Categories
гадаад мэдээ

Оросын цөмийн шинэ номлолыг дэлхий дуу нэгтэй буруутгав DNN.mn

Өмнө нь Оросын цөмийн номлолд өөрчлөлт оруулах тухай мэдэгдэж байсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Оросын Аюулгүйн Зөвлөлийн байнгын хуралдааны үеэр “Москва цөмийн цохилт өгөх үндэслэлүүдийн жагсаалтыг өргөжүүлж байна” гээд “ОХУ-ын бүрэн эрхт байдалд ердийн зэвсгээр ноцтой аюул заналхийлэл учруулсан тохиолдолд цөмийн хариу арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэх болно” гэж мэдэгдэв. Баримт бичгийн шинэчилсэн хувилбарт цөмийн зэвсэггүй аливаа улс цөмийн зэвсэгтэй улсын оролцоотой, эсвэл дэмжлэгтэйгээр Орост хийсэн түрэмгийллийг Орос руу хийсэн хамтарсан дайралт гэж үзэх болсон гэж Путин нэмж хэлэв. Мөн Беларусийн эсрэг түрэмгийлэл үйлдсэн тохиолдолд Орост цөмийн зэвсэг хэрэглэх эрх үүснэ” гэж мэдэгджээ. РИА Новости “Орос улс цөмийн зэвсэг ашиглахдаа маш хариуцлагатай хандсаар ирсэн бөгөөд энэ нь тус улсын бүрэн эрхт байдлыг хамгаалах эцсийн арга хэмжээ юм” гэж мэдээлсэн бол ТАСС “Путин анх удаа цөмийн зэвсгийн асуудлаарх Оросын Аюулгүйн Зөвлөлийн байнгын хуралдааныг олон нийтэд нээлттэй хийв” гэж мэдээлэв. Харин Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “ Энэ бол Киевийг дэмжиж буй барууны орнуудад өгсөн анхааруулга” гээд “Энэ бол эдгээр улсууд манай улсад цөмийн бус янз бүрийн аргаар халдлага үйлдвэл ямар үр дагавар гарахыг анхааруулж буй дохио юм” гэж тайлбарлав. Европын Комисс ОХУ-ын цөмийн номлолоо өөрчлөх тухай мэдэгдлийг “Владимир Путины онц хариуцлагагүй, хүлээн зөвшөөрөгдах ёсгүй зан үйлийн үргэлжлэл” гэж нэрлэв. Европын Холбооны Гадаад бодлогын албан төлөөлөгч Петер Стано Брюссельд болсон хэвлэлийн бага хурлын үеэр “ Путин цөмийн зэвсгийн сүрдүүлгээр анх удаа “тоглож” байгаа нь энэ биш юм” гээд “ОХУ-ын ерөнхийлөгч энэ удаад НҮБ- ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр цөмийн сүрдүүлгээр дахин дахин тоглохоос ичихгүй гэдгээ нотолж, өөрийн жинхэнэ дүр төрхөө дэлхий дахинд харуулав. Европын Холбоо энэхүү заналхийллийг эрс эсэргүүцэж, бидний байр суурь өөрчлөгдөхгүй, хэвээр байх болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Бид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн улс орныг төлөөлж буй хүн ямар бодлогогүй, хариуцлагагүй үйлдэл хийж байгааг олон улсын хамтын нийгэмлэгийн бусад түншүүддээ ойлгуулахыг хичээх болно. Учир нь Путин энх тайвныг сахиулах энэхүү олон улсын байгууллагын үүргийг хөсөрдүүлж байна” гэж мэдэгдэв. Мөн АНУ- ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен О Х У – ы н е р ө н х и й л ө г ч В.Путины цөмийн зэвсгийн шинэ сүрдүүлгийг эрс шүүмжилж “Энэ бол үнэхээр хариуцлагагүй явдал бөгөөд өмнө нь Путины цөмийн з э в с г и й н с ү р д ү ү л г и й г дэлхийн олон улс, тэр дундаа Хятад улс хүртэл шүүмжилж анхааруулж байсан. Гэтэл НҮБ-ын Е р ө н х и й А с с а м б л е й н хуралдааныг тохиолдуулж Путин шинэ заналхийлэл өдөөж байна. Өнөөдөр цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх талаар илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай болоод байхад Путины энэ мэдэгдэл дэлхий нийтэд сөрөг үр дүн үзүүлж байна” гэж мэдэгдэв. Үнэндээ бол Путины дээрх мэдэгдлийг энгийн үгээр тайбарлавал ийм юм. Энэ сарын 20-нд Украины ерөнхийлөгчийг АНУ-д очиход Путин өөрийн сүр хүчийг харуулахаар шийдсэн ч Оросын Плесецк цэргийн сансрын буудалд “RS-28 Sar￾mat” тив алгасах баллистик пуужин нь хөөрөлгүй өөрийн үүр болох хонгилд дэлбэрч, 62 м өргөн цооног үүсч, тэр хавийнхаа дэд бүтцийг газрын хөрстэй тэгшлэн ажилчид, цэргийн удирдлага, эрдэмтэн судлаачид нь амь үрэгдсэн гал түймэр хиймэл дагуулын авсан зурганд хүртэл буусан юм. Сэтгүүлчид Оросын “Сармат” п у у ж и н г и й н т у р ш и л т амжилтгүй болсон талаар асуухад Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Бидэнд энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй. Энэ нь манай армийн бүрэн эрхэд хамаарах асуудал тул би тэдэнтэй холбоо барихыг та бүхэнд зөвлөж байна” гэж хариулсан билээ. Гэтэл Орост ийм явдал бас анх удаагаа ч болж байгаа юм биш. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 20-нд АНУ- ын ерөнхийлөгч Жо Байден Киевт айлчлах үеэр Оросууд бас “Сармат”-аа хөөргөсөн юм. “Сармат” пуужингийн хөдөлгүүрийн эхний шат ажиллаж пуужин үүрнээсээ хөөрсөн ч дараагийн шат нь ажиллаагүй учир агаарт хөөрч чадалгүй буцаж газарт унасан. Харин үүнийг Кремлийн суртал ухуулагчид “Манай “Сармат”-ын туршилт хэсэгчлэн амжилттай болсон” гэж зарласан. Хэрэв Оросын “Сармат” пуужин атомын бөмбөг тээж байсан бол үүрнээсээ хөөрсний дараа эргэж өөрсөд дээр нь унаж дэлбэрэх байв. Ийм явдлыг Оросууд “хэсэгчилсэн амжилт” гэх юм байна. Үнэндээ бол ОХУ- ын Үндсэн хуулиараа Оросын цөмийн зэвсгийн гол бүрэлдэхүүн болох олон давхар байшин шиг радааруудад нь дроны дараалсан цохилт өгөхөд, Курск мужийн зарим газар нутгийг нь Украин эзлэн авангуут л Путин хариу болгон цөмийн цохилт өгөх ёстой байсан. Гэтэл Үндсэн хуулиа биелүүлээгүй хүн цөмийн номлолдоо өөрчлөлт оруулах тухай ярьж сууна. Мөн олон улсын судлаачид, давуу байдлаа алдах учраас Оросын худалдааны гол холбоотон Хятад, Энэтхэг улсууд Оросыг цөмийн зэвсэг хэрэглэхийг яасан ч зөвшөөрөхгүй, мөн НАТО түрүүлж цохилт өгөхгүй, цөмийн дайн гарахгүй гэдгийг мэдэж байсан генералууд нь Оросын цөмийн бөмбөг, тээгч пуужингуудаа аль хэдийнэ “идчихсэн” гэж тайлбарлаж байгаа билээ. Бас Путин ямар нэгэн аргаар ганц нэг цөмийн бөмбөг, пуужин хөөргөх гэж оролдвол АНУ, Их Британи, Франц улсууд хоорондоо зөвлөлдөж цаг алдалгүй, тус тусдаа энгийн пуужингуудаар шууд цохилт өгч Москвагийн удирдлага, Украинд байгаа арми, хамгийн гол нь Путинг өөрийг нь шууд устгана гэдэг нь тодорхой болчихсон. Тэгээд ч Путин дээрх мэдэгдэлдээ “цөмийн цохилт өгнө” гэж хэлэлгүй, харин “хэлэлцэж эхэлнэ” бас “эрх үүснэ” гэсэн билээ. Мөн АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ- ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр.Хятад, Бразилаас гадна Боливи, Турк, Өмнөд Африк, Колумб, Египет, Индонез, Казахстан, Кени, Замби, Алжир гэсэн 12 улс гарын үсэг зурж “Бид үй олноор хөнөөх зэвсэг, ялангуяа цөмийн, хими, биологийн зэвсэг хэрэглэх аюулаас татгалзахыг уриалж байна” гэсэн албан мэдэгдэл гаргав. Иймээс энэ бүхэн бол Путины дотооддоо өөрийгөө яагаад Үндсэн хуулиа биелүүлээгүй болохоо тайлбарлах гэсэн, харин гадагшаа бол өөрийнх нь тавиул болчихсон Трампын сонгуульд дэмжлэг үзүүлэх гэж оролдож буй түүний сураггүй болоод байсан шинэ “улаан шугам” тавих оролдлого буюу ээлжит худал сүрдүүлэг юм.

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Yutong Bus” компанийн угсраа загвартай автобуснууд үйлчилгээнд явж эхэлжээ DNN.mn

“Yutong Bus” компанийн урт, угсраа загвартай автобуснууд өнөөдрөөс үйлчилгээнд явж эхэлжээ. Үлдсэн 10 автобусыг дараагийн ээлжид татан авах юм байна.

Нийслэл хот нийтийн тээврийн 30 шинэ автобус авна гэж мэдээлж байсан. Эдгээр автобуснаас 20 ширхгийг БНХАУ-аас Улаанбаатарт авчирчээ.

Categories
мэдээ нийгэм

Метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтын I шатыг аравдугаар сарын 3-нд зарлана DNN.mn

Улаанбаатар хотын зүгээс дэлхийн хэмжээний томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлээд хэдийн эхэлсэн. Тэр дундаа авто зам, гүүрэн байгууламж барих бүтээн байгуулалтыг шинэ түвшинд хийж байгаа. Үүний нэгэн жишээ бол сүүлийн 10 жил зөвхөн яригдсаар ирсэн метро барих төсөл юм. Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийг 2024 оноос шуурхай хэрэгжүүлж, төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын тендерийг нээлттэй зохион байгуулсан. Улмаар БНСУ-ын “Духуа инженеринг” ХК өнгөрсөн долоодугаар сараас метро барих ажлын зөвлөх үйлчилгээг хариуцан хэрэгжүүлж, төлөвлөлтүүдээ боловсруулж байгаа юм. Төлөвлөгөөний дагуу энэ аравдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд барилга угсралтын ажлын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр үе шатыг зохион байгуулахаар болсон. Тэгвэл метро барих төслийн талаар өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийн төслийн менежер, инженер Т.Даваадалайтай ярилцлаа.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээ хуваарийн дагуу хийгдээд явж байна. Барилга угсралтын ажлын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр үе шатыг аравдугаар сарын 3-нд эхлэхээр төлөвлөж байна. Бидэнд өнөөдөр дэлхийн хэмжээний томоохон төслүүд болох Эмээлт эко аж үйлдвэрийн парк , Сэлбэ дэд төв, Шар хад дэд төв, Баянхошуу дэд төв, хог шатаах болон лаг боловсруулах үйлдвэр, хот доторх хурдны замууд, хоёрдугаар түвшний замууд зэрэг бүтээн байгуулалтын ажлуудаа гүйцэтгэхэд инженер, техникийн ажилчид хамгийн чухал байна. Монгол Улс дэлхийд эдийн засгаараа буюу дэлхийн улсуудын дотоодын нийт бүтээгдэхүүний жагсаалтаар 140 дүгээр байрт дөхөөд явж байна. Гэсэн ч дэлхийн эдийн засгаараа хүчирхэг эхний 40 орон хэрэгжүүлж байгаа метро, хурдын замын төслүүдэд бид оролцож байна. Тиймээс төслүүдийг хэрэгжүүлэхэд ажиллах хүчийг нөхөх хэрэгтэй. Түүнчлэн дэлхийн хэмжээний бүтээн байгуулалт хийхэд тендер шалгаруулалтын нөхцөлийг ч мөн шинэчлэх хэрэгтэйг би хэлсээр байна. Анхдагч хэрэгцээгээр хангах Африкийн орнуудад зориулсан хуулийг манайх шиг том бүтээн байгуулалт хийгээд эхэлсэн улсад хэрэглэхэд тохиромжгүй” хэмээн хэллээ.

Аж үйлдвэр, инженерийн том төслүүд дээр ажиллах хүч яагаад дутагдаж байгаа талаар инженер Т.Даваадалай Хотын даргад хариулт өгсөн. Тэрбээр “Бид өмнө нь дандаа ашиглалт буюу бусдын бүтээгээд өгсөн зүйлс дээр ажилладаг байсан. Харин өнөөдөр бид аж үйлдвэрийн том төслүүдээ хэрэгжүүлэхэд бүхнийг эхнээс нь өөрсдөө гардаж бүтээн байгуулна. Үүнд туршлага, сэтгэл, зүтгэл бүх ур чадвараа гаргаж хийж харуулах хэрэгтэй. Мөн дэлхийн хэмжээний том төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай инженер, техникийн ажилчдыг улсдаа авчирч ажиллуулах нь таны хэлснээр чухал байна” гэдгийг тодотгосон юм.

Ийнхүү нийслэлд хэрэгжүүлж буй дэлхийн хэмжээний томоохон бүтээн байгуулалтын нэг метро барих төслийн барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлнэ. Зөвлөх үйлчилгээ, инженеренгийн ажлууд үе шаттай хэрэгжиж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно DNN.mn

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

2024 оны есдүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 мерт, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна


2024 оны аравдугаар сарын 01-нээс 2024 оны аравдугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

10 дугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 03-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 10-р сарын 03, 04-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 10 дугаар сарын 2-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. 04-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тэмээтэй хөшөөнөөс “И-Март” дэлгүүр хүртэлх авто замыг шинэчиллээ DNN.mn

Тэмээтэй хөшөөнөөс “И-Март” дэлгүүр хүртэлх авто замыг шинэчиллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төрийн айлчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнийг түр хязгаарлана DNN.mn

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам тэргүүтэй зочид, төлөөлөгчид 2024 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаатай холбогдуулан Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их, бага тойруу орчмын зарим замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.

Иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Компаниудын хувьцааг төр эзэмших нь дампуурал руу хөтлөх үү DNN.mn

Монголын төр байгалийн баялгийнхаа 34 хүртэлх хувийг эзэмших эрх хуулиар нээлттэй хэвээр байгаа. Гэтэл энэ долоо хоногийн Засгийн газрын хурлаар хувийн хэвшлийн эзэмшилд байдаг стратегийн есөн ордын 34, 50 хувийг төр авахаар болсноо зарлалаа. Энэ асуудлаар удахгүй хувийн хэвшлийнхэнтэй хэлэлцээрийн ширээний ард суух юм гэнэ. Энэ бол хувийн хэвшлийг шууд устгаж байгаагийн нэг хэлбэр гэхэд буруудахгүй. Үүнийг маш энгийнээр тайлбарлая л даа. МАК ХХК-ийн 34 хувийг төр эзэмшихээр боллоо гэж бодъё. Төр зүгээр л 34 хувийн орлого ашгийг аваад сууна гэж бодож байгаа бол тэрэн шиг худал юм үгүй. Төрийн 34 хувийг төлөөлж уг компанийн удирдах зөвлөлд төрийн дунд шатны нэг албан хаагч очиж таарна. Компанид бусдад нээлттэй ярих, ярихгүй юм гэж бий. Олон нийтэд дуулгах дуулгахгүй өөрийн стратеги гэж бий. Энэ бүгдийг нь томилогдож очсон албан тушаалтан өөртөө ашиг гаргахын тулд ямар ч мэдээллийг задална. Учир нь хамар доогуур нь тийм их мөнгө урсаж байхад цалингаас өөр юм авахгүй гэж бодохоос юу ч хийхэд тэр бэлэн байх биз. Төрийн 34 хувийн балгаас болж тус компаны удирдлагад хаоус орон зай үүснэ. Шалдар булдар юм шиг боловч энэ бол компанидаа их ноцтой байдлыг үүсгэнэ. Ийм хагаралтай байдалд орчихсон компаниуд ашиг орлого ярих нь байтугай дампуурлаа хэдий хугацаанд зарлах вэ гэдэгтээ тулна. Учир нь төрийн гар хүрсэн бүхэн сүйрдгийг социализмын үеэс бид их тод томруун харсан. Биднээс гадна дэлхий нийт ч энэ замыг тойрч биш, туулж л гарсан учраас болдоггүй юм гэдгийг маш сайн мэднэ. Засгийн газрын шийдвэрийг танилцуулсан Н.Учрал сайд олон нийтэд сайхан сонсогдохоор л ярьж байна лээ. “Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Бидний эцэг өвгөд халуун амь, бүлээн цусаараа үлдээсэн. Тиймээс ард түмэн байгалийн баялагтаа эзэн байх ёстой. Тусгай зөвшөөрөл гэсэн алга дарам цаас барьчихаад ард түмний баялгийг миний өмч гэж хэлж хэрхэвч болохгүй” гэж байна лээ. Ер нь дэлхийд алга дарам цаасгүйгээр хөрөнгө эзэмшиж байгаа ямар байгууллага, ямар хүн байна вэ. Бүгд л алга дарам цаасаар хөрөнгө эзэмшиж байгаа биш үү. Тэгж яривал бид өөрсдөө ч атгахан цаасаар (иргэний үнэмлэхээр) өөрийгөө амьтан биш хүн гэдгээ, Монгол Улсын иргэн гэдгээ баталгаажуулж харуулдаггүй билүү. Бүүр ч жижигхэн цаасыг мөнгө гэж нэрлээд энэ дэлхийн бүх зүйлийг худалдан авцгаадаггүй билүү. Алга дарам цаас бол хүний нийгмийг устгах хүчтэй гэдгийг бид бүгд мэднэ.

Наадах цаадахыг боддоггүй тэжээлгээд сурчихсан ард түмэнд сайдын үг их сайхан сонсогдож байгаа байх. Гэхдээ ийм замаар алхвал сүйрдэг гэдгийг тодоор нотолсон улс үндэстний түүх олон бий. Наанадаж Венесуэлийн гасалмаар түүхийг бүгдээрээ мэдэх байх. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес баячуудаас хөрөнгийг нь авч ард түмэндээ эзэмшүүлнэ гэж олон нийтэд зарласан. Үүнийгээ ч хийсэн. Хувийн хэвшлийнхний өмчийг хурааж улсын өмчид авсан. Төрийн хяналтаас болж олон аж ахуйн нэгж дампуурсан. Улсынх нь эдийн засаг сөхөрсөн. Удалгүй ардчилсан Венесуэл, венесуэлчүүд тартагтаа тулсан үндэстэн болж, тоталитар дэглэм рүү шилжсэн. Ингэж улс үндэстнээ тэр сөнөөсөн.

Ер нь төрийн хөрөнгө гэж байдаггүй. Яахав, төрийн өндөр дээд албыг хашиж яваа нөхдүүд ард түмний өмч хөрөнгө гэдэг л юм. Ачир дээрээ төрийн хөрөнгө гэдэг тухайн үед эрх барьж байгаа хэдэн дарга нарын хөрөнгө болдог. Үүнийг социалист системээр 70 жил явсны хувьд монголчууд бүгд мэднэ. Ард түмэн бүгдээрээ нэг хөрөнгийг эзэмшинэ гэдэг бол ёстой цонхны цаанаас чихэр долоолгодог заль. Тийм учраас л хувь хувьдаа хөрөнгөтэй байдаг. Тиймээс л хувийн өмчийг, чөлөөт эдийн засгийг эрхэмлэдэг улс орон өнөөдөр дэлхий нийтэд нэр хүндтэй, нөлөөтэй байгаа юм. Стратегийн ордуудын хувьцааг ард түмэнд эзэмшүүлнэ гэж байгаа нь 1950-иад оны мал нийгэмчилсэнтэй төстэй сонсогдоод байх юм. Төр хувийн хэвшлийнхэн дээр очоод хэлэлцээр хийнэ гэхэд урдаас нь өгөхгүй, үгүй гэж хэлэх зоригтой хүн олдох болов уу даа. Түүхэндээ тэгж чадаагүй юм шүү дээ.

Хэрвээ хэлэлцээрт орно гэвэл үүнд туслах гадаадын шилдэг хуульч, олон улсад нэртэй том хуулийн фирмийг хөлслөх ажлыг компаниуд зохион байгуулах хэрэгтэй. Стратегийн орд эзэмшигч компанийн удирдлагууд дангаараа хэлэлцээрт орвол айлгаж байгаад л авна. Айлгахаа байг гэхэд заль мэх нь дийлддэггүй гэдэг нь түүхээс ил харагддаг.

Малыг нийгэмчилсэн түүх инээдтэй шүү дээ. Мал нийгэмчлэх хурлын үеэр ганц ч хүн гаргахгүй хэрнээ цай цанаж өгөөд л байж. Хүн цай өгөхлөөр уудаг нь Монголын ёс. Өдөржин цай уусан хүмүүс давсаг нь хагарчихаа алдана. Шээх гэхээр хэдэн мал өгөх юм бэ, бушуухан хэлчихээд гар гэж суулгасаар нийгэмчилсэн гэдэг. Тавин онд ийм арга хэрэглэсэн улс өнөө үед ямар мэх хэрэглэхээ мэдэлгүй дээ. Сайдын яриад байгаа шиг бүх нийтээр буюу ард түмнээрээ хөрөнгө эзэмшинэ гэдэг бол үлгэр гэдгийг социализмын далан жилийн хугацаанд бид яс махаараа мэдэрсэн. Харин хувьцаа эзэмшиж, тэр нь бирж дээр “амьд” бол өөр хэрэг.

Дэлхий нийтэд төмөр хатагтай хэмээн алдаршсан Маргарет Тэтчерийн хэлсэн “Социалистууд ихэвчлэн баялгийг хуваарилахаас эхэлдэг. Гэвч эхлээд баялаг нь бүтээгдэх ёстой гэдгийг тэд мартсан байдаг” гэдгийг Монголын улстөрчид өнөөдөр ойлгомоор байх юм. Ой тойндоо шингээмээр байна.

Үүнээс гадна стратегийн бус орд эзэмшдэг том компаниудын эзэд дотроо баяртай суугаа байх. Хувийн хэвшлийн эзэмшилд байгаа стратегийн ордыг төр эзэмшинэ гэдэг тэдний хувьд нэг том өрсөлдөгч нь жагсаалаас гарч байгаа хэрэг шүү дээ. Хэрвээ төр хувийн эзэмшил рүү дайрдаг энэ үйл явц цааш өргөн хүрээнд үргэлжилбэл та бүхнийг ч тойрохгүй гэсэн үг. Ц.Баатарсайхан захирал “Говь”, “Хаан банк” хоёрыг миний өмч гэж бодож суугаа байх. Нэгэн цагт Хаан банк ч, Говь ч улсын өмч байсан. Улсынх байсан учраас төр хувьцаа эзэмшинэ гээд нэг л өдөр мэдэгдэж магадгүй л болж байна. “Номин Холдинг” группийн А.Шагдарсүрэн гуай “Энэ ч надад падгүй дээ” гэж дуугүй өнгөрч магадгүй. Гэхдээ Улсын их дэлгүүр нэгэн цагт мөн л улсын өмч байсан шүү дээ. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр Монголын бүх баячуудын хөрөнгийг төр авч дампууруулахад ойрхон байна. Яагаад гэвэл тэд эдгээр компанийг мөн л алга дарам цаасаар л эзэмшээ биз дээ. Нэг нартай өдөр Н.Учрал сайд та нар алга дарам цаасаар ард түмний өмчийг эзэмших эрхгүй гээд гараад ирэхэд хэлэх үг, өмөөрөх хүн олдох уу. Таван толгой гэх төрийн том компани яаж дампуурч байгааг дөнгөж саяхан бид яруу тодоор харлаа. Улсын төсөвтэй тэнцэх хэмжээний буюу 40 их наяд төгрөгийн хулгай шургачихаад байхад өнөөдрийг хүртэл хариуцлага тооцож шийтгэсэн хүнгүй сууж байна. Та бүгдийн хөрөнгийг яг ингэж л үрэн таран хийж болзошгүй байна. Тиймээс Монголыг авч яваа Монголын хөрөнгөтнүүд нэгдэж тэмцэхгүй бол таван жилийн дараа “Алга дарамхан цаасаар авчихаад…” гэж сайдад аашлуулаад бүгд хөрөнгөө хураалгачихсан сууж байх вий. Нөгөөтэйгүүр төр хувийн өмчийг дээрэмдэж байгаагаа “алга дарам цаасаар авчихсан учраас” гэж зөвтгөж байгаа нь яагаад буруу, ямар урхагтай болохыг Монголын сэтгэгч нар олон нийтэд таниулж өгмөөр байна.

Түүнчлэн “Монголын төр хайгуул хийсэн стратегийн ордууд…” гэж сайд хэлж байна лээ. Энэ их зэвүүн үг л дээ. Ачир дээрээ монголчууд ч хайгуул хийгээд олчихсон юм биш шүү дээ, эдгээр ордыг. Оросууд нээж олсон ордууд. Тиймээс ч “Бидний нээсэн юмыг та нар хэрэглэх эрхгүй, бид ядахдаа тэдэн хувийг нь мэдэх ёстой гэж оросууд хэлдэг юм биш биз дээ. Ингэж шахдаг юм биш байгаа” гэж иргэд таамаглан ярьдаг боллоо.

Р.ХИШИГ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат: Цахим залилангаар мөнгө угааж үндэсний эрсдэлийг бий болгож байна DNN.mn

“Мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр болов. Энэ үеэр Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбаттай ярилцлаа.


-Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж байгаа асуудлыг холбогдох байгууллагууд ярилцаж байна. Эрдэм шинжилгээний хурлаас ямар үр дүнг хүлээж байна вэ?

-Авлигатай тэмцэх ажлын хүрээнд бидний хийх нэг ажил бол үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгох, үүн дотроо мөнгө угаах гэмт хэргийг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг сайжруулах ёстой. Хууль хэрэглээн дээр шүүмжлэлтэй ч асуудал байна, ололттой ч тал байна. Олон улсын санхүүгийн байгууллага ФАТФ-аас манайд ямар зөвлөмж өгсөн, олон улсын стандарт шаардлага нь ямар байдаг гэдгийг манай эрдэмтэн судлаачид илтгэлдээ дурдаж байна. Олон улсын авлигын эсрэг конвенц, Венийн конвенц зэрэгт мөнгө угаах гэмт хэргийн шаардлагыг зааж өгсөн. Гэхдээ тухайн улс орон өөрсдийнхөө эрх зүйн онцлогтой уялдуулж бий болгоорой гэж хэлж өгснөөс биш ягштал мөрдөхийг шаарддаггүй. Энэ бүхнийг бид уялдуулж, тэнцвэртэй, олон талаас нь шингээсэн байдлаар зохицуулах ёстой юм. Манайх эх газрын эрх зүйн системтэй улс орон шүү дээ.

Манай улсын эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн онцлог зэрэгтэй уялдуулж хуульчлах асуудал байгаа юм. УИХ, Засгийн газраас шинээр хэрэгжүүлж эхэлж байгаа эрх зүйн шинэчлэлийн бодлоготой цаг үеийн хувьд тааруулан энэ талаарх нөхцөл байдлаа дүгнэх, гарц шийдлийг хэрэгжүүлэх тухайд чиглэсэн арга хэмжээ гэж үзэж болно.

-Мөнгө угаах гэмт хэрэг гэж яг юуг хэлээд байна вэ?

-Гэмт хэргийн улмаас бий болсон хууль бус орлого, мөнгийг хэлээд байгаа юм. Гэмт хэргийн улмаас олсон орлого, эд хөрөнгийг хууль ёсных юм шиг харагдуулж санхүүгийн системд шилжүүлж дахин ашиг хүртээд байгаа үйл явц. Энэ нь бусад гэмт хэргээ бодоход нийгэмд үзүүлэх хор хөнөөл өндөр байдаг. Санхүүгийн систем дотроо ялгаж танихад бэрхшээлтэй. Ямар гэмт хэрэг дээр суурилах вэ гэхээр маш их хэмжээний хохирол учруулсан хэрэг буюу хулгайлах, залилах, албан тушаалын гэмт хэрэг, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн эсрэг гэмт хэрэг, кибер гэмт хэргүүд байна. Сүүлийн үед блокчейн дээр суурилсан криптовалютын хэргүүд бий болсон.

Нэг үеэ бодоход нийгэм энэ төрлийн хэргийн талаар ойлголттой болсон. Мөрдөн шалгах байгууллагуудад ч практик бий болсоор байна.

-Мөнгө угаах гэмт хэргийн нөхцөл байдал манайд ямар байна вэ?

-Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл мөнгө угаах гэмт хэрэгт 2021 онд 329, 2022 онд 336, 2023 онд 308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Хэргийн шийдвэрлэлтийн хувьд 2021 онд 70 хэрэгт, 2022 онд 80, 2023 онд 88 хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.

2024 оны эхний хагас жилийн байдлаар 226 хэрэгт хяналт тавьж, 34 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байна. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас 322.1 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 13.5 тэрбумын хохирлыг нөхөн төлүүлж, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад 39.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө битүүмжилж, 70.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хураан авсан.

-Хэргийн шийдвэрлэлтийн хувьд нэлээд бага хувьтай харагдаж байна. Мөрдөх байгууллагууд дээр авлига албан тушаалын томоохон хэргүүд замхардаг гэдэг хардлага нийгэмд байдаг. Шийдвэрлэлтийн энэ хувиас харахад олон нийтийн шүүмжлэл бодогдож байна л даа?

-Мөнгө угаах гэмт хэргийн цаад суурь гэмт хэрэг нь их хэмжээний хохирол учруулсан, албан тушаалтай холбогдсон, ялангуяа гадаад улс руу хөрөнгө шилжсэн, үүнтэй холбоотойгоор гадаадаас эрх зүйн туслалцаа авах ажиллагаанаас болж хэрэг удаашрах нөхцөл бий болдог. Эрх зүйн туслалцаа авах ажиллагааг прокурорын байгууллага зохион байгуулах үүрэгтэй байдаг. Энэ ажиллагаанд сүүлийн жилүүдэд нэлээд ахиц гарсныг онцлох ёстой.

-Сүүлд томоохон албан тушаалтан Казахстан улс руу мөнгө гаргаад барилга болгочихсон дуулиан дэгдсэн. Мөнгө угаах нь санаатай үйлдэгддэг үү?

-Мөнгө угаах гэмт хэрэг санаатай үйлдэгддэг.

-Энэ төрлийн хэргийн шийдвэрлэлтийг харахаар холбогдсон хүмүүс “Хуулийн дагуу ажилласан. Хэлмэгдүүлчихлээ” гэдэг байр суурь илэрхийлэх нь түгээмэл болсон. Энэ тал дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Ер нь тухайн хүн гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй. Гэхдээ цугларсан нотлох баримтыг үнэлэх дүгнэлт өгөх хүн нь прокурор, өмгөөлөгч, шүүгч. Мөрдөх байгууллага зөвхөн нотлох баримт цуглуулна. Прокурор түүн дээр үнэлэлт өгч саналаа гаргадаг. Хавтаст хэргийг уншиж судлаад нотлох баримттай танилцаад ирэхээр хууль зүйн дүгнэлт өөр болно. Мэргэжлийн хуульчид л хууль зүйн дүгнэлт өгнө.

Нөгөө талаар мөрдөн шалгах ажиллагааны арга тактик онцлогтой. Бүхнийг ил тавиад өгчихөөр бодит байдлыг тогтоох ажиллагаанд саад учирна. Тиймээс арга тактик ажиллагаа нууцлалтай байдаг. Тиймээс бид мөрдөн шалгах ажиллагаа явуулах нөхцөл боломжийг нь хангаж өгөх ёстой.

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаанд тулгарч байгаа асуудал ганц манай улсад байгаа юм биш. Олон улсын санхүүгийн систем даяарчлагдчихсан. Шинэ төрлийн санхүүгийн механизм арга хэрэгслүүд бий болсоор байна. Криптовалютын тухай ойлголт манайд 10 жилийн өмнө байсангүй. Нэг ёсондоо шинэ сорилтууд Монгол Улсад төдийгүй олон улсад бий болсоор байгаа. Дэлхий нийтээрээ хэрхэн яаж үр дүнтэй тэмцэх тухай эрэлхийлэл явагдсаар байна. Бид ч олон улсын сайн туршлагаас суралцах, нутагшуулах, таньж мэдэх чиглэлээр олон улсын төсөл хөтөлбөр, байгууллагатай байнга ажиллаж байна. Үүнд үндэсний дархлаа, эрх зүйн хамгаалалт байх ёстой.

Мөнгө угаах гэдэг зөвхөн цагаан захтны ч хэрэг биш. Санхүүгийн мэдлэгтэй хүмүүс хийх боломжтой. Залилангийн гэмт хэрэг гэхэд маш их хэмжээний хохиролтой, улс дамначихсан үйлдэж байна шүү дээ.

-Мөрдөгч, прокурор зэрэг хуулийнхан өөрсдөө энэ төрлийн хэргийг мөрдөхөд нарийн мэдлэг чадвартай байхыг шаарддаг. Энэ тал дээр ямар бодлого баримталж байна вэ?

-Бид хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах тал дээр байгууллага бүр дотроо зохион байгуулж байна. Бид аль болох нэг ойлголтод хүрэхийн тулд гадаад дотоодын сургалтад мөрдөх байгууллагатайгаа зэрэгцэж сууж байж ойлголтоо авч байгаа юм. Цаашдаа мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах, яллах, таслан шүүх ажиллагаа хууль тогтоомжоо нэг мөр ойлгодог байхын тулд нэг ойлголттой явж байж ажиллагаанд ахиц гарна.

-Саарал жагсаалтад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой асуудлаар манайх бүдэрч орж байсан удаатай. Ер нь манайд энэ төрлийн эрсдэл үргэлж байдаг гэсэн үг шүү?

-Олон улсын санхүүгийн ФАТФ байгууллага манайхыг эрсдэлтэй орчин гэж үзээд байдаг юм. 2019 онд саарал жагсаалтад оруулаад есөн сарын дараа гаргаж байсан. ФАТФ-аас өгч байгаа зөвлөмжийн дагуу Монгол Улс байнга тайлангаа тавьдаг. Хамгийн сүүлд 2023 онд 40 зөвлөмжийг бүрэн биелүүлсэн Азийн анхны улс гэдэг үнэлгээ авсан. Өнөөдөр Саудын Арабад Ази, Номхон далайн орнуудын байгууллагуудын хурал дээр Монгол Улсыг сайшаасан тухай дуулсан.

Гэхдээ бид тайвшрах борлоогүй. 2029 онд дахин үнэлүүлнэ. Түүнээс өмнө хийх хөтөлбөр төлөвлөгөө байна. Үндэсний хууль тогтоомж, үндэсний системээ дархлаажуулах ажил байгаа юм. Түүнд бэлдэж байгаа нэг ажил бол өнөөдрийн энэхүү арга хэмжээ.

-Хурлын үеэр шүүх байгууллагын зүгээс энэ төрлийн хэрэгтэй тэмцэхэд шүүхийн эрх хэмжээ хязгаарлагдмал гэдгийг онцолж байсан. Тэгвэл прокуроруудад ямар бэрхшээл байна вэ?

-Ерөөсөө мөрдөн шалгах байгууллагууд хуулийг нэг мөр хэрэгжүүлэх ёстой. Хуулийнхаа стандарт шаардлагыг боловсронгуй болгох тухай юм. Мөнгө угаах гэж юуг хэлэх, суурь гэмт хэргээ хэрхэн тодорхойлох ёстой юм гээд явах хэрэгтэй байгаа. Үүнийг тодорхойлохын тулд үндэсний эрсдэлийг тодорхойлох ёстой байдаг. Манайх 2017 онд үндэсний эрсдэлийг тодорхойлсон. Өнөөдөр нөхцөл байдал өөр болсон. Монголд авлига албан тушаалын хэрэгтэй зэрэгцээд үндэсний эрсдэлийг бий болгож байгаа том асуудал цахим орчинд хохирол учруулж байгаа гэмт хэрэг болж байна. Тиймээс энэ чиглэлд түлхүү анхаарах шаардлагатай байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

БНХАУ БОЛОН МОНГОЛ УЛС ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГАА БЭХЖҮҮЛЖ, АРД ИРГЭД ҮР ӨГӨӨЖИЙГ НЬ ХҮРТЭЖ БАЙНА DNN.mn

“Хятадын аялал” тренд дэлхий даяар эрчимтэй өрнөж буй энэ үед Эрээн хотын боомтын зорчигчид хүлээн авах хэсэг Хятад даяар аялан адал явдлыг мэдрэхийг тэсэн ядан хүлээж буй аялагчдын хөл хөдөлгөөнд дарагдаж байна.

БНХАУ-ын хойд нутгийн Өвөр Монголын ӨЗО-ы Эрээн хот бол Хятад-Монголын хилийн хамгийн том хуурай замын боомт билээ.

Үүргэвч үүрсэн, өлмий дээрээ өндөлзөн, нүд нь догдлолоор дүүрэн буй нь илэрхий нэгэн залуу олны дундаас онцгойрч харагдсан нь Батмөнх юм.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭРЧИМТЭЙ ХӨГЖИЛ

“Манай Монголд “Хятадын аялал” жинхэнэ хит болж байна. Би Хя­тадын Ханжоу, Сиань гэх мэт олон хотоор аялж бай­сан” гэж Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын харьяат Батмөнх ярилаа.Аялахад ая тухтай, амарч зугаалах өртөг боломжийн учир Монголын олон жуулчин түүн шиг Хятадаар аялах сонирхолтой буйг тэрбээр хэлэв.

Үүний зэрэгцээ Хятадын иргэд ч олноороо Монголоор ая­лан хөрш орныхоо бай­галийн сайхныг, ардын уламжлал, ёс заншилтай танилцдаг болсон байна. Хятадын төвийн нутгийн Хубэй мужийн төв Ухань хотын харьяат, 34 настай Хао Сяомин галт тэргээр Улаанбаатараар тав хоног аялаад буцаж буйтай бид таарсан юм.

“Монголын тал нутаг, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, гэр сууц нь надад маш их таалагдсан. “Улаанбаатарын үдэш” гэдэг дуу Монголыг сонгон аялахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн” гэж тэрбээр ярилаа. Энэ дуу хята­дуудын дунд алдартай бөгөөд үүний үгийг хятад хэлээр орчуулсан байдаг билээ.

Эрээний боомтын хилийн шалган нэвтрүүлэх товчооны статистик мэдээнд дурдсанаар, энэ оны эхэн үеэс есдүгээр сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд Эрээн хотын авто зам болон төмөр замын боомтуудаар  1.75 сая хүн орж, гарсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 95 хувиар, 442 мянган тээврийн хэрэгсэл зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс бараг хоёр дахин өссөн үзүүлэлт аж.Энэ мэт үзүүлэлт нь Хятад-Монголын харилцаа хэрхэн өргөжин тэлж буйн тод илрэл юм.

Соёл, зан заншлын арвин өвтэй, газар нутгийн хувьд ойр хөрш орнуудын хувьд сүүлийн жилүүдэд Хятад болон Монгол хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нь аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, худалдаа зэрэг янз бүрийн салбарт өргөжин тэлж, улмаар хоёр орны ард түмний  аж амьдрал, сайн сайхан байдлыг хөхиүлэн дэмжиж, харилцан суралцах боломжийг нэмэгдүүлсээр байна.

БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОМЖУУД

Эрээн хотын 1-р дунд сургуулийн нэг ахлах ангид л гэхэд 40 монгол сурагч сурч, хятад хэл үзэж байна.

“Би Хятад хэл, биеийн тамирын хичээлд дуртай. Би хятад найзуудтайгаа голдуу сагсан бөмбөг тоглодог” гэж Монголын Хэнтий аймгаас ирсэн, 17 настай Мягмар-Эрдэнэ хүү ярилаа.

Мягмар-Эрдэнийн эгч мөн Хятадад сурч байжээ. Эгч нь Монголдоо хариад Хятадтай худалдаа хийдэг нэгэн компанид ажилладаг болсон байна. “Би эгч шигээ хятад хэлээ маш сайн сурахыг хүсдэг гэж Мягмар-Эрдэнэ ярьсан юм.

Тус сургуулийн дэд захирал Бао Сюхуагийн хэлснээр, 2006 оноос хойш 2000 гаруй монгол сурагч энэ сургуульд суралцсан бөгөөд тэдний дийлэнх нь Хятадын янз бүрийн их дээд сургуулиудад элсэн суралцсан байна.

Монголчууд боловсрол эзэмшихээс гадна эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Хятадыг зорьдог болжээ.

Улаанбаатар хотын харьяат, 65 настай Гэрэлцэцэг үе мөчний хүнд өвчнөө Эрээн хотын Монгол-Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлэгт эмчлүүлжээ. Тэрбээр эмнэлгийн үйлчилгээ авахаар анх удаа Хятадад ирсэн нь энэ. Зүү, бумба тавиулах гэх мэт эмчилгээг 10 орчим өдөрт өдөр тутам хийлгэснээр түүний зовуурь мэдэгдэхүйц намдсан байна.

Хятадад өвчнөө эмчлүүлсэн өөр нэгэн монгол хүн бол БНХАУ-д нүдний болор солих мэс засалд орсон Соёлт юм. Улаанбаатар хотын харьяат Соёлт нүдээ эмчлүүлснээр нутагтаа хариад ажилд орсон байна. Ийнхүү нүдээ эмчлүүлж, ажил хийх боломжтой болсон нь зүүд мэт санагдаж буйгаа тэрбээр илэрхийлсэн юм. Хятадын эмч нар сүүлийн таван жилийн хугацаанд Монголын 1000 гаруй иргэнд нүдний хараа сэргээх мэс заслыг үнэ төлбөргүй хийж өгсөн байна.

МОНГОЛ БАРАА

Эрээн хотын гудамжаар явбал олон тооны дэлгүүрийн хаягийг хятад ханз, ӨМӨЗО-ы уламжлалт монгол бичиг, Монголд түгээмэл хэрэглэгддэг кирилл монгол гэсэн гурван хэлбэрээр бичсэн байхтай таарна.

Эрээн хотын нэгэн томоохон худалдааны төвийн импортын бараа­ны үзэсгэлэн худалдааны танхимын лангуунууд дээр зөгийн бал, улаанбуудайн гурил, үхрийн мах, хуурай сүү, тэмээний ноос, ноолууран хувцас гэх мэт олон төрлийн монгол бараа байна.

Эрээн хотын оршин суугч Гу Сяозин импортын барааны “Яозинь” супермаркетын байнгын үйлчлүүлэгчдийн нэг. Цаг агаар хүйтэрч эхэлж буй учир тэрбээр тус дэлгүүрээс саяхан монгол ноосон өвдгөвч, нэхий бээлий худалдан авсан гэнэ.

Тэрбээр мөн “Би Монголын зөгийн бал, гурил авах дуртай” гэлээ.

Тус супермаркетын менежер Ли Вэй ярихдаа “Манайх монгол бараа бүтээгдэхүүн авчрах дуртай. Манайд мөн Япон, Франц болон Германы импортын бүтээгдэхүүнүүд байдаг” гэсэн юм.

Хятадын иргэд монгол бараа бүтээгдэхүүнийг таашаах болсон нь Монголын аж ахуйн нэгжүүд Хятадад бизнесээ өргөжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлж байна. Тухайлбал, Монголын алдартай ноолуурын брэнд болох “Говь” компанийн дэлгүүрүүд Өвөр Монголын ӨЗО-ы Эрээн хот болон Шилийн хотод нээгдээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.

ХОЁР ТАЛЫН ХУДАЛДАА

Улаанбаатар хотын харьяат, 28 настай Түшиг Эрээн хотод ажилладаг бөгөөд тэрбээр хятад хэлээр чөлөөтэй ярьдаг. Түшиг анх 2018 оны зургадугаар сард Эрээн хотод ажиллахаар ирж байсан бөгөөд 2020 оны эхээр нутаг буцан гэр бүл зохиож, гэрлэсэн байна.Тэрбээр өнгөрсөн онд нөхөр, хүүхдүүдийн хамт Эрээн хотод буцаж ирээд худалдааны чиглэлээр ажиллах болсон бөгөөд өдгөө Улаанбаатар хотод хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрт БНХАУ-аас машин, тоног төхөөрөмж, эд анги нийлүүлдэг ажил хийж байна.

Түшиг шиг Эрээн хотод ажиллаж, амьдардаг гадаадын иргэд олон бий. Тэдний дундаас Биндэръяаг онцолъё. Хөргүүртэй ачааны машины жолооч болох 38 настай энэ залуу хятад жимс болон хүнсний ногоог Улаанбаатарт хүргэхээр хилээр байнга орж, гардаг. “Хятадын хүнсний ногоо монголчуудын зоогийн ширээг баяжуулах болсон” хэмээн жолооч залуу яриад, хүнсний ногооны худалдаа эрхлэх болсноор дан “махан хоолтон” шиг болсон хооллох зуршлаа өөрчилж, эрүүл хооллодог болсноо хуучлав.

Монголын Замын-Үүд болон Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт өдгөө ид өрнөж бөгөөд энэ нь Хятад улсын хувьд хөрш орнуудтайгаа хамтран байгуулж буй хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны гурав дахь бүс болох юм.

Нийт 18.03 хав.дөр.км талбай бүхий Хятад-Монголын Эрээн хот, Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нь олон улсын худалдаа, логистик, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх Хятад улсын зорилтыг хөхиүлэн дэмжээд зогсохгүй Монгол Улсын задгай ашигт малтмалын логистикийг хөгжүүлэх, олон улсын худалдаа болон соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг зорилтуудыг ажил хэрэг болгоход түлхэц үзүүлнэ. Тус бүсийн барилгын талбайгаас холгүйхэнХятад-Монголын бартер худалдааны зах байдаг бөгөөд тэнд монголчууд ноолууран бүтээгдэхүүн худалдаалдаг бол Хятадын нэхмэлийн компаниуд тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

2020 онд БНХАУ-ын Засгийн газар Эрээн хотыг импортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилтын 13 бартер худалдааны бүсийн нэг болгосон юм. Энэ оны эхний долоон сарын байдлаар Эрээн хотын бартер худалдааны хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1.34 дахин өсөн 400 сая юань давсан байна.

 

 

Categories
story-news

ТОЙМ: “Сумдыг нэгтгэх нь амьдралын шаардлагаар үүссэн ажил” хэмээн өгүүллээ