Categories
мэдээ улс-төр

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, энэ долоо хоногийн хуваариа гаргав

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл долоо хоног бүрийн баасан гариг бүрт хуралдаж дараагийн долоо хоногт хэлэлцэх асуудлаа тодорхойлж хуваариа гаргадаг. Гэвч өнгөрсөн баасан гаригт Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг үдэш болтол хэлэлцсэн учраас УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаагүй юм. Тиймээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөө өглөө хуралдаж энэ долоо хоногийн хуваариа гаргажээ.

12 дугаар сарын 04-ний Мягмар гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-нд нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь улсын Засгийн газар хооронд байгуулах ”Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2018.11.17-нд өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүн 2018.06.22-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын найман гишүүн 2018.11.21-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

12 дугаар сарын 05-ны Лхагва гарагт:

1.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

УИХ-ын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгох /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;
  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.03.26-нд өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлнэ/;
  • “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • “Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
  • – “УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд:

  • Бүгд Найрамдах Беларусь улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай /Засгийн газар 2018.11.29-нд өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь улсын Засгийн газар хооронд байгуулах ”Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2018.11.17-нд өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
  • Байгууллагын мэдээлэл сонсох;
  • Ажлын хэсэг шинэчлэн байгуулах /Гадаад харилцааны тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах/.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 06, 07-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

  • Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлт;
  • Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудал;
  • Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-нд нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;
  • Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.07.09-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.26-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай УИХ тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын дөрвөн гишүүн 2018.06.15-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүн 2018.06.22-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын найман гишүүн 2018.11.21-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгох /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;
  • “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийг батлах тухай УИХ тогтоолын төсөл;
  • “Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
  • “УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам”-ийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • “Түр хороо байгуулах тухай” /Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий/ УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын есөн гишүүн 2018.11.21-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад;
  • Ерөнхий сайдын мэдээлэл: Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *