Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: 23-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25, 26-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: 17-нд зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зарим газраар, 23-нд ихэнх нутгаар, 24,25-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 26-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурга шуурна.

Агаарын температур: 22-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -3…-8 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +16…+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Хятад улсад дайсагнасан үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт П.Батчулуун эмчийн охин Б.Хонгорзул “Үнэхээр аавынхаа эрүүл мэндэд санаа зовж байна” гэснийг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • УИХ-ын гишүүн Д.Энхтуяа “Редакц сайн ажиллаж, зарчим, ёс зүйтэй байвал дөрөв дэх засаглалд хэн ч халдаж чадахгүй” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Хятад улсад дайсагнасан үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй” хэмээн өгүүллээ

  • Хүний Эрхийн Үндэсний комиссын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамиртай ярилцлаа.

Гүйцээн бичиж чадсан хүний инээмсэглэл тийм байдаг байх аа!

Ном ярьж өгье: Лувсандоржийн Өлзийсайханы “Парламентын шинэтгэл” номын тухай


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ эдийн-засаг

Нийгмийн даатгалын санд 6.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ

Нийгмийн даатгалын байгууллага 2025 онд Нийгмийн даатгалын санд 6.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж,  5.9 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг 800 000 тэтгэвэр авагч, даатгуулагчид олгоно.

Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум,  9 дүүрэгт нийт 1485 ажилтан Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Гуравдугаар сарын 21, 22-нд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны 03-р сарын 20-ны 20 цагаас 2025 оны 03-р сарын 21-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Байдраг голын хөндийгөөр 11-16 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1-6 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 14-16 хэм дулаан байна.


2025 оны 03-р сарын 22-ноос 03-р сарын 26-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 22-нд Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 24, 25-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Агаарын температур Шөнөдөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 8-13 хэм, Хангайн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-5 хэм дулаан, бусад нутгаар 2 хэмийн дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар дулаарч, Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар 5-10 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна. Гуравдугаар сарын 24-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 25-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

Төв аймгийн Эрдэнэ суманд хээрийн түймэр гарчээ

Төв аймгийн Эрдэнэ сумын чулуут багийн “Ар мухар” гэдэг газар 12:30 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Иймд иргэд та бүхэн цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурханы эсрэг вакцин хийж буй өрхийн эмнэлгүүд

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрхийн эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.

Нийслэлийн дүүргүүдийн өрхийн эрүүл мэндийн төвүүд өдөр бүр 08.30-16.30 цагийн хооронд товлолт вакциныг хийж байна.

Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандаарай гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөлөө.

Дүүргүүдийн вакцин хийж буй өрхийн эмнэлгүүдийн хаягийг авна уу.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Уулын уруу өнхөрч байсан автомашиныг зогсоох гэж байгаад дайрагдаж, нас баржээ

Өчигдөр буюу энэ оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Цагаан худгийн даваа гэх газарт автомашинд хүн дайруулж, нас барсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 17 настай “А” нь уулын уруу өнхөрч байсан Hyundai Porter маркийн автомашиныг зогсоох гэж байгаад дайрагдаж, нас барсан байж болзошгүй байна.

Иргэд, жолооч Та бүхэн тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж, уруу газар байршуулахдаа аюулгүй байдлыг ханган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюу толгойн гүний уурхайд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оюу толгойн гүний уурхайд ажиллалаа.

“Оюу толгой” ХХК 2022 онд гүний уурхайг нээж, өнгөрсөн онд 124 дэх хүдэр буулгуурын тэсэлгээ хийсэн байна. 2025 онд уурхайн олборлолт өмнөх оноос 50 хувиар нэмэгдэн зэсийн баяжмалын үйлдвэрлэл өсжээ.

2028-2030 онд гүний болон ил уурхайгаас жилд дунджаар 500 мянган тн зэс үйлдвэрлэх төлөвтэй байна.

Өөрөөр хэлбэл оргил үедээ өдөрт 17,000 цахилгаан автомашин үйлдвэрлэх хэмжээний зэс үйлдвэрлэдэг дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох юм.

1,300 метрийн гүнд дэлхийд тэргүүлэх бүтээн байгуулалтыг амжилттай хийсэн монгол залуус, гадаадын мэргэжилтнүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

Энэ бүтээн байгуулалт уул уурхайн салбарт сайн жишиг болон хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Оюу толгойн уурхайн үйлдвэрлэл, олборлолт жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд дэлхийд тэргүүлэх өндөр технологийг нэвтрүүлэн, аюулгүй ажиллагааг бүрэн ханган ажиллаж байгаа нь уурхайн нийт хамт олны хүч хөдөлмөр, хүчин зүтгэл гэдгийг онцоллоо.

Цаашид илүү олон аж ахуйн нэгж, иргэн, баялаг бүтээгчтэй хамтран ажиллаж, тэдний бизнесийг дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

“Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Оюу толгойн ордоос олборлож байгаа зэс ногоон хөгжилд Монгол Улсын оруулж байгаа хувь нэмэр. Энд үйлдвэрлэсэн зэсийн баяжмал дэлхий дахинд салхин сэнс, цахилгаан тээврийн хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийн амин чухал орц гэдгийг хэллээ.

“Рио Тинто” групп Оюу толгойд 2023 оны байдлаар 17 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байна. 2010 оноос хойш 12 их наяд төгрөгийн татвар төлсөн.

2024 оны дөрөвдүгээр улиралд 1,000 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, нэг их наяд төгрөгийн худалдан авалт хийжээ.

Өмнөговь аймагт гэхэд л 2010 оноос хойш 4.9 их наяд төгрөгийн бараа үйлчилгээ авч, 354 төсөлд 187 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Мөн Ханбогдын хөгжлийг дэмжих хурдасгуур сан байгуулан 170 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж байна.

Оюу толгойд 20 гаруй мянган хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь монголчууд, үүнээс 25 хувь нь Өмнөговь аймгийн иргэд юм. Нийт ажилчдын 23 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд ирэх 10 жилд энэ тоог 50 хувьд хүргэхээр төлөвлөжээ.

2014-2024 оны байдлаар Оюу Толгой төсөл манай улсын нийт экспортын орлогын 17 орчим хувь, эрдэс бүтээгдэхүүний экспортын 20 хувь, гадаад валютын нөөцийн 44 хувийг бүрдүүлсэн байна.

2024-2051 онд энэ төслөөс манай улсын хүртэх нийт өгөөж 11.9 тэрбум ам.доллар болох юм.

Тус компани “Өмнийн говийн гүний уурхайн институт” байгуулж, уул уурхайн салбарын дэлхийд өрсөлдөх чадвартай, дотоод, гадаадын боловсон хүчин бэлтгэж эхэлжээ.

Оюу толгой” ХХК 20 сая гаруй мод тарьж, ургуулаад байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Оюу Толгойн гүний уурхайд ажиллах үеэр “Оюу Толгой” ХХК “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг танилцууллаа.

Тус компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарьж, ургуулах амлалт авсан.

Хариуцлагагүй уул уурхайгаас болж сүйдсэн болон доройтсон газрыг нөхөн сэргээж, ойжуулах зорилгоор “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөр хэрэгжүүлэн 63.5 сая мод тарина. Мөн ойн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэх, техникийн туслалцаа үзүүлэх замаар 40 сая модтой дүйцэх хөрөнгө оруулах юм.

Энэ хүрээнд 2022 оноос хойш 20.5 сая модыг бодитоор болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж, ургуулаад байна.

Мөн:
·        Ханбогд, Цогт-Овоо суманд жилд 750,000 тарьц, суулгац бойжуулах хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулсан,
·        Энэ онд Манлай, Баян-Овоо, Сэврэй суманд тус бүр 250,000-500,000 тарьц, суулгац бойжуулах хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулна,
·        Богд уулын тусгай хамгаалалттай газрын 70 га талбайд 175,000 мод тарьсан,
·        2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг хөндийд уурхайн олборлолтоос эвдэрч орхигдсон 400 га талбайг нөхөн сэргээсэн,
·        2024 онд Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор суманд 215 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн,
·        1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 48 багц тоног төхөөрөмжийг Ойн газарт хүлээлгэн өгсөн байна.

“Рио Тинто Монгол” компани 300 мянга гаруй га газарт агаараас хор  цацаж, 750 сая модыг хөнөөлт шавжаас хамгаалсан.

Цаашид говийн бүсийг усаар хангах зорилгоор “Хэрлэн тооно” төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Компани 2050 он гэхэд хүлэмжийн хийг тэглэх зорилт тавьжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Махны үнэ өсөж, гурилын үнэ буурчээ

Улаанбаатар хотод 2025 оны 3 дугаар сарын 17-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 1.4 хувь, өмнөх 7 хоногоос 0.3 хувиар тус тус өссөн байна.

Тодруулбал, хонины мах 1кг нь 14.443 төгрөг байсан бол энэ долоо хоногт 14.647 төгрөг болж нэмэгджээ. Мөн ямааны мах 11052 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол энэ долоо хоногт 11.249 төгрөг болсон байна.

 Долоо хоногийн хугацаанд махны үнэ өсөж, гурилын үнэ буурчээ  Долоо хоногийн хугацаанд махны үнэ өсөж, гурилын үнэ буурчээ

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 14 байршилд гал гарчээ

Өчигдөр 14 байршилд гал гарсан байна.

Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу багт, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцат  багт, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Налайх дүүргийн 8 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, Баянгол дүүргийн 33 дугаар хороо гэх байршлуудад гал гарчээ.

Галын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй.

Хаврын улирал эхэлж, хуурайшилт их явагдаж байгаа тул гал алдахаас сэргийлэнэ үү!