Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “АН арван хэсэг зулгаагдсан ч ард түмний дэмжлэг хэвээр байна” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын дэргэд байгуулсан “Эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бус хандлагаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдлыг хянан шалгаж, санал дүгнэлт боловсруулах” ажлын хэсгийн ахлагч Ж.Баярмаатай ярилцлаа Тэрбээр “Хоригдож байх хугацаандаа иргэн амиа алдаж байгаа ноцтой асуудлыг зүгээр орхиж болохгүй” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

АН-ын генсек Н.Ганибал “Цаашид ардчиллын чиг баримжаатай намууд нэгдэж сонгуульд өрсөлдвөл МАН-ыг ялах боломж харагдаж байна”гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “АН арван хэсэг зулгаагдсан ч ард түмний дэмжлэг хэвээр байна “ хэмээн өгүүллээ.

Монгол “стан” улс болох уу?

Эдийн засагч Н.Туяа “Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгээс НДШ тооцож байгаа нь дээрмийн шинжтэй” гэлээ.

Сэтгэл зүйч, докторант Ж.Ариунаа “Манай улсад дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн асуудалтай” хэмээв.

АРЫН НҮҮР: Өвлөөс өмнө хүүхдүүдээ агаарт сайн гаргаарай


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

Монгол хүмүүжигчид шатрын ДАШТ-д гурван жил дараалан түрүүллээ DNN.mn

Дэлхийн шатрын холбоо, АНУ-ын Чикаго хотын Шерифийн холбооноос хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өндөрлөлөө.

Онлайнаар болдог энэхүү тэмцээнд ШШГЕГ-ын 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигчдийн баг түрүүлж, гурав дахь удаагаа дэлхийн аварга болов. Дэлхийн 60 орны 150 гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай баг тамирчид хэсгийн шатанд Энэтхэгийн нэг, хоёрдугаар баг болон Казахстан, Гүрж, Киргизстаны багийн хожиж хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлжээ. Улмаар хасагдах шатанд Латвийг, хагас шигшээд Румыныг, аваргын төлөө Эльсалвадорыг буулган авснаар түрүүлэх болзлоо хангасан байна.

Тус тэмцээний бэлтгэлд их мастер, дэд хурандаа Т.Батчимэг арга зүй, сэтгэл санаа, арга тактикийн байнгын дэмжлэг үзүүлэн ажиллажээ Шатар нь  дэлхийд хамгийн өндөр түвшинд хөгжсөн оюуны спортын төрөл бөгөөд анхаарал төвлөрөл, сэтгэн бодох өндөр чадварыг тамирчинд олгохын зэрэгцээ сэтгэл зүй, бясалгалын эерэг нөлөөллийг үзүүлдэг билээ.

Шатрын спортын ач холбогдлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр нөлөөг нийгэмшүүлэх ажилд нэвтрүүлэн ашиглах зорилгоор 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги “Шатар таны амьдралд” хөтөлбөрийг боловсруулан бүх нийтийн сургалт, тэмцээн, уралдаан зохион байгуулахаар ажиллаж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

МУГТ Э.Цэндбаатар энэ сарын 16-нд тулалдана DNN.mn

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн бокс дахь 11 дэх тулаанаа 4 хоногийн дараа 10 дугаар сарын 16-нд Флорида мужийн Плант хотод хийнэ.
Тэрбээр мэргэжлийн боксын 10 дахь тулаан өнгөрсөн тавдугаар сард болсон. Тэр бүх тулаандаа ялалт байгуулж нэг ч ялагдалгүй яваа. Түүний хувьд хамгийн сүүлд буюу 10 дахь тулаанаа Флоридад хийсэн бөгөөд “WBC”-ийн хөнгөн жингийн Хойд Америкийн аваргын тэмцээнд тулалдаж ялсан юм.

11 дэх тулаан энэ сарын 9-нд болохоор товлогдсон. Гэсэн ч тулаан долоо хоногоор хойшилж 16-нд болсон билээ.

Categories
мэдээ цаг-үе

Маргаашнаас эхлэн дараах замуудыг гурван өдөр хааж шинэчлэнэ DNN.mn

Маргаашаас буюу аравдугаар сарын 14-нөөс эхлэн хааж шинэчлэх замуудын мэдээллийг нэгтгэн хүргэж байна.


-СХД-ийн дөрөв, тавдугаар хороо, Толгойтын авто замаас далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг 10 дугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

-Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг 10 дугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилэхээр болсон байна. Ингэхдээ хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулахаар болжээ.

-Өгөөмөр захаас Чулуун овооны тойрог хүртэлх авто замыг аравдугаар сарын 14-нд нээнэ. Тодруулбал тус замын урд хэсгийн эгнээг аравдугаар сарын 12-ны өдрийн 22:00 цагаас эхлэн хааж шинэчилж буй. Ингэхдээ зүүнээс баруун чиглэлийн хойд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулж байгаа. Тэгвэл маргааш буюу аравдугаар сарын 14-ний өдрийн 06:00 цагт замын хөдөлгөөнийг нээх юм байна.

Иймд дээрх өдрүүдэд тус замуудаас өөр замыг сонгон замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр DNN.mn

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог. Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 35 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэ жил дэлхий даяар тус өдрийг “Гамшгийг даван туулах чадавхтай ирээдүйн төлөө хойч үеэ чадавхжуулах нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Өөрөөр хэлбэл, улс орнуудыг сургуулийн насны хүүхдүүдийн гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд боловсролын салбараар дамжуулан гурван үндсэн чиглэлд хөрөнгө оруулалт хийхийг уриалж байгаа юм. Үүнд:

  1. Аюулгүй сургууль, боловсролын байгууламжаар дамжуулан хүүхэд, залуучуудыг хамгаалах: Хүүхдүүд аюулгүй орчинд суралцах эрхтэй бөгөөд энэ нь сургуулиудыг гамшигт тэсвэртэй, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх системийн нэг хэсэг болгохоос эхэлнэ.
  2. Хүүхэд, залуучуудад тулгарч буй эрсдэлийг ойлгож, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд нь насны ангилалд тохирсон боловсролоор дамжуулан аюулгүй байдлыг хангах боломжийг олгох.
  3. ЮНЕСКО, НҮБ-ын Хүүхдийн Сан тэргүүлдэг Боловсролын салбарын Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшигт тэсвэртэй хот дэмжих дэлхийн холбоо (GADRRRES)-оос боловсруулсан Сургуулийн аюулгүй байдлын 2022-2030 оны иж бүрэн тогтолцоог баталж, хэрэгжүүлэх гэсэн үндсэн чиглэлүүд багтаж байна.

Энэхүү олон улсын өдрийг тохиолдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хэмжээнд  Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд  сургалт, дадлагуудыг зохион байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Туркменистаны хооронд Агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Гурбангулыевич Бердымухамедовын урилгаар Туркменистан Улсад хэрэгжүүлж буй төрийн айлчлалын хүрээнд талууд дараах баримт бичгийг байгуулав.

1. “АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Туркменистан Улсын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Тээвэр, харилцаа холбооны газрын агаарын харилцаа эрхэлсэн газрын дарга Довран Сабуров нар гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх бөгөөд Монгол Улсын хувьд цаашид Төв Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломжийг бүрдүүлж буй юм.

Ингэснээр хоёр улс болон иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт, тэр дундаа аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн салбарт өргөжин хөгжих нөхцөлийг бүрдүүлж байна.

2. “ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВРИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Туркменистан Улсын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Тээвэр, харилцаа холбооны газрын Автотээврийн харилцаа эрхэлсэн газрын дарга Гуванчмурат Акмаммедов нар гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс, Туркменистан Улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй тээврийн хэрэгсэл хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх тээвэр хийх, мөн гуравдагч улс руу ба гуравдагч улсаас ачаа, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр Монголын тээвэрлэгчид бусад улс орон руу дамжин өнгөрөхөд одоо туулж буй замаасаа илүү дөт замыг сонгож, тээвэрлэлтэд илүү бага цаг хугацаа зарцуулах боломжтой болох юм.

Түүнчлэн тус баримт бичиг нь агаарын харилцааны тухай хэлэлцээрийн нэгэн адил хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох, иргэд болон бизнес эрхлэгч нарын харилцааг хөнгөвчилж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

3.“МАЛ ЭМНЭЛЭГ, МАЛ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбаагийн Энхбаяр, Туркменистан Улсын Хөдөө, аж ахуйн сайд Чарыяр Четиев нар гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд талууд өөрийн улсын нутаг дэвсгэрт мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний худалдааг хөнгөвчлөх, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, малын эрүүл мэндийг хамгаалах, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр мал эмнэлэг, мал аж ахуйн салбарт хамтран ажиллахаас гадна хоёр улсын холбогдох байгууллагууд хооронд мэл эмнэлгийн шинжлэх ухаан, өвчний тандалт, хяналтын арга хэмжээний талаар мэдээлэл, туршлага солилцох боломжийг бүрдүүлж буй юм.            Түүнчлэн талууд мал аж ахуйн мэргэжилтнүүд, малын эмч, эрдэмтдийн уулзалт, мэдлэг солилцох сургалт, чадавхыг бэхжүүлэхэд харилцан бие биедээ дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн нь хоёр улсын мал, эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал ач холбогдолтой суурь баримт бичиг болж байна.

4.“ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбаагийн Энхбаяр, Туркменистан Улсын Хөдөө, аж ахуйн сайд Чарыяр Четиев нар гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд талууд хөдөө аж ахуйг цахимжуулах, орчин үеийн инновац, технологийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах, мал аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл, органик газар тариаланг хөгжүүлэх, газар тариалан, тэр дундаа хүнсний аж ахуй, жимс, жимсгэний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн үндсэн чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Монгол Улс нь Төв азийн бүс нутагт хөдөө аж ахуйн салбартаа тэргүүлэх байр суурийг эзэлдэг, уламжлалт хөдөө, мал аж ахуйтай Туркменистан Улстай энэ салбарт идэвхтэй хамтран ажиллаж, туршлага солилцох нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд батлагдсан бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдах бөгөөд ийнхүү тус хэлэлцээр нь цаашид хоёр улс хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа амжилттай хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн суурь баримт бичиг нь болж байна.

5. “СОЁЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН СОЁЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, Туркменистан Улсын Соёлын сайд Атагельди Шамурадов нар гарын үсэг зурав.

Энэхүү санамж бичгээр талууд соёл, урлагийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, кино үзвэр зохион байгуулах, өвийг хамгаалах, соёлын биет бус өвийг сэргээн засварлах чиглэлээр хамтарсан судалгаа хийх, соёлын эд зүйл, хэвлэл, бичиг баримт солилцох замаар нөгөө талдаа өөрийн улс орон, ард түмэн, соёлоо таниулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.

Тус баримт бичиг нь эртний түүх, соёлтой хоёр улсын хувьд соёлын салбарын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх,“Торгоны зам”-ыг дагасан соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх, түүнчлэн манай хоёр улсын түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалын хамтарсан судалгаа хийх, музей хоорондын хэлхээ холбоог тогтооход чухал ач холбогдолтой юм.

6. “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН СОЁЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, Туркменистан Улсын Соёлын сайд Атагельди Шамурадов нар гарын үсэг зурав.

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан мэдээлэл солилцох, оролцогч талуудын хоорондын хамтын ажиллагааг дэмжих, харилцан уулзалт зохион байгуулах, туршлага хуваалцах зэргээр хамтран ажиллана.

Тус баримт бичиг нь Монгол Улс, Туркменистан Улс нь түүх, соёлын дурсгалт газар, өвөрмөц тогтоц бүхий байгалийн үзэсгэлэнт цогцолбороор баялаг улс орнуудын хувьд хоёр улсын иргэддээ улс орноо харилцан сурталчлан таниулах, хоёр улсын түүх, соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төр, хувийн хэвшлийн байгууллагууд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Түүнчлэн, айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Туркменистан Улсын Худалдаа, аж үйлдвэрлэлийн танхим хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Гүйцэтгэх захирал Түмэнжаргалын Дүүрэн, Туркменистан Улсын Худалдаа, аж үйлдвэрлэлийн танхимын дарга Мерген Гурдов нар гарын үсэг зурж, хоёр улсын аж ахуйн нэгж, байгууллагууд хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, мэдээлэл, туршлага солилцон хамтран ажиллахаар тохиролцов. Баримт бичгийн хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хоорондын хэлхээ холбоог тогтоох,  тэдний цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улмаар иргэдийн солилцоог нэмэгдүүлэх боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ DNN.mn

Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг 10 дугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Ингэхдээ хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулах тул жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарах боловч, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2024 оны аравдугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи нийт нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 9-14 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.


2024 оны аравдугаар сарын 13-наас 2024 оны аравдугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд Хангайн уулархаг нутаг болон Дорнод Монголын тал нутгаар, 16-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-14-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 13-наас нутгийн хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна. 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сонгуулийн нэмэлт санал хураалт эхэллээ DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар баасан гарагт явагдсан. Гэхдээ хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулдаг хуулийн зохицуулалттай. Тиймээс сумын сонгуулийн хороодын шийдвэрээр 19 аймгийн 78 сумын 87 хэсэгт нэмэлт санал хураалт явуулахаар болсон юм.

 

Өнөөдөр 74 сумын 81 хэсэгт нэмэлт санал хураалт явагдах бол 2024 оны 10 дугаар сарын 19-ний бямба гарагт 4 сумын 6 хэсэгт нэмэлт санал хураалт зохион байгуулна.

Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгдөг. Улмаар нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргахаар хуульчилсан байдаг.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол залуус минь DNN.mn

Хаа сайгүй бродюр сольж байгааг хотынхон байтугай хөдөөнийхөн ч андахгүй. Тэр бродюр гэдэг зүйл сүүлдээ төгсрөөд гантиг болсныг (боржин л доо) хараа байлгүй. Тэдгээрийг солихын өмнө зам дээгүүр жирийтэл өрж тавьж байгаад сольдог юм байна лээ. Тэр боржин чулууны ирмэг нь иртэй гэж юү гэхэв, яг л сахлын хутга шиг.

Нэг орой тэрийг нь машинаараа дайрчихваа. Хажуунаас амьжиргаа цагаан бөөр лүү шахаад замын зах руу дарчихгүй юу. Сахлын хутга шиг ирмэг нь шууд л дугуй хага зүсчихлээ. Пис пас гээд л шууд хий нь гараад шалчийчихав. Гай болж яг явган хүний зам дээр таарлаа. Хөдөлгөөн ихтэй ч газар юм. Зам хаагаад зогсохоос өөр яах билээ. Үүнд хүмүүс машид зэвүүцэн машиныг маань зогсоо зайгүй нүдэж эхэллээ. Гарцаар гарч байгаа залуу, хөгшин гэхгүй бүгд хараалын муугаар хараан төрсөн эхийг нь нүдэн дээр нь доромжилчихсон мэт үзэн ядаж нулимж, өшигчих аж. Буугаад дугуйгаа гаргах гээд ноцолдвол зодуулаад тогтвол их юм болохоор байлаа. Аймшигтай ажээ.

Хамгийн гайгүй энд бичиж болох хараал нь “замаас зайлаач төгцөгөө” л юм уу даа. Гэтэл нэг танихгүй залуу хүү хэрэг болгон хаалганы цаанаас “цонхоо буулга” хэмээн дохив. Арай ч цохиод авахгүй байгаа гэж бодон цонхоо буулгалаа. “Ах аа, дугуй чинь нэгэнт засал авахааргүй болжээ. Та энэ чигт нь яваад тэрүүхэн зогсоол дээр зогсчихоод учраа ол оо” гэж хэлчихээд явлаа. Хэн нэгэн чин сэтгэлээсээ хандахад ухаан санаа цэлс гээд л явчих шиг болов. Гэтэл зам зохицуулж байгаа цагдаа хүү гүйж ирэн “ах аа, би дугуй засдаг бригад дуудаад өгье, та шууд яваад тэр зогсоол дээр оч. Наадах чинь засвар авахгүй” гэж хэлээд хөдөлгөөн чөлөөлж эхэллээ.

Танихгүй монгол залуустаа хайр төрөөд л явчихав. Түрүүний цөхрөл айдас, гоморхол үргэн одож төрөлх нутаг, үндэстэн нэгт хүмүүс дунд байгаагаа мэдрэн машинаа зугуухан, цатгалан ирвэс мярайх мэт хөдөлгөж эхлэв.

Ж.Сандагдорж