Categories
мэдээ нийгэм

“Интерном”-д хүүхдийн ном 50-60 хувь хямдарчээ

Дэлхийн номын өдрийг тохиолдуулан “Интерном” номын дэлгүүрийн бүх ном 10-80 хувь хямдарчээ. Хямдрал өнөөдрөөс эхлэн 23-ны өдрийг хүртэл гурван өдөр үргэлжлэх юм байна. Тус дэлгүүрийн төв салбар хүн хөдөлгөөн ихтэй, зарим үед гадаа нь хүмүүс дугаарласан байдалтай байна.

“Интерном” дэлгүүрийн маркетингийн менежер Л.Энхсайхан “Улс төр, философи, “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан номууд 80 хувь хямдарсан байгаа. Мөн хүүхдийн болон уран зохиолын номууд илүү хямдарсан. Дэлгэрэнгүй зурагт лавлахууд буюу амьтадын амьдрал, хувцас, хүний бие гэх мэт номууд 50-60 хувь хямдарсан байна” гэлээ. Дэлхийн номын өдөрт зориулсан хямдралтай худалдаа нь анх удаа зохиогдож байгаа бөгөөд цаашдаа жил бүр уламжлал болгохоор болжээ.

“Интерном” дэлгүүрийн салбарууд нь “Шангри-ла”-ийн 3 давхар, “И Март” дэлгүүрийн 2 давхар, “Somang” плаза, “Peace tower”-т 10.00-20-00 цаг хүртэл ажиллах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *