Categories
мэдээ нийгэм

Гацуур мод шатсаны улмаас гурван хүүхэд угаартжээ DNN.mn

Баянгол дүүргийн 33 дугаар хороонд “Айлаас утаа гарч байна” гэх дуудлага өнөөдөр 17:00 цагт Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-т бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход айлын гацуур мод, эд хогшил шатаж, утаажилт ихтэй байсныг алба хаагчид бүрэн унтраажээ.

Гал гарах үед хөгжлийн бэрхшээлтэй гурван хүүхэд асран хамгаалах хүнгүй, угаартсан байдалтай байсныг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Гацуур мод шатамхай, гал алдсан үед богино хугацаанд утаажилт үүсгэн, их хэмжээний гал түймэр гарах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж, гэрлэн чимэглэлийн цахилгааныг хяналттай асаан, хүүхдийг асран хамгаалах хүнгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Байдлын Газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *