Categories
мэдээ нийгэм цаг-үе

ГИХГ: 34 улсын 11866 гадаадын иргэнд цахим виз олголоо DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч наймдугаар сард гадаадын 5140 иргэнд визийн зөвшөөрөл, 1497 иргэнд виз, цахим визийн evisa.mn системээр 34 улсын 11866 иргэнд виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 2429 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 3923 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 912 иргэний бүртгэлд хасалт хийв.

Түүнчлэн төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн цаг, зардлыг хэмнэx, үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг хотын төвд буюу Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд нэгдсэн байдлаар олгож байгаа бөгөөд өнгөрөгч сард 4913 үнэмлэхийг шинээр хэвлэж, 1524 иргэний үнэмлэхийг олгосон байна.

Цахим үйлчилгээний нэгдсэн системээр 14382 иргэний хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэж, Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл, түүний сунгалт, түр ирэгчийн бүртгэл, хасалт, визийн хугацааны сунгал, бүртгэлийн дугаарын олголт, ашиглалт, оршин суух үнэмлэх олгох, хэвлэх, төлбөрийн буцаалтын асуудлаар нийт 7769 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өглөө.

2024 оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй 36807 гадаадын иргэн байна. Үүнээс хөдөлмөр эрхлэгч 15895, хөрөнгө оруулагч 4532, гэр бүлийн зорилгоор 4256, цагаач 1879, суралцагч 7830, хувийн бусад зорилгоор 1832,  түр ирэгчээр бүртгэлтэй 7082 гадаадын иргэн байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Харанга” хамтлаг дахин тоглолт хийнэ DNN.mn

Монголын рок попын хөгжмийн амьд домог болсон “Харанга” хамтлагийнхан 35 жилийн ойдоо зориулан “Амьдрал” амьд хөгжмийн наадмыг наймдугаар сарын 24-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан билээ.

“Харанга” хамтлаг дахин тоглохоор болсон тухайгаа “Үзэгчдийн хүсэлтээр HARANGA unplugged тоглолтоор уулзацгаая” хэмээн албан ёсны фэйсбүүк хуудастаа бичжээ.

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтоор хулгайн гар утас гаргах гэж байсныг илрүүллээ DNN.mn

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор энэ оны есдүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө хулгайн гар утас олныг хилээр гаргах гэж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүллээ.

Тухайлбал, Иргэн “З” нь iPhone 14, 15 pro, 15 pro max, Samsung загварын гар утаснуудыг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүмүүст хувааж өгч, хилээр гараад буцаан авч Улан-Үдэ хотод очиж зардаг болохыг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.

Цагдаагийн байгууллагаас дээрх гар утаснуудын эзэмшигчийг олж тогтоохоор ажиллаж байна. Иргэд та бүхэн гар утас, бэлэн мөнгө зэрэг өөрийн эд зүйлсдээ хянамгай байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хадгалалтын хугацаа дууссан 6 тонн хүнсний бараа бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ DNN.mn

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ онд нийт 4406 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгуулжээ.

Шалгалтаар нийт 3327 зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээг аваад байна.

Тухайлбал хадгалалтын хугацаа дууссан 43 нэр төрлийн 6 тонн хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хураан авч устгуулснаас гадна хаяг шошгын зөрчилтэй 5 сая 600 мянган төгрөгийн үнэ бүхий барааг буцаан татуулжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 21-нд “Автомашингүй өдөр-2024” болно DNN.mn

Энэ сарын 21-ний Бямба гаригт “Автомашингүй өдөр-2024″ болно. Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор энэ өдрийг манай улс 12 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ өдрийг 46 улсын 2000 гаруй хот тэмдэглэн өнгөрүүлдэг юм.

Автомашингүй өдрөөр зах худалдааны төвүүд ажиллахгүй бөгөөд 07.00-18.00 цагийн хооронд дараах гудамж, авто замуудыг хаана. Үүнд:

  • Д.Сүхбаатарын гудамж,
  • Их сургуулийн гудамж,
  • Сөүлийн гудамж,
  • Партизаны гудамж,
  • Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
  • Төмөрчний гудамж,
  • Гэсэр сүмийн уулзвар,
  • Самбуугийн гудамж,
  • Анкарагийн гудамж,
  • Бага тойруу,
  • Бээжингийн гудамж,
  • Токиогийн гудамж,
  • Залуучуудын гудамж,
  • Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
  • Чагдаржавын гудамж,
  • Элчингийн гудамж,
  • Олимпийн гудамж,
  • Гэндэнгийн гудамж,
  • Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар зэрэг байршлуудад автомашины хөдөлгөөнийг дээрх хугацаанд түр хязгаарлана.

Мөн автомашингүй өдрөөр дээрх хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй.

Categories
мэдээ нийгэм

Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто замыг асфальт бетоноор хучиж байна DNN.mn

Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто замыг асфальт бетоноор хучиж байна.

May be an image of 3 people

May be an image of 4 people and road

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Тэнүүн-Огоо” ХХК-иас 75.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий барилга, байгууламж, газар эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж авлаа DNN.mn

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг.

Тодруулбал их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн. “Тэнүү-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан.

Хохирлыг барагдуулах хүрээнд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн данснаас нийт 11.9 тэрбум төгрөгийг хураан авч, 75.3 тэрбум төгрөгийн барилга, байгууламж, газар, эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж авлаа. Үүнээс гадна “Skywell” загварын их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй 55 ширхэг автобус, цахилгаан цэнгэлдэх найман төхөөрөмжийг төлбөр барагдуулахаар хураан авсан болохыг нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. Хохирлын үлдэгдэл мөнгө 1.1 тэрбум төгрөг байгаа бөгөөд тус компанийн “Daewoo BS106” маркийн 10 ширхэг автобусыг барьцаалан төлбөр барагдуулахаар хэлцэл хийсэн байна.

Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал “Тэнүүн-Огоо” ХХК-ийн зарим хөрөнгийг авто баазуудад шилжүүлэн аваад байна. Тухайлбал, БГД-ийн 20 дугаар хороонд байрлах 30 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх объектыг нэгдүгээр баазад, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 10 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх объектыг гуравдугаар баазад, БЗД-ийн 8 дугаар хороо 25.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр үнэлэгдэх объектыг хоёрдугаар баазад, СХД-ийн 33 дугаар хороонд байрлах 7.9 тэрбус төгрөгөөр үнэлэгдэх объектыг дөрөвдүгээр баазад тус тус шилжүүлэн аваад байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Нэг хүний амь насыг хохироож, зургаан хүн гэмтээсэн жолоочид 2 жилийн хорих ял оноожээ DNN.mn

Тээврийн прокурорын газраас Т.О-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

Прокуророос шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хүлээн авч,

Шүүхээс шүүгдэгч Т.О-г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, 1 хүний амь насыг хохироосон” буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан 164.398.151 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Т.О-с гаргуулан насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт тус тус олгуулахаар шийдвэрлэв.

Тойм бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Богдхан уулнаас 50 гаруй самарчдын отог, 90 машин техник хэрэгсэл, 320 иргэнийг буулгав DNN.mn

Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 8 дугаар сараас Ойн гүний эргүүл, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. Энэ хугацаанд хамгаалалтын захиргааны албан хаагчид, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар 10-аад автомашин бүхий 20 орчим иргэдээс зөвшөөрөлгүй хууль бусаар түүсэн 8 тонн гаруй самрыг хураан хэрэг бүртгэлийн дугаар авч цагдаа, прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн давтагдсан тоогоор 50 гаруй самарчдын отог, 90 машин техник хэрэгсэл, 320 гаруй иргэнийг уулнаас буулгаж хууль сахиулан ажиллаж байна
Тус эргүүл, хяналт шалгалтыг цаашид Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтын яамны Салбарын хяналтын газар, Экологийн цагдаагийн алба, дүүргийн цагдаагийн газрууд болон иргэд олон нийтийн оролцоотой улам эрчимжүүлхээр төлөвлөжээ.
ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ЗААЛТУУД
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Байгалийн дагалт баялаг, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх”-ийг хориглосон байдаг.
– Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол оронд ургадаггүй. Тиймдээ ч хуш модны самар нь ховор ургамлын үр, идээний ангилалд багтдаг.
– Хуш модны самарны үнэлгээг БОАЖ Сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологийн эдийн засгийн үнэлгээ”-г тооцохоор журамлаж өгсөн.
– Ойн тухай хуулийн 3.1.12 “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт
ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг гэж заасан тул хуш модны самар нь энэ ойлголтод багтаж байна…”
 Хуш модны 1 кг цайруулсан самарны экологи–эдийн засгийн үнэлгээ нь 176600 төгрөг, нойтон самрын экологи–эдийн засгийн үнэлгээ нь 98.900 төгрөг байна.
Энэ үнэлгээн дээр үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэхь хэсгийн 3-р заалтад зааснаар Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор заасан байна.
Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, байгаль хамгаалах журам, ургамал хамгаалах, зохистой ашиглах журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна.
– Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйл. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх
– 1.Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх тус тус заалттай.
– Ойн тухай хуульд зааснаар ойн дагалт баялагийг тухайн жилийн 09 дүгээр сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн бол ахуйн зориулалтаар зөвшөөрөгдсөн газраас холбогдох зөвшөөрлийн дагуу бэлтгэх боломжтой.❗️

📍Иймд Богдхан ууланд самар түүхээр санаархаж буй болон гарч буй иргэд та бүхнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлж, аливаа хууль бус үйдлийг гаргахгүй байх, гэмт хэрэг зөрчилд өртхөөс урьдчилан сэргийлэхийг Хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнгөрсөн жилийн үерийн улмаас хохирсон иргэн, ААН-ийн 7.7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулжээ DNN.mn

2023 оны 7,8 дугаар сард болсон үерийн улмаас нийслэлийн 7 дүүргийн 120 хорооны 34 мянган иргэн, 146 аж ахуй нэгж, байгууллага үерт өртөж, нийт 35.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд зааснаар гамшгийн улмаас учирсан хохирлыг төр хариуцаж , барагдуулах эрх зүйн зохицуулалтгүй. Харин буцалтгүй тусламж олгох боломжтой. Үүнтэй холбогдуулж Засгийн газраас үерт хохирсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад татварын хөнгөлөлт үзүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд хамруулах ажлыг зохион байгуулснаас гадна үерт хамгийн их хохирол амссан Дарь-Эх орчмын иргэдэд 2.2 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг олгосон байна. Мөн үерт өртсөн гэр, орон сууц, тавилга, эд хогшил, цахилгаан эрчим хүч, авто замын болон үерийн хамгаалалтын байгууламжийн засварт 7.7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан болохыг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.