Categories
гадаад мэдээ

Өнөөдөр Украины дайны асуудал нэг талдаа гарна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын удирдагч Владимир Путинтэй утсаар ярихын өмнө өчигдөр “Маргааш өглөө би ерөнхийлөгч Путинтэй Украины дайны талаар ярилцах болно. Бид хэлэлцээрийн олон зүйл дээр тохиролцсон ч хийх зүйл их байна. Дайнд олон мянган залуу цэргүүд болон бусад хүмүүс үхэж байна. Долоо хоног бүр хоёр талаас 2500 цэрэг үхэж байгаа бөгөөд үүнийг даруй зогсоох ёстой. Би ерөнхийлөгч Путинтэй ярилцахыг тэсэн ядан хүлээж байна” гэж мэдэгдэв.

Өмнө нь тэрээр “Путинтэй газар нутгийн асуудал, Курскийн бүс нутаг болон Оросын цэргүүдийн хяналтад байгаа Запорожийн АЦС-ын нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ. Бид гал зогсоох, эвлэрэх энхийн хэлэлцээг тохиролцож чадах эсэхийг харцгаая. Үүнийг боломжтой зүйл гэж би бодож байна” гэж мэдэгдээд байсан юм. Мөн Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков сэтгүүлчдэд “Энэ яриаг мягмар гаригт хийхээр бэлтгэж байна. Гэхдээ Кремль удахгүй болох энэ яриа хэлэлцээний дэлгэрэнгүй мэдээллийг задруулахгүй” гэж хэлэв.Харин Европын Холбооны гишүүн улсуудын гадаад хэргийн сайд нар “ОХУ-д итгэж болохгүй”, “Путин бууж өгөх бодолгүй байна”, “Кремль энх тайвныг хүсэхгүй байна” гэж мэдэгдсэн бөгөөд тухайлбал, Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорски “Энэ бол олон улсын хувьд энх тайвныг хэн хүсч, хэн хүсэхгүй байгааг шалгах сорилт юм. Украин гал зогсоохыг зөвшөөрч байгаа бол ОХУ одоо болзол тавьж байгаа нь зөвшөөрөхгүй байна гэсэн үг” гэж мэдэгдэв.Мөн тус холбооны Гадаад харилцааны дээд төлөөлөгч Кажа Каллас “Жидда хотноо болсон хэлэлцээний үр дүнг Европын холбооны орнуудын ГХЯ-ны бүх тэргүүн нар сайшааж байгаа. Орост итгэж болохгүй гэсэн ойлголт байсаар байна. Москва байгаа боломжоо ашиглаж, 30 хоног гал зогсоохыг зөвшөөрөхийн оронд янз бүрийн шаардлага тавьсаар байна” гэж онцолжээ. Үнэндээ Европын улсуудын эдгээр мэдэгдэл бол мэдээллийн дайн хийж Путинд шахалт үзүүлж буй явдал юм. Харин Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер “Украиныг сайн дураар дэмжих эвсэлд нэгдсэн 30 гаруй улс Украинд энхийг сахиулах ажиллагаанд цэргийн алба хаагчдаа илгээхэд бэлэн байгаагаа илэрхийлээд байна. Мөн цөөнгүй улс бусад хэлбэрээр Украинд туслахаар тохиролцсон” гэж мэдэгдсэн нь энхийн хэлэлцээнд шууд нөлөөлөх гол хүчин зүйл болов. Энэ бүхнийг энгийн үгээр тайлбарлавал ийм юм.

Украины дайн сунжирснаар Оросын арми баярын парад шигээ хүчтэй биш юм байна гэдэг нь барууныханд ил болж орхив.Гэхдээ тэд Оросын атомын бөмбөгнөөс айсаар байв. Харин удалгүй тагнуулын албад нь засгийн газартаа“НАТО-г өөрийн улс руу довтлохгүй гэдгийг сайн мэддэг Оросын генералууд байнга үйлчилгээ үзүүлэх ёстой мөнгийг нь “халаасалж” орхисон тул Путин атомын бөмбөггүй болсон юм байна” гэсэн мэдээлэл өгөх болов. Барууны төр, засгийнхан тагнуулын албаддаа “Та нар хамтарч наад мэдээллээ баталгаажуул!” гэсэн даалгавар өгөв. Тагнуулын албад хамтран хэлэлцсэний эцэст Японд атомын бөмбөг хаясантай адил хоорондоо гурав хоногийн завсартайгаар барууны пуужинг хянаж, өөрийн цөмийн пуужинг чиглүүлэх үүрэгтэй олон давхар байшин шиг Оросын радарын хоёр станцад дараалан дроноор цохилт өгөв. Эхний цохилтын дараа л Москва ОХУ-ын Үндсэн хуульд заасны дагуу цөмийн объект нь гадны халдлагад өртсөн учир тактикийн цөмийн бөмбөгөөр хариу цохилт өгөх ёстой байсан билээ. Гэтэл Кремль “Украины дрон” гэсэн бүдэг, бадаг мэдээлэл хийж, энэхүү мэдээллийг аль болох тараахгүй байхыг хичээв.Ийнхүү барууны тагнуулын байгууллагууд төр,засагтаа өгсөн өөрсдийн мэдээллийг баталж чадав.Учир нь тухайн үед Украинд ийм хол нисдэг дрон байгаагүй юм. Үүнээс хойш барууны улсууд Оросын ямар ч “улаан шугам”-наас айхгүй болж, тэдний эсрэг эдийн засгийн хоригоо чангатган, Украинд хүчтэй зэвсгүүд нийлүүлэх болж Оросын эдийн засаг, цэргийн хүчийг туйлдуулах бодлогоо эрчимжүүлэв.Тэд өнөөдөр энэхүү зорилгодоо хүрсэн учир Трамп Путиныг үг дуугүй гал зогсоохыг шаардаж, харин Европын Холбоо Украины эзлэгдсэн газар нутгийг хүчээр буцаан авч, 193 үндэстнээс бүрдэж буй ОХУ-ыг задалж, тэднийг парламентын засаглалтай ардчилсан улс болгоно гэдгээ нуухгүй болов. Иймээс л өнөөдөр Украины дайн шууд дуусах эсэх асуудал шийдэгдэх гэж байна.

Бэлтгэсэн

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *