Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ: Хүүхдийг үнсэхгүй байхыг анхааруулж байна DNN.mn

ХӨСҮТ-ийн эмч нар хүүхдэд шүлсээр дамжин халдварлах өвчний талаар товч мэдээлэл өгч байна.

ХӨСҮТ-ийн эмч Б.Мөнхдөлгөөн, Стрептококкийн халдвар шүлс болон агаар дуслын замаар дамждаг. Чих, хамар, хоолой үрэвсэлт өвчний 50 хувийг стрептококк үүсгэдэг. Үүнээс гадна уушгины хатгаа, бөөрний болон үений үрэвсэл, хэрх, улаан эсэргэнэ зэрэг олон төрлийн өвчин үүсгэх шалтгаан болдог.

Хеликобактери нь шүлсээр дамжин хүүхдийн ходоод гэдсийг гэмтээн шарх,шархлаа үүсгэж цаашлаад ходоод хавдар үүсэх го шалтгаан болж байна.

Шүлсээр дамжин халдварладаг уруулын хомхой буюу херпес вирус нь амны эргэн тойрон болон амны салстад цэврүүт шархлаа, тууралтаар илэрдэг. Уг вирус нь мэдрэлийн ширхэгт байрладаг тул амархан ядрах, сульдах, нойронд муудах, ой тогтоол муудах цаашлаад эрт зөнөх өвчний шалтгаан болдог.

Хамгийн аюултай нь цахилгаан менингит буюу менингококкцеми өвчин үүсгэгч нь агаар дуслын замаар буюу шүлсээр дамжин халдварладаг. Энэ өвчний нийт тохиолдлын 80-85 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд өртөж  байна. Иймд хүүхдийг үнсэхгүй байхыг  ХӨСҮТ-ийн эмч нар анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *