Барилгын 100 айл худалдааны төвийн ачаалал нэмэгджээ. Урин дулаан цагтаа холбогдуулан байшингаа засварлах, шинээр байшин барих, дотор засал хийх материал хайсан иргэд ихэссэн байна. Тэдний дунд дийлэнх нь дотор заслын материал хайж байна. Худалдаа эрхлэгчдийн хэлж байгаагаар барилгын материалын үнэ өмнөх оноос буусан. Тээврийн зардлын үнэ хямд болсон гэв. Мөн иргэдийн худалдан авах чадвар ч өмнөх онтой харьцуулахад сайжирсан байна.
100 айл худалдааны төвд дотор заслын өргөн хэрэглээний бүтээгдэхүүн олон төрөл үнийн сонголттой зарагдаж байна.
Ханын цаас 10,000-90,000
Дотор хаалга 140,000-280,000
Гадна хаалга 400,000-1,000,000
Лактай рейк 14,000-19,000
Паркет 1м2 15,000-35,000
Дотор кабель 2,500-3,500
Гадна Орос кабель 5,000-12,000
Эдгээрээс хамгийн борлуулалт өндөр байгаа нь лакан рейк, дотор хаалга гэж 100 айл худалдааны төвийн худалдаа эрхлэгчид хэллээ.
Э.Бадамгарав