Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй DNN.mn

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс ДЦС-III-ын өргөтгөл, шинэчлэлийн талаар тодрууллаа.


-дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийн асуудал УИХ-аар орж, дэмжигдлээ. Гэвч 1.3 тэрбум еврогийн өртөгтэй байгаа нь хэт өндөр үнэтэй гэсэн шүүмжлэл явж байна. Үүн дээр тайлбар өгнө үү?

-Энэ чинь 1.3 тэрбум еврогийн асуудал биш л дээ. Зүгээр санаатайгаар, эсвэл санамсаргүй байдлаар сенсаци дэгдээгээд байгаа юм.

-Тэгвэл нийт төсөвт өртөг нь хэд юм бэ?

-Төсөвт өртөг нь 2022 оны есдүгээр сард ирсэн ТЭЗҮ-ээрээ 1.3 тэрбум евротой тэнцэх хэмжээтэй рублийн санал ирүүлсэн юм. Тэр үед нэг евро 60 орчим рубльтэй тэнцэж байсан. Түүнээс хойш цаг хугацаа өөрчлөгдөөд 100 гаруй рубльтэй тэнцчихээд байна. Энэ ханшаар хөрвүүлэх юм бол тэрбум, эсвэл 900 ч юм уу нэг тоо гарна. Гэхдээ энэ асуудлыг бид 810 сая орчим ам.доллараас дээшээ гэрээ хийж чадахгүй гэдэг саналаа ОХУ-ын талд олон удаа тавиад байгаа.

Тэгэхээр оросууд ажлын болон нарийвчилсан зураггүй байж ТЭЗҮ-ээсээ зөрөөд янз бүрийн асуудал үүсч магадгүй гэхээр тэгвэл зургаа хийчихье. Дараа нь төсвөө хийе. Ингээд бүх зүйл тодорхой болсны дараа үнээ дахиж ярилцъя. Санхүүжилт, бусад асуудлуудыг цааш нь хөгжүүлэх тухай ярья гэдэг утгатай гэрээг Засгийн газар оруулж ирсэн. Харин санаатай, санамсаргүй улстөржүүлээд айхтар өндөр үнэтэй шахаа хийж байна гэсэн хардлагууд явах шиг боллоо. Ийм зүйл байхгүй гэдгээ УИХ-ын танхимд илэрхийлсэн.

-Төсөвт өртөг дээрээ нэгэнт л тохирохгүй байгаа юм бол заавал ОХУ-аар хийлгэх шаардлага байгаа юм уу?

-Засаг залгамж халаатай. Түрүүчийн Засгийн газрын үед ОХУ-аар хийлгэе гэдэг шийдвэр гаргаад ОХУ-ын талтай олон улсын гэрээний асуудал хөндөгдөөд явчихсан. Тэгэхээр энэ сэдвийг нэг талдаа гаргах хэрэгтэй болж таарна даа. Хийлгэх юм уу, үгүй юу гэдэг яриагаа цэглээд ажил хиймээр байна.

-Энэ өргөтгөл нь эдийн засгийн үр өгөөжгүй. Тийм болохоор энэ мөнгөөрөө шинэ станц барих хэрэгтэй гэсэн шүүмжлэлийг зарим гишүүд илэрхийлж байсан. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Буруу ойлголт яваад байгаа юм. Энэ чинь нэмэлтээр ТЭЦ-3-ын хашаан дотор хоёр шинэ станц барих юм шүү дээ. Шинэ станц барих гэж байгаа нь үнэн. Гэхдээ эдийн засгийн үр ашиггүй бол мэдээж зогсоож таарна биз дээ. Үр ашигтай гэсэн нөхцөл хангагдсан тохиолдолд энэ төслийг цаашаа хөгжүүлэх тухай ярина.

-Энэ төсөл хэрэгжсэнээр манайд ямар ашигтай байх вэ?

-ТЭЦ-3 маань өнөөдөр 198 мегаватт цахилгаан үйлдвэрлэж байгаа. Гэвч тоног төхөөрөмжийнх нь дийлэнхийн хугацаа нь дуусчихсан. Шинэ барих станц нь 300 мегаватт хүчин чадалтай байна. Хоёрдугаарт, дулаан үйлдвэрлэлийг нь нэг дахин нэмэгдүүлэх төсөл юм. Улаанбаатар хот маань цахилгаан болон дулааны хомсдолд орчихсон. Ачааллаа дийлэхгүй байгаа учраас тулгамдсан асуудал болчихоод байна.

-Хүмүүсийн яриад байгаа шиг ОХУ-аас энэ төслийг явуул гэсэн тулгалт, шахалт үнэхээр ирээд байгаа юм уу?

-Монгол Улс бол ардчилсан улс. Хүмүүс янз бүрийн үзэл бодлоо илэрхийлэх нь зөв гэж бодож байгаа. хардах ч эрхтэй. Харин гүтгэх бол хуулийн зохицуулалттай. Тэгэхээр ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй. Манай талаас экспортын зээлээр санхүүжүүлье гэдэг хүсэлтийг 2019, 2020, 2021 онуудад төрийн өндөр дээд түвшний уулзалтууд, Засгийн газрын хуралдааны үеэр тавьж байсан асуудал.

-Экспортын зээлийг өөр улсаас аваад энэ төслийг хийх бололцоо байхгүй юу?

-За даа, 2015 онд Парисын хэлэлцээр байгуулагдсан. Ингээд барууны улсуудын санхүүгийн байгууллагууд ерөнхийдөө нүүрсний төслийг санхүүжүүлэхээ зогсоочихсон. Мөн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компаниуд ч гэсэн нүүрсний төслийг үйлдвэрлэхээ больчихсон байгаа.

Үүний дараа 2021 онд НҮБ-ын чуулган дээр БНХАУ-ын дарга Хятадын газар нутгаас гадна нүүрсний цахилгаан станцыг Хятад улс санхүүжүүлэхгүй гэдэг амлалт аваад, энэ нь Хятадын төрийн бүх холбогдох шийдвэрүүд болоод гарчихсан. Тэгэхээр 2015 оноос өмнөх үетэй харьцуулахад өнөөдөр нүүрсний төсөл дээр санхүүжилт босгох бололцоо шулуухан хэлэхэд 90 гаруй хувиар буурчихсан. Парисын хэлэлцээрт ороогүй цөөхөн улсын нэг нь ОХУ учраас л тухайн үеийн Засгийн газар ийм шийдвэр гаргасан юм байна лээ.

Т.ХӨВСГӨЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Жаргалсайхан: Өвлийн өвгөнөөс бэлэг авч буй хүүхэд баяр хөөрөөр бялхсан байх нь үнэхээр сайхан. Хүн үнэн сэтгэлээсээ баярлана гэдэг л тэр юм DNN.mn

Харшийн сүлд модны наадам 66 дахь жилдээ болж багачуудыг баярлуулж байна. Өвлийн өвгөнтэй тоглолт эхлэхийн өмнө ярилцлага авах гэж тохиролцсон боловч эрхэм өвлийн өвгөн тоглолтын дараа болгосноор Харшийн сүлд модны наадмын тоглолтыг үзэж сонирхох боломж олдсон юм. Ийнхүү тоглолтын дараа “Хасар” Жагаа хэмээн олонд хүндлэгдсэн Монгол Улсын ардын жүжигчин Бэх-Очирын Жаргалсайхантай цөөн хором ярилцлаа.


-Сайн байна уу та сайхан өвөлжиж байна уу?

-Сайн сайхан өвөлжиж байна. Өдөрт хоёр удаа тоглолт хийгээд зав зай их л муутай явна даа. Авьяаслаг хүүхэд багачуудынхаадунд уран сайхны жүжиглэсэн тоглолтонд хамтдаа тоглон хөтлөгдөөд тэдэнтэйгээ адилхан баярладаг болчихжээ (инээв). Миний хувьд 21 дэх жилдээ Өвлийн өвгөн болж Харшийн сүлд модны наадамд оролцож байна.

-Энэ жил таны хувьд онцгой жил байв уу?

-Энэ жил монголчуудын хувьд олон үйл явдлаар дүүрэн он болж өндөрлөж байна. Ард түмэн дөрвөн жилд нэг удаа тохиодог УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуульдаа оролцож сонголтоо хийлээ. Энэ он их үр бүтээлтэй, өндөр ургацтай жил болсон гэж дүгнэмээр байна. Хувь хүмүүс, албан байгууллагын хувьд ажил амьдрал нь өөдрөг сайхан он жил болж өнгөрсөн гэж бодож байна. Оны төгсгөлд манай Засгийн газраас олон мега төслүүдийг хэрэгжүүлэхээр болж байна. 2024 он маань үр бүтээлтэй боллоо. Миний хувьд ч нэлээдгүй сайхан амжилт бүтээлээр дүүрэн, өндөр сайхан ургацтай ийм сайхан жил болж өндөрлөж байна. Манай гэр бүл хүүхдүүдтэйгээ хамтдаа өнгөрч байгаа оныхоо ажилдаа дүгнэлт хийж ирэх ондоо юу хийж бүтээхээ төлөвлөсөн. Удахгүй шинэ оноо сайхан угтана.

-Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Киноны уран бүтээл дээр ажиллах гээд төлөвлөсөн байгаа. Энэ маань хамтарсан уран бүтээл юм. Түүхэн домог бүхий уран сайхны кинон дээр ажиллана. Он гараад уран бүтээл дээр хамтарч ажиллах хүмүүстэйгээ холбогдож ажил төрлөө ярьж эхэлнэ дээ.

-Улсын Драмын эрдмийн театртаа харьяалагдаж байгаа юу?

-Одоогоор би Улсын Драмын эрдмийн театрт ажиллахгүй байгаа. Театрын зүгээс намайг улсдаа олон жил ажиллалаа, цаашид ажиллахгүй ч байж болно гэсэн болохоор чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаа гэх үү дээ. (инээв) Монголын урлагийн ажилтны холбоо гээд ТББ байдаг, энд ажиллаж байна. Монголын кино урлагийн наадам гээд түүний дэргэд “Хангарьд” ТББ-д бас давхар ажиллаж байна.

-Өвлийн өвгөн нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд бэлэг гардуулж байна уу?

-Хувь хүний хувьд өвлийн өвгөн болж байна. Манай гэр бүлийн зүгээс 2007 оноос хойш жил болгон бэлэг гардуулдаг уламжлал тогтсон. Бэлгээ цуглуулж сонгож авах гэж бид гэр бүлээрээ хөдөлгөөнд ордог, мөн манай гэрийн өрөөгөөр дүүрэн бэлэгнүүдийг бэлгийн уутанд савладаг. Нэлээдгүй газар бэлэг түгээсэн. Энэ жил хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй ажилладаг эмч, сувилагч, асрагч нартаа

бэлгээ хүргэнэ.

-Өвлийн өвгөн болсон энэ хугацаанд мартагдашгүй олон дурсамж байгаа байх, үүнээсээ хуваалцахгүй юу?

-Өвлийн өвгөн болоод гурав дахь жилд, 2007 он юм байна. Тоглолт ч сайхан болж, тоглолтын дараа нэг ээж хүүхэдтэйгээ тайзан дээр гарч ирээд өвлийн өвөө би хүүхдэдээ танаар бэлэг өгүүлье. Манай хүүхэд анх удаагаа өвлийн өвгөнийг амьдаар нь харж байна гэхэд нь би гайхаад “Анх удаа гэдэг чинь юу билээ” гэж бодоод ээжээс нь лавлатал миний хүүхэд хараагүй байсан, энэ жил мэс засалд орж хараатай болж анхныхаа шинэ жилийг үзээд өвлийн өвгөнийг хараад маш их баярласан.Өвлийн өвгөнөөс бэлэг авъя гээд хэлсэн, тэгээд би тан дээр ирж байна гэхээр нь би ч хүүхдэд бэлгийг гардуулахдаа өвлийн өвгөн ааваасаа жил болгон ирж бэлгээ авч байгаарай гэж ерөөсөн. Үүний дараагаар хүүхдийн ээж мартсан уу ирээгүй л байна. Би одоо хүртэл хүлээдэг. Жил болгон хардаг. Энэ ярилцлагыг уншаад тэр хүүхэд ирж бэлгээ аваарай гэж дамжуулмаар байна. Өвлийн өвгөнөөс бэлэг авч байгаа хүүхэд, хөгшид яг жинхэнэ баярласан, баяр хөөрөөр бялхсан байх нь үнэхээр сайхан харагддаг. Хүн үнэн сэтгэлээсээ баярлана гэдэг тэр юм. Ялангуяа ахмад хүмүүст бэлэг гардуулахад тэдний баярлаж байгаа нь жигтэйхэн. За миний хүү урт насалж удаан жаргаарай, эрүүл энх байж өвгөн аавынхаа насыг аваарай гээд духан дээр нь үнсэхэд нүдэнд нь нулимс цийлэгнэх шиг болдог. Ахмад хүмүүст ууттай бэлэг өгөхөөс илүү тэдэнд сэтгэлийн том бэлэг өгч байна аа гэж би ойлгодог.

-Би тантай ярилцахаас өмнө ойр дотныхоо бага насны хүүхдүүдээс өвлийн өвгөн хаанаас ирдэг вэ гэж асуухад зургаан настай хүү өвлийн өвгөн Антарктидаас ирдэг. Өвлийн өвгөн цагаан баавгайтайгаа амьдардаг, сүүн жигнэмэг иддэг гэж хариулсан. Ингэхэд өвлийн өвгөн хаанаас ирдэг вэ. Үүнд та тайлбар хэлж өгнө үү?

-Хүүхдүүд бол өвлийн өвгөн байдагт одоо ч итгэдэг. Би ч бас итгэдэг. Үргэлжийн мөнхөд байдаг өвлийн өвгөн аав мөнхийн насгүй хүн. Монгол өвлийн өвгөний хувцас нь хүртэл бэлгэдэлтэй. Цагаан дээл цагаан өнгийг бэлгэшээж бэлгэддэг, нөмрөг нь цагаан цэнхэр өнгөтэй, монголчууд бид мөнх хөх тэнгэртэй. Малгайны хувьд монгол лоовуузан малгай, улаан залаатай монголчууд урт цагаан сахалтай өвөө гэдэг чинь мөнхийн настай урт удаан наслахыг бэлгэддэг.

-Монгол Улсын ардын жүжигчин агсан Г.Гомбосүрэн гуайн хэлсэн үгийг та үгэндээ оруулсныг сая тоглолт үзээд анзаарлаа. Миний хувьд 1975-1977 онд Монголын Пионерын ордны бүжгийн дугуйланд хичээллэж байхдаа Харшийн сүлд модны наадамд цасан охидын бүжиг бүжиглэж байсан юм. Өвлийн өвгөн МУАЖ агсан Г.Гомбосүрэн гуайн нөмрөгийг хүртэл тод санадаг, дөрвөлжин шоо хээтэй цагаан цэнхэр нөмрөг байсан. Танд тэрхүү нөмрөг нь байгаа юу?

-Өвлийн өвгөн аав нь Өнө мөнх цас мөсний орноос Цан хүүрэг татуулсаар цасан охидоо дагуулсаар Үүлтэй тэнгэрээс доогуур Үзүүртэй модноос дээгүүр яаран яаран хүрэлцэн ирлээ гэдэг хэллэгийг бол өөрийн чинь үеийнхэн, бидний өмнөх, дараагийн үеийнхний амны уншлага нь болсон. Энэ хэллэгийг хэзээ ч орхидуулалгүй уламжлал болгосон. МУАЖ Г.Гомбосүрэн агсны нөмрөг нь байгаа. Хэзээ ч дахин давтагдашгүй ховор нөмрөгийг би гэртээ нандигнан хадгалж байгаа.

-Таны сонирхол хобби юу вэ?

-Багадаа үндэсний болон чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Одоо бодоход энэ сонирхол хобби байсан юм байна гэж боддог. Бөх үзэх сонирхолтой. Монгол сайхан эрчүүдийн сайхан барилдааныг үзэж ямар сайхан уран мэх, их хүч хөлс гаргаж даваа авдгийг харж гайхан биширч ирсэн. Аливаа зүйлийн ард гарч амжилтад хүрэхийн тулд тэр хүнээс ямар их ухаан, хөлс хүч, ов мэх, овсгоо самбаа, нөр их хөдөлмөр гардгийг багадаа бөхийн спортоор хичээллэснээрээ ойлгосон, миний уран бүтээлд ч маш их нөлөөлсөн.

-Та он солигдох мөчид хаана байдаг вэ?

-Би Сүхбаатарын талбай дээр “Улаанбаатарын Мөнгөн шөнө -2024” цэнгүүн дээр байна. Нийслэлчүүд маань өвлийн өвгөн гараад ирэхээр бөөн баяр болж угтан авдаг. Өвлийн өвгөн нийслэлчүүддээ сайн сайхныг ерөөж эвтэй найрсаг, ажил хөдөлмөртөө амжилт бүтээлтэй байхын өлзийтэй ерөөлөө өргөнө дөө.Нийслэлчүүд маань сайхан хүлээж авдагт би ч бас их баярладаг.

Ярилцсан Ц.Отгонсүрэн

Categories
мэдээ нийгэм

ЗУРХАЙ: Өнөөдөр шарагчин могой өдөр DNN.mn

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 31, Ангараг гариг. Билгийн тооллын 1, Суулга одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 08:42 цагт мандаж 17:09 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2025 оны 1-р сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 03-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно.

Салхи: 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29, 30-нд нутгийн зарим газраар, 31-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -24…-29 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -19…-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 29-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -26…-31 градус, бусад хэсгээр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ: Толгой өвдөж, халуурч байгаа бол шинэ жилд битгий оролцоорой DNN.mn DNN.mn

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Эндээс онцлоход, нийт халдварын 30-35 хувийг томуугийн вирус эзэлж, таваас дээш насны хүүхдүүд, насанд хүрэгчид, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөлийн хүндрэл нэмэгдэж байна.

ХӨСҮТ-ийн дэд захирал, Томуу, томуу төст өвчний шуурхай штабын дэд дарга О.Батбаяр “Томуугийн вирус нь Ковид-19 вирустэй адил хүний дархлааны системээс зайлсхийж, богино хугацаанд хүндрэл өгөх чадвартай бөгөөд богино хугацаанд халуурч хатгаа болж, хавсарсан өвчтэй хүмүүсийн хүндрэл ихэсдэг. Зүрх болон бусад булчингуудыг үрэвсүүлж, харвалт өгөх эрсдэл нэмэгддэг.

Шинэ жилийн баярыг гэр бүлээрээ өргөн тэмдэглэж буй энэ үед халдвар хамгааллын дэглэмээ сахих хэрэгтэй. Томуу, томуу төст өвчний эхний шинж тэмдэг буюу толгой өвдсөн, халуурсан бол гэр бүл, хамт олныхоо шинэ жилд оролцохгүй байх хэрэгтэй. Манай улсын олон жилийн дундаж үзүүлэлтээс харахад шинэ жилийн дараах нэг болон хоёрдугаар долоо хоногт буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр хүртэл томуугийн өвчлөл эрс ихэсдэг нь шинэ жилийн үеэр халдвар хамгааллын дэглэмээ сахихгүй байгаатай холбоотой. Томуугийн вирус жил болгон мутацад орж, дархлаанаас зайлсхийх чадвар нь нэмэгдэж байдаг” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь DNN.mn

Авто замын зарим боомтууд өнөөдрөөс /2024.12.30/ ажиллахгүй. Тухайлбал, Цагааннуур, Ульхан, Тэс, Булган зэрэг боомт арванхоёрдугаар сарыг дуустал амрах хуваарьтай байна.

Харин Монгол, Хятадын авто замын бүх боомт нэгдүгээр сарын 1-нд ажиллахгүй. Баярын өдрүүдэд БНХАУ, ОХУ-ын хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарьтай танилцана уу.

бичвэр нарын зураг байж магад

Categories
мэдээ нийгэм

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгдлээ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 8 иргэний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын 70 нь гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, гурван нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

2024 онд нийт 16.1 сая төл бойжуулжээ DNN.mn

Улсын хэмжээнд 2024 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 57.6 сая толгой мал тоологдлоо. Малын тоо өмнөх оноос 7.0 сая толгойгоор буюу 10.9 хувиар буурсан байна.

Улсын хэмжээнд 2024 онд нийт 16.1 сая төл бойжуулсан байна. Төллөсөн хээлтэгч өмнөх оноос 3.9 сая, бойжсон төл 2.3 сая толгойгоор буурсан байна.

Улсын хэмжээнд оны эхний малын 14.3 хувьтай тэнцэх 9.3 сая толгой том мал зүй бусаар хорогдсон байна.  Хорогдлыг малын төрлөөр авч үзвэл хонь 5.0 сая, ямаа 2.9 сая, үхэр 792.4 мянга, адуу 553.8 мянга, тэмээ 11.2 мянган толгойгоор тус тус хорогджээ.

Categories
мэдээ нийгэм

“Хүннүгийн язгууртны цогцолбор”-ыг тохижууллаа DNN.mn

Улаанбаатар хот орчмын түүх, соёлын дурсгалыг түшиглэн хөгжүүлж, аялал жуулчлалын эргэлтэд оруулах төсөл, арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 127187.0 ам.метр талбайд Хүннүгийн булш бүхий тохижилтын ажлыг хийж дууслаа.

Бэлхийн амны Хүннүгийн булш нийт 10 булштай, анх 1960 онд малтсан бөгөөд хамгийн анх судалгааны эргэлтэд орсон гэдгээрээ онцлогтой юм. Тус тохижилт бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Өндөрхаан өргөө” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийсэн, санхүүгийн дэмжлэг, хандив олгосон албан татвар төлөгч ААН-д хөнгөлөлт үзүүлнэ DNN.mn

Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн албан татварын хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагааг нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах болон зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэх талаар нийтлэг журам баталсан байна. Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгов.
Уг журамд нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийсэн болон санхүүгийн дэмжлэг, хандив олгосон албан татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагад хөнгөлөлт үзүүлэхээр заасан. Үүнд:

1.Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, агаарын бохирдлыг бууруулах;

2.Байгаль орчинд ээлтэй дулаан, цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх;

3.Гэр хорооллын бүсэд эрчим хүчний хэмнэлттэй, ногоон, пассив барилгын стандарт болон ногоон санхүүжилтийн шаардлага хангахуйц бие даасан инженерийн шийдэлтэй хороолол барьж байгуулах;

4.Авто замын сүлжээг өргөтгөх;

5.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх;

6.Нийтийн эзэмшлийн зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, нийтийн тээврийн хөгжлийг дэмжих зэрэг болно.
Татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагыг Сангийн яамнаас зөвлөмж болгосон загвараар боловсруулжээ.