Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Халуун бороо” УСК энэ сарын 18-наас үзэгчдийн хүртээл болно

“Милл” кино компани ээлжит уран бүтээл “Халуун бороо”  дөрөвдүгээр сарын 18-наас үзэгчдийн хүртээл болно.

Уг киноны дууг “Харанга” хамтлагийн дуучин, Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, реппер Desant нар хамтран дуулжээ.

Монголын гал сөнөөгчдийн эр зориг, хүнлэг сэтгэлийн бодит түүхээс сэдэвлэсэн “Халуун бороо” уран сайхны киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж, киног найруулсан бөгөөд гол дүрүүдэд Г.Эрхэмбаяр, Ч.Болд, Х.Цасчихэр, дуучин АМ-С буюу Г.Энх-Амар, Т.Оюунболд, О.Анхсүх, дүрүүдэд Гавьяат жүжигчин Ё.Цог, Б.Батмэнд, Н.Цэнд-Аюуш, Э.Ууганболор, Б.Хосбаяр нар тогложээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Халуун бороо” кино үзэгчдийн хүртээл болно

“Ээжийн дайсан”,“Шарталт”, “Микроны босс”, “Приусын босс”, “Боссын босс”, “Ээжийн дайсан-2”, “Гангстерууд”, “Баян боол” гэх зэрэг инээдмийн адал явдалт уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн “Милл”кино  компани ээлжит уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.

Энэ удаа Монголын гал сөнөөгчдийн эр зориг, хүнлэг сэтгэлийн бодит түүхээс сэдэвлэсэн“Халуун бороо” уран сайхны киног толилуулах гэж байна.

“Халуун бороо” киноны зохиолыг Д.Мөнхбатбичиж, киног найруулсан бөгөөд гол дүрүүдэд Г.Эрхэмбаяр, Ч.Болд, Х.Цасчихэр, дуучин АМС буюу Г.Энх-Амар, Т.Оюунболд, О.Анхсүх, дүрүүдэд Гавьяат жүжигчин Ё.Цог, Б.Батмэнд, Н.Цэнд-Аюуш, Э.Ууганболор, Б.Хосбаяр нар тогложээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дэлхийн театрын өдрөөр “Амьдрахуй” хэлэлцүүлэг өрнүүлж, “Амьдрахуй” жүжгийг нээнэ

“Орфей” театрын таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн Германы суут зохиолч И.В.Гётегийн “Фауст”, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Опал”, Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984”, Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” жүжгүүдээ дахин олны хүртээл болгох гэж буй.

Тэгвэл энэ гуравдугаар сарын 27-нд буюу Дэлхийн театрын өдрөөс Үй Хуагийн “Амьдрахуй” драмын жүжгийг Тусгаар тогтголын ордонд 19.00 цагаас тоглож эхлэх гэж байна.

Мөн энэ өдөр 14.00 цагаас “Амьдрахуй” хэлэлцүүлэг зохион байгуулж, Дорнын ард түмний амьдралын ухаан, орчин үеийн театрын чиг хандлагын талаар ярилцах аж.

“Амьдрахуй”  хэлэлцүүлэгт:

  • Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, нийгэм олон нийт хариуцсан
  • тэргүүлэгч, “CBCT” буюу нигүүлсэлд суурилсан танин мэдэхүйн хөтөлбөрийн
  • багш, гэвш А.Батцэнгэл
  • mn, “UXER Publishing”-ын үүсгэн байгуулагч М.Дөлгөөнбаяр
  • “Тагтаа” хэвлэлийн газрын захирал, зохиолч, орчуулагч Б.Баясгалан
  • Боловсролын сайд П.Наранбаяр
  • Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг
  • Зохиолч, яруу найрагч, орчуулагч Г.Аюурзана
  • mn-ийг үүсгэн байгуулагч, нийтлэлч Б.Болор-Эрдэнэ
  • Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн
  • шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам
  • Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга Н. Ууганбаатар
  • СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш, доктор, дэд профессор С.Батсайхан
  • Театр судлаач, жүжигчин Т.Өөдөө нар оролцох юм.

“Амьдрахуй” хэлэлцүүлгийг ТВ9 телевизээр болон “Орфей” театрын фэйсбүүк хуудсаар шууд дамжуулна.

 

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

МУГЖ О.Гэрэлсүх: Миний Ромеогийн дүрд энэ шагналыг өглөө гэж бодож байна DNN.mn

Гэгээн тунгалаг хайрын аугаа түүхийг өдий хүртэл өртөөлөн ирсэн, үе үеийн найруулагчийн сэтгэлийг гижигдэж, онгодыг хөглөдөг алдарт “Ромьео Жульетта хоёр”. Хүн төрөлхтний түүхэн дэх хайрын домгуудын бодит илэрхийлэл болсон “Ромьео Жульетта хоёр” цаашид ч тайз, дэлгэцнээс буухгүй гэдэгт итгэнэ. Тэгвэл ярилцагчийн маань титэм болсон нэр нь XX зууны монгол Ромьео. Тийм ээ, энэ нэр түүнийг ямар ч сөрөг дүр бүтээсэн үзэгчдийн зүрх сэтгэлд уяатай байх болно.

Сар шинийн босгон дээр Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн, “XX зууны монгол Ромео” гэгддэг жүжигчин О.Гэрэлсүхтэй ярилцлаа.


-Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээ авах мөчид танд ямар омогшил, огшил төрсөн вэ?

-Би зуугийн талыг наслаад, тавь гараад ирлээ. Тэр өдөр улсын маань Ерөнхийлөгч бидэнд бараг бүтэн цаг зарцуулсан. Тэр үед есөн хөлт цагаан тугийг хараад, улсынхаа төрийн сүлдийг л биширч суулаа. Төр гэж юу билээ гэж бодоход төрсөн эцэг маань л бодогдож байсан. Төрсөн эцэг маань надад монгол орны тусгаар тогтнолын тухай олон зүйлийг хэлж сургасан. Аав маань Батлан хамгаалах яамны ерөнхий инженерээр 25 жил, Нийгмийг аюулаас хамгаалах яамны инженерээр 10 жил ажилласан, Унгар улсад сургууль төгссөн, зам гүүрийн инженер хүн. Ингээд бодохоор хоёр том гүрний хооронд амьдарч байгаа иргэдийн хувьд тусгаар улс гэдэг маш чухал. Дээр нь Монгол Улс яагаад баруун, зүүн тийшээ дэлгэсэн тэрлэг шиг их тэлсэн байдаг вэ гэхээр хамгийн эсрэг үзэлтэй хүмүүс нь Баян-Өлгий, Ховд, Увс, эсвэл Сүхбаатар, Дорнод гэж би боддог. Тэд бол тэсэж үлдсэн хүмүүс.

Бид хэлмэгдүүлэлтийн үед өвөөгөө алдаж байсан. Ингээд бодохоор бидний түүх энүүхэнд байгаа. Миний хувьд хүмүүсийг түүхээ битгий мартаасай гэж боддог. Төрийн одон медаль авна гэдэг, энгэртээ зүүнэ гэдэг тусгаар тогтнолын нэг багана болж байна гэсэн үг гэж бодож байна.

-Жүжигчин О.Гэрэлсүх гэдэг хүнийг Монголын ард түмэн гавьяат гэж боддог юм байна. Яагаад гэхээр Таныг МУГЖ боллоо гэсэн мэдээг хараад олон хүн “Энэ чинь гавьяат биз дээ” гэж байна лээ. Танд ийм мэдрэмж төрж байсан уу?

-(Нүдээ бүлтийлгэж, мөрөө хавчсанаа) Төрийн дээд цол хэргэмийг би эрт ч авсангүй, оройтож ч авсангүй. Яг л цаг хугацаандаа авч байна гэж бодож байна. Би ерөөсөө одон медалийн тухай боддоггүй юм аа. Одон медаль бол надад өөрт минь яваа, өөрийн дүрд минь яваа.

-Та нэг үе XX зууны Ромео гэж шуугиулж явсан. Та бол царай зүс, нуруу туруу гээд эцэг эхээс заяасан өгөгдөлтэй жүжигчин. Тийм учраас та Ромео О.Гэрэлсүх гэдгээрээ үлдсэн байх. Тийм үү?

-Би тэр үедээ тэгж бодоогүй юм билээ. Эргээд 30 жилийн өмнөх бичлэгүүдээ хараад өөрийгөө таньдаггүй юм. Нэг удаа энэ яасан хөөрхөн хүүхэд вэ гэж хальт харсан шүү. Тэгтэл манай эхнэр “Чиний бичлэг гарч ирж байна шүү дээ” гэхэд “Би юм уу” гэж асууж байсан. Би үсэрч харайгаад, дүүлж харайгаад ёстой л унага, янзага шиг явсан юм билээ. Энэ шагналыг надад өгөхдөө Төр, засаг драмын, сонгодог урлагийг дэмжиж, сонгодог дүрд нь миний Ромеогийн дүрд өглөө гэж бодож байна. Түүнээс хойшхи киноны дүрүүд миний хүүхэд наснаас явсан киноны дүрүүд л дээ. Би театр, киноны салбарт 40 шахам жил ажилласан байна.

-Урлаг өөрөө харгис. Үнэлэмж нь ч өөр байдаг. Дуучид дотроо дуурийнхан дээр эрэмбэлэгддэг. Жүжигчид дотроо үндэсний театрынхан дээр эрэмбэлэгддэг. Энэ бол монгол түмэнд соёлоор дамжиж ирсэн бүхэл бүтэн дэг жаяг, ёс гэж би хувьдаа боддог юм. Та үүнтэй санал нийлэх үү?

-Нэг талаараа нийлнэ. Төрийн төлөө зүтгэнэ, багахан шан харамж, цалин мөнгөөр арав, хорь, гуч, дөчин жил ажиллана гэдэг бол хүний тэвчээр. Үүний цаана төрд минь, түмэн олонд минь хэрэгтэй юм гэж бодож ажиллана шүү дээ. Түүнээс туйлбаргүй, эцэж цуцах хүмүүс бий. Тэгэхээр хэцүү байсан ч арын амьдралыг минь даагаад, өмөг түшиг болдог хүмүүст талархах ёстой. Бид тусгаар улс учраас бүх зүйл сонгодог урлаг, драмын урлаг байх ёстой. Манай театр 90 гаруй жилийн түүхтэй. Зүүн Азийн Бээжин, Токио, Сөүл зэрэг хотуудад драмын урлаг одоо л хөгжиж байна шүү дээ. Харин бид эртнээс хөгжүүлээд, тууль, ардын урлаг, ерөөл магтаалаасаа авхуулаад хөгжүүлж байгаа хүмүүс. Энэ уламжлалыг алдахгүй байх нь хамгийн чухал. Нөгөө талаар театраас гадна авьяастай, цог золбоотой, сайхан хүмүүс бий. Бид бүгдээрээ л Монголын үр сад. Төрийн төлөө ажиллана, төр түмнийхээ төлөө ажиллана гэдэг хоёр өөр ойлголт. Энэ бол улсын ажил юм.

-Залуу охидын мөрөөдөл, зүүдний эзэн болсон Ромьеогоос эсрэгийн эсрэг “Ларьдма” гараад ирсэн, тийм үү. Харц, өгүүлэмж бол аймаар. Ингэж хувирах авьяасынх уу, зарим нь өөрийг тань бодит амьдрал дээрээ ийм хүн юм уу гэж шуугисан. Та юу хэлэх вэ?

-Би олон эерэг дүрд тоглосон. Ромьеогоос эхлээд дандаа эерэг дүрд тоглож байсан. 2012 онд гарсан “Хайрын эрэлд” 40 ангит кинонд Бадралын дүрд тоглосон. Сайхан дүрийг “Цэнхэр дүр” гэдэг. Сайн сайхныг үзүүлдэг учраас хийх юм багатай, алдаа эндэгдэл гаргадаггүй.

Сөрөг дүрийн санал бол яах аргагүй 2012 онд “Ларьдма”-гаар ирсэн юм. Ж.Сэнгэдорж найруулагчийн бүтээл. Би үүний өгөөж нь юу юм бэ гэдгийг эхлээд бодлоо. Сөрөг дүрийг бол үзүүлсэн шиг үзүүлж харуулна. Үүнийг ойлгож, ухаарч аваасай гэж хүссэн. Би найз нөхөд дундаа хартай, хортой, шартай эрчүүдийг мэднэ. Тэдэнд хэлж үзсэн, засах гэж үзсэн ч дийлдээгүй. Тэгээд энэ дүрээр харуулбал хүмүүст хэрэгтэй байх гэж бодсон юм. Би кинонд тоглох явцдаа маш олон саналыг найруулагчид тавьсан. Харин үүнийг тэд хүлээж авсан. Энэ киног хөшөө дурсгал мэтээр бүтээе л гэж бодсон доо. “Ларьдма” бол Уильям Шекспирийн “Отелло” жүжгийн хувилбар шүү дээ. Хардалт, хайр хоёрын хооронд дөрвөн хуруу зайтай байдаг.

Дүрийн ач холбогдлын тухай ч бодсон. Найруулагчдаа “Арай хэтэрч байгаа юм биш үү” гэж хэлсэн. Продюсер нь жүжигчин Навчаа байсан. Маш олон эмэгтэй олон жил хүчирхийлэл, доромжлол дор амьдарч байгаад эцсийн эцэст нөхрөө хөнөөгөөд шоронд ордог. Тэр үед УИХ-ын гишүүн, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд байсан Ц.Оюунгэрэл намайг сэнхрүүлсэн л дээ. Энд тэнд явж байхад хүмүүс хүрч ирээд “Ахаа, би таны киног үзээд тэр найзаасаа салсан. Би зөв амьдралаа олсон. Би одоо гурван хүүхэдтэй. Танд баярлаж явдаг шүү” гэж хэлдэг нь л үр дүн гэж боддог шүү.

-Зарим нь үзэн ядаж байгааг Та мэдэрсэн үү?

-Мэдэхгүй ээ. Ихэнхдээ эрчүүд л үзэн яддаг юм шиг байна лээ.

-Та амьдрал дээр хэр уян зөөлөн хүн бэ. Жүжигчин биш өрхийн тэргүүн О.Гэрэлсүхийн хувьд?

-Би өөрийгөө таньж мэдэх гээд өдийг хүртэл амьдарч байна. Хэзээ өөрийгөө таних юм бол гээд өдөр болгон ноцолддог шүү. Харин намайг ямар хүн болохыг гэр бүлийнхэн маань л илүү хэлэх байх даа.

-Та эхнэрээ сольсон уу?

-Үгүй ээ. Би эхнэртэйгээ 1995 онд танилцаад, өдийг хүртэл амьдарч байна. Бид гурван хүүхэдтэй. Амьдрал юм чинь энэ хугацаанд зөрчил маргаан байлгүй л яах вэ.

-Жүжигчин байх хугацаандаа хэчнээн тайзны уран бүтээлд тоглосон байна вэ?

-Тайзан дээр 20 гаруй гол ба туслах дүрд тоглосон. Мөн 40-50 кинонд тоглосон.

-Таны цаашдын зорилго юу вэ. Энэ шагнал өөрт тань урам өгч байгаа шүү дээ. Ард түмэн таныг аль хэдийнэ гавьяат гээд үнэлчихсэн байна. Гэтэл та гавьяатгүй, Соёлын тэргүүний ажилтанаараа л явж байж. Одоо гавьяат боллоо?

-Урлагт 40 шахам жил ажиллачихаад, 50 насны босгыг алхаад явж байна. Надад цаашдаа ажиллах хугацаа байна. Монгол Улсын тусгаар тогтнол, монгол хүний өв соёл, түүхийн тухай юм хийхсэн. Ер нь одоо монгол гэдэг зүйл хамгийн чухал. Монгол морь, монгол эмээл, монгол гэр, монгол дээл, монгол эхнэр гэдэг хамгийн чухал. Жишээ нь, “Ларьдма” киногоор бодоход монгол эхнэрүүд л хэрэгтэй байна шүү дээ.

-Та өөрөө нийслэлийн Хорьдугаар сургуулийн бүтээгдэхүүн юм байна. Баярыг тань хуваалцахаар ирсэн ангийн хамт олны төлөөлөл гарч ирээд Японд долоо хоног амрах эрхийн бичиг өглөө. Үүнийг харж суухад анги хамт олондоо нэр хүндтэй, үеийнхэндээ ханилгаатай, нөхөрлөлийн үнэ цэнийг мэдэрдэг, хэлсэн ярьсандаа байдаг эр хүн шиг санагдав. Үүнд юу хэлэх вэ?

-Цэцэрлэгийн найз, арван жилийнхэн, их сургуулийн найзууд гээд олон бий. “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэг. Унага байхдаа ижилссэн сүрэг шүү дээ бид чинь. Манай ангийнхан бүгдээрээ салбар салбартаа манлайлж яваа. Бид хоёр нийгэм үзсэн хүмүүс шүү дээ. Бид 1970-аад оны динозаврууд. Хүмүүс 1970-аад оны динозаврууд тэнэг шүү гэж боддог юм. Гэхдээ бид дуугай л байдаг. Энэ нийгмийг авч явах ёстой. Бидний үүрэг ирж байгаа.

Өнөөдөр гавьяат цол хүртэж байна гэдэг энэ гагнаасыг хийхийн эхлэл. Үүнээс хойш ертөнцийн мөнх бусыг үзүүлтлээ нийгэмдээ түшиг тулгуур болох ээлж ирсэн гэсэн үг шүү дээ. Аав, ээжийн хэлдэг тэр л үе ирлээ дээ. Хариуцлага ирж байна гэж ойлгож байна.

Тэрбээр ингэж хэлсэн. Түүнтэй ярилцаж суухад Монголын Үндэсний Драмын театрын дарга, төрийн шагналт найруулагч Н.Наранбаатарын “Энэ театрт жинхэнэ жүжигчин боловсорч ургадаг юм” гэж хэлсний нэг тод баталгаа нь яах аргагүй XX зууны монгол Ромьео, МУГЖ О.Гэрэлсүх юм гэж бодогдсоныг нуух юун.

Ярилцсан Н.САРАНЧИМЭГ

 

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Г.Ариунбаатар Францын Лион хотын Дуурийн театрт дуулна DNN.mn

“Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар  ирэх гурав, дөрөвдүгээр сард Францын Лион хотын Дуурийн театрт Ж.Вердийн “La forza del Destino” дуурьт Дон Карлогийн дүрд дуулахаар  болсон байна.

Түүний  2025 оны  эхний тоглолт нь нэгдүгээр сард болсон  Италийн “Режио” театрт Ж.Вердийн “Жованна Д’Арко” дуурийн Жакомо  байсан. Мөн  хоёрдугаар сард “Мариинский” театртаа Ж.Вердийн “Аида” дуурийн Амонастрод дуулсан юм.  Түүнчлэн  энэ сарын 28-нд тэрбээр Ж.Вердийн “Дон Карлос” дуурийн Родригод тоглохоор болжээ.

 

Эх сурвалж:www.zms.mn

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл энтертаймент-ертөнц

Д.Уянга: Улаан дээлтийг аав ээж минь 2011 онд зурсан DNN.mn

Зураач Дашдоржийн Уянгатай ярилцлаа.


-Таны зурсан нэгэн зураг “Улаан дээлт”, “таггүй бууз” зэргээр сошиалд шуугиулаад байна. Өнгөрсөн жил “энэ улаан дээлт цай уугаад суухынхаа оронд буузныхаа тагийг тавьчихаасай, ажилгүй юм бэ” гэж хошигнол дагуулсан чинь энэ жил AI creator-ууд улаан дээлтээр буузны жигнүүрний тагийг тавиулчихлаа шүү?

-Олон жилийн өмнө хэвлэгдсэн мэндчилгээний зургийг минь хэн нэгэн фэйсбүүк дээр нийтэлсэн нь сошиалд 10 гаруй жилийн дараа олон нийтийн анхаарлыг татаж байгаад баяртай байна. Ийм төрх, агуулгатай мэндчилгээнүүдийг манай гэр бүл их удаан зурж байгаа нь олонд эчнээ танил болсон биз ээ. Мөн энэ зураг нь монгол ахуй, гэр бүлийн халуун уур амьсгал, уламжлал, зан заншлыг дүрсэлсэн нь хүмүүсийн сэтгэлд хүрсэн байж болох юм.

-Энэ зургийг 2011 онд зуржээ. Арваад жилийн дараа яагаад “од” болчихов. гэр бүлээрээ уран бүтээлч айл гэж ойлгосон. Монголын Цагаан сар, золголт, битүүлэг гээд бүхий л сайхан үйл явдлыг дүрсэлсэн эдгээр мэндчилгээ, ил захидлыг танай гэр бүл зуржээ?

-Тийм ээ. Эдгээр мэндчилгээний зургуудыг манай аав, график дизайнер Д.Дашдорж болон ээж хүүхдийн номын зураач П. Оюунцэцэг нар 1992 оноос эхлэн жил болгон гараар зурж, ил захидал, мэндчилгээ болгон хэвлүүлэн олонд хүргэсэн. Аав маань Урчуудын эвлэлийн хорооны хошой шагналт зураач, ээж маань Соёлын тэргүүний ажилтан. Миний бие ээж, аавынхаа ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Багцаагаар 400 гаруй мэндчилгээ хэвлэгдээд байна.

-Зураач маань уг мэндчилгээний зургаа гэр бүлийн гишүүдээс санаа авсан гэсэн?

-Манай ээж биднийг хүүхэд байхад натурт суулгаж зурдаг байсан. Мэндчилгээнүүд дээрх тогтсон дүр бол бидний царай. Одоо бол би өөрийнхөө хүүхдүүдийг тусгачихдаг болсон доо.

-Цагаан сарын баярын хамгийн гоё, дурсамж үлдээдэг зүйл бол бууз хийх шүү дээ?

-Зургийн санаа хамгийн сайхан мөчүүдэд төрж, хамгийн сайхныг дүрслэхийг зорьдог шүү дээ. Манай мэндчилгээнүүд таны хэлсэнчлэн гол баяр, зан заншлуудыг дүрсэлсэн байдаг.

-Золголтыг харуулсан зураг Цагаан сар, битүүний өдрүүдэд сошиалаар хамгийн их явдаг?

-Золголттой зургийг манай ээж 2005 зурсан. 2021 онд Монгол Улсын Соёлын яам уг бүтээлийг зохиогчийн эрхтэйгээр ашиглаж нийтэд түгээсэн. Ээжийн минь энэ бүтээл олонд ийнхүү танигдаж байгаад их баяртай байна.

-Жил жилийн өдийд таны мэндчилгээний энэ сайхан зураг сошиалд хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлж, хөгжилтэй мэдрэмж өгдөг боллоо?

-Цагаан сар дөхөхөөр хүмүүс сайхан мэндчилгээ илгээдэг болж. Эерэг сэтгэгдэл төрүүлж, баяр баясгалан, хөгжилтэй мэдрэмж өгч байгаа нь сайхан санагддаг. Дараагийн зураг дээрээ “улаан дээлт”-ийг дахиад “дүрсгүйтүүлж” зурсан байгаа. Удахгүй та бүхэнд хүргэнэ ээ.

-Таны зурдаг чиглэл өв уламжлалыг хадгалсан, монгол “үнэртсэн” бүтээлүүд байдаг нь содон?

-2006-2015 онд СУИС-д Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Нарангэрэл багшийн урланд суралцаж, дүрслэх урлаг судлалын зураач, магистрын зэрэг хамгаалсан. Манай багш Монголын хөдөө хээр тал байгалийг тосон будгаар амилуулдаг жинхэнэ мастер хүн. 2010 онд бакалаврын дипломын ажлаа хамгаалахдаа тос даасан, сайхан ааруул шиг өнгөний монгол зохицолтой гурван цуврал монгол тоглоом наадгайн тухай зураг зурж байлаа. Миний хувьд содон байх гэдэг нь монгол хүн өөрийн өв соёлоо хадгалж, монгол ахуйгаа дүрслэхийг хэлнэ. Түүнчлэн зургуудын минь төрх ээжийн минь 1970-аад онд зурж байсан сурах бичгүүдийн зургаас эхтэй ч гэж хэлж болно. Манай ээж 800 гаруй хүүхдийн номын зураг зурсан. Уламжлалыг нь хадгалахыг хичээж, сүүлийн жилүүдэд “Үсчин”, “Айраг”, “Сүүтэй цай” хүүхдийн ном гаргаад байна.

-Та ил захидал, мэндчилгээний зураг зурдаг. Мөн ерөөлч юм байна?

-Монгол ахуйг дүрсэлсэн мэндчилгээ зурж байгаа хүн Монгол ерөөл, бэлгэ дэмбэрлийн талаар суралцах ёстой гэж бодсон. Зургаа өөрөө зураад, уран бичлэгээр ерөөл бичээд хэрэгтэй хүнд нь өгвөл сайхан үйлчилгээ болно.

-Таны “Аз жаргалтай 108 хүүхэд” зураг бас гоё. Олон айлын гэрт хүүхэд дууддаг, өрхийг өнөр болгодог сайхан бүтээл шүү?

-2009 онд ээжийг минь бурхан болохоос өмнө ээжид минь 100 хүүхэд зурах санал ирсэн юм. Ээж маань өөрөө зураагүй, миний охин зураач болох гэж байгаа, миний охин зурна гээд захиас болгож үлдээсэн юм. 2014 онд тэр зургийн бэлгэдэл нь 100 хүүхэд айл гэрт аз жаргал, өсөх дэлгэрэх авчрах байсан. 100-гийн тоог манай монголчууд шүтдэггүй тул 108 эрхи шиг 108 тоотой аз жаргалтай 108 хүүхдийг зурсан. Хүүхэд дууддаг, хүүхдийн цагаан энергитэй хөөрхөн зураг. Миний зургийн бүх санааг аав ээж маань дэмждэг болохоор тэдний буян, маш их цаглашгүй ачийг нь байнга санаж хариулж байх нь зүйтэй. Хоёр бурханаа мөрөн дээрээ суулгаж байгаад зургаа зурдаг гэж боддог доо.

-Цагаан сарын уур амьсгал оруулсан, ийм сайхан зураг зурсан танд уран бүтээлийн амжилт хүсье. Монголчууддаа хандаж ерөөл дэвшүүлнэ үү хэмээн хүсч байна.

-Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Өвгөдийн үг хүндтэй,

Өндөр тэнгэр ивээлтэй

Өлзий буян арвинтай

Өнөр жаргал дүүрэнтэй,

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Уул нь цэцэг дэлгэрч

Ус нь тунгалаг заяатай

Үрс нь аз жаргалтай

Өрх гэр нь төвшин амгалан

Өөдлөн дэвжихийн ерөөл өргөе!

Д.Саруул

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

“Хурд” хамтлагийн тоглолт “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн тайзнаа тоглоно DNN.mn

Монголын өв соёл, уламжлалыг дэлгэрүүлэх зорилготой “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль энэ сарын 16-аас 22-ны өдөр хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж буй.

Фестивалийн онцлох үйл явдлын нэг болох Хурд хамтлагийн тоглолт энэ сарын 22-ны өдөр 13:00 цагаас “Мазаалай” төв тайзнаа болно.

Монголын рок, поп урлагийн амьд домог болсон, Төрийн соёрхолт Хурд хамтлаг өвлийн фестивалийн сүүлийн өдрийг уран бүтээлээрээ чимж, мөсөн тайзнаа үнэ төлбөргүй тоглолтоороо үзэгчдэд мартагдашгүй дурсамж үлдээх гэж байна. Та бүхнийг энэхүү тоглолтод хүрэлцэн ирж, өвлийн фестивалийн уур амьсгалыг хамтдаа мэдрэхийг урьж байна.

 

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль болно DNN.mn

Монгол Улсад 2025 онд зохион байгуулагдах соёл, аялал жуулчлал, спорт, хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн арга хэмжээний нэгдсэн цаглаврын хүрээнд Соёлын биет бус өвийн төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх замаар үндэсний брэнд өвлийн эвэнтийг бий болгох, гадаад улсаас зочлон ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг 2025 оны 02 дугаар сарын 16-наас 22-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д анх удаагаа зохион байгуулах гэж байна.

Нүүдэлчин Монголчуудын эртнээс нааш тэмдэглэж ирсэн үндэсний сар шинийн баярыг угтан “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг Монголын Соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Фестивалийн үеэр “Мазаалай” Олон улсын цас мөсний наадмын шилдэг 28 оролцогчдын мөсөн сийлбэрийн үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй танилцуулах бөгөөд Монголчуудын үндэсний сар шинийн баярын уламжлал, онцлог, идээ ундаа, хувцас хэрэглэл, нүүдлийн ахуйтай холбоотой өдөр тутмын амьдралын ёс заншил, зан үйл, хэв маягийг толилуулахаас гадна уламжлалт өвлийн спортын уралдаан, тэмцээн, үзүүлэн тоглолтууд зэрэг олон арга хэмжээнүүдийг өртөөчлөн зохион байгуулна. Тухайлбал:

  • “Шинэлэх ёс” өргөө;
  • “Цагаан сар” өргөө;
  • “Түүхэн хөгжим” өргөө;
  • “Ёслол, хүндэтгэлийн зоог” уламжлалт идээ ундааны өргөө;
  • “Язгуур урлаг”-ийн өргөө;
  • “Хувцас, эдлэл хэрэглэл”-ийн өргөө;
  • “Тэмээн жин” өртөө;
  • “Цаатан” өртөө;
  • “Эрдэнэт сүрэг” өртөө;
  • “Халх”, “Казах”, “Буриад” өргөө;
  • “Монгол банхар, тайга, анч нохой, Шувуучлахуй” өртөөгөөр зочлохоос гадна мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа, морь болон нохой чарга, морин аялал уналга зэрэг зан үйл, спортын үйл ажиллагаануудад биечлэн оролцох боломжтой. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Монголчуудын уламжлалт идээ ундааны амталгаат худалдаагаар саатан морилоорой.   Монгол түмний соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, өвлүүлэн уламжлуулах “Монгол” нүүдэлчин өвлийн фестивальд гэр бүл, найз нөхдийн хамт хүрэлцэн ирэхийг хүндэтгэн урьж байна.
Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

GUYS: “Good luck” шоу тоглолтоо зургадугаар сарын 7-нд хийнэ DNN.mn

 “Guys” хамтлаг 30 жилийн ойн тоглолтын талаар мэдээлэл хийлээ

GUYS хамтлаг: “Good luck” шоу тоглолтоо зургадугаар сарын 7-нд хийнэ

Мөн “Эр хүн” дууны видео клипний санааны уралдаан зарлаж байгаа. Хоёрдугаар сарын 13-ний өдөр хүртэл явагдана. “Эр хүн” дууны видео клипний санааны уралдаанд шалгарсан НЭГ ялагчийг 10 сая төгрөгөөр шагнана. Клипийг гуравдугаар сарын 18-нд цацахаар төлөвлөн ажиллаж байна.

Мөн “Эр хүн” дууны видео клипний санааны уралдаанд оролцсон эхний 50 хүнд зургадугаар сарын 7-нд болох “GOOD LUCK” шоу тоглолтынхоо тасалбарыг бэлэглэнэ” гэв.

 

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Squid Game” цувралын гуравдугаар улирал зун нээлтээ хийнэ DNN.mn

“Squid Game” цувралын гуравдугаар улирал 2025 оны зургадугаар сарын 27-нд “Netflix”-д нээлтээ хийнэ.  Тус цувралын хоёр дахь улирал арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн.

Squid Game-ийн анхны улирал 2021 оны есдүгээр сард гарсан бол хоёр дахь улирал нь гурав гаруй жилийн дараа цацагдсан юм. Тэгвэл эцсийн улирал нь зургаан сарын дараа л нээлтээ хийх боллоо. Squid Game-ийн гуравдугаар улирал долоон ангитай байх юм.