Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Сошиал сэвээнд анзааргатай хандъя DNN.mn

Сүүлийн өдрүүдэд утааны асуудлыг бүх нийтээрээ л хэлэлцэж байна. Мэдээж нэг өдөр үүсчихээгүй, нэг хүн гарч ирээд үлээчихгүй зүйл учраас тал талаас нь ярилцаж байгаа. Ямар сайндаа Ерөнхийлөгч хүртэл Засгийн газрын гишүүдээ дуудаж загнаж байх вэ дээ. Гэтэл нөгөө талдаа түлшинд ямар нэгэн асуудал байхгүй гээд мэргэжлийн хүмүүс нь хэлээд байгаа. Тийм болохоор аргаа бараад олон улсын лабораторид өгч, асуудлыг нэг талд нь гаргахаар ярьж байх шиг байна. Жил хүрэхгүй хугацааны өмнө татан буулгасан агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороогоо ч дахин байгуулахаар болов. Энэ бүхэн иргэд, олон нийт асуудалд анхаарал хандуулж, сошиал орчинд дуу хоолойгоо тасралтгүй илэрхийлж байгаагийн нэг үр дүн.

Гэвч нөгөө талдаа иргэдийн энэ нэгдмэл байдлыг сарниулах, асуудлыг мартагнуулах ажиллагаа ч цахим орчинд явагдаж байх шиг байна. Аль сар гаруйн өмнө болсон, цагдаагийн байгууллага шалгаж байгаа жүжигчин залуусын зодооны асуудал ч сошиалд сэвэгдээд эхэллээ. Үүнийг утааны асуудлаас олны анхаарлыг холдуулах гэсэн арга гэж зарим нь үзэж байна. Арга ч үгүй биз. Бид нэг асуудлыг нөгөөгөөр нь орлуулж, сошиал сэвээгээр өмнөхийг нь мартдаг болтлоо цахимд цагийг эзэлж байна шүү.

Гэвч утаа бол нийтийн өмнө тулгарсан гамшиг мөн учраас үүн дээр л сошиал сэвээнүүдэд анзааргатай хандах хэрэгтэй. Тэгж байж л төр засгаас шийдэл олж, түүнийгээ хэрэгжүүлж, бид цэвэр агаараар амьсгалах боломжтой болно шүү.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *