг ээ.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Мишель Обама ямар даашинзаар гоёх вэ?

Манай тусгай сурвалжлагч Энхцагийн Энэрэл АНУын Вашингтон хотоос мэдээлж байна.

Ерөнхийлөгчийн Там­гын газ­раас сэтгүүлчдийг чадавхижуу­лахад дэмж­лэг
болгох үүднээс хэвлэл
мэдээллийн байгуул­ла­гын ажилтнуудыг АНУ-д англи хэлний сургалт бо­лон
мэргэжил дээш­лүү­лэх
сургал­танд энэ оны эхний сараас эхлэн хам­руулах болсон билээ. Англи хэлний
тодорхой шал­гуурыг давсан эхний 14 сэт­гүүлч
АНУ-ын Ва­шингтон хот­ноо өнгөрсөн долоо хоногоос хичээл­лэж эхэлсэн бө­гөөд хэл­ний хичээлүүдээс
гадна мэр­гэж­лийн дагуу олон улсад хүлээн
зөв­шөө­рөгдсөн
томоохон хэв­лэл мэдээл­лийн газ­руу­дын үйл
ажиллагаа­тай танил­цаж, турш­лага солил­цохоос гадна нэр хүндтэй томоо­хон про­фес­сор,
улс төр судлаач, дипло­мат­чид,
сэтгүүлч­дийн лек­цийг
сон­сох тун сонирхолтой бас нэ­лээд шахуу хөтөл­бөртэй бай­гаа ажээ.

Эхний ээлжийн сэт­гүүлч­­дийн хувьд тун азтай үед очиж тохиосон бай­гаа бөгөөд дэлхийн олон сая хүн үзэж со­нирх­дог АНУын Ерөнхий­лөг­чийн сон­гуулийн тангараг өргөх ёслолын үеэр Вашингтон хот­ноо байж таарч байгаа юм. Тус сургал­тад хамрагдаж байгаа манай тус­гай сурвалжлагч Э.Энэрэл АНУын Ерөнхийлөг­чийн тангараг өргөх ёслолын та­лаар тэндээс нь мэдээ­­лэх бол­но. Энэ удаагийн дугаартаа түүний тангараг өргөх ёслолын өмнө Вашингтон хотоос илгээ­сэн сурвалжлагыг хүргэж байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас тасралтгүй яригдсаар ирсэн нэг зүйл бол Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа байсан билээ. Америкчууд төдийгүй дэлхийн олон нийт энэхүү арга хэмжээнд гойд анхаардаг. Ойрын өдрүүдэд Ва­шинг­­тон хот хэзээ хэзээнээсээ илүү хөлтэй байгаа талаар эндхийн уугуул оршин суугчид ярьцгааж байна. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцох, сурвалж­лах, үзэж сонирхохоор нийт хоёр сая орчим хүн ирдэг гэх бөгөөд зургаан зуу гаруй мянган хүн амтай хотод нэгэн зэрэг хоёр сая орчим хүн ирчихээр хөл хөдөлгөөн нэмэг­дэхээс ч аргагүй билээ. Зочид буудлууд битүү, түрээсийн байрууд олдохгүй, оюутны байрнууд ч энд тун эрэлттэй байгаа нь олон зүйлээс анзаарагдаж байна. Бас гудамж талбайгаар дүүрэн Обама­гийн зураг хөрөг бүхий цамц мал­гай, хөргөгчний наалт хөвөрч бай­на. Гудамжинд бараа таваараа зарж буй хүмүүс “Тангараг өргөх ёслолын ажиллагаанд зориулсан хувц­саа аваарай” хэмээн тасралт­гүй санал болгож байх юм. Юутай ч энэ сарын 21-ний өдрийн даваа буюу манайхаар мягмар гаригт болох уг арга хэмжээнд энэ улсын иргэд дор бүртээ чамбай бэлдэж байгаа бололтой. Одоогоос гурав, дөрвөн хоногийн өмнө Цагаан ордон руу очиход гаднаасаа бай­шин нь харагдахгүй болтол нь халхалсан хүндэт зочдыг суулгах суудлуудыг гадна талд нь байр­луулсан байсан бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагууд хэдийнэ камераа суурилуулаад эхэлсэн  нь анзаарагдаж байсан билээ. Ерөн­хийлөгч Б.Обамагийн тангараг өргөх өдөр метронууд хязгаарлагд­сан хуваариар явна, хаагдсан байвал сандралгүй алхаад дараа­гийн буудлаас суугаа­рай, метроны­хоо картыг эрт цэнэглээрэй, тэгэх­гүй бол тангараг өргөх өдрөөр хүн бүр дугаарлаад их урт оочер үүс­дэг, илүү мөнгө ч төлөх хэрэг болж магад гэхчилэн мэдээллийг сургал­тын зохион байгуулагчид маань байнга өгч байгаагаас үзвэл бага­гүй хөлтэй зүйл болох нь уу гэмээр. Гэхдээ бас яахыг нь төсөөлөмгүй. Ер нь танга­раг өргөхтэй холбоотой арга хэм­жээ энд тэндгүй өрнөж байгаа нь харагдаж байгаа ч америк­чуудын сонирхлыг хамгийн ихээр татаж буй зүйл нь “Мишель Обама ямар даашинзаар гоёх вэ” гэдэг сэдэв бололтой. Энэ талаар л яриад байх юм. Уг нь тангараг өргөж, Ерөнхийлөгчийн албыг хаших гэж Барак Обама юу хэлж, юу хийж бас яаж хувцасласан байх нь сонин баймаар. Гэвч энд үгүй ажээ. Гэхдээ америкчууд асуудалд хэт мате­риал­лаг ханддагтаа ч юм уу, илүү дутуу зүйлд дурлаад байдаг­таа үүнийг сонирхоод бай­гаа биш бололтой. Харин тэргүүн хатагтай тангараг өргөх ёслол дээр юу өмсөх бол гэдгийг сонирхдог уламж­лал ихээхэн эртнийх ажээ. 1912 онд тухайн үеийн тэргүүн хатагтай Элен Тафт өмс­сөн даашин­заа Америкийн Үндэс­ний түүхийн музейд өгсөн тэр цагаас хойш тангараг өргөх ёслол дээр тэргүүн хатагтайн өмссөн даашинз, цүнх, гутал гоёлын эд зүйлийг музейд өгдөг уламжлал тогтсон ажээ. Үнэхээр ч уг музейд хэрэг болгон очиж сонирхоход энэ хэс­гийн үзмэр хүмүүсийн анхаар­лыг татахуйц хэсэг байсныг онцлох хэрэгтэй болов уу. Сүүлийн үеийн тэргүүн хатагтай нараас гэхэд л Ерөнхийлөгч Рейганы гэргий Нэн­сигийн нарийхан жижиг цагаан даашинз дэгжин гутал, цүнхний хамт байсан бол бусдаасаа нэлээд аривхан цэнхэр тансар хилэн орсон болов уу гэмээр Барбара Бушийн даашинз, түүнээс нь хол­гүйхэн бэр Лора Бушийнх нь улаан даашинз байж байх жишээтэй. Одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны залуухан бас гоолиг байх үедээ өмсч асан хөх торон даашинз бас тийм өнгийн цүнх, гутал нь ч нүд булаам харагдаж байна лээ. Харин хатаг­тай Бушид улаан гутал нь таалагд­сан юм уу музейд өгөөгүй болол­той, тэнд тавиагүй байлаа. Ерөн­хийлөгч, тэргүүн хатагтай нарын бүжиглэж байгаа бичлэгийг түүх болж буй даашинзнуудын зэргэл­дээ ханан дээр гаргаж байгаа нь музей үзэж байгаа хүмүүст давхар, давхар мэдээлэл болдог ажээ.

Дөрвөн жилийн өмнөх тангараг өргөх ёслол дээрээ Мишель Обама нэг талдаа мөртэй, гоёмсог хийцтэй цагаан даашинзаар гоёсон билээ. Анхны хар арьст тэргүүн хатагтай музейд өмссөн даашинзаа өгөх­дөө эрдэнийн чимэглэлээ ч бас өгсөн ажээ. Цагаан алтан дээрх очир эрдэнийн шигтгээтэй гоёлын зүүсгэл нь гэрэлд нүд гялбуулж харагдсан. Бас лав 41 размер элбэг хүрэх өндөр гэгчийн цагаан туф­лийг тавьжээ. Өөрөө өндөр тэгээд бас нэлээд өндөр өсгийтэй гутал өмсөөд нөхрөөсөө чамгүй өндөр харагдаж байгаа нь тэдний бүж­гийн бичлэгээс харагдаж байна шүү. Бодвол имиж мэйкер, хашир нарийн зөвлөгчид их л биз, мань мэтийн нүдээр бол тэр өндөр өсгийтэй гутлаас татгалзаж бусад эгч тэргүүн хатагтай нар шигээ даруухан дундаж өсгийний сонголт хийхгүй яасан юм бол гэсэн саваа­гүй бодол төрөөд л авна лээ. Ямартай ч дөрвөн жилийн өмнө хатагтай Мишель Обамагийн даашин­зыг урласан өмнө нь тэр бүр хүмүүс мэддэггүй байсан хятад гаралтай загвар зохион бүтээгч  Жэсон Ву одоо оддын хувцас урлаад завгүй болсон аж.

Энэ жил, тухайлбал өнөөдөр Мишель Обама юу өмсөх бол. Энэ нь америкчуудын
анхаарлыг тун ихээр татаж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллүү­дээс ч харагдана. Англи
хэлний багш Марк маань “Манай тэргүүн
хатагтай гараа гаргах дуртай. Тэгэхээр лав гараа гаргасан хувцас өмсөх биз дээ” хэмээн хөгжил­тэйгөөр ярьж байсан. Ёслолын
хувцасаа өмссөн Улсын тэргүүн, тэргүүн хатагтай хоёр ёслолын бүжиг хийдэг. Энэхүү бүжигт америк­­чууд ихээхэн ач холбогдол өгдөг. Энэ бүхэн
нь түүхийг бичиж байгаа
хэрэг учраас ач холбогдолд өгөхөөс ч яахав дээ. Өмнө нь хатаг­тай Мишель Обама “Би
Жаклин Кеннидигийн 50 жилийн өмнө өмсч байсан хувцасыг хараад, Мари Тод Линкольний
хэдэн зуун жилээр дамжиж ирсэн эд зүйлийг
хараад энэ бүхэн нь хүмүүсийг түүхийг
бүрэн утгаар нь ойлгоход
нэмэр болдог юм байна гэж ойлгосон. Энэ бүхэн
нь түүхийг хүмүүс бид өөрсдөө бичдэг гэдгийг надад ойл­гуул­сан”
гэж байжээ. Одоо түүхийг үргэлжлүүлэн бичилцэж байгаа энэ гэр бүл түүхийн сонин хачинд ямар нэмэр хачир оруулахыг
Америкийн ард түмэн хүлээж сууна. Тэргүүн хатагтайн энэ үеэр өмсдөг
загвар нь бас дараагийн дөрвөн жилийн чиг хандлагыг ч
тодорхойлдог гэж байгаа. Гэхдээ зүгээр
нэг сониуч хэрэг биш энэ үндэстний
бахархал болсон үйл явдал
нь уг арга хэмжээ болжээ. Нээрээ хатагтай Мишель Обама тангараг өргөх ёслол дээр ямар хувцасаар гоёх бол, тэд яаж бүжиглэх бол. Олон хүний сонир­хож байгааг тэдний
дунд орсон бид ч сонирхож сууна. Тангараг өргөх ёслол дээрээс сурвалжлага
хийснээ уншигч та бүхэндээ
хүргэх болно.

Categories
редакцийн-нийтлэл

Эрх чөлөө сонор соргог байхыг шаарддаг

Эрх чөлөө гэдэг сайхан зүйл. Гэхдээ эрх чөлөө сай­хан ч  дураараа авирлахын нэр биш. Эрх чөлөө гэдэг сонор соргог байхыг шаард­даг. Нийгэмдээ хариуцлага­тай байхыг шаарддаг. Ингэ­хээр хүмүүс нийгмийн амьд­ралд идэвхтэй оролцож, эрх чөлөөгөө хамгаалах  хэрэгтэй болдог.

Ардчилсан намыг засагт гарч ирлээ гэж ард түмэн баярлав. Тэднийг гарч ирээд өмнөхөөсөө илүү сайн сай­хан болгоно гэж итгэлээ. Бай­дал эсрэгээрээ. Гаргасан шийд­вэр нь иргэдээ дэм­жихгүй, иргэддээ үйлчлэхгүй байна. Ардчиллынхны ярь­даг зүйл хориглоно, хохи­рооно, хаана, бооно, солино, хална, өмч хөрөнгө  хураана, нураа­на. Нэлэнхүйдээ тулган шаар­далт, хүчирхийлэл рүү яваад эхэллээ. Хуучнаасаа илүү аймаар, шинэ үеийн коммунистууд гараад ирээ юу, энэ чинь.

Тэдний яриад байгаагаар хуучин коммунист гэж адал­даг байсан нийгмээс ч дор юм болох нь. Энэ маш буруу. Энэ засаг юу хийв. Хийсэн ажлаас нь хагас хугас дурдах гээд үзье. Хамгийн түрүүнд хийж байгаа ажлынх нь нэг хэвлэл мэдээлэл рүү дайрлаа.

Аль ч засгийн үед байгаа­гүйгээр хэвлэлд хамгийн хал­тай хууль журам, дүрэм гар­гаж ирэх болов.  Ам ангайвал л хэвлэлийг хааж боомилох тухай ярих боллоо. Тэд хэв­лэлийг ингэж ихээр үзэн ядаж, эсэргүүцэн тэмцэж бай­гаа нь хэвлэл мэдээллийг хүчтэй гэж мэддэг учраас ингэтлээ их жийрхэж байна. Яагаад гэвэл тэд хэвлэл мэ­дээллийн хүчээр гарч ирсэн. Хэвлэлийнхний хүчээр ний­гэмд танигдаж, ард түмэн тэднийг мэддэг болсон. Тиймээс хэвлэл ямар хүчтэй, ямар аюултайг бас мэднэ. Ингээд л хамгийн том дайс­наар хэвлэлийг зарлаж хам­гийн эхэнд Хэвлэлийн эрх чөлөөний хууль хэлэлцэхдээ 500 саяар торгох уу, 100 саяар торгох уу гээд яриад эхэллээ. Ингэхээр  ямар юмных нь эрх байхав дээ. Эрх чөлөөг нь боомилох гэж л байгаа хэрэг шүү дээ. Энэ байдлаараа хэвлэл мэдээл­лийн бүтцийг 100 хувь эвдэ­хээр санаархаж  байна. Хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг олон нийтийн бол­гох гэж санаархан  цаашлаад эзэн, эрхлэгч нь редакцидаа орох эрхгүй болох юм байна. Хэвлэлийн эрх чөлөөг дан ганц сэтгүүлчийн эрх чөлөө гэж айхтар андуурч байна. Хэв­лэлийн эрх чөлөө гэж ганцхан сэтгүүлчийн эрхээр хязгаар­лаг­дахгүй, хэвлэн нийтлэх байгууллагын эрх чөлөө гэж байдаг юм. Тэр нь олон хүний мэдэлд биш,  хөрөнгө мөнгө­нөөс хараат бус, олон редак­ци байж  нийг­мийг тал талаас нь бичиж,  бульхайг тал талаас нь гаргаж ирдэг. Тэрнээс зуун хувь эрх чөлөөтэй сэтгүүлч нийгмийг сайн сайхан болго­дог­гүй юм. Учир нь сэтгүүлчид аль нэг редакцид хамаардаг. Гэтэл ажиллаж байгаа газ­рынх нь, байгууллагын эзний  эрхийг боомилоод сэтгүүл­чийн эрхийн тухай яриад байх нь өрөөсгөл юм.

Хэд хоногийн өмнө  хорь гаруй кабелийн телевизийг хаана гээд баахан шуугилаа. Олны хардаж байгаагаар кабелийн биш телевизтэй нөхдийн бизнест саад хий­гээд байсан бололтой. Кабе­лийн телевизүүдийг алдаа дутагдал гаргалаа  гэж. Тэр алдаа нь кабелийн бишийн­хээ­сээ ялгаагүй л юм билээ. Тэгээд  нийтээрээ  эсэргүүцээд ирэхээр  сар гаруйн хугацаа өгч засч залруул гэсэн байгаа юм. Үүгээр зогссонгүй. Хувийн сайтуудын сэтгэгд­лийг хаана гэнэ. Үүнийгээ бусад руу хэтэрхий дайрч доромжлоод байна гэж тайл­барлав. Аяндаа сэтгэгдэл бичихийг бүрмөсөн байхгүй болгох байх.  Тэднийхээр бол иргэд үзэл бодлоо илэрхий­лэхдээ дандаа магтаал урс­гаж байх юм байх. Өөрсдийг нь хүмүүс эсэргүүцээд, шүүм­жилж бичээд байхаар хэцүү байж гэнэ, тэдэнд. Сэтгэгдэл бичих гээд байгаа хүмүүсийг регистр, гар утасныхаа дугаа­рыг оруул гэж шаард­лаа. Өөрсдийг нь хүлээн зөв­шөө­рөхгүй байгаа хүмүүсийг бүрт­гээд сууж байх юм байна. Уг нь техникийн хувьд төр хувийн өмч рүү халдахгүйгээр шийдэх бүрэн боломж байгаа.

Хэвлэл рүү ингэж дайрс­наас гадна иргэдийнхээ хувийн өмч рүү дайрлаа.   Нийтийн зам талбайд саад болбол хувийн өмчийн газрыг нь хураана гэж айлгаж эхэл­лээ. Хуучин малыг нь булааж нийгэмчлээд дараа нь сайн дураараа өгсөн гэж ганц хөлнийх нь үнэд хүрэхгүй юм амсуулаад өнгөрдөг байсан шиг газрыг нь булааж аваад “Төрдөө өөрөө өгсөн” гэж тайлбарлан таван төгрөгөөр хуураад өнгөрөх юм байна. Хэрэв иргэнээсээ газрыг нь авахгүйгээр Монгол сүйрэх гээд байвал иргэнтэйгээ тохи­рох ёстой, зөвшөөрөл авах хэрэгтэй.  Өгөхгүй гээд онгоц­ны буудлын хажууд амьдар­саар байгаа  япон өвгөн шиг хүн таарна. Тохирч чадаагүй тийм тохиолдолд хотынхоо асуудлыг тэр хүнд зохицуулж л зохион байгуулах ёстой болно. Иргэнээ дээдэлдэг төр тийм л байх ёстой.

Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг нь бас явуу­лахгүй гэлээ. Манай төр олон улсын конвенцид нэгдсэнээ сая мэдэж. Тэгээд л үүнийгээ дагахгүй бол боло­хоо байж гэнэ. Энэ нь буруу талдаа хүрдтэй машин барь­даг иргэ­дээ хохь нь гэсэнтэй адил. Энэ янзаараа солгой гараа­раа бичдэг хүмүүсийг бүгдийг нь баруун болгоно гэдэг шиг хуучны хачин заншлыг сэргээнэ гэх нь.

Цагаан сараар аав, ээж, ахмад настан, ах дүүдээ ямар бэлэг өгөхөө тэднээр заалга­на. Удахгүй хэнтэй суухыг нь, ямар хүүхэд гаргахыг ч заах юм байна. Тэгээд бүгд үзэл бодлоо илэрхийлэхгүй, өмч­гүй болох юм байна.

Энэ бол коммунизм.  Ард­чил­сан нийгэмд ийм зүйл байдаггүй. Ардчилсан нийгэм бол либерал нийгэм. Либе­рал нийгэм бол хувь хүний өмчийг хүндэлдэг. Нөгөө талаас энэ хүчирхийлэл нь энэ Засгийн том бодлого мөн үү гэдэг асуулт гарч ирж бай­на.  Эсвэл алийгаа мэдэхгүй жижигхэн дарга нар   томилог­дож очоод шинэчлэл нэрийн дор шинийг санаачлах са­наа­тай ингээд байна уу. Аль эсвэл засаг бариагүй он жи­лүүдийнхээ шархыг нөхөх гээд ингээд байна уу. Ямарч байсан энэ бүхэн сайн зүйл биш. Үүнийг улс орныг хөг­жүү­лэх хөгжлийн бодлого гэж харахгүй байна. Энэ байдал удвал “МАН-ын үед одоо­ноос илүү эрх чөлөөтэй байж дээ” гэж ярих  болох нь. Яриад ч эхэлчихлээ. Ингэвэл Ардчил­сан нам дараагийн сонгуу­лиар байхгүй болно. Энэ мэтээр төр засаг иргэнийхээ хувийн өмчид халдаж өмнөх нийгмээсээ дор авирлаад байгаа учир “Эрх чөлөө сонор соргог байхыг шаард­даг” гэж орчуулагч Батчулуу­ны бичсэн байсныг саналаа.

Ард түмээн,
өмчөө хамгаа­лахын тулд, эрх чөлөөгөө
авч үлдэхийн тулд  сонор соргог байя, тэгэхгүй бол шинэ үеийн  коммунистууд 
хураа­гаад нийгэмчлээд дуусах нь ээ.

Categories
редакцийн-нийтлэл

Д.Дэмбэрэл: АН ардчиллаасаа ухарч, өөр шинэчлэл хийх гээд байгаа юм болов уу даа

УИХын дарга асан, УИХын гишүүн Д.Дэмбэрэлтэй ярилцлаа.

Та өмнөх дөрвөн жилд УИХын даргаар ажилласан. Харин энэ удаа танай нам олонхи болж чадаагүй. Нам сон­гуульд ялагдсаны шалтгааныг юутай хол­бож байгаа вэ?

-Сонгуульд
олонхийн санал авч чадаагүй нь хэд хэдэн томоохон шалт­гаантай гэж үзэж байгаа. Өмнөх дөрвөн жилд  УИХ,  Засгийн газ­рын зүгээс хийсэн ажил их байсан. Лав ард түмэн төр засгийг юу ч  хий­сэнгүй гэж  хэлээгүй.  Тэ­гэхээр ямар ч байсан МАН ийм шалтгаанаар ялалт хүлээгээгүй нь. Ха­рин цэвэр улс төрийн шинжтэй асуудлуудад анхаарал нь суларсан учраас сонгуульд ийм үр дүн үзүүллээ гэж бодож байна.  Жишээ нь намын сүүлчийн их хурлаар бид  ардчилсан социалист үз­лээ нийгмийн ардчилал болгон өөрчилсөн. Үзэл баримтлалдаа тодотгол хийсэн. Гэвч үүнийгээ олон нийтэд ойлгуулж чадаагүйгээс чухам яаж шинэчлэгдсэн, ямар улс төрийн хүчин болсон нь тодорхойгүй байлаа. Үүнээс болоод манай намын дотоод үзэл ба­римтлал нэгдмэл байх чанар сулдсан. Улс тө­рийн байгууллагын то­дор­хой үзэл бодол, онол зарчим нь эвлэлдэн нэгдсэн намын гишүүдийг гагнан барьж нягтруулж байдаг зүйл л дээ. Гэтэл тэр гагнаас сулдсан гэж би хэлэх гээд байна. Сүү­лийн үед нийгмийн гэдэг нэр зүүлгэх ойлголт газар авсан байна. Төрийн албыг нийгэмд үйлчлэх л утгатай юм чинь нийтийн гээд хэлчихье гэсэн байд­лаар өнгөц хандаад ч байх шиг. Манай улс тө­рийн намууд өөрийн үзэл бодлыг тодорхой бол­гохын оронд ард түмэнд ая тал зассан, хоосон амлалтууд өгдөг болсон нь сонгуулийн хөтөлбө­рөөс тодорхой харагддаг шүү дээ. Эндээс төр бол зөвхөн ард түмэнд үйл­чилдэг гэсэн туйлширсан ойлголт газар авч байгаа юм. 

Сүүлд тодотгол хий­сэн бодлогын өөрч­лөлт буруу байсан гэх гээд байна уу?

-Манай
нам үзэл онол, арга барил, цаг үедээ тохирсон үйл ажил­лагаагаараа бус­даа­саа ялгарч байх ёс­той. Ийм учраас манай намын бодлого, зарч­мууд өнөөгийн шатанд нэг талдаа хэлтийсэн.  Сонгуульд ялагдсан энэ байдалдаа дүгнэлт хийж шинэ арга барилаар ажил­лах ёстой. Ийм дүгнэлтийг Ардын нам л хийж чадна. Яагаад гэвэл манай нам бол 200 мянга гаруй гишүүнтэй, ард түм­нийхээ дотор ажиллаж байгаа оюуны чадав­хи­тай хүмүүс олонтой.

Дараагийн шалт­гаан нь?

-XXI зуун шинжлэх ухаан, техникийн ололт дэвшлийн замаар ява­хаас өөр аргагүй. Шинж­лэх ухаан техникийн дэвш­лийг хэн илүү их мэдэрч, хэн энэ хандла­гыг зөв чиг баримжаагаа болгож ажиллаж чадна тэр улс төрийн хүчин ний­гэмд үнэлэгдэж сонгогч­дын санал авах болно. Гэтэл өнгөрч байгаа жи­лүүдэд манай намын явуулсан арга ажиллагаа хоцрогдсон бай­на. Жи­шээлбэл, интернет, ца­хим хуудсуудтай ажил­лахдаа Ардчилсан нам илүү байсан гэдгийг залуу үеийнхэн болон сэхээт­нүүд цөмөөрөө харж бай­гаа. Түүгээр ч барахгүй одоогийн энэ телевизүү­дийн 70, 80 хувь нь Ард­чилсан намын талд үйл­чилдэг, сурталчилдаг, дэмждэг хандлагатай бол­чихсон байгаад ма­най нам дүгнэлт хийх ёстой шүү дээ.

Мэдээлэл тех­но­ло­гийн эрин ирчихсэн өнөө цагт сонгуулийг авто­мат­жуулсан системээр явуу­лах нь зүйн хэрэг байсан. Бид Сонгуулийн хууль­даа ч үүнийг тусгасан нь үнэндээ дэвшил байлаа. Тиймээс манай нам тех­никийн дэвшилд өөрс­дийн хүмүүсээ бэлтгэж, зохион байгуулах байтал техникээсээ айсан. Юм л болбол энэ хэрэггүй, ма­шинаар тоолох нь бул­хайны үүр гэсэн байд­лаар эсэргүүцэж ханд­сан. Энэ нь Ардын намыг тех­ник технологийн дэв­шил­тэй хамт хөл нийлүүлэн, шинжлэх ухааны дэв­шил­­тэт ололтуудыг нэвт­рүүлэх замаар улс орныг удирдах чадамж дорой гэдгийг харуулсан.

АН техникийн дэвш­лийг ойлгож, хүлээж авснаараа давуу байж чаджээ

-Сонгуульд
автомат­жуул­сан систем ашиглах асуудал чухалд тооцог­дож байгаа шүү дээ. Учир нь 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үйл явдал бол сонгуулийн булхай луйвраас болсон  гэж байгаа. Үүнд дүгнэлт хийгээд манай нам ерөө­сөө сонгуулийн саналыг гараар  тоолох нь булхай луйврыг үндэс болж бай­на. Тиймээс саналыг тех­никийн дэвшил ашиглан тоолох хандлага руу орох хэрэгтэй гэдэг зөв ший­дэлд хүрсэн. Ингээд л Сонгуулийн хуулийг ши­нэчлэн баталчихаад да­раа нь өөрсдийнхөө зөв гаргасан шийдэлд эргэл­зэж эхэлсэн.  МАН-ын сонгуульд ялагдсан да­раа­гийн шалтгаан бол менежменттэй хол­боо­той. Менежментийн асуу­дал дээр сүүлийн 20 жилд манай намд ямар ч дэвшил гараагүй л дээ. Бидний ажлын гол хэл­бэр бол нэр дэвшигч сон­гогчидтой уулзах. Манай намын гишүүд болон дэм­­жигчдийн аль аль нь  түү­нийг л шаарддаг.  Ингээд уулзалтад  хүн цуг­луу­лахын тулд ухуулагч, ша­дар туслах нь хамаг цагаа бардаг. Эцэст нь зөвхөн өөрсдийнхнийгөө цуг­луулж алга ташуулдаг. Энэ нь нийгэмд гарсан дэвшлүүд, хүмүүсийн сэт­гэхүйд байгаа бо­лом­жуу­дыг шүүн тунгааж үзэх­гүйгээр менежмент хийж байгаа гэсэн үг. Тэ­гэхээр дараагийн сон­гуульд энэ менежментийг өөрчилж, өөр зүйл бо­ловс­руулах хэрэгтэй.  За тэгээд сонгуульд амжилт­гүй дүн үзүүлсэн да­раа­гийн шалтгаан  мөнгөний асуудал шүү дээ.

Мөнгөтэй хүмүүс нэр дэвшүүлсэн гэж үү?

-Мөнгөтэй
хүнийг нэр дэвшүүлэх тухай асуудал зөвхөн Ардын намд бай­гаа юм биш. Нөгөө та­лаар мөнгөтэй хүн бол­го­ныг буруу талаас нь ха­рах хэрэггүй. Сонгуульд мөнгөтэй хүн нэр дэв­шүүл­лээ гэдэг утгаар яриад байгаа юм биш.

Ер нь мөнгө гэдэг зүйл намуудын үйл ажилла­гаанд маш муу нөлөө үзүүлсээр ирлээ. Нэр дэв­шигчид мөнгөөр цохиод гарчих гэсэн ойлгол­тон­доо хөтлөгдөх явдал гар­даг.Тэр үзлээсээ салж чадахгүй байна. Бид Сон­гуулийн тухай хуулийг бараг дөрвөн жил хэлэл­цэж байж  баталсан.  Ин­гэхдээ сонгуулийн үеэр гардаг авлигыг хаахтай холбогдсон 100 гаруй заалт оруулсан байгаа.  Үнэндээ сонгуулийн үеийн авлига улстөрч­дийн ёс зүйг дорой­туул­даг шүү дээ. Энэ нь тө­рийн нэр хүндийг уна­га­даг хортой. Энэ хуулийг гаргавал манай нам хэцүү байдалд орно гэдэг ч юм уу эсвэл нэр дэвших хү­мүүст хортой гэсэн ашиг сонирхол харсангүй. Мон­­голчуудын эрх аш­гийн төлөө, эрүүл засаг­лалын төлөө ажиллах үүрэгтэй УИХ-ын дар­гынхаа хувиар асуудалд хандаж, энэ хуулийг бат­луулсан юм. 

Мөнгөтэй хүмүүсийн тухайд бол улс төрд орол­гүй л яахав. Гэхдээ улс төрийн эрхийг мөнгөний эрхтэй нэгтгэх байдлаар явж байгаа зарчмыг олон нийт аль ч намуудын ту­хайд таашаахаа болино. Энэ бол зөвхөн манай намд байгаа асуудал биш. Өмнөх парла­мен­тын үед бид Сонирхлын зөрчлийн тухай хууль гаргасан.

Энэ хуулийг хэр баргийг пар­ламент тийм амар гаргадаггүй юм шүү. Америкийн парламент гэхэд л энэ тухай маш олон жил ярьж байж хууль баталсан байдаг. Нийг­мийг цэвэршүүлэх агуулгатай­гаа­раа энэ хууль их ач холбогдолтой. Тиймээс одоо улстөрчид үүнийг анхаарч, нам нь ч хуулийн хүрээнд ажиллах ёстой. Ёс зүй, сонирхол, зан суртахууны доройтолтой нам явахгүй. Гэтэл одоо улс төрийн намууд хуулиар тавигдсан шаард­ла­гуудтай хөл нийлэхгүй догонцож явна уу гэж бодогдох юм. Улстөр­чид сонгуулийн үед мөнгө цацаж бай­на. Дараа нь парламентад сон­гогд­вол мөнгөнийхөө “шархаа” нөхөх гэж зүтгэж байна. Мөнгө, улс төрийн эрх хоёрыг нэгтгээд мо­но­поль байдлын зарчмаар явсан нь ард түмэнд таалагдаагүй учраас сонгогчид ийм дүн тавьчихав уу гэсэн бодол надад бий. Үнэндээ манай нам хэнийг сонгуульд нэр дэвшүүлэх вэ гэдэг дээр сайтар урьдчилж бэлтгээгүй.

Намын нэрээ сольсноос болж МАХН гэдэг өрсөлдөгч гарч ирээд санал хуваачихсан тал бий байх?

-Намын нэр сольсон явдал бол сонгуульд нөлөөлсөн. Гэхдээ ми­ний хэлсэн дээрх том том хүчин зүйлүүдийн дэргэд туслах чанарын л нөлөөлөл. 1990 онд манай нам дангаараа засгийн эрх барих Үнд­сэн хуулийн заалтаас санаачил­гаараа татгалзсан. Энэ бол зо­риг­той шийдэл байлаа. Тэгээд на­муудыг дахин бүртгүүлье гэсэн нь мөн л зоригтой шийдэл байсан. Ингэснээр улс төрийн бүх нам ижил гараанаас эхлэх боломж нээгдсэн гэсэн үг. Манай нам Дээд шүүхэд дахин бүртгүүлэхдээ то­моохон материал бэлтгэж өгсөн байдаг. Энэ үед надаас санал авч байлаа. Тэр материалд манай  нам бол МАХН ч мөн, Ардын Нам ч мөн гэж заасан. Гэвч сүүлд МАХН гэдэг нэрийг өөр намд олгохдоо чухам үүнийг юу гэж ойлгосон учир битүү­лэг хэвээрээ байна.  Ер нь бол аливаа нам нэрээ сольсноор сайн үр дагаварт хүрээгүйг социалист орнуудын коммунист, ажилчны намуудын туршлага бэлхнээ ха­руул­сан. Яахав манай намын хувьд нэрээ цоо шинээр солиогүй, уугуул нэрээ сэргээсэн гэдэг утгаар үр дүн нь арай өөр байх болов уу гэж бодож байлаа. Тэгээд нэрээ сэр­гээхдээ намын анхан шатны бай­гууллагууд болон нийт гишүүдийн дунд хэлэлцүүлж, санал асуусан. Хэлэлцүүлгийн дүнг Удирдах зөв­лөл дээр сонсоход гишүүдийн 85-аас доошгүй хувь нь дэмжсэн гэд­гийг мэдээлсэн.Дараа нь намын их хурлаар хэлэлцэхэд хуралд оролц­сон мянган төлөөлөгч бараг 100 хувь уугуул нэрээ сэргээхийг дэмж­сэн шүү дээ.Тэгэхлээр нь нэрээ сэргээх шийдвэр буруу биш юм байна гэж бодсон. Харамсалтай нь сонгуулийн дүн бидний бодож, шийдвэрлэснээс өөр гарсан. Учир нь сонгогчдын бараг 20-иод хувь нь МАХН-д саналаа өгсөн байв. Тэ­гэхээр намын их хурал, Удирдах зөвлөл хуудуутай мэдээлэлд үн­дэс­лэн тухайн үед цагаа олоогүй шийдвэр гаргав уу даа гэсэн бодол хааяа төрдөг. Гэхдээ намынхаа уугуул нэрийг сэргээсэн нь тийм ч буруу санагддаггүй. Энэ нэр ялгаа­гүй л бидний өмч.

Хувьсгалт нам гэдэг нэрийг сэргээгээд явсан хүмүүсийг тухайн үедээ түлхэх хэрэггүй. Арай өөрөөр хандах хэрэгтэй байж гэсэн бодол танд төрдөг үү?

-Манай намд харьцангуй нэр төртэй байсан гишүүд явж, МАХН-ын сэргээх болсон зэрэг нь удирд­лагын арга барилтай холбоотой. Гишүүдийг ялгаварласан байд­лаар хандах хандлага үнэндээ манай намд бий. Өөртөө талтай, талгүй гэсэн байдлаар боловсон хүчнээ ялгаж, залуу, хөгшин гэдгээр нь ангилж салгах үзэгдэл ажиг­лагддаг. Энэ бол улс төрийн намд байж болшгүй үзэгдэл. Гэсэн хэдий ч ийм үзэгдлүүд манай намын гишүүдийн нүдэн дээр болж бай­гаа. Тиймээс намаа шинэчлэх шаардлага бий.  Намын дотоод ардчиллын хэм хэмжээг нэмэг­дүү­лэх шаардлагатай.

Сонгуулийн дараа танай намын дарга нар, Удирдах зөв­лөл саналаараа ажлаа өгсөн. Гэхдээ энэ нь хангалтгүй гэж үзэх хүмүүс бий. Тэднийхээр бол та нар УИХын гишүүнээсээ татгалзах байсан болов уу?

-Наадах чинь туйлширсан са­наа юм. Ялангуяа манай намыг улам хагалах, чадавхийг нь сул­руулах талаар гадаад талаас нь шалтаг хайж байгаа явдал. Дээр нь нам дотор ч ийм санаа гаргагчид байхыг үгүйсгэхгүй Эрх мэдлийн төлөө хөөцөлдөх явдал бол али­ваа намыг амаар нь шороо үм­хүүлэх аюултай. Улс төрийн ха­риуцлага бол манай намын дүрэмд заасан хэм хэмжээгээр явагдана. Санаан зоргоор хариуцлага тооц­но гэдэг бол буруу. Ийм дураараа авирлах явдал 1990 оноос өмнө манай намд байсан зүйл. Сонгуу­лийн дараа манай намын дүрэмд заасны дагуу Удирдах зөвлөлийн гишүүд нийт бүрэлдэхүүнээрээ огцорсон шүү дээ. Энэ бол хариуц­лага хүлээсэн хэлбэр мөн. Гэтэл намын дүрэмд байхгүй арга хэм­жээ, хариуцлага нэхээд байх нь зохимжгүй.  Хариуцлага тооцно гэж хашгирч заналхийлэх нь угаасаа ардчилалгүй “захиргаадах нам”-ын хэлбэр юм.

Улс төрийн одоогийн нөхцөл байдал руу хоёулаа яриагаа хандуулах уу?

-Одоогийн улс төрийн нөхцөл байдлын тухайд яах вэ. Сонгуу­лиар арай олон суудал авсан АН эрхийнхээ хүрээнд бусад намууд­тай хамтарсан. Гэхдээ нэн зохис­гүй байдлууд сүүлийн үед ажиг­лагдах боллоо. Энэ асуудлаар би Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал илгээсэн. Парламентын ардчилсан ёсыг гутааж болзошгүй, урьдын ололттой зүйлээс ухарч магадгүй үзэгдлүүд ажиглагдаж байна. Жишээ нь, анхнаасаа чуул­ганы хуралдаанд тангараг өргөсөн гишүүдийн 36 хувийг оруулахгүй­гээр УИХ-ын даргаа томилсон. Нэг удаагийн сонгуулиар олон суудал авснаа монополь эрх авсан мэтээр загнаж болохгүй. Дараагийн сон­гууль бидний аль алиныг хүлээж байна шүү дээ. Хагас жилийн турш УИХ дахь цөөнхийн бүлгийг зөв­шөөрөхгүй явлаа. Энэ хооронд дураараа авирлаж, өөрсдөдөө зориулсан хуулиудыг баталж гар­га­лаа. Эрх баригч улс төрийн хүчин өөрийнхөө өрсөлдөгчийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг нь олон улсын парламентын анхаарлыг татахаар зүйл. Гадаад талд бид­нийг “За энэ Монгол чинь буруу тийшээ хазайгаад эхлэв үү дээ” гээд харж байгаа. Зөвшилцөөн гэдэг бол парламентын амин сүнс. Өнгөрсөн дөрвөн жилийн хуга­цаанд парламентыг удирдаж явах­даа улс төрийн тогтвортой байд­лыг хангахын төлөө ажилласан. Парламент улс төрийн тогтвортой байдлыг хангаж, хамтарч ажиллаж чадсаны хүчинд эдийн засаг тогт­вортой өсч, төсвийн хөрөнгө мөнгө нэмэгдсэн юм шүү. Энэ нь  зөвхөн парламентын ардчилал төдий зүйл биш Монгол орны эв нэгдэлд  хэрэгтэй байсан. Парламентад байгаа бүлгүүд хоорондоо зөвшил­цөж учраа олох ёстой шүү дээ. Бие биенийхээ эсрэг сөргөлдөөд, нэг нь хүч түрээд байвал гаргасан шийд­вэр нь үнэн магадтай юу гэдэг эргэлзээтэй болж эхэлнэ. Энэ эргэлзээ аливаа шийдвэрийн хү­чийг сулруулдаг. Ийм байдал хэнд ч ашиггүй. Засгийн газрыг бүр­дүүлэх асуудал дээр ч бид өөр байр суурьтай байсан. Сайд нараа парламентаас бүрдүүлээд байгаа нь буруу гэдгийг мэдсээр байж гөжүүдэлсэн.

Сонгуулийн дараа МАН цөөнх болсноо хүлээн зөвшөөрч чадахгүй байсан уу намынхаа хурлыг хийгээд төрийг ажлыг хаяад явсан. Уг нь төрөө хүнд­лээд анхнаас нь хуралдаа суу­чихсан өнөөдөр ийм эргэлзээтэй зүйлүүд гарахгүй байсан юм биш үү?

-Эрх мэдлээ өгөхгүй хүлээлгээд байя гэсэн тийм бодлого Ардын намд байгаагүй болов уу. Яахав Бага хурлаа хийгээд асуудлаа шийдчихье гэсэн юм байсан л даа. АН “Шударга ёс” эвсэлтэй зөв­шилцөж байна гээд бараг хоёр долоо биднийг хүлээлгэсэн юм шүү. Тэгээд  долдугаар сарын 21-ний орой тэр хоёр гэнэт зөвшил­цөөд гарын үсгээ зурчихлаа гэсэн. Ингээд шууд л чуулганаа хурал­дуулах юм болсон. Дөнгөж гарын үсэг зуралцсан болчихоод юу юугүй яаран сандран чуулган хурал­дуулна гэж байх уу. Гэхдээ тэр өдрийн чуулганыг би удирдсан шүү дээ. Тэгэхдээ хоёр шаардлага тавьсан. “УИХ-ын даргыг сонгох­доо парламентад суудал авсан намуудтай зөвшилцөх хуультай. Зөвшилцөөнөө хий” гэсэн. Хоёр том намын төлөөллийн нэг нь чуулганд ороогүй байхад би нэг талд нь үйлчлэх ёстой байсан гэж үү. Тэр орой  АН Ардын намд зөв­шилцөх бичиг гэсэн цаас аваачиж өгсөн байсан. Ингээд бид дотоод­доо “За тэртэй тэргүй олон суудал авсан нам УИХ-ын даргад хүнээ дэвшүүлдэг жамтай. Бид ч ингэдэг л байсан юм чинь. З.Энхболдыг нь дэмжээд явуулчихъя. Гэхдээ ямар ч байсан эхлээд шинэ даргынхаа царайг харж уулзчихаад чуулган­даа орж дэмжье” гэж ярьсан юм шүү. Тэгээд нэр дэвшигч З.Энх­болдтой манай бүлгийн гишүүд уулзах хүсэлт тавьтал АН өөдөөс “Ялагдсан намын гишүүдтэй ма­най нэр дэвшигч уулзана гэж ямар юм байдаг юм” гэдэг байгаа. Энэ нь З.Энхболдыг дэмжье гээд тохир­чих­сон байсан манай бүлгийн гишүүдийн санаа бодлыг эргүү­лээд хаячихсан шүү дээ.

Хамгийн ахмад настай ги­шүү­ний хувьд намын эрх ашгийг нэг удаадаа хөсөр хаяж, хуулиа дээдлээд чуулганаа даргал­чи­хаж болоогүй юм уу гэдэг шүүмжлэл таныг дагасан шүү?

-Би Ардчилсан намын нөлөө­ний хүн биш. Парламентад суу­далтай намуудын аль алиныг хуралд оролцуулах зарчмын шаардлагаа тавина. Хэн ч гэсэн тэгнэ биз дээ. Надаас өөр хүн байсан бол Ардчилсан намд үйлч­лээд явах байсан юм байлгүй. Гэхдээ би бол Дэмбэрэл шүү дээ. Тэр үед Ерөнхийлөгч надтай уулз­сан юм аа. “Та ороод чуулганаа даргалчих. Би танд бараа болъё. Цаад ялсан намын нөхдүүд чинь даргаа томилох гээд байна” гэсэн л дээ. Тэгэхэд нь “Бүх зүйл хууль номынхоо дагуу явах учиртай. Цаадуул чинь зөвшилцөөнөө хийж дуусаагүй юм билээ. Тийм учраас парламентад суудалтай нэг нам нь хуралд орохгүй гээд байна. Пар­ламентын гишүүдийн 36 хувь нь хуралдаа суугаагүй, хууль номын бус зүйлийг  та бид хоёр дөгөөгөөд хурлыг нь явуулж байвал ард түмэн юу гэж ойлгох юм. Ийм тө­рийн өндөрлөгүүд байх уу гэж хүмүүс хэлнэ. Тиймээс та эхлээд намуудын дарга нартайгаа уулзаж учрыг нь тунгаасан нь дээр байх” гэж хэлсэн юм шүү. Тэгээд Ерөн­хийлөгч намын дарга нарыг дуудаж уулзсан. Ингээд би чуулганы ху­ралдаанд түр завсарлага өгснөө зарлаад лхагва гаригт 10.00 цагаас хуралдуулъя гэж цагаа тодорхой болгоод Ерөнхийлөгчтэй тохир­сон. Тэгтэл үүнийг ойшоогоогүй чуулганыг хуралдуулж, УИХ-ын даргыг сонгосон. Гэхдээ Ерөнхий­лөгч тэгж шийдсэн гэж би бодохгүй байгаа.

Сүүлийн үед Засгийн газар олон шийдвэр гаргаж байна. Сайтад сэтгэгдэл бичигчдийг буцах хаяг, буух эзэнтэй болгох гэнэ. Кабелийн телевизүүдийг хаах тухай ч яриад эхэллээ. Иргэдийн газрыг булаах тухай хууль ч санаачилж байх шиг. Энэ нь ардчилсан зарчимд хэр нийц­тэй юм бол?

-Иргэдийн газрыг булааж авна, кабелийн телевизийг хаана, сай­туу­дын сэтгэгдлийг хянаж хязгаар­лана л гэх болж.  Лениний музейн барилгыг ч эзэмшигчтэй нь ярилгүй шууд булааж авах тухай яриад эхэлсэн байна лээ. Лениний му­зейн байр  бол олон нийтийн өмч. Тэнд төсвийн мөнгөөр нэг их зүйл хийгээгүй санагдаж байна. Харин ЗХУ-ын Коммунист намын тус­ламжаар их юм хийсэн байх. Гэтэл түүнийг төр засаг хүчээр булаагаад авч болохгүй шүү дээ. Энэ мэт­чи­лэн хүч хэрэглэсэн олон шийд­вэ­рийг Засгийн газар гаргаад эхэл­лээ. Одоо биднийг яагаад буйдан­тай суулт хийснийг ойлгож байна уу. Ийм хүч түрсэн зүйлүүдийг эхнээс нь тэвчиж чадаагүй, аргаа барахдаа тийм алхам хийхдээ тулсан юм. Бид муухай харагдаж байснаа мэдэж байгаа. Гэвч хүчир­хийллийн эсрэг зогсох үүнээс өөр арга бидэнд байгаагүй. Засаг төр хүч түрсэн аргаараа өөр олон асуудлыг шийдэх гэвэл цөөнхийн үүргээ гүйцэтгэж Цэц, шүүх юу байдаг юм, тэр бүгдэд хандана.  Болохгүй бол дахиад буйдантай жагсаалаа хийнэ шүү дээ.

Үнэндээ Үндсэн хуулиар ол­гогд­сон үндсэн зарчимд хар­шил­сан зүйлүүдийг АН хийгээд эхэл­лээ. Бид  олон нийтийн болон иргэний өмчийг халдашгүй байна, хүний эрх эрх чөлөөг дээдэлнэ гэдгээ Үндсэн хуульдаа тусгачих­сан. Гэтэл АН Үндсэн хуулиа үл хүндэтгэж байна. Ардчиллын үнд­сэн зарчим болох иргэдийн өмчлөх эрхэд бүдүүлгээр халдаж эхэлж байна. Энэ нь зөвхөн эхлэлийн шатандаа байна. Цаашаа гүнз­гийрч, шийдвэрүүдээ хэрэгжүүлээд эхэлбэл юу болох нь ойлгоход бэрх байна шүү дээ.

Ардын намыг засаг барьж байх коммунистууд эрх чөлөөг боомилж байна гэдэг шүүмжлэл байнга гардаг байлаа. Харин одоо АН гараад ирлээ гэтэл

-Улс төрийн өрсөлдөгч намууд манай намд коммунистууд гэдэг ерөнхий нэр өгдөг. Үнэн хэрэгтээ коммунист гэдэг чинь сонгодог утгаараа манайд байгаагүй. Манай намын удирдлагууд 1921 онд В.И.Ленинтэй уулзахдаа “Ардын намаа коммунист гэж нэрлэвэл ямар вэ” хэмээн асуусан гэдэг. Тэгэхэд нь Ленин “Та нар сонгодог утгаараа коммунист нам болох болоогүй. Та нар зүгээр малчны нам шүү дээ. Юун коммунист” гэж хэлсэн байдаг. Харин 1960-1990 оны хооронд намын дарга нар үг яриандаа коммунист гэдэг үгийг хэрэглэж эхэлсэн байдаг. Түүнээс биш албан ёсоор бид коммунист нам гэж өөрсдийгөө зарлаагүй юм шүү.

Ардчилсан хүчнийхэн Үндсэн хууль батлахад тус нэмэр болсон нь үнэн. Гэхдээ ардчилсан Үндсэн хууль баталсан Их хурлын 430 депутатын 85 хувь нь Ардын намын гишүүд байсан юм шүү. Түүнээс АН өнгөрсөн үеийн бүх шинэчлэлийг дангаараа хийчихсэн юм биш. Үндсэн хуулийг батлахаас эхлээд өмчийн асуудлыг шийд­вэрлэх хүртэлх энэ 20 жилийн дөнгөж дөрвөн жилд нь АН засгийн эрх барьсан байдаг. Бусад он жи­лүү­дэд манай нам засаг төрийг авч явсан. Энэ үедээ одоогийн ардчил­лын бүх чиглэлийг тогтоож, түүний төлөө ажиллаж, хэрэгжүүлэхийн төлөө бүгдийг хийсэн. Яахав, сон­гууль болохоор АН “бид ардчи­лагчид, тэд коммунистууд” гэж зарлаад ард түмний тархийг угаа­гаад эхэлдэг. Бид эрх барьж байх­даа дутуу дулимаг зүйл хийж явсан л байх. Угаасаа нэг л  өдөр тунгалаг төр, сайхан нийгэм байгуулж, төгс төгөлдөр болгоно гэж үгүй шүү дээ. Гэвч өнгөрсөн 20 жилд бид ши­нэчлэлийн төлөө л явсан. Ард­чил­лыг бий болгох гэж явсан биз дээ. Одоо тэгтэл АН юун шинэчлэл яриад байгаа юм. Тэд ардчил­лаа­саа ухарч, өөр шинэчлэл хийх гээд байгаа юм болов уу даа. Тэр ши­нэчлэл нь одоогийн гаргаж байгаа шийдвэрүүд юм байлгүй. Энэ мэтчилэн  онолын талаас нь яри­вал АН-ын хийх шинэчлэл ойл­гомж­гүй болчихоод байгаа юм л даа. Ардчиллаа сорьсон шинэчлэл үнэндээ үр дүнд хүрэхгүй дээ.

АН өөрсдөө ардчиллаа бу­руу ойлгочихоод шинэчлэл хийнэ гэж давхиад байгаа юм уу даа?

-АН-ынхан аман дээрээ ард­чи­лал гэж хэлдэг болохоос үнэндээ ажил хэрэг болгож байгаа ардчилал нь өнөөдрийн энэ хахир хатуу шийдвэрүүд нь шүү дээ.  Ардчилал гэж лоозогноод байх нэг хэрэг. Харин түүнийг ажил болгох нь өөрөө асуудал юм. АН-ынхан яриад байдгаасаа өөр юм хийгээд учир нь олдохгүй юм. Ер нь Засгийн газар эрх мэдлээ хэтрүүлээд л байна уу даа гэж бодогдож байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ