Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Амгалан: НДШ-ийг аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж тогтоох нь буруу DNN.mn

“Шинэтгэлийн гарц” судалгааны хүрээлэнгийн захирал, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Д.Амгалантай ярилцлаа.


-Нийгмийн даатгалын шимтгэл аж ахуйн нэгжүүдэд ихээхэн дарамт болж байгаа талаар бизнес эрхлэгчид ярьдаг. НДШ-ийн хувь хэмжээг бууруулах ямар боломж байна вэ?

-нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ их байгаагаас гадна өөр нэг том шалтгаан нь албан журмаар төлдөг. Гэтэл эргээд хүртээмжийг нь бараг авдаггүйд гол учир нь байгаа юм. Тухайлбал, НДШ төлөгч даатгуулагчийн цалингаасаа төлсөн шимтгэлийн мөнгө Нийгмийн даатгалын санд өөрийнх нь нэр дээр төвлөрч хуримтлагдан ирээдүйд тэтгэвэрт гарахдаа бөөнд нь шууд авах буюу өвлөж үлдэхгүй алга болчихдогт байгаа юм.

Тэгэхээр энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж тогтоох нь буруу. Энэ тохиолдолд цалин орлого өсч харагдахгүй.Аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж НДШ-ийг тогтоох гэхээс илүүтэй хөдөлмөрийн капиталаас хамаарч тогтоох нь илүү үр дүнтэй. Юу гэсэн үг вэ гэхээр тухайн компани ажилтандаа өндөр цалин өгөх тусам аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсдэг гол учир нь байгааг ойлгох цаг болсон. Дараагийн гол асуудал бол хүртээмжтэй болгох. Нийгмийн даатгалын сан гэдэг бол төсвийн гадуурх тусгай сан. Тиймээс төсвийн сан шиг өөр зүйлд ашиглаж болохгүй. Мөн тусгай менежментийн ур дүй хэрэгтэй.

-Ер нь аж ахуйн нэгжүүд нийт орлогынхоо хэдэн хувийг, иргэд авч байгаа цалингийн хэдэн хувийг татварт өгч байна вэ?

-Өнөөдөр иргэн, аж ахуйн нэгж нь үйл ажиллагаанаас хамаарч 11 албан татвар, 14 төлбөр, гурван хураамжийг төлдөг. Үйл ажиллагаанаас хамааран татварын төрөл, хувь хэмжээ өөр, өөр. Жишээлбэл, зээл аваад бизнес эхлүүлбэл НӨАТ, ААНОАТ, ХХОАТ, Гаалийн татвар, НДШ, зээлийн хүү, түрээс гэх мэт татвар төлөх болдог. Энгийн ажил олгогч, ажилтан хоёр дундаас нь татвар, НДШ гэж 37 хувийг суутгадаг улс бол манайхаас өөр байхгүй. Эргээд түүнийг нь эдийн засгийн агуулгаар бус, улс төрийн популист амлалтаар зарцуулж буй явдал нь санхүү эдийн засгийн тооцоо, судалгаа, төлөвлөгөөгүй улсын санхүүг жолоодож буй аймшигтай дүр төрхийг илтгэх төдийгүй, энэ бүрдүүлсэн эх үүсвэрээр халамж тараадаг тогтолцоог өөрчлөх ёстой.

-Уг нь өнгөрөгч зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар намууд татварыг бууруулна гэж амласан ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ талаар дорвитой бодлого туссангүй гэж учир мэдэх хүмүүс шүүмжилж харагдсан. Ер нь аж ахуйн нэгжүүд татварын дарамтаас чөлөөлөхийн тулд нэн тэргүүнд ямар бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

-Татварын сууриа өргөтгөх хэрэгтэй. Татвар төлдөг хэсэгтээ дарамт үзүүлэх биш. Ер нь бүгд сонгогдохдоо татвар нэмэхгүй, төсөв тэлэхгүй, та нарын төлөө ажиллана гэсэн. Одоо тэр нь хаана байна. Нэг хүн ч татварын талаар ярьсангүй. Татвараар бүрдсэн төсвийг нь хар. Амлахдаа жишээ нь, МАН Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл болгож бууруулна гэсэн. Харин Ардчилсан нам Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана гэж амласан.

ХҮН нам Төрийн албыг цомхон, чадварлаг болгох, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах замаар төсвийн зарлагын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдлыг бууруулна гэж 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө амласан. Энэ амлалтуудаас харахад төсвийн зардал 20-22 их наядаас хэтрэх ёсгүй гэдэг амлалт шүү дээ. Бодит байдал дээр энэ юу болж байна вэ. Амьдрал дээр үйлдэл нь өнгөрсөн жилийн намрын чуулганаар төсөв өргөн барихдаа 2023 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн зарлагыг 20.4 их наядаар тооцож, 2024 оны төсвийн зардлын төсөөлд 22.4 их наяд төгрөг гэж төсөөлж байсан. Энэ жилийн төсвийн хүрээний мэдэгдлээр 27.4 их наяд төгрөг болж таван их наядаар нэмэгдсэн зардлын төсөл оруулсан бол өнөөдрийн төсвийн тодотголоор 30.5 их наяд төгрөг болж 3.1 их наядаар нэмэгдэж орлоо. Энэ нь ДНБ-ийн 37 хувь гэсэн үг. Тэдний сайхан амлалт бодит ажил хоёрын зөрүү ийм л байна.

-Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар уул уурхайн компаниудын ажилчид 14 хоногийн рейстэй болсон. Энэ нь ажиллах хүчний тоог нэмж, цалингийн зардлыг 56 хувиар өсгөсөн юм билээ. Үүнийг татварын бодлогоор залруулах боломжтой юу?

-Боломжтой гэж харахгүй байна. Уул уурхайн компаниудын хувьд шинэ ажилтнаа бэлтгэх, сургах зардлаас гадна байрлуулах байр, үйлдвэрийн өргөтгөлийн асуудал хүртэл хөндөгдөж байсан зүйл. Өөрөөр хэлбэл, төлөвлөгдөөгүй зардлын өсөлт.

 

Categories
мэдээ нийгэм

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

1. Тендерийн ерөнхий мэдээлэл

Тендерийн нэр: “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төсөл Авдар угаах хэсгийн барилга угсралт болон заслын ажил

Тендерийн дугаар: APUDE-06/2024

Тендерийн материал олгох хугацаа: 2024 оны 09-р сарын 27-ны 17:00 цаг.

Тендер хүлээж авах хугацаа: 2024 оны 10-р сарын 07-ний 16:00 цаг.

Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл: ХУД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АПУ Дэйри сүүний үйлдвэрийн барилгыг шинэчлэн “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд Авдар угаах хэсгийн барилга угсралт болон заслын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна. Тус барилга нь зоорьгүй 1 давхар 24,07х6,85х5,56м гэсэн хэмжээтэй цутгамал төмөр бетон суурьтай тоосгон барилга.

Апу Дэйри Сүүний үйлдвэрийн Авдар угаах хэсгийн барилга угсралт болон заслын ажил: гүйцэтгэх Уг авдар угаах хэсгийн барилга нь үйлдвэрлэлийн зориулалттайгаар баригдсан барилгад иж бүрэн засвар болон өргөтгөл хийж авдар угаах зориулалтаар ашиглахаар зураг төсөл хийгдсэн.

1. Авдар угаах хэсгийн барилга угсралтын ажлыг зураг төслийн дагуу хийх.

Үүнд:

  • Төмөр бетон шугаман суурь угсралт
  • Хананы өрлөг
  • Бүс бетон болон дам нурууны цутгалт
  • Хучилт цутгалт
  • Ялуу болон хананы торны угсралт

2. Одоо байгаа барилгын засвар болон өргөтгөлийн барилгын дотор гадна заслын ажлыг зураг төслийн дагуу хийх.

Үүнд:

  • Одоо байгаа барилгад хаалга, аркны нүх гаргаж хана болон тааз нураах
  • Шинээр төлөвлөсөн ханыг өрж, хаалганы нүх бөглөх
  • Дотор хананд плита наах болон шавардлага, замаска, эмульс хийх
  • Гадна хананд дулаалга, шавардлага, эмульс хийх
  • Таазанд хөнгөн цагаан хавтан болон гипс хийж эмульсдэх
  • Шал цутгаж эпокси будгаар будах болон керамик шал наах
  • Геотекстиль мембрам дээврийг угсрах

Тендерт оролцогч тал зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган ажил тус бүрийн зардлыг тооцож тендерийн материалыг ирүүлнэ.

“Апу Дэйри” ХХК

Мөрдөж ажиллах норм дүрэм стандартууд:

1. “Цутгамал бетон, төмөр бетон” БНбД 52.02.05

2. “Цутгамал төмөр бетоны ажил гүйцэтгэх ажил” БНбД 52.102.04

3. Заслын ажил БНбД 31-10-05

4. Өрөгт бүтээц БНбД 51-02-05

5. “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. I хэсэг. Ерөнхий шаардлага” БНбД 12.03.04

6. “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12.04.06

7. “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар” БД 12-101-05

8. Дээр дурдаагүй шаардлагатай бусад хууль норм, дүрмүүд.

2. Оролцогчдод тавигдах шаардлага.

1. Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна.

2. Оролцогч байгууллага нь “Барилгын тухай” хуулийн дагуу БА2.1 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оныг дуустал хүчинтэй байна.

3. Оролцогч байгууллага нь эрх зүйн маргаангүй байх.

4. Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж дуусгах санхүүгийн чадамжтай ААН байна. Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2024 оны 09 сарын 27-ны 17.00 цагийн дотор тендерт орохоор бүртгүүлнэ.

Тендерийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 16.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.

ХУД-ийн 19-р хороо, Чингисийн өргөн чөлөө 33/05, АПУ Дэйри ХХК-ий байр

Төслийн бичиг хэргийн ажилтан А.Гэрэлтуяа,

утас: 99003335, И-мэйл: gereltuyaa.a@apu.mn

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр луу өдөр DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 25, Буд гариг. Билгийн тооллын 23, Хэрцгий охин одтой, хар луу өдөр. Өдрийн наран 06:43 цагт мандаж 18:44 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно

Categories
story-news

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Киноны хэл” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан байна DNN.mn

 Хур тунадас: Шөнөдөө нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хагаст үүлшиж, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -4…+1 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +1…+6 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +9…+14 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +21…+26 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0…-2 градус хүйтэн, бусад хэсгээр +3…+5 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -2…-4 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Киноны хэл” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Улаанбаатар төмөр замын дарга, Зам тээврийн сайд, УИХ-ын гишүүн асан Р.Раштай ярилцлаа.  Тэрбээр “Манай улс хос төмөр замтай л болмоор байгаа юм” хэмээв.

Монголын эрэгтэйчүүдийн гэр бүл хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, аюулгүй байдлын ухааны доктор Ж.Цогтсугартай ярилцлаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Киноны хэл” нийтлэл хэвлэгдлээ.

УИХ-ын гишүүн Р.Батболд “Төсвөө алдагдалгүй батлахаас эхлээд эдийн засгийн эрсдэлээ бодитой харах ёстой” гэлээ.

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч агентлаг есдүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг В+ (тогтвортой) хэмээн үнэлсэн. Энэхүү үнэлгээ, түүний ач холбогдлын талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Ж.Батаатай ярилцлаа.

Хүний гавьяат эмч Д.Өлзийбаяр “Хөгжил буурай орноос чанар тааруу, хямд эм оруулж ирж эмийн бизнес цэцэглэж байгаа нь үнэн” гэв.

Монгол шуудан ХК”-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэнтэй ярилцлаа. Тэрбээр “Хот, хөдөөгийн ялгааг арилгаж, хөдөөд амьдрах таатай орчныг бүтээхэд шуудангийн үйлчилгээний хүртээмж чухал байна” хэмээв.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Ливаны III дайн эхлэв

Арын нүүр: Улаанбаатарын намар


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Эмээлт”-д хонь 120.000-200.000 төгрөгийн ханштай байна DNN.mn

Эмээлт захын амьд малын үнэ ханшийн /2024.09.24/ мэдээллийг хүргэж байна.

Ямаа- 80.000-160.000 төгрөг

Хонь- 120.000-200.000 төгрөг

Үхэр- 1.200.000-2.400.000 төгрөг

Адуу- 800.000-1.300.000 төгрөг

Тэмээ-1.200.000-1.800.000 төгрөг

Сарлаг- 900.000-1.600.000 төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм

Жолоодох эрхийн үнэмлэхгүй замын хөдөлгөөнд оролцож, албан тушаалтанд хахууль өгчээ DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны 9 дүгээр сарын 16-наас 20-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 41876, мөрдөн байцаалтын 3510 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 537 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 235 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

-Иргэн Г.Х нь дугаарын хязгаарлалттай өдөр, жолоодох эрхийн үнэмлэхгүй замын хөдөлгөөнд оролцож, улмаар өөртөө давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс албан тушаалтанд хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Офицеруудын ордноос 158 дугаар сургууль хүртэл автобусны шинэ чиглэл нэмэгдлээ DNN.mn

Нийтийн тээврийн бодлогын газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/107 дугаар тушаалаар

Д:10 “Офицеруудын ордон – Баганат өргөө хороолол – Шархад – 158-р сургууль” чиглэлийг шинээр нээж, дунд багтаамжийн автобусаар

2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр буюу маргаашаас үйлчилгээнд явуулж эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Эмээлт”-д тэмээний ноос 20.000 төгрөг, сарлагийн хөөвөр 27.000 төгрөг байна DNN.mn

Эмээлт захын түүхий эдийн үнэ ханшийн /2024.09.24/ мэдээллийг хүргэж байна.

Ямааны арьс, өлөн хамт – 2500 төгрөг

Хонины нэхий, өлөн хамт – 4000 төгрөг

Хонины ноос 1 кг- 2000 төгрөг

Үхрийн шир- 5000 төгрөг

Адууны шир сүүлтэй-13.000 төгрөг

Адууны сүүл ширхэг нь- 10.000 төгрөг

Адууны дэл 1 кг – 3000 төгрөг

Адууны сүүл 1 кг нь-12.000 төгрөг

Адууны цагаан шир- 50.000 төгрөг

Сарлагийн шир сүүлтэй -20.000 төгрөг

Бухын шир-32.000 төгрөг

Сарлагийн хөөвөр -27.000 төгрөг

Тэмээний ноос 1 кг -20.000 төгрөг байна.