Categories
мэдээ нийгэм

Тавантолгой ордын нийт нөөц, баялгийг 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлж, 8.1 тэрбумаар тогтоов DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгойн ордын бодит чадавхыг тодорхойлох, ордыг цогцоор хөгжүүлэх, нөөцийг зүй зохистой ашиглах бодлогын хүрээнд Тавантолгой ордын Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгүүдэд 2017-2023 онд иж бүрэн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэж өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд өмнөх тайлангийн үр дүнтэй харьцуулбал 29 хувь буюу 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлж ордын нийт нөөц, баялгийг 8.1 тэрбум тонноор шинэчлэн тооцооллоо.

Энэхүү ажлын үр дүнд цаашид Тавантолгойн ордын нөөцийг зүй зохистой ашиглах замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ордын нүүрсийг гүн боловсруулж олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай төсөл хэрэгжүүлэх суурь судалгааны ажил боллоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ DNN.mn

Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ Их тойруугийн авто зам буюу Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх авто замыг 9 дүгээр сарын 6-ны өдрийн 23:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Ховд аймагт тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд мэс засал хийлээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Толгойн мэс заслын тасгийн их эмч Д.Ган-Эрдэнэ, Мэс засал, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн сувилагч Ш.Мэндбаяр, жолооч Д.Энхжаргал нарын алсын дуудлагын баг Ховд аймагт ажиллаж, гавал тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд яаралтай тусламж үзүүллээ.

Тухайлбал, тус баг бүрэлдэхүүн Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн гэмтлийн эмч Б.Батбулган, Б.Лхагвасүрэн болон мэдээгүйжүүлгийн эмч П.Балжинням, мэдээгүйжүүлгийн сувилагч Н.Ганчулуун, мэс заслын сувилагч Ц.Отгонжаргал нартай хамтран явганаас савж унан гэмтсэн 62 настай дээрх өвчтөнд яаралтай мэс засал эмчилгээ хийж, амь насыг нь аварсан байна.

Өдгөө өвчтөний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасгаас шилжин эмийн эмчилгээ хийлгэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Гандантэгчэнлин хийд АНУ-д итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилов DNN.mn

Тэргүүн хамба лам Д.Жавзандорж гавж Д.Лувсанжамц ламыг Гандантэгчэнлин хийдийн АНУ дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, батламжийг гардууллаа.

Гавж Д.Лувсанжамц нь АНУ-ын Виржиниа мужид Монголын Буддын шашин соёлын төвийг 2020 онд үүсгэн байгуулж амжилттай ажиллаж байгаа билээ.

Монголын Бурхан Шашны Төв- Гандантэгчэнлин хийд нь гадаадад буй иргэдийн шашин, соёлын асуудалд анхаарч ирсэн.

Categories
мэдээ нийгэм

ГИХГ: Наймдугаар сард 82 өргөдөл шийдвэрлэв DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллалаа.

Өнгөрөгч наймдугаар сард иргэн, аж ахуй нэгж, албан хаагчаас байгууллагын төвд 64, боомт, орон нутаг дахь нэгжүүдэд 17, нийт 81 өргөдлийг хүлээн авч, 82 өргөдлийг шийдвэрлэв.

Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 94.2 хувьтай, 42 өргөдөл хяналтад буюу шийдвэрлэх шатанд байна.

Үүнээс Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс байгууллагад 1 талархал, 1 өргөдөл, 2 гомдол шилжүүлснийг хүлээн авч, хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэв гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асуудлыг танилцууллаа DNN.mn

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар танилцууллаа. Төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлыг удирдлага, салбар дундын зохицуулалтаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна.

Товч мэдээ
·      Улаанбаатар, Анкара хотноо гарын үсэг зурсан “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрийн байдлаар 1177 тээврийн хэрэгсэл явж байна DNN.mn

Өнөөдрийн байдлаар 1177 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллаж байна.

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчид цүнхээ нийтийн тээвэрт мартах тохиолдол их гарч буйг Нийтийн тээврийн газраас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

ЗГ: Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд  илүү нээлттэй болгох  талаар санал авч эхэллээ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 04-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Төрийн байгууллагын нэгдсэн https://www.gov.mn/mn цахим хуудасны үйл ажиллагааны талаар  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү танилцууллаа.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн байгууллагууд 68 төрлийн нээлттэй мэдээллийг өөрийн цахим хуудаст нээлттэй ил тод байршуулах үүрэгтэй. Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудаст мэдээлэл байршуулах, шинэчлэх үйл ажиллагааг хариуцсан салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

https://www.gov.mn/mn цахим хуудаст төрийн 6006 байгууллагын үйлчилгээ, мэдээлэл багтсан. Мөн төрийн байгууллагуудаас гадна төрийн өмчит байгууллагуудын үйлчилгээ мэдээлэл болон олон вэбүүдийг нэг дор багтаажээ. Цаашид төрийн байгууллагуудын цахим хуудас нэг загвар, стандарттай болно.

Иргэд бүх шаардлагатай мэдээлэл, үйлчилгээг нэг дороос авах боломжтой, Засгийн газрын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлж, хэрэгжүүлж буй бодлого шийдвэртэй танилцах, Засгийн газар, иргэд хооронд эргэх холбоог сайжруулж, санал хүсэлт хүлээн авах боломжийг бүрдүүлэх юм.

Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд илүү нээлттэй болгох талаар иргэдийн саналыг 1111@gov.mn хаягаар авна. Мөн Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд хандаж болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭХЭМҮТ-ийн хойд авто замыг хааж, шинэчилнэ DNN.mn

Баянгол дүүрэг, Хасбаатарын гудамж буюу ЭХЭМҮТ-ийн авто замыг 9 дүгээр сарын 6-ны өдрийн 23:00 цагаас  9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“The Hu” хамтлаг Европ, Хойд Америкаар аялан тоглолтоо хийнэ DNN.mn

“The Hu” хамтлаг Европ дахь “Хишигтэн” аялан тоглолтоо өнөөдөр буюу энэ сарын 4-ний өдрөөс эхлүүллээ.

Тэд энэ сарын 4-26-ны хооронд Финланд, Эстони, Латви, Польш, Герман, Чех, Австри, Итали, Хорват, Швейцар, Франц, Испанид аялан тоглолтоо үргэлжлүүлж байна.