Categories
мэдээ нийгэм

Шатахуунаар хараат байх нь цахилгаанаар хараат байхаас илүү аюултай DNN.mn

Манай улс Оросоос шатахуун болон эрчим хүчний хангамжаараа хараат оршдог орон. Тэр дундаа шатахуун, бензинээр 96 хувь хараат. хараат байна гэдэг бол бусдын эрхээр л хөдөлнө гэсэн үг. зах зээлийн нийгэмд хэрэглээгээ бусдаас хараат байлгана гэдэг нь тэдний хүссэн үнээр л худалдан авалт хийж хэрэгцээгээ хангадаг зарчим үйлчилнэ. Магадгүй үнийг нь хангалттай төлсөн ч тэд зогсоож, хааж боож болно. бол тэдний эрх ашиг. Тиймээс аль болох хараат байдлаас гарах бодлого улс орон бүрийн нэн тэргүүний асуудал байдаг. Манай улс сүүлийн жилүүдэд эрчим хүчний хараат байдлаас гарах гэж хичээж явна. Өнгөрсөн онд хэд хэдэн эрчим хүчний шинэ эх үүсвэр ашиглалтад орж, төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Цаашид ч эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд ашиглалтад орох нь тодорхой байгаа. Тиймээс Монгол Улсын хувьд эрчим хүчний хараат байдлаас ойрын жилүүдэд гарчих болов уу. ингээд эрчим хүч болчихлоо гэж бодъё. Гэтэл үүнээс илүү улс орны хөгжил, нийгэм, эдийн засгийн амьдралд том нөлөө үзүүлдэг гол зүйл бол шатахуун. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбарт түшиглэдэг. Уул уурхайн салбарыг хөдөлгөгч гол зүйл нь шатахуун. Шатахуунаа Орос хаалаа гэхэд уул уурхайн салбар зогсоно. энэ бол Монгол Улсын хувьд аюул. иргэдийн хувьд үр хүүхдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөхөөс эхлээд бизнес, төр, хувийн хэвшлийн бүх салбарт автомашин амин чухал хэрэгцээ болсон. хөдөө орон нутагт ч ялгаагүй. Малаа мотоциклиор хариулж, ус, өвсөө зөөх, гэр, бараагаа нүүлгэх зэрэг амьдралын өдөр тутмын хэрэгцээнд автомашин хэрэглэж байна. Товчхон хэлбэл, Монгол Улсад шатахуун, бензин байхгүй болчихвол улсаараа сөнөнө. ийм том аюул нэгхэн улсын эрх ашигт багтаж байна гэж бодохоор айдас хүрмээр.

Энэ том айдас, эрсдэл хаяанд байхад бид улсаараа яагаад шатахууны асуудалд бодитой анхаарахгүй байна вэ. Саяхан Уих-аар Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг үргэлжлүүлэн явуулах талаар хэлэлцсэн. зарим гишүүдийн хувьд санхүүжилт, хөрөнгө мөнгө, зээлтэй холбоотойгоор үүнийг зогсооё гэсэн байр суурийг илэрхийлж байсан. үнэндээ Газрын тос боловсруулах үйлдвэр буюу бид өөрсдөө шатахуун, бензинээ хийж эхэлдэг болохын тулд Монгол Улсад үнэ өртөг хамаагүй баймаар сан. Ёстой ямар ч үнээр хамаагүй энэ төслийг бодитой, бүр нэн яаралтай дуусгаж, ашиглалтад оруулах хэрэгтэй. Ерөнхийлөгч У.хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа олон жил гацсан энэхүү төслийг хөдөлгөж байсан. Одоо Ерөнхийлөгч байх хугацаандаа та энэ төслөө ард түмнийхээ элчийн хувьд шаардаж, шахаж болох бүх боломжоо ашиглан амжилттай дуусгах хэрэгтэй байна. Газрын тосны үйлдвэртэй болох нь монголчуудын хувьд мөрөөдөл. Бусад мөрөөдөлд мөнгө төлдөггүй ч энэ мөрөөдөлд бид юугаа ч харамлах эрх байхгүй. Учир нь энэ мөрөөдөл бидний тусгаар тогтонол.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Судлаач Ч.Сумъяа: Л.Оюун-Эрдэнийн Хятадад хийх айлчлал нь дотоод улс төрийн эгзэгтэй үетэй давхцаж байна DNN.mn

Хятад судлаач, эдийн засагч Ч.Сумъяатай Ерөнхий сайдын Хятад улсад хийх айлчлалын хүрээнд ярилцлаа.


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний Хятад улсад хийх айлчлалын үеэр юу анхаарал татаж байна вэ?

-Хэдийгээр Хятадын удирдагчидтай хийх хэлэлцүүлэг нь эртнээс хүсэн хүлээсэн хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа зэрэг асуудлыг голчлох ч дотоод улс төр нь ард орхигдохгүй. Тус улсын Харбин хотноо Азийн өвлийн наадам энэ сарын 14-нийг хүртэл зохион байгуулагдана. Олон улсын спортын арга хэмжээг зохион байгуулах уламжлалын дагуу, Хятад улс нь хөрш орнуудын нэр хүндтэй улстөрчид, удирдагчдыг уг наадмын нээлтийн, эсвэл хаалтын ёслолд оролцохыг урьдаг. Энэхүү утгаараа ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хаалтын ёслолд оролцоно. Энэ үеэр ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ БНХАУ-ын дарга Си Жиньпин, ерөнхий сайд Ли Чян болон Хятадын бусад удирдагчидтай уулзана. Энэ нь түүний 2022 оны хоёрдугаар сар, 2023 оны зургадугаар сар, 2024 оны арваннэгдүгээр сард хийсэн айлчлалын дараах дөрөв дэх удаагийн айлчлал юм. Харин Харбин хотод анх удаагаа зочлох гэж байна.

-Айлчлалын гол сэдэв нь юу байх бол гэж та харж байна вэ?

-Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр Ерөнхий сайдын Хятадын удирдагчидтай хийх уулзалтын гол сэдэв нь хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, аялал жуулчлал, агаарын бохирдол гэх мэт байх болно гэж мэдэгдсэн. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчид болох Гуо Жиакун, Лин Жиан нар Л.ОюунЭрдэнийн айлчлалын өмнө хэлэлцэх асуудлын талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан ч хоёр улс олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх амлалттай байгаагаа мэдэгдсэн байна. Тэгэхээр “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т г арын үсэг зурахыг Монголын Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрсөн. Энэхүү хэлэлцээр нь 16 жилийн турш гацсан төмөр замын холболтын төслийн хувьд чухал үе шат болно.

-Хил дамнасан төмөр замын төслийн тухайд оны өмнө Ерөнхий сайд Хятад улсад айлчилж, гарын үсэг зурсан байдаг. Дараа нь УИХ-аар дээрх төсөлтэй холбоотой тогтоол батлагдсан санагдаж байна…?

-Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн Хятад улсад хийсэн өмнөх айлчлалын үеэр хоёр тал хамтарсан барилгын ажлын тухай дагалдах хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ үеэр Ерөнхий сайд хил дамнасан төмөр замыг барих ажлыг хариуцах “Чайна Энержи”-ын удирдах зөвлөлийн гишүүн Лю Гуоюэтэй уулзсан. Энэ уулзалтаар хоёр тал Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр замын төслийн талаар санал нэгдсэн байдаг. Урьдчилсан зураг төслийн дагуу Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр зам нь нийт 8081 метр урттай, үүнээс 5441 метр нь гүүрэн байгууламжтай байна. Тус төмөр зам нь UIC 60 ган рийлсээр баригдах ба нэг өргөн цариг 1520 мм, нэг стандарт цариг 1435 мм гол замтай байх юм. Олон нийтэд мэдээлснээр төмөр замын төслийг нийт 976 тэрбум төгрөгөөр төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой” ХК санхүүжүүлэхээр болсон. “Чайна Энержи” болон түүний охин компаниуд энэ оны дөрөвдүгээр сард хил дамнасан төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм билээ.

-Төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспортод яаж нөлөөлөх тооцоо байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрын гишүүд Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр замын төслийн хэрэгжилт нь бусад хил дамнасан төмөр замуудын дутууг нөхөх боломжтойг мэдэгдэж байна лээ. Уг төсөл бүрэн хэрэгжиж ашиглалтад орсноор жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болно. Энэ нь Монгол Улсын нүүрсний экспортын 55-60 хувийг тээвэрлэх боломжтой гэсэн үг. Засгийн газар уг хил дамнасан төмөр зам ашиглалтад орж, бусад арга хэмжээнүүдийн үр дүнд Монгол Улсын нүүрсний экспорт жилд 120 сая тонн гаруй болж, нэг хүнд ногдох ДНБ 10.000 ам.долларт хүрч өсөх боломжтой гэж үзэж байгаа. Харьцуулбал, Монгол Улс 2024 онд 83.7 сая тонн нүүрс буюу хамгийн ихээр экспортолсон. 2023 онд нэг хүнд ногдох ДНБ нь 5838 ам.доллар байсан. 2024 онд Монгол Улсын Хятад руу экспортолсон нүүрс бараг 83 сая тоннд хүрч огцом өссөн нь 2023 оны 70 сая, 2022 оны ердөө 31 сая тоннтой харьцуулахад мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн Монгол Улс өнгөрсөн жилүүдэд Тавантолгойн уурхайгаас Хятад хүртэл 240 км төмөр зам барьсан. Гэсэн хэдий ч уг төмөр зам хилийн орчим тасалдаж, цааших хил дамнасан зам тээврийг ачааны машинаар үргэлжлүүлэх шаардлагатай болдог. Монгол Улсын Засгийн газар ГашуунсухайтГанцмодны хил дамнасан т өмөр замын төсөл хэрэгжсэнээр Хятад улстай хийх нүүрсний борлуулалт улам өснө.

-Төмөр замаа холбоод нүүрсээ их хэмжээгээр нь борлуулж байвал Монгол Улсад л ашигтай гэдгийг эдийн засагчид хэлдэг. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал дотоод улс төрийн халуун нөхцөлд хийгдэж байна. Энэ утгаараа Хятадын тал айлчлалыг ямар байдлаар хүлээн авах бол?

-Хятад улс руу нүүрс экспортлохдоо нүүрс хулгайлсан, хээл хахууль авсан гэх мэдээллээс болж 2022 оны арванхоёрдугаар сард манай улсад өргөн хүрээний хариуцлага нэхсэн эсэргүүцлийн жагсаал болж байсныг санаж байгаа байх. Монгол Улсын Засгийн газар уг асуудлыг шийдвэрлэхийн тулд 2023 онд Авлигатай тэмцэх шинэ стратегийг хэрэгжүүлж эхэлсэн хэдий ч нүүрсний экспорт нь өнөөг хүртэл маргаан дагуулсан халуун сэдэв хэвээр байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэхүү Хятадад хийх айлчлал нь Монгол Улсын хувьд дотоод улс төрийн эгзэгтэй үетэй давхцаж байгаа нь үнэн. Нэмээд хэлэхэд, утааны асуудал байна. Утаанаас үүдэлтэй эндэгдэл, үүнтэй холбоотой нийгэм, хүний эрхийн асуудлуудыг үндэслэн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу болон парламентын бусад гишүүд Ерөнхий сайдыг огцруулах, албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлаар хуулийн процедур эхлүүлж гарын үсэг цуглуулж эхэлсэн. Нийгэм, хүний эрхийн асуудлууд, тухайлбал агаарын бохирдол, замын түгжрэл, авлига, төрийн байгууллагын бүтээмж чадвар сул байгаа зэрэг нь Монгол Улсад олон нийтийн дургүйцлийг төрүүлж, үүний улмаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний нэр хүнд унахад хүргэсэн. Дотоод дахь эдгээр улс төрийн нөхцөл байдал, динамик нь түүний Хятад дахь дипломат ажиллагаанд хэрхэн нөлөөлөхийг харах л үлдлээ. Өөрөөр хэлбэл, айлчлалаас гарах үр дүнгийн дараа л энэхүү асуудал ийм байж, тийм байж гэж хэлэх боломжтой гэсэн үг.

Э.Мөнх

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Рэгдэл: Угаартаж нас барж байгаа асуудал түлшнээс биш, зуухнаас шалтгаалсан эрсдэл гэж ойлгох хэрэгтэй DNN.mn

Монгол Улсын Их хурлын гишүүн, академич Д.Рэгдэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Анхны 126 гишүүнтэй парламентад та шинжлэх ухааны салбарыг болон ахмадуудыг төлөөлөн орж ирсэн. Энэхүү 126 гишүүнтэй парламент эх ний намрын чуулганаа хаалаа. Ер нь өмнөх 76-гаас ялгарах зүйл нь юу байна гэж дүгнэж байгаа вэ?

-Миний зүгээс харвал энэ парламентын албан ёсны анхны чуулган нэлээд амжилттай яваад өндөрлөлөө. Дан ганц намрын чуулган биш, өмнө ээлжит бус чуулган гэж сар гаруй хуралдчихсан учраас шинэ гишүүд хийх ажилдаа нэлээд зүгширсэн болов уу гэж бодож байна. Харин гаргасан шийдвэрүүдээс ямар давуу тал, ололт бий болов оо гэж. Юуны түрүүнд 20-30 жил гацсан мега төслүүдийг эхнээс нь хөдөлгөж байна. Тодорхой хэлбэл, 14 төслөөс гурвыг нь зөв хөдөлгөж чадлаа. Үүнд Францтай хийсэн уран олборлох төсөл байна. Оюу толгойн дараа орж ирж байгаа хоёр дахь том төсөл энэ юм. Эдийн засагт ач холбогдолтойгоос гадна Монгол Улсын гадаад бодлого, нөх цөл байдлыг шинээр харуу лахад ач холбогдолтой төсөл гэж ойлгож байна. Мөн 10 жил гацсан төмөр за мын хил холболтын бүтээн байгуулалтын ажил буюу нүүрсээ төмөр замаар экспорт лох төсөл гацаанаасаа гарлаа. Удахгүй Ерөнхий сайд энэхүү гэрээнд гарын үсэг зурах төлөвтэй харагдаж байгаа.

-Гурав дахь зүйл нь юу байна вэ?

-Тэр бол эрчим хүчний хангалтын асуудал. Одоо байгаа суурь эрчим хүчний чадлаа хоёр дахин нэмэгдүүлэх зорилго Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон. Эрчим хүч хэн үйлдвэрлэж байна тэр улс засаглана гэдэг зарчим дэлхийд мөрдөгддөг. Тэгэ хээр манай улс үйлдвэрлэлээ хөг жүүлэхийн тулд энэ яригдаад байгаа том төслүүдээ хөдөлгөхөд нэн шаардагдах зүйл нь эрчим хүч. Одоо байгаа манай төвийн эрчим хүчний систем ид ачааллын үеэр унах аюулд орчихсон явж байгаа. Тиймээс эрчим хүчээ нэмэгдүүлэх томоохон шийдвэрүүдийг УИХ-аас гаргаж, Засгийн газарт чиглэл өгч ажилласан. Энэ дагуу ДЦС-II-ын оронд 24 Мвт-ын хү чин чадалтай цахилгаан станц болон 300Мвт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төслийн ТЭЗҮийг ОХУ-ын талаас хийлгэх асуудлыг УИХ шийдэж өглөө. Энэ хүртэл хоёр ч том эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглалтад оруулсныг дурдах хэрэгтэй. Нэг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станц. Нөгөөх нь Багануурын батерей хуримтлалын станц.

Залгаад Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцуудыг шуурхай барьж байгуулаад ашиглалтад оруулах шаардлагатай. Эдгээр станцуудын асуудал аль ч талаараа шийдэгдсэн зүйлүүд. Тиймээс ажлыг нь яаравчлах хэрэгтэй.

-Шинжлэх ухааны салбарыг төлөөлж орж ирсэн хүний хувьд танаас утааны талаар асуух асуултууд байна. Ер нь шийдвэр гаргах түвшинд шинжлэх ухаан талаасаа хариулт нэхсэн олон асуудал УИХ-аар хэлэлцлэгдлээ. Ард түмний хувьд шинжлэх ухааны тайлбараар нэлээд дутагдлаа шүү дээ…?

-Төрийн бодлогын шинжлэх ухааны үндэслэл гэдэг зүйлийг дэлхий дахинд хоёр түвшинд авч үздэг. Нэгдүгээрт, технологийн томоохон шийдлүүдийг заавал шинжлэх ухааныг үндэслэн гаргаж байх ёстой. Төрөөс бодлогын томоохон шийдвэрүүдийг гаргадаг. Ингэхдээ шинжлэх ухаанаар нотлогдохуйц үндэслэлтэй байх шаардлагатай. Энэ утгаараа утааны асуудал бол яах аргагүй шинжлэх ухаандаа суурилж, бодлого нь ч тэр, технологи нь ч тэр явах ёстой юм.

-Саяхан утааны асуудлаар УИХ-ын ерөнхий сонсгол явагдаж дууслаа. Мэдээж сонсголоор олон асуудал яригдсан. Гол асуудал нь бид утаанаасаа яаж салах вэ. Хэзээ утаагүй болох вэ. Ингэхийн тулд юу хийх шаардлагатай вэ?

-Утаагүй болгох утааг хэрхэн багасгах вэ гэдэг шийдлээ бид аль эрт олчихсон. Гол нь яаж хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг л байна. Юуны түрүүнд Улаанбаатар хотод хатуу түлш түлхийг хориглоогүй, энэ түлшээ түлж байгаа цагт утаа байсаар л байна. Хатуу түлш гэдэгт нүүрс, одоо түлж байгаа шахмал түлш болоод ирээдүйд түлх хагас коксын түлш ч орно. Аль ч ялгаагүй түлж байвал утаа гарсаар л байна.

-Хагас кокожсон түлш хэрэглэчихвэл утаагүй болно гэж зарим хүмүүс ойлгож байсан…?

-Хагас кокс түллээ гэхэд утаа харагдах байдлаараа одооныхоос хэд дахин илүү буурна. Гэхдээ СО2 буюу нүүрсхүчлийн давхар исэл агаарт цацагдаж л байна гэсэн үг. Тэгэхээр бид хатуу түлшийг ашиглахаа больсон цагт л утаагүй боллоо гэж үзнэ. Сая Ж.Чинбүрэн гишүүнээр ахлуулсан утааны сонсгол амжилттай болж өндөрлөлөө.

-Амжилттай болсон гэдгийг та ямар утгаар нь хэлэв. Нөгөөтэйгүүр шийдэл байгаа бол яагаад одоо болтол утааг багасгаж болохгүй байгаа юм бэ?

-Утааны асуудал дээр шийдлүүд маш тодорхой бий. Улаанбаатар хот 198 мянган яндантай гэж үзье. Тэгвэл нэгдүгээрт, бид түлшний асуудлаа шийдэх хэрэгтэй. Зэрэгцээд түлш шатааж байгаа зуухны асуудлаа шийдэх нь гарцаагүй. Мөн дулаалгын асуудлаа шийдэх ёстой. Утааг нэмэгдүүлж байгаа гурван зүйл чинь энэ. Энэ гурвыг холбож зэрэгцүүлж сайн хийвэл утаа төдий чинээ буурна. Нийтээрээ энэ гурвыг яс сайн хийчихвэл өнөөдрийн утаа 50 хувь буурах ч боломжтой. Гэхдээ нийгэм гэдэг бол нэгэн жигд хүмүүсийн цугларал биш болохоор хэцүү. Ядаж олонх нь энэ гурван зүйлээ сайн хийчих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хатуу түлш ашиглахгүй болтол энэ гурван зүйлийг анхаарах нь чухал гэсэн үг. Хоёрдугаарт, иргэдээ бид төлөвшүүлж авах хэрэгтэй байна. Ямар түлшийг юунд яаж түлээд байна вэ гэдгийг мэдэхийн зэрэгцээ мэдүүлэх хэрэгтэй байгаа юм. Буруу галлагаатай холбоотой асуудал гэсэн үг. Уг асуудлаас болоод л хүний амь нас эрсдэж байна. Тэгэхээр иргэд галаа яаж хэрхэн зөв түлэх вэ, угаар, утааны эрсдлээс өөрсдийгөө яаж хамгаалах вэ гэдэг шторк, шоглоомуудыг телевиз, сонингоор тогтмол мэдээлж байх ёстой байна. Манайд энэ төрлийн мэдээ, мэдээлэл огт явахгүй байгаагаас болоод иргэд уламжлалт гал асаах, дулаацах гэсэн сэтгэхүйгээрээ асуудалд хандаж байна. Ямар түлшийг юунд яаж шатаах ёстой вэ гэдэг нь өөрөө шинжлэх ухааны ойлголт. Тиймээс тэр бүр хүмүүс мэдээлэлгүйгээсээ болоод амь насаараа эрсдэлд орох нөхцөлийг бүрдүүлээд байна.

-Бидний түлж байгаа түлшийг нэг л үйлдвэр хийж байгаа. Улмаар угаартаж нас барах тохиолдол их байна шүү дээ. Тэгэхээр гол асуудал нь түлшинд үү. Эсвэл зуух, буруу галлагаа юм уу?

-Түрүүний асуултад би нэг зүйл нэмээд хэлье. Одоо бидний ашиглаж байгаа түлш бол сайжруулсан түлш биш. Зүгээр шахмал түлш. Сайжруулсан шахмал түлш гэдэг бол хагас коксжсон түлшийг хэлнэ. Тэгэхээр одоо ашиглаж байгаа энэ шахмал түлшийг шатаахаар агаар бохирдуулагч дэгдэмхий хорт бодисууд гардаг. Тэгэхээр бид түлшээ сайжруулах хэрэгтэй гэдэг маань энэ шахмал түлшээ хагас коксоор солих шаардлагатай юм. Ингэвэл энэ дэгдэмхий бодис болон өмхий үнэр хоёр дахин багасна. Хагас коксжсон сайжруулсан шахмал түлш ашигладаг болтлоо бид эхлээд үйлдвэрийг нь барих ёстой. Тэр болтол одоо түлж байгаа түлшээ ашиглахаас өөр аргагүй. Хажуугаар нь зуухаа солих хэрэгтэй.

-Зуух солиод утаа багасахгүй гэдгийг хүн болгон л хэлж байна. Гэтэл зуухаа солих хэрэгтэй, сайжруулах хэрэгтэй гэх юм. Үүнд шинжлэх ухаан талаасаа ямар нэгэн онцгой анхаарах зүйл байна уу?

-Үнэндээ ард түмэн ингэж ярихаас өөр аргагүй юм л даа. Учир нь зуух сайжруулж байна гээд өнгөрсөн хугацаанд хэдэн арван төсөл, түүнд зарцуулагдсан төсвийн мөнгө хэдэн тэрбум төгрөгөөр үрэгдсэн. Гарсан үр дүн нь тун тааруу. Тиймээс л дахиад зуухаа сольё гэхээр ард түмэн хаширсан гэдэг шиг бухимдах нь аргагүй л дээ. Гэхдээ үнэхээр зууханд анхаарахаас өөр арга байхгүй. Зуух бол хамгийн чухал. Гол нь чанартай, зөв технологиор хийгдсэн зуухтай, мөн түлшиндээ тохирсон байх шаардлагатай. Ер нь түлшнээс болоод угаартахгүй. Буруу галлагаа, чанаргүй, эсвэл түлшиндээ тохироогүй зуухнаас болж угаартаж нас барах тохиолдол цөөнгүй байна. Тэгэхээр юуны түрүүнд Улаанбаатар хотод байгаа 198 мянган зуухны хэд нь ашиглах боломжгүй байна, хэд нь түлшиндээ тохирохгүй байна, хэдийг солих шаардлагатай байгаа судалгаагаа нэн яаралтай хий гэж хэлсэн.

-Түлшиндээ тохироогүй зуух гэж яг юуг хэлээд байна вэ. Тохироогүйгээсээ болоод угаартах тохиолдол их байна гэлээ шүү дээ…?

Бидний ашиглаж байгаа энэ шахмал түлш нь өөрөө зургаан мянган ккал илчлэгтэй. Тэгэхээр зургаан мянган илчлэг шатаах зууханд ашиглагдана. Өөрөөр хэлбэл, соролт сайтай зууханд түлэхэд тохиромжтой гэсэн үг. Энгийн нүүрс ша таадаг зуух бол дөрвөн мянган ккал байдаг. Шууд хэлэхэд, түлшээ гүйцэт шатааж чадахгүй СО буюу угаарын хийг үүсгэдэг гэсэн үг. Тэгэхээр угаартаж нас барж байгаа асуудал угтаа түлшнээсээ биш, зуухнаасаа шалтгаалсан эрсдэл гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс Улаанбаатар хотын 198 мянган зуухыг шалгах хэрэгтэй байгаа юм. Энэ бол түргэн хийгдэх боломжтой хамгийн чухал ажлуудын нэг. Ингээд тэнцээгүй, эсвэл ашиглах ямар ч боломжгүй зуухуудыг нэн яаралтай солихоос өөр гарц одоохондоо бидэнд байхгүй болов уу. Эсвэл зуух солихгүй гэж үзвэл буцаад дөрвөн мянган ккал илчлэгтэй түүхий нүүрс түлэх шат руугаа буцаж болно. Хамгийн чухал нь иргэдийн амь нас. Тиймээс энэ асуудал дээр холбогдох албаныхан нэн шуурхай л ажиллах ёстой доо. Нөгөөтэйгүүр угаартах эрсдэлд орсон иргэдийн ихэнх нь галлагаагаа зөв хийж чадахгүй байна. Зарим нь галаа зөв шатааж эхэлсэн ч гал ид шатаж байх үед нь яндангийнхаа сойлтыг түлхчихдэг. Үүнээс болоод агаарын соролт буюу хүчилтөрөгчийн хэмжээ зуухан дотор дутагдаж улмаар түлш дутуу шаталтанд орж угаарын хий ялгаруулдаг. Сойлтыг огт түлхэж болохгүй гэдгийг иргэдэд маш сайн ойлгуулах хэрэгтэй байна. Яндангийн сойлт түлхлээ гээд та түлшээ хэмнэхгүй. Эсвэл дулаанаа удаан бариулна гэж буруу ойлгох хэрэггүй. Ялгаагүй л шатаад дуусна. Гаргах дулаанаа ялгаруулна. Тиймээс агаар соролтын асуудлыг сайжруулах тусам угаартах эрсдэл буурна.

-Түлш, зуух, дулаалга гэсэн шаталсан сайжруулалттайгаа хэдий хугацаанд явах вэ. Хэзээ утаа гаргахгүйгээр дулааны асуудлаа шийдэх бол. Шийдэл нь юу байх вэ?

-Шийдэл нь мэдээж хий, эсвэл эрчим хүч. Улаанбаатар хот 2030 он гэхэд хатуу түлшний хэрэглээнээс бүрмөсөн гарна гэж зарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, 2030 оноос хойш нэг ч яндангүй болно гэсэн үг. Тэгэхээр 2030 он хүртэл бид зуух, түлш, дулаалга, галлагаагаа шат дараатай, уялдаа холбоотойгоор сайжруулж явахаас өөр гарцгүй. Цаашид хагас коксжсон түлш ашиглаад ирвэл түүнд тохирсон зуух мөн байх ёстой. Тэгэхээр дахиад зуухаа сольцгооно гэсэн үг. Тэгэхгүй бол түлшээ сайжруулчихаад зуухаа орхиж огт болохгүй. Энэ хоёр адилхан сайжраад явах учиртай. Үүнийг иргэд маань сайн ойлгож, шинжлэх ухаанчаар аливаа асуудалд хандаж, танин мэдэхүйн мэдлэгээ сайжруулж, өөрсдийнхөө амь насыг авран хамгаалах шаардлагатай.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол бөхийн ам авах дүрмийг болиулахгүй бол өв тээгч гэж тооцоход хэцүү DNN.mn

Хүрэл зэвсгийн үеэс эхлээд үндэсний бөх үүссэн гэдэг түүхэн баримт бий. Ойролцоогоор 7-11 мянган жилийн тэртээгээс үүссэн монголчуудын нэн эртний өв соёл юм. Хожим XIII зуунаас эхлэн өнөө цагийн үндэсний бөхийн хэв шинж, цол, чимэг хөгжин ирсэн түүхтэй гэж үздэг. Ийм нэн эртний өв соёл өнөө бидний цагт устаж, үгүй болоход ойрхон байна. Устдаггүй юм гэхэд соёлын агуулга нь өөрчлөгдөж байгаа нь харамсалтай. Өв соёл ямар байна нийгмийн хандлага, ёс суртахуун тийм болж төлөвшдөг. Энэ утгаараа монгол бөх бол соёлын маш том өв. Энэ өв, соёлыг бөхчүүд тээж яваа. Сүүлийн үед бөхчүүдийг өв тээгч гээд байгаа нь ч ийм учиртай. Бид айлд хүү төрвөл бөх болог гэж ерөөдөг ард түмэн. Учир нь бөх хүн гэдэг бол монгол эр хүн гэсэн үг. Монгол эр хүний ёс суртахуун, хандлага, төлөвшлийн үлгэр жишээ нь бөх. Гэтэл өнөө цагт хүү төрвөл бөх битгий болоорой гэж хэлэгдэх хүртлээ энэхүү өв соёл биднээс алсарч байгаа нь харамсалтай. Худлаа хэлдэг, бусдыг шулдаг, дээрэлхдэг, амин хувиа хийчээгч, их зантай, шуналын дэв болсон шалдан бөх байхаар… гэж ярих нь ч их. Хуучин цагт наадам, барилдаан боллоо гэхэд л нутгийн залуус эр бяр, авхаалж самбаагаа гайхуулан тэмцэлдэж хүч чадал, эр зориг, хүн чанарын үзүүлэн болдог байжээ. Энэ агуулгаараа монгол эрчүүдийн зориг, тэвчээр, холч ухаан, цог хийморийн дээд нь монгол бөх гэж нутгийн зон олон үнэлдэг.

Нутаг усаараа тэдний удам залгах хүү эр болжээ, наадамд түрүүллээ, үзүүрлэлээ, тэд давлаа бүүр байхад л хөөрхөн зодоглоод зогсож байна лээ гэж ярьдаг, хардаг байжээ. Тиймээс л хүүгээ эр хүн шиг эр хүн болоосой гэсэндээ бөх болог гэж ерөөдөг байсан учиртай байх. Харин өнөө цагийн бөхчүүд мэргэжлийн болж ард түмнээс тасарсан. Тиймээс уралдаан тэмцээн, ашиг хонжооны шинж нь илүү түлхүү болж, зөвхөн мэргэжлийн тамирчид л оролцохоос өөр арга байхгүй болсон. Хамгийн ноцтой нь өнөө цагийн монгол эрчүүдийн зан төлөв, хандлагад монгол бөх, нөгөө өв тээгч гэгдэх бөхчүүд маань өөрсдөө сөргөөр нөлөөлж байгааг нийгэм судлаачид хэлж байна. Учир нь монгол бөхийн барилдаанд ам авах ёс гэж бий. Энэ нь том цолтой нь жижиг цолтойгоо амлаж аван барилдах юм. Гэтэл өнөө цагийн өв тээгчид маань ам авахдаа аль хөгшин, бэртэлтэй, бэлтгэл султайг нь авч барилддаг болсноороо түрүү үеийн бөхчүүдээсээ ялгарч байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, иртэй бяртайг нь авч давдаг байсан өв уламжлалыг хамгийн сул доройг нь авч барилддаг арчаагүй ёс суртахуунаар сольчихож байгаа гэсэн үг. Ядарсан зүдэрсэн, аргагүй байдлыг нь далимдуулах, нас ахимаг харьж явааг дээрэлхэх бол яаж ч бодсон хүний адгийн зан төлөв юм.

Тэгвэл өв тээгчид маань яг ийм бай гэж биеэрээ үлгэрлэж байгаа хэрэг. Энэ хандлага нь даамжирсаар дан ганц давахын төлөө бөхчүүд маань барилддаг болсон. Давж байж түрүүлнэ. Түрүүлж байж өндөр цолонд хүрнэ. Өндөр цолонд хүрч байж хялбар аргаар мөнгө, эд баялагтай болно гэж үздэг болсон бөхчүүдийг өв тээгч гэж хэлэхэд хэцүү болгож байна.

Бөх сонирхогчид, бөхдөө хайртай монголчууд бид Үндэсний их баяр наадмын дөрвийн давааг олзуурхан шимтэн үздэг. Учир нь дөрвийн даваанд бөхчүүд ам авахгүй. Харин оноолтоор таарч барилддаг. Ингэхээр том цолтой бөх аль сул дорой, бэлтгэл тааруу бөхтэй барилдана гэхээс илүү эр бяраараа дөрвийн даваа хүртэл барилдаад гарч ирсэн залуучуудтай таарч барилддаг. Тиймээс л дөрвийн даваанд сонирхолтой, үзэгчдийг шуугиулсан барилдаанууд олон гардаг. Яг л ийм даваа, ийм барилдаануудыг ард түмэн хүсдэг учраас ам авдаг ёсыг дүрмийнхээ хүрээнд болиулчих хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр ам авахыг болиулчихвал монгол бөхчүүдийн ёс суртахуун дээшилнэ. Цэвэр өрсөлдөөн гарч ирнэ. Нөгөө тавын давааны найраа алга болно. Жинхэнэ эр хүмүүс шиг хүч бяраа үзэн барилддаг болно. Үүнээс улбаалж, Монгол бөхийн нэр хүнд өснө, бөхчүүд жинхэнэ утгаараа өв тээгч болж чадна.

Хэрэв ам авдаг ёс, дүрэм байсаар байвал цаг, нийгмээ дагаад бөхчүүдийн хандлага улам л ёозгүй болж хувирах гээд байгааг олон хүн анхааруулан сануулсаар байна. Ам авалтын цаана монгол бөхийн, монгол эр хүний хамгийн дорой, муухай, бэртэгчин зан, үйлдлүүд улам тод үзэгдэнэ. Муу муухай нь гарч ирэх тусам энэ өв соёл нийгмээс арчигдана гэсэн үг. Энэхүү том өв соёл биднээс алга болчихвол яах вэ. Монгол гэж ондооших, Монгол гэж бахархах зүйлгүй л болно. Монгол эр хүний зан суртахуунаас омогшил, эр зориг, дайчин чанар, арга ухаан, тэвчээр, андлалцал, гүндүүгүй байдал, жудаг гэдэг зүйл алга болно. Энэ утгаараа бид өв соёлоо дээдлэх, тэртээгээс ирсэн ёс уламжлал, хандлагыг нь хадгалах зайлшгүй шаардлагатай. Үүнийг л өв тээгчид гэдэг. Гэтэл өнөө цагийн бөхчүүдийг өв тээгч гэж хэлэхэд үнэхээр хэцүү байна. Монгол Улсын арслан олноо том П.Сүхбат хэмээн алдаршсан эрхэм “Миний үеийн бөхчүүд ам авахдаа аль бяртай чадалтайг нь авч барилддаг байлаа. Бүр багшийнхаа хэлсэн бөхийг биш, эсрэгээр нь хамгийн хүнд өрсөлдөгчийг зөрж сонгон барилддаг байсан. А.Сүхбат гэх залуу ид гарч ирж байсан үе. Түүнийг битгий амлаарай, чамд халгаатай шүү. Аягүй бол ойчно гэж хэлж байсан багшийнхаа үгийг сөрөөд амлаж аваад барилддаг байлаа.

Тэртээгээс эдүгээ хүртэл монгол бөх оршин байсан гол шалтгаан бол хүч бяраараа өрсөлддөг явдал шүү дээ. Гэтэл сүүлийн үеийн бөхчүүдийн ам авч байгааг харахад үнэхээр ичмээр санагддаг. Өмнөх даваанд аль нь хамгийн их хүч гаргаж барилдав. Аль нь эцсэн байна. Аль нь надаас муу вэ гэдэг байдлаар ам авдаг болж. Энэ бол бөх хүний ёс суртахуун огт биш. Ингэж барилдаж байхаар барилдахгүй байсан нь дээр. Хамгийн сулыг нь авч даваад бөх хүнд ямар ашигтай юм. Ийм хүн хэзээ ч том цолонд хүрэхгүй” хэмээн ярьсан удаатай.

Үнэхээр ам авдаг ёс, дүрмийн цаана бөхчүүдийн муу муухай болгон явдаг гэдэг үнэн. Нөхөрлөж явсан найзыгаа нэг өдөр далаар нь тавьдаг, эхнэртээ дээрэлхүү, бүр гар хүрдэг, аливаа зүйлийг ашиг хонжоо талаас нь олж хардаг ийм хандлагатай залуучууд, эрчүүд өнөөгийн нийгэмд олон байна. Энэ нь монгол эр хүний ёс суртахууныг монгол бөх хэмээгчид залуурддаг болохоор өөр юу ч горьдох вэ,тийм л хүмүүс бий болно. Тиймээс монгол бөхийн барилдаанаас ам авдаг ёс дүрмийг болиулахгүй бол, тэднийг ёс жудагтай болгохгүй бол бөхчүүдийг өв тээгч гэж үзэхэд хэцүү байна.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол бөхийн ам авах дүрмийг болиулахгүй бол өв тээгч гэж тооцоход хэцүү DNN.mn

Хүрэл зэвсгийн үеэс эхлээд үндэсний бөх үүссэн гэдэг түүхэн баримт бий. Ойролцоогоор 7-11 мянган жилийн тэртээгээс үүссэн монголчуудын нэн эртний өв соёл юм. Хожим XIII зуунаас эхлэн өнөө цагийн үндэсний бөхийн хэв шинж, цол, чимэг хөгжин ирсэн түүхтэй гэж үздэг. Ийм нэн эртний өв соёл өнөө бидний цагт устаж, үгүй болоход ойрхон байна. Устдаггүй юм гэхэд соёлын агуулга нь өөрчлөгдөж байгаа нь харамсалтай. Өв соёл ямар байна нийгмийн хандлага, ёс суртахуун тийм болж төлөвшдөг. Энэ утгаараа монгол бөх бол соёлын маш том өв. Энэ өв, соёлыг бөхчүүд тээж яваа. Сүүлийн үед бөхчүүдийг өв тээгч гээд байгаа нь ч ийм учиртай. Бид айлд хүү төрвөл бөх болог гэж ерөөдөг ард түмэн. Учир нь бөх хүн гэдэг бол монгол эр хүн гэсэн үг. Монгол эр хүний ёс суртахуун, хандлага, төлөвшлийн үлгэр жишээ нь бөх. Гэтэл өнөө цагт хүү төрвөл бөх битгий болоорой гэж хэлэгдэх хүртлээ энэхүү өв соёл биднээс алсарч байгаа нь харамсалтай. Худлаа хэлдэг, бусдыг шулдаг, дээрэлхдэг, амин хувиа хийчээгч, их зантай, шуналын дэв болсон шалдан бөх байхаар… гэж ярих нь ч их. Хуучин цагт наадам, барилдаан боллоо гэхэд л нутгийн залуус эр бяр, авхаалж самбаагаа гайхуулан тэмцэлдэж хүч чадал, эр зориг, хүн чанарын үзүүлэн болдог байжээ. Энэ агуулгаараа монгол эрчүүдийн зориг, тэвчээр, холч ухаан, цог хийморийн дээд нь монгол бөх гэж нутгийн зон олон үнэлдэг.

Нутаг усаараа тэдний удам залгах хүү эр болжээ, наадамд түрүүллээ, үзүүрлэлээ, тэд давлаа бүүр байхад л хөөрхөн зодоглоод зогсож байна лээ гэж ярьдаг, хардаг байжээ. Тиймээс л хүүгээ эр хүн шиг эр хүн болоосой гэсэндээ бөх болог гэж ерөөдөг байсан учиртай байх. Харин өнөө цагийн бөхчүүд мэргэжлийн болж ард түмнээс тасарсан. Тиймээс уралдаан тэмцээн, ашиг хонжооны шинж нь илүү түлхүү болж, зөвхөн мэргэжлийн тамирчид л оролцохоос өөр арга байхгүй болсон. Хамгийн ноцтой нь өнөө цагийн монгол эрчүүдийн зан төлөв, хандлагад монгол бөх, нөгөө өв тээгч гэгдэх бөхчүүд маань өөрсдөө сөргөөр нөлөөлж байгааг нийгэм судлаачид хэлж байна. Учир нь монгол бөхийн барилдаанд ам авах ёс гэж бий. Энэ нь том цолтой нь жижиг цолтойгоо амлаж аван барилдах юм. Гэтэл өнөө цагийн өв тээгчид маань ам авахдаа аль хөгшин, бэртэлтэй, бэлтгэл султайг нь авч барилддаг болсноороо түрүү үеийн бөхчүүдээсээ ялгарч байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, иртэй бяртайг нь авч давдаг байсан өв уламжлалыг хамгийн сул доройг нь авч барилддаг арчаагүй ёс суртахуунаар сольчихож байгаа гэсэн үг. Ядарсан зүдэрсэн, аргагүй байдлыг нь далимдуулах, нас ахимаг харьж явааг дээрэлхэх бол яаж ч бодсон хүний адгийн зан төлөв юм.

Тэгвэл өв тээгчид маань яг ийм бай гэж биеэрээ үлгэрлэж байгаа хэрэг. Энэ хандлага нь даамжирсаар дан ганц давахын төлөө бөхчүүд маань барилддаг болсон. Давж байж түрүүлнэ. Түрүүлж байж өндөр цолонд хүрнэ. Өндөр цолонд хүрч байж хялбар аргаар мөнгө, эд баялагтай болно гэж үздэг болсон бөхчүүдийг өв тээгч гэж хэлэхэд хэцүү болгож байна.

Бөх сонирхогчид, бөхдөө хайртай монголчууд бид Үндэсний их баяр наадмын дөрвийн давааг олзуурхан шимтэн үздэг. Учир нь дөрвийн даваанд бөхчүүд ам авахгүй. Харин оноолтоор таарч барилддаг. Ингэхээр том цолтой бөх аль сул дорой, бэлтгэл тааруу бөхтэй барилдана гэхээс илүү эр бяраараа дөрвийн даваа хүртэл барилдаад гарч ирсэн залуучуудтай таарч барилддаг. Тиймээс л дөрвийн даваанд сонирхолтой, үзэгчдийг шуугиулсан барилдаанууд олон гардаг. Яг л ийм даваа, ийм барилдаануудыг ард түмэн хүсдэг учраас ам авдаг ёсыг дүрмийнхээ хүрээнд болиулчих хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр ам авахыг болиулчихвал монгол бөхчүүдийн ёс суртахуун дээшилнэ. Цэвэр өрсөлдөөн гарч ирнэ. Нөгөө тавын давааны найраа алга болно. Жинхэнэ эр хүмүүс шиг хүч бяраа үзэн барилддаг болно. Үүнээс улбаалж, Монгол бөхийн нэр хүнд өснө, бөхчүүд жинхэнэ утгаараа өв тээгч болж чадна.

Хэрэв ам авдаг ёс, дүрэм байсаар байвал цаг, нийгмээ дагаад бөхчүүдийн хандлага улам л ёозгүй болж хувирах гээд байгааг олон хүн анхааруулан сануулсаар байна. Ам авалтын цаана монгол бөхийн, монгол эр хүний хамгийн дорой, муухай, бэртэгчин зан, үйлдлүүд улам тод үзэгдэнэ. Муу муухай нь гарч ирэх тусам энэ өв соёл нийгмээс арчигдана гэсэн үг. Энэхүү том өв соёл биднээс алга болчихвол яах вэ. Монгол гэж ондооших, Монгол гэж бахархах зүйлгүй л болно. Монгол эр хүний зан суртахуунаас омогшил, эр зориг, дайчин чанар, арга ухаан, тэвчээр, андлалцал, гүндүүгүй байдал, жудаг гэдэг зүйл алга болно. Энэ утгаараа бид өв соёлоо дээдлэх, тэртээгээс ирсэн ёс уламжлал, хандлагыг нь хадгалах зайлшгүй шаардлагатай. Үүнийг л өв тээгчид гэдэг. Гэтэл өнөө цагийн бөхчүүдийг өв тээгч гэж хэлэхэд үнэхээр хэцүү байна. Монгол Улсын арслан олноо том П.Сүхбат хэмээн алдаршсан эрхэм “Миний үеийн бөхчүүд ам авахдаа аль бяртай чадалтайг нь авч барилддаг байлаа. Бүр багшийнхаа хэлсэн бөхийг биш, эсрэгээр нь хамгийн хүнд өрсөлдөгчийг зөрж сонгон барилддаг байсан. А.Сүхбат гэх залуу ид гарч ирж байсан үе. Түүнийг битгий амлаарай, чамд халгаатай шүү. Аягүй бол ойчно гэж хэлж байсан багшийнхаа үгийг сөрөөд амлаж аваад барилддаг байлаа.

Тэртээгээс эдүгээ хүртэл монгол бөх оршин байсан гол шалтгаан бол хүч бяраараа өрсөлддөг явдал шүү дээ. Гэтэл сүүлийн үеийн бөхчүүдийн ам авч байгааг харахад үнэхээр ичмээр санагддаг. Өмнөх даваанд аль нь хамгийн их хүч гаргаж барилдав. Аль нь эцсэн байна. Аль нь надаас муу вэ гэдэг байдлаар ам авдаг болж. Энэ бол бөх хүний ёс суртахуун огт биш. Ингэж барилдаж байхаар барилдахгүй байсан нь дээр. Хамгийн сулыг нь авч даваад бөх хүнд ямар ашигтай юм. Ийм хүн хэзээ ч том цолонд хүрэхгүй” хэмээн ярьсан удаатай.

Үнэхээр ам авдаг ёс, дүрмийн цаана бөхчүүдийн муу муухай болгон явдаг гэдэг үнэн. Нөхөрлөж явсан найзыгаа нэг өдөр далаар нь тавьдаг, эхнэртээ дээрэлхүү, бүр гар хүрдэг, аливаа зүйлийг ашиг хонжоо талаас нь олж хардаг ийм хандлагатай залуучууд, эрчүүд өнөөгийн нийгэмд олон байна. Энэ нь монгол эр хүний ёс суртахууныг монгол бөх хэмээгчид залуурддаг болохоор өөр юу ч горьдох вэ,тийм л хүмүүс бий болно. Тиймээс монгол бөхийн барилдаанаас ам авдаг ёс дүрмийг болиулахгүй бол, тэднийг ёс жудагтай болгохгүй бол бөхчүүдийг өв тээгч гэж үзэхэд хэцүү байна.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ардчилсан нам Лу.Гантөмөрийг даргаараа сонгосон нь оносон бололтой DNN.mn

Намын даргаа сонгож, эвлэлдэн нэгдэж чадсан одоогийн Ардчилсан нам өнгөрсөн УИХ-ын сонгуулиас өмнө ямар байлаа. Цацсан шагай шиг л тархай, бутархай байсныг хэн хүнгүй санаж байгаа байх. Үнэндээ Монголын улс төрийн хоёр дахь том хүчин гэж хэлэхэд хүртэл итгэхгүй болтлоо тартагтаа тултал унасан. Тэр үед монголчуудын хэлдгээр ёстой шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг нэгэнтээ толхилцож, хувааж, салгаж болох бүх зүйлээ л хагалж буталсан даа. Энэ улаан хэрүүл, уйлаан майлаан дундаас Лу.Гантөмөр АН-ын даргаар сонгогдон гарч ирсэн. Тамга, гэрчилгээний хэрүүл дуусч, намын үйл ажиллагаа Лу.Гантөмөр гарч ирснээр албан ёсоор эхэлсэн. Гэтэл түүнийг гарч ирснийх нь дараа дэмжсэн, дэмжээгүй бүгд л АН-ыг Лу. Гантөмөр нэгтгэж, эвлүүлж яагаад ч чадахгүй гэж халаглаж байсан нь саяхан. Ингэж халаглах гол шалтгаан нь Лу.Гантөмөр хүнийхээ хувьд ч, улс төрчийнхөө хувьд ч зөөлөн хүн учраас намын зодооныг зогсоож, эвлүүлж, бүр дэг журманд нь оруулж чадахгүй гэж үзсэнд байгаа юм. АН дахиад л бужигнаж байгаад УИХ-ын сонгуультай золгож, арга байхгүй “зөөлөн Лу”-тайгаа орцгоосон. Ингээд сонгууль ч болоод дууслаа. Анхнаасаа намын даргаа голж сонгуульдсан АН-ынхнаас сонгуулийн дараа ч амжилттай оролцлоо гэж нэг ч хүн хэлээгүй. Үнэндээ бодит байдал дээр АН энэхүү сонгуульд маш амжилттай оролцсон гэдэг нь 400 гаруй мянган хүний саналаас тодорхой харагдана. Авсан саналаараа анхны 126 гишүүнтэй парламентад 42 суудал авсан. Парламентын энэ том бүлэг нэмээд Засгийн газрын найман гишүүнтэй болсон. Тийм гараанаас ийм амжилттай оролцсон Ардчилсан намын гавьяа хүссэн хүсээгүй намын дарга Лу.Гантөмөрт л оногдоно. Энэ хүн ч гавьяаг хүсэхгүй байх. Харин дээрх гарсан амжилтаас улбаалсан эерэг нөлөөлөл Ардчилсан намын дархлааг дэмжих вакцин болж өгч байгаа нь уг намын хамгийн том ололт. Тэртэй тэргүй унасан ч, боссон ч дотроо зодоонтой, хэрүүлтэй явдаг АН-д энэ нөлөөлөл алсуураа эвлэлдэн бэхжих зам руу л чиглүүлнэ. Нам гэж мартагдах шахсан АН өнөөдөр нам шиг нам болчихсон төрийн бодлогыг хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын түвшинд тодорхойлон явж байна. Гарсан амжилт нь Лу.Гантөмөр битгий хэл АН-ын өмнөөс дуугарчихсан учраас уг намын талаар сайн хэлэх хүмүүс өдөр ирэх тусам олширсоор байгаа нь үнэн. Ингээд бодоод үзэхэд Ардчилсан нам Лу.Гантөмөрийг даргаараа сонгосон нь оносон бололтой.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Найдалаа: Асар их хөрөнгө зарцуулсан ч утаа буурах биш, улам л хортой болсонд иргэд бухимдаж байна DNN.mn

УИХ-ын гишүүн, УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга Б.Найдалаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Анхныхаа чуулганыг 126 гишүүнтэй парламент хуульд заасан хугацаандаа хуралдаж хаалаа. Энэ утгаараа өнгөрсөн намрын чуулган та бүхний хувьд ямар үр бүтээлтэй болж өндөрлөв?

-Холимог системээр сонгуулиа хийж, гарсан үр дүнгээр нь байгуулагдсан анхны 126 гишүүнтэй парламентын анхны ээлжит чуулган өндөрлөлөө. Энэ утгаараа 76-гаас 126 болсон парламент асуудалд яаж хандаж байна, ямар хандлага илүү байна, өмнөхөөсөө юугаараа өөр байгааг тодорхой илтгэсэн чуулган болсон гэж бодож байгаа. Товчхондоо маш сонирхолтой чуулган боллоо гэж хариулмаар байна.

-Хамгийн сонирхолтой нь хамтарсан Засгийн газар байгуулсан явдал байх, тийм үү. Үүнд танай нам бас орсон байгаа шүү дээ…?

-Юуны өмнө ямар үндэслэл, шалтгаанаар хамтарсан бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Анх хамтарч байхдаа ч олон нийтэд энэ талаар тодорхой хэлж байсан. Одоо ч хэлье. Манай намын хувьд яагаад Засгийн газарт хамтарсан юм бэ гэж. Юуны өмнө 2-3 жил биш 20-30 жил улс төрийн гацаанаас гарч чаддаггүй том төслүүдийг хөдөлгөх гэж хамтарсан. Улс төрийн тогтвортой байдал чухал байна гэж бид сүүлийн 30 жил ярилаа. Үүнийг бодитой болгох гэж бид хамтарсан. Улс орны хөгжлийг бодитой дээшлүүлэхийн төлөө бид хамтарсан. Эдийн засгаа өсгөхийн тулд хамтарсан гэж ойлгож байгаа. Эхнээсээ хамтарсан Засгийн газрын бодит үр дүнгүүд гарч байна.

-Тухайлбал, ямар үр дүн гарчихаад байна вэ?

-Монгол Улс бол дэлхийн хоёр том гүрний дунд оршдог, хоёрхон хөрштэй улс. Энэ утгаараа бидэнд гуравдагч хөршийн бодлого, гуравдагч улс орнуудтай хийх том төсөл, хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг нь эдийн засаг гэлтгүй бусад талаараа асар чухал нөлөөтэй. Энэ утгаараа саяхан бид Францын “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэлээ. Энэ бол маш том ажил. Өнгөрсөн 20 гаруй жил хийгдээгүй том ажил гэж харж байгаа. Маш хурдан хугацаанд хөдөллөө. Хөдлөх болсон шалтгаан нь нөгөө хамтарсан Засгийн газар байгуулагдсантай холбоотой болов уу. Дээр нь төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын асуудал байна. Төмөр замаа бид барьчихсан атлаа холбож чадалгүй 20 км-ээр зөрүүлчихсэн байсан. Энэ бол үнэхээр харамсалтай үйл явдал. Үүний цаана асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулагдсан. Алдагсан боломжоо мөнгөн дүнгээр тооцоод гаргаад ирвэл хэдэн их наяд төгрөгийн алдагдал гарч ирнэ. Үүнийг хөдөлгөж, хил холболтын төмөр замуудын ажил гацаанаасаа гарсан.

-Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох асуудал намрын чуулганы сүүлээр нэлээд шуугьсан. Их хэмжээний өр зээл тавьж байгаад уг үйлдвэрийг ашиглалтад оруулна. Ашиглалтад орсныхоо дараа зардлаа нөхөж чадах уу гэдэг дээр шүүмжлэл их гарсан л даа. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?

-Газрын тос боловсруулах үйлдвэрээ бид аль болох богино хугацаанд ашиглалтад оруулаад, эрчим хүч, газрын тосны хараат бус байдлаа нэн яаралтай олж авах хэрэгтэй

Та үр ашигтай байх талаас нь асуулаа. Гэхдээ үр ашигтай байх буюу менежмент нь тусдаа асуудал шүү. Мөн Энэтхэгээс авч байгаа зээл ч гэсэн тусдаа яригдах асуудал. Үүнийг бид ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид дотооддоо менежментээ хийж чадаагүй, уг төслийг үр ашиггүй удирдчихаад үүнийгээ Энэтхэгээс авах зээлийн асуудалтай хольж хутгах ямар ч шаардлага байхгүй гэсэн үг.

-ХҮН намын хувьд энэхүү парламентад бүлэг байгуулах хэмжээнд хараахан суудал авч чадаагүй байх аа. Гэхдээ бүлгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжтой гэж гишүүд хэлж байсан санагдана. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Манай намын хувьд парламентад найман гишүүн сонгогдон ард түмнээ төлөөлөх, хууль тогтоох ажлаа хийж байгаа. Мэдээж бүлэг байгуулахад гишүүний тоо дутна. Тиймээс бид УИХ дахь ХҮН намын зөвлөл байгуулсан. Даргаар нь миний бие ажиллаж байна. Зөвлөл ч гэлээ бүлгийн хэмжээнд ажиллаад явах боломж бидэнд хангалттай бий. Ажиллаад ч явж байгаа гэж боддог. УИХ-ын найман гишүүн гэдэг бол цөөхөн тоо биш ээ.

-Танай намын хувьд салбарын реформуудыг хийх шаардлагатай гэж ярьдаг. Энэ утгаараа хамтарсан засагт ороод Эрчим хүчний реформыг эхлүүлсэн. Гэхдээ реформ гэхээс илүү нийгмээс намдаа гал дуудсан салбарыг түрүүлээд барьчихсан юм биш үү гэж хардаг л даа…?

-Манай нам Засгийн газарт хамтарсан гол зорилго бол шийдэж чадахгүй байсан шинэчлэлийн чанартай суурь асуудлыг шийдэх реформ. Үүний тод жишээ нь, эрчим хүчний реформ юм. Эрчим хүчний салбараа бид шинэчилж байж эдийн засгийн өсөлт, бусад салбарын болоод иргэдийн орлого нэмэгдэх тухай ярих боломж нээгдэнэ. Энэ шинэчлэлийг эхлүүлэхгүйгээр, хийхгүйгээр Монгол Улсын хөгжлийн тухай ярих хэцүү. Бараг боломжгүй. Тиймээс бид нийтээрээ бодит үнэнтэйгээ нүүр тулах ёстой. Энэ утгаараа уг асуудлыг ХҮН нам улс төрийн хувьд манлайлаад Үндэсний хороо байгуулан ажиллаж байна. Уг хороог Шадар сайд Т.Доржханд ахалж байгаа. Мөн нам, намын гишүүд тус хороонд ажиллаж байгаа. Ингэж ажиллаж байгаагийнхаа хувьд энэхүү шинэчлэлийг хийхэд улс төрийн дэмжлэг үзүүлэн ажиллах шаардлагатай. Энэ бол том ажил. Чухал сэдэв. Үүний үр дүн тун удахгүй гарах болно.

-Та сая хэллээ, эрчим хүчний шинэчлэлийг манай нам манлайлж эхлүүлсэн гэж. Мэдээж шинэчлэл гэдэг өргөс авсан юм шиг хийгдэхгүй байх. Гэхдээ эрчим хүчний үнэ, тарифыг нэмэх замаар шинэчлэл хийх шаардлага байсан уу. Нэмсэн юм бол яагаад цахилгаан хязгаарлалт хийсэн юм бэ гэдэг дээр иргэд маш их бухимдалтай байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Иргэдийн шаардаж, бухимдаж байгаа нь зөв өө. Үүнийг ХҮН нам маш сайн ойлгож, хүлээн авч байгаа. Гэхдээ нэг буруу ойлголт энд байна. Үнэ нэмчихээд тог тасалчихлаа гэж. Тэгэхээр эрчим хүчний шинэчлэлийг эхлүүлэх хамгийн эхний алхам бол мэдээж үнэ тариф. Өөрөөр хэлбэл үнэ, тарифыг нэмэх шаардлага заавал байсан. Нөгөөтэйгүүр үнэ тарифыг нэмсэн, нэмээгүй эрчим хүчний хязгаарлалт болдгоороо болох л байсан зүйл. Тогны хязгаарлалт бол үнэтэй ямар ч хамаагүй ойлголт шүү. Үүнийг иргэд маань ялгаж салгах учиртай. Тогны хязгаарлалт угтаа олон жил бид эрчим хүчний шинэ эх үүсвэр бариагүй, байгаа эх үүсвэрээ тулгачихаад хэрэглээгээ улам нэмсэнтэй холбоотой асуудал. Түүнээс биш үнэ, тариф нэмээгүй байсан бол тог хязгаарлахгүй байх боломж байсан мэтээр ойлгож болохгүй л дээ. Хүссэн хүсээгүй тогны хязгаарлалтад орох нь бидний бодит байдал. Үүнтэй нүүр тулах ёстой. Харин эрчим хүчний реформ гэдэг бол зөвхөн үнэ тариф нэмэх асуудал огт биш гэдэгтэй санал нэг байна. Үнэ тариф бол энэ салбарын алдагдлыг дөнгөж бууруулах хэмжээнд л хийгдсэн ажил. Цаашлаад бид салбарын бүтэц, тогтолцоонд ужгирсан асуудлыг ил тод болгож, засах шаардлагатай. Улмаар эрчим хүчний шинэ эх үүсвэр, байгаа эх үүсвэртээ тогтмол засвар үйлчилгээг нь хийх ажлуудыг давхар хэрэгжүүлнэ. Урт хугацаандаа бид эрчим хүч импортоор авах биш, экспортлох асуудлыг ярьдаг болно.

-Цахилгааны хязгаарлалтад ордог, үнэ, тариф нь өссөн зэргээс шалтгаалаад ЖДҮ эрхлэгчид бизнесээ явуулахад асар хүнд байна. Дээр нь татварын дарамт их байна шүү дээ. Ер нь татвартай холбоотой асуудлаар таны хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Юуны түрүүнд татварын ачаалал бага байх шаардлагатай. Үүнийг хэн хүнгүй л хүсч байна. Татвар, цахилгааны хязгаарлалт гэх мэт асуудлаас болж иргэд, аж ахуйн нэгжүүд бухимдаж байгаа. Энэ үнэн. Саяхан талбай дээр иргэдийн жагсаал цуглаан боллоо. Бухимдаж байгаа иргэд олон харагдсан. Миний хувьд иргэд юунаас болоод бухимдаад байна вэ гэдгийг ингэж ойлгож байгаа. Гарц шийдэл нь тодорхой бус, хэзээ шийдэгдэх нь мөн адил тодорхой бус, тэгсэн атлаа асар их хөрөнгө зарцуулчихсан асуудалд бухимдаж байна. Жишээ нь утаа. Өнгөрсөн хугацаанд утааг багасгах, бууруулахад зориулж хэдэн тэрбум төгрөг зарцуулсан бэ. Ингээд утаа буурсан уу гэвэл үгүй. Харин эсрэгээрээ илүү хортой болсон. Нийгэм ийм байхад дахиад татвар нэмэх замаар ч юмуу, эсвэл иргэдийнхээ хувийн өмчтэй байх эсэхэд нь халдсан шийдвэрүүд олон нийтийг улам л бухимдуулж байна.

-Автомашинтай болох эсэх нь мэдээж иргэний эрх. Гэтэл нэг асуудлыг шийдэх гэж нөгөөхийг нь хориглосон шийдвэр их гарах болсон гэж та хэллээ. Жишээ нь, автомашины дугаар олгох асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улс уудам газар нутагтай. Энэ уудам газар нутаг дээр аж төрж амьдарч байгаа хүн морьтой, автомашинтай байх ёстой. Гэтэл үүнд нь хязгаарлалт тавих гэж оролдож байна. Ийм байж болохгүй. Автомашин авах асуудлыг нь нээлттэй чөлөөтэй үлдээ. Харин тэрхүү авсан автомашинаа хаана унах вэ гэдэгт нь нөлөөлөх бодлого байх ёстой. Тухайлбал, иргэн хүн шинэ автомашин авлаа гэж бодъё. Тэрхүү автомашинаа тухайн хүн заавал Улаанбаатар хотод унахгүй шүү дээ. Хөдөө явна. Гэтэл хөдөө, орон нутагт явахдаа яах юм. Автомашингүй яв гэж байгаа юм уу. Тиймээс иргэнийг автомашинтай болоход нь саад тодгор битгий учруул. Харин тэр автомашинаа хаана унах вэ гэдэг дээр зөв бодлого гаргаж явах учиртай. Манай зарим шийдвэр гаргагчид хувь хүний хэрэгцээг бодохгүйгээр зөвхөн хотын утаа, түгжрэл зэрэг асуудлыг бодсон шийдвэр битгий гаргаач ээ. Энэ бол төрийн бодлогод нийцэхгүй.

-Үе үеийн парламентын зарим гишүүн гэмт хэрэгт нэр холбогдох, улмаар гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх асуудал яригддаг. Энэ удаагийн парламентад мөн нэр бүхий гишүүнийг эгүүлэн татах асуудал яригдаж байна. Үүнд та шинэ гишүүнийхээ хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Уг асуудал бол бидний бодол, хүслээс хамаарахгүй явах асуудал л даа. Өөрөөр хэлбэл, хуульд юу гэж заасан байна түүгээр явах асуудал. Шүүх ямар шийдвэр гаргасан юм. Шүүхийн шийдвэр нь бичгээр баталгаажиж гарсан уу. Тэгэхээр тодорхой шийдвэр гарсан тохиолдолд яах вэ гэдгийг шийдэх бэлэн хууль, эрх зүйн орчин нь байна. Энэ утгаараа хэрэв шүүхийн тодорхой шийдвэр албажиж гарсан тохиолдолд ямар ч гишүүн гишүүнийхээ ажлыг өгөхөөс өөр аргагүй л гэж бодож байна. Түүнээс биш залуу гишүүн учраас байлгаж байя, эсвэл энэ удаадаа хамгаалаад үлдье, дараа битгий ийм алдаа гаргаарай гэдэг байдлаар явах нь өрөөсгөл шүү. Хуульд яаж заасан байна, түүгээрээ шийдэгдээд л явах учиртай.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Цогтбаатар: Д.Цогтбаатар гишүүний асуудлыг эрх зүйн хувьд нарийвчилж харахгүй бол болохгүй. УИХ-ын зарим шийдвэрийн хүчин төгөлдөр байдал ч сөхөгдөж болзошгүй DNN.mn

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Анхны 126 гишүүнтэй парламент намрын чуулганаа дуусгалаа. Хууль зүйн байнгын хороо энэ чуулганы үеэр онцлох ямар хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-Ер нь ажилласан цаг, шийдсэн асуудлынхаа тоо, цар хүрээгээр аваад үзвэл манай байнгын хороо хамгийн эрчтэй ажиллалаа. Онцлоод хэлэхгүй юу гэсэн болохоор гол хэдэн асуудлыг дурдъя. Тухайлбал, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цагдаагийн алба хаагч тухайн хүнийг зургаан цаг түр саатуулах хугацааг цагдаагийн байгууллагад хүргэснээр тооцож эхэлдэг байсныг болиулж тухайн этгээдийг саатуулсан үеэс эхлэн тооцохоор хуульчиллаа. Үндсэн хуулийн Цэцийн 2024 оны 03 дугаар тогтоолтой холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлээр цагдаагийн алба хаагч нь үйлдвэрчний эвлэлийн гишүүн байхыг хориглосныг болиулж, шаард лагатай зохицуулалтыг оруулахаар ажиллаж байна. УИХ-ын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах, үр дагаварт үнэлгээ хийх, тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх зорилтын хүрээнд Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандахаас ангид байх эрхийн хэрэгжилт, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хяналтын сонсголыг 37 төрийн байгууллага, 87 иргэн, хуулийн этгээд, хоёр ажиглагчийг оролцуулан зохион байгууллаа.

Энэхүү хяналтын сонсголыг зохион байгуулсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Хууль зүйн байнгын хорооны тогтоолыг баталж Засгийн газар болон холбогдох яам, төрийн байгууллагуудад үүрэг, чиглэл өгч, мөн Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.

-Тэгвэл хаврын чуулганаар ямар хуулийн төслүүдийг өргөн барихаар төлөвлөж байгаа вэ?

-Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, миний өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн сайд О.Алтангэрэл өргөн мэдүүлсэн. Товчхондоо хэлэхэд, дээр дурдсан олон хууль тогтоолууд амьдралаас хол мэт сонсогдож байгаа боловч бодит байдал дээрээ яг л иргэдийн эрх чөлөө, өдөр тутмын амьдрал, үйл ажиллагааны зохицуулалтуудыг л сайжруулахад чиглэсэн байгаа юм. Цагдаагийн хуулинд орсон өөрчлөлтүүд л гэхэд иргэний эрх чөлөөнд хуулийн дагуу халдах тохиолдолд хугацааг үзэмжээр сунгахгүй байх тухай байгаа. Хууль тогтоомжийн хуульд орж буй өөрчлөлт бол албан байгууллагын дунд шатны дарга, албан тушаалтнууд өөрийн үзэмжээр дүрэм журам боловсруулж, х уулиар олгогдсон эрхээсээ давсан мэдэлтэй болчихоод иргэдийн амьдралыг “журамлан дэглэж”, хүндрүүлээд буйг цэгцлэхэд чиглэсэн алхам. Ийнхүү дунд шатны дарга нарын эрх мэдлийг журмаар зузаатгаад буй явдлыг зогсоохгүйгээр хүнд суртал, түүнээс үүдэх авлига зогсохгүй. Манай байнгын хорооноос гаргаж байгаа шийдвэр бүр ийм үндсэн зорилтыг биелүүлэхэд чиглэгдэж байна.

-Танаас гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуулт асууя. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тодорхой үндэслэлүүд байдаг. Тухайлбал, шүүхээс гэм буруутай гэж үзвэл эгүүлэн татах үндэслэл болдог. Тэгэхээр Д.Цогтбаатар гишүүний хувьд шүүхээс гэм буруутай гэж үзсэн. Зарим хүмүүс татах ёстой гэж байна. Гэхдээ нэгэнт сонгогдоод гараад ирсэн төлөөллийг заавал эгүүлэн татахгүйгээр бүрэн эрхийг нь дууссаны дараа асуудлыг нь шийддэг болох ёстой ч гэж байна. Нөгөөтэйгүүр энэ парламентын гишүүдээс нэгийг нь л эгүүлэн татаад явуулчихвал гишүүдийн тогтвортой ажиллах дархлаанд сөрөг нөлөө үзүүлнэ гэж харж байна уу?

-Энэ бол харьяаллын хувьд яг манай байнгын хорооны асуудал биш. Гэхдээ Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд цэвэр хуулийн хүрээнд л байр сууриа илэрхийлье. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл миний хувьд яг л хууль, бодит фактад тулгуурлан асуудалд хандана гэсэн үг. Тэгэхээр нэгдүгээрт, асуудал шүүхээр эцэслэн шийдэгдсэн гэдгийг онцолмоор байна. Тиймээс шийдвэр гарсан хугацаанаасаа хүчин төгөлдөр. Үүн дээр хаана ч маргаан байхгүй байгаа. Хоёрдугаарт, шүүхийн шийдвэрээ харин хэрэгжүүлж эхлэх хугацаа чинь хаанаас вэ гэдгээс их зүйл хамаарна. Энэ нь урьд өмнө огтоос тулгарч байгаагүй эрх зүйн үр дагаврыг үүсгэнэ. Иргэн хүний үйлдсэн гэж шүүхийн тогтоосон гэмт хэргийн хуулийн хариуцлага, үр дагаврыг гишүүн болсон хойно нь тооцож, хэрэгжүүлнэ гэдэг гишүүн хүний үйлдсэн гэмт хэргийн дагуу авах арга хэмжээ, үр дагавраас процедурын хувьд өөр байхаар л харагдаад байгаа. Энэ утгаараа урьд өмнөх тохиолдлуудаас арай өөр дэс дараатай, дэг журамтай байж болзошгүй. Үүнийг эрх зүйн хувьд ийнхүү нарийвчилж харахгүй бол болохгүй. Хэд хэдэн байгууллагын шийдвэр, УИХ-ын зарим шийдвэрийн ч хүчин төгөлдөр байдал сөхөгдөж болзошгүй. Энэ асуудал руу гүн оролгүй, гэхдээ цэвэр эрх зүйн өнцгөөс нь дүгнэхэд л ийм асуудлууд гарахаар байгаа юм. Гуравдугаарт, таны хэлсэнчлэн УИХ-ын гишүүнийг шүүхээс нэгэнт гэм буруутай гэж шийдсэн тул эгүүлэн татах үндэслэл бүрдээд байгаа нь үнэн. Гэхдээ шүүхээс шийтгэх тогтоол нь албан ёсоор гарсны дараа энэ талаар ярих нөхцөл бүрдэнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэнэ гэдэг бол уг шийдвэрийнх нь үг, үсэг болгоныг хэрэгжүүлнэ гэсэн үг. Тэр үг, үсэг бүхий шийдвэр байхгүй байхад “шийдвэрт тэгж л заасан байж таараа, ойлгомжтой шүү дээ” гэсэн байдлаар багцаалан хандана гэсэн ойлголт байж болохгүй. Тэгэхээр тийм шийдвэрийн тодорхой тогтоолыг үг, үсгээр та ч, би ч, энэ УИХ-д хэн ч хараагүй байгаа. Бид бүгд олон нийттэй адилхан хэвлэл мэдээллээр авсан мэдээлэлтэй л байцгааж байгаа. Иймд энэ асуудлаар одоогоор нарийвчлан яриад байх нь боломж хязгаарлагдмал байна.

-Хамтарсан Засгийн газраас мега төслүүдээ зарлан батлуулсан. Яг одоогоор хэдэн төсөл хөдлөх эрх зүйн болоод хөрөнгө оруулалтын орчин нь бүрдчихээд байгаа вэ?

-Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд дөрвөн тэргүүлэх чиглэлийн хүрээнд 14 мега төсөл, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төслийг тусгаж баталсан. 2025 оны төсвийг алдагдалгүй болгон багахан шиг танаж батлахдаа ч мега төслүүдийн хэрэгжилтийг бодолцон тусгаж баталсан байгаа. Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийг ч урагшлуулахаар шаардлагатай хууль, тогтоол, шийдвэрүүдийг УИХ шийдэмгий гаргаад өглөө. Одоо хэрэгжүүлэх л үлдлээ. УИХ-ын зүгээс одоо харин үр дүн шаардаж, шийдвэрүүд болон бодлогынхоо хэрэгжилтийг хянаж ажиллах л үлдлээ. Харин мега төслүүд гэж яриад жинхэнэ мега төслүүдээ олж харахгүй, жижиг мэт андуу ширвээд өнгөрч болохгүй гэдгийг гишүүд сануулж, ажиллах хэрэгтэй.

-Энэ нь юу гэсэн үг вэ?

-Мега төслүүдийн дүнд монголчууд ажилтай, орлоготой, ахисан амьдралтай болох ёстой гэдгийг мартаж болохгүй гэсэн үг. Улс орон гэх том ойлголтын дэргэд нэг иргэний асуудал жижиг зүйл мэтээр сэтгэж, тэнгэрээр дэвж нисэх юм бол нэг нэгээр л тоологдох бүх иргэдийн амьдрал орхигдоно. Үүний цаана хөгжил эзгүйрнэ. Харин тендерчид, авлигачид зоолно. Харахад том гүүр, замууд, түүгээр нь давхилдах инфлүүнсэрүүдийн төлбөртэй ганган хээнцэр лайв, сторинууд, харин амьдрал дээрээ ажилгүй, бусдын гар харсан иргэдтэй хоцрохоос л сэргийлэх хэрэгтэй. Тэгэхээр ажилтай орлоготой бас эрх чөлөөтэй иргэн гэдэг бол мегагийн мега төсөл. Ардчилал, эрх чөлөө гэдэг нь эрх чөлөөтэй иргэн мега төслийн оршихуйг тодорхойлох суурь мега төсөл. Энэ хоёр мега төслийн суурийг хөндөхгүйгээр хэрэгжих мега төслийг л XXI зуунд мега гэж би ойлгоно. Түүнээс иргэн хүн ормогц өөрт нь өчүүхнийг нь мэдрүүлэхэд чиглэсэн дундад зууны хаад ноёдын гигантомани хийрхлийн бэлгэдэл болсон том сүм хийдүүд, язгууртанлаг орд харшууд мэт агуу нүсэр байгууламжуудын аястай мега төслүүд байваас, тэдгээр нь Монголд хэрэггүй.

-Татварын асуудалд иргэд үнэхээр бухимдангуй байна. Татвараа хөнгөлөх, зарим татварыг бүр болиулах, ер нь энэ татвартай холбоотой эрх зүйн ямар өөрчлөлт дутагдаж байна гэж та хардаг вэ?

-Төр улс байгаа бол татвар байх нь зайлшгүй үнэн. Үүнээс зугтахгүй, төлдөг байх нь өөрийн төр улстай, туурга тусгаар амьдрахын үндэс. Гэхдээ уг татвар нь шударга, алагчлал ялгаварлалгүйгээр үйлчилдэг байх ёстой. Мөн эдийн засаг, үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадавхтай уялдсан байх ёстой. Эдгээр шинж чанарыг өөртөө агуулсан татварын тогтолцоо дарамт биш, хөгжлийн хөдөлгүүр болон үйлчилдэг. Энэ үүднээсээ татварын бодлого нь үндэсний үйлдвэрлэгч, ажлын байр бий болгогчдыг дэмжих, бизнесийн тогтвортой таатай орчныг бүрдүүлэхэд чиглэх учиртай. Гэтэл төрөл бүрийн журмаар бий болсон төлбөр, хураамж нь татвараасаа ялгаагүй ачаалал үүсгэж байгаа нь бизнесүүдэд нэмэлт дарамт учруулж байгаа. Үүний хажуугаар хүнд суртал, түүний даган үүсдэг авлигын сүлжээ ажил хэрэгч хүмүүсийн бизнес урмыг хугалж байна. Энэ бүгд бизнесүүдийн нуруун дээр ирж буй төрийн дарамт. Иймд татварын шинэчлэлийг тодорхой үе шаттайгаар зохион байгуулах шаардлагатай байгаа юм. Эхний ээлжинд иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд санхүүгийн ачаалал, хүнд суртал, чирэгдэл үүсгэж буй хууль тогтоомжид нийцээгүй төлбөр, хураамж, хөлс зэргийг хүчингүй болгох талаарх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай. Татвар хураамжуудын нийлбэр дарамтыг нарийвчлан тооцож, бизнесүүдийг урамшуулах үүднээс ачааллыг нь бууруулах арга замыг эрэлхийлэх л хэрэгтэй.

Мөн зээлийн хүүгийн бодлого, мөнгөний бодлогоо дэлхийн болон бүс нутгийн зах зээлийн динамик өөрчлөлттэй уялдуулан боловсронгуй болгох шаардлага ч бий.

-Макро эдийн засгийн тогтвортой байдал ч нөлөөлнө гэж эдийн засагчид хэлдэг. Энэ бас татварт нөлөөлөх чухал асуудал уу?

-Макро эдийн засгийн бодлогын тогтвортой байдал маш чухал. Тухайлбал, мөнгөний оновчгүй бодлого явуулахад гарах үр дагавар нь инфляци. Инфляци өсөхөд татвар хичнээн бага байгаад ч харагдахгүй “татвар” мэт бизнесүүдийн орлогыг инфляци авч одно. Гадаад худалдааны бодлогоо унагаж, Монголын экспортын бүтээгдэхүүний гадаадад зах зээлд нэвтрэх боломжийг боймлоход гадаад валютын нийлүүлэлт доройтож, төгрөгийн ханш унана. Энэ нь эргээд л иргэдийн бодит орлогыг үнэгүйдүүлнэ. Өөрт чинь танил сонсогдож байгаа биз. Яг ийм хүндрэлүүдийн дундуур л бид чинь явж ирлээ. Макро эдийн засгийн бодлого нь тогтворгүй, татварын орчин нь оновчгүй хэрнээ тогтворгүй, хуулиуд нь мөн тогтворгүй. Улс төр нь тогтворгүй, авлигатай. Хэт үндсэрхэг байвал гадаадын хөрөнгө оруулалтын тухай бодоод ч хэрэггүй. Гадаадын хөрөнгө оруулалтгүй бол мега төслүүдийг бас ярих хэцүү л болно. Энэ бүгд эдийн засгийн хөгжлийг нэг талаасаа боймлоод, нөгөө талаасаа улстөрчид нь сайхан амьдрал амлан хэтийдсэн мөрөөдлийн зорилтууд тавиад, төрийн өмчийн компаниудаараа хийлгэнэ гээд хийрхээд байвал татвар угаасаа бууна гэдэг нэн хэцүү. Тиймээс хувийн хэвшлээ л бэхжүүлэх нь чухал аврал. Ядаж татвар талаас нь харвал тэд бидний төлсөн татвараар юу хийгээд байгаагаа тайлагна гэдэг шахалтыг илүү шургуу тавина.

Мөн татварыг оновчтой байлгахыг байнга шаардаж, шахна. Ийм учраас л хувийн хэвшлийг дэмжиж, эдийн засаг дахь төрийн жинг бууруулахаар сүүлийн 3-4 жил дуугарсаар, зүтгэсээр ирсэн.

Э.Мөнхтүвшин

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

О.Саранчулуун: Нэр дэвших өргөдлөө өгөөд МАН-ын жагсаалтын эхний дөрөвт бичигдэнэ гэхэд надаас өөр хүн итгээгүй DNN.mn

УЛСДАА АМЬДАРДАГ Ч БҮРТГЭЛГҮЙ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВДАГГҮЙ, ХУУЛИАР ОЛГОГДСОН ЭРХЭЭ ЭДЭЛЖ ЧАДДАГГҮЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮС ТӨСӨӨЛСНӨӨС ИХ БАЙДАГ


МАН-ын жагсаалтын дөрөвт нэр дэвшин сонгогдсон, УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай ярилцлаа.

-Таны хувьд хэвлэлд төдийлөн ярилцлага өгөөгүй санагдаж байна. Юуны өмнө та манай уншигчдад өөрийнхөө талаар товчхон танилцуулахгүй юу. Ямар мэргэжилтэй, өмнө нь хаана ажиллаж байсан хүн бэ?

-Миний хувьд 2005 онд МУИС-ийг Нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн. Тэр жилээсээ Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, Зан үйлийн тэнхимийн багшаар ажлын гараагаа эхэлж байлаа. Өөрөөр хэлбэл, анхны үндсэн ажил маань байсан гэсэн үг. Дараа нь УИХ-ын гишүүний хариуцлагатай ажлыг хийгээд явж байна.

-Таны намтрыг харж байхад дотоодод гэлтгүй гадаадад мөн сургууль төгссөн байна. Тэгэхээр ажиллахынхаа хажуугаар сурч байсан гэсэн үг үү?

-Багшилж байхдаа МУИС-д мэргэжил дээшлүүлж магистрт сурч төгссөн. Үргэлжлүүлээд 2008 онд Израилийн Хэбрүгийн их сургууль Нийгмийн эрүүл мэндийн сургуульд магистраар сурсан. Анагаахад багшлахдаа Олон нийтийн нөлөөлөл гэдэг хичээл заадаг байлаа. Мөн амьдралын дадал зуршлыг өөрчлөх, нийгмийн зан үйлийн хичээлийг ордог байсан. Энэ хоёр чиглэлээрээ 2013-2014 онд Нью-Йоркийн Колумбын их сургуульд суралцсан. Энэ хугацаанд олон нийтэд нөлөөлөх, олон нийтийн зан үйлийг өөрчлөх зэргийг нийлүүлсэн чухал ажлыг Монголд ирж хэрэгжүүлсэн. Тэр нь “Ахиллис Монгол ОУБ” ТББ-ыг үүсгэн байгуулсан явдал юм. Энэ олон улсын байгууллага нь Нью-Йоркт салбартай. Харин Монголд байдаггүй байсан. Энэ утгаараа Монголд энэхүү байгууллагын салбарыг анх нээсэн гэж ойлгож болно.

-Таны хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж парламентад орж ирсэн. Яг улс төрийн хувьд ямар процессоор орж ирсэн бэ гэдгийг дараа нь асууя. Үүнээс өмнө энэ бүлгийн иргэдэд дэмжлэг, туслалцаа хэрэгтэй гэдгийг та хэзээнээс ойлгож, бодитой ажил хэрэг болгож явсан юм бэ?

-Миний хувьд эдгээр иргэдийн зовлон, жаргалыг өөрийн биеэр туулж үзсэн учраас хамгийн сайн ойлгож, мэдэрдэг.

Нөгөөтэйгүүр дээрх ажлуудыг санаачлан эхлүүлэх болсон хамгийн том шалтгаан нь би өөрөө. Юу гэхээр би 13 настай байхдаа мориноос унаж бэртээд, нэг хөлөө тайруулсан хүн. Тухайн үед мориноос унаад, бэртсэн гэмтэл маань эдгэхгүй бүтэн найман сар эмнэлгээр явсан. Эцэст нь ясны хорт хавдар гэдэг оноштойгоор хөлөө тайруулсан. Тухайн үед би жаахан охин шүү дээ, 5-6 удаа химийн тариа хийлгэж, 7-8 удаа туяа шарлагад орж байсан. Хавдрын нэлээн хожуу үед илрүүлсэн. Энэ бол миний амьдралын хүнд, хэцүү үе байсан. Өсвөр насны хүүхэд, дээр нь гэр бүлийн хувьд санхүүгийн болоод бие, сэтгэлийн асар их дарамттай үе байсан гэж ойлгож болно. Яг энэ хүнд хэцүү зүйл миний сэтгэл зүрхэнд хадаастай үлдсэн. Одоо ч бодоход эмзэглэдэг. Энэ утгаараа өөртэйгөө адилхан яваа хүмүүст ямар нэгэн байдлаар тус дэм болоод явбал надад үлдсэн энэ эмзэг мэдрэмж бага багаар аних юм болов уу гэж одоо бодогддог. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах юмсан гэсэн бодол хар багаас минь байсан.

-Үнэхээр таны хэлдгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрд сэтгэлийн, биеийн, санхүүгийн, үзэл бодлын, амьдрах орчны гээд олон бэрхшээл байгаа нь үнэн л дээ…?

-Тийм. Мөн хөгжлийн бэрхшээл гэдэг зүйл өөрөө ядууралтай асар холбоотой ойлголт. Миний амьдрал ч тийм байсан.

-Тийм гэхээр боломж тааруу амьдрал дунд өссөн гэсэн үг үү?

-Намайг Хавдрын эмнэлэгт эмчлүүлж байхад ээж минь хаа байсан Баянхошуунаас цай, хоол автобусаар зөөгөөд эргэдэг байлаа. Нэг захаас нөгөө зах хүрэхэд бүтэн цаг гаруй хугацаанд явна гэсэн үг. Тэр хооронд ирсэн хоол нь хөрнө, асгарна. Зарим үед охиноо эргэх хоол, цайгүй үе ч байсан. Үнэхээр хэцүү амьдрал. Дөнгөж зах зээлийн үе. Ээж, аавууд ажилгүй. Одоогийн зорилтот бүлгийн айл өрх гэдэг шиг тийм айл. Дээрээс нь хүүхэд нь хорт хавдраар эмчлүүлж, хөлөө тайруулчихсан, химийн тарианд орчихсон байдаг. Үнэхээр амаргүй үе. Энэ утгаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэний өөрийн сэтгэл санаа, амьдрал, ар гэрийн байдал ямар байдгийг яс махандаа шингэтэл мэдэрсэн, ойлгосон хүн. Тиймээс тэр жаахан охин байхдаа л “том болохоороо ийм хүмүүст аль чадахаараа тус болно доо” гэж боддог байлаа.

-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн төр болон хувийн хэвшлийн олон байгууллага байдаг байх. Тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэдэг бодитой байгууллага бас цөөхөн үү?

-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр ажилладаг 3000 гаруй байгууллага бүртгэлтэй байдаг. Харамсалтай нь эдгээр байгууллагуудын 10 орчим хувь буюу 300-400 байгууллага л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа байдаг. Эдгээр байгууллагуудын ихэнх нь сургалт, халамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Харин манайх нийгмийн чиглэлээр. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүн дээр очоод за чи зоригтой бол, хүчтэй бол гэж хэлээд асуудал шийдэгдэхгүй. Тэгэхээр спортын чиглэлээр нийгмийн тэгш харилцаанд оруулахыг зорьдог. Ингэхийн тулд бага багаар нөлөөлж, дадал суулгах зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн үг.

-Та гэр бүлээ танилцуулах гүй юу. Эцэг эхээс хэдүүлээ вэ. Таны аав, ээж аль нутгийн хүмүүс вэ?

-Манай аав Сүхбаатар аймгийн Дарьганга сумын гаралтай хүн. Ээж маань Архангай аймгийн Хотонт гэж явах болов уу. Өөрсдөө Улаанбаатар хотод төрсөн ч өвөө, эмээ маань дээрх нутгийн хүмүүс. Миний хувьд ч Улаанбаатар хотод төрж, өссөн. Арван жилээ Нэгдүгээр хорооллын “Ирээдүй” цогцолбор сургуульд зургадугаар ангиасаа хойш суралцаж төгссөн. Зургадугаар ангид орохоос өмнө миний хувьд олон сургуульд шилжин суралцсан байдаг.

-Яагаад вэ?

-Нөгөө л гэр бүлийн амьдралын хүнд хэцүү байдалтай холбоотой. Манайх энд тэнд олон айлын хашаанд нүүж амьдардаг байсан. Үүнтэй холбоотой.

-Эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Миний хувьд аавыгаа сайн мэдэхгүй ээ. Аавтайгаа уулзаж байгаагүй. Бид эхээсээ тавуулаа. Гэхдээ аав, ээжээсээ би ганцаараа. Манай дүү нар өөр овогтой. Ээж маань тэтгэвэрт гарахаасаа өмнө Гэмтлийн эмнэлэгт хүлээн авахын асрагчийн ажил хийдэг байсан. Түүнээс өмнө цэцэрлэгийн туслах багш, орцны цэвэрлэгч гээд олон ажил хийж явсан хүн. Таван дүүтэй гэж хэлсэн. Дүү нарын эрэгтэй нь хэдэн жилийн өмнө бурхан болсон. Доороо дөрвөн эмэгтэй дүүтэй эгч хүн. Одоо бүгд тус тусын амьдрал ахуйтай, ажил мэргэжилтэй сайн яваа хүмүүс байгаа. Миний хувьд харин нөхөр, хүүхдийн хамт ам бүл гурвуулаа амьдарч байна.

-Айлын том эгч, гэрийн эзэгтэй, нийгмийн ажилтан, Нийгмийн эрүүл мэндийн доктор, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн олон улсын байгууллагын Монгол дахь салбарыг үүсгэн байгуулагч хүний хувьд улс төрд анх орсон процесс яаж явагдсан бэ. Таны хувьд МАН-ын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэн парламентад сонгогдсон улстөрч шүү дээ…?

-Улс төрд орох болсон учир шалтгаанаа би танд товчхон бөгөөд эхнээс нь цэгцтэй хэлэхийг хүсч байна. Би түрүүн ярьсан багшийн болон төрийн бус байгууллагынхаа ажлыг хийгээд явж байлаа. 2022 онд Энэтхэгийн хүмүүнлэгийн байгууллагаас “650 хүний бодит бүртгэл хүсэлт байвал, үнэгүй хиймэл хөл хийж өгдөг” үйл ажиллагаа манай улсад байна. Тиймээс танай улсад ийм хүмүүсийн хүсэлт байвал дата мэдээллийг нь явуулаарай гэдэг зүйлийг Энэтхэг Монголын хамтын ажиллагааны нийгэмлэгт Элчин сайдаар дамжуулан хүргүүлсэн юм байна. Ингээд хамтын ажиллагааны байгууллага энэхүү саналыг тухайн үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд хүргүүлж, энэ талын судалгаа мэдээлэлийг авахыг хүссэн байна. Гэтэл яамнаас ердөө 200 хүрэхгүй хүний судалгааг явуулж. Ингээд дараа нь Энэтхэг талаас хүмүүнлэгийн нэг ажилтан надтай уулзаж, энэ талын судалгаа авахыг хүссэн юм. Миний хувьд энэ талын мэдээлэл их байсан. Жишээ нь, манай улсад жилд хэчнээн хүн чихрийн шижин өвчнөөр мөн үйлдвэрийн ослоор хөлөө тайруулдаг вэ гэдгийг би мэдэж байсан. Гэтэл энэ тоог яамнаас гаргаж өгөөгүй, мэдэхгүй байгаа нь бид ядаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ судалгааг хийдэггүй гэдэг нь харагдаж байгаа юм.

-Нарийн тоон мэдээлэл байхгүй байсан гэсэн үг үү?

-Тийм. Ингээд би өөрийн фэйсбүүкээрээ энэхүү мэдээллийг олон нийтэд зарласан. Гэтэл надад удалгүй 800 гаруй хүний мэдээлэл ирсэн. Эдгээр мэдээлэл дунд миний мэдэхгүй, төсөөлөөгүй үнэхээр эмзэг хүнд кейсүүдийг иргэд маань ирүүлж байсан.

-Ямар мэдээлэл вэ?

-Юу гэхээр Монгол Улсын иргэн атлаа бүртгэлгүй, төрийн үйлчилгээ авдаггүй, тоологдоогүй, өөрт нь хуулиар олгогдсон эрхээ эдэлж чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс төсөөлснөөс их байдгийг мэдэж авсан. Эдгээр хүмүүсийн ирүүлсэн зураг, материалыг хараад миний сэтгэл бүр их эмзэглэж, зүрх өвдсөн. Улмаар уг ажил маань цаашаа үргэлжлээд гурван яамны хүрээнд орсон. Яг энэ үеэр УИХ-ын сонгуулийн жил таарсан. Тэр үед Үндсэн хууль өөрчлөгдсөн. Сонгуулиа өмнөхөөсөө өөрөөр явуулна гэдэг зүйл нийгэмд яригдаж эхэлсэн. Улмаар Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тухайн үед нэг мэдэгдэл хийсэн. Тэр мэдэгдэл дотор “Манай нам жагсаалтын эхний тав дотор хөгжлийн бэрхшээлтэй хүнийг оруулна” гэдэг зүйл байсан. Үүний дараа надад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, намайг мэддэг, миний мэддэг олон төрийн бус байгууллага, найз, нөхөд, хүрээллээс санал ирсэн.

-Сонгуульд нэр дэвшээч гэдэг санал уу?

-Тийм. Салбар, бүлэг бүрийг төлөөлсөн парламент байгуулагдах гэж байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж чи нэр дэвших саналаа өгөх хэрэгтэй гэж олон хүн надад зөвлөсөн. Тэр бүү хэл олон төрийн бус байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл энэ хүрээллээс хэн байх вэ гэдэг судалгааг явуулсан юм билээ. Ингээд боловсрол, мэдлэг, мэргэжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жаргал, зовлонг биеэрээ мэдэрсэн хүн нь О.Саранчулуун чи байна гэдэг зүйлийг хүртэл тухайн үед хэлж байсан. Миний хувьд өөрөө улс төр лүү орох сонирхол тухайн үед огт байгаагүй. Улс төрийн хэл ам, нэгнээ гүтгэдэг, доромжилдог зэрэг байдлаас нь болоод төвөгшөөх хандлагатай байсан. Харин түрүүн ярьсан 650 хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл цуглуулах ажлаас болоод миний сэтгэл маш их өвдсөн. Тэр мэдрэмжээрээ ер нь өөрөө энэ шийдвэр гаргах түвшинд нь орж ажиллаж байж асуудлыг өргөн хүрээнд шийдэж чадах юм байна гэсэн итгэлийг олж авсан.

-Та МАН-ын гишүүн байсан юм уу. Эсвэл шууд нэр дэвших хүсэлтээ өгөөд явсан юм уу. Яагаад МАН-ыг сонгосон юм бэ?

-Миний хувьд тухайн үед нам бус байсан. Олон хүмүүс санал ирүүлж, ятгаж, хүссэн учраас би нэр дэвшье гэж шийдсэн. Ингээд аль намаас нэр дэвших вэ гэдгээ бодсон. Хамгийн том гэгдэх МАН, АН, ХҮН нам. Алинд нь орох вэ гэж бодсон. Надад улс төрийн хүрээлэл дундаас нэг ч таних хүн байгаагүй. Нөгөөтэйгүүр аль намд орох нь тийм ч чухал биш байсан. Өөрөөр хэлбэл, миний итгэл үнэмшил юу байсан гэхээр УИХ-ын гишүүн болох л байсан гэсэн үг. Гишүүн болж, төрийн бодлогод оролцож байж өөрийн зорьж тэмүүлсэн зорилгоо биелүүлж чадна гэж үзсэн. Тэр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал. Өөр юу ч биш. Ингээд миний мэргэжил, зорьж байгаа зорилго маань зүүний чигийн бодлоготой нийцэж байсан учраас МАН-ыг сонгосон.

-МАН-ыг сонгоод нэр дэвших хүсэлтээ өгсөн юм байж. Тэр үед жагсаалтад багтана гэдэгтээ, цаашлаад УИХ-ын гишүүн болно гэдэгтээ итгэлтэй байсан уу?

-Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж би ганцхан нэр дэвших өргөдлөө өгөөгүй. МАН бол том нам. Бараг 300 гаруй мянган гишүүнтэй. Энэ утгаараа надаас өөр олон хүн өгсөн байх. Миний хувьд тухайн үед намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөртэй миний зорилго, чиглэл ингэж уялдаж холбогдохоор байгаа учраас танай намаас нэр дэвших хүсэлтэй байна гэдгээ бичээд л өгдөг газар нь өгчихсөн. Надад энэ нам дотор таньж мэдэх хүн байхгүй. Өргөдлөө өгчихлөө, та дэмжээд өгөхийг бодоорой ч гэж хэлэх хүн байгаагүй. Нэр дэвшихээр болсон гэдгээ хэлсэн хүмүүс нь ерөөсөө өөрийн найз нөхөд, ах дүүс. Энэ хүмүүс маань улс төр, намд ямар ч хамааралгүй. Бүгд нам бус урдах ажлаа хийгээд л явдаг хүмүүс. Ингээд өргөдлөө өгчихөөд өөрийгөө жагсаалтын хэдэд бичигдэх битгий хэл багтах эсэхээ ч мэдэхгүй урдах ажлаа хийгээд явж байсан.

-Найз нөхдөдөө хэлсэн гэж байна. МАН-ын жагсаалтад нэр дэвшихээр өргөдлөө өгчихлөө гэх үед таны ойр дотны хүмүүс ямар байдлаар хүлээж авсан бэ?

-Бусадтай л адилхан. Улс төрийн нам, улстөрчид чинь худлаа шүү гэж. Юу гэхээр би өргөдлөө өгсөн гэдгээ найз нартаа хэлж байгаа юм. Гэтэл манай найз надад огт итгэхгүй. Харин эсрэгээрээ “Чи ямар гэнэн юм бэ. Чам шиг хүн өргөдлөө өглөө гээд тэр том нам жагсаалтдаа бичлээ юу. Том намын жагсаалтад орохын тулд хэдэн зуун сая бүр тэрбум төгрөг өгч байж ордог юм” гэж хэлж байсан. Ер нь бид нийтээрээ л улс төр, улс төрийн намыг ингэж ярьж байдаг даа. Үүнтэй л адилхан найз нөхдийн хүрээнд иймэрхүү яриа байнга болдог байв. Би ч хэрэв тийм бол яах вэ дээ гэж бодсон. Жагсаалтад орохгүй байсан ч урдах ажлаа хийгээд явна. Хийх ажил олон байна, хамаа ч алга гэж боддог байлаа. Өргөдлөө өгчихлөө, магадгүй МАН-ын жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оруулна гэж намынх нь дарга хэлж байсан. Энэ утгаараа намайг хэрвээ жагсаалтад оруулбал найз нь эхний тавд багтах байх гээд ярьдаг байлаа. Ингэж хэлэхэд манай найз, нөхдийн 99 хувь нь намайг жагсаалтын эхний тавд багтана гэж огт итгээгүй. Ганцхан би өөрөө өөртөө л итгэж явсан. Улмаар сарын дараа жагсаалтын нэр дэвшигчдээ МАН-ын бага хурлаас зарласан. Ингээд намайг жагсаалтын дөрөвт бичигдлээ гэж баталгаажуулсан.

-Ингээд МАН-ын жагсаалтын дөрөвт бичигдсэн нь тодорхой болсны дараа танай найзууд юу гэж байх юм. Ямар байдлаар хүлээж авсан бэ?

-Зарим нь бүр итгээгүй. Зарим нь итгэж ядаж байсан. Зарим нь “Хүүе ээ, чи Л.Оюун-Эрдэнийг таньдаг юм уу, тэр намд хандив өгсөн юм уу. Хэдэн төгрөг өгсөн юм бэ” гэж хүртэл асуудаг байсан. Энэ мэтээр жагсаалтаар бичигдсэнээс хойш миний эргэн тойрны хүрээллийн хүмүүс намайг МАН-тай холбогдох бүх сувгийг эрж хайсан. Даанч надад тийм суваг байхгүй болохоор юу олох вэ дээ. Би өөрийн итгэл үнэмшлээрээ МАН-ын жагсаалтаар нэр дэвших өргөдлөө өгсөн. Миний өргөдлийг хүлээн авч судлаачид намайг МАН-ын жагсаалтын эхний дөрөвт бичсэн. Надад таньдаг улстөрч байгаагүй. Тэр бүү хэл би өөрийн фэйсбүүк хуудаснаа эрх баригч намын бодлого, үйл ажиллагаа буруу байна гэдэг шүүмжлэлийг байнга бичдэг байсан. Энэ бол миний улс төр лүү орсон процесс. Маш энгийнээр бодитой хэлэхэд ийм байна.

Э.Мөнхтүвшин

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Сэддорж: Төрийн сахилга батыг дээшлүүлэх, авлигыг багасгах зорилготой Хэмнэлтийн хууль хувийн хэвшилд чөдөр болж байвал эргэж харах, өөрчлөх ёстой DNN.mn

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Шинэ оны эхний сар шувтарч байна. Намрын чуулган ч хаах гэж байна. Ер нь өнгөрсөн 2024 он монголчуудын хувьд ямар онцлогтой жил болж өнгөрөв. Бидний алдаа, оноо юу байв?

-Манай улсад улс төрийн томоохон өөрчлөлт бий болсон жил байлаа гэж товчхон хэлмээр байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд холимог тогтолцоогоор УИХ-ын сонгуулиа явууллаа. Энэхүү сонгуульд хэдийгээр эрх баригч МАН ялалт байгуулж 68 суудал авсан ч парламентад суудалтай бусад улс төрийн намуудын оролцоотой хамтарсан Засгийн газар байгуулсан. Ингэснээр төдийгөөс өдийг хүртэл улс төр, аль нэг бүлэглэл, хэн нэгний эрх ашгийг хөндсөн том төслүүд гацаанаасаа гарч, хөдөлж эхэллээ. Энэ нь улс төрийн тогтвортой байдлыг хангах том боломж гэж дүгнэж байгаа.

– Парламент 126 гишүүнтэй болс ны ач холбогдол ер нь өнгөрсөн хугацаанд харагдав уу. Харагдсан бол ямар шийдвэр, ямар үйл явдлыг та онцлон хэлэх вэ?

-Мэдээж харагдаж байгаа. Онцлоод хэдэн зүйл хэлье. Тухайлбал, 126 гишүүнтэй болсноор мега төслүүдийг ээлж дараалан хэрэгжүүлэхэд анхаарал тавьж, гарц гаргалгаа, бодит шийдвэрүүдийг гаргаж байна. Аливаа төслийг олон талаас харж, хэлэлцэж шийдвэрлэж байгаа учраас алдаа гаргах нь бага, ач холбогдлыг нь нэмэгдүүлж чадаж буй болов уу гэж ойлгож байгаа. Тиймээс эдгээр шийдвэр, тэр дундаа нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, ач холбогдол өндөртэй төслүүдийн хувьд цаашид үр өгөөж нь илүү байна гэдэгт итгэлтэй байна. Засгийн газрын хувьд хамтарч бодлогоо тодорхойлсон. Ингэснээр тогтвортой за саг лал, тогтолцооны өөрчлөлтөд том хувь нэмэр болно гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэнээр хууль тогтоох үйл явцад төвлөрөх боломж нэмэгдэж, нийгмийн суурь гажуудлыг засах, тогтолцоо засаглалын хямралыг шийдвэрлэхэд том түлхэц өгч байгаа болов уу. Жишээ нь, нийгмийн суурь шинэчлэлийн асууд луудад анхаарал хан дуулсан хуулийн төслүүд энэ парламентын эхэнд батлагдсаар байна. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмэгдүүлснээр парламентын ардчилал, үн дэсний дархлааг баталгаажуулах чиглэлд том алхам хийгдсэн гэж үзэж болно.

-Таны хувьд говийн бүсээс нэгээр сонгогдсон улстөрч. Гишүүн болохоос өмнө Монгол Улсын эдийн засгийн гол цөм гэж хэлж болох Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүн. Энэ утгаараа та говьд ямар асуудал тулгамддаг, яаж шийдэх ёстойг хэн хүнээс илүү мэдэх байх…?

-Говийн бүсийн уул уурхайн талаар ярихдаа, Өмнөговь аймаг нь Монгол Улсын эдийн засгийн тулгуур, ялангуяа уул уурхайн салбарт маш чухал үүрэг гүйцэтгэдэг аймаг гэдгийг хэлэх нь зүйтэй. Миний хувьд энэ бүсээс сонгогдохоосоо өмнө тус аймгийн Засаг даргаар ажиллахдаа говьд тулгамдаж буй олон асуудлыг шийдэхийн төлөө явсан.

Цаашид ч энэ зарчмаараа явна. Юуны өмнө говьд нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал бол мэдээж ус. Уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй усны хомсдол нь малчдын аж амьдрал болон бүс нутгийн хөгжилд нөлөөлж байгаа нь үнэн. Тиймээс усны нөөцийг зохистой ашиглах, ус хэмнэлтийн арга хэмжээг авч, малчдын усны хангамжийг сайжруулах нь зайлшгүй шаардлагатай ажлуудын нэг. Уул уурхайгаас эдийн засгийн том боломжууд гарч ирдэг ч нөгөө талдаа байгаль орчны тэнцвэрт байдалд сөрөг нөлөө үзүүлж, бэлчээр, ургамалжилтыг бууруулж байдаг. Энэ утгаараа говийн бүсэд ч гэлтгүй ер нь хаана ч байгаль орчныг нөхөн сэргээх, хариуцлагатай уул уурхайн стандартыг мөрдөх нь чухал.

-Тулгамдсан асуудал байх нь тодорхой. Гол нь гарц шийдлийг нь олсон зүйл юу байна вэ?

-Миний хувьд засаг д а рг аар ажиллах хугацаандаа бодлогын х увьд ч, нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэнд талдаа ч тодорхой шийд вэрүүдийг гаргаж ажилласан. Би үүнд товчхон хэдэн зүйл хэлье. Тухайлбал, хариуцлагатай уул уурхайн бодлогыг дэмжих, усны ашиглалтыг хязгаарлах, байгаль орчныг хамгаалах чиглэлд анхаарал хандуулсан. Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудад хатуу шаардлага тавьж, уурхайгаас үүдэлтэй хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг эхлүүлсэн. Нөгөөтэйгүүр манай аймаг Монгол Улсын эдийн засгийн цөм гэж яригддаг. Уул уурхай хөгжсөн аймаг гэдэг. Тэгвэл яг энэ бүс нутгийн иргэдийн аж амьдрал, амьжиргааны түвшинд энэхүү уул уурхайн үр өгөөж хамгийн түрүүнд нөлөөлж байх ёстой. Энэ утгаараа малчдын орлогыг сайжруулах, нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх төслүүдийг дэмжиж, уул уурхайн орлогоос олон нийтэд хүртээмжтэй болгох гэсэн зорилтууд тодорхой хэмжээгээр урагшилсан. Харин боловсрол, эрүүл мэндийн хувьд уул уурхайн бүс нутагт боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн. Эдгээр асуудлуудыг шийдэхэд урт хугацааны төлөвлөлт, тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилт чухал. Энэ нь зөвхөн нэг хүний хүчин чармайлтаар бус, харин төр, засаг, иргэд, уул уурхайн компаниудын хамтын ажиллагаагаар шийдэгдэх ёстой.

-Хамтарсан Засгийн газраас 17 мега төслийг эхлүүлнэ гэж байгаа. Таны хувьд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог ахалдаг. Энэ утгаараа Засгийн газраас зарласан том төслүүдээс яг хэд нь хөдлөв. Бусдад нь улс төр, эрх зүйн ямар зохицуулалт дутагдаж байна вэ?

-Хамтарсан засгийн газраас 17 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Гэхдээ орон нутгийн онцлог, хөгжлийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын бэлэн байдал зэргээс шалтгаалан төслүүдийн явц өөр өөр байж болох юм. Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц, Хэрлэн-Тооно, Орхон-Онги ус дамжуулах шугам, Эрээнцав-Чойбалсан Баруун Урт-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам зэрэг төслүүд хөдөлсөн. Өөрөөр хэлбэл, санхүүжилттэй холбоотой болон эрх зүйн асуудлууд л нь бүрэн шийдэгдсэн төслүүд гэж ойлгож болно. Саяхан Монгол, Францын хамтарсан уран, атомын цахилгаан станц төсөл УИХ-аар дэмжигдлээ. Хөрөнгө оруулалтын гэрээнд хамтарсан засгийн газар гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэ бол гуравдагч хөрштэй хийж байгаа том төсөл. Эдийн засгийн үр өгөөж өндөр ч нөгөө талдаа Монгол Улсын тусгаар тогтнол, гадны хөрөнгө оруулагчдыг татах том боломж нээгдлээ гэж үзэж байна. Бусад төслүүдийн хувьд Хөрөнгө оруулалтын тухай хууль, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, төслийн хэрэгжилтэд шаардлагатай санхүүжилт, гадаадын хөрөнгө оруулалт татахад улс төрийн тогтвортой байдал, зээлжих зэрэглэл, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд ямар нэгэн зохицуулалт хийгдэх шаардлагатай байж болох юм. Түүнээс гадна хамгийн том нөлөөлөл нь эдгээр төслүүдийн хэрэгжилтэд нийгмийн дэмжлэг асар чухал хэрэгтэй.

-Газрын тосны үйлдвэр барих төсөлтэй холбоотой зээлийн асуудлыг УИХ-аар хэлэлцлээ. Уг асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Газрын тосны үйлдвэртэй болох нь монголчуудын хувьд мөрөөдөл, олон жил ярьсан төсөл. Олон ч жил гацсан уг төслийн гацааг өнөөгийн төр засгийн удирдлагууд гаргаж, хөдөлгөж чадсан. Тодорхой хэлбэл Монгол, Энэтхэг хоёр улсын төрийн тэргүүн уг төслийг хөнгөлөлттэй зээлээр барихаар тохирсон. Харамсалтай нь ажил эхэлсэн боловч ковидын улмаас төсөл зогссон. Ингэж зогссон хугацаанд барилгын материалын үнэ өссөнтэй холбоотой ТЭЗҮ шинэчлэн хийх шаардлага үүссэн юм билээ. засгийн газраас 200 сая ам.доллароор нээх шийдвэр гарсан ч шинэчилсэн ТЭЗҮ-ээр 1.7 тэрбум ам.доллар болсон. Өөрөөр хэлбэл, энэхүү 1.7 тэрбум ам.доллараар уг төслийг үргэлжлүүлэх шаардлага бий болоод байна гэсэн үг. Үүнийг нь Энэтхэг улс хүлээн зөвшөөрч шинэ гарсан ТЭЗҮ төслийг цааш үргэлжлүүлэх сонирхолтойгоо хэлсэн. Нөгөөтэйгүүр, нефтийн хоолойг Эрдэнэс Таван толгой компани 300 гаруй тэрбум төгрөгөөр хийж байгаа. Тиймээс цаг алдалгүй ашиглалтад оруулах зайлшгүй шаардлага үүссэн гэж харж байгаа юм.

-Гол асуудал нь үйлдвэр ашиглалтад орлоо ч зардлаа нөхөж чадахгүй гэдгийг шүүмжлээд байгаа шүү дээ…?

-Тэр нь өргөн хэрэглэгддэг АИ92 болон хийн түлшний өртөг өсч байгаа учраас зардлаа нөхөж зээлээ эргүүлэн төлөх боломжтой гэдэг тайлбарыг өгч байна лээ. Тиймээс зардлаа бодитой нөхөөд явахаар байгаа бол уг төслийг нэн яаралтай богино хугацаанд хэрэгжүүлэх тусам монголчуудад ашигтай гэж харж байна.

-Эдийн засгийн байнгын хорооны дарга, хууль тогтоогчийнхоо хувьд ямар хуулийн төслүүдэд анхаарч ажиллаж байгаа вэ. Сая намрын чуулганы төгсгөлд танай байнгын хороо нэлээд эрчтэй ажиллах шиг боллоо?

-Мега төсөл, нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдолтой олон хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийлээ. Намрын чуулган хаах дөхсөн учраас мөн л хэлэлцэх асуудал олон байна. Халамжийн системийг илүү тэгш, хүртээмжтэй болгох зорилгоор шинэчлэл хийх, эрүүл мэндийн даатгал, тусламж үйлчилгээний х үртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хуулийн өөрчлөлт хийх шаардлага бий. Мэдээж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах эрх зүйн орчныг илүү тодорхой болгох, хялбаршуулах, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, жижиг, дунд бизнесийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зохицуулалт хийх ёстой. Эдгээр чиглэлүүд нь улс орны хөгжлийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэгдсэн байх болно. Гэхдээ эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд УИХ, засгийн газар, төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа, оролцоо маш чухал юм.

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Ерөнхий сайд оны өмнө иргэн бүрд 135 мянган төгрөгийн хуримтлал үүсгэсэн. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Нэг талаас байгалийн баялгаас олсон орлогыг хүн бүрд шууд тараах нь Үндсэн хуулиар баталгаажсан ард түмний баялгийн эзэмшлийн эрхийг хүлээн зөвшөөрч, тэдний амьдралд шууд нөлөөлөх боломжийг олгож байгаа хэлбэр. Бас эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдэд тусламж болж болох юм. Нөгөө талаас тэр орлогыг нийгмийн хөгжилд чиглүүлэх нь чухал. Ингэснээр эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулснаар ирээдүйд илүү тогтвортой, хөгжилтэй нийгэм бий болно. Өөрөөр хэлбэл, нийгмийн үр өгөөж нь эдгээр салбарт хөрөнгө оруулснаар ирээдүйн үеийнхэнд болон одоогийн иргэдэд урт хугацааны хувьд илүү ашиг тусаа өгнө гэсэн үг.

-Хэрэв төрийн өмчит томоохон компаниуд илүү ашигтай сайн ажиллаж чадвал тэрхүү 135 мянган төгрөгийн хуримтлал хэд ч болж өсөх боломжтой гэж ойлгож байгаа. Энэ зөв үү?

-Тийм ээ, хэрвээ төрийн өмчит уул уурхайн компаниуд илүү үр ашигтай, сайн ажиллаж чадвал, тэдний олсон орлого нэмэгдэж, улмаар иргэдийн хуримтлалын мөнгөний хэмжээ өсөх боломжтой. Гэхдээ илүү бодитой өсөн нэмэгдүүлэхэд нэн тэргүүнд дэд бүтцийн хөгжил, менежментийн сайжруулалт, авлигын бууралт, тогтвортой хөгжлийг хангах арга хэмжээнээс шууд хамааралтай. “Чингис хаан” үндэсний баялгийн сангийн тухай миний байр суурь тодорхой байгаа.

Уг сан нь Монгол Улсын байгалийн баялгийг ирээдүйн үеийнхэндээ үлдээх, тогтвортой хөгжлийг дэмжих, эдийн засгийн уян хатан байдлыг хангах зорилготой. Байгалийн баялгийн орлогоос үүсэх урт хугацааны хөрөнгийг зөв удирдах нь эдийн засгийн тогтвортой хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь зөвхөн өнөө үеийнхэнд төдийгүй ирээдүйд ч тус болох боломжийг бүрдүүлнэ. Нөгөөтэйгүүр, хэрэв илүү их орлоготой үед, түүнийг хэрхэн хуваарилах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Иргэдэд шууд тараах уу, эсвэл дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндэд оруулах уу гэдгийг төлөвлөх нь чухал. Хамгийн гол нь эдгээр сангуудын үйл ажиллагаа ил тод, хариуцлагатай байх шаардлагатай. Ингэснээр иргэдийн итгэлцлийг хадгалж, сангийн зорилгыг үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтой болно гэж харж байгаа.

-Намрын чуулганаар төсвийн хэлэлцүүлгийг хоёр удаа хийлээ. Нэлээд олон асуудал үүсч байж төсвөө баталсан. Зарим эдийн засагчдын хувьд төсөвт дахин тодотгол хийнэ гэж үзэж байгаа. Төсвийн тодотгол орж ирэх үү. Хэзээ орж ирэх вэ?

-Юуны өмнө төсвийн тодотгол хийх нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалах боломжтой. Жишээ нь, эдийн засгийн өөрчлөлт, гадаад, дотоодын нөхцөл байдлын өөрчлөлт, шинээр гарсан төсөл хөтөлбөрүүд, эсвэл төсвийн хэрэгжилтийн явцад илэрсэн зайлшгүй шаардлагаас үүдэж болно. Тодорхой шалтгаан дурдвал, өнгөрсөн жил батлагдсан төсөв нь эдийн засгийн өсөлт, инфляцийн түвшин, уул уурхайн орлого зэргийг тооцон гаргасан байж болох ч, энэ ондоо үүсэх шинэ нөхцөл байдлын улмаас тодотгол хийх шаардлага гарах магадлалтай. Өнгөрсөн оны төсвийн тодотголууд, ялангуяа сонгуулийн жилүүдэд төсөв өсдөг үзэгдэл харуулсан байдаг. Энэ нь 2025 оны төсөвт ч мөн ижил төстэй шалтгаанаар тодотгол хийх шаардлага гарч болзошгүй гэж үзэж болно. Төсвийн тодотгол нь зөвхөн нэмэлт зардал бус, мөн төсвийн тогтвортой байдлыг хангах, алдагдлыг бууруулах, эсвэл орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ч хийгдэж болно. Энэ онд эдийн засгийн нөхцөл байдал, гадаадын хөрөнгө оруулалт, нөөцийн үнийн хөдөлгөөн зэргээс хамааран тодотгол хийх шаардлага үүсч магадгүй.

-Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд танаас цалин хөлс, барааны үнийн уялдаатай холбоотойгоор асууя. Оны өмнө цалин, тэтгэвэр нэмэгдсэн. Дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өслөө. Ер нь цаашид цалин тэтгэвэр нэмэгдэх болгонд барааны үнэ өсдөг байдлыг яаж бууруулах вэ. Бууруулах боломж байдаг уу?

-Өнөөдөр манай улсад бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт өдөр бүр явагдаж байгааг анхаарах шаардлагатай. Нэг өглөө сэрээд өчигдөр авсан үнээрээ тухайн бараа, бүтээгдэхүүнээ авах гэхээр үнэ нь нэмэгдчихсэн байдаг. Яг юунаас болоод үнэ нь нэмэгдчихсэн бэ гэдгийг бодитой тооцон гаргах шаардлага бий. зарим тохиолдолд үнээ хийсвэрээр нэмдэг зүйл их байгаа. Тэр бүхэнд хяналт, шалгалт хийж, зохих хуулийн хүрээнд хариуцлага ярих ч шаардлагатай. Үнэ гэдэг бол эдийн засгийн зарчмаараа тогтож байх ёстой чухал хэмжүүр. Тиймээс Төв банкнаас инфляцийг хянах, мөнгөний нийлүүлэлтийг тохируулах замаар эдийн засагт хяналт тавих тохиргоо сайн хийх шаардлагатай. засгийн газраас өргөн хэрэглээний барааны үнийг хянах, хэрэв шаардлагатай бол тодорхой бүтээгдэхүүний үнийг зохицуулах арга хэмжээ авч болно. Гэхдээ энэ нь зах зээлийн механизмыг тасалдуулж болзошгүй тул болгоомжтой хандах хэрэгтэй л дээ. Хэрэв өргөн хэрэглээний барааны үнэ өсч, иргэдийн амьжиргааны түвшин буурч байвал цалин, тэтгэвэр нэмэхээс өөр гарцгүй. Цалин, тэтгэврийн нэмэгдэл нь зөвхөн үнийн өсөлтийг дагаж бус иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой байх ёстой.

-Хэмнэлтийн хууль мөрдөгдөх асуудал ойлгомжгүй байх шиг байна. Уг хууль төр хувийн хэвшлийн түншлэлд ч сөрөг нөлөө үзүүлж байна гэдэг шүүмжлэл их байгаа. Энэ хуулийг ер нь эргэж харах, бүр хэрэгжилтийг нь зогсоох талаар гишүүд анхаарах нь зөв юм биш үү?

-Хэмнэлтийн хуулийн асуудалд хандахдаа хэд хэдэн хүчин зүйлсийг анхаарах нь чухал гэж бодож байна. Ер нь бол ковидын дараахь эдийн засгийн сэргэлтийг харгалзан үзэхэд өнөөгийн эдийн засаг илүү сайжирч, тэлэх боломж нэмэгдсэн нь үнэн. Гэхдээ энэ өсөлтийг үргэлжлүүлэхэд төрийн зардлын хяналт, хэмнэлт маш чухал. Хамгийн гол нь юуг хэмнэх вэ, ямар зардлыг танах вэ гэдгээ маш тооцоотой хийх ёстой. Таны хэлж байгаа шиг Хэмнэлтийн хууль нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг хязгаарлаж, гацаанд оруулж байгаа зүйл бий. Ингэснээр эдийн засгийн тэлэлтэд саад болж байгаа гэдэг нь үнэн. Энэ утгаараа Хэмнэлтийн хуулийг эргэж харах, түүний нөлөөллийг үнэлэх нь чухал. Хуулийн зорилго нь төрийн зардлыг хянах, авлигыг бууруулах, тогтвортой эдийн засгийг дэмжих. Яг энэ зорилго нь хэрэгжиж байна уу, эсвэл хувийн хэвшилдээ чөдөр болоод байна уу гэдгийг нэн даруй судалж, тогтоох хэрэгтэй. Хэрвээ хууль нь эдийн засгийн өсөлт, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа бол, зарим заалтыг өөрчлөх, хөнгөвчлөх, эсвэл хэрэгжилтийг зогсоох талаар ярих нь зүйтэй гэж боддог. Тиймээс Хэмнэлтийн хууль нь төрийн сахилга батыг дээшлүүлэх, авлига, үр ашиггүй зардлыг багасгах зорилготой байдаг ч, түүний хэрэгжилт нь хувийн хэвшлийн хөгжилд саад болж байвал, энэ хуулийг эргэж харах, өөрчлөх нь зүйтэй. Хуулийн зохицуулалт нь эдийн засгийн уян хатан байдлыг хангахад л чиглэгдэх ёстой. Эдийн засгийн тэлэлтийг дэмжих, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахад саад болохгүй байхыг анхаарах нь чухал.

Иймд УИХ-ын гишүүд Хэмнэлтийн хуулийг эргэж харах, түүний нөлөөллийг үнэлэх, шаардлагатай бол өөрчлөлт оруулах талаар анхаарах нь зөв алхам байх болно гэж үздэг.

Э.МӨНХТҮВШИН