Онцгой байдлын байгууллагад өчигдөр 10 гал түймрийн дуудлага бүртгэгджээ. Тодруулбал,
- Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэгт
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд хогийн цэгт
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын Аривжих багт хог ачилтын автомашин дээр
- Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд иргэн А-гийн байрны тагт дээр
- Багануур дүүргийн 3 дугаар хороонд гэр
- Багануур дүүргийн 5 дугаар хороонд шар өвс
- Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд амбаар
- Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байшин
- Налайх дүүргийн 1 дүгээр хороонд 6х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, дотор хэсэг
- Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багт хашаа 5 метр хашаа, 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраажээ.