Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Түрэг ба Монгол хэлний уялдаа” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Сэтгүүлч Ж.Баттуул “Б.Энхбаяр гишүүн ээ, Үндсэн хуулийнхаа амин сүнс болсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хамгаалаарай” гэснийг VII нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал “Дорноговь аймаг хүнд үйлдвэр, тээвэр логистикийн шинэ төв болно” хэмээв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Түрэг ба Монгол хэлний уялдаа “ нийтлэл хэвлэгдлээ.

Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох замын хучилт болон гүүрэн байгууламжийн ажил үргэлжилж байна

Тавантолгойн 450МВт-ын дулааны цахилгаан станц гацаанаас гарчээ

ГАДААД МЭДЭЭ:  BBC: Монгол Улс бас нэр
хүндтэй ардчилсан улс

Арын нүүр: Дуунд мөнхөрсөн хүүхнүүд


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 931,9 кг үнэт металл худалдан авчээ DNN.mn

Монголбанк өнгөрсөн сард 931.9 кг үнэт металл худалдан авчээ. Оны эхнээс өссөн дүнгээр нийт 10.3 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.6 хувиар буурсан үзүүлэлт байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 429.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 828.8 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зорчих хөдөлгөөн ихтэй 20 уулзварт гарцын хугацааг нэмж тохируулахаар боллоо DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар алхах, дугуй, скүүтерээр зорчих, автомашинаа хувааж хэрэглэх, нийтийн тээврээр зорчихыг уриалсан “Эко Мобилити” аян албан ёсоор эхэлж буй. Энэ аяны хүрээнд  явган зорчигчийн гэрлэн дохионы асалтыг уртасгаж, явган гарцаар зам хөндлөн гарч байгаа иргэдэд ээлтэй орчин бүрдүүллээ.

Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохион байгуулалтын инженер Б.Ирээдүй “Эко Мобилити” аяны хүрээнд Улаанбаатар хотын явган хүний зорчих ачаалал их байдаг 20 уулзварт явган иргэдийн хөдөлгөөнийг дэмжих зорилгоор гэрлэн дохионы хугацааг 3-12 секундээр нэмэгдүүлсэн. “Гадаад хэргийн яам”, “Төв шуудан”, “Зүүн дөрвөн зам”, “Хүнсий дөрөвдүгээр дэлгүүр”, “Наадамчдын зам” гэх мэтчилэн зорчих хөдөлгөөн ихтэй 20 уулзварт гарцын хугацааг нэмж тохирууллаа” гэв.

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж буй.  Явган гарцаар гарах хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулан зорчих хөдөлгөөн ихтэй уулзварын гарцын хугацааг 40 секундээр асахаар тооцож тохируулжээ.

Categories
мэдээ нийгэм

Авлигыг зөвшөөрөхгүй байх тухай агуулгыг 10 дугаар ангийн нийгэм судлалын хичээлийн хөтөлбөрт оруулна DNN.mn

Боловсролын сайд П.Наранбаяр Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга М.Даваатогтох, албаны дарга Ц.Шинэбаяр нарыг хүлээн авч уулзан, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт авлигыг зөвшөөрөхгүй байх талаарх агуулгыг тусгах талаар ярилцав.

Авлигатай тэмцэх газраас Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнтэй хамтран авлигатай тэмцэх, шударга байх ёс суртахууны тухай агуулгыг боловсруулж, орон нутгийн болон нийслэлийн 16 сургуульд туршилтын хөтөлбөр байдлаар хэрэгжүүлсэн байна. Туршилтын дүнд энэхүү хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэхэд үр дүнтэй гэж үзсэн тул улсын хэмжээнд ахлах ангийн сургалтын хөтөлбөрт оруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж буйгаа М.Даваатогтох, Ц.Шинэбаяр нар илэрхийлэв.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхдүүдэд авлига, түүний хор уршгийг таниулахад чухал ач холбогдолтой тул уг ажлыг яамны зүгээс дэмжиж, хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр онцлов. Иймд дээрх агуулгыг ерөнхий боловсролын сургуулийн 10-р ангийн Нийгэм судлалын хичээлийн хөтөлбөрт тусгаж, ээлжит хичээлийн гарын авлагыг сургуулиудад хүргүүлэхээр болов. Мөн сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэлийн хүрээнд суурь боловсролын сурах бичгийн агуулгад оруулах шаардлагатайг хэллээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг  9 дүгээр зорилтын 9.3.1-т “Бүх түвшний сургалтын агуулга, хөтөлбөрт авлигыг үл тэвчих, ёс суртахууныг төлөвшүүлэх агуулга, сэдвийг олон улсын туршлага, үндэсний онцлогт нийцүүлэн тусгаж, дүн шинжилгээ хийж, үр нөлөөг үнэлнэ” хэмээн заасан байдаг.

Categories
мэдээ спорт

ПАРИС-2024: Д.Сэлэнгээ 6:2 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа DNN.mn

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөж буй юм.

Тэрбээр эхний даваанд Италийн Вероника Флоренотой учраа таарч, 6:0-ээр буюу 22:19, 21:15, 27:21-ээр яллаа. Ингэснээр манай тамирчин шөвгийн наймд шалгарч, БНХАУ-ын Ву Чун Янтай өрсөлдөхөөр болжээ.

 

Categories
мэдээ нийгэм

11 настай охид, хөвгүүд папиллома вирусийн эсрэг вакцинд хамрагдана DNN.mn

Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол охидыг анхны бэлгийн харьцаанд орохоос өмнө хүний папиллома вирус (ХПВ)-ийн эсрэг вакцинд хамруулах юм.

Монгол Улсад 2023 оны жилийн эцсийн байдлаар умайн хүзүүний хорт хавдрын 425 шинэ тохиолдол бүртгэгдсэн.

Нийт оношлогдсон хорт хавдрын 5.9 хувийг умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу 11 настай охид, хөвгүүд хүний папиллома вирусний эсрэг вакцинд хамрагдахаар тусгагдсан гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсад байх хугацааг сунгуулах хүсэлтээ визийн хугацаа дуусахаас ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө гаргана DNN.mn

Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгах хүсэлт гаргах боломжтой.

Түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх хугацаагаа сунгуулах хүсэлт гаргах тохиолдолд визийн хугацаа дуусахаас ажлын 5 хоногийн өмнө https://immigration.gov.mn/mn/visa-extension/ холбоосоор хүсэлтээ ирүүлэх юм.

Түр ирэгч гадаадын иргэний өмнөх сунгалтын хугацаа дууссанаас хойш 90 хоногийн дараа дахин сунгуулах хүсэлт гаргаж болох бөгөөд  Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчиж, Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл хүлээсэн түр ирэгч гадаадын иргэний тухайн визийн байх хугацааг сунгахгүйг анхаарна уу.

Сунгалт хийлгэсэн тэмдэглэгээг Монгол Улсаас гарах үедээ хилийн боомт эсвэл өөрт ойр байрлах ГИХГ-ын төв болон боомт орон нутаг дах салбар нэгж, аймгууд дах ахлах мэргэжилтнүүдэд хандаж тэмдэглэгээ хийлгүүлэх боломжтой гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврээр зорчигчдын тоо өмнөх оны үеэс 13 хувиар өсчээ DNN.mn

Хичээлийн шинэ жил эхэлж, иргэдийн зорчих урсгал нэмэгдэж байгаатай холбоотойгоор өнгөрсөн сарын 26-ны өдрөөс эхлэн 109 автобусыг нэмэлтээр үйлчилгээнд явуулж эхэлсэн. Ингэснээр 126 чиглэлд өдөрт дунджаар 1200 орчим автобус үйлчилж байгаа юм.

Өдөрт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлснээр зорчигчдын тоо 2023 оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар, өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 9,5 хувиар өссөн байна.

Э.Бадамгарав.

Categories
мэдээ нийгэм

Эрэлч нохой “Boroo” 10 гаруй тарваганы тулам илрүүлжээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд тарваган тахал болон хүн, малын гоц  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Тухайлбал, Сонгинхайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврагч-нохой хөтлөгч, ахлах ахлагч У. Батбаяр, эрэлч нохой “Boroo” нар “Эмээлтийн пост”-д үүрэг гүйцэтгэж, тээврийн хэрэгсэлд тарвага тээвэрлэсэн эсэхэд хяналт, шалгалт хийж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар 1380 өрх газраа чөлөөлжээ DNN.mn

Чингэлтэй дүүргийн 158 га газрыг чөлөөлж, “Сэлбэ” дэд төвийг байгуулах талбайн эхний 13 га-д өрнүүлэх бүтээн байгуулалтын тендерийг өнгөрсөн долоо хоногт зарласан.

Өнөөдрийн байдлаар 1380 өрх газраа чөлөөлжээ.

Дээрх төсөлтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Тиласони Бенжамин Мусукутай уулзлаа.

Талууд уулзалтын үеэр “Сэлбэ” дэд төв болон “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслүүдийг эрчимжүүлэхээр боллоо. Мөн Улаанбаатар хотын орон сууцны нийлүүлэлтийг сайжруулах талаар санал солилцож, Дэлхийн банкны зүгээс уг төслийн дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Э.Бадамгарав