Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Туул, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Хэрлэн /Мөнгөнторьт/ зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн байна.
Балж, Хэрлэн /Мөнгөнморьт, Баянмөнх/, Улз / Эрээнцав/, Хурх, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон /Дадал/, Хэрлэн /Өндөрхаан, Чойбалсан/, Халх /Ялалт/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 5-60 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.
Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас онцгойлон анхааруулж байна.