Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоолойг нь боож, гар утсыг нь дээрэмджээ

Энэ оны эхний 3 сарын байдлаар дээрэмдэх гэмт хэрэг 211 бүртгэгдсэн. Дээрэмдсэн эд зүйлсийн дийлэнхийг гар утас эзэлж байна. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Согтуу хүмүүст зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дээрх хэрэгт шалгалтын ажиллагааг явуулахад эрэгтэй 47 настай иргэнийг бүлэг этгээд согтуурсан үедээ амь насанд нь аюултай үйлдэл гарган хоолойг нь боож, гар утсыг нь дээрэмдэж, зугтаасныг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь Хөвсгөл болон Архангай аймагт оршин суух хаягтай 30-40 насны иргэд байна.

Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон иргэдийг болон гэрэлтүүлэггүй гудамж, талбайд ганцаараа зорчиж буй иргэдийг олзлон тэдэнд хохирол учруулдаг тул иймд иргэд шөнө оройн цагаар явахдаа сонор сэрэмжтэй байх, аль болох гэрэлтүүлэгтэй, хяналтын камертай замаар зорчиж гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Categories
мэдээ нийгэм

Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, Ханын материал орчмын чөлөөлсөн газарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх орон сууцны төслийн  тендерийн баримт бичгийн талаар хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 30 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 79.1 хувьтай байна. НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр “Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах ажлын хүрээнд 18 байршилд 180 ширхэг гарааш чөлөөлсөн бол таван байршилд хашаа хайс чөлөөлөөд байна. Мөн өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүрэгт 645 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, ул суурийг цэвэрлээд байна” гэдгийг хэлж байв.

Мөн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 2025 онд 4100 нэгж талбарын 221.7 га газар чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар 199 нэгж талбарын 91.549 мкв газрыг нөхөх олговортойгоор чөлөөлөөд байна.  Сэлбэ дэд төвийн орон сууцжуулах төсөлд 158.0 га газарт нийт 2206 нэгж талбар өртсөн бөгөөд хөрөнгийн үнэлгээний хэмжилтийг 1750 нэгж талбарт хийж, 1700 орчим айлын нөхөх олговрыг олгоод байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ жил Энхтайваны өргөн чөлөө, Их, Бага тойруу, Наадамчдын гудамж, Олимпын гудамжны явган замыг бүхэлд засах, шинэчлэхээр дөрвөн удаа тендер зарласан. Явган замын тухайд гараар хийдэг ажиллагаа ихтэй гээд компаниуд орохгүй байна. Нэмээд ажиллах хүчний дутагдал ч нөлөөлж байна. Тиймээс тендерийн хуулийн дагуу Хот тохижилтын газар, зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагуудтай уулзаж, засварын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ. Зуны сар зургаа биш тул урин цагт ажлаа амжуулах нь чухал байна” гэлээ.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд саналаа тодорхой тусгах,
  • Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга нар ажлаа эрчимжүүлэх,
  • Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах ажлыг эрчимжүүлэх,
  • Нийслэлд хийх зам, инженерийн байгууламжийн бүтээн байгуулалт, засварын ажилтай холбоотойгоор авто замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэх,
  • Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх 7 хоногт эхлүүлэх зэргийг үүрэг болгосон юм.
Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 20-ны өдөр үргэлжлэх юм. Марафонд гүйх хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, гадаадын иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликейшнаар бүртгүүлж, онлайнаар хураамжаа төлөх боломжтой.

Гүйлтийн төрлүүд өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл байх бөгөөд бүртгэлийн хураамжийн хувьд:

  • 1.5 км-т 5.000 төгрөг (гэр бүлийн төрөлд оролцогч гишүүн тус бүр 5.000 төгрөг),
  • 5 км-т 10.000 төгрөг,
  • 10 км-т 50.000 төгрөг,
  • 21 км-т 70.000 төгрөг,
  • 42 км-т 90.000 төгрөг байна.

Оролцогчдын дийлэнх нь 5 км-ийн зайг сонгодог. Энэ зайд оролцогчид энгэрийн дугаараа тавдугаар сарын 1-20-ны 17:00 цаг хүртэл нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон есөн дүүргийн Биеийн тамир, спортын хороодоос авна.

Харин 42 км, 21 км, 10 км-ийн зайд оролцогчдын энгэрийн дугаар, чип, футболк, мөн 1.5 км зайд оролцогчдын баталгаажуулалт, энгэрийн дугаар олгох ажлыг нийслэлийн Биеийн тамир, спортын газар хариуцах бол 500, 800 м-ийн гүйлтийн бүртгэлийг Монголын тусгай олимпын хороо хариуцан олгох хугацаагаа жич мэдэгдэх юм.

“Улаанбаатар марафон”-д оролцсон хүн бүр өмнөх жилтэй адил “Батламж”-аа https://ulaanbaatar.marathon.mn/  цахим хаягаас хэвлэн авна.  Мөн 42, 21, 10 км-ийн гүйлтэд оролцогчдын амжилтыг энэхүү цахим хаягт байршуулах юм. “Улаанбаатар марафон” гүйлтийг сонирхон дэмжигчдийн тоо жил бүр нэмэгдэж, өнгөрсөн онд гадаад, дотоодын 30 мянга гаруй хүн оролцжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дүнжингаравын дэлбэрэлтийн шүүх хурал энэ сарын 22-нд болно

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт болсон газ дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны дөрөвдүгээр сарын 22-нд товложээ.

Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өмнө нь /2025.03.06/ товлосон боловч шүүх хурлыг даргалагч шүүгч нь ногоон автобусны хурлын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа учраас хурлыг тодорхойгүй  хугацаагаар хойшлуулсан юм.

Хэргийг эргэн сануулбал, жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд Дүнжингаравын уулзвар дээр газ тээвэрлэж явсан “Дашваанжил” компанийн жолооч осол гарган, дэлбэрэлт болсноос долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон. Мөн олон хүн бэртэж гэмтэн, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон. Харамсалтай нь, хэрэг явдал болсноос хойш нэг жил болоход хэргийн хохирлыг одоо болтол барагдуулж, шийдэж чадалгүй өнөөдөрт хүрсэн.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд энэ сарын 13-нд гарсан ойн цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 300 га талбай өртсөн.

Харин өнөөдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн урд зүгт “Ноён-Уул”-ын энгэрт ойн түймэр гарсан дуудлагаар Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дугаар анги, орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 51 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Архангай, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Төв, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн 36 суманд 51 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд өчигдөр гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар анги, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн алба хаагчид болон сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилж, авч ирлээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Н”-г Бүгд Найрамдах Аргентин Улсаас Монгол Улсад шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг Эрүүгийн цагдаагийн албаны болон Интерполын Үндэсний төв товчооны алба хаагчид гүйцэтгэж, Монгол Улсад авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Уг этгээдийг 2021 онд насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гэх эрүүгийн хэрэгт эрэн сурвалжилж байсан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчооноос Аргентин Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран хэрэгжүүлсэн тусгай ажиллагааны дүнд байршлыг нь илрүүлж, баривчлуулсан.

Монгол Улсад албадан авчрах ажиллагааг Цагдаагийн Ерөнхий Газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Улсын Ерөнхий Прокурорын Газар, Хууль Зүй Дотоод Хэргийн Яам, Гадаад Харилцааны Яам, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Аргентин, Турк, Хятад Улсын Интерполтой хамтран зохион байгууллаа.

Цагдаагийн байгууллагаас гадаад улсад оргон зайлж олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, шилжүүлэх болон албадан авчрах ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа тул гадаад улсад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байгаа иргэд өөрсдийн сайн дураар Монгол Улсад ирж цагдаа, хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахыг анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

Хөгжлийн тулгуур чөлөөт эдийн засаг та хаачив аа?!

Сонгуульд цахилгаан хөрөө барьж орон ялалт байгуулсан Аргентины ерөнхийлөгч төрийн албан хаагчдыг эрс цомхотгож үр дүнд нь улсын төсвөө алдалгүй баталж, инфляцийг эрс бууруулж, нам гэх зүйлээс гарч ирээд сонгуулиар байгуулагддаг төр, засаг бол үнэндээ сайнаар хэлбэл худалч, луйварчид, муугаар хэлбэл ард иргэдийнхээ эсрэг террорист үйл ажиллагаа явуулдаг байгууллага болсныг дэлхий нийтэд баталж орхив. Үүнийг анзаарсан АНУ-ын шинээр сонгогдсон хуучин ерөнхийлөгч Дональд Трамп тэрбумтан Илон Маскаар богино хугацаанд төрийн цомхотгол явуулж, улсын төсвийн олон тэрбум ам.долларыг хэмнэж амжив.

Үүнийхээ ач тусаар эдийн засгаар тэргүүлэгч АНУ 186 улсад худалдааны дайн зарласан ч дэлхийн эдийн засаг шууд хямарсангүй. Худалдааны энэ дайнаар АНУ-ын ерөнхийлөгчийг хэдийд өндөр тариф зарлаж, хэдийд буулгахыг яг таг мэдэж байсан хүмүүс Хөрөнгийн бирж дээр богинохон хугацаанд санаанд багтамгүй маш их ашиг олж, бусад нь энэ хэмжээгээр хохирсон байх магадлал өндөр болов. Энэ бол том гэмт хэрэг бөгөөд бие даасан тусдаа асуудал. Хэргийн гол учир нь нэг ерөнхийлөгчийн шийдвэр дэлхийн эдийн засгийг шууд саажуулж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, төр бүхнийг зохицуулдаг болсон байна. Энэ бол сүйрэл учир удахгүй ардчилсан улсуудад дэвшилтэт шинэ тогтолцоо бий болох болно. Хөгжлийн тулгуур чөлөөт эдийн засаг та хаачив аа?! Үүний учрыг энгийн үгээр тайлбарлавал ийм юм. Хөрөнгийн бирж дээр засгийн газруудын найдвартай гэгддэг бонд ч хувийн компаниудын хувьцааны үнэ ч байнга дээш, доош хөдөлж байдаг. Харин 5-10 жилийн хугацаанд харвал бүгд өссөн байдаг. Энэ бол инфляцийн нөлөө юм. Инфляц нь “хөөргөдөл” гэсэн латин үг. Талхны үнэ нэмэгдэхээр давс, хөөлгөгч, гурил гээд талх үйлдвэрлэхэд оролцогчид бүгд үнээ нэмнэ. Ашиг олохгүй ч хохирдоггүй гэсэн үг. Харин талх худалдан авч байгаа хүн л зөрүү үнээр нь хохирно.

Хамгийн гол нь талх үйлдвэрлэхэд ордог бүх хүмүүсийн орлого нэмэгдэх учир тэдний улсад төлөх татвар нэмэгдэж улсын төсөв зузаарна. Иргэд хохирч, нам дамжиж төр засагт гарсан хүмүүсийн өөрийн дураар зарлагадах мөнгө ихэсдэг гэсэн үг. Инфляци буюу “хөөргөдөл” гэх зохиомол луйврын үнэн учир нь ердөө л энэ. Жишээ нь, 1980-д оны үеэр баррель нь 30 ам.доллар байсан түүхий нефтийн үнэ 11-12 ам.доллар болж ЗХУ-ын анхны бөгөөд сүүлийн ерөнхийлөгч М.Горбачёв валютгүй болж, энэ улс задарсан. Тэгвэл тэр үеийн 30 ам. доллар инфляцийн ач тусаар өнөөдөр 120 орчим ам.доллартай тэнцэж байна. Энэ нь ам.долларын ханшны зөрүүгээр энэ хугацаанд дөрөв дахин их мөнгийг чинь ардчилсан гэгддэг төр засгийнхан таны түрийвчнээс хулгайлж авсан гэсэн үг. Инфляци гуай тэр үед 140 мөнгө байсан талхыг өнөөдөр 2900 төгрөг болгож үнэ нь 2070 дахин нэмэгдсэн аж. 1990 оноос манай улсын ДНБ 20 дахин өссөн, харин таны орлого хэд дахин өссөн байна даа. Гэтэл манай төр засгийнхан алдагдалтай төсөв баталж, өөрсдөө дураараа үрж, биднийг өрөнд оруулсаар л байна. Өөрөөр хэлбэл, төр засгийн инфляци буюу зориудын хөөрөгдөл гэх луйвар нь хөрөнгийн бирж дээр хөөсөн мөнгө буюу хоосон орон зай үүсгэж байдаг. Эдийн засаг улстөрчдийн бий болгосон энэхүү хоосон орон зай руу унахыг эдийн засгийн хямрал гэдэг. Одоо Аргентины ерөнхийлөгч Хавьер Милэй яагаад өөрийн төр засгийг ард иргэдийнхээ эсрэг террорист байгууллага гэж нэрлэн цахилгаан хөрөө барин сонгуульд оролцон ялалт байгуулсныг та ойлгосон байх.Тэгвэл энэ бүхний цаад учир ийм юм.

Аль ч төр засгийнхан өнөөдөр иргэдтэйгээ адил маргаашийн ямар ч баталгаагүй байгаа учир албан тушаалаа ашиглан татвар төлөгчдөөс цугласан төсвийн мөнгийг хууль бусаар завшиж байгааг бид авлигал гээд байгаа юм. Энэ нь бүх иргэд маргаашдаа итгэх итгэлтэй болж байж л бид авлигагүй болж, хөгжил дэвшилд хүрнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, персональ компьютер бидний ширээн дээр тавигдаж, Аж үйлдвэрийн IV хувьсгал эрчээ авангуут манай төр засаг оюуны өмчийг инновац болгон амьдралд нэвтрүүлж, үүн дээрээ үндэслэн гадны хөрөнгө оруулалтыг татаж төгрөгийг валют болгон хувиргадаг болох ёстой байв. Учир нь бүх зүйл бүр дэлхийн эдийн засаг хүртэл өөрийн гэсэн хэмжээтэй. Биднийг малтайгаа ноцолдож байх хооронд энэ хэмжээ аль хэдийн дүүрчихсэн.

Иймээс гадны хөрөнгө оруулалтын гол ач холбогдол нь тэдний нэгэнт эзэлчихсэн орон зайнаас бид бага ч гэсэн валют олж авах явдал юм. Бас гадны хөрөнгө оруулагчдын төр засаг нь тэднийхээ хөрөнгийг хамгаалах гэж манай улсыг давхар хамгаалах болно. Хамгийн гол нь төр засгийнхан маань улсынхаа валютын нөөцөөр тив дамнасан компаниудын хувьцаа худалдан авч татвар төлөгчдийн мөнгийг арвижуулдаг болох ёстой байв. Ингэж татвар авч ард түмнээ шулах биш гадна дотны хөрөнгө оруулагчидаас бас гадаадын сангуудаас мөнгө босгож байсан бол манай улс дундаж давхарга гэгддэг хангалттай орлоготой иргэдтэй болж, тэтгэвэр тэтгэмж ч зөв шийдэгдэн, зөвхөн оюуны өмчийг инноваци болгодог, татвар төлөгчдийн мөнгийг үрдэг бус үржүүлдэг хүмүүсээс бүрдсэн цомхон, чадварлаг төр засаг оршиж байх ёстой байсан.

Судлаачид эхлээд таамаг, дараа нь энэ таамгаа цэгцэлж онол болгож нийтэд зарладаг. Харин бусад нь судалгаа явуулж энэ онолыг бүрэн баталж байж сая шинжлэх ухаан болдог. Тэгвэл эрдэмтэд таамаг, онол хоёрын дунд дураараа сэлгүүцэх философийг яг шашинтай адил шинжлэх ухаан гэж үздэггүй юм. Гэтэл өнөөдөр бидний нийгмийн шинжлэх ухаан гээд байгаа бүх салбарын үндэс нь философи. Өөрөөр хэлбэл намуудын үзэл баримтлал төдийгүй тэдний ярьдаг элдэв “…изм” нь бүгд философилог буюу объектив бус субьектив гэгддэг бодит бус хоосон, шинжлэх ухаан бус зүйлс юм. Төр засгийнхан баяжаад иргэд ядуураад байдгийн бодит, гол шалтгаан нь энэ! Маш товчоор нийгмийн ухааны эдгээр салбаруудыг шинжлэх ухаан болгохоос өөр аргагүй болсон тул өнөөдөр элдэв төрлийн дайн дэгдэж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, дэлхийн нийгмийн тогтолцоо тэр чигээрээ өөрчлөгдөнө. Үүнийг бид хувьсгал гэдэг. Харин энэ хувьсгал аль болох тайван замаар явагдах ёстой.

Харин жирийн иргэдийн хувьд өөрийн оюуны өмчтэй болж авах, оюуны өмчид хөрөнгө оруулж хувьцаа гэх зэрэгтэй болж авах хэрэгтэй. Учир нь өнөөдрийн бидний хөгжил дэвшлийг улс төрчид, төр засгийнхан бус аж үйлдвэрийн он оны хувьсгалууд бий болгосон юм. Харин эдгээр хувьсгалын үндсийн үндэс нь оюуны өмч билээ. Өнөөдрийн дэлхийн тэрбумтнууд бүгд оюуны өмчийг инновац болгосон хүмүүс байдаг. Иймээс сайн цаг буюу гаалийн татвар гэх мэт авлигын элдэв янзын “уул уурхай”-гүй, хөгжил дэвшлийн тулгуур чөлөөт эдийн засаг удахгүй өөрөө бидэнд дээр ирнэ.

 

Бэлтгэсэн

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Марафончид замынхаа 10 хувийг амжилттай туулаад байна

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч дэд ахлагч Б.Буянхишиг нар дөрөвдүгээр сарын 14-ний энэ өдөр туулах замынхаа 10 хувь буюу 500 км замыг амжилттай тууллаа.

Тэд 13 дахь өдрөө гүйж байгаа бөгөөд одоогийн байдлаар Ховд аймгийн Зэрэг сумын нутаг дэвсгэрээр гүйлтээ үргэлжлүүлж байна.

Зэрэг сумынхан гүйгчдийг багийнхныг зам тосон угтан авч, амжилт ерөөж, хоол цайгаар дайлж, нутаг орноо танилцуулсан байна.

Ахлах ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар баруун захын цэг Алтай Таван Богдоос зүүн захын цэг Дорнод аймагт байрлах Соёлз уулын Модот хамар хүртэл 11 аймгийн 40 сумын нутаг дэвсгэрээр 3280 км замыг 63 хоногт, хойд захын цэг Хөвсгөл аймагт байрлах Монгол шарын даваанаас өмнөд захын цэг Өмнөговь аймгийн Орвог гашууны Бор толгой хүртэл 5 аймгийн 23 сумын нутаг дэвсгэрээр 1720 км замыг 36 хоногт тус тус туулж дуусгахаар төлөвлөжээ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ. 

Categories
мэдээ улс-төр

Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймагт болж байна

Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймгийн Цэцэрлэг хотын “Ара арена” цогцолборт болж байна. Тус хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавилаа.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалаар Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн нийгэм, эдийн засгийн долоон бүс, тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан. Хангайн бүсэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг багтдаг. Тус бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” байхаар тусгасан юм.
Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 14-ний хуралдаанаас Монгол Улсын бүсийн зөвлөлүүдийг байгуулж, бүс бүрд зөвлөлийн хуралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Хангайн бүсийн аймгууд тус тусдаа бус хамтарч хөгжих, шийдлээ том зургаар төлөвлөх, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, тулгамдсан асуудал, онцлог, давуу болон сул талаа энэ үеэр нээлттэй ярилцана. Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ тус хуралдаанд оролцож байна, Хангайн бүс нутагт хариуцсан салбарт нь тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэнэ.