2024 оны 04-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 9-14 метр, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -1…+4 градус байна.
Түүнчлэн Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орим, Идэр, Халх голын хөндийгөөр +3…+8 градус, говийн бүс нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байх аж.
Улаанбаатар хотын орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +10…+12 градус дулаан.
Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +10…+12 градус дулаан.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +8…+10 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦУОШГ