Categories
мэдээ нийгэм

Барилгын шугам хоолой, бусад материал чанарын шаардлага хангахгүй байна DNN.mn

Зарим орон сууцны хорооллоос зэвтэй ус гарч байгаа асуудлаар холбогдох байгууллагуудад хариуцлага тооцох тухай яригдаж байсан.

Энэ асуудлыг тодруулахад УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд холбогдох байгууллагад шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх албан бичиг хүргүүлсэн. Одоо шугам угаах гэх мэт түр арга хэмжээ авч байгаа. Гүйцэтгэгч компани болон орон сууцны конторуудад шугам сүлжээгээ шинэчлэх шаардлага тавьсан. Холбогдох материал олдохгүй байгаатай холбоотойгоор хууль, хяналтын байгууллагад мэдээлэл өгч, хамтран ажиллаж байна. Шинээр ашиглалтад орж байгаа барилгын шугам хоолой, бусад материал чанарын шаардлага хангахгүй байна. Иймээс норм, дүрэмтэй нь уялдуулах, хяналт тавих механизмыг сайжруулах зэргээр Барилга, хот байгуулалтын яамтай уулзаж, хүсэлт тавин, хамтран ажиллаж байна” гэв.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд 33 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна DNN.mn

Нөөцийн махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дөрөвдүгээр сараас эхлэн долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд 33-35 байршилд, ажлын өдрүүдэд 10 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна.

Мөн есөн дүүргийн хэмжээнд 481 хүнсний болон сүлжээ дэлгүүрээр нөөцийн махыг байнга борлуулж байна. Өргөтгөсөн худалдааны үеэр махыг гулуузаар борлуулж байгаа бол хүнсний дэлгүүрүүдэд жижиглэнгээр худалдаалж байгаа юм.

Энэ долоо хоногийн амралтын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын 29, 30-ны 10:00-16:00 цагийн хооронд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт тус бүр зургаа, Чингэлтэй дүүрэгт дөрөв, Сүхбаатар дүүрэгт гурав, Багануур, Налайх дүүрэгт тус бүр нэг, нийт 33 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна.

Нөөцийн махны нийлүүлэлт, хүртээмж, чанар аюулгүй байдалд УБЗАА, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүргүүдийн ЗДТГ, Татварын хэлтэс хамтран байнгын хяналт тавьж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Г.Наранчулуун: Зуднаар нийтдээ 1.5 сая мал хорогдоод байна DNN.mn

ХХААХҮЯ-ны шинжээч Г.Наранчулуунаас тодрууллаа.


-Одоогийн байдлаар малын тоо толгой хэдээр хорогдоод байгаа вэ?

-Он гарсаар том малын зүй бусын хорогдол 1.5 сая толгойд хүрсэн. Энэ нь 71.1 сая малын 2 хувийг эзэлж байгаа юм.

– Цаг агаарын нөхцөл байдал малчдад хүндхэн тусаж байна. Зудын байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ жилийн өвөл, хаврын цаг агаарын нөхцөл байдал, хүчтэй салхи шуурганы тохиолдол олон жилийн дунджаас их байгаа. Үүнтэй холбогдуулан өвс, тэжээлийн эрэлт, хэрэгцээ нэмэгдсэн. Өвөлдөө олон жилийн дунджаас 1.1-4.2 хэмээр хүйтэн,
өдөртөө 30 хэмээс давж хүйтэрсэн хоногийн тоо нь олон жилийн дунджаас 10-15
хоног үргэлжилж, нийт нутгийн 40 орчим хувь нь цагаан зудтай, 30 гаруй хувь нь хар
зудтай нөхцөлд хүндхэн өвлийг давлаа.

– Мал төллөлт болон төл бойжилтын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?

Өнөөдрийн байдлаар 27 сая эх мал төллөхөөс 10.9 сая нь төллөөд байна. 10.2 сая төл бойжиж, төллөлт 40.0 хувьтай байна.

– Ер нь аль аймагт нөхцөл байдал хүнд байна вэ?

– Малын хорогдол ихтэй аймгуудад хаваржилт хүндэрч байна. Архангай аймгийн хувьд малын их хорогдолтой байгаа. 341.932 мал хорогдсон. Тус аймгийн хэмжээнд зудын эрсдэлийн үнэлгээгээр эрсдэлтэй үнэлэгдсэн 10 суманд 50 хувийн хөнгөлттэй үнээр 72 тонн малын тэжээлийн будааны дэмжлэг үзүүлсэн. Мөн Увс 219.230, Хэнтий 132.314, Завхан 121.981, Сүхбаатар 118.345 аймгуудад малын хорогдол их байна.

Салхи шуурганы аюулаас хоёр хүний амь эрсдэж, 56 гэр нурсан. Барилгын дээвэр, хашаа хууларч унасан тохиолдол цөөнгүй гарлаа. Харин хээрийн түймрийн улмаас гэр орон, адуу мал, бэлчээр ус нь шатсан малчид нэмэгдэж байна. Ер нь хаврын тариалалтаас эхлээд захиалгаар тэжээлийн тариалалтыг хийх шаардлага тулгараад байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Ах нар аа, акулыг хамгаалж, жараахайгаар төөрүүлэх хэрэггүй DNN.mn

Засгийн газрын өчигдрийн хуралдаан “бусад асуудал”-ын үеэр ихээхэн анхаармаар зүйлүүдийг ярьжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нилээд бухимдалтай байсан дуулдаж байна. Тэгэхдээ том, жижиг хэд хэдэн асуудалтай холбоотой үг унагаад авчээ. Хэлсэн үгнүүдээс нь харвал тэрээр хэд хэдэн “ах”-даа Ерөнхий сайдын суудал дээрээс Засгийн газрын хуралдааны протоколоор дамжуулан үг дайсан байж болзошгүй байна. Сошиалын “эзэнтэй пост” гэдэг шиг ажээ.

Л.Оюун-Эрдэнэ “Том авлигачдын асуудлыг саармагжуулахын тулд жижиг нөхдөөр оролдож байна. Ингэж олон нийтийн анхаарлыг өөр зүйлд хандуулах оролдлого гарах болсон. ШЕЗ хүртэл оролцож, “5Ш” ажиллагааг саармагжуулахыг оролдож байна. Ер нь хэний захиалгаар, хаана, юу яригдаж, яаж хийгдэж байгааг би бүгдийг мэдэж байгаа шүү. Дахиад хэлье. Акулыг хамгаалах гэж жараахай хөөцөлдөж байна. Жинхэнэ авлигачдыг хамгаалдаг. Жагсагчид гэх мэт хүмүүсийг бариулдаг. Ингэж төөрүүлэх хэрэггүй шүү, ах нар аа. Үнэн бай л даа. Үүний оронд 5-7 жил болж байгаа том хэргүүд дээр, том авлигачид дээрээ төвлөрөөч. Өнгөрсөн 30 жилийн ийм технологид чинь одоо ард түмэн хууртахгүй” гэжээ.

Мөн “Зоригийг хөнөөсөн хэрэг гэхээр хэдэн хүн гарч ирэх юм. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг. Үнэхээр хүний эрхийн төлөө тэмцэгч юм бол найз нь гэмгүй хүмүүсийг шийтгэж байхад “Боль” гэж хэлэхгүй яасан юм бэ” гэсэн байна. Үүнээс гадна “Та нарт хашаа будахаас өөр ажил алга уу. Авлигал хамар дор байгаагийн л илрэл. АТГ энэ хашааны асуудлыг шалга” гэсэн байна. Энэхүү Төрийн ордны гаднах хашааны асуудал саяхан хэл ам болж, сошиалд шуугиулаад авсан билээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ DNN.mn

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэжлүүллээ.

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулах үеэр УИХ дахь АН-ын бүлгээс авсан нэг хоногийн завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, төслийн талаарх зарчмын зөрүүтэй 96 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал” гэж тухайн орон нутгийн иргэд, нөхөрлөл жуулчинд энэ хуулийн 11.1-д заасан бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхийг;” гэж, мөн “.“отоглох цэг” гэж аялал жуулчлалын эрэлт, байгаль орчны даацад нийцүүлэн хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхэд зориулагдсан, өөрийн стандарт бүхий, жуулчинд зориулсан түр байрлах үйлчилгээний цогц орчныг;” гэсэн агуулгатай 4.1.12, 4.1.13 дахь заалт нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн Ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томьёололтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд санал хэлж байлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, “Нийт аялал жуулчлалын 50 гаруй нь тусгай хамгаалалттай газар байдаг. Гэр бааз, морь хөтөлдөгт нь зөвшөөрлийг нь өгдөггүй, нутгийн иргэдэд өвөлжөө, хаваржаа барих, бүр түлээний мод бэлтгэх эрх байдаггүй. Өөр бүсэд очих шаардлагатай болдог. Хамгаалах нэрийдлээр хэдэн хүний хамгаалалтад өгөхөөр нутгийн иргэдээс илүү буруу ашиглах явдал гардаг тул хуулийн төслийн 3.2 дахь заалтыг дахин ярилцах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, “Хөтөч, тайлбарлагч хийх хүн бүртгүүлж, үнэмлэхтэй байж жуулчны үйлчилгээ үзүүлнэ гэж заасан байна. Гэтэл жуулчны баазад тухайн чиглэлийн асуудлыг сайн мэддэг түүхч, судлаач, геологч зэрэг мэргэжлийн эрдэмтэн хүмүүс заавал сургалтад сууж, үнэмлэх авах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Хуралдаан даргалагч гишүүдийн хэлсэн саналтай холбогдуулан төслийн тусгай хамгаалалтай газар нутаг дахь аялал жуулчлалын үйл ажиллагаа, даатгал, аялал жуулчлалын бүс, отоглох цэг болон мэргэжлийн холбооны үйл ажилагаа, хүрээ хязгаар болон шилжилтийн үеийн зохицуулалтыг хөндсөн зарим саналын томьёоллуудыг гүйцээн боловсруулах чиглэлийг Эдийн засгийн байнгын хороонд өгсөн.

Мөн төслийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих.” гэсэн 22.1.13 дахь заалт нэмэхээр болов. Түүнчлэн төслийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “.харьяалах нутаг дэвсгэртээ улсын болон олон улсын чанартай авто замын дагуу аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, жуулчинд үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллах;”, “аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлагыг харгалзан аймаг, нийслэлд аялал жуулчлалын асуудал хариуцсан нэгж, эсхүл ажилтан ажиллуулах.” гэсэн 24.1.15, 24.1.16 дахь заалт нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Дараа нь хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг үргэлжлүүлэв. Тухайлбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар болсон бол хуралдаан даргалагчаас Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж, гүйцээн боловсруулах чиглэл өглөө.

Харин Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах Ажлын хэсгийн саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн дэмжих боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр, “Хуулийн төсөлд ан амьтныг агнах, барих тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар явуулахаар тусгасан. Монголд дуудлага худалдаа хэрэгтэй төдийгүй энэхүү орлогын 20 хувийг орон нутагт нь олгох зохицуулалтыг тусгасан тул төслийг хэлэлцэх шаардлагатай” гэв. Ингээд уг төслийг хууль санаачлагчид нь буцаах Ажлын хэсгийн саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.3 хувь нь дэмжсэнгүй. Төслийг хэлэлцэх болсонтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, “Дотоод, гадаадын жуулчид, иргэд загасыг бариад буцааж тавьдаг тул Амьтны тухай хуульд амьтан, загас хоёрыг ялгаж үзэх хэрэгтэйг Ажлын хэсгийнхэнд анхааруулав. Хуралдаан даргалагчаас гишүүдээс гаргасан саналыг харгалзанж үзэж, уг хуулийн төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг Эдийн засгийн байнгын хороонд өгөв.

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр байгаль хамгаалах, соёл, аялал жуулчлалыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах шаардлагаар төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой харилцаанд энэ хуулийн 27.12-т заасан журам үйлчлэхгүй бөгөөд хүсэлтийг үндэслэн гэрээ байгуулж ашиглуулна.” гэсэн 1 дэх заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Харин төслийн 1 дүгээр зүйлд “Аялал жуулчлалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д заасан аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, бий болгох зорилгоор газар ашиглах хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгоход мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.6-д заасан төлөвлөгөөнд тусгагдсан газарт Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 10-т заасныг үндэслэн сонгон шалгаруулалтыг хялбаршуулсан журмаар явуулж болно.”, “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар сонгон шалгаруулалтыг явуулах тохиолдолд энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөг үндэслэхгүй байж болно.”, “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар сонгон шалгаруулалтыг явуулах тохиолдолд зарыг уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө цахимаар болон өдөр тутмын хэвлэлээр нийтэд мэдээлнэ.” гэсэн заалтууд нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Иймд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр хуралдаан түр завсарлалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Дэ факто Д.Жаргалсайхан юу ярив! DNN.mn

Улс төр, нийгэм, эдийн засгийн салбарыг ширхэглэн судалдаг хүн бол Дэ Факто. Тэр дундаа эдийн засгийн чиглэлд нэг ч бутархай тоо гээлгүйгээр шинжилж судалж, үр дүнг нь боловсруулдаг мэргэжлийн эдийн засагч, сэтгүүлч хүн. Тэрбээр саяхан улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар хэвлэлд ярилцлага өгч. Ингэхдээ нийгэмд шуугиан болоод буй нүүрсний хулгай, авлигалын арми хэрхэн ажилладаг болоод Засгийн газраас хэрэгжүүлж буй “5 Ш” ажиллагааны талаар ярилцлагадаа онцлон хэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Төрд шургасан хулгайг илрүүлэх тусам саарал ордон дахь зөрчилдөөн ихэснэ гэдгийг тэрбээр хэллээ. Энэ нь хулгай бүрийн ард улстөрчид байна гэсэн үг. Улстөрч болгон өөрийн гэсэн хулгай хийх схемтэй, тойрогтой, бүлэглэлтэй аж. Үүний эсрэг тэмцэж байгаа Л.Оюун-Эрдэнийн хувьд улс төрийн маш том хайчин дунд яваа гэдгийг тэрбээр онцлон хэлж. Тиймээс эдгээр хулгайч улстөрчид, бүлэглэлүүд Засгийн газраас хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагаанд орохгүйн тулд авлигын арми бүрдүүлж, идэвхтэй хөдөлж эхэлжээ. Үүний нэг тод жишээ нь авлигын арми Засгийн газрыг унагаахаар ил далд улс төрийн үйл ажиллагаа зохион байгуулах болсныг Дэ Факто дурдав. Авлигын арми хүчээ авч байгаагийн өөр нэг жишээ нь УИХ-аас төлөвлөчихсөн нийтийн сонсголыг зогсоосон үйл явдал гэдгийг хэллээ. Хамгийн ноцтой нь авлигын арми нийгмийг яаж бутлах вэ, хэнийг хэзээ нийгмээр яллуулах вэ гэдгээ төгс хийдэг гэнэ. Ард түмний нүдэн дээр авлига авч, албан тушаалаа урвуулан ашиглаж хөлжиж, баяжаад байхад л монголчууд чимээгүй хараад л сууцгаадаг байна. Боолын сэтгэлгээ маань монголчуудыг улам л боол болгож байгаатай холбоотой аж. Мөн тэрбээр шүүх засаглалыг авлигын арми томилдог асуудлыг хөндлөө. Хэн, хэнийг томилсон бэ гэдэг нь нууц биш байгаа ч үүнийг олон нийтэд ил тод зарлахаасаа айж байна гэв. Хэрэв авлигын армийн эсрэг тэдний томилгооны эсрэг үйлдэл хийсэн хэнд ч эзэнгүй хэрэг тохоод чимээгүй болгож дөнгөх аж. Үүнээс харвал нөгөө шударга бусын хонгил нурчихаагүй бат бөх өдийг болтол байсаар л байгаа юм байна. Авлигын арми цаг эргэнэ гэж ярьдаг аж.

Энэ нь Засгийн газрыг унагаах, өөрсдийнхөө нөлөө бүхий улстөрчдийг төрийн эрхэнд гаргахыг хэлж буй. Ингэвэл Монгол Улс хөгжлөөсөө ухарна гэдгийг тэрбээр онцолж байв. Тиймээс энэхүү авлигын армийг үндсээр нь устгахын тулд, нүүрсний болоод бусад хулгайг гүйцэт устгахын төлөө Засгийн газрын дэвшүүлсэн “5 Ш” ажиллагааг ард түмэн тууштай дэмжих шаардлагатайг Де Факто онцоллоо

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зам засварын ажил энэ сарын 29-нд биш 30-ны өдөр хийгдэхээр болжээ DNN.mn

Зайсан тойруугийн зам засварын ажлыг энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хийхээр төлөвлөж байсан.

Гэвч тодорхой шалтгааны улмаас нэг өдрөөр хойшилж буюу энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагаас 16:00 цагийн хооронд хийж гүйцэтгэхээр болсон байна гэж Тэврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Он гарснаас хойш 29.679 эзэнгүй нохой, муур устгажээ DNN.mn

Эзэнгүй муур, нохойг тоолно

Улаанбаатар хотын Ерөнхий менежер гарааш буулган, чөлөөлсөн талбайд хийх тохижилтын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Хотын ерөнхий менежер М.Баяраа энэ онд нийслэлд явуулсан золбин нохойн тооллогын дүнг танилцуулсан бөгөөд тэрбээр,

“2018 онд эзэнгүй нохой, муур тоолж байсан бол энэ онд Улаанбаатар хотын хэмжээнд мөн тооллого хийлээ. Тооллогоор нийслэлийн суурьшлын бүсэд 327,279 га талбайд 160,885 эзэнгүй нохой байна. Нэг га газарт зургаан эзэнгүй нохой байна гэсэн үг юм. Мөн он гарснаас хойш 29,679 эзэнгүй муур, нохойг устгасан” гэв.

Categories
мэдээ нийгэм

Шархадны автобусны буудлын ойр орчмын ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлжээ DNN.mn

Нийслэлийн зүгээс нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлж, иргэдийн саадгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд анхаарч буй. Энэ дагуу автобусны буудал, явган хүний зам зэрэг нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг нүүлгэн шилжүүлж байгаа юм.

Тэгвэл БЗД-ийн Шархадны эцсийн автобусны буудлын тохижилтын ажил эхэлжээ. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дохиолол, холбооны системийг бүрэн суурилууллаа DNN.mn

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын дохиолол, холбооны систем суурилуулах ажлыг “Солонгосын үндэсний төмөр зам” компани гүйцэтгэж дууслаа.

Тус компани нь 2020 оны наймдугаар сард Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дохиолол, холбооны системийг суурилуулах ажлын төслийг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад оролцон шалгарснаар “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран ажиллаж ирсэн.
Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын SIL4 түвшний шаардлагыг хангасан, БНСУ-ын дохиолол холбооны системийг Монгол Улсад анх удаа ийнхүү амжилттай нэвтрүүлж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дохиолол холбооны системийг бүрэн суурилууллаа.