Categories
гадаад мэдээ

Нефтийн үнэ буурчээ

Нефтийн биржийн үнэ өнгөрсөн долоо хоногт нэлээдгүй хэмжээгээр уналаа. Зургадугаар сард нийлүүлэгдэх Brent маркийн нефтийн нэг баррель нь тив дамнасан бирж (ICE) дээр дөрөвдүгээр сарын 1-нд 4,1 хувиар унан $38,67 орчимд зарагджээ. Өнгөрсөн долоо хоногт Brent хольцийн үнэ 6%-иар унажээ.

Тавдугаар сард нийлүүлэгдэх WTI маркийн нефть Нью-Йоркийн барааны бирж дээр (NYMEX) Баасан гаригийн арилжаагаа дөрвөн хувиар хямдруулан баррель нь $36,79-аар зарагджээ. Долоо хоногийн хувьд энэ төрлийн нефтийн үнэ 6,8%-иар хямдарсан байлаа.

Үнэ унах гол шалтгаан нь олборлолтыг буулгах хэлэлцээр болон дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал болж байна. Саудын Арабын талаар хийгдсэн мэдэгдэл ч энд нөлөөлөв. Саудын Арабын хаан ширээ залгамжлагч жонон Мохаммед бин Салман “Блумберг” агентлагт өгсөн ярилцлагадаа, хэрэв бусад орон тэдний тоонд Иран олбортоо багасгахыг зөвшөөрсөн тохиолдолд Саудын Араб тодорхой хэмжээнд олборлолтоо багасгана гэж хэлсэн байв. Үүний дараа л нефтийн үнэ шууд доошилж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *