Categories
мэдээ нийгэм

Хятадын “Дүнфэн Ланьтү” автомашины үйлдвэр 1 минутад хоёр автомашин үйлдвэрлэж байна

Дүнфэн Ланьтү автомашины үйлдвэрлэл 1 минутад 2 автомашин, 7 хоногт 273 автомашин үйлдвэрлэж байна.

Харин нь захиалгын автомашиныг дээд тал нь 7 хоногийн хугацаатайгаар үйлдвэрлэж хэрэглэгчийн гарт хүргэхэд бэлэн болгодог.

2024 онд Хятад улс 10 сая цахилгаан машин үйлдвэрлэж борлуулжээ. 2025 онд 13 сая машин үйлдвэрлэж борлуулна гэж тооцож байгаа аж.

Тус автомашин нь бага цагт цэнэглэж, олон км замыг туулах чадвартай.

Тухайлбал 500-900 км замыг нэг цэнэглэлтээр туулна. Жил бүр загвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийдэг. 2024 онд 85,700 цахилгаан машиныг тус үйлдвэр 30 гаруй улсад борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 70 хувиар өссөн үзүүлэлт юм.

 


Ланьтү автомашины Үйлдвэрлэлийн шугамд 935 роботоор ажиллаж 118 секунд тутамд шинэ машиныг угсарч байна. Ланьтү автомашин нь 5С ухаалаг цэнэглэгч ашигаллаг бөгөөл зах зээлд
329,000-429,000 юаниар борлуулж байна. Үйлдвэрлэлд 30% урьдчилгаа өгөхөд 7 хоногийн дотор авто машиныг үйлдвэрлэж хэрэглэгчдэд өгдөг байна. Тус үйлдвэрийн гэр бүлийн машин хамгийн өндөр борлуулалттай байна.


Categories
мэдээ цаг-үе

Ухань хотын “Дүүжин метро” ашиглалтад ороод 2 жил болж байна

Ухань хот дүүжин метрог 2023 онд ашиглаж эхэлжээ  Тус метроны зам нь дээрээ байрладаг тул “Дүүжин метро” гэж нэрлэсэн байна.

Энэхүү метро нь 39 суудалтай, зогсож явах зорчигчийн нийт тоо 200 орчим, 6 зогсоолтой, 24 метр урттай, 2.25 метрийн өргөнтэй бөгөөд 60 км цагийн хурдаар 10.5 км замыг жолоочгүй автомат удирдлагын шийдлээр туулдаг. Зорчигчийн кабины шал нь орчноо нэвт харахад зориулж шилээр хийгдсэн тул шууд метроны доод газрыг дээрээс нь харах боломжтой.

Метрог хотын нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын аялагчдад хотын өнгө үзэмж, сонин сайхныг харуулах зорилгоор жуулчдын хэрэгцээнд зориулан бүтээсэн бөгөөд энэ нь Хятад Улсын хэмжээнд хамгийн анхных гэдгээрээ онцлог юм.

Дүүжин метро нь цас, бороотой үед метро хэвийн горимоор ажиллах бөгөөд салхины хурд нэмэгдэх үед автомат мэдрэгч нь ажиллаж метро өөрөө хурдаа багасгадаг бол 20 метр/секунтаас дээш хурдаар салхилах үед зогсоодог байна.

Метроны зогсоолуудын дизайныг шийдэхдээ эртний хятадын барилгын уламжлалт хийцийг орчин үеийн өнгө төрхтэй хослуулан бүтээжээ.

Categories
мэдээ

Хятад улс дотроо 58 хот, гадаадын 42 улсын хотуудад ачаагаа тээвэрлэн хүргэж байна

Эжөү Хуаху нисэх буудал нь жилд 3.3 сая тонн ачааг дотоод гадаадын 100 хотод хүргэдэг байна

Эжөү Хуахү Олон улсын ачаа тээврийн нисэх онгоцны буудал нь Хятадын Хүбэй мужийн Эжөү хотын Эчэн дүүрэгт байрладаг. Азийн анхны мэргэжлийн ачаа тээврийн төв болсон нисэх онгоцны терминал юм.

Мөн Ачааны нислэгийн тоогоор улсын хэмжээнд гуравдугаарт ордог бөгөөд Хятад улс дотроо 58 хот, гадаадын 42 улсын хотуудад ачаагаа тээвэрлэн хүргэдэг аж.
Тэд саяхан Уханиас АНУ-ын Нью-Йорк хот хүрэх ачаа тээврийн шууд нислэгийн зам нээсэн байна.


Холын зайн хоёр нисэх замын урт нь 3600 метр, өргөн нь 45 метр байдаг. Жилд 3.3 сая тонн ачааг тээвэрлэх хүчин чадалтай, ачааны нислэгүүдээ шөнийн цагт голдуу явуулдаг байна.

Агаарын ачааны терминал нь 23,000 квадрат метр талбайтай. Онгоц зогсон 124 ачаа тээвэрлэх зогсоолтой, онгоц засварын төв, хяналтын 80 м өндөр цамхаг, ачааны агуулах, оффис зэргээс бүрдсэн бөгөөд 1 цагт 280.000 ачааг барааг ялган тээвэрлэлтэд бэлдэх хүчин чадалтай. Тун удахгүй хүчин чадлаа нэмэгдүүлж 1 цагт 1 сая ачаа барааг ялган тээвэрлэлтэд бэлтгэх зорилт тавин ажиллаж байгаа аж.

Онгоцны буудлын ойр орчимд томоохон ачаа тээврийн компанийн агуулахууд, гааль, татвар, хяналтын байгууллагууд байрладаг.


Тус онгоцны буудлыг түшиглэн 1 сарын өмнө байгуулан ашиглалтад оруулсан цахим (live) худалдааны төвөөр дамжуулан агаараар ирсэн экспорт, импортын бүтээгдэхүүн, бараа таваарыг захиалагч компаниуд өөр өөрсдийн агуулах руу зөөхгүйгээр нийтэд хандан сурталчилгаа явуулж худалдан борлуулдаг болсон нь ачаа бараагаа тээвэрлүүлэгч олон компанийн дэмжлэгийг хүлээгээд байгаа аж.

Одоогоор энэхүү төвөөр 70 компани бараа бүтээгдэхүүнээ онлайн худалдаагаар заруулж хамтран ажиллаж байгаа бөгөөд 130 компанитай хамтрах хүсэлтэй өгсөн байна.

Categories
мэдээ

Жилдээ 25 сая жуулчин хүлээж авдаг “ШАР ТОГОРУУТ” цамхгийн тухай

Хятад улсын Хубэй мужийн Ухань хотын аялал жуулчлалын гол төв болсон Шар тогоруут цамхагт өчигдөр зочиллоо.

Энэхүү цамхаг нь дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн бөгөөд Хөх нуурын зүүн эрэг дагуу байрлах могой уулын оройд 1800 жилийн тэртээ  баригдсан байна.


Байгалийн үзэмж тансаг байдал, дахин давтагдашгүй шинж, түүхэн дурсгалт соёлын үнэт өв гэдэгээрээ дотоод, гадаадынн  жуулчдын сэтгэлийг соронзон мэт татдаг газар юм.


Хятадын эртний Тан гүрний их найрагч Ли бай нарын олон шүлэгчид Шар тогоруут сүмийн талаар шүлэг дуулалдаа дурьдсан байдаг.

Тус цамхаг Мин, Чин гүрний үед дайны болон гал түймэрт удаа дараа өртөж нийт 27 удаа засварлаж байжээ.

1981 онд Ухань хотын захиргаа эл цамхагийг цэцэрлэгт хүрээлэнгийн хамт сэргээн босгож эхэлсэн бөгөөд 1985 онд дуусгасан байна.

Уг цамхагт нийт 400 ажилчин албан хаагч ажилладаг бөгөөд жилдээ 20-25 сая дотоод, гадаадын жуулчин хүлээн авдаг байна.

Categories
мэдээ

Хүбэй мужийн биет бус соёлын өв болох “ТОСОН ЦААСАН ШҮХЭР”

Чыби хотын Ян Лөү Дүн эртний суурины тосон цаасан шүхэр нь их алдартай бөгөөд хийх арга техник нь биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг. Энэ тосон цаасан шүхэр нь зүсэхээс эхлээд дуусгах хүртэл цоолох, утас татах, цаасаа эсгэх тослох, оройг нь боох зэрэг 72 процессыг дамждаг байна.

Сүүлийн жилүүдэд Ян Лөү Дү эртний сууринд жуулчид олноор ирснээр жил бүр 3000 гаруй оюутан жуулчид тус дэлгүүрт хүрэлцэн ирж тосон цаасан шүхэр урлах эртний гар урлалыг сонирхож сурдаг байна. Энэхүү биет бус соёлын өв ийнхүү эх орныхоо өнцөг булан бүрт дэлгэрэн танигджээ.

 

Categories
мэдээ

Мянган жилийн түүхтэй Ян Лөү Дүн тосгоны цайны соёлтой танилцлаа

Чин гүрний үеийн барилгуудаар гол болсон эртний гудамжаар зочиллоо.

Мөн Хятад Улс цай, торго, шаазан гурвыг цайны замаар Хүбэй мужийн Ухань хотоос эхлэн Монгол, Орос улсаар дамжуулан Европ руу гаргадаг байсан түүхтэй.

Чибэй хотын захиргаанаас энэхүү гудамжинд хоёр давхар цайны музейг нээж, цайны соёлын үүх түүх, эдлэл хэрэгсэл, бичиг данс, хэв загвар, шахмал цайг олон нийтэд дэлгэн үзүүлдэг байна. Тэдгээрээс уг музейд 200 жилийн өмнөх шахмал цай хүртэл хадгалж байгааг онцоллоо.

Categories
мэдээ

“Тяньчи” эм бэлдмэлийн үйлдвэрт Монгол тан хамгийн их эрэлттэй байна

Монгол, Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Тяньчи Монгол эм бэлдмэлийн үйлдвэртэй танилцлааа

Энэхүү үйлдвэр нь Хятад эм /Монгол эм/, эмийн материалын нөөц, эрүүл мэндийн хоол хүнс, шинжилгээний үйлчилгээ гэсэн дөрвөн том салбарыг хамардаг. Тус групп нь 12 охин компани болон 2000 гаруй ажилтантай. ӨМӨЗО-ны Улаанхад хот, Тунляо хотод нийт 950 акр талбай, 210 мянган квадрат метр барилгын талбай бүхий таван үйлдвэрлэлийн баазтай. 366 эмийн зөвшөөрөлтэй.

Тус үйлдвэрийн зочин хойморт Юань улсын ордны монгол эмч, анх удаа зохистой хоол хүнсээр дамжуулан хүнийг эмчлэх тухай бүтээл бичиж туурвисан Жамбалдорж нарын хөрөг барималыг залсан байв.

Тяньчи Монгол эм бэлдмэлийн групп үйлдвэрийн захирал  Хан Фүн Юүй “Монгол уламжлалт тан зүрх судас, дотор талын өвчлөлд илүү сайн гэдгийн онцлоод тус үйлдвэрт үйлдвэрлэсэн 1000 жилийн түүхтэй уушигний элдэв өвчнийг эдгээх танг” танилцуулав.

Уламжлалт эмийн үйлдвэр жилд 100 гаруй шинэ эмийн патент авах хүсэлтийг Хятад улсын холбогдох газарт хандан гаргаж, 40 гаруй хувьд нь зөвшөөрөл авдаг байна.

Мөн тус үйлдвэр уламжлалт эм үйлдвэрлэдэг 500 гаруй газрыг эмийн ургамал, түүхий эдээр хангахын зэрэгцээ өөрсдөө 251 нэр төрлийн 3.5 тонн уламжлалт эм үйлдвэрлэдэг байна.

Энэ үйлдвэрт үйлдвэрлэдэг эмнээс онцгойлон Хятад улс даяар эмийн сангууд, эмнэлгүүдээр түгээмэл хэрэглэгддэг цус харвалт өвчний дараах саажилтыг бууруулж, тархины цусан хангамжийг сайжруулдаг Жачүн-13 эмийг танилцуулав.

Мөн үхэр адууны чөмгийг боловсруулж хүний биеийн тамирыг сэргээх амин дэм, гоо сайханы бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгийг хэлж Монгол Улсаас бод малын чөмөгний яс авах хүсэлтэй байдаг ч одоогоор энэ чиглэлээр манай улстай холбогдогдож чадаагүй байгаа, түүнчлэн эмийн үйлдвэрүүдтэй хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлэв.

Эмийн үйлдвэрийн хувьд бүрэн автоматчилагдсан, Хятад улсын 100 эмнэлэг, 25000 эмийн сангуудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг дэргэдээ уламжлалт эм судлаач, хоол зүйч, технологич нараас бүрдсэн томоохон лаборатори ажиллуулдаг байна.

Categories
мэдээ

Монгол, Хятад сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга БНХАУ-ын Тунляо хотоос эхэллээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 15 дахь хамтарсан багийнхан БНХАУ-ын ӨМӨЗО-ы Тунляо хотод ажиллаж байна.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл БНХАУ-ын ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэлийн албатай хамтарсан энэ удаагийн багийнхан “Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье” уриан дор, хятадын гурван хотоор зочлон техник, технологи, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн хөгжил, ололт амжилтыг сурвалжлаж байна.

Өнөөдөр Өвөр Монголын Жин Шы Ань Технологийн ХХК, Ах дүү нар Хүнсний технологийн компаниар зочиллоо

Жин Шы Ань технологийн компани нь 2019 оноос БНХАУ-ын Тунляо хотод үйл ажиллагаагаа эхлүүлж 2800 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Үүнээс 1000 гаруйн ОУ-ын (ISO) стандартын шаардлагыг бүрэн хангасан юм байна. Одоогоор 100000 гаруй ажилчидтай, өөр мужид дахин нэг салбар нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тунляо хотын 70-н сургуульд бүтээгдэхүүнээ нийлүүлж өдөр бүр 70000 гаруй хүнд үйлчилдэг.

Энэ компани нь бүтээгдэхүүнээ боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хөлдөөх, бүтээгдэхүүний аюулгүй байдалд хамгийн их анхаарч ажилладаг. Үйлдвэр дотроо зургаан том тасагтай бөгөөд мах, буудай, өндөг, амт оруулагч гэх мэтчилэн хувааж үйлдвэрлэлээ явуулдаг. Мөн үйлдвэрийн хяналтын төвдөө 312 газар хяналтын камер суурилуулан хянадаг.

Энэ компанийн онцлог нь бүтээгдэхүүний түүхий эдийг малчид болон тариаланчдын гар дээрээс шууд худалдан авдаг. Ингэснээр үнийн хөөргөдөл гарахгүй бөгөөд Хятад улсын Засгийн газраас үүнийг нь бүрэн дэмжин ажилладгаараа онцлог.

Мөн Өвөр Монголын Ах дүү нар Хүнсний Технологи ХХК-иар зочиллоо


Энэхүү үйлдвэр нь түүхий махан бүтээгдэхүүнээс эхлээд болгосон бүтээгдэхүүн хүртэл зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан боловсруулалт хийдэг байна.

Түүхий махан бүтээгдэхүүн нь  иргэдийн хамгийн их хэрэглэдэг хөнгөн зууш, мөн эрүүл мэндийн хоол гэсэн хоёр тал дээр анхаардаг аж. Тухайлбал, өндөр настан, хүүхдүүдэд зориулсан нэмэлт бодисгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна

Одоогийн байдлаар тус компани нь борц, даршилсан үхрийн мах, шарсан тахианы цээжин мах, халуун ногоотой үхрийн өвчүү, халуун ногоотой шөрмөс, тархи зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй бөгөөд бүтээгдэхүүнийг улс даяар олон муж, бүс нутагт борлуулж, 10,000 гаруй дэлгүүрийг хамарсан байна

Хорчин зүүн гарын хойд хошууны Хорчины элсний “хос сая акр талбай” бүхий иж бүрэн менежментийн төсөл


Энэхүү төслийг хэрэгжүүлж эхэлснээр  нийт 11690 өрх, 30285 хүн ядуурлаас ангижирч,  нэг хүнд ногдох орлого 3100 орчим юаниар нэмэгджээ. 



Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ном ярьж өгье: “Шинэ ээжийн тэмдэглэл”

Энэ удаад сэтгүүлч ээжийн бичсэн “Шинэ ээжийн тэмдэглэл” номыг ярьж өгье. Залуу ээж жирэмсэн үеэс хүүхэд хоёр нас хүртэлх туршлага, үнэн бодит түүхэндээ суурилан энэхүү номоо бичжээ. Өөрөө ээж болж гэртээ сууснаар бүгд мэддэг ч төдийлөн ярилцдаггүй сэдвүүдийг хөндсөн нь ээжүүдийн сэтгэл санаанд “хань” болох зорилготой аж. “Шинэ ээжийн тэмдэглэл” ном нь ээж болохоос өмнөх би, ээж болох тухай мэдээ, амаржихад бэлдэх нь, хүүхдийн нойрны тухай, хүүхдийн өдөр тутмын арчилгаа, нярай хүүхэдтэй амьдралын хэв маяг зэрэг 24 хэсгээс бүрдсэн байна.

24 хэсгийн 12 хэсэгт нь мэргэжилтнүүдийн зөвлөгөөг 3-5 асуултад хариулт авах хэлбэрээр багтаасан нь илүү ойлгомжтой, амьдралдаа шууд хэрэгжүүлж болохуйц санагдлаа. Жишээлбэл, хөхний мэргэжлийн бариа засалч М.Цацрал ээжүүдийг төрөхөөсөө өмнө хөхөө бэлдэхийн ач тус, хэрэв уураг зангирсан бол бидний хөхөө массажлах, хатуурсан хэсгийг нухах нь хамгийн буруу арга гэдгийг тайлбарласан байна. Сэтгүүлч, шим тэжээл судлаач, “Сахар” номын зохиогч Л.Энхзул хөл хүнд үед хэрхэн хооллох тухай, сэтгэл зүйч Ж.Үйлст жирэмсэн үед сэтгэл зүйд ямар өөрчлөлт гарч болох, тэдгээр өөрчлөлтүүдийг яаж даван туулах талаар зөвлөжээ. Жирэмсэн болон төрсний дараахь бие, сэтгэл зүйн өөрчлөлттэй үеийг даван туулах арга зам бол төрөх үйл явц, төрсний дараахь амьдралын тухай шинжлэх ухаанч мэдлэг, мэдээлэлтэй байх тусам айдас, санаа зовнил бага, сэтгэл гутралд өртөхгүй байх боломжийг нэмэгдүүлдэг аж.

Түүнчлэн эх барих эмэгтэйчүүдийн эмч, хүүхдийн хоол зүйч, уламжлалт анагаах ухааны их эмч, вакцинатор, хүүхдийн сэтгэл зүйч зэрэг 12 мэргэжилтэн хамтарч ажиллажээ. Эдгээр мэргэжилтнүүдийн зөвлөгөө нь хүүхдээ эрүүл өсгөх, эрүүл харилцаатай гэр бүлийг бүтээхэд туслах аж. Энэхүү номд зөвхөн ээжүүд гэхээс илүүтэй “Аав болсон нөхрөө ойлгож хайрлах нь” гэдэг хэсэг ч бий. Шинэ аавд сэтгэл зүйн ямар өөрчлөлт гардаг тухай уншиж, сэтгэл зүйч докторант Г.Маралгуагийн зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой. Тухайлбал, амаржаад удаагүй ээжид жижигхэн ч гэсэн анхаарал, халамж хамгийн хэрэгтэй байдаг бол эрчүүд аав болсноор амьдралын том асуудлууд болох санхүү, орон байр зэрэг зүйлд илүү анхаарч, өөрийгөө муу байх вий гэдэгт санаагаа чилээдэг байна.

Энэхүү ном нь зөвхөн ээжүүд биш, залуу гэр бүлүүдийн ширээний ном байхаар олон талын агуулгыг багтааснаараа онцлог. Бид бие махбод, сэтгэл зүйд гарах өөрчлөлтийн талаар орчуулгын номнуудыг уншиж мэдээлэл олж авч болох ч энэхүү номд XXI зуунд Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотод гэр бүл зохиож, хүүхдээ өсгөхөд ямар бэрхшээл тулгардаг зэрэг олон зүйлд хариулт өгөх байдлаар салбар салбарын мэргэжилтнүүдийн зөвлөгөөг багтаасан нь илүү хөрсөн дээрээ буусан гэлтэй.

Нөгөө талаар зохиогч “Ээж болж гэртээ сууна гэдэг ажилдаа орох өдрөө хүлээж гуниглах цаг хугацаа биш, утга учир, үнэ цэнэтэйгээр өнгөрүүлж, өөрийгөө илүү таньж мэдээрэй” гэж хэлэхийг зорьсон байна. Түүнчлэн гэртээ хүүхдээ харах хугацаанд өөрийгөө хөгжүүлэх, таньж мэдэх гэсэн оролдлого, туршлага дээрээ тулгуурлан шинжлэх ухаанч мэдээллийг багтаасан энэхүү номоос та залуу гэр бүлд тулгарах асуудал, шийдэл, алдаа оноо зэрэг зүйлсийн талаар дэлгэрүүлэн уншиж амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой.

ЗОХИОГЧ: А.ГАНТУЯА

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Чуулган ирэх 7 хоногийн ажлын 5 өдөр хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулганы  Баасан гаригын /2025.05.23/ хуралдаанаар нийт есөн асуудлыг хэлэлцэх тухай УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан. Тодруулбал,

  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл 
  • Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэгийг үргэлжлүүлэн явуулна.
  • Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл
  • Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд
  • “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
  • Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ.
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг
  • Түүнчлэн баталсан хууль, тогтоомжийн эцсийн найруулгыг сонсохоор танилцуулсан юм.

Улмаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ дахь төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Түүнчлэн үдээс хойших хуралдаанаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаантай холбоотойгоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг Даваа гаригийн 11:00 цагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр товлосон юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон төвсийн хүрээ өргөн цар хүрээтэй учир ирэх долоо хоногийн ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана. Хуулийн дагуу зургадугаар сарын 01-ний дотор батлагдах ёстой” гэдгийг мэдэгдсэн билээ