Categories
мэдээ нийгэм цаг-үе

Чингис хаан олон улсын нисэх буудал, Багануур, Багахангайгаас чиглэлээс бусад чиглэлд 1000 төгрөгөөр зорчино DNN.mn

Хоёрдугаар сарын 1-нээс Чингис хаан олон улсын нисэх буудал, Багануур, Багахангай чиглэлээс бусад чиглэлд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлнэ.

Шинэ зохицуулалтаар иргэд өдөрт 1000 төгрөг төлөөд чиглэл харгалзахгүй, цагийн хязгааргүйгээр өдөрт дөрвөн удаа зорчино. Өөрөөр хэлбэл, тухайн чиглэлдээ ч дахин дамжин сууж болно. Өмнөх зохицуулалт “30 минутад багтаж дамжих суух” ч шаардлагагүй болно гэсэн үг. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэл хийлээ.

НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж “Нийтийн тээврээр зорчиход Улаанбаатар смарт карт унших төхөөрөмж болон бүх төрлийн арилжааны банкны карт унших төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байгаа. Банкны картаар дамжин суух үйлчлэхгүй. Дамжин суухын тулд зорчигч нийтийн тээврээс буухдаа картаа уншуулсан байх ёстой. Улаанбаатар смарт карт нь биет болон биет бус хэлбэрээр борлуулагдана. Биет бус картыг “UBcard” апплейкэшн ашиглаж QR код хэлбэрээр ашиглана. Харин биет картыг Улаанбаатар хотод суурилуулж буй 100 киоск машинаар борлуулна” гэв.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 128 чиглэлд ажлын өдөр 1200, амралтын өдөр 903 автобус үйлчилгээнд явж байна. Харин автобусны цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн бол 2024 оноос зорчигч тоолох системийг нэвтрүүлээд байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд одоо ашиглаж байгаа төлбөрийн систем нь хэвээр ажиллах буюу U-money картаар төлбөрөө үргэлжлүүлэн төлөх боломжтой. Мөн Хас, Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банкны U-Money хамтарсан картаар төлбөр төлөх боломжтой.

Киоск төхөөрөмжөөс авч болох үйлчилгээ:
•   3600 төгрөгөөр Ubcard худалдан авах, картаа цэнэглэхдээ Qpay, Social pay, банкны пос машиныг ашиглах,
•   UBcard карт авахгүйгээр нэг удаагийн QR кодтой тасалбар худалдан авч, төлбөрийг Qpay, Social pay, банкны пос машинаар төлөх боломжтой

UBcard аппликейшний давуу тал, боломжууд: 
•    QR кодоор төлбөр төлөх,
•    Зорчилт, цэнэглэлтийн түүхээ харах,
•    Ашиглаагүй үлдэгдлээ шилжүүлэх,
•    Ubcard картыг заавал үйлчилгээний цэгт очилгүйгээр дурын газраас өөрөө цэнэглэх,
•    Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, зогсоол, цагийн хуваарийн талаар мэдээлэл авах,
•    Тухайн автобусны зорчигчийн дүүргэлтийг харах,
•    Замчлуулах,
•    Нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлт, гомдол илгээх,
•    Нийтийн тээврийн үйлчилгээний талаар шинэ мэдээллийг хүлээн авах боломжтой.

Categories
гадаад мэдээ

Орос, Сирийн хэлэлцээр өндөрлөв DNN.mn

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Михаил Богданов, ерөнхийлөгч Путины Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Александр Лаврентьев нар тэргүүтэй Оросын төлөөлөгчид Дамаскт хүрэлцэн ирэв.

ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд бас “United Grain Company”, “STG Engineering” компанийн төлөөлөл багтсан байв. Хэлэлцээнд Сирийн шинэ удирдлагыг төлөөлж , түр засгийн газрын шинэ засаг захиргааны тэргүүн Ахмад аль-Шараа, Гадаад хэргийн сайд Асад альШибани, Эрүүл мэндийн сайд Махер аль-Шараа нар оролцов. Башар аль-Асадын дэглэмийг түлхэн унагаснаас хойш анх удаа Орос-Сирийн хэлэлцээр Дамаск хотод эхэлж, ардчилсан чиг баримжаатай Сирийн босогчид дарангуйллын тогтолцоотой болсон Оросын төлөөлөгчид уулзалдаж буйгаараа онцлог байв. Оросуудын гол зорилго бол мэдээж Сирийн Тартус дахь тэнгисийн ц э р г и й н б о о м т б о л о н Хмеймим агаарын баазыг Москва хяналтдаа байлгах талаар тус улсын шинэ эрх баригчидтай тохиролцох явдал. Хэлэлцээний дараа Сирийн шинэ засгийн газар “Эхлээд Орос улс Сирийн ард түмэнд нөхөн олговор олгох, сэргээн босгох ажилд туслах зэрэг тодорхой а р г а х э м ж э э н ү ү д и й н тусламжтайгаар бидний итгэлийг сэргээх хэрэгтэй” гэж мэдэгдэв. Харин Оросын сайд Б о г д а н о в “ У у л з а л т ерөнхийдөө бүтээлч, сайхан уур амьсгалтай боллоо. Гэхдээ нөхцөл байдал ямар хүнд байгааг бид ойлгож байна. Оросын тал Сирийн удирдлагатай харилцаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байгаа бөгөөд Сирийн Гадаад хэргийн сайдыг Москвад хүлээн авахад б э л э н б а й н а ” г э ж хэлэв. Гурван цаг гаруй үргэлжилсэн энэ уулзалтын дараа Кремлийн хэвлэлийн т ө л ө ө л ө г ч Д м и т р и й Песковоос сэтгүүлчид Орос Дамаскын итгэлцлийг сэргээхэд ямар нөхөн олговор олгох талаар асуухад “Би энэ асуултыг ямар ч тайлбаргүй үлдээж б а й н а . Б и д С и р и й н эрх баригчидтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ” гэж хариулжээ. Харин “ Р о й т е р с ” а г е н т л а г “Ахмед аль-Шараа Орос р у у д ү р в э с э н С и р и й н ерөнхийлөгч асан Башар аль-Асадыг хүлээлгэн ө г ө х и й г М о с к в а г а а с шаардсан. Мөн Оросын төлөөлөгчид алдаагаа х ү л э э н з ө в ш ө ө р ө х и й г х ү с э э г ү й у ч и р д а х и н х э л э л ц э э р х и й х э э р т о х и р о л ц о о н д х ү р с э н байна” гэж мэдээлэв. Мөн “Блүүмберг” агентлаг “ С и р и й н ш и н э э р х баригчидтай ОХУ-ын Сири дэх цэргийн оролцоог хэвээр үлдээх хэлэлцээ м у х а р д м а л б а й д а л д орсон учир цэргийн техник хэрэгслээ гаргахын тулд Тартуст орох Оросын тээврийн хоёр хөлөг онгоц хэдэн долоо хоног хүлээхээс өөр аргагүй болж, Хмеймим баазын үйл ажиллагаа ч хязгаарлагдсан байна” гэж мэдээлжээ. Тартус нь Газар дундын тэнгис дэх Оросын цорын ганц бааз байсан бөгөөд Оросын цэргүүдэд Ойрхи Дорнод, Африкт цэргийн а ж и л л а г а а я в у у л а х ажиллагаандаа далайн тээврээр түлш цэнэглэх, хангамжаа нөхөх, засвар хийх боломж олгож байв. Х м е й м и м б о л э д г э э р бүс нутагт Москвагийн үйл ажиллагааны гол нийлүүлэлтийн агаарын бааз байсан юм. Москва, Дамаск хоёр 2017 онд Тартус, Хмеймим дэх баазуудыг 49 жилийн х у г а ц а а т а й а ш и г л а х гэрээ, 2019 онд Сирийн эрх баригчид Оросын Стройтрансгаз компанитай Тартус боомтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулжээ. Харин энэ сарын дундуур Сирийн шинэ засаг захиргаа эдгээр гэрээг цуцалсан нь тодорхой болсон билээ. Өнгөрсөн оны сүүлээр буюу Башар аль-Асадын дэглэмийг түлхэн унагасны дараахан Оросын эх сурвалжууд “Кремль Сирийн шинэ эрх баригчидтай Тартус, Хмеймим дэх баазуудын т а л а а р т о х и р о л ц о о н д хүрэхэд ойрхон байна” гэж мэдээлж байв. Москва, Орос дэлхийн үр тарианы гол нийлүүлэгч учраас Д а м а с к и й н х ү н с н и й аюулгүй байдлыг хангахаас г а д н а а р м и а с э р г э э н босгох, зэвсэглэхэд нь тусалж чадна гэж үзэж байсан. Иймээс Путин дарангуйлагч Ассадад орогнол олгосныхоо дараа Сирийн шинэ эрх баригчдад дарамт үзүүлэх зорилгоор т у с у л с а д ү р т а р и а нийлүүлэх ажлаа зогсоосон билээ. Хариуд нь Украин Сири рүү улаанбуудай илгээсэн бөгөөд 12-р сард Украйны Гадаад хэрэг, х ө д ө ө а ж а х у й н с а й д Дамаскт хийсэн айлчлалын үеэр энэхүү нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр болсон билээ. Мөн сүүлийн хэдэн долоо хоногт Европын Х о л б о о С и р и й н ш и н э эрх баригчидтай хол боо тогтоож, Оростой байгуулсан гэрээ хэлэл цээрээсээ татгалзахыг ятгах болсон. Шинэ оны дараахан Герман, Францын Гадаад хэргийн сайд нар Дамаскт айлчилсан бөгөөд өнгөрсөн даваа гаригт Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кажа Каллас “Манай холбооны Гадаад хэргийн сайд нар Сирийн эсрэг авсан хориг арга хэмжээг зөөлрүүлэх замын зураглалыг тохиролцсон” гэж мэдэгдсэн. Ийнхүү Сирийн шинэ у д и р д л а г а , Е в р о п ы н Холбоо болон энэ бус нутагт ихээхэн нөлөөтэй АНУ,Турк, Израиль улс Оросын цэргийн баазыг Сирид байлгахгүй байх шийдвэрт хүрсэн учир Кремль Арабын улсууд болон Африкт албан ёсоор нөлөөлөлгүй болж байгаа нь тодорхой болов. Өөрөөр хэлбэл, оросууд олон жил гацаасан Сирийн н е ф т и й н х о о л о й г о о р Арабын улсуудын нефть Европ руу гарахад саадгүй болов.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын 126 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад 2025 оны 07 дугаар сарын эхээр төрийн айлчлал хийхээр төлөвлөж байна.

Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад хийх анхны төрийн айлчлал юм.

Энэхүү төрийн айлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайд байхдаа Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г “Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол”-д оролцож байсан.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022 онд тус улсад төрийн айлчлал хийж, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарт бараалхсан.

Мөн “Эн-Эйч-Кэй” их танхимд Морин хуурын чуулгын хүндэтгэлийн тоглолтыг хамтдаа үзэж сонирхон элгэмсэг дотно, итгэмжилсэн харилцаагаа бэхжүүлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэхүү түүхэн айлчлалаар Монгол Улс, Япон Улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн түвшин”-д шат ахиулан, Улс төр, аюулгүй байдал, Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, “Хүн төвтэй” хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоо, Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар болсон юм.

Энэхүү айлчлалаар харилцаа, хамтын ажиллагааны ирэх 50 жилийн үндэс суурийг тодорхойлж, төрт ёсны эртний түүхтэй хоёр улсын найрсаг харилцааны тулгын чулуу болсон ард түмэн хоорондын найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлсэн билээ.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Эзэн Хааны сэнтийд заларч, мөн өдрөөс Япон Улсад “Рэйва” он тоолол эхэлсэн.

Эзэн Хаан Нарүхито сэнтийдээ заларснаас хойш Эрхэм дээд Хатан Масакогийн хамт хоёр удаа гадаад улсад айлчлаад байна.

Categories
мэдээ нийгэм

Толгойтын даланд 135 метр суваг татлаа DNN.mn

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХӨСҮТ: Менигококкоор ихэвчлэн 3-9 насны хүүхдүүд өвддөг DNN.mn

ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.

 ХӨСҮТ амбулаторийн тасгийн эрхлэгч Б.Саруул “Менингококкын халдвар маш төвөгтэй халдваруудын нэг. Агаар туслаар халддаг нянгийн халдвар байдаг. Маш өвөрмөц тууралт арьсан дээр туурдаг. Үүний улмаас тархины хаван болон халдвар хордлогын шокоор нас барах магадлал маш өндөр өвчинд тооцогддог. Улс даяар хийдэг тандалтын судалгаагаар 5-10 жилийн мөчлөгтэй тус өвчин дэгддэг гэж гарсан.

2025, 2026 оныг менигококкын дэгдэлтийн жил гэж үзэж байгаа. 3-9 насны хүүхдүүд ихэвчлэн өвддөг.

Налайх дүүрэгт гарсан тохиолдлын хувьд эмчлэх гэж, оношлох гэж цаг хугацаа алдсан байсан. Биеийн байдал нь маш муу нөхцөлд эмч дуудсан.

Менигококкын өвчний нян бактерийг тээж явж байдаг хүмүүс байдаг. Төвөнх залгиурын улаалттай, үрэвсэлтэй насанд хүрэгчид байдаг. Өөрөө өвдөхгүй, шинж тэмдэггүй халдвараа тараах эрсдэл өндөр байдаг. Менигококкын халдвараар хөнгөн өвдсөн тохиолдолд 40 хувь нь, халдвар хордлогын шокоор хүнд өвдсөн хүмүүсийн 95-100 хувь нь нас барах эрсдэлтэй” гэв

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн 1105 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1105 автобус иргэдэд үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Найдалаа: Асар их хөрөнгө зарцуулсан ч утаа буурах биш, улам л хортой болсонд иргэд бухимдаж байна DNN.mn

УИХ-ын гишүүн, УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга Б.Найдалаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Анхныхаа чуулганыг 126 гишүүнтэй парламент хуульд заасан хугацаандаа хуралдаж хаалаа. Энэ утгаараа өнгөрсөн намрын чуулган та бүхний хувьд ямар үр бүтээлтэй болж өндөрлөв?

-Холимог системээр сонгуулиа хийж, гарсан үр дүнгээр нь байгуулагдсан анхны 126 гишүүнтэй парламентын анхны ээлжит чуулган өндөрлөлөө. Энэ утгаараа 76-гаас 126 болсон парламент асуудалд яаж хандаж байна, ямар хандлага илүү байна, өмнөхөөсөө юугаараа өөр байгааг тодорхой илтгэсэн чуулган болсон гэж бодож байгаа. Товчхондоо маш сонирхолтой чуулган боллоо гэж хариулмаар байна.

-Хамгийн сонирхолтой нь хамтарсан Засгийн газар байгуулсан явдал байх, тийм үү. Үүнд танай нам бас орсон байгаа шүү дээ…?

-Юуны өмнө ямар үндэслэл, шалтгаанаар хамтарсан бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Анх хамтарч байхдаа ч олон нийтэд энэ талаар тодорхой хэлж байсан. Одоо ч хэлье. Манай намын хувьд яагаад Засгийн газарт хамтарсан юм бэ гэж. Юуны өмнө 2-3 жил биш 20-30 жил улс төрийн гацаанаас гарч чаддаггүй том төслүүдийг хөдөлгөх гэж хамтарсан. Улс төрийн тогтвортой байдал чухал байна гэж бид сүүлийн 30 жил ярилаа. Үүнийг бодитой болгох гэж бид хамтарсан. Улс орны хөгжлийг бодитой дээшлүүлэхийн төлөө бид хамтарсан. Эдийн засгаа өсгөхийн тулд хамтарсан гэж ойлгож байгаа. Эхнээсээ хамтарсан Засгийн газрын бодит үр дүнгүүд гарч байна.

-Тухайлбал, ямар үр дүн гарчихаад байна вэ?

-Монгол Улс бол дэлхийн хоёр том гүрний дунд оршдог, хоёрхон хөрштэй улс. Энэ утгаараа бидэнд гуравдагч хөршийн бодлого, гуравдагч улс орнуудтай хийх том төсөл, хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг нь эдийн засаг гэлтгүй бусад талаараа асар чухал нөлөөтэй. Энэ утгаараа саяхан бид Францын “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэлээ. Энэ бол маш том ажил. Өнгөрсөн 20 гаруй жил хийгдээгүй том ажил гэж харж байгаа. Маш хурдан хугацаанд хөдөллөө. Хөдлөх болсон шалтгаан нь нөгөө хамтарсан Засгийн газар байгуулагдсантай холбоотой болов уу. Дээр нь төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын асуудал байна. Төмөр замаа бид барьчихсан атлаа холбож чадалгүй 20 км-ээр зөрүүлчихсэн байсан. Энэ бол үнэхээр харамсалтай үйл явдал. Үүний цаана асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулагдсан. Алдагсан боломжоо мөнгөн дүнгээр тооцоод гаргаад ирвэл хэдэн их наяд төгрөгийн алдагдал гарч ирнэ. Үүнийг хөдөлгөж, хил холболтын төмөр замуудын ажил гацаанаасаа гарсан.

-Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох асуудал намрын чуулганы сүүлээр нэлээд шуугьсан. Их хэмжээний өр зээл тавьж байгаад уг үйлдвэрийг ашиглалтад оруулна. Ашиглалтад орсныхоо дараа зардлаа нөхөж чадах уу гэдэг дээр шүүмжлэл их гарсан л даа. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?

-Газрын тос боловсруулах үйлдвэрээ бид аль болох богино хугацаанд ашиглалтад оруулаад, эрчим хүч, газрын тосны хараат бус байдлаа нэн яаралтай олж авах хэрэгтэй

Та үр ашигтай байх талаас нь асуулаа. Гэхдээ үр ашигтай байх буюу менежмент нь тусдаа асуудал шүү. Мөн Энэтхэгээс авч байгаа зээл ч гэсэн тусдаа яригдах асуудал. Үүнийг бид ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид дотооддоо менежментээ хийж чадаагүй, уг төслийг үр ашиггүй удирдчихаад үүнийгээ Энэтхэгээс авах зээлийн асуудалтай хольж хутгах ямар ч шаардлага байхгүй гэсэн үг.

-ХҮН намын хувьд энэхүү парламентад бүлэг байгуулах хэмжээнд хараахан суудал авч чадаагүй байх аа. Гэхдээ бүлгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжтой гэж гишүүд хэлж байсан санагдана. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Манай намын хувьд парламентад найман гишүүн сонгогдон ард түмнээ төлөөлөх, хууль тогтоох ажлаа хийж байгаа. Мэдээж бүлэг байгуулахад гишүүний тоо дутна. Тиймээс бид УИХ дахь ХҮН намын зөвлөл байгуулсан. Даргаар нь миний бие ажиллаж байна. Зөвлөл ч гэлээ бүлгийн хэмжээнд ажиллаад явах боломж бидэнд хангалттай бий. Ажиллаад ч явж байгаа гэж боддог. УИХ-ын найман гишүүн гэдэг бол цөөхөн тоо биш ээ.

-Танай намын хувьд салбарын реформуудыг хийх шаардлагатай гэж ярьдаг. Энэ утгаараа хамтарсан засагт ороод Эрчим хүчний реформыг эхлүүлсэн. Гэхдээ реформ гэхээс илүү нийгмээс намдаа гал дуудсан салбарыг түрүүлээд барьчихсан юм биш үү гэж хардаг л даа…?

-Манай нам Засгийн газарт хамтарсан гол зорилго бол шийдэж чадахгүй байсан шинэчлэлийн чанартай суурь асуудлыг шийдэх реформ. Үүний тод жишээ нь, эрчим хүчний реформ юм. Эрчим хүчний салбараа бид шинэчилж байж эдийн засгийн өсөлт, бусад салбарын болоод иргэдийн орлого нэмэгдэх тухай ярих боломж нээгдэнэ. Энэ шинэчлэлийг эхлүүлэхгүйгээр, хийхгүйгээр Монгол Улсын хөгжлийн тухай ярих хэцүү. Бараг боломжгүй. Тиймээс бид нийтээрээ бодит үнэнтэйгээ нүүр тулах ёстой. Энэ утгаараа уг асуудлыг ХҮН нам улс төрийн хувьд манлайлаад Үндэсний хороо байгуулан ажиллаж байна. Уг хороог Шадар сайд Т.Доржханд ахалж байгаа. Мөн нам, намын гишүүд тус хороонд ажиллаж байгаа. Ингэж ажиллаж байгаагийнхаа хувьд энэхүү шинэчлэлийг хийхэд улс төрийн дэмжлэг үзүүлэн ажиллах шаардлагатай. Энэ бол том ажил. Чухал сэдэв. Үүний үр дүн тун удахгүй гарах болно.

-Та сая хэллээ, эрчим хүчний шинэчлэлийг манай нам манлайлж эхлүүлсэн гэж. Мэдээж шинэчлэл гэдэг өргөс авсан юм шиг хийгдэхгүй байх. Гэхдээ эрчим хүчний үнэ, тарифыг нэмэх замаар шинэчлэл хийх шаардлага байсан уу. Нэмсэн юм бол яагаад цахилгаан хязгаарлалт хийсэн юм бэ гэдэг дээр иргэд маш их бухимдалтай байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Иргэдийн шаардаж, бухимдаж байгаа нь зөв өө. Үүнийг ХҮН нам маш сайн ойлгож, хүлээн авч байгаа. Гэхдээ нэг буруу ойлголт энд байна. Үнэ нэмчихээд тог тасалчихлаа гэж. Тэгэхээр эрчим хүчний шинэчлэлийг эхлүүлэх хамгийн эхний алхам бол мэдээж үнэ тариф. Өөрөөр хэлбэл үнэ, тарифыг нэмэх шаардлага заавал байсан. Нөгөөтэйгүүр үнэ тарифыг нэмсэн, нэмээгүй эрчим хүчний хязгаарлалт болдгоороо болох л байсан зүйл. Тогны хязгаарлалт бол үнэтэй ямар ч хамаагүй ойлголт шүү. Үүнийг иргэд маань ялгаж салгах учиртай. Тогны хязгаарлалт угтаа олон жил бид эрчим хүчний шинэ эх үүсвэр бариагүй, байгаа эх үүсвэрээ тулгачихаад хэрэглээгээ улам нэмсэнтэй холбоотой асуудал. Түүнээс биш үнэ, тариф нэмээгүй байсан бол тог хязгаарлахгүй байх боломж байсан мэтээр ойлгож болохгүй л дээ. Хүссэн хүсээгүй тогны хязгаарлалтад орох нь бидний бодит байдал. Үүнтэй нүүр тулах ёстой. Харин эрчим хүчний реформ гэдэг бол зөвхөн үнэ тариф нэмэх асуудал огт биш гэдэгтэй санал нэг байна. Үнэ тариф бол энэ салбарын алдагдлыг дөнгөж бууруулах хэмжээнд л хийгдсэн ажил. Цаашлаад бид салбарын бүтэц, тогтолцоонд ужгирсан асуудлыг ил тод болгож, засах шаардлагатай. Улмаар эрчим хүчний шинэ эх үүсвэр, байгаа эх үүсвэртээ тогтмол засвар үйлчилгээг нь хийх ажлуудыг давхар хэрэгжүүлнэ. Урт хугацаандаа бид эрчим хүч импортоор авах биш, экспортлох асуудлыг ярьдаг болно.

-Цахилгааны хязгаарлалтад ордог, үнэ, тариф нь өссөн зэргээс шалтгаалаад ЖДҮ эрхлэгчид бизнесээ явуулахад асар хүнд байна. Дээр нь татварын дарамт их байна шүү дээ. Ер нь татвартай холбоотой асуудлаар таны хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Юуны түрүүнд татварын ачаалал бага байх шаардлагатай. Үүнийг хэн хүнгүй л хүсч байна. Татвар, цахилгааны хязгаарлалт гэх мэт асуудлаас болж иргэд, аж ахуйн нэгжүүд бухимдаж байгаа. Энэ үнэн. Саяхан талбай дээр иргэдийн жагсаал цуглаан боллоо. Бухимдаж байгаа иргэд олон харагдсан. Миний хувьд иргэд юунаас болоод бухимдаад байна вэ гэдгийг ингэж ойлгож байгаа. Гарц шийдэл нь тодорхой бус, хэзээ шийдэгдэх нь мөн адил тодорхой бус, тэгсэн атлаа асар их хөрөнгө зарцуулчихсан асуудалд бухимдаж байна. Жишээ нь утаа. Өнгөрсөн хугацаанд утааг багасгах, бууруулахад зориулж хэдэн тэрбум төгрөг зарцуулсан бэ. Ингээд утаа буурсан уу гэвэл үгүй. Харин эсрэгээрээ илүү хортой болсон. Нийгэм ийм байхад дахиад татвар нэмэх замаар ч юмуу, эсвэл иргэдийнхээ хувийн өмчтэй байх эсэхэд нь халдсан шийдвэрүүд олон нийтийг улам л бухимдуулж байна.

-Автомашинтай болох эсэх нь мэдээж иргэний эрх. Гэтэл нэг асуудлыг шийдэх гэж нөгөөхийг нь хориглосон шийдвэр их гарах болсон гэж та хэллээ. Жишээ нь, автомашины дугаар олгох асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улс уудам газар нутагтай. Энэ уудам газар нутаг дээр аж төрж амьдарч байгаа хүн морьтой, автомашинтай байх ёстой. Гэтэл үүнд нь хязгаарлалт тавих гэж оролдож байна. Ийм байж болохгүй. Автомашин авах асуудлыг нь нээлттэй чөлөөтэй үлдээ. Харин тэрхүү авсан автомашинаа хаана унах вэ гэдэгт нь нөлөөлөх бодлого байх ёстой. Тухайлбал, иргэн хүн шинэ автомашин авлаа гэж бодъё. Тэрхүү автомашинаа тухайн хүн заавал Улаанбаатар хотод унахгүй шүү дээ. Хөдөө явна. Гэтэл хөдөө, орон нутагт явахдаа яах юм. Автомашингүй яв гэж байгаа юм уу. Тиймээс иргэнийг автомашинтай болоход нь саад тодгор битгий учруул. Харин тэр автомашинаа хаана унах вэ гэдэг дээр зөв бодлого гаргаж явах учиртай. Манай зарим шийдвэр гаргагчид хувь хүний хэрэгцээг бодохгүйгээр зөвхөн хотын утаа, түгжрэл зэрэг асуудлыг бодсон шийдвэр битгий гаргаач ээ. Энэ бол төрийн бодлогод нийцэхгүй.

-Үе үеийн парламентын зарим гишүүн гэмт хэрэгт нэр холбогдох, улмаар гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх асуудал яригддаг. Энэ удаагийн парламентад мөн нэр бүхий гишүүнийг эгүүлэн татах асуудал яригдаж байна. Үүнд та шинэ гишүүнийхээ хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Уг асуудал бол бидний бодол, хүслээс хамаарахгүй явах асуудал л даа. Өөрөөр хэлбэл, хуульд юу гэж заасан байна түүгээр явах асуудал. Шүүх ямар шийдвэр гаргасан юм. Шүүхийн шийдвэр нь бичгээр баталгаажиж гарсан уу. Тэгэхээр тодорхой шийдвэр гарсан тохиолдолд яах вэ гэдгийг шийдэх бэлэн хууль, эрх зүйн орчин нь байна. Энэ утгаараа хэрэв шүүхийн тодорхой шийдвэр албажиж гарсан тохиолдолд ямар ч гишүүн гишүүнийхээ ажлыг өгөхөөс өөр аргагүй л гэж бодож байна. Түүнээс биш залуу гишүүн учраас байлгаж байя, эсвэл энэ удаадаа хамгаалаад үлдье, дараа битгий ийм алдаа гаргаарай гэдэг байдлаар явах нь өрөөсгөл шүү. Хуульд яаж заасан байна, түүгээрээ шийдэгдээд л явах учиртай.

 

Categories
мэдээ нийгэм

11 настай хүүхдүүдийн 25 хувь нь папиллома вирусийн халдварын эсрэг вакцин хийлгэжээ DNN.mn

Умайн хүзүүний хорт хавдрын үндсэн шалтгаан болсон хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг Монгол Улс 2024 оноос Үндэсний товлолт дархлаажуулалтад нэвтрүүлж 11 настай хүүхдүүдийг дархлаажуулж байна.

Одоогоор 11 настай 21,000 орчим хүүхдийг дархлаажуулжээ. Энэ нь хамрагдах ёстой хүүхдүүдийн 1/4 нь вакцинаа хийлгэсэн гэсэн үг юм . Дэлхий дахинд хүний папиллома вирус(ХПВ)-ийн 200 гаруй хэвшинжийг судалж тогтоосон бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүнд үтрээ, гадна бэлэг эрхтэн, шодой, ам, залгиур, хошного, умайн хүзүүний хорт хавдар(УХХХ) зэрэг зургаан төрлийн хорт хавдрын шалтгаан болдгоос гадна бэлгийн үү, ургацаг амьсгалын замын үү папилломатоз үүсгэдэг.

ХПВ нь ихэвчлэн бэлгийн замаар дамжин халдварладаг бөгөөд УХХХ-ын 75% нь ХПВ-ийн 16 болон 18 хэв шинжээр үүсгэгддэг байна. Насанд хүрсэн хүн амын 80% нь амьдралынхаа аль нэг үед энэ вирусийн халдварт өртдөг. Хавдар хожуу үе хүртлээ шинж тэмдэг илрэхгүй байх нь элбэг бөгөөд ХПВ-ийн халдвартайгаа мэдэхгүйгээр бусдад халдвар дамжуулах боломжтой .

Умайн хүзүүний хорт хавдар (УХХХ)-ын өвчлөл Дэлхий дахинд 100,000 хүн тутамд 14.1 тохиолдол бүртгэгддэг бол Монгол Улсад 100,000 хүн тутамд 20.2 тохиолдол бүртгэгдэж байна. Энэ нь манай улсын УХХХ-ын өвчлөл, нас баралтын түвшинг дэлхий, Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудтай харьцуулахад өндөр, Азийн улсууд дундаа Индонез, Мальдив, Мьянмар зэрэг улс орны дараа дөрөвдүгээр байранд орж байна. Манай улсын хорт хавдрын 2023 оны тайлангаар 425 эмэгтэй УХХХ-аар оношлогдсон нь нийт оношлогдсон хорт хавдрын дөрөвдүгээрт, эмэгтэйчүүдийн дундах хорт хавдруудаас элэгний хавдрын дараа хоёрдугаарт орж байна.

2023 онд УХХХ-ын улмаас 160 эмэгтэй эндсэн нь хоёр өдөр тутамд нэг эмэгтэй нас барж байна гэсэн үг юм. Дэлхийн 150 гаруй улс орон ХПВ-ийн эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн байна. ХПВ-ийн эсрэг Гардасил (GARDASIL) вакцин нь АНУ-ын Мерк Шарп үйлдвэрийн ХПВ-ийн 6, 11, 16, 18 дугаар хэв шинжийн халдвараас сэргийлэх рекомбинант вакцин ба нэг хүн тунгаар савлагдсан, ДЭМБ-ын чанарын шаардлага болон АНУ-ын Хүнс, эмийн байгууллага, Европын эмийн агентлаг зэрэг олон орны үндэсний зохицуулах агентлагаас зөвшөөрөлтэй бөгөөд аюулгүй, үр дүнтэй болохыг тогтоосон баталгаатай вакцин юм.

Вакцин нь хүний биед урт хугацаанд үзүүлсэн сөрөг гаж нөлөө байхгүй бөгөөд харин ч олон төрлийн хавдрын өвчлөлийг бууруулсан талаар олон улсын судалгаанууд байдаг. Тухайлбал АНУ, Австрали, Дани, Шотланд зэрэг вакцин нэвтрүүлсэн олон оронд УХХХ-ын 16, 18 хэвшинжийн тархалт 66-83 хувь буурч, хөвгүүдийн бэлгийн үү 48 хувиар буурсан үр дүнтэй байна.

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргаашнаас автобусанд 1000 төгрөг төлж, өдөрт 4 удаа зорчино DNN.mn

Маргаашнаас шинэ тариф мөрдөгдөж эхлэхээр болсон байна.

Тодруулбал, автобусаар зорчихдоо том хүн 1000 төгрөг төлөх бол хүүхэд хуучин тарифаар буюу 200 төгрөгөөр зорчих юм.

Ингэхдээ дээрх тарифыг нэг удаа төлснөөр тухайн өдөртөө дөрвөн удаа дамжин суух аж. Зөвхөн зориулалтын U-Money картаар төлбөрөө төлөх бөгөөд бэлэн мөнгөөр болон банкны карт уншуулсан тохиолдолд хөнгөлөлт эдлэхгүй, 1000 төгрөгөөр зорчино. Мөн U-Money картаар дамжин суухын тулд буухдаа картаа заавал уншуулсан байх ёстойг холбогдох газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Голын мөс рүү цөмөрч орсон автомашиныг татан гаргажээ DNN.mn

Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн “Боршоо гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км, сумын төвөөс хойд зүгт 30 км/ иргэн Т-ийн эзэмшлийн суудлын автомашин 01.26-ны өдөр голын мөс рүү цөмөрч оржээ.

Энэ талаарх дуудлагыг 01.29-ний өдрийн 15:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Т-гийн “Ist” загварын суудлын автомашин голын мөс рүү цөмөрсөн байсныг татан гаргасан байна.

Иргэд та бүхнийг баталгаатай автозамаар зорчихыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: ОБЕГ