Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэс тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүдийн талаарх 7 асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судална DNN.mn

Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх (2023.12.21) өдрөө үргэлжилнэ.

Улсын Их Хурлын 11 гишүүний бүрэлдэхүүнтэй тус нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор өнөөдөр “Эрдэнэс тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүд сэдвийн хүрээнд дараах 7 асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 68 гэрчийг дуудсан байна.

1) Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл

2) Богдхан төмөр зам

3) Бодь Интернэшнл ХХК /Богдхан төмөр замын санхүүжилт/

4) Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл

5) Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв

6) ТТ-ГС болон ТТ-ЗБ холбох төмөр зам

7) Бодь Интернэшнл ХХК /ТТ-ГС төмөр замын санхүүжилт/

Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд АТГ, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн удирдлага, холбогдон албан тушаалтнууд оролцож байгаа юм байна. Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн одоогийн удирдлагууд, хөндлөнгийн ажиглагчид оролцож байна (сонсголын хоёр дахь шатны нийт гэрчүүдийн нэрсийн жагсаалтхэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

НҮҮРСНИЙ АСУУДЛААРХ ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ 2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН НОТЛОХ БАРИМТЫГ ШИНЖЛЭН СУДЛАХ СОНСГОЛД ОРОЛЦОХ ГЭРЧҮҮДИЙН НЭРС

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Тогтохсүрэн: Том тойргоос сонгогдсон парламентын гишүүд жалга, довны асуудал ярьдаггүй болно DNN.mn

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй цаг  үеийн асуудлаар ярилцлаа.

– Ирэх сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах асуудлыг эрх баригч намын бүлэг дэмжлээ. Тэгэхээр бүсчилсэн тойргоор явуулна гэдгийг та тодорхой тайлбарлахгүй юу?

– Тойргийг бүсчилж томсгоё гэдэг дээр УИХ-д суудалтай улс төрийн намууд санал нэгдсэн. Улсын хэмжээнд 21 аймаг бий. Үүнээс харвал ерөнхийдөө сонгуулийн долоон бүс буюу долоон тойрог болох боломж бүрдэж байгаа юм. Ингээд л ерөнхийдөө том тойргоор л сонгуулиа явуулна гэсэн үг. Бүсчилсэн тойргоор сонгууль явуулахын гурван том давуу тал байна гэж бид үзэж байгаа.

-Давуу талууд нь уу?

-Тийм. Нэгдүгээрт, УИХ улс орны эдийн засаг, төсөв, хөгжлийн асуудлыг цогцоор нь ярьдаг болно. Улс орны түвшинд гэсэн үг. Ийм парламенттай болох нь бидний хувьд яг өнөөгийн цаг үед маш том давуу талыг бий болгоно. Одоо бол парламентад гишүүд өөр өөрсдийнхөө тойргийг л ярьдаг шүү дээ. УИХ-ын гишүүн атлаа сум, багийн сургууль, цэцэрлэгийн урсгал засварын ажлыг ярьдаг. Үүнийг шат шатандаа буюу доогуураа шийдээд, яриад явах боломжтой. УИХ-ын гишүүн хүн ийм нарийн ажлыг буюу дэндүү цөөнхийн эрх ашгийг ярих ёсгүй. Тиймээс энэ байдал засагдана. УИХ-ын гишүүн хүн улс орны хэмжээний асуудлыг шийдвэрлэх, улс орны хөгжлийн бодлогыг илүү боловсронгуй болгох чиглэлд л гол анхаарлаа хандуулж ажиллана гэсэн үг. Хоёрдугаарт, хот, хөдөөгийн тэнцвэр хангагдаж эхэлнэ. Өнөө цагт хот, хөдөөгийн ялгаа маш өндөр байна. Энэ асуудал дээд түвшиндээ буюу бодлогын түвшинд шийдэгдэнэ гэсэн ү г . Гуравдугаарт, мэргэшсэн парламент бүрдэхэд уг сонгуулийн систем чухал ач холбогдол үзүүлнэ гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл УИХ-ын нэр хүнд өснө.

Энэ байгууллага руу төрийн болон улс төрийн зүтгэлтэн орж ажиллана гэсэн үг. Дээрх гурван том давуу талыг нь харгалзан үзээд гурван намын дарга уг асуудлаарх Тунхаг бичигт гарын үсэг зурсан байгаа. Тиймээс уг асуудал ерөнхий түвшиндээ шийдвэрлэх шатандаа хэдийнэ орсон гэж ойлгож болно.

-Тэгэхээр тэр, тэр аймгуудыг нэг бүс болгоно гэдгээ албан ёсоор тохироод тогтчихсон уу. Мэдээж 78 мандаттай байх нь тодорхой биз?

-Ирэх сонгуулиар бүрдэх парламент 126 гишүүнтэй байна. Үүнээс 78 нь тойргоос сонгогдоно. Тэр утгаараа яг одоо бол энэхүү 78 гишүүний тойрог, мандатыг хувааж байна гэж ойлгох хэрэгтэй. Албажуулж УИХ-аар хараахан хэлэлцүүлээгүй байгаа. Ерөнхий боловсруулагдсан төслөөс харвал 13 тойрог, 78 мандаттай байхаар тусгаж өгсөн байгаа. Орон нутгийн хувьд гэвэл долоон тойрог гарч ирэхээр байна. Үүнээс Баян-Өлгий аймаг дангаараа нэг тойрог болж явах боломжтой гэсэн анхны төсөл гарсан.

-Бүсчлэх асуудлыг яг ямар шалгуураар тогтоон гаргаж ирсэн байх уу?

-Монгол Улсад хэрэгжиж байгаа Бүсчилсэн хөгжлийн хуулиар нийт таван бүс байдаг. Баруун, зүүн, төв, хангай, Улаанбаатарын бүс гэх мэт. Уг гол таван бүсийг дотор нь дэд хэлбэрээр ерөнхийд нь ингэж долоо хувааж болох юм байна гэж үзсэн. Мэдээж энэ бол анхан шатны санал, төсөл. Цаашид УИХ-аар хэлэлцэгдээд явахаараа зарим нэг зүйлд өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Мэдээж олонхоороо хэлэлцээд засч сайжруулаад явна гэсэн үг.

-Баян-Өлгий аймгийг тусад нь нэг бүс, тойрог болгож байгаа нь ямар учиртай юм бэ?

-Сонгуулийн тойрог гэдэг бол засаг захиргааны нэгж огт биш шүү. Үүнтэй манайхан жаахан андуураад байх шиг байна. Баян-Өлгийн тухайд гэвэл Үндэсний цөөнх гэдэг агуулгыг нь бид хамгийн түрүүнд авч үзэх шаардлагатай. Монголд ч гэлтгүй бусад улс орнуудад тухайн үндэстэнийг парламентдаа төлөөлөлтэй байлгахын тулд мандат олгодог. Ийм жишигтэй. Тиймээс бид ч гэсэн үндэсний цөөнх гэдэг утгаараа Баян-Өлгийн төлөөлөл парламентад заавал байх ёстой гэсэн зарчимыг барьсан. Тус аймаг одоо гурван мандаттай. Энэ тоог нь бууруулахгүйгээр хадгалж үлдэх нь илүү чухал гэдэг утгаараа дан тойрог болгосон. Хэрэв бусад аймгуудтай нийлүүлчихвэл гурваас илүү ч мандаттай болж магад, эсвэл бүр гурваасаа багасахыг ч үгүйсгэхгүй. Тиймээс төлөөллийг нь найдвартай хангахын тулд л гурван мандаттайгаар нэг бүс болгон өгч байгаа юм. Бусдаар бол илүү дутуу үзсэн зүйл огт байхгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

-Та бол эрх баригч намын бүлгийн дарга. Тэр утгаараа бүсчилсэн тойргоор сонгууль явуулах нь хэнд ашигтай гэж харж байна вэ?

-УИХ-д суудалтай парламентын гишүүд болон улстөрчид, судлаачид энэ асуудлыг дэмжиж байгаа гэдгийг онцлон хэлье. Ямар учраас гэдгийг нь дээрх гурван үндэслэлээр би хэлсэн. Нөгөөтэйгүүр бүсчилсэн тойргоор явуулах нь улс оронд, улс орны хөгжилд нэн чухал ач холбогдолтой гэж харж байгаа. Өмнө нь бид энэ хэв маягаар сонгууль явуулж үзээгүй. Тиймээс алдаа, оноо гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ нэг л зүйл дээр бид итгэл үнэмшилтэй яваа. Тэр нь том тойргоос сонгогдсон парламентын гишүүд дов, жалганы асуудал ярьдаггүй, улс орны хэмжээнд, олон нийтийн эрх ашигт нийцсэн асуудлыг илүү ярьдаг болно л гэж харж байгаа.

-Улстөрчдийн хувьд фракцлах их дуртай хүмүүс. Тэр утгаараа уг хэв маягаар сонгууль явууллаа гэхэд үр дүнд нь бүрэлдсэн парламент бүс бүсээрээ фракц үүсгээд төрийн ажлыг гацаах эрсдэлтэй юу?

-Тийм үзэгдэл гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Бүсийн фракц гэдэг зүйл яагаад ч гарах боломжгүй байх. Одоо нэг аймгаас сонгогдсон гурван гишүүн хоорондоо нэгдэж чаддаг бил үү. Нэгдээд тухайн аймаг, тойргийнхоо асуудлыг шийддэг нь цөөхөн байна. Тиймээс үүнийг зогсоож нийтээрээ нэг зүйлийн төлөө буюу улс орны хөгжлийн төлөө хардаг болгоход энэ хэв маяг чухал л гэж ойлгож байгаа. Цаашид энэ тогтолцоогоор явбал УИХ-ын гишүүн жалга дов ярьдаггүй болно. Сум, аймаг, хороо, дүүрэг ярихгүй. Харин бүс л ярьдаг болно. Монгол Улсын хувьд бүс нутгийн хөгжил хамгийн чухал байгаа шүү дээ.

-Сул тал танд харагдаж байна уу?

-Мэр сэр сул тал байна гэж олон нийт шүүмжилж байгаа. Тэр нь бие даагч яах юм бэ гэж. Энэ том тойрогт бие даагч гарч ирэх боломжгүй юм биш үү гэж байгаа. Би хувьдаа үүнийг харин ч том боломж гэж ойлгож байгаа. Бие даагч гарч ирэх боломжтой. Тухайн бүсдээ нэр хүндтэй хүн бие даагаад гараад ирэхгүй гэх газар үгүй. Тиймээс энэ нь тийм ч сул тал болохгүй болов уу. Гол нь улс орны хөгжил хэлэлцдэг парламенттай болох нь бидний чухал давуу тал болно.

-Бүлэг дээр шатахууны асуудлаар салбарын сайдын мэдээллийг сонссон. Яг одоо гараад харвал нөхцөл байдал тун хүнд байна. Үүнийг яаралтай шийдэхийг иргэд шаардаж байгаа. Бүлгийн даргын хувьд уг асуудлын шийдлийг болоод шалтгааныг нь юу гэж харж байгаа вэ?

-Хэвийн болно гэдгийг салбарын сайд Ж.Ганбаатар байнга л мэдээлэл өгч байгаа. Гол асуудал байна. Шатахуун дээр гэж яривал өнгөрсөн ес, 10 дугаар сард нэлээд хязгаарлалт хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс шатахууны нөөцөө үндсэндээ шавхчихсан. Одоо шавхчихсан нөөцөө буцаагаад бүрдүүлж гүйцэж чадахгүй байгаатай холбоотой л хүндрэлүүд гарч байх шиг байна. ОХУ-ын хувьд шатахууныхаа хэмжээг бууруулаад байгаа зүйл огт байхгүй. Хоёрдугаарт, манай дотоод хэрэглээ маш их хэмжээгээр огцом өсч байна. Сард 90 мянган тонн түлш хэрэглэдэг байснаа 140 мянган тонныг хэрэглэж байна. Энэ бол эдийн засаг өссөн, эскпорт нэмэгдсэнтэй холбоотой хэрэглээний өсөлтүүд гэж ойлгох хэрэгтэй. Бид өмнө нь 30-40 сая тонн нүүрс гаргачихлаа гэхээр маш өндөр экспорт хийлээ гэж ойлгодог байсан. Харин одоо 70-80 сая тонн нүүрс экспортлох урьдчилсан гүйцэтгэл харагдаж байна. Хоёр дахин нэмэгдчихсэн гэсэн үг. Тэгэхээр экспорт, эдийн засгийн өсөлтөө дагаад шатахуун түлшний хэрэглээ нэмэгдчихэж байгаа юм. Үүнээс болоод л нөөцөө шавхчихаж байна гэсэн үг. Уул уурхайн яамнаас энэ оноос өмнө АИ-92 бензиний нийлүүлэлт, борлуулалт хэвийн түвшиндээ орно гэсэн мэдээллийг өгч байгаа. ОХУ-тай манай улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга холбогдох сайд, дарга нь байнгын холбоо харилцаатай байна.

-Ер нь ингэж гаднын улс орныг царайчилж суухаар өөрсдөө дотооддоо энэ асуудлаа шийдэх боломжийг УИХ-ын түвшиндээ хэлэлцэхгүй юм уу. Нефтийн үйлдвэр барина гэж олон жил ярилаа шүү дээ. Энэ асуудал жишээ нь ямар түвшинд яваа юм бэ?

-Монгол Улс нефтийн үйлдвэртэй болох том зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ чиглэлд бид Энэтхэг улстай хамтарч уг том төслийг хэрэгжүүлж байна. Ямартай ч нефтийн үйлдвэрийг бид барьж байгаа. Ковидын болоод хил хаалттай нөхцөл шалтгаанаас үүдээд тус төслийн ажил саатсан нь үнэн. Угтаа 2024 онд нефтийн үйлдвэрийг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байсан.

-Тэгвэл хэзээ яг ашиглалтад орох юм бэ?

-Уул уурхайн яамнаас нефтийн үйлдвэр 2025 оны сүүлээр ашиглалтад орно гэсэн мэдээллийг өгч байгаа. Энэ үйлдвэр ашиглалтад орвол Монгол Улс дотоодынхоо түлш, шатахууны тодорхой хэрэгцээг өөрсдөө хангадаг чиглэл рүүгээ явж байна. Нөгөөтэйгүүр манай иргэд шатахуун бензин хомсдоод ирэхээр ОХУ крантаа хаачихлаа гэж шүүмжилж байна. Угтаа ОХУ-ын талаас ямар ч асуудалгүй нийлүүлэлтээ хийж байгаа юм билээ. Тиймээс цаашид сошиалаар давлагаалж хэт нэг өнцгийг барьсан мэдээлэл түгээхгүй байх дээр анхаарах ёстой байх аа.

-Өнгөрсөн жилийн өдийд иргэд нүүрсний хулгайч нарыг зарлахыг шаардаж жагссан. Тухайн үед та бүлгийн даргын хувьд “Манай намд нүүрсний хулгайд нэр холбогдсон хүн алга байна” гэж хэлж байсан. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдлыг та харж байгаа байх. Тэр үед яагаад та ингэж хэлэв. Үнэхээр намынхандаа итгэж байв уу?

-Тэр ийм юм шүү. Яг үнэн бодит асуудлыг нь зарим хүмүүс ингээд гуйвуулчихдаг. Тэгэхээр тухайн үеийн нөхцөл байдлыг та эргээд нэг санаарай. Гадаа ард түмэн жагсчихсан хэн нь нүүрсний хулгайч вэ, Ерөнхий сайд хэний нэрийг зарлах бол, аль намаас нь нүүрсний хулгайч гарч ирэх вэ гэдэг дээр төвлөрчихсөн, хүлээчихсэн үе байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл нүүрсний хулгайч нарыг зарла гэж шаардсан. Иргэдэд нэр гарч ирэх нь чухал байсан. Тэр үед надаас танай бүлгийн гишүүдээс нүүрсний хулгайтай холбогдсон гишүүд байхгүй юм уу гэж олон хүн асууж байсан. Тэгэхээр нь тэр үед “Өнөөдрийн тухайд манай намын бүлгээс энэ хэрэгт нэр холбогдсон хүн гарч ирээгүй байна” гэдэг тайлбарыг л өгч байсан. Түүнээс биш манайд ер нь нүүрсний хулгайч байхгүй шүү гэж хэлээгүй шүү дээ. Тэр өдөр, тэр мөчид л манайд хулгайтай холбогдсон улстөрч байгаагүй. Би байгаагүй зүйлийг байгаа, байж магадгүй гэж хэлж болохгүй биз дээ. Гэтэл үүнийг Д.Тогтохсүрэн ёстой нам дотор нь хулгайч байхгүй гэж хэлж байсан. Ингэж нэгнийгээ өмөөрдөг гэх мэтээр гүтгэсэн, дайрсан л даа. Тэгэхээр асуудал, он цагаа зөв ойлгож байж бусад руу дайрах хэрэгтэй.

-Нүүрсний хулгайтай нэр холбогдсон МАН-ын гишүүдээ та бүхэн 2024 оны сонгуулиар дахиад гаргаж ирэхгүй биз дээ…?

-Тухайн хүнийг нэр дэвшүүлэх эсэхийг бүлэг ч юм уу, би мэдэх асуудал биш. Намын удирдлагуудын түвшинд яригдах асуудал байх. Мэдээж нэр цэвэр хүмүүсээ л нам дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Нүүрсний сонсгол ид үргэлжилж байна. Сонин, содон хүмүүсийн нэр ч гарч ирж байх шиг. Зарим хүмүүс ямар учраас очиж байгаагаа ч мэдэхгүй гэж байна. Энэ асуудалд таны нэр ч холбоотой гэх мэдээллийг цахим сүлжээнд нийтлэх болж. Та нүүрсний хулгайтай ямар нэгэн байдлаар холбоотой юм уу?

-Сүүлийн үед их амар юм болж байна. Юм л болбол миний нэрийг хаа хамаагүй хэрэгт гутгах ажил идэвхтэй өрнөж байна. Тэр дундаа нэр, зүсээ нуусан фэйсбүүк хуудас болон пэйжүүдээр миний нэр төрд халдсан үйлдлүүдийг их хийх болж. Тухайлбал, Чалкогийн машин дунд Д.Тогтохсүрэнгийн машин давхар явдаг гэсэн зүйлийг гаргаж ирсэн байна лээ. Мөн Өвөрхангай аймагт болсон хэрэг төвөг, янз бүрийн доголдолтой зүйлд л би буруутан, би хамаарал бүхий этгээд болчихсон явдаг. Ёстой нөгөө муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг. Мэдээж улс төрийн сонирхол цаана нь явагдаж байгаа. Гэхдээ юм гэдэг хэмжээ хязгаартай. Ганц нэг гүтгэлэг, доромжлолыг тэвчиж болно. Түүнээс ихэдвэл энэ нь хууль зөрчсөн хүнд гэмт хэрэг болж хувирна. Тиймээс зарим нэг улаан цагаан гүтгэж, доромжилж байгаа этгээдүүдийг би холбогдох хууль цагдаагийн байгууллагад нь өгнө гэж бодож байгаа. Нүүрсний хэргийн тухайд гэвэл миний нэр битгий хэл сүүдэр ч энэ хэрэгтэй огт хамаагүй. Надад нүүрс болон бусад байдлаар ашиг орлого олъё гэсэн санаа зорилго байх битгий хэл тийм бодол ч толгойд орж ирэхгүй. Би ийм л хүн. Намайг мэдэх хүмүүс олон. Нуулгүй хэлэхэд ЖДҮ, сангуудийн зээл, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг янз бүрийн асуудалд нэр холбогдоогүй гишүүд цөөхөн байх. Түүний нэг нь би. Харин сүүлийн үед Өвөрхангайтай холбоотой асуудал болгоны ард миний нэрийг оруулж байна. Энэ бол улс төрийн цэвэр явуулга. Өөрөөр хэлбэл миний өрсөлдөгчдийн хийж байгаа ажил гэдгийг би тодорхой хэлье.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын ээлжит сонгуулийг 2024 оны зургадугаар сарын 26-нд зохион байгуулахаар төлөвлөв DNN.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдөр болсон хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүд УИХ-ын сонгуулийг зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт биш 26-ны Лхагва гарагт явуулбал зохистой гэсэн саналаа илэрхийлээд, гадаад байгаа иргэдийн санал өгөх өдрүүдийг иргэд өөр хот, мужаас ирж саналаа өгөхийг бодолцох, амралтын өдрүүдээр санал өгөх боломжийг олгох нь зүйтэй хэмээсэн. Мөн саналын хуудаст өмнөхөөс олон нэр бичигдэх болохоор иргэд хугацаандаа багтан сонгууль өгч амжихгүй байж мэдэх учир санал авах өдрийг уртасгах боломжтой эсэх, сонгуулийн санал авах машин тэрхүү саналын хуудсыг унших боломжтой эсэх талаар асууж, саналаа илэрхийлсэн.

Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ны дарга П.Дэлгэрнаран гадаадад байгаа иргэдээс санал авах өдрийг зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд буюу Пүрэв гарагт эхлээд Даваа гарагт хуульд заасны дагуу дөрвөн өдөр үргэлжлээд дуусахаар, УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 26-ны өдөр байхаар тооцож санал өгсөн хэмээн хариулсан.

Зургаадугаар сарын 26-ны Лхагва гараг гэж тооцсоны учир нь Баасан гарагт сонгуулийн санал авахаар бүх нийтийн амралтын өдөр болговол сонгуулийн санал өгөх өдрийг аялал зугаалгын өдөр болгох вий гэж болгоомжилсных хэмээн тодотгосон.

Санал авах хуудаст олон нэр бичигдэх тул сонгогчид саналаа өгөхдөө ойлгохгүй байх зэрэг хүндрэл үүсэх магадлалтай. Тийм учраас саналаа хэрхэн өгөх арга, зөвлөмжүүдийг өгөх ажлыг сайн зохион байгуулна гэж СЕХ-ны дарга нэмж хариулаад, санал тоолох техникийн хувьд асуудалгүй, бүгд бэлэн болсон хэмээсэн. Иргэдийн санал өгөх хугацаа бага зэрэг уртасна гэж тооцоод олон сонгогчидтой хэсгүүдийн хороодод хоёр төхөөрөмжийг зэрэг тавьж ажиллуулна гэж тооцож байгаа гэлээ.

Эцэст нь тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

С.Баярцогт: Намайг яагаад дуудсаныг ойлгохгүй байна DNN.mn

Нүүрсний хулгайн асуудлаарх УИХ-ын Хянан шалгах түр хорооны хоёрдугаар шатны хоёр дахь өдрийн сонсгол өчигдөр боллоо. Сонсголын эхэнд шинжээчийн зүгээс Эрдэнэс Тавантолгой компанийн худалдах, худалдан авах гэрээний ерөнхий мэдээллийг хүргэсэн.


ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: -2011 оноос хойш 826.4 сая ам.долларын алдагдсан боломж байсан гэж шинжээч дүгнэж байна. Энэ зардал нь хаана зөрүү гарч алдагдсаныг Эрдэнэс Тавантолгой уурхайгаас Цагаанхад дахь талбай хоорондын замд тээврийн зардал тонн тутамд 10-14.2 ам.долларын зардал гардаг бол Цагаанхаднаас Гашуунсухайт боомт хүртэлх замд тээврийн зардал 28-121.8 ам.доллар гардаг.

2013 оны есдүгээр сард толгой компани болох “Эрдэнэс Монгол” ХК-ийн ТУЗ-ийн дарга болсон. Тэр үед уурхайн ажиллагаа хүнд, ТиЖиӨүК компани нь ажлаа хаячихсан, хилээр ганц нэг машин Чалкогийн өрөнд гардаг байсан. Мөнгө орж ирэхгүй бол хөрсөө хуулах зэргээр үйл ажиллагаа явуулж чадахгүй байдалд байсан. Гэрээний үйлчилгээний үнэ гэвэл мэдэхгүй. Харин гэрээт олборлогч, өмч хөрөнгөө үнэ төлбөргүй шилжүүлсэн тухай надад маш их мэдээлэл байгаа. Өмнө нь би өвчтэй байсан учраас ярьж чадаагүй. Намайг ажилд орох үед Чалко компанийн өрийг төлөх асуудал байсан. 2012 онд 300 гаруй сая ам.доллар зээлж аваад Хүний хөгжил санд төвлөрүүлэн халамж болгоод тараачихсан. Гэрээн дээр Зүүнцанхын нүүрс өрөнд явна гэдэг байсан.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь: -Би 2012 онд томилогдсон. Олборлосон нүүрсийг нэг ч грамм дутаахгүйгээр гэрээний хүрээнд Чалко компанийн өрөнд жил гаруй явуулсан. Тухайн үед гэрээний үнэ сар бүр 70 ам.доллароор буурч байсан. Хятадын зах зээлийн индексийн дагуу үнэ унавал дагаж унадаг. Бид үнэ зохиодоггүй байсан. Тэр үнэ нь Хятадын зах зээлийн үнийг өөрсдөө зохиож, хатуу индексжүүлж сар бүр үнээ шинэчилдэг байсан.

Борлуулалтын хэлтсийн дарга Б.Серкажан: -Би “Эрдэнэс Тавантолгой” компанийн Борлуулалтын албанд 2011 оноос хойш ажиллаж байна. 2021 онд Ганцмод боомтод нүүрсний үнэ 437 ам.доллар хүрч байсан. Тухайн үед ТУЗ-ийн тогтоолоор нүүрсний үнэ тогтоох аргачлал баталсан. Энэ аргачлалаар улирал тутамд нүүрсний үнэ өөрчлөгддөг байсан. Ингэснээр манай нүүрсний үнэ 101.7 ам.долларт хүрсэн.

ХЗДХийн сайд Б.Энхбаяр: -НАБТ талбайн эрх ашиг хөндөгдсөн ямар бүлэглэл нөлөөлсөн гэж үздэг вэ. Бид өчигдөр (уржигдар) нэлээд тодорхой асуудлууд ярьсан. Таны яриа ч нотлогдсон. Өөрөөр хэлбэл нэр бүхий улстөрчид тухайн үед буюу анх НАБТ-ийн талбайг байгуулж, гадаадын иргэдтэй хамтарч Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, жижиг Тавантолгой компанийн ТУЗ-ийн гишүүд хамтарч монополи үүсгэж байсан. Эхний сонсголоор тус талбайд гадаадын иргэдийн хөрөнгө оруулалттай компаниудад газар олгосон асуудалд УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх н.Мөнхцэцэгийн компани явж байсан. Анх 2011 онд НАБТ-ийн талбайд компани байгуулсан гэж байгаа. Тэр эрх ашгийг нь хөндсөн юм уу, тэгээд хонгилдуулчихсан юм уу. Та бодит үнэнийг хэлэх хэрэгтэй байна. Энэ эрх ашиг том бүлэглэл бий болгож, 20 км зайд мөнгө хийдэг, төр үүнийг хөндөхөөр иргэдийг санхүүжүүлж акцалж маш их хэмжээний мөнгө угаадаг схемийн асуудал яригдаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХКийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь: -Намайг ажилд орох үед Цагаанхадаар дамждаг байсан. Гүний гааль байгуулаад шууд ачдаг болгосон учраас тэр гэрээг нь хүчингүй болгосон. Гэтэл тус компани шүүхэд хандсан. Танайх тендер зарлаж ажил удчихаад цуцалсан байна. Тиймээс тус компанийн талбайг худалдаж ав гэсэн шүүхийн шийдвэр гарсан. 17 тэрбум гэдэг чинь тэр шүү дээ. Энэ дүн таван тэрбум гаруй байсан юм. Бид мөнгийг нь өгөхгүй хэсэг гүрийсэн. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай дансыг хааж байгаад мөнгийг нь аваад явсан. Манайхыг тухайн үед өдөр бүр шалгалт оруулж, байцаалт авч, бүх тендерт шалгалт оруулдаг байсан. Гэтэл шүүхийн шийдвэр гарсан асуудалд ял өгч хонгилдохын тулд шүүхээр шийдэгдсэн асуудлыг дахиж үнэ нь өндөр байна гэж өөрсдийн үнэлгээний компаниар 5.8 тэрбумыг 2.6 тэрбум болгосон байна гээд мөнгө шамшигдуулсан хэргээр ял өгсөн. Баяннуурын голчилсон бүлэглэл үнэхээр хүчтэй. Бид Цагаанхадыг Засгийн газрын шийдвэрээр хаалгаж байсан. Би хүний нэр дурдах боломжгүй байгаа тул шинжээчид УБЕГ-аас харсан нь зөв байх.

УИХын гишүүн Т.Доржханд: -Я.Батсуурь захирал хонгилдуулсан гээд ярьж байна. Цаад хүнийг нь Иргэний бүртгэлээс авчих гэлээ. Ингэхээр хулгайч явахгүй байна. Ялаа эдэлчихсэн юм байна. Айхгүйгээр нэрлэ л дээ. Уучлаарай, ямар нэгэн байдлаар хариуцлагаа хүлээчихсэн бол хэлэх хэрэгтэй. Манай төмөр замыг гацаасан үндэслэл энд байна. Илүү их мөнгө олдог машинууд байгаа учраас тэр. Уурхайгаас Гашуунсухайт руу зөөдөг байсан бол дунд нь нэг зогсоосон байна. Хятад компаниуд л зохион байгуулчихсан асуудал биш байх. Ард нь манай улстөрчид байгаа гэж харж байна. Монголын маш олон улстөрч өөрсдийн тээвэртэй. Нэг, хоёр машин авчихсан хувийн бизнес эрхлэгчдийг хэлээгүй шүү.

Сангийн сайд асан С.Баярцогт: -Намайг яагаад энэ асуудалтай холбогдуулж дуудсаныг ойлгохгүй байна. Сангийн сайд байхад стратегийн ордуудаас орлого төвлөрүүл гэдэг үүргийг УИХ-аас авч байсан. Эдийн засагт үзүүлж байсан нөлөө нь буруу байсан гэж шинжээчид дүгнээд байгаа юм уу. Энэ гэрээг хийхэд Засгийн газар оролцоогүй. Энд сууж байгаа гурван сайд бол 2008-2012 оны Засгийн газарт ажиллаж байсан сайд нар. Энэ үед Чалкогийн эхний гэрээ 250 сая ам.долларын гурван хувийн хүүтэй байхаар хийгдсэн. Монгол Улсын хувьд 2008, 2009 он бол хамгийн хүнд үе байсан. Оюу толгой болон Таван толгойн орд дээр хэлэлцээрүүдийг эрчимтэй хийж байсан. Монгол Улс дэлхийн хамгийн сонирхолтой бизнесийн орчин, хөрөнгө оруулах нөхцөлтэй гаднын хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татсан алтан үе. Ийм учраас маш богино хугацаанд амжилттай гэрээнүүдийг хийж, өндөр өсөлтийг бий болгож чадсан юм. Хоёр том ордыг хөдөлгөснөөр их хэмжээний ажлын байр, дагалдсан дунд болон жижиг үйлдвэрүүд бий болсон. 2012 оноос хойш үеийн асуудлуудыг дараагийн ажил хариуцсан хүмүүстэй нь ярих ёстой. Шинжээчийн гаргасан графикийг харахаар 2011, 2012 онд өндөр, 2013, 2014 онд унаад 2015 оноос хойш дандаа индексжүүлсэн үнэ давж байгаа буюу бодлого буруу явсан нь шууд харагдаж байна. Яригдаад байгаа хулгай чинь тэр хугарлын цэгээс хойш гарч байгаа зүйл.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн П.Өлзийнаран: -Үйлдвэр баригдахгүй байх, тогтвортой хөгжлийг хангах талын хөрөнгө оруулалтыг яагаад хийдэггүй байсан бэ гэвэл нэгд, улстөрчдийн тоног төхөөрөмж байдаг. Хоёрдугаарт, угаах үйлдвэр баригдвал “ЭТТ” ХК-ийг хувьчилж авах бодолтой байдаг бизнес бүлэглэлийн төлөвлөгөөнд саад болох учраас гэх мэтээр ЭТТ ХК-ийг хөгжүүлэхгүй байх шалтгаан их байгаа. Намайг ТУЗ-өөс гаргаж байгаад оффтэйк гэрээг хийсэн. Ер нь бол нууцат гэрээг нууцаас гаргах шаардлага тавьдаг байсан. ТУЗ-ийн хараат бус байсан гишүүдээс бүгдийг нь гэрчээр дуудаж яриулаасай гэж хүсч байна. 2016 оноос өмнөх ТУЗ-ийн бүх протоколыг устгасан байсан. Би үзэх гэсэн боловч байхгүй гээд үзүүлээгүй. ТУЗ-ийн бүх протокол байхгүй болчихсон байсан. 2012 онд “ТиДиЖиВиСиӨү” компанитай хийсэн нэмэлт гэрээ зэргийг манай шинжээчид бас олж хараасай гэж хүсч байна.

Categories
мэдээ улс-төр

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Нотлох баримтыг шинжлэн судлах хүрээнд 18 гэрч дууджээ DNN.mn

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр ахалж, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Ганболд, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, О.Цогтгэрэл нар бүрэлдэхүүнд нь ажиллаж байгаа Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр (2023.12.20) үргэлжилнэ.

Гурав дахь өдрөө үргэлжилж буй сонсголоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 18 гэрчийг дуудсан байна.

1)    “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар;

2)    Загийн усны хоолойгоос ус татах шугам хоолойн барилга угсралтын ажил;

3)    Тавантолгой дулааны цахилгаан станц;

4)    Уурхайн суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын төсөл;

5)    Кокс-эрчим хүчний үйлдвэр;

6)    Шивээ Овоо ХК;

7)    Багануур ХК;

Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд АТГ, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн удирдлага, холбогдон албан тушаалтнууд оролцож байгаа юм байна. Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн одоогийн удирдлагууд, хөндлөнгийн ажиглагчид оролцож байна (сонсголын хоёр дахь шатны нийт гэрчүүдийн нэрсийн жагсаалтУлсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

НҮҮРСНИЙ АСУУДЛААРХ ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ 2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН НОТЛОХ БАРИМТЫГ ШИНЖЛЭН СУДЛАХ СОНСГОЛД ОРОЛЦОХ ГЭРЧҮҮДИЙН НЭРС

Categories
мэдээ улс-төр цаг-үе

ЗГ: 5G технологийг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтийн талаар хэлэлцэнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр:

– “Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

– Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгооны явц,

– “Томуу, томуу төст өвчний тархалтыг бууруулах, хүндрэлээс сэргийлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

– Хөдөлгөөнт холбооны дараа үеийн 5G технологийг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилт,

– Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан УОК-ын ажлын хэсэг Архангай, Завхан аймагт ажилласан тухай,

– Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын талаар зэрэг 30 асуудлыг хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

SPEAK OUT: Энэ УИХ өнгөрсөн хугацаанд эрчим хүч, шатахууны асуудлаар ямар бодлого гаргав DNN.mn

Жавар тачигнасан хөхөө өвлөөр монголчууд эрчим хүч, бензин шатахууны хязгаарлалтад орсон. Тэгвэл манай сонин эрчим хүч, шатахуун тойрсон ээлжит сурвалжилгаа Төрийн ордноос хийлээ. Одоогийн парламент өнгөрсөн гурван жилийн хугацаанд монголчуудын өмнө үеийн үед тулгарч буй эрчим хүч, бензин шатахууны асуудлаар ямар бодлого, шийдвэр гаргав. УИХ-ын гаргасан бодлогыг хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт бий. Тиймээс энэхүү асуудлаар УИХ-ын гишүүдээс байр суурийг нь сонирхлоо.

Энэ УИХ өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрчим хүч, бензин шатахууны асуудлаар ямар бодлого, шийдвэр гаргасан бэ. УИХ-ын гаргасан бодлогыг хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт байгаа шүү дээ?

УИХ-ын гишүүн Ц.Туваан: -Бид бүхэн улсаараа хүнд нөхцөл байдалд орчихоод байна. Тэр нь шатахууны хомсдол. Ер нь энэ асуудал өмнө нь ч тулгардаг л байсан. Улирал солигдох үед зуны, өвлийн түлш гээд асуудал гардаг байсан.

Гэхдээ энэ жилийнх шиг хүнд нөхцөлд орж байгаагүй. УИХ-аар өнгөрсөн жил үнэ тогтворжуулах тухай хуулийг баталсан. Инфляцид хамгийн түрүүнд нөлөөлдөг бүтээгдэхүүн бол мах, гурил, бензин байдаг. Үүний үнийг тогтворжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлбэл, инфляци савахгүй гэж үзээд энэхүү хуулийг баталсан. Үүний үндсэн дээр 550 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдсэн. Мэдээж энэ үйл ажиллагааг хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлдэг. Манай улсын шатахуун, эрчим хүчний 90 гаруй хувь нэг улсаас хамааралтай явдаг. Тиймээс олон эх үүсвэртэй болъё

Дотооддоо бид газрын тостой улсын хувьд газрын тосны үйлдвэртэй болъё гэж яригддаг. Эдгээр зүйлүүдээ хийж явна. Гэхдээ яг одоо бол улс орон хүнд байна. Хөдлөх боломжгүй зогссон. Улаанбаатарт иргэд 5-6 цаг оочирлож байна. Орон нутагт иргэдийн түлхүү хэрэглэдэг портер, бонго машинууд нам зогссон байдалтай байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Ковидын үед барааны үнийн өсөлтөөс хамгаалахын тулд УИХ-ын тогтоол гарч байсан. Тогтоолын үр дүнд газрын тосны үнэ, гурил, мах зэрэг хэрэглээний үнийн сагсанд өндөр жин үзүүлдэг, инфляцид нөлөөлдөг бүтээгдэхүүний үнэ буурах ёстой. Харамсалтай нь буураагүй шүү дээ. Хоёрдугаарт, газрын тосны чиглэлээрх санхүүжилтүүдийг Молнголбанкнаас хийх ч гэдэг юм уу, хөнгөлөлттэй эх үүсвэрийг нь шийдэж өгөх тогтоолууд нэлээд гарсан байдаг. Энэ нь бодитой үр дүнд хүрсэн үү гээд харахаар өнөөдрийн байдлаар үр дүнгүй байна. Үүнээс илүү геополитикийн асуудал байна. Хойд хөрш зөвхөн Монгол бус, хөрш орнуудаа, төв Азийн болон европын орнуудыг эрчим хүчээр хараат байлгах бодлогыг олон жил явуулж ирсэн. Энэ нөлөө байгаа нь тов тодорхой. Харин эрчим хүчний хувьд хараат бус байх, газрын тосны хувьд бие даасан байх бодлогоо хатуу баримталж байж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь асуултын тэмдэгтэй байна. Сүүлийн 40 жил цахилгаан эх үүсвэр шинээр ашиглалтад орсонгүй. Нефтийн үйлдвэр нь одоог хүртэл ашиглалтад ороогүй байна. Хойшлогдсоор байна. Энэ л хамгийн том зовлон нь. Тиймээс үүнийг шийдэх гарц гаргалгаа нь юу байна гэхээр нэгдүгээрт, эрчим хүчний нүүрсийг түлж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг чиглэлээр хөрөнгө оруулалт, гаднынханд байхгүй болчихлоо. Бүгд ногоон эрчим хүчийг санхүүжүүлнэ гэсэн. Ийм тохиолдолд улсын төсвийн хөрөнгөөр эрчим хүчний нүүрсийг ашиглаж дулааны цахилгаан станц барих яаралтай шийдэх хэрэгтэй байгаа юм. Үүнтэй уялдуулж сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй байна. Үүний хүрээнд үнийг чөлөөл. Алдагдалтай үнээр хэн бизнес хийх вэ дээ. Ийм хоёр асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Гуравдугаарт, газрын тосны хамаарлаас гарахын тулд нефть нэрдэг үйлдвэрээ ашиглалтад оруулах, цаашлаад уран, атомын цахилгаан станцыг барих ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: -Эрчим хүч, шатахууныг төрийн бодлогоор анхаарах стратегийн гол бүтээгдэхүүн. Ямартаа ч нөөцийн хувьд хангалттай нөөцөлж байсан. Сүүлийн үед иргэдийн дунд шатахуун тасрах гэж байна гэдэг ч юм уу, янз бүрийн байр суурь, мэдээллүүд гарсан. Тиймээс сүүлийн 10-аад хоногийн хугацаанд очертой болсон. УУХҮ-ийн сайд ч өөрөө мэдэгдэж байгаа шүү дээ. Нөөц хангалттай байгаа. Иргэд 50 мянган төгрөгөөр бензин авдаг байсан бол банкаа дүүргэдэг болсон гэх асуудал бий. Ийм асуудлууд байна. Түүнээс нөөц дутагдалтай, өнөө маргааш тасарчихсан, ОХУ-аас нефть орж ирэхгүй гэсэн асуудал байхгүй гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хариуцлагатайгаар мэдэгдэж байгаа шүү дээ. Дээрх хоёр бүтээгдэхүүний асуудлаар гарсан бодлого, шийдвэрийг хэвлэлийнхэн маань сайн мэдэж байгаа. 2025 онд нефть нэрэх үйлдвэр ашиглалтад орно гээд Засгийн газар нэлээд эрчимтэй ажиллаад, төлөвлөгөөний дагуу явж байгаа гэсэн Ерөнхий сайдын мэдээлэл хоёр сарын өмнө УИХ-ын тав дахь өдрийн үдээс хойшхи хуралдаанд танилцуулагдаж байсан шүү дээ.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: -Эрчим хүчний бие даасан байдлыг хангах гээд сэргээгдэх эрчим хүчийг дэмжээд явж байгаа шүү дээ. Баруун аймгийг өнөөдөр ОХУ-аас эрчим хүчээр хангаж байна. Манайх эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо 100 хувь хангаж чадахгүй байна. Тиймээс цаашид бүрэн хангахын тулд Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг шинээр ашиглалтад оруулах энэ том төсөл олон жил яригдсан. Маш ээдрээтэй төслийг ямартаа ч нааштайгаар шийдсэн. Энэ бол эрчим хүчээ дотоодоосоо хангахад маш чухал. Амгалан ДЦС-ын өргөтгөлийн асуудал байна. ТЭЦ-3,4-ийн өргөтгөлийн асуудлууд ч байна. Үүнээс гадна нар, салхины эрчим хүчний хүчин чадлын асуудлууд ч байна. Мөн Бөөрөлжүүтийн 150 мВт-ын цахилгаан станцын ажил хийгдэж байна. Багануурын цахилгаан станцын ажил мөн л олон жил яригдсан. Ажил зогсчихоогүй, гэхдээ удаашралтай байна. Энэ бүрийн цаана эрчим хүчээ дотоодоосоо хангах бодлогын хүрээнд УИХ-аас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон ажлууд явж байна. Үүн дээр удаашралтай ч гэдэг юм уу, эсвэл ОХУ, БНХАУ-тай, олон улсын тендер шалгаруулалттай холбоотой маргаантай асуудал байна. Гадаад, дотоод хүчин зүйлийн улмаас удаашралтай байгаа зүйлүүд бий. Гэхдээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон ажлууд ямар нэгэн хэмжээгээр явж байна. Он гараад Бөөрөлжүүтийн 150 мВт-ын станцыг нэгдсэн сүлжээнд оруулах гээд байна шүү дээ. Хоёрдугаарт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буюу гурил, мах, бензин шатахуунд тодорхой хэмжээний арга хэмжээ авах хөтөлбөрийг баталсан. Үүнд шаардлагатай төсөв мөнгийг баталсан. Би танай сонинд нэг бус удаа ярилцлага өгөхдөө үүнийг ярьж байсан. Бензин шатахууны үнэ тарифын асуудалд сүүлийн гурван жил өөрчлөлт гараагүй. Хэвийн хэмжээнд явж байгаа. Нийлүүлэлт дээр үе үе саатсан асуудал бий. Энэ нь манайх импортоос 100 хувь хамааралтай байдал нөлөөлсөн.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Баян-Өлгийг тусдаа тойрог болговол автономит эрх үүсэх эхлэл болох уу?

УИХ-д суудалтай гурван нам ирэх сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах тал дээр ерөнхийдөө санал нэгдсэн. Ингэхдээ Баян-Өлгий аймгийг дангаар нэг тойрог болгож, хоёр мандаттай байх хувилбарыг ярьж байгаа. Харин энэ нь зарим талаар болгоомжлол дагуулж байгааг судлаач, хуульчид хэлж байна. Учир нь манай үндэстний цөөнх болсон казахчууд бие даах үзлийг өмнө нь хэд, хэдэн удаа ил, далдаар цухалзуулж ирсэн нь асуудлыг даамжруулж болох юм гэж тэд үзэж байгаа аж. Баян-Өлгий аймгийг тусдаа тойрог болгосноор яваандаа казахчууд автономит эрхтэй болох, бүр цаашдаа тусгаар тогтнолоо зарлаж, бие даасан улс болох эрсдэлтэй гэнэ. Мэдээж үндэстний цөөнх гэдэг утгаараа төр барих дээд байгууллагад төлөөлөл байх нь зүйтэй. Олон улсын байгууллагууд ч энэ талаар байнга анхааруулдаг. Гэвч цөөнхийн төлөөллийг хэрхэн, ямар арга замаар төр барих дээд байгууллагад оруулах вэ гэдгээ сайтар бодолцож, тухайн улсынхаа нөхцөл байдалд тааруулдаг олон улсын туршлагууд бий. Судлаачдын үзэж буйгаар бол Монгол Улс нэгдмэл улс болохоос холбооны улс биш. Тиймээс аль нэг аймагт давуу эрх олгох боломжгүй. Улс даяар нэг л зарчмаар сонгууль явагдах ёстой гэж байна. Мөн тус аймагт аж төрж буй цөөнхийн цөөнх болсон урианхай, тува иргэдийн эрх ашгийг огтхон ч мартаж болохгүй. Одоогийн байдлаар 69241 казах сонгогч байгаа бөгөөд энэ нь нийт сонгогчдын гурван хувь юм. Гэтэл эмэгтэйчүүд нийт сонгогчдын 51 хувь, 40-өөс доош насны залуучууд 52 хувийг эзэлдэг. Тиймээс хүйсийн болоод насны төлөөллүүдээ хангах тал дээр түлхүү ажиллах нь зүйтэй гэдгийг ч улс төр судлаачид хэлж байна.

Тэгвэл тус аймгийг дангаар нэг тойрог болгох нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилна гэж судлаачид байр сууриа илэрхийлэв. Үүнээс гадна сонгох, сонгогдох эрхийн тэгш байдлын зарчимд нийцэхгүй. Тиймээс зөвхөн үндэсний цөөнхийн төлөөллийг парламентад оруулах гэдэг шалтгаар асуудалд ингэж хандаж болохгүй. Тэгш байдлын зарчмыг хангах ёстойг Үндсэн хуулийн Цэц ноднин жилийн нэгдүгээр дүгнэлтдээ тусгаж, хууль тогтоох дээд байгууллага сонгуулийн тогтолцоог тогтоохдоо энэ тал дээр анхаарах ёстойг дурдсан байдаг. Мөн тойрогт ногдох мандатын тоо тэнцүү, сонгогчдын тоо ойролцоо байх ёстой. Үүнийг хангасан байдлаар тойргийн хуваарийг батлах ёстой гэдгийг хуульчид хэлж байна. Мэдээж эцсийн шийдвэрийг парламент олонхиороо гаргана. Гэхдээ өөрсдийнхөө дахин сонгогдох боломжийг л тооцоолохоосоо урьтаж наанадаж судлаач, хуульчдын хэлээд байгааг нэг анзаарч, цаанадаж улс орныхоо нэгдмэл байдал, язгуур эрх ашгаа бодолцож асуудалд хандах нь зүйтэй биз ээ.

Т.Дархан

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Нүүрсний сонсголыг хийж байгаа нь авлигатай тэмцэхэд чухал алхам болно DNN.mn

Нүүрсний сонсголын эхний шат энэ сарын 7-нд дууссан. Эхний шатны сонсголоор жижиг “Таван толгой”-той холбоотой асуудлуудыг хэлэлцсэн. Уг сонсголд мэдээж Ардчилсан намынхан дуудагдаж, тайлбар мэдээлэл өглөө. Тэгвэл нүүрсний сонсголын хамгийн чухал хэсэг өчигдрөөс эхэллээ. Энэ сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, нийт үнийн дүн, өнөөх “С” зөвшөөрөл, хэрхэн тээвэрлэлт хийсэн, ямар компаниуд хийсэн, давуу эрх эдэлсэн үү гэхчлэнгээр нарийн бас ноцтой мэдээллүүд олон нийтэд хүрнэ. Энэ мэдээллийг сонсох гэж монголчууд нийтээрээ хоёр жил шахам хүлээсэн. Тус сонсголд гэрчээр дуудагдсан хүмүүсийг харахад ирэх ёстой хүмүүс бүгд ирж. Даргыг нь дарга, цэргийг нь цэрэг гэж ялгаагүй бололтой. Жишээлбэл, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх… Эрх барьж байгаа намын тод дүрүүд Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн… Хамгийн гол гэрчээр мэдээж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг оролцоно. Уг сонсголд тэр хоёр ч удаа гэрчээр дуудагдсан. Түүнийг сонсголд оролцуулж үг хэлүүлэхгүй байх сонирхол тодорхой хүрээнийхэн, бүлэглэлд байсан. Гэхдээ тэр ирнэ. Цаашлаад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үе үеийн удирдлагууд, одоогийн болон өмнөх УИХ-ын гишүүд, бүр С.Баярцогт ч явж байх жишээний. Тэд бүгд сонсголд оролцох нь. Эдгээр гэрчүүд дундаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг ноцтой зүйлүүд ярих байх гэсэн хүлээлт нийгэмд байна.

Ямартаа ч сонсгол шударга болоосой гэж ард түмэн хүсч байгаа. Үр дүнтэй болоосой гэж найдаж байгаа. Ямар үр дүн гарснаас үүдэж нийгэм цэвэрших байх гэж горьдож байна. Энэ хүнд хэцүү цаг үед энэ бол ирээдүйгээ харсан, шударга ёсны ганц ажил юм даа. Учир нь үр хүүхдийнхээ төлөө, хойч үеийнхээ төлөө, энэ Монголын төлөө хийж байгаа шударга ёсны ажил. Сонсгол үр дүнтэй болж, холбогдогч этгээдүүд зохих ял шийтгэлээ авсны дараа цаашдын улстөрчид төрийн өмчөөс хуйвалдаж хулгай хийж болдоггүй юм байна гэж ойлгоно гэсэн итгэлтэйгээр нийгэм сонсголыг харж байна. Нийтийн юм хулгай хийж болдоггүй юм байна. Хэзээ нэгэн цагт баригддаг юм байна. Төр буюу иргэдийнхээ төлөө зүтгэх ёстой юм байна гэж одоогийн, ирээдүйн төрийн түшээд ойлгох байх. Иргэдийн төлөө зүтгэх, шударга хуваарилалт хийх ёстой юм байна. Олсон мөнгөөр нь эх орондоо хэрэгтэй ажил хийх хэрэгтэй юм байна. Эх орноо хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Энэ бүгдийг хийгээд шударгаар шагналаа авах юм байна гэж ойлгоно гэж найдаж байгаа.

Хулгай хийж мөнгө завших биш, шударгаар шагнуулах соёл, жишиг эндээс тогтоно. Эндээс улс төрд шинэ түүх эхэлнэ. Ингээд үр дүнгийн шагнал ч өөр болох байлгүй дээ. Улстөрчид энэ их мөнгөнөөс надад юу ч олдохгүй нь гэж үзсэнээс хулгай хийгээд байх шиг байна. Тиймээс үр дүнгээр нь шударгаар шагнадаг болох байлгүй.

Энэ сонсголыг, энэ бүгдийг Б.Энхбаяр гэх гишүүн хийж байна. Өмнө   Хөгжлийн банкны сонсголыг хийж байсан учраас түүнийг туршлагатай гэж хардаг. Мөн шударга явуулах болов уу гэсэн найдлага бий. Өдрийн сонин энэ талаар их л бичиж байгаа. Хамгийн гол нь үүний ард Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

байгаа гэдгийг бүгдээрээ мэдээгүй царайлаад яах вэ. Тэр л анх сонсголыг явуулна гэсэн. Явуулж эхэллээ. Намын даргын хэлсэн үг ч бий. “Намынхантайгаа, журмын нөхөдтэйгөө муудах нь ээ” гэж. Ерөнхий сайд, МАН-ын дарга нэгэнт л ингэж зориглосон юм бол түүнээсээ битгий буцаарай даа гэж энэ дашрамд хэлье. Ер нь тэр их муйхар эр юм. Энэ муйхарлал нь ард түмэнд хэрэг болж байна. Тэр иргэдэд, ирээдүйн Монголд их хэрэгтэй юм хийж байгааг хэлэхээс өөр арга байхгүй.

Бид өмнөх дугаарууддаа “Нүүрсний сонсгол, авлигатай тэмцэх тэмцлээ зогсоохгүй биз дээ, Л.Оюун-

Эрдэнэ ээ. Зогсоовол нэг худгийн манаач болоод л дуусна шүү” гэж их ч бичсэн. Тоть шиг давтъя. Битгий зогсоогоорой. Зогсоож болохгүй!!!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэндээ хүрэх эсэхийг сонсголоо хийж чадаад, буруутнуудыг шүүхэд шилжүүлсэний дараа л бүгдээрээ харъя. Мэдээж түүний эсрэг, энэ сонсголын эсрэг олон бойкот явж байгаа. Түүнийг нь монголчууд бид өнөөдөр биеэр мэдэрч байна. Түлш, эрчим хүч гэхчлэнгээр боож, чөдөрлөж тушиж байна. Тиймээс муйхар зангаараа, зангаргаараа бас төдийгөөс өдий хүрсэн ёс суртахуунаараа энэ сонсголын ард гарчих байх аа гэж найдаж байна!

Мэдээж нүүрсний сонсголыг хийснээр тогтой, шатахуунтай болохгүй. Халтиргаа гулгаа, түгжрэл, утаа арилахгүй. Сонсгол бол улс төр гэдгийг иргэд ойлгож байгаа байх. Нүүрсний сонсголыг хийснээр дээр бичсэнчлэн шударга ёсны эхлэл тавигдана. Жишиг тогтоно. Авлигатай тэмцэхэд түлхэц болно. Төрд шинэ үе, шинэ ёс заншил тогтоход чухал нөлөө болно. Монгол Улсад хэрэг болно. Харин өнөөдөр Монгол түмний хоолойд тулчихсан асуудлууд арилахгүй. Энэ бол аж ахуйн ажил. Тиймээс бодитой аж ахуйн ажлуудаа танхимын сайд нар нь хиймээр байна. Хүнд хэцүү үед ажил хариуцсан сайд нар хуралдаанд оролцохгүй байна гэх шүүмжлэл гарсаар байна. Тэд нүүрсний сонсголоор халхавчилж улстөржиж суумааргүй байна. Эцэст нь хэлэхэд, ажил хариуцсан сайд нар нь ажлаа хий. Улс удирдах бол улс төрийн ажил нь аравны нэг, үлдсэн ес нь аж ахуйн ажил байдаг.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Чимэддорж: Сонгуулийн бүсчилсэн тойргийн тогтолцоотой болох ёстой DNN.mn

АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддоржтой ярилцлаа.


-УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчлэх асуудал яригдаж эхэллээ. Сонгуулийн тойргийг томсгосноор Монгол Улс сэхээнээс гарна гэж нийтлэлч Баабар хэлсэн байна лээ. Сөрөг хүчний хувьд ямар байр суурьтай байгаа бол?

-Сонгуулийн тогтолцооны асуудал бол ардаа олон том асуудлын суурь болдог. Энэ бол нэг нам сонгуульд ялах, ялагдах тухай асуудал биш. Ялангуяа манай улс шиг газар зүйн байршилтай орны хувьд, геополитикийн өнөөгийнх шиг хурцадмал үед маш болгоомжтой хандах ёстой асуудал мөн. АН сонгуулийн тогтолцооны асуудлыг парламентын засаглал бүхий ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн бодлогыг тэтгэх, төрийн нэгдмэл байдлыг хадгалах үүднээс авч үзэж ирсэн. Энэ бодлогынхоо хүрээнд ч сонгуулийн пропорциональ тогтолцоог нэвтрүүлэх, Үндсэн хуулийн цэцийн дур зоргын шийдвэрээс гарсан алдааг залруулахад чиглэгдсэн улс төрийн болон эрх зүйн орчны хүрээнд түүхэн шийдвэрүүд гаргаж байсан. Сонгуулийн тогтолцоотой олон санаачилга гардаг. Бидний анхаарах ёстой зүйл бол цогцоор нь шийдвэрлэж, тууштай хэрэгжүүлэх явдал юм.

Өнгөрсөн ням гаригт АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж УИХ-ын сонгуулийн тойргийн асуудлыг шийдвэрлэсэн. Өнөөг хүртэл явж ирсэн бидний зам хариуцлагын зуд дагуулж, эрх зүйт ёс гажуудахад хүргэсэн. Хөгжлийн бодлого улам бүр алсарч, өдөр тутмынхаа асуудалд зүдэрсэн ард түмэн болж хувирлаа. АН-ын улс төрийн зөвлөл асуудалд нухацтай хандаж олон цагаар хуралдсан. Мэдээж хэрэг эрх баригчид ялахын төлөө юу ч хийхэд бэлэн болж байна. Гэхдээ, АН-ынхан ирэх сонгуульд ялах эсэхээ биш улс оронд ямар сонгуулийн тогтолцоо, тойрог алс хэтдээ хэрэгтэй вэ анхаарч ярилцаад бүсчилсэн тойргийн тогтолцоо байх нь зөв гэж үзсэн. Товчхондоо, өөрсдийнхөө ялалт, ялагдлын асуудлыг биш улс орныхоо хувь заяаг бодсон эх оронч шийдвэр гаргалаа.

-Бүсчилсэн тойргийн ач холбогдлыг яаж харж байна вэ?

-АН ийм шийдвэр гаргах болсон гурван шалтгааныг дурдъя. Хамгийн гол нь эдийн засгийн хөгжил, төсвийн бодлого оновчтой болж хот хөдөөгийн болон бүс нутгийн хөгжлийн тэнцвэрийг бий болгох боломж бүрдэнэ. Сүүлийн үед сонгууль мөнгөний сонгууль болсон. Улстөрчид бодлогоороо биш, хэр их мөнгө тараах вэ, хэр олон танилын сүлжээтэй байх вэ гэдэгт л анхаарч ирсэн. Цаашдаа мөнгөний сонгууль үргэлжлээд байвал энэ улс орны оршин тогтнохуйд заналхийлэх түвшинд хүрлээ. Тиймээс бүсчилсэн сонгуулийн тойрог нь мөнгөний нөлөөллийг бууруулна гэж үзсэн. Гуравдугаарт, сонгогчдын сонголт өргөжих юм байна гэж үзсэн.

Улс төрийн намуудын тулгадаг сонголтгүй сонголтоос биш олон сонголтоос төлөөлөгчөө сонгох юм байна гэж үзсэн. Тиймээс, эрх баригч ч бай, сөрөг хүчин ч бай улс орноо бодсон шийдвэр гаргаад явах нь зөв гэж үзэж байгаа. Гэхдээ хэд хэдэн асуудлыг анхаарах ёстой. Монгол бол нэгдмэл улс. Монгол Улсын төрийн нэгдмэл байдал, газар нутгийн нэгдмэл байдлыг бодолцох ёстой. Дараагийн асуудал бол сонгууль шударга болох ёстой. Энэ тал дээр улс төрийн бүх нам, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна.

-Ногоон автобусны сонсголыг явуулах түр хороо байгуулахаар Ардчилсан нам гарын үсэг цуглуулж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Ногоон автобусны асуудлаар АН-ын бүлэг УИХ-ын хяналт, шалгалтын түр хороо байгуулах тогтоол санаачлан УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулсан. Түр хороо байгуулах шаардлагад хүрсэн. Одоо УИХ-ын хэлэлцэх асуудалд оруулж, түр хороо байгуулах ажил УИХ-ын дарга Г.Занданшатараас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хүлээгдэж байна. Ер нь цаашдаа ганц ногоон автобусны биш нууцад хамруулсан олон гэрээ байгааг ил болгох, шалгах шаардлагатай байна. Үүнд нүүрсний оффтэйк гэрээнүүдээс эхлээд төмөр зам, улаан автобус, сургуулийн автобус, цагдаагийн машин хүртэл олон арван гэрээ байна. Эрх баригчид эдгээр асуудал дээр ус балгачихсан юм шиг л яваад байгаа. Нууцаас гаргая гэсэн ч Засгийн газрын л шийдэх асуудал. Эрх баригчид нууж байгаад сонгуульдаа орчихъё л гэж асуудалд хандаж байгаа.

-Нүүрсний сонсголын хоёр дахь шатны хэлэлцүүлэг эхэллээ. Б.Энхбаяр жинхэнэ бүүм болно гэсэн. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Нүүрсний хулгайн олон их наядын асуудал дэлгэгдсэнтэй зэрэгцүүлээд эрх баригчид олон нийтийг төөрөгдүүлэх кампанит ажил эхлүүлсний нэг нь нүүрсний сонсгол.

-Яагаад. Харин ч төрийн том, том хулгайг нэртэй устай нь зарлаад байгаа юм биш үү?

-Намынх нь нэр хүнд шалан дээр унаад ирэхээр эрх баригчид “дэр авч үхье” гэдэг тоглоом тоглож байна. АН-ын баахан хүнийг дуудсан, хувьцаа нь бирж дээр арилжаалагддаг компанид бүрэн эрхт төлөөлөгч гэж хууль дээр гишгэдэг хүн томилж үзсэн. Эцэст нь өндөр ашигтай ажилладаг орон нутгийн өмчтэй компанийг борлуулалтгүй болгочихсон сууж байна. Харин төрийн өмчтэй системтэйгээр, зохион байгуулалттайгаар хийсэн хамгийн том авлига, хулгайн хэргийнхээ гүйцэтгэгчийг шоронд хийчихээд сонсголд оруулахгүй байгаа. Амыг нь барьж байгаа хэрэг л дээ. Хэргийн жинхэнэ захиалагч нь, зохион байгуулагчид нь ордонд хурал хийгээд, эх орончийнхоо дүрд тоглоод байж байгаа. Хулгайн хэрэг яригдаад эхлэнгүүт баахан хүний нэр зарласан. Гэтэл өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ч оруулж ирэхгүй байна. Тэгэхээр энэ засаг хулгайтай тэмцэж байна уу, сайн бодоод үз. Дөрөв хоног жүжиг тоглоод, тэрэндээ АН-ынхныг хавчуулаад л өнгөрнө. Энэ сонсголын зорилго бол МАН ганцаараа хулгайч биш юм шүү л гэж иргэдийг төөрөгдүүлэх гэсэн улс төрийн шоу. Оффтэйк, төмөр замын гэрээнүүд, баяжуулах үйлдвэр барьсан, газрын тосны хоолой барьсан гээд тус бүрдээ хэдэн их наядын дүнтэй хулгай байгаа. Яагаад эдгээрийг ярихгүй байгаа юм бэ. Яагаад эдгээр гэрээнүүдийг нууцаас гаргахгүй байгаа юм. Засгийн газарт, УИХ-д бүх эрх нь бий. Хулгайтай тэмцэж, хулгайг ил болгох гэж байгаа юм бол АН-ын бүлэг санаачилсан ковидын ерөнхий хяналтын сонсголыг яагаад зогсоов. ковидын үеэр Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Эрүүл мэндийн даатгалын санг хоосолчихсон. нэрээр хорин их наяд төгрөг хулгайн замаар орчихсон байна. Гэтэл Эдийн засгийн байнгын хороо нэг жилийн хугацаанд сонсгол зохион байгуулахгүй гэсэн шийдвэр гаргасан шүү дээ. Сонгууль хүртэл ярихгүй л гэсэн үг.

-Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд шатахуун, түлш хомс боллоо. Бас Оросоос авдаг эрчим хүч хязгаарлана гэж байна. Сөрөг хүчний дуу хоолойг ард түмэн үгүйлж байна. Энэ цөвүүн цагт бид яах ёстой вэ?

-Сөрөг хүчний дуу хоолой байхгүй байна гэдэг бол эрх баригчдын пропагандагийн нэг хэсэг. АН-ын бүлгийн хурал дээр сарын өмнөөс л холбогдох сайд, албан тушаалтнуудаас мэдээлэл авч, шийдвэрлэхийг шаардаж ирсэн. Цас их орж зудын байдалтай байна, дизель түлш 5000 төгрөг боллоо гэхэд эрх баригчид тасалдахгүй л гэцгээж байсан. Гэтэл бодит байдалд ямар байгааг харж байгаа биз дээ. Ардчилсан нам хэвлэлүүдийг худалдаж авдаггүй, тролл баг ажиллуулдаггүй. Асуудлыг судалдаг, хууль санаачилдаг, шийдэл санал болгодог, хүмүүст түүнийгээ хүргэдэг. Энэ бол сөрөг хүчний хувьд хийх ёстой ажил нь. Оросоос түлш орж ирэхгүй боллоо, дайнаас боллоо л гэдэг. Гэтэл оны эхэнд нүүрсний экспорт нэмэгдэж байхад шатахууныхаа захиалгыг нэмэгдүүлээгүй л байхгүй юу. Ногоон автобусны хулгай гараад өвөл суух автобус байхгүй болох нь тодорхой л байсан. Автобусгүй хүмүүс машинд суугаад бүгдээрээ бөглөрч байна. Зам дүүрэн бөглөөтэй хэдэн цагаар зогсож байгаа автомашины шатахууны хэрэглээ өсөх нь тодорхой шүү дээ. Товчхондоо хулгай нүүрлэснийх нь гайгаар шатахууны хэрэглээ нэмэгдэж байна. Энийг ч олж харж чадахгүй бензинээ захиалаагүй л байхгүй юу. Нэг бүдэрвэл долоо бүдэрдгийн үлгэр болж байна. Цаашаа авлига хулгайдаа бүдрэх явдал үүгээр зогсохгүй.

-Саяхан Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хууль батлагдлаа. Энэ хуульд түгжрэлээс ангижрах ямар шийдлүүд байна вэ?

-Эрх баригчид аанай л хорьчихоор асуудал шийдэгдчихнэ гэж боддог хэвээрээ. Захиргааны аргаар л асуудалд хандаж байна. Иргэдийн 65 хувь нь газраа зарчихаар үлдсэн газрыг нь хураагаад авчих юм гэнэ. Ингэж хүний өмчид халдаж болдог юм уу. Яахаараа МАН-ынхан эзэнгүй газар гарын үсгээр авч тэр рүүгээ төсвийн мөнгөөр дэд бүтэц бариад хэдэн тэрбумаар зарж ашиг олоод сууж байхад өмчилж авсан алга дарам газрыг нь хууль гаргаж хурааж авдаг юм. Ийм улсад хэн хөрөнгө оруулалт хийх юм. Үүнээс гадна төлбөр тогтоосон бүсэд зорчсоны төлбөрийг иргэний данснаас шууд гаргуулж авдаг болох зохицуулалт оруулж ирсэн. Магадгүй бидний олонх нь зөв гэх байх. Гэхдээ энэ бол таны дансанд төрийн эрх мэдэлтэн дур зоргоороо халддаг хаалга үүдийг нээж байгаа юм. Ийм ухвар мөчид байж болохгүй. Энэ хууль хүний өмчлөх эрхэд халдсан, Үндсэн хууль зөрчсөн, Үндсэн хуулийн цэц дээр яригдах ёстой. Ардчилсан нам Улаанбаатарын хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, хөрөнгө оруулалтыг цогцоор нь шийдвэрлэх бодлого боловсруулаад явж байгаа. Гэхдээ иргэнээ төвдөө тавьсан, иргэдийнхээ эрхийг хадгалсан, утаа, хөрсний бохирдлыг бууруулах цогц бодлого боловсруулж байна.

-Сонгууль дөхөж байна Ардчилсан намын бодлого хэр цэгцэрч байна?

-Ардчилсан нам үзэл баримтлалдаа тулгуурласан бодлого дээрээ ажиллаж байна. Бид суурь бодлогын асар том ялгаатай нам. Бид хүмүүст, иргэддээ итгэдэг. Өөрсдийнхөө ахуй амьдралыг өөд нь татах гэж хичээж зүтгэж яваа иргэдийнхээ өмнөөс орж зүгээр байж бай, төр тэжээж тэтгээд өгнө, та нарын амьдралыг өөрсдөөс чинь илүү бид мэднэ гэж хэлэхгүй. Харин ч энэ хичээл зүтгэлийг нь үнэгүйдүүлэхгүй, хааж боохгүй байхыг бодлогынхоо цөмд тавьж явна. Энэ бол АН-ын улс төрийн философийнх нь үндсэн асуудал юм. Харин өнөөдөр нэгэнт бий болж Монголын төр, нийгмийн бүх тогтолцоонд гүн шингэчихээд байгаа энэ картелийн тогтолцоог яаж өөрчлөх вэ гэдэг бидний маш чухал асуудал. Энэ картелжсэн, төрийг бүхэлд нь хувьчлаад авчихсан клептократик тогтолцоо тийм амархан алга болчихгүй. Бид үүний үр дүнг замын түгжрэл, утаа, хөрсний бохирдол, эрүүл мэнд, боловсролын салбарын дампуурлаас бэлхнээ харж байна. Цаашилбал энэ улс орны аюулгүй байдал, оршин тогтнохуйд заналхийлж байна. Улстөрчийнхөө хувьд зарим талаар итгэл алдармаар дүр зураг ч харагддагийг нуугаад яах вэ. Гутрангиар харвал нэг удаагийн сонгуулийн үр дүнгээр шийдэгдэх аргагүй ч байж магад, бүр сонгуулийн үр дүнгээр шийдэгдэх боломжгүй болтол сүлжчихсэн ч байж магадгүй.

-Тэгвэл үүнийг засч залруулахын тулд юу хийх ёстой вэ?

2024 оны сонгууль маш чухал сонгууль болно. Хэрэв сонгуулийн үр дүнгээр байдал дээрдэхгүй болчихвол бид нөхцөл байдалдаа зөв дүгнэлт хийх хэрэгтэй. Зүгээр нэг бодлогын реформын түвшинд биш, сэтгэлгээний илүү гүнзгий түвшинд өөрчлөлт хийх шаардлага гарахыг үгүйсгэхгүй.

-Сүүлийн үед үзэл бодлоо илэрхийлсэн иргэд, сэтгүүлчдийг улстөрчдийн гомдлоор шалгадаг боллоо. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-Сэтгүүлчдийн ажил бол мэдээллийг эрэн сурвалжлах, олсон мэдээллээ нийгэмд түгээх. Энэ ажлаа хийснийхээ төлөө яллагддаг байж болохгүй. Чөлөөт хэвлэл, эрх чөлөөтэй иргэн, иргэний нийгмийн байгууллага бол ардчилсан тогтолцооны даацын багана. Зөвхөн улс төрийн намууд сонгуульд өрсөлддөг байгаагаар ардчилсан байна гэж ойлгож болохгүй. Харин ардчиллын суурь институциуд байж, нийгэм дэх үүргээ гүйцэтгэж байж ардчилал оршин тогтдог, хөгждөг. Харамсалтай нь өнөөгийн эрх баригчид хэвлэл мэдээлэлд ярилцлага ч өгдөггүй, шаардсан мэдээллийг нь ч гаргаж өгдөггүй. Урьдчилж бэлтгэсэн асуултаа холбоо харилцаатай хэдэн хүнээр асуулгаад түүндээ хариулаад явдаг болсон. Сүүлийн үед эрх баригчдын бусармаг, хууль бус үйлдэлтэй холбоотой мэдээллийг ил болгосон хүмүүс шоронд явдаг боллоо. Бүр эрх баригчдын хүсээгүй асуултыг асуусан хүн шоронд явдаг боллоо. Товчхондоо үзэл бодлоо илэрхийлсэн хүн, үнэнийг олж мэдэх гэж оролдсон сэтгүүлчид эрх баригчдын улс төрийн дайсан болчихлоо. Ямар ч хамаагүй аргаар барьж хорьдог, залхаан цээрлүүлдэг, эцэст нь хэрэг тохдог тогтолцоо бий болж байна. Энэ бол харгис төрийн шинж. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг энэ харгис тогтолцооны золиос болон хоригдож байна. Н.Өнөрцэцэг өнөөдөр сэтгүүлч гэхээсээ эрх баригчдын заавраар явдаггүй, нийгэмд нөлөө бүхий субъект гэдэг утгаараа эрх баригчдын дайсан болчихсон учраас хоригдож байна гэж үзэж байна. Шуудхан хэлэхэд, улс төрийн хоригдол болчихлоо. Сайн ажиглавал эрх баригчид эхлээд өөрсдийн эзэмшлийн хэвлэл мэдээллээр эхэлж гэмт хэрэгтэн болгож нийгэмд яллаад, дараа нь хорьж цагддаг. Эцэст нь ямар нэг хэргээр ял өгдөг боллоо.

-Энэ байдлыг яаж өөрчлөх вэ?

-Юуны өмнө сэтгүүлчдийг яллаад байгаа эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг хүчингүй болгох шаардлагатай гэж харж байна. Цаашдаа улс төр, төрийн алба хашиж байгаа хүмүүс гүтгэлээ гэдэг заалтаар сэтгүүлчдийг шалгуулж, залхаан цээрлүүлэхэд ашигладаг тогтолцоотой байж болохгүй.

М.МӨНХЦЭЦЭГ