Categories
мэдээ цаг-үе

Уйгаржин бичиг бол босгосон араб бичиг мөн бөгөөд бидний үндэсний бичиг хэмээн худал суртал тарааж байгаа талаар Захиргааны хэргийн шүүхэд иргэн Г.Амарсанаа гомдол гаргалаа DNN.mn

Бид уг нэхэмжлэлийг товчлон сонины хэлбэрт оруулан та бүхэнд хүргэж байна

Иргэн Г.Амарсанаа нэхэмжлэлдээ шинжлэх ухааныг үгүйсгэн “Үндэсний бичиг” хэмээн худал сурталдан Монгол Улсын хойч үеийг мунхруулж буй Уйгаржин гэгддэг босгосон араб бичгийг үнэн зөвөөр нь ард иргэдэд ойлгуулан таниулж, хариуцлага алдсан байгууллага, хувь хүмүүст хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авах, Уйгаржин бичгийг цаашид Монгол Улсын иргэд болон хүүхдүүдэд заах тохиолдолд Боловсрол шинжлэх ухааны яам болон Соёлын яам Зохиогчийн эрхийн тухай хуулийн 31.5-д заасны дагуу бидэнтэй гэрээ байгуулж өндөр төлбөр төлүүлэх шийдвэр гаргуулах хэрэгтэй гэжээ.

Г.Амарсанаа нэхэмжлэлийн үндэслэл болгож

Тухайн үндэстний бичиг, үсэг нь уг үндэстэн төр, засагтай байсны түүхэн баталгаа болдог. Монголчууд олон үсэг, бичиг хэрэглэж байсан нь олон төр засагтай буюу маш эртний төр улс байгуулж байсны баталгаа юм. Иймээс Их Монгол улс XII зуунд ханз үсэгний эсрэг босгосон араб бичиг хэрэглэсэн нь дэвшилтэт алхам болж, өөрийн үүргийг бүрэн биелүүлж чаджээ. Харин өнөөдөр дэлхий нийтийг хамарсан цахим сүлжээнд буй аль ч нэвтэрхий толинд одоогийн Сирийн нутагт байсан Согдуудаас авч Уйгарууд хэрэглэж байсан бичиг, үсгийг монголчууд авсан болох нь шинжлэх ухаанаар нэгэнт батлагдсан зүйл. Иймээс “Уйгаржин бичиг”-ийг “Үндэсний бичиг” гэх нь Монголын түүхийг монголчуудаар нь устгуулж буй гэмт үйлдэл мөн. Дэлхий нийт шинжлэх ухаанаар нэгэнт батлагдсан зүйл гээд байхад Уйгаржин буюу босгосон араб бичгийг Монголын “Үндэсний бичиг” гэх нь өөрөө шинжлэх ухааны эсрэг гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл босгосон араб бичиг гэдэг нь нэгэнт шинжлэх ухаанаар батлагдсан зүйл учир уйгаржин бичгийг “Үндэсний бичиг” гэснээр монголчууд дэлхий нийтийн шившиг болох учир энэ бол яах аргагүй Монгол үндэстний эсрэг гэмт хэрэг бас мөн.

Бид босгосон араб бичгийг Уйгаруудаас авсан учир “Уйгаржин бичиг” гэж саяхныг хүртэл зөв нэрлэж байсан. Араб бичиг “Уйгаржин бичиг”-ээс олон зууны өмнө буюу манай тооллын V зуунд бий болсон гэдэг нь шинжлэх ухаанаар нэгэнт тогтоогдсон зүйл. Гэтэл дэлхийн хэмжээний эрдэмтэд болох Бямбын Ренчин, Цэндийн Дамдинсүрэн, Шадавын Лувсанвандан нарын “Уйгаржин бичиг” гэж байсан бидний XIII зуунд хэрэглэж байсан бичгийг бусдаас нь санаатайгаар салган “Худам Монгол” гэж байснаа “Монгол” бүр “Үндэсний бичиг” болгож балчир хүүхдүүд буюу бидний ирээдүйг мунхруулах зорилгоор зааж, бүр төрийн албан хаагчдыг энэ бичгээр шалгалт авах болгож монголчууд бидний нийтийн эрх ашгийг санаатайгаар хохироож, Монголын түүхийг монголчуудаар нь “гишгүүлэн” доромжлуулж буй цаад жинхэнэ эзэд нь хэн бэ?! Өнөөдөр Чингис хааныг дэлхийд хэн ч үгүйсгэж чадахгүй нь мэдээжийн хэрэг учир Монгол Улсын тулгар төрийн түүхийг монголчуудаар өөрсдөөр нь Их Монгол Улсаас хойш болгон, бүтэн мянганаар арагшлуулах нь хэнд ашигтай байх вэ?! Тэр л хүчин энэ бүхнийг зохион байгуулсан байж таарна.

Г.Амарсанаа миний бие Согд гэж үндэстэн байхгүй болчихсон учраас тэдний хэрэглэж байсан босгосон араб бичгийг холбогдох хуулийн дагуу өөрийн Оюуны өмч болгон “Монгол бичиг, Худам Монгол бичиг, Уйгаржин гэгдэж буй бичиг нь босгосон эртний түрэг буюу араб бичиг,үсэг мөн” гэсэн 13135 дугаартай Зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан /Хуулбарыг хавсаргав/ юм. Өнөөдөр бидний хэрэглэж буй ирвэс гэдэг нь цасны муур, мөн баян гэдэг нь амжилт олох, нэр хүндтэй болох гэсэн утгатай эртний түрэг үг. Харин баян гэдэгтэй дүйх монгол үг нь хол явж, бусадтай танилцаж, юм үзэх чадвартай болох гэсэн утгатай хөлжих. Иймээс Их Монгол Улсаас урд оршиж байсан эртний Түрэгийн төр араб бичиг, үсэг хэрэглэж байсан гэж үзэхээс өөр аргагүй учир бид түрэг гэдэг үгийг энэ Оюуны өмчид оруулсан юм.Тэгээд ч Монгол нутагт байсан эртний Түрэгийн төр бол одоогийн Туркын бус монголчуудын л төр улс байсан гэж үзэхээс өөр аргагүй бөгөөд энэ бол энд хамаарахгүй, бие даасан тусдаа асуудал юм.

Бид “Дунд сургуульд нь босгосон араб бичгийг үндэсний бичиг хэмээн зааж нийт монголчуудын эрх ашгийг хохироохоо зогсоо эсвэл Зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу бидэнд мөнгө төл. Эс бөгөөс бид хуулийн дагуу шүүхэд хандаж их хэмжээний мөнгө нэхэмжлэх болно” гэсэн албан бичгийг БШУЯ-нд явуулсан/Хуулбарыг хавсаргав/. Хариуг нь яам биш ШУА-ийн Түүхийн хүрээлэн ирүүлсэн. Тэд бид энэ асуудлыг сайн мэдэхгүй МУИС, МУБИС-аас асуух хэрэгтэй гэсэн утгатай албан хариу ирүүлсэн тул бид МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн танхим, МУБИС-ийн Монгол судлалын дээд сургууль, ХУИС-ийн Хэл, соёлын сургуулийн захиргаанд албан бичиг өгсөн /Хуулбаруудыг хавсаргав /ч ямар нэгэн хариу өгөөгүй болно. Иймээс эдгээр нэр бүхий сургуулийн удирдлагад Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 36.2-т заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2-ын дагуу торгох арга хэмжээ оногдуулж өгнө үү. Мөн ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн албан бичигт профессор О.Самбуудорж биднийг хэлэх хэлэхгүйгээр доромжлон бичсэн хавсралт ирүүлж үүндээ Уйгаржин бичгийг араб үсэгнээс гаралтай ч Монгол бичиг гэж бичиж ирүүлсэн тул энэ хүнд холбогдох хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж өгнө үү.

Өнөөдөр монголчууд бидний бичиж байгаа үсэг нь крилл ч бичиг нь монгол гэвэл гадныхан биднийг юу гэж бодох вэ?!

Бичиг, үсэг хоёр яаж тусдаа байх билээ. Учир нь үсэгнүүд нийлж үг, үгс нийлж өгүүлбэр, өгүүлбэрүүд нийлж бичиг болдог юм байгаа биз дээ.

Ираны иргэдийг урьж Монголоос мах гаргаж оронд нь Иранаас бараа авна гэх гэрээ хэлцэл хийхээр бидний урилгаар ирсэн нэг араб залуу ширээн дээр байсан бидний Монгол гэж бодож байсан Уйгаржин бичгийг хэвтүүлэн уншиснаас болж маргаан дэгдэж тэд гомдон холбоогоо шууд таслан бөөн юм болж байв. Бид Уйгаржин бичгийг Монголын Үндэсний бичиг гэж бүрэн итгэлтэй байсан бөгөөд дараа нь толь бичгээс үнэн учрыг мэдээд үнэхээр ичиж эвгүй байдалд орж сэтгэл санаагаар унасан.

Хэн ч интернэтээс дурын араб бичгийг хуулан гаргаж босгож, ар талаас нь гэрэлд барьж “Үндэсний бичиг” гэх босгосон араб бичиг заалгасан дурын хүнээр уншуулаад үз. Утгыг нь ойлгохгүй ч шууд л үсэглээд унших болно. Энэ бол “Үндэсний бичиг” бол үнэндээ босгосон араб бичиг гэдгийн хөдөлшгүй баталгаа юм.

Иймээс холбогдох яамд болон эдгээр яамдын сайд нар, Монгол даяар өөрөө Уйгаржин бичгийг Монгол бичиг гэж заасан Х.Баттулга, Уйгаржин бичгийг 2025 оноос төрийн бичиг болгох санаачлага гаргасан Ц.Элбэгдорж нараас тус бүрээс нь бидэнд учруулсан эд материалын болон сэтгэл санаанд учруулсан хохирлын нөхөн төлбөр болгож арав, арван тэрбум төгрөг нэхэмжилж буйг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

Уг нь бидний нэхэмжлэлд дурдагдаж буй эдгээр байгууллага болон хүмүүс Зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу Оюуны өмчийн газраас гаргасан жишиг гэрээнүүд/Хуулбарыг хавсаргав/-ийн дагуу бидэнтэй гэрээ хийх ёстой байсан юм. Гэсэн ч тэд хуулийг ч биднийг ч тоохгүй, нийт монголчуудын эрх ашгийг хорлох ажиллагааг гардан явуулсаар байна.

Иймд эдгээр хүмүүст бидний нэхэмжлэлийн дагуу Зохиогчийн эрхийн тухай хуулийн 57.1-д заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2-ын дагуу торгох арга хэмжээ оногдуулж өгнө үү гэжээ.

16 replies on “Уйгаржин бичиг бол босгосон араб бичиг мөн бөгөөд бидний үндэсний бичиг хэмээн худал суртал тарааж байгаа талаар Захиргааны хэргийн шүүхэд иргэн Г.Амарсанаа гомдол гаргалаа DNN.mn”

Монгол улс галзуугийн эмнэлэг болчихсон юм уу.

Г.Амарсанаа гэдэг хүн Уйгаржин бичгийг өөрийн Оюуны өмч болгож байгаа хэрэг үү??? энэ бичиг яахаараа тэр хүний өмч болдог билээ ???…..Уйгаржин бичгийг амарсанаа гэгч зохиосон хэрэг үү….???

Араб бичиг монгол бичиг хоёр уншихад адил байлаа гэхэд архeологи түүхийн олдвороор хангалттай монгол үндэсний бичиг биш гэдэг нь нотлогдоно. Үндэсний бичиггүй байхад буруудахгүй. Амeрикийн нэгдсэн улсад үндэсний соёл хувцас гэж байхгүй

Монгол бичгийг халлаа гэхэд өвөрмонголчууд яах вэ

Уйгаржин бичгийн үүслийг нотолж чадахгүй байгаа нь монголоос эхтэй яу арабаас эхтэй яу гэдгийг нотолж чадахгүй байна

Монголчилоогүй шууд хуулж босоо бичиг болгосон бол хулгай гэж үзэхээс өөр аргагүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *